Жинхэнэ гэмшил гэж юу вэ?

2020-05-15

АНУ, Шяоюй

2020 онд COVID-19 вирус дэлхийн бөмбөрцөг даяар тархаж, дэлхий үймээнд автлаа. Африкийг бүрхсэн царцааны нүүдэл бас цочирдом байв. Тахал, өлсгөлөн гарч эхлэхэд Эзэнд итгэдэг улам олон хүн Эзний ирэх өдөр ойрхон байгааг, Бурханы хаанчлал ирэх гэж байгааг мэдэрч эхэлжээ. Эзэн Есүс нэгэнтээ “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) гэж хэлж байсан. Үүнийг Эзэн бид бүгдээс шаарддаг. Жинхэнээсээ гэмшсэн цагт л Бурхан биднийг хамгаалж, их гай зовлонгоос урьтаж тэнгэрийн хаанчлалд аваачих болно. Тэгвэл жинхэнэ гэмшил гэж яг юу юм бэ, хэрхэн жинхэнээсээ гэмших вэ?

Жинхэнэ гэмшил гэж юу вэ?

Сайн зан байдал жинхэнэ гэмшлийг илэрхийлдэг үү?

Гэмшлийг дурдмагц Эзэнд итгэдэг олон итгэгч “Бид одоо Эзэнд итгэдэг болохоор хараал хэлж, зодоон хийдэггүй, бусдад хүлцэнгүй, тэвчээртэй ханддаг, Эзэнд байнга залбирч, улайдаг, Эзэний төлөө ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг, шоронд хоригдсоныхоо дараа ч гэсэн Эзэний нэрийг үгүйсгэдэггүй. Энэ сайн зан байдал маань биднийг жинхэнээсээ гэмшсэн гэдгийг батлан харуулдаг. Эзэнийг эргэн ирэх үед бид Түүнтэй хамт тэнгэрийн хаанчлал руу орох болно” гэж хэлнэ. Эзэнд итгэж эхэлснийхээ дараа бид өөрсдийн ёрын муу зуршлаа хөсөр хаядаг; бид даруу, хүлээцтэй болж, бусдад тусалж, Эзэнийг гэрчилж, сайн мэдээг түгээхийн тулд аливаа зүйлээс татгалзаж, өөрсдийгөө зарлагадаж чаддаг болдог. Зан байдалд маань үнэхээр зарим нэг өөрчлөлт гарсан хэдий ч бид нүглийн дөнгөнөөс чөлөөлөгдөөгүй, нүглээсээ зугтаж чадахгүй, үргэлж нүглийн дунд амьдарсаар байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал хэн нэгэн үндсэн ашиг сонирхлыг маань хөндөөгүй сэтгэл өвтгөм зүйл хэлбэл бид хүлээцтэй байж, үүнийг нь дурсахгүй өнгөрч чадаж магадгүй. Харин хэн нэгэн бидний нэр хүнд, байр суурийг сэвтүүлэх зүйл хэлж, ичгэвтэр байдалд оруулбал хэдий тэдний талаар ноцтой зүйл хэлэхгүй ч зүрх сэтгэлдээ бид тэдэнд хорсож, тэднийг гадуурхаж, бүр өшөө авах талаар ч бодож мэднэ. Олон асуудал дээр, бид хэдий ноцтой ёрын мууг үйлдэхгүй байгаа мэт харагддаг ч зүрх сэтгэл маань өөрийн эрхгүй ёрын мууг бодох нь олонтоо. Заримдаа, бид хэсэг хугацаанд хүлцэнгүй байж, өөрийгөө хянаж чадаж болох ч тэсэхийн аргагүй болох тэр мөчид бид ёрын мууг үйлдэж болзошгүй хэвээрээ л байдаг. Ийм зүйл бидэн дээр илэрч, илчлэгдэж, нүглийн дөнгөнөөс бүрмөсөн мултраагүй байхад биднийг жинхэнээсээ гэмшсэн гэж хэлж болно гэж үү?

Бурханы үгийн хэсгийг уншицгаая: “Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр ‘Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү’ юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амь болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажил нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг… Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцэхгүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч байтугай Ариун Сүнсний удирдамжид тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал, урам зоригтой байдлын илрэл бөгөөд амийн илэрхийлэл биш юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”).

Бурханд итгэж эхэлсний дараагаас зан байдал маань хэдий сайжирсан ч энэ нь амь зан чанарт маань өөрчлөлт гарсан гэсэн үг биш гэдгийг Бурханы үг бидэнд харуулж байдаг. Ихэнх сайхан зан байдал нь халуун сэтгэлийн үр дүн, хоосон сургаал, дүрэм журмаас урган гарсан зүйл, эсвэл Ариун Сүнс хөдөлгөсний улмаас бий болсон хэрэгжүүлэлт байдаг. Энэ нь бид үнэнийг ойлгодог, Бурханы талаар мэдлэгтэй болохоор биш, энэ бол Бурханыг сэтгэл хангалуун болгож, хайрлах хүслээс маань аяндаа урган гарсан хэрэгжүүлэлт биш юм. Бид Сатанаар маш гүн завхруулагдаж ирсэн, биеэ тоосон, заль мэхтэй, хорон муу, хатуу цэвдэг, хэрцгий гээд бүхий л хэлбэрийн завхарсан сатанлаг зан чанараар бид дүүрэн байдаг. Хэрэв эдгээр зан чанарыг шийдвэрлэхгүй орхивол бид хэдий тодорхой дүрэм журмыг дагаж чадаж, гаднаа сүсэгтэй мэт харагдаж магадгүй ч энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд ямар нэг зөвшөөрч боломгүй зүйлтэй тулгарах үедээ бид нүгэл үйлдэхгүй байж чаддаггүй. Жишээлбэл, биеэ тоосон, ихэрхүү сатанлаг уг чанартаа удирдуулан бид үргэлж бусдаар хүндлүүлэхийг хичээдэг бөгөөд хүмүүс бидний хэлснээр хийхгүй бол дүрсхийн уурлаж, тэднийг сургамжилж эхэлдэг. Зальжин уг чанартаа хөтлөгдсөн бидний хийж байгаа бүхэн хувийн ашиг сонирхлоо бодсон байдаг; гэрт маань бүх зүйл тэгш сайхан байх үед бид аливааг орхиж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахад бэлэн байж, ямар ч бэрхшээлийг тэвчиж чаддаг. Харин золгүй явдал тохиолдох үед биднийг хамгаалсангүй гэж Бурханыг зэмлэдэг. Магадгүй бүр татгалзсан зүйлсдээ харамсаж, Бурханаас урвах талаар ч бодож мэднэ.. Ийм зүйл их болдог. Хэрэв бид завхарсан зан чанараа засахгүй бол үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй, бүр Түүнийг эсэргүүцэж ч мэднэ гэдэг нь эндээс харагдана. Хоёр мянган жилийн өмнөх фарисайчуудыг жишээлбэл аваад үзье л дээ. Гаднаа тэд ямар ч ёрын мууг үйлддэггүй юм шиг харагддаг байсан. Тэд алс, уудамд аялан сайн мэдээ түгээж, дандаа л хүмүүст бичвэрүүдийг тайлбарлаж, хуулийг дуулгавартай дагахыг заадаг байсан. Тэд ихэнхдээ сайхан зан авир гаргадаг байсан ч Эзэн Есүсийг гаднаа хэтэрхий эгэл жирийн харагддаг, нэр нь Мессия биш, бас бүх талаараа тэдний үзэлтэй таарахгүй байсан болохоор Түүнийг илэрч, ажлаа эхлүүлэх үед тэд биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанараа илчилсэн байдаг. Тэд Эзэн Есүсийг аймшигтай яллан гутааж, эцэстээ Ромын эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан цовдолсон.

Хэдий гадаад зан байдал маань өөрчлөгдсөн байж болох ч дотоод амь зан чанарт маань өөрчлөлт гараагүй л бол бид завхарсан сатанлаг зан чанартаа захирагдсаар, хэдийд ч Бурханыг эсэргүүцэж, нүгэл үйлдэж магадгүй гэдэг нь дээрхээс харагдана. Ийм хүмүүс бас жинхэнээсээ гэмшээгүй байдаг бөгөөд тэнгэрийн хаанчлал руу орох үндсэн шаардлага хангахгүй. Яг л “‘Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг’ гэж хэлэв(Иохан 8:34–35) гэж Библид хэлсэнтэй адил билээ.

Жинхэнэ гэмшил гэж юу вэ?

Тэгэхээр юуг жинхэнэ гэмшил гэх вэ? Библид “Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ(Илчлэл 22:14). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45) гэж бичигдсэн байдаг. Бурхан бол ариун. Тэр хүний нүглийг жигшдэг учир биеэ тоосон, ихэрхүү, аминч, өөдгүй, урвамтгай зан, заль мэх гээд хүнд байдаг төрөл бүрийн сатанлаг зан чанар цэвэрлэгдэн, өөрчлөгдөж, хүмүүс орчноосоо үл хамааран Бурханы үгийг хэрэгжүүлж, ахин Бурханыг эсэргүүцэж, нүгэл үйлдэхгүй харин үнэхээр Бурханыг хүндэтгэж, дуулгавартай дагаж, Бурханаар бүрэн авхуулах үе нь жинхэнэ гэмшлийн жишиг байдаг. Ийм хүмүүс л үнэхээр гэмшсэн байдаг.

Эзэнд итгэх итгэлдээ бид яагаад жинхэнэ гэмшилд хүрээгүй вэ?

“Бид Эзний золин авралыг хүлээн зөвшөөрч, нүгэл маань уучлагдсан атлаа яагаад жинхэнэ гэмшилд хүрч чаддаггүй юм бэ?” гэж зарим хүмүүс асууж магадгүй. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин аврах ажлыг хийсэн ч, энэ нь хүмүүсийн завхарсан зан чанарыг өөрчлөх ажил биш гэдэгт гол учир нь байгаа юм. Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншицгаая: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Энэ нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс зөвхөн хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн бөгөөд үүний үр дүн нь хүмүүсийг улайлгуулж, гэмшүүлэх байсан гэдгийг бидэнд хэлж өгч байна. Золин аврах ажлын нэг хэсэг болгож Эзэн Есүс гэмшлийн замыг ярьж, хүмүүст хэрхэн нүглээ улайж, гэмшиж, загалмай үүрч, Эзэнийг дагахыг заасан. Түүнчлэн тэдэнд бусдыг өөр шигээ хайрлах ёстой, даруу, тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой, хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах ёстой гэх мэтийг заасан. Энэ нь бүгд тухайн үеийн хүмүүсийн биеийн хэмжээнд нь тааруулан хүнд тавьсан шаардлага юм; хүмүүс нүгэл үйлдсэн үедээ Эзэн Есүсийн өмнө нүглээ улайж, гэмшихээр ирэхэд нүгэл нь уучлагдан, Бурханы өмнө ирж, үргэлжлүүлэн шүтэн мөргөх эрхтэй байлаа. Эзэн Есүсийн илэрхийлсэн бүхэн тухайн үеийн хүмүүсийн ойлгож чадах үнэн байсан юм. Гэхдээ үүнд хүмүүсийн зан чанарыг өөрчлөх тухай ороогүй байсан болохоор Библийг хэчнээн их уншиж, нүглээ улайж, гэмшлээ гээд эсвэл өөрсдийгөө байлдан дагууллаа гээд бид нүглээс ангижирч, жинхэнэ гэмшилд хүрэх чадваргүй хэвээр үлддэг.

Бид хэрхэн жинхэнэ гэмшилд хүрэх вэ?

Тэгэхээр бид хэрхэн жинхэнэ гэмшилд хүрч чадах вэ? Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ(Иохан 17:17) гэж зөгнөсөн байдаг. Тухайн үеийн хүмүүсийн биеийн хэмжээ маш дорд байсан учраас Нигүүлслийн эрин үеийн турш Эзэн Есүс хэт их үнэнийг илэрхийлээгүй, сатанлаг уг чанараа шийдвэрлэх замыг бидэнд зааж өгөөгүй гэдэг нь эдгээр үгээс харагдаж байна. Тиймээс л Эзэн Өөрийгөө эргэн ирнэ, илүү их, дээд үнэнийг илэрхийлэх болно, хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг гүйцэтгэснээр бидэнд нүглийн дөнгөнөөс бүрэн чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж, өөрчлөгдөх боломж олгон, мөн Эзэнийг эргэн ирэх үед зөвхөн шүүж, цэвэрлэх ажлыг хүлээн зөвшөөрснөөр л бид жинхэнэ гэмшилд хүрч чадна гэдгийг зөгнөсөн юм.

Өнөөдөр Эзэн Есүс эргэн иржээ: Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан юм. Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр Төгс Хүчит Бурхан, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний авралд хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, мөн Өөрийнх нь эцсийн өдрүүдийн авралыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг шүүж, цэвэрлэж, төгс болгохоор ирсэн билээ. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг хэрэгжүүлэхдээ ердөө гэмшлийг хэрэгжүүлэх хэд хэдэн арга замыг хэлээд зогсоогүй шүүлтийн үгийг илэрхийлж, бидний Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй ханддаг мөн чанар, уг чанар болон завхралын маань үнэнийг илчилдэг; Тэр бидэнд хэрхэн үнэнч шударга байх, Бурханыг хэрхэн дуулгавартай дагах, хэрхэн хайрлах гэх мэт төрөл бүрийн үнэнийг хайрлаж, улмаар бидэнд тохиолдох бүх зүйл дээр хэрэгжүүлэх замыг өгсөн. Бурханы үгийн шүүлтийг туулснаар бид Сатанаар хэр гүн завхруулагдсанаа, уг чанар, мөн чанар маань биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, аминч, өөдгүй, урвамтгай зан, заль мэхээр дүүрэн гэдгийг яваандаа харж авдаг. Эдгээрийн дагуу амьдарснаараа бид ямар ч хүнлэг зүйлийг амьдран харуулдаггүй, бусад хүн биднийг жигшдэг, ялангуяа бид Бурханы жигшил зэвүүцлийг төрүүлдэг. Бурханы шүүлтийн үгэн дундаас бид өөрсдийнхөө өөдгүй, хорон муу, Бурханы өмнө амьдрахад эрхгүй гэдгээ харж, тэгснээрээ л нүглээ жигшиж, гэмшихийг хүсэж эхэлдэг. Үүний зэрэгцээ бид ямар ч зөрчлийг үл хүлцдэг Бурханы зөвт зан чанарыг болон үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурхан биднийг жигшиж голох нь дамжиггүй гэдгийг мэдэж авдаг. Тэгснээр л бидний дотор Бурханаас айх айдас төрж, махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлж эхлэн, Бурханд дуулгавартай байдал маань яваандаа тодорхой хэмжээгээр бодитой болж, Бурханыг эсэргүүцэж, тэрслэхээ больдог.

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар бид нүглээс бүрэн мултарч, сатанлаг уг чанартаа дөнгөлөгдөхөө больж, Бурханы үгийг хэрэгжүүлж, Түүнийг шүтэн мөргөж, дуулгавартай дагах эрх чөлөөтэй болдог. Тэр үед л бид жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгдсөн гэж хэлж болно, тэгснээр л бид тэнгэрлэг хаанчлалд орох эрхтэй байх юм. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ гэмшил, өөрчлөлтөд хүрэх цор ганц зам гэдэг нь тодорхой. Энд мөчид та нар жинхэнэ гэмшилд хүрэх замыг одоо олж харж эхэлсэн гэж Би итгэж байна. Тэгэхээр бид одоо ямар сонголт хийх хэрэгтэй вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг

Залбирал бол Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын нэг чухал хэсэг, гэвч Бурханд сонсгохын тулд хүн хэрхэн залбирах ёстой вэ? Энэ гурван гол асуудлыг ухаар, тэгвэл та бүхнийг Бурхан сонсох болно!

Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

Александр хаан энэ ертөнцөөс харуусал тээн оджээ. Цаг нь дөхөх үед тэрээр биднийг гүн бодолд автуулах эцсийн гурван үгийг үлдээсэн бөгөөд эдгээр нь биднийг: Хүмүүс яагаад амьдардаг юм бэ? Хүний амьдралын үнэ цэн, утга учир юу юм бэ? гэж өөрсдөөсөө асуухад хүргэдэг юм.

Messenger дээр бидэнтэй холбоо барих