Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Нэг Бурхан ажлын гурван үе шатыг хэрхэн хийдгийг таних нь"

2022-06-21

Гамшиг улам л ихсэж, хүн болгон эцсийн өдрүүдэд Аврагчийг угтан авч, Бурханы авралыг хүртэж, гамшгаас зугтаж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг. Гэхдээ чи Бурханы ажлыг таних уу? Бурхан авралын ажлаа хэрхэн гүйцэтгэдгийг мэдэх үү? Бурханы ажлыг хэрхэн танихаа мэдэхгүй бол Бурханы авралыг алдах тун магадлалтай. Энэ нь бидний Аврагч Эзэн Есүс 2,000 жилийн өмнө ирж үнэнийг илэрхийлэн, золин авралын ажлыг хийх үед иудей хүмүүс Түүнийг мэдэлгүй, загалмайд цовдлуулсантай яг адилхан. Үүнийхээ төлөө тэд Бурханд шийтгүүлж, хараалгуулсан. Төгс Хүчит Бурхан одоо эцсийн өдрүүдэд ирчхээд, хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Гэхдээ Төгс Хүчит Бурханыг Есүс гэдэггүй, Тэр үүл хөлөглөн бууж ирээгүйг хараад шашны ертөнцийн гишүүд Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас эрс татгалзаж, Төгс Хүчит Бурханыг бүр улайран эсэргүүцэж, ялладаг. Тэд дахиад л Бурханыг загалмайд цовдолж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдаж байна. Тиймээс Бурханы ажлыг таних нь бүрэн аврагдаж, тэнгэрийн хаанчлалд ороход нэн чухал. Тэгэхээр Бурхан авралын ажлаа хэрхэн явуулдаг вэ? Ажлын энэхүү гурван үе шатыг цорын ганц Бурхан хэрэгжүүлдэг болохыг бид хэрхэн таньж болох вэ? Жинхэнэ итгэлийн эрэлд нэвтрүүлгийн энэ дугаараар бид үүнийг хамтдаа ярилцаж, Бурханы ажлын талаар илүү их мэдэж авч болно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих