Бид ууртай зангаа хэрхэн шийдвэрлэж болох вэ?

2021-06-01

Асуулт: Би Эзэнд олон жил итгэсэн мөртөө нүгэл үйлдэж, нүглээ улайх явдлыг давтаж амьдарч ирсэн. Гэртээ ч бай, ажил дээрээ ч бай, бусад хүн надад таалагдахгүй зүйл ярьж, хийх үед би бухимдахгүй байж чаддаггүй. Үүнд би ихэд санаа зовж байна. Би ууртай зангаа хэрхэн шийдвэрлэж, хэрхэн нүгэл үйлдэхээ больж, Эзэний сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийн эрж хайхыг хүсэж байна

Хариулт: Сайн байна уу, Таны асууж буй зүйл бол ихэнх итгэгчдийн дунд түгээмэл тохиолддог асуудал бөгөөд хэрэв бид ууртай зангаа шийдвэрлэхийг хүсэж байвал эхлээд уурын эх үүсвэрийг олж мэдэх хэрэгтэй. Үнэндээ, бид санаандаа нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ үргэлж бухимдаж, уур хилэнгээ харуулдаг нь бид нүгэлт уг чанартаа захирагддаг учраас тэр юм. Жишээлбэл, бид биеэ тоосон, ихэрхүү зандаа захирагдаад, бидний өөрсдийн санаа бодол бүрэн дүүрэн агаад хамгийн зөв гэж үргэлж бодож, бүх зүйл дээр эцсийн шийдвэрийг гаргаж, бусдыг өөрийн хүссэнээр хөдөлгөхийг хүсдэг. Тиймээс гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад маань бидний санаанд нийцэхгүй зүйл хийх, эсвэл биднийг сонсохгүй бол бид уурлаж бухимдан, тэднийг загнаж, өөрийгөө хянаж чадахаа больдог. Түүнээс гадна, бид хувиа хичээсэн, шуналтай учраас юм бүхнийг өөрсдийн ашгийн төлөө хийдэг бөгөөд ашиг сонирхол маань хохирвол биеэ барьж чадахгүй уурлаж, дүрсхийдэг зангаа харуулна.... Хэрэв бид нүгэлт уг чанараа шийдвэрлэхгүй бол уураа шийдвэрлэх аргагүй болно. Таалагдахгүй зүйлтэйгээ таарахаараа биеэ барихыг хичээнгүйлэн оролдсон ч гэсэн, хэсэг зуур л биеэ барьж чаддаг бөгөөд дараагийн мөчид уурлаж магадгүй.

“Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авсны дараа бидний нүгэл уучлагдсан бус уу? Тэгээд яагаад бид өөрийн эрхгүй уурлаад байна вэ, яагаад бид нүгэлт уг чанартаа захирагдаад, нүглийн дөнгөнөөс зугтаж чадахгүй байна вэ?” гэж зарим хүн асууж магадгүй. Бурханы үгийн хоёр хэсгийг уншаад бид ойлгох болно. Бурхан ийнхүү хэлсэн байдаг: “Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Бурханы эдгээр үгээс бид Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэсэн нь хүн төрөлхтөнд нүглээ уучлуулж, хуулиар яллагдаж, хараагдахаас зугтах боломж олгосон гэдгийг мэдэж авч болно. Бид Эзэн Есүсийн авралыг хүлээн авч, нүглээ улайхаар Түүнд залбирч л байвал, Эзэн бидний нүглийг уучилж, бид Түүнээс амар амгалан, баяр хөөрийг олж авч чадна. Эзэн Есүс золин авралын ажил хийсэн бөгөөд нүглийг нь уучилж, хүнийг хуулиар яллагдахаас хэлтрүүлэхийн тулд үүнийг хийсэн боловч, бидний нүгэлт уг чанар одоо ч байсаар байна. Бидний энэ нүгэлт уг чанар нүглээс ч гүнзгий, шийдвэрлэхэд хавьгүй хэцүү бөгөөд бидний нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх үндсэн шалтгаан болдог. Бид бүгд үүнийг биеэрээ туулсан: Махан биеэ хазаарлах гэж хэчнээн их хичээсэн ч гэсэн, уураа барих чадваргүй, Эзэнийг дуулгавартай дагаж, үнэнч шударга хүн байж чаддаггүй. Ашиг сонирхолд маань халдсан зүйлтэй таарахаараа бид худлаа ярьж, хуурч мэхэлнэ; байгалийн эсвэл хүнээс үүдсэн гамшиг ирж, шалгалт, гай зовлон тулгарах үед бид Бурханд учирлаж, Бурханы эсрэг явж, бүр Түүнийг буруутгаж, Түүнээс урвана... гэх мэтчилэн үргэлжилнэ. Хэрэв бид нүгэлт уг чанараа шийдвэрлэхгүй хэвээр байвал бидний нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайдаг явдал шаналантайгаар давтагдан үүрд мөнх амьдарч, нүглийн хүлээс, хязгаарлалтаас чөлөөлөгдөж чадахгүй гэдгийг харж болно.

Бурхан хэлсэн нь : “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). “Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг’ гэж хэлэв(Иохан 8:34–35). “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй(Еврей 10:26–27). Бурхан ариун болоод зөвт учраас байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Тиймээс, хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагын төлөвлөгөөний хийгээд завхарсан хүн төрөлхтний бодит шаардлагын дагуу Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлж, завхарсан хүн төрөлхтөн сатанлаг уг чанартаа захирагддаг гол асуудлыг шийдвэрлэхээр Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлнэ. Хүн сатанлаг зан чанараасаа аажмаар ангижирч, цэвэр болж, тэнгэрийн хаанчлалд орох зам нь энэ билээ. Яг л Их Эзэн Есүсийн зөгнөсөн шиг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13)Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48)Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). “Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ(Илчлэл 22:14). Бид эргэж ирсэн Эзэний хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч байж л ууртай зангаа шийдвэрлэж, нүглийн хүлээс, хязгаарлалтыг бүрэн дүүрэн хаяж, нүгэлт уг чанараа ариусгаж чадна гэдэг нь тодорхой байна.

Одоо, зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган л Эзэн Есүс эргэн ирсэн гэж ний нуугүй гэрчилж байгаа. Хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, тэднийг нүглийн хүлээснээс нэг мөсөн аврахын тулд Тэр Бурханы гэрээс эхлэн үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг гүйцэтгэж, ингэснээрээ Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр эргэн ирэх тухай зөгнөлийг биелүүлсэн. Тэгэхээр эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүмүүсийг цэвэр болгохын тулд шүүлтийн ажлыг хэрхэн хийдэг вэ? Төгс Хүчит Бурхан ийн хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн илэрхийлсэн үнэнийг ашиглан завхарсан хүн төрөлхтнийг шүүдэг, өөрөөр хэлбэл Бурхан үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг сатанлаг зан чанараас нь цэвэрлэж, уг чанарынх нь асуудал болох Бурханыг эсэргүүцдэг байдлыг шийдвэрлэдэг гэдгийг Бурханы үг бидэнд харуулдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг тайлахын тулд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил дээр Төгс Хүчит Бурхан үг илэрхийлж, итгэлээрээ ариусгагдаж, аврагдах замыг бидэнд зааж өгдөг. Үүний зэрэгцээ, бид Сатанаар завхруулагдсан үнэн хийгээд бидний сатанлаг чанар, зан чанарыг Тэр нэгд нэгэнгүй илчилдэг. Бурханы үгийн илчлэл, шүүлтээр дамжуулан бид Сатанд ямар гүнзгий завхруулагдаж, биеэ тоосон зан, хорон муу, ов мэхтэй байдлаар бялхаж байдаг, бидний амьдран харуулж байгаа зүйлд хүний төрхтэй юу ч байхгүй байгааг бид харж авдаг. Тэгээд бид Бурханд гэмшиж, Бурханы гэсгээлт, шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авч, үнэнийг хийгээд зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж, Бурханы үгийн дагуу биеэ авч явахыг хүсэж эхэлдэг. Бид аажмаар сатанлаг завхарсан зан чанарын хяналт хязгаарлалтаас чөлөөлөгдөж чаддаг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан үүнд хүрдэг.

Би өөрөөрөө жишээ авъя. Би гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах үед тэд надад таалагдахгүй байдлаар ярих буюу үйлдмэгц би маш ихээр уурлаж, өөрийн эрхгүй түргэн ууртай зангаа ил болгодог. Уурлах болгоныхоо дараа уураа барьж чадаагүйдээ харамсаж, тэгээд нүглээ улайхаар Бурханд залбирдаг. Гэхдээ дараа нь нөгөө л алдаагаа дахиад л давтдаг. Би үнэхээр шаналж байсан боловч, биеэ барихыг хэчнээн их хичээсэн ч, ууртай зангаа шийдвэрлэж чадахгүй байсан. Нэг удаа, дүү минь ажилгүй болсондоо санаа зовж байсан болохоор би олон хүнээс туслахыг хүссэн бөгөөд эцэст нь дүүдээ ажил олж өгсөн юм. Дүү минь их баярлах байх гэж би бодсон боловч гайхмаар нь тэр өндөр цалинтай амархан ажил олмоор байна гээд, дараа нь надтай ярилцалгүйгээр ажлын саналаас татгалзсан байв. Энэ тухай мэдээд би маш их уурлаж, сайхан сэтгэлийг минь огт үнэлсэнгүй гэж дүүгээ загнасан юм. Би түүнд ажил олж өгөх гэж маш их хичээсэн байтал, намайг огт бодолгүйгээр, надтай ярилцахаасаа өмнө ажлын саналаас үнэндээ татгалзсан байв. Дүүдээ уурласныхаа дараа сэтгэл ихэд хямарч, түүнд тэгж хандах хэрэггүй байсан гэж бодогдсон. Тэгээд би Бурханы өмнө ирж, Түүнд залбирч, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг эрж хайв. Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншсан: “Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хир буртаг, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг.

Бурханы үгсийн илчлэл болоод шүүлтээр дамжуулан биеэ тоосон, ихэрхүү, завхарсан уг чанартаа захирагдсанаас ууртай зан минь гардаг байсан болохыг би ойлгосон. Биеэ тоосон зан чанартаа хөтлөгдөөд, би өөрийгөө хамгийн чухал гэж итгэж, үргэлж бусдыг захиргаадахыг хүсэж, ашиг сонирхол, нэр төр, байр сууриндаа ихээхэн ач холбогдол өгч байсан. Бусдын үг эсвэл үйлдэл ашиг сонирхол, нэр төр, байр сууринд минь халдмагц миний уур хүрч, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, бусдыг үгэндээ оруулахын тулд эрх мэдлээ үзүүлдэг. Миний уур хүрч, дүүгээ загнасан шалтгаан нь тэр миний үгэнд ороогүй, харин ч надаас эхлээд асуулгүйгээр ажлын саналаас татгалзсан бөгөөд намайг тэр үл тоож байна гэж би бодсоноос болсон юм. Би сайн санаж, дүүдээ туслахын тулд маш их хүчин чармайлт гаргасан учраас миний түүнд олж өгсөн ажил өөрт тохирох ч байсан үгүй ч байсан, тэр намайг сонсож, миний үгэнд орж, надад талархах ёстой гэж би бодож байсан. Би биеэ тоосон, бодлогогүй байж, сатанлаг зан чанартаа тулгуурлаж үйлдсэн. Миний хийсэн зүйл Бурханы хувьд зэвүүцмээр, бусад хүнийг хөндийрүүлмээр байсан. Үүнийг ухаармагцаа би чин сэтгэлээсээ өөрийгөө үзэн ядаж, харамслаар дүүрч, Сатаны зан чанараар амьдрах хүсэлгүй болсон.

Үүнээс хойш дүү минь надад таалагдахгүй зүйл хийж байгааг хараад би Бурханд залбирч, тайвширч өөрийгөө эргэцүүлээд, дараа нь дүүтэйгээ тайван ярилцдаг. Би аажмаар зарим нэг өөрчлөлтөд хүрсэн.

Хэдийгээр туршлага минь нимгэн ч гэсэн, завхарсан зан чанараа бид өөрсдөө шийдвэрлэх аргагүй гэдгийг үүнээс би үнэхээр мэдэж авсан юм. Гагцхүү Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлт л биднийг ялзарсан зан чанарын хүлээс, хор хөнөөлөөс аварч, өөрчилж, цэвэрлэж чадна.

Редакторын тэмдэглэл: Энэхүү нийтлэлийг уншаад та одоо ууртай зангаа шийдвэрлэх арга замыг олсон гэж би итгэж байна. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл эсвэл өөр асуулт байвал онлайн чатаар бидэнтэй холбоо бариараа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

Александр хаан энэ ертөнцөөс харуусал тээн оджээ. Цаг нь дөхөх үед тэрээр биднийг гүн бодолд автуулах эцсийн гурван үгийг үлдээсэн бөгөөд эдгээр нь биднийг: Хүмүүс яагаад амьдардаг юм бэ? Хүний амьдралын үнэ цэн, утга учир юу юм бэ? гэж өөрсдөөсөө асуухад хүргэдэг юм.

Messenger дээр бидэнтэй холбоо барих