loading

Киноны тухай

Видеоны тайлбар:

Хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж дагалдагчиддаа амласан. Үүнээс болж, үе үеийн итгэгчид, Эзэний амлалт биелээсэй гэж асар их найдан, залбирч, Эзэнийг ирэх үед Эзэнтэй уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөөсөй гэж найдан, залбирсаар ирсэн. Энэ нь бас энэ киноны гол дүр Чэн Шиангуанг-ийг өгүүлдэг. Тэр бол Эзэний ирэлтийг угтан авахын тулд сайн мэдээг түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг урам зоригтой эрэн хайгч. сургуулийн төрийн албанаас халагдаж, гэр бүлийн гишүүддээ ойлгогдож чадаагүйг үл хайхран тэр зүрх сэтгэл дэх итгэл найдвараа хэзээ ч хаяагүй. Нэг өдөр цугларалтын үеэр Чэн Шиангуанг Хятадын Коммунист намын засгийн газарт баривчлагдаж, шоронд хоригдсон. Бурханы гайхалтай зохицуулалт, дүрэм журам дор тэр, Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Жао Жимингтэй учирсан юм. Жао Жиминг түүнд эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт болон ажлын талаар гэрчлэл хийж, Эзэний эргэн ирэлтийн төлөө найдаж, залбирч байсан олон жилийн үзэл, төсөөллийг шийдвэрлэжээ. Шоронгоос гарсны дараа Чэн Шиангуанг, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг шалган шинжлэхэд ах эгч нараа удирдлаа. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь юу болох, хаанчлал үнэхээр газар дээр эсвэл тэнгэрт байгаа эсэх, хүмүүс Эзэний ирэлтийг хэрхэн угтан авах ёстой гэх мэт зүйлийг эцэстээ хүн бүхэн ойлгож авсан билээ…

Төрөл зүйл: Сайн мэдээний кино
Үргэлжлэх хугацаа: 132 минут
Дэлгэцнээ гаргах огноо: 2018 оны 2-р сарын 20-ны өдөр

Видео бичлэг

Кадрууд

Шагнал & Номинаци

Зурагт хуудас

Санал болгож буй кинонууд