Магтан дууны бүжиг “Сайхан хайрын дуу”

2025-03-05

I

Өө Бурхан минь! Таны хайр зүрх сэтгэлд минь нуугдаж,

намайг Тантай сайхан дотносоход хүргэдэг.

Таны санаа зорилгыг харгалзан үзсэнээр сэтгэл минь илүү сайхан болсон.

Би бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа Танд үйлчилдэг.

Таны үг зүрх сэтгэлийг минь хөтөлж, хайрын алхаа минь Таныг ойрхон дагадаг.

Би Таны санаа зорилгод нийцүүлэн үйлдэнэ,

Таны санаа зорилгыг хангах нь зүрх сэтгэлийг минь баярлуулдаг.

Одоо би өөр ертөнцөд амьдардаг, зөвхөн Та бид хоёр л хамтдаа цуглардаг.

Та намайг хайрлаж, би Таныг хайрладаг,

бидний хооронд ямар ч саад тотгор, зай байхгүй,

ямар ч уй гашуу, санаа зовнил, шаналлын дурсамж байхгүй.

II

Би Таныг чин сэтгэлээсээ хайрладаг, бидний хооронд ямар ч зай байхгүй;

Таны болон миний зүрх сэтгэл хоёулаа уужуу байдаг.

Би Таны санаа зорилгыг ойлгож, Таныг туйлын дуулгавартай дагадаг,

дахин хэзээ ч тэрслэхгүй байхыг би хүснэ.

Би Таны өмнө бүр ч илүү амьдарна, Танаас хэзээ ч хагацаж салахгүй.

Би Таны үгийг чимээгүйхэн тунгаан бодож,

Та юу болох, Танд юу байгааг би нандигнана.

Таны үг завхралыг минь цэвэрлэж, зүрх сэтгэлийг минь дүүргэсэн.

Өө Төгс Хүчит Бурхан минь, би Танд хайртай. Таны үг миний амь болсон.

Танаар авруулдаг би үнэхээр азтай, би үүрд Таныг хайрлаж, гэрчилнэ.

Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа! Бурханыг магтъя!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих