Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 11
2020-05-30
Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний стандартууд
Чи өөрийн хувийн үзэл бодол эсвэл дүгнэлттэй байхаасаа өмнө эхлээд чи чамд хандах Бурханы хандлагыг, Бурхан юу гэж бодож байгааг ойлгож, дараа нь чиний өөрийн бодол зөв эсэхийг шийдэх ёстой. Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан хэзээ ч цаг хугацааны нэгжийг ашиглаагүй ба тэдний үр дүнг тодорхойлохын тулд Тэр хэзээ ч хэн нэгний амссан зовлон зүдгүүрийн хэмжээг ашиглаагүй. Тэгвэл хүний үр дүнг тодорхойлох стандарт болгож Бурхан юуг ашигладаг вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд цаг хугацааны нэгжийг ашиглах нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэг зүйл юм. Мөн түүнчлэн та нарын үргэлж хардаг хүмүүс байдаг, тодорхой хугацаанд ихийг зориулсан, ихийг зарцуулсан, ихийг төлсөн, их зовсон хүмүүс бас байдаг. Та нарын бодлоор, тэд бол Бурханаар аврагдаж чадах хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн харуулдаг бүхэн, тэдний амьдран гаргадаг бүхэн нь хүний үр дүнг тодорхойлдог Бурханы стандартын талаарх хүн төрөлхтний үзэл юм. Та нарын юунд итгэдгээс үл хамааран Би эдгээр жишээнүүдийг нэг нэгээр нь жагсаахгүй. Ерөнхийд нь хэлбэл, энэ нь Бурханы өөрийн бодлын стандарт л биш бол энэ нь хүний төсөөллөөс гарах бөгөөд энэ нь бүхэлдээ хүний үзэл юм. Өөрийн хувийн үзэл болон төсөөллөө сохроор хүчлэхийн үр дагавар юу вэ? Мэдээж үр дагавар нь зөвхөн Бурхан чамайг цааш түлхэх явдал байна. Яагаад гэвэл чи өөрийн чадваруудыг Бурханы өмнө үргэлж гайхуулж, Бурхантай тэмцэлдэж, Бурхантай маргалдаж байдаг ба чи Бурханы бодлыг үнэхээр ойлгохоор хичээдэггүй мөн чи Бурханы цаад санаа болон хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагыг ухамсарлахаар хичээдэггүй. Ингэж авирлах нь өөрийгөө бүхнээс дээгүүрт өргөмжилж, Бурханыг өргөмжлөхгүй байгаа юм. Чи өөртөө итгэдэг; чи Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүнийг хүсдэггүй ба Бурхан ийм төрлийн хүнийг аврахгүй. Хэрвээ чи ийм үзэл бодлоо хаяж чадвал өнгөрсөн үеийн эдгээр буруу үзэл бодлуудаа залруул; хэрэв чи Бурханы шаардлагын дагуу байж чадвал; энэ мөчөөс эхлээд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж эхэл; бүх зүйл дээр Бурханыг агуу гэж хүндэтгэж сур; өөрийн хувийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэлээ өөрийгөө тодорхойлоход бүү ашигла, Бурханыг тодорхойл. Үүний оронд чи бүх талаараа Бурханы цаад санааг эрж хай, чи хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагын талаарх ухаарал, ойлголтонд хүр, чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы стандартыг ашигла—тэр нь гайхалтай байх болно! Энэ нь чи Бурханаас эмээж, муугаас зайлах замд орох гэж байна гэсэн үг юм.
Бурхан, хүмүүсийн хэрхэн ингэж, тэгж бодож байгааг, тэдний санаа, үзэл бодлыг хүний үр дүнг тодорхойлох стандарт болгон ашигладаггүй, тэгвэл Тэр ямар төрлийн стандарт ашигладаг вэ? Бурхан хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашигладаг. Хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашиглах хоёр стандарт байдаг: Эхнийх нь хүмүүсийн туулдаг сорилтын тоо, хоёр дахь нь эдгээр сорилтууд дахь хүмүүсийн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний үр дүнг тодорхойлдог. Одоо бид энэ хоёр стандартыг нарийн авч үзэх болно.
Юун түрүүнд, чамайг Бурханаас өгсөн шалгалттай тулгарах үед (тайбалр: Чиний нүдээр бол энэ шалгалт нь жаахан зүйл, дурдахын ч хэрэггүй мэт байж магадгүй), чиний дээр Бурханы гар байгаа бөгөөд Бурхан энэ нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулсан гэдгийг Бурхан чамд тов тодорхой мэдэгдэх болно. Чиний биеийн хэмжээ боловсорч гүйцээгүй байх үед Бурхан чамайг шалгахын тулд сорилтыг зохион байгуулах болно. Эдгээр сорилтууд нь чиний биеийн хэмжээтэй, чиний ойлгож чадах зүйлтэй, чиний тэсвэрлэж чадах зүйлтэй холбоотой байх болно. Чиний аль хэсгийг шалгах вэ? Бурханд хандах өөрийн хандлагыг шалгана. Энэ хандлага маш чухал уу? Мэдээж энэ нь чухал! Цаашлаад энэ нь нэн чухал! Учир нь хүний энэ хандлага нь Бурханы хүсэж байгаа үр дүн, энэ нь Бурханы тухайд ярих юм бол хамгийн чухал зүйл юм. Өөрөөр бол Бурхан ийм төрлийн ажил хийснээр Өөрийн хичээл чармайлтыг хүмүүст зориулахгүй. Эдгээр сорилтуудын аргаар Бурхан Түүнд хандах чиний хандлагыг харахыг хүсдэг; чи зөв зам дээр байна уу, үгүй юу гэдгийг харахыг Тэр хүсдэг; мөн чи Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг харахыг Тэр хүсдэг. Тиймээс тодорхой хугацаанд чи үнэнийг ихээр эсвэл багаар ойлгосон эсэхээс үл хамааран чи мөн л Бурханы шалгалттай нүүр тулах бөгөөд чиний ойлгосон үнэний хэмжээ ихсэхийг дагаад Бурхан чамд таарах шалгалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байх болно. Чи шалгалттай дахин нэг удаа тулгарах үед, чиний үзэл бодол, чиний бодол санаа, мөн Бурханд хандах чиний хандлага энэ хугацаанд өссөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Зарим хүмүүс: “Яагаад Бурхан дандаа хүмүүсийн хандлагыг харахыг хүсдэг юм бэ? Тэд үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Бурхан хараагүй гэж үү? Яагаад Тэр одоо ч гэсэн хүмүүсийн хандлагыг харахыг хүсэж байна вэ?” гэж хэлдэг. Энэ бол учир утгагүй яриа! Бурхан ингэж хийдгээс хойш Бурханы цаад санаа тэнд байх л ёстой. Бурхан хүмүүсийг үргэлж хажуугаас нь ажиглаж, тэдний үг үйл хэрэг бүрийг, тэдний үйлдэл хөдөлгөөн бүрийг, тэр ч бүү хэл тэдний бодол, санаа бүрийг харж байдаг. Хүмүүст тохиолддог бүхнийг: тэдний сайн үйлс, тэдний алдаа, тэдний гэм буруу, бүр тэдний урвалт болон эсэргүүцлийг бүгдийг нь, тэдний үр дүнг тодорхойлох нотолгоо болгохын тулд Бурхан тэмдэглэх болно. Бурханы ажил алхам алхмаар бүрдэхийн хирээр чи илүү их үнэнийг сонсоно, чи илүү их эерэг зүйлсийг, эерэг мэдээллийг болон үнэний бодит байдлыг хүлээн авна. Энэ үйл явцад чамд тавих Бурханы шаардлага ч мөн ихсэх болно. Үүний зэрэгцээ, Бурхан чамд илүү хүнд шалгалтыг зохион байгуулах болно. Түүний зорилго нь, энэ хугацаанд Бурханд хандах чиний хандлага боловсорч гүйцсэн эсэхийг шалгах юм. Мэдээж энэ хугацаанд Бурханы чамаас шаарддаг үзэл бодол нь үнэний бодит байдлын талаарх чиний ойлголттой тохирно.
Чиний биеийн хэмжээ аажмаар өсөхөд танаас шаардах Бурханы стандарт мөн аажмаар өснө. Чамайг нас бие гүйцээгүй байхад Бурхан чамд маш бага стандартыг өгөх болно; Чиний биеийн хэмжээ арай том байх үед Бурхан чамд арай илүү өндөр стандарт өгөх болно. Гэхдээ чамайг бүх үнэнийг ойлгосны дараа Бурхан яах вэ? Бурхан чамд илүү том сорилтуудыг учруулна. Эдгээр сорилтуудын дундаас Бурханы олж авахыг хүссэн зүйл, Бурханы харахыг хүссэн зүйл нь чиний Бурханы талаарх гүнзгий мэдлэг бөгөөд чиний жинхэнэ айдас юм. Энэ удаа чамд тавих Бурханы шаардлага нь, чиний биеийн хэмжээ арай боловсорч гүйцээгүй байсан үеийг бодвол илүү өндөр, “илүү хатуу ширүүн” байх болно (тайлбар: Хүмүүс үүнийг хатуу гэж үздэг боловч Бурхан үнэндээ үүнийг боломжийн гэж үздэг). Бурхан хүмүүст сорилт өгөх үедээ, ямар төрлийн бодит байдлыг Бурхан бүтээхийг хүсдэг вэ? Түүнд өөрсдийн зүрх сэтгэлээ өгөхийг Бурхан үргэлж хүмүүсээс гуйдаг. Зарим хүмүүс: “Хүн яаж түүнийгээ өгөх юм бэ? Би өөрийн үүргээ биелүүлдэг, би амь зуулга болон өөрийн гэрээ орхисон, би Бурханы төлөө зарцуулсан. Эдгээр нь бүгд өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгсний жишээ биш гэж үү? Би өөрөөр яаж зүрх сэтгэлээ Бурханд өгөх юм бэ? Эдгээр нь би Бурханд зүрх сэтгэлээ өгсний жишээ болж чадахгүй гэж үү? Бурханы онцгой шаардлага нь юу юм бэ?” гэж хэлэх болно. Энэ шаардлага нь маш энгийн. Үнэндээ өөрсдийн сорилтуудын янз бүрийн үе шатанд янз бүрийн түвшинд өөрсдийн зүрх сэтгэлээ аль хэдийн Бурханд өгсөн зарим хүмүүс байдаг. Гэхдээ хүмүүсийн дийлэнх олонх нь хэзээ ч өөрсдийн зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй. Бурхан чамд шалгалт өгөх үедээ, чиний зүрх сэтгэл Бурхантай хамт, бие махбодтой хамт эсвэл Сатантай хамт байгаа эсэхийг Бурхан хардаг. Бурхан чамд шалгалт өгөхдөө, чи Бурханыг эсэргүүцэн зогсож байна уу эсвэл чи Түүнтэй зохицолтой байх байр сууринд зогсож байна уу гэдгийг Бурхан хардаг бөгөөд чиний зүрх сэтгэл Түүнтэй нэг талд байгаа эсэхийг Тэр хардаг. Чи боловсорч гүйцээгүй байхдаа шалгалттай тулгарвал чиний өөртөө итгэх итгэл маш сул байдаг бөгөөд Бурханы цаад санааг хангахын тулд чамд яг юу хийх хэрэгтэйг чи мэддэггүй, учир нь чи үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг. Энэ бүхнийг үл харгалзан чи үнэхээр, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чадах ба өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханыг өөрийн захирагч болгож, өөрийн хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Бурханд өргөл болгоход бэлэн байж чадна. Энэ нь өөрийн зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөнтэй адилхан. Чи илүү олон сургаал номлол сонсож, чи үнэнийг илүү их ойлгох тусам чиний биеийн хэмжээ аажмаар боловсорч гүйцэх болно. Энэ үед Бурханы чамаас шаардаж байгаа стандарт нь чамайг боловсорч гүйцээгүй байх үеийнхтэй адилгүй; Тэр түүнээс илүү өндөр стандартыг шаарддаг. Хүн зүрх сэтгэлээ аажмаар Бурханд өгөх үед энэ нь Бурхантай илүү ойр болсоор байдаг; хүн Бурханд жинхэнээсээ ойр болох үед Түүнээс айх зүрх сэтгэл нь улам ихээр нэмэгддэг. Бурхан ийм зүрх сэтгэлийг хүсдэг.
Бурхан хэн нэгний зүрх сэтгэлийг олж авахыг хүсэх үедээ Тэр тэдэнд тоо томшгүй олон сорилтуудыг өгдөг. Эдгээр сорилтуудын явцад хэрвээ Бурхан энэ хүний зүрх сэтгэлийг олж авч чадахгүй бол эсвэл энэ хүнд ямар нэг хандлага байгааг Тэр харж чадахгүй бол энэ хүн Бурханаас айсан байдлаар аливааг хийж эсвэл авирлаж байна гэж Тэр хараагүй мөн мууг зайлуулах хандлага болон шийдвэрийг энэ хүнээс Тэр хараагүй гэсэн үг юм. Хэрвээ ийм байдаг юм бол, тоо томшгүй олон сорилтын дараа энэ хүнд гаргасан Бурханы тэвчээр хумигдаж, Тэр энэ хүнийг цаашид тэвчихгүй. Тэр цаашид тэдэнд сорилт өгөхгүй бөгөөд Тэр тэдэн дээр цаашид дахин ажиллахгүй. Тэгвэл энэ хүний үр дүн ямар байна гэсэн үг вэ? Энэ нь тэдгээр хүмүүс үр дүнгүй байх болно гэсэн үг юм. Энэ хүн ямар ч муу зүйл хийгээгүй байж болно. Мөн тэд сүйтгэн нураах эсвэл саад болох юу ч хийгээгүй байж болно. Түүнчлэн тэд Бурханыг илт эсэргүүцээгүй байж болох юм. Гэсэн хэдий ч энэ хүний зүрх сэтгэл нь Бурханаас нуугдсан. Тэдэнд хэзээ ч Бурханд хандах тодорхой хандлага болон үзэл бодол байгаагүй бөгөөд тэдний зүрх сэтгэл Түүнд өгөгдсөн гэдгийг Бурхан тодорхой харж чадахгүй, мөн энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлахыг эрж хайж байгаа гэдгийг Бурхан тодорхой харж чаддаггүй. Бурхан эдгээр хүмүүст цаашид тэвчээртэй хандахгүй, Тэр цаашид ямар нэг төлөөс төлөхгүй, Тэр цаашид өршөөлөө хүртээхгүй бөгөөд Тэр цаашид тэдэн дээр ажиллахгүй. Энэ хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал аль хэдийн дууссан. Яагаад гэвэл Бурханаас энэ хүнд өгсөн олон шалгалтаас Бурхан Өөрийн хүссэн үр дүнг олж аваагүй. Тиймээс Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг өөрсдөөс нь олж хараагүй олон хүмүүс байдаг. Үүнийг харах нь хир боломжтой вэ? Ийм хүн Бурханд олон жил итгэж, гадна талдаа тэд маш идэвхтэй байсан байж болно. Тэд олон ном уншиж, олон ажил төрлийг зохицуулж, арван хэдэн тэмдэглэлийн дэвтрийг тэмдэглэлүүдээр дүүргэж, олон сургаал номлолыг эзэмшсэн. Гэсэн хэдий ч, хэзээ ч ямар нэгэн харагдахуйц өсөлт байгаагүй, энэ хүнээс Бурханд хандах ямар нэг харагдахуйц үзэл бодол байгаагүй ба ямар нэгэн тодорхой хандлага ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, чи энэ хүний зүрх сэтгэлийг харж чадахгүй. Тэдний зүрх сэтгэл нь үргэлж далд, тэдний зүрх сэтгэл үргэлж нууцлагдмал байдаг—энэ нь Бурханд нууцлагдмал байдаг, иймээс Бурхан энэ хүний үнэн зүрх сэтгэлийг хараагүй, Бурхан энэ хүний Бурханаас айх жинхэнэ айдсыг хараагүй, үүнээс илүүтэйгээр Тэр энэ хүнийг Бурханы замаар хэрхэн алхаж байгааг хараагүй. Хэрвээ одоог хүртэл Бурхан ийм хүнийг олж аваагүй бол ирээдүйд Тэр тэднийг олж авч чадах уу? Тэр чадахгүй! Бурхан олж авч чадахгүй зүйлээ авахаар зүтгэсээр байх уу? Тэр тэгэхгүй! Тэгвэл эдгээр хүмүүст хандах Бурханы одоогийн хандлага юу вэ? (Тэр тэднийг цааш түлхдэг, Тэр тэдэнд анхаарал хандуулдаггүй.) Тэр тэдэнд анхаарал хандуулдаггүй! Бурхан ийм хүнд анхаарал хандуулдаггүй; Тэр тэднийг цааш түлхдэг. Та нар эдгээр үгсийг маш хурднаар, маш нарийн цээжилсэн. Та нар сонссон зүйлээ ойлгосон юм шиг санагдаж байна!
Бурханыг дагаж эхлэхдээ боловсорч гүйцээгүй, мэдлэггүй байсан хүмүүс байдаг; тэд Бурханы цаад санааг ойлгодоггүй; тэд мөн Бурханд итгэх нь юу болохыг ойлгодоггүй ба Бурханд итгэж, Бурханыг дагах хүний-зохиосон итгэлийн замыг сонгодог. Ийм хүн сорилттой тулгарах үедээ тэд үүнийг мэддэггүй бөгөөд Бурханы удирдамж, гэгээрлийг мэдэрдэггүй. Тэд Бурханд өөрсдийн зүрх сэтгэлээ өгнө гэж юу болохыг мөн сорилтонд бат зогсох гэдэг нь юу болохыг мэдэхгүй. Бурхан энэ хүнд хязгаарлагдмал цаг хугацаа өгөөд, энэ хугацаанд Тэр тэдэнд, Бурханы сорилт юу болох, Бурханы цаад санаа юу болохыг ойлгуулдаг. Үүний дараа, энэ хүн өөрсдийн үзэл бодлыг харуулах хэрэгтэй. Энэ үе шатанд байгаа хүмүүсийг Бурхан хүлээсээр л байдаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой ч эргэж буцан эргэлзсээр байгаа, Бурханд зүрх сэтгэлээ өгөхийг хүссэн ч тэгж хийж тэвчихгүй байгаа, хэдийгээр зарим үндсэн үнэнийг хэрэгжүүлдэг ч томоохон шалгалт тулгарах үед үүнээс зайлсхийж, бууж өгөхийг хүсдэг тэдгээр хүмүүсийн тухайд—эдгээр хүмүүст хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан эдгээр хүмүүст өчүүхэн төдий ч хүлээлт тавьсаар л байдаг. Үр дүн нь тэдний хандлага болон гүйцэтгэлээс хамаарна. Хэрвээ хүмүүс ахиц дэвшилтийг гаргахдаа тийм ч идэвхтэй биш бол Бурхан ямар хариу үзүүлэх вэ? Тэр зөнд нь хаядаг. Яагаад гэвэл Бурхан чамайг зөнд чинь хаяхаас өмнө чи аль хэдийн өөрийгөө зөнд нь хаячихсан. Тиймээс чи ингэж хандсанд нь Бурханыг буруутгаж болохгүй, тийм биз дээ? Энэ нь шударга уу? (Энэ бол шударга.)
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд