Эзэнийг угтан авахдаа хэрхэн ухаалаг охид байх вэ?

2020-05-15

Эзэн Есүс: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм(Матай 24:6–8) гэж хэлсэн. Өнөө үед дэлхий даяар тохиолдож буй гай гамшиг улам бүр ихэссээр байна: Уханийн коронавирус, Африк дахь царцааны нүүдэл, Австралийн гал түймэр болон бусад гай гамшгууд ар араасаа тохиолдлоо. Цуст дөрвөн сар ч бас гарч ирсэн. Эзэний ирэлтийн тухай зөгнөлүүд үндсэндээ биелжээ; Эзэн аль хэдийн эргэж ирсэн байж таарна. Эзэнд итгэдэг олон итгэгчийн бодлыг эзэмдэж буй асуудал бол: Бид Эзэний эргэн ирэлтийг угтан авахдаа хэрхэн ухаалаг охид байх вэ гэдэг юм. Эзэн Есүс нэгэнтээ “Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. Тэдний тав нь ухаалаг, тав нь мунхаг байжээ. Мунхгууд нь дэнлүүгээ аваад тосыг нь авсангүй: харин ухаалгууд нь дэнлүүний хамтаар тостой сав авсан байлаа(Матай 25:1–4) гэж хэлсэн. Ухаалаг охид дэнлүүнийхээ тосыг бэлдээд Эзэнийг ирэхийг бишрэл хүндэтгэлтэйгээр хүлээснийг бичвэрүүдээс харж болно. Эцэст нь тэд Түүнийг угтаж, тэнгэрийн хаанчлалын зоогт оролцож чадсан. Тиймээс, бичвэрүүдийг уншиж, цуглаанд оролцож, Эзэний ажлыг хичээнгүйлэн хийж, бишрэл хүндэтгэлтэйгээр хүлээж л байгаа бол тэд тосоо бэлдчихсэн, ухаалаг охид бөгөөд Эзэнийг ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэсэн үг гэж олон ах, эгч итгэдэг. Гэхдээ бид олон жилийн турш ийнхүү хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд одоо төрөл бүрийн гай гамшиг ирчхээд байхад ч бид Эзэнийг хараахан угтан аваагүй л байна. Тэгэхээр бидэнд, эргэцүүлж, өөрсдөөсөө ийнхүү асуухаас өөр ямар ч сонголт үлдсэнгүй: Эзэний ажлыг ийм маягаар хичээнгүйлэн хэрэгжүүлэх нь үнэхээр ухаалаг охид байгаа явдал мөн үү? Бид гай зовлонгоос урьтаж Эзэнийг угтан авч, өргөгдөж чадах болов уу?

Бичвэрүүдийг уншиж, залбирч, Эзэний ажлыг хичээнгүйлэн хэрэгжүүлэх: Ингэвэл Эзэнийг угтан авч чадах уу?

Хуулийн багш нар, ахлах тахилч, фарисайчуудын тухай эргээд бодоцгооё. Тэд бүгд бичвэрүүдийг сайтар уншсан, гэр бүл нь үе уламжлан Бурханд үйлчилж ирсэн байлаа. Тэд хуулийг чандлан мөрдөж, тушаалуудыг сахиж, хичээнгүйлэн ажиллаж, Бурханы сайн мэдээг түгээхээр бүр дэлхий даяар аялсан юм. Тэд нэлээд их ажил хийж, багагүй зовлон туулж, Мессиагийн ирэхийг сүсэг бишрэлтэйгээр хүлээсэн гэж хэлж болох юм. Бидний үзэл, төсөөллийн дагуу бол тэд Эзэнийг угтан авч, аврал, нигүүлслийг нь хүртэхэд хэнээс ч илүү тэнцэх ёстой. Гэхдээ бодит баримт юу вэ? Эзэн Есүс махбод болж, ажил хийхээр ирэхэд тэр хүмүүс Эзэн Есүсийг таньж чадаагүйгээр үл барам бүр өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн, “‘Мессиа’ гэж нэрлэгдээгүй хэн боловч Бурхан биш” хэмээн итгэж байсан. Эзэний үг эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг тодорхой сонсож чадаж байсан ч үзэл, төсөөлөлдөө үндэслэн Эзэн Есүсийн ажил болон үгийг бичвэрүүдээс хэтрэн гарсан гэж ялласан. Үүнийг ашиглан Эзэн бол Бурхан Өөрөө мөн гэдгийг үгүйсгэснээ зөвтгөж, бас үүгээр далимдуулан Эзэн Есүсийг шүүж, доромжилсон. Тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх өчүүхэн ч хүндлэл байгаагүй; тэд үүнийг ойлгоогүй, бас эрж хайж, судлаа ч үгүй. Тэд бүр Ромын засгийн газартай нийлж, Эзэн Есүсийг загалмайд цовдлоод эцэст нь Бурханы шийтгэлийг хүртсэн. Иймээс, хэрвээ хүн зөвхөн хөдөлмөрлөж, ажил гүйцэтгэхэд л анхаардаг боловч Бурханы талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй бол Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч чадахгүй гэдгийг харж болно.

Хэрхэн ухаалаг охид болж, Эзэнийг угтан авах вэ?

Эзэн Есүс нэгэнтээ “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаагэлээ(Матай 25:6). Үндсэндээ Бурханы дуу хоолойг сонсоход асар их ач холбогдол өгдөг болохоор ухаалаг охид сүйт залууг угтан авч чаддаг гэдгийг бид бичвэрүүдээс харж болно. Хэн нэгэн сүйт залуу ирлээ гэж хашхирахыг сонсоод ухаалаг охид угтан авахаар хамгийн түрүүнд гарч, эрж хайж, судалдаг. Эцэст нь тэд Бурханы үгээс Бурханы дуу хоолойг сонсдог тул Эзэнийг угтан авдаг. Бичвэрүүдэд тэмдэглэгдсэнээр самари эмэгтэй Эзэн Есүсийн “Учир нь чи таван нөхөртэй байсан; одоо байгаа хүн нөхөр чинь биш болохоор чи үнэнчээр хэлэв(Иохан 4:18) гэж хэлэхийг сонссон үетэй яг адил. Тэгэхэд тэр эмэгтэй Бурхан л зүрх сэтгэлд нь нуугдсан зүйлсийн талаар мэдэж, ярьж чадна гэдгийг ухаарчээ. Мэл гайхсан эмэгтэй бусад хүмүүст хандан: “Ирээд хараач, миний хийсэн бүхнийг надад хэлсэн хүн Христ биш гэж үү?” (Иохан 4:29) хэмээн хашхирлаа. Эзэн Есүс бол ирнэ гэж урьдчилан зөгнөсөн Мессиа мөн гэдгийг үгээс нь тэр таньжээ. Мөн Петр Эзэнтэй хамт байх хугацаандаа Эзэний хэлсэн үг, хийсэн ажил нь ердийн хүний ярьж, хийж чадах зүйл биш гэдгийг харсан байдаг. Эзэн Есүс бол Христ, хүний Хүү мөн гэдгийг тэрээр Эзэний үг, ажлаас таньсан юм. Натанаел, Иохан, Андрей болон бусад нь ч бас бүгдээрээ Эзэн Есүсийн үгээс Бурханы дуу хоолойг сонсжээ. Эзэн Есүс бол Бурхан Өөрөө мөн гэдгийг тэд баттай ухаараад, Түүнийг дагахын тул бүх зүйлээ орхисон юм. Зөвхөн энэ хүмүүс л ухаалаг охид билээ.

Ухаалаг охид бол Бурханы дуу хоолойг анхаардаг хүмүүс юм гэдгийг дээрх баримтууд тодорхой болгодог. Бусад хүн Бурханы сайн мэдээг түгээж байхыг сонсох үедээ тэд үзэл, төсөөллөө орхиж, Бурханы ажлыг даруу төлөв, эрж хайх сэтгэлээр судалж чаддаг. Эцэст нь тэд Бурханы гэгээрлийг олж авч, Бурханы дуу хоолойг таньж, Эзэнийг угтан авдаг. Бурханы дуу хоолойг сонсоход анхаарлаа хандуулдаггүй, үнэнийг илэрхийлж байхыг сонссоныхоо дараа ч эрж хайдаггүй, ялган таних чадвар дутмаг, бичвэрүүд дэх үгийн үгчилсэн утгатай л зөрүүдлэн зууралддаг, мөн хөдөлмөрлөж, өөрсдийгөө зарлагадаж, тахил өргөснөөрөө Бурханы илрэлтийг угтаж чадна гэж итгэдэг хүмүүс бол мунхаг охид бөгөөд эцэстээ тэд Бурханы аврал, нигүүлслийг алдана.

Илчлэлийн номд: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20) гэж бичсэн байдаг. Эцсийн цаг үед Эзэн эргэн ирэхдээ үг айлдана гэдгийг эдгээр зөгнөл харуулдаг. Өнөө үед гамшгийн цар хүрээ улам тэлж байна—Эзэн аль хэдийн эргээд ирсэн байх магадлалтай. Тэгвэл энэ шийдвэрлэх чухал мөчид бид Бурханы дуу хоолойг хэрхэн таньж болох вэ? Одоо дахиад хэдэн зарчмын талаар нөхөрлөцгөөе.

1) Бурханы илэрхийлсэн айлдварууд эрх мэдэл, хүч чадалтай, тэдгээр нь Бурханы зан чанарын илэрхийлэл юм

Бид бүгдийн мэдэж байгаачлан Бурхан анх дэлхийг бүтээхдээ ашигласан зүйл нь айлдвар байсан. Бурханы айлдварууд эрх мэдэл, хүч чадалтай; Бурхан айлдвараа хэлмэгц энэ нь бодит байдал дээр биелдэг. Эхлэл номд Бурханы хэлсэнчлэн: “‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов” (Эхлэл 1:3). “‘Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг’ хэмээхэд энэ нь ёсоор болов” (Эхлэл 1:9). Ехова Мосед “Израилийн хөвгүүдийн бүх цугларалттай яриад, тэдэнд ингэж хэл: ‘Та нарын Бурхан Ехова Би ариун учраас та нар ариун бай’(Леви 19:2) гэж хэлсэн. Фарисайчуудыг илчилсэн Эзэн Есүсийн энэ үг ч бас бий: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Матай 23:13).

Бурханы үгийг сонсмогцоо бид эгэл жирийн хүн тэдгээрийг хэлж чадахгүй гэдгийг мэддэг. Бурханы үг бүх зүйлд тушааж чадна; тэд Бурханы үгээр бүрэлдэж, бүрэн төгс болсон юм. Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй ханддаг бүх хүн ч бас Түүний үгээр хараагдах боломжтой. Тэдгээрийг сонсоод бидэнд бишрэх сэтгэл төрж, Бурханы зан чанар ямар ч хүний халдахыг хүлцдэггүй, Бурханы үг байр суурь, эрх мэдлийг нь бүрэн төлөөлдөг гэдгийг мэдэрч, мөн эцсийн өдрүүдэд бидний сонсдог зүйл эргэн ирсэн Эзэний дуу хоолой мөн эсэхийг таньж мэдэх ёстой гэдгээ мэдэрч чаддаг. Ингэж бид ялган таних чадвартай болдог.

2) Бурханы үг нууцыг илчилж, хүн төрөлхтний завхрал, нууцуудыг ил гаргадаг

Бие махбодтой болсон Эзэн Есүс ажиллахаар ирэх үедээ олон нууцыг илчилснийг бид бүгд мэднэ. “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) түүнчлэн “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21) гэсэн үг байдаг. Тэнгэрийн хаанчлалд орох оролттой холбоотой нууцуудыг Эзэн илчилсэн учраас, жинхэнээсээ гэмшиж, тэнгэрлэг Эцгийн хүслийг биелүүлдэг болсон хүмүүс л тэнгэрийн хаанчлал руу орж чадна гэдгийг бид мэддэг. Эзэн Есүс энэ нууцыг бидэнд илчлээгүй бол бид хэзээ ч үүнийг мэдэхгүй байх байсан билээ.

Түүнчлэн, Бурхан бол хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Бурхан биднийг нэгд нэггүй ойлгодог; Бурхан л бидний завхрал, зүрх сэтгэлд оршиж буй зүйлийг илчилж чадна. Жишээлбэл, Эзэн Есүс инжрийн модны доор Натанаелын асуудлын тухай ярьж, Эзэн Есүс бол ирнэ гэж урьдчилан зөгнөсөн Мессиа мөн гэдгийг таних боломж олгосон. Есүс залбирлынх нь агуулгын тухай ярьсан болохоор Эзэн Есүс бол Бурхан гэдгийг таньсан татвар хураагч Матай ч бас байна. Эндээс бид Бурханы үг зөвхөн нууцуудыг илчлээд зогсохгүй, бас хүн төрөлхтний завхрал, нууцуудыг ил гаргадаг гэдгийг харж болно; аливаа зүйл Бурханы дуу хоолой мөн эсэхийг ялган таних бас нэг арга нь энэ юм.

