Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 8

2021-03-22

Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах

Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Одоо та нар бүгд хүсэн хүлээж байгаа. Би энэ хэллэгийг илчлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үнэнч мэт дүр үзүүлсээр ирсэн хүмүүс байгаа. Гэхдээ Миний хувьд Би хэзээ ч, ямар ч дүр үзүүлээгүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. Энэ нь хэтэрхий энгийн хэлц үг биш гэж үү? Гэхдээ энэ хэллэг хэдий энгийн байж болох ч үүний талаар үнэхээр гүнзгий ойлголттой хүн л энэ нь агуу жинтэй гэдгийг мэдрэх болно; энэ нь хэрэгжүүлэхэд маш их үнэ цэнэтэй; энэ нь үнэний бодит байдалтай амийн хэл юм; энэ нь Бурханы сэтгэлийг хангалуун байлгахыг эрж хайдаг хүмүүсийн хувьд зорих насан туршийн зорилго юм; мөн энэ нь Бурханы цаад санааг анхаардаг хэн хүний дагах насан туршийн зам билээ. Иймээс та нар юу гэж бодож байна: Энэ хэллэг үнэн үү? Энэ нь ийм төрлийн ач холбогдолтой юу? Магадгүй зарим хүмүүс энэ хэллэгийн талаар бодоод, үүний учрыг олохоор оролдож байгаа бөгөөд мөн зарим нь үүнийг сэжиглэж байгаа: Энэ хэллэг маш чухал уу? Энэ нь маш чухал уу? Энэ нь тийм их шаардлагатай, цохон тэмдэглэхүйц гэж үү? Магадгүй энэ хэллэгэнд тийм ч их дургүй зарим хүмүүс байдаг, учир нь тэд Бурханы замыг авч, үүнийг энэ нэг хэллэгэнд оруулах нь хэтэрхий их хураангуйлал гэж боддог. Бурханы хэлсэн болгоныг авч, багасган нэг хэллэгэнд багтаах нь—энэ нь Бурханыг арай хэтэрхий ялихгүй болгохгүй гэж үү? Энэ нь ийм биш гэж үү? Эдгээр үгний ар дахь гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн та нар энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ оруулах бодолгүй байгаа; та нар зүгээр л үүнийг бичиж авсан ба завтай цагтаа үүнийг эргүүлэн хараад, дахин судалж үздэг. Энэ хэллэгийг сайн ашиглахаар хичээх нь байтугай цээжлэхээс ч залхдаг өөр бусад хүмүүс байдаг. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзэлтээс эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой, яагаад гэвэл энэ нь Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ хэллэгний талаар та нарын одоогийн ойлголт ямар байх нь эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй Би та нарт үүнийг хэлэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас эмээж, нүглээс зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэгч болох нь гарцаагүй мөн тэд сайн үр дүнтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ чи энэ хэллэгний тавьсан стандартад хүрч чадахгүй бол чиний үр дүн тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг та нарт хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих