Магтан дууны бүжиг “Бурханыг хайрладаг сэтгэлээр Бурханыг магт”

2024-05-13

I

Бурханыг магтахыг хүсвэл чангаар дуул.

Бүжиглэхийг хүсвэл босоод бүжиглэ.

Бурханы үгийг идэж, уухыг хүсвэл идэж уу.

Хэрвээ залбирахыг хүсвэл залбир.

Бурханыг бод, залбиран унш, нөхөрлө,

цэгнэж, тунгаан бод, Бурханыг илүү их эрж хай.

Чуулганы амьдрал өнгөлөг, магтаал олон янз байдаг.

Өдөр бүр Бурханы үгэн дотор амьдраад

бид Бурханы хайр татам байдлыг харж чадна.

Бурханыг магтах нь зүрх сэтгэлийг чөлөөлнө,

ямар ч дүрэм журам, хязгаарлалт үгүй.

Жинхэнэ магтаал нь таашаал, амар амгалан, баяр хөөрийг авчирдаг.

Бурханы өмнө амьдрах нь зүйрлэшгүй их баяр хөөр авчирдаг,

бид үнэхээр аз жаргалтай.

II

Бурханы үгийг эдлэхээр цуглараад бид Ариун Сүнсний ажлыг олж авдаг.

Үнэнийг нөхөрлөж, туршлагаа хуваалцаад

Бурханы ерөөлийг эдэлдэг.

Чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар Бурханыг шүтэн мөргөх нь хаанчлалын амьдрал.

Бид бол Бурханы хаанчлалын ардууд,

бүгдээрээ Бурханыг хайрладаг сэтгэлтэй.

Бид чуулганы амьдралыг маш их эдэлдэг,

Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгодог.

Завхралыг хаяж, шинэ хүн болоод бид

зүрх сэтгэлдээ Бурханд талархаж, Бурханыг магтдаг.

Шүүлтээр дамжуулан бид ариусгагддаг,

Бурханы жинхэнэ хайрыг мэдэрдэг.

Бурханы аврал агуу гэдгийг хараад Бурханд талархаж, Бурханыг магтдаг.

III

Ах эгч нар Бурханыг магтахаар цуглах нь амар хэрэг биш.

Агуу улаан лууны улайрсан дарлал асар их хорсолтой.

Бид хавчлага, саад бэрхшээл амсаж,

амьдралын эрээн барааныг туулсан.

Бидний шийдвэрийг юу ч ганхуулаагүй,

энэ бүхэн Бурханы хайраас үүдэлтэй.

Биднийг аврахын төлөө Бурханы төлсөн уйгагүй төлөөсийг юугаар ч хэмжих аргагүй.

Бурхан бидний дунд амьдардаг, бидэнтэй хамт амьдардаг.

Ийм сайхан цаг, ийм сайхан амьдрал, үнэхээр мартагдашгүй.

Бид Бурханд хайртай, Бурханыг үүрд хайрлана,

Бурханыг үүрд мөнх магтан дуулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих