Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 16
2020-05-18
Түүний ажлын явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага
Чи энэ төрлийн хүмүүсийг хаа сайгүй олох болно: Тэд Бурханы замын талаар лавтай мэддэг болсныхоо дараа, өөрсдийн хүссэн бүхнээ хийхийн тулд янз бүрийн шалтгаанаар, салах ёсгүйгээр чимээгүйхэн явдаг. Тэр үед, яагаад энэ хүн явсныг бид мэдэж чадахгүй. Эхлээд бид энэ хүнд хандах Бурханы хандлага ямар байхыг харцгаая. Энэ нь маш тодорхой! Бурханы нүдээр бол, энэ хүн явсан тэр мөчөөс тэдний итгэлийн үргэлжлэх хугацаа дууссан. Үүнийг тэр хүн биш харин Бурхан дуусгаж байгаа. Энэ хүн Бурханыг орхисон гэдэг нь тэд Бурханыг хэдийнээ голсон, тэд Бурханыг аль хэдийн хүсэхээ больсон гэсэн үг юм. Энэ нь тэд Бурханы авралыг аль хэдийн хүлээн аваагүй гэсэн үг юм. Энэ хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан ч гэсэн тэднийг хүснэ гэж үү? Цаашлаад, энэ хүн ийм хандлагатай, ийм үзэл бодолтой байж, Бурханыг орхиж явахаар шийдсэн үедээ тэд аль хэдийн Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй ч, хэдийгээр тэд ямар нэг өөдгүй эсвэл даварсан зан байдал гаргаагүй ч, мөн хэдийгээр энэ хүн ингэж бодож байсан ч: Хэрвээ гадна талдаа л зугаатай байгаа мэт өдөр надад ирэх юм бол эсвэл надад Бурханаас ямар нэг зүйл хэрэгтэй болох үед би эргэж ирэх болно. Эсвэл хэрвээ Бурхан намайг дуудах юм бол би эргэж ирнэ. Эсвэл тэд: Би гадаад ертөнцөд шархлах үедээ, гадаад ертөнц хэтэрхий харанхуй, бас хэтэрхий хорон муу гэдгийг хараад цаашид урсгал даган явахыг хүсэхээ больсон үедээ би Бурханд эргэж очих болно гэж хэлдэг. Хэдийгээр энэ хүн ямар үед буцаж очихоо өөрийн оюун ухаанд тооцолсон ч, хэдийгээр тэд өөрсдийн буцаж ирэх хаалгыг онгорхой орхисон ч, тэд юу гэж бодож, хэрхэн төлөвлөж байх нь хамаагүй энэ нь зүгээр л тэдний хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний хамгийн том алдаа нь тэднийг явахыг хүсэх үед Бурханд ямар байхыг мэдэхгүй байх явдал юм. Энэ хүн Бурханыг орхихоор шийдсэн тэр мөчөөс эхлээд, Бурхан тэднийг бүрмөсөн орхидог; Өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан тэдний үр дүнг аль хэдийн тодорхойлдог. Тэр нь ямар үр дүн юм бэ? Тэр нь, энэ хүн бол бозлогуудын нэг бөгөөд тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс, хүмүүс ихэвчлэн иймэрхүү нөхцөл байдлыг хардаг: Хэн нэгэн Бурханыг орхидог, гэхдээ тэд шийтгэл хүлээж авдаггүй. Бурхан Өөрийн зарчмын дагуу ажилладаг. Хүмүүс зарим зүйлийг л харж чаддаг ба зарим зүйлс зөвхөн Бурханы зүрх сэтгэлд шийдвэрлэгддэг, иймээс хүмүүс үр дүнг харж чадахгүй. Хүмүүсийн харж байгаа зүйл нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй; харин нөгөө тал нь, чиний хардаггүй тал нь—энэ нь Бурханы зүрх сэтгэлийн жинхэнэ бодол, дүгнэлт юм.
Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс нь жинхэнэ замыг орхисон хүмүүс юм
Бурхан яагаад энэ төрлийн хүнд тийм хүнд шийтгэл өгч чаддаг вэ? Яагаад Бурхан тэдэнд маш их хилэгнэдэг вэ? Юуны өмнө, Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ. Тэр бол хэн нэгнээр нядлуулах хонь биш юм; үүнээс илүүтэйгээр, Тэр бол хэн хүний хүссэнээр удирдуулдаг хүүхэлдэй биш. Тэрээр мөн хүмүүсээр захирагддаг хоосон агаар ч биш юм. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол, чамд Бурханаас айдаг зүрх сэтгэл байх ёстой бөгөөд Бурханы мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг чи мэдэх ёстой. Энэ уур хилэн нь үгнээс, магадгүй бодлоос; магадгүй зарим нэг төрлийн өөдгүй зан байдлаас; магадгүй дөлгөөн зан төлвөөс, хүний ёс зүй болон нүдээр гайгүй гэж харагддаг зан байдлаас үүдэлтэй байж болно; эсвэл магадгүй энэ нь сургаал номлол, онолоос үүдэлтэй байж болно. Хэдий тийм боловч, нэгэнт чи Бурханыг уурлуулах юм бол, чиний боломж үгүй болж, чиний төгсгөлийн өдрүүд ирдэг. Энэ бол аймшигтай зүйл юм! Хэрвээ чи Бурханыг гомдоож болохгүй гэдгийг ойлгохгүй бол, магадгүй чи Бурханаас айхгүй бөгөөд чи Түүнийг байнга гомдоодог байж болох юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн айхыг мэддэггүй бол, чи Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах буюу—Бурханаас эмээж, муугаас зайлах зам дээр чи өөрийгөө хэрхэн тавихаа мэдэхгүй. Чи үүний талаар мэддэг болчихвол Бурханыг гомдоож болохгүй гэдгийг чи ухаарч, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах нь юу болохыг чи мэдэх болно.
Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхах нь чи хир их үнэнийг мэддэг, чи хир их сорилтыг туулсан эсвэл чи хир их сахилга баттай болсон тухай биш юм. Үүний оронд, Бурханы тухайд чиний зүрх сэтгэлийн мөн чанар ямар болох мөн Бурханд хандах чиний хандлага ямар болохоос энэ нь хамаардаг. Хүмүүсийн мөн чанар ба тэдний субъектив хандлага—эдгээр нь маш чухал, маш гол зүйл юм. Бурханаас татгалзаж, орхиж явсан хүмүүсийн тухайд, Бурханд хандах жигшмээр хандлага болон үнэнийг үл тоосон тэдний зүрх сэтгэл нь Бурханы зан чанарыг уурлуулсан, тиймээс Бурханы үзэж байгаагаар тэд хэзээ ч уучлагдахгүй. Тэд Бурханы оршин тогтнолын тухай мэддэг, Бурхан аль хэдийн ирсэн гэсэн мэдээлэл тэдэнд байсан, тэд бүр Бурханы шинэ ажлыг мэдэрсэн. Тэдний явсан нь төөрөгдөлд орсон тохиолдол биш мөн энэ талаар тэд бүрхэг байсан учраас биш юм. Энэ нь тэднийг албадсан тохиолдол бүр ч биш. Харин ч тэд ухамсартайгаар, тодорхой бодолтойгоор Бурханыг орхиж явахаар сонгосон. Тэдний явсан нь замаа алдсан явдал биш; энэ нь тэд хөөгдсөн хэрэг биш. Тиймээс Бурханы нүдээр тэд бол замаа алдсан үрэлгэн хүү байх нь байтугай, сүргээсээ төөрсөн хурга ч биш юм. Тэд цээрлэл амсалгүйгээр явсан бөгөөд ийм нөхцөл, ийм байдал нь Бурханы зан чанарыг уурлуулдаг ба энэ уур уцаарын улмаас Тэр тэдэнд найдваргүй үр дүнг өгдөг. Ийм төрлийн үр дүн аймшигтай биш гэж үү? Иймээс хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, тэд Бурханыг гомдоож чадна. Энэ бол жижиг асуудал биш! Хэрвээ хэн нэгэн Бурханы хандлагыг ноцтой авч үзэхгүй бол мөн тэд бол Бурханы алга болсон хургануудын нэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд өөрчлөлт гарахыг Бурхан хүлээсээр байгаа учраас Бурхан тэдний буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэж одоо ч итгэж байгаа бол энэ хүн шийтгэгдэх өдрөөсөө тийм ч холгүй байна. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр ч нэг татгалзахгүй. Энэ нь тэд хоёр дахь удаагаа Түүний зан чанарыг уурлуулж байгаа хэрэг; энэ нь бүр ч илүү аймшигтай явдал юм! Энэ хүний тоомжиргүй хандлага нь Бурханы захиргааны зарилгыг аль эрт зөрчсөн байдаг. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрсөн хэвээр л байх уу? Энэ асуудлын талаарх Бурханы зарчмууд нь: Хэрвээ хэн нэгэн хүн жинхэнэ замын тухай тодорхой мэдэж байсан ч санаатайгаар, эрүүл саруул сэтгэлээр Бурханыг голж, өөрсдийгөө Бурханаас холдуулбал, Бурхан авралд хүрэх тэдний замыг хааж, тэгснээр хаанчлалд орох хаалга тэдний хувьд хаагдах болно. Энэ хүн дахиад нэг удаа ирээд хаалга тогших үед, Бурхан тэдэнд хаалгаа дахин нээж өгөхгүй. Энэ хүн үүрд хаалганы цаана үлдэх болно. Магадгүй та нарын зарим нь Библийн Мосегийн түүхийг уншсан байх. Moсе Бурханаар тослуулсны дараа, түүний үйлдэл болон бусад янз бүрийн шалтгааны улмаас 250 удирдагчид Мосед сэтгэл дундуур байсан. Тэд хэнийг дагахаас татгалзсан бэ? Энэ нь Мосе байгаагүй. Тэд Бурханы зохицуулгыг дуулгавартай дагахаас татгалзсан; тэд энэ явдал дээр Бурханы ажлыг дуулгавартай дагахаас татгалзсан. Тэд дараах зүйлийг хэлсэн: “Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд Ехова тэдний дунд байна…” Хүний нүдэнд, эдгээр үгс нь маш ноцтой уу? Тэдгээр нь ноцтой биш! Ядаж л тухайн үгний үгчилсэн утга нь ноцтой биш. Хуулийн хувьд, тэд ямар ч хуулийг зөрчөөгүй, учир нь, гадна өнгөндөө тэдгээр нь ямар нэгэн доромжилсон утгатай байх нь бүү хэл энэ нь дайсагнасан хэл, эсвэл үгсийн сан биш. Энгийн өгүүлбэр л энд байна, өөр юу ч биш. Гэхдээ яагаад эдгээр үгс Бурханы уур хилэнг тэгж өдөөнө вэ? Яагаад гэвэл тэдгээрийг хүмүүст биш харин Бурханд хэлсэн юм. Тэдгээрийн илэрхийлсэн хандлага болон зан чанар нь, Бурханы зан чанарыг, ялангуяа гомдоож болохгүй Бурханы тэр зан чанарыг уурлуулсан зүйл нь юм. Тэдний төгсгөл эцэстээ ямар байсныг бид бүгд мэднэ. Бурханыг орхисон тэдгээр хүмүүсийн тухайд, тэдний үзэл бодол ямар байсан бэ? Тэдний хандлага юу вэ? Мөн яагаад тэдний үзэл бодол ба хандлага нь, Бурханыг тэдэнтэй тийм байдлаар харьцахад хүргэсэн бэ? Үүний шалтгаан нь, тэд Түүнийг Бурхан гэдгийг сайн мэдэж байсан ч гэсэн Түүнээс урвахыг сонгосон. Тийм учраас тэд аврагдах боломжоо бүхэлд нь алдсан. Библи дээр: “Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл хийсэн бол, нүглийн төлөөс болох ямар ч золиослол үлдэхгүй” (Еврей 10:26) гэж хэлсэнтэй яг адилхан. Та нар одоо энэ асуудлын талаар тодорхой ойлгосон уу?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд