loading

Видео бичлэг

Халуун дулаан гэр бүлтэй болох хүсэл

Хүмүүсийн амьдрал дахь зовлонгийн эх сурвалж

Сүнснийхээ зогсоолыг эцэст нь оллоо

xxxxx

Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна

Киноны тухай

Видеоны тайлбар:

Вэньяг хоёр настай байхад нь эцэг эх нь салсан бөгөөд үүнээс хойш тэрээр аав, хойд эх хоёртойгоо хамт амьдрах болжээ. Хойд эх нь түүнийг үзэж чаддаггүй байсан бөгөөд үргэлж аавтай нь маргадаг байв. Аав нь арга ядахдаа Вэньяг ээжийнх нь гэр лүү явуулахаас өөр аргагүй болсон боловч ээж нь ажил хэргээ явуулахад хамаг анхаарлаа төвлөрүүлээд, Вэньяг асарч халамжлах ямар ч завгүй байсан тул Вэнья үргэлж ээжийнхээ хамаатан садан, найз нөхдийн гэр дамжин явдаг байлаа. Маш олон жил айл бараадаж амьдарсныхаа дараа Вэнья ганцаардаж, арга мухардан, гэрийн халуун дулаан уур амьсгалыг санагалздаг байв. Аав нь хойд эхээс нь салсны дараа л тэрээр аав дээрээ эргэн очиж, тэр үеэс хойш сайнтай ч муутай ч гэлээ гэр оронтой болов. Вэнья өсөж том болоод маш ухаалаг, дуулгавартай байж, хичээлээ шамдан хийдэг байлаа. Гэвч түүнийг их сургуулийн элсэлтийн шалгалтад шаргуу бэлдэж байх яг тэр үед золгүй явдал тохиолджээ: Ээжийнх нь тархинд цус харваж, саажин, хэвтэрт оров. Хойд эцэг нь ээжийг нь хаясан төдийгүй бүр бүх эд хөрөнгийг нь авчээ. Дараа нь Вэньягийн аав элэгний хорт хавдраар эмнэлэгт хэвтлээ... Вэнья ар гэрийнхээ ачааг үүрч дийлэхгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж гуйхаас өөр аргагүй байсан ч, түүнд хэн ч тусалсангүй. ...

Вэньяг зовж зүдрэн, арга мухардаад байх яг тэр үед Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгч Вэньяд болон ээж, эгч хоёрт нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажлын тухай гэрчлэл хийв. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдрал дахь зовлон шаналлын уг үндсийг ойлгох болж, хүмүүс Бурханы өмнө очсоноор л Бурханы хамгааллыг хүртэж, аз жаргалтай амьдарч чадна гэдгийг ойлгожээ. Бурханы үгийн тайтгарлаар дамжуулан ээж, охид зовлон шаналал, арга мухардлаасаа гарч чадав. Вэнья Бурханы хайр, өршөөлийг үнэнхүү мэдэрлээ; тэрээр гэрийн халуун дулааныг эцэст нь мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ. ...

Төрөл зүйл: Сайн мэдээний кино
Үргэлжлэх хугацаа: 101 минут
Хэл: Монгол хэл

Киноны дуу “Миний гэр хаана байна вэ”

Кадрууд

Шагнал & Номинаци

Зурагт хуудас

Санал болгож буй кинонууд