3) Бурханы айлдвар амийн тэжээлээр хангаж, хүмүүст зам өгч чадна

Эзэн Есүс ингэж хэлсэн: “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй(Иохан 14:6). Бурхан Өөрөө бол үнэн; Бурхан хүн төрөлхтнийг хангах үнэнийг хэрэгцээнийх нь дагуу хэдийд ч, хаана ч илэрхийлж чаддаг. Хуулийн эрин үед хүн төрөлхтөн хэрхэн амьдрах, эсвэл Бурханыг хэрхэн шүтэн мөргөхөө мэддэггүй байсан болохоор Бурхан хүмүүсийг амьдралд нь удирдан чиглүүлэхийн тулд Мосегоор дамжуулан хууль гаргасан билээ. Арван Хуульд хэлсэнчлэн: “Би бол Египетийн газар нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан чиний Ехова Бурхан. Чамд Надаас өөр бурхад байж болохгүй(Дэд хууль 5:6–7). “Хүн бүү ал. Бүү завхайр… Хөршийнхөө эсрэг худал гэрчлэл бүү хий. Хөршийнхөө эхнэрийг бүү хүсэмжил…(Дэд хууль 5:17–21). Бурханы үгийг сонссоныхоо дараа тухайн үеийн хүмүүс хэрхэн амьдарч, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстойгоо мэдсэн. Дараа нь, Эзэн Есүс ажиллаж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхээр ирэх үедээ нүглээ улайж, гэмших ёстой, хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой, өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах ёстой, газар дэлхийн давс, гэрэл нь байх ёстой гэх мэт олон зүйлийг хүмүүст зааж сургаж эхэлсэн. Петр Эзэн Есүсээс “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” (Матай 18:21) гэж асуухад Есүс түүнд шууд: “Би чамд долоон удаа биш, харин дал дахин долоон удаа гэж хэлье(Матай 18:22) гэсэн. Эдгээр үгийг Эзэнээс сонссоныхоо дараа Петр уучлал бол бидний сахих ёстой зүйл юм байна, энэ нь болзолтой, эсвэл тодорхой тоогоор хязгаарлагдах зүйл биш гэдгийг ойлгосон. Тэгээд Петр хэрэгжүүлэлтийн замтай болсон юм.

Тиймээс хэрэв хэн нэгэн одоо бидэнд Эзэн эргэн ирсэн гэх сайн мэдээ өгч, Ариун Сүнс чуулгануудад ярьж байна гэдгийг гэрчлэх аваас бид сонсоод энэхүү зам нь бидний одоогийн хэрэгцээг хангаж чадах эсэхийг үнэлж чадна. Бид одоо бүгдээрээ нүгэл үйлдэж, дараа нь түүнийгээ улайх байр байдалтай амьдарч байгаа бөгөөд үүнээс өөрсдийгөө салгаж чаддаггүй. Хэрэв тэдний хуваалцдаг үг нүглээс чөлөөлөгдөж, ариун байдлыг олж авах замыг зааж өгч чадаж байвал энэ нь Эзэн Есүс эргэн ирчихсэн гэсэн үг юм. Бид энэхүү ганц зарчим дээр тулгуурлан Бурханы дуу хоолойг ялган таньж чадна.

Энэхүү нөхөрлөл чамайг ухаалаг охин болж, Эзэнийг угтан авах замаар хангаж байна уу? Чамд тус нэмэр болсон бол үүнийг бусадтай хуваалцана гэж найдаж байна. Бид бүгдээрээ ухаалаг охид болж, Эзэний дуу хоолойг эрж хайж, анхааралтай сонсоход зүрх сэтгэлээ зориулах нь миний хүсэл билээ. Бид удахгүй Эзэний эргэн ирэлтийг угтан мэндчилж, Түүнтэй хамт зоогт оролцох болтугай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос “Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн амар...

Хурганы мөрийг дагах нь

Ли Жонг, Хятад “Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн ‘Хургыг хаашаа ч явсан дагах’ ёстой. Зөвхөн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих