Эцсийн өдрүүдийн тэмдэг: Цэцэгт цуст сар хиртэлт 2022 онд харагдана

2022-05-06

Редакторын үг: Сүүлийн жилүүдэд цуст сарны талаархи тэнгэрийн үзэгдэл байнга тохиолддог бөгөөд тахал, газар хөдлөлт, өлсгөлөн ган гачиг гэх мэт янз бүрийн гамшиг улам бүр ноцтой болсоор байна. Библи дэх төгсгөлийн үеийн зөгнөл үндсэндээ биелж, Еховагийн агуу гайхалтай өдөр ойртож байна. Агуу гамшиг ирлээ! Эзэний эргэн ирэлтийг бид хэрхэн угтан авах ёстой вэ? Энэ нийтлэл танд хариултыг хэлж өгөх болно.

Холбогдох шинжээчдийн таамаглаж буйгаар 2022 оны 5-р сарын 16-нд цэцэгт цуст сар хиртэлт тэнгэрт харагдана. Үнэн хэрэгтээ, цуст сар, супер сар, супер цуст сар гэх мэт гайхалтай үзэгдлүүд сүүлийн жилүүдэд байнга харагдсаар ирсэн. Жишээлбэл: 2011, 2013 онуудад дараалан цуст сарууд үзэгдсэн бөгөөд 2014 болон 2015 онд харагдсан цуврал дөрвөн цуст сарууд нь 152 жилийн өмнө ч бас тохиолдож байсан байна. 2018 оны супер цэнхэр цуст сар, мөн супер сар цуст сар, чоно сар гэх одон орны гурван үзэгдлийг төгс хослуулсан 2019 оны 1-р сарын 21-нд харагдсан нь супер цуст чоно сар байсан бөгөөд үүнийг хамгийн ер бусын одон орны