Христийн сүмийн дуу “Хэрэв Бурхан намайг авраагүй бол”

2018-02-07

Би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа,

Шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан

Өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа.

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж,

Гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж,

Амьдрал минь ямар байгааг ч үл мэднэ.

Төгс Хүчит Бурхан намайг аварсан

Бурханы үгс миний зүрхийг ариусгасан.

Бурханы шүүлт ба гэсгээлээр

Миний ялзарсан зан чанар өөрчлөгдсөн

Бурханы илэрхийлдэг бүх үг болон үнэн,

Бүгд надад шинэ амьдрал өгсөн.

Би өөрийн Бурхантай нүүр тулан уулзаж

Бурханы жинхэнэ хайрын амтыг мэдэрсэн.

Эцэстээ би ойлголоо

Бурханы хайрын мутар намайг хөтөлдөг.

Одоо би Бурханы дуу хоолойг сонсож байна

Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.

Христийн дайллаганд би оролцож

Түүгээр төгс болгуулж, ариусгагдана.

Миний найддаг зүйл эцэстээ биелж

Би одоо Бурханы авралд байна.

Төгс Хүчит Бурхан намайг аварсан

Бурханы үгс миний зүрхийг ариусгасан.

Бурханы шүүлт ба гэсгээлээр

Миний ялзарсан зан чанар өөрчлөгдсөн.

Бурханы илэрхийлдэг бүх үг болон үнэн,

Энэ үгс надад шинэ амь өгсөн

Би өөрийн Бурхантай нүүр тулан уулзаж

Бурханы жинхэнэ хайрын амтыг мэдэрсэн

Эцэстээ би ойлголоо

Бурханы хайрын мутар намайг хөтөлдөг.

Одоо би Бурханы дуу хоолойг сонсож байна

Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.

Христийн дайллаганд би оролцож

Түүгээр төгс болгуулж, ариусгагдана

Миний найддаг зүйл эцэстээ биелж

Би одоо Бурханы авралд байна.

Миний найддаг зүйл эцэстээ биелж

Би одоо Бурханы авралд байна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих