Сайн мэдээний кино "Сүйрлийн үеэр Эзэнтэй уулзсан нь" (II хэсэг) Трейлер

2025-06-27

Ли Чэн’энь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа сайн мэдээг хаа сайгүй номлохоор яаравчилж, нэлээд хэдэн хүнийг олж авчээ. Гэвч дараа нь Ли өөрийгөө өргөмжилж, гайхуулж эхэллээ; яг түүнийг маадайж, өөртөө сэтгэл ханаж байхад түүний олж авсан шинээр ирэгсдийг пастор нь төөрөлдүүлж, үймүүлэн улмаар Ли шашны удирдагчдад зодуулж, цасан дунд бараг хөлдөж үхэхээ шахав. Тэрээр энэ бол Бурханы сахилгажуулалт, засалт өөр дээр нь ирж буй хэрэг гэдгийг ухаарлаа. Бурханы үгийг уншсанаар тэрээр өөрийнх нь уг чанар дэндүү биеэ тоосон, Бурханаас эмээдэг сэтгэл байхгүй, өөрт нь Бурханы шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт асар их хэрэгтэй гэдгийг мэдэж авчээ. Олон жилийн туршлагынхаа дараа Ли Чэн’энь их сүйрлийн дунд Эзэнийг угтан авч, үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханы шүүлт, цэвэрлэгээг туулж, авралын замаар алхаж чадна гэдэг өөрт нь өгсөн Бурханы агуу нигүүлсэл, ерөөл гэдгийг гүн гүнзгий ойлгосон юм… Та бүхэн “Сүйрлийн үеэр Эзэнтэй уулзсан нь (II хэсэг)” хэмээх бүрэн хэмжээний кино гарахыг тэсэн ядан хүлээж байгаа гэж бид найдаж байна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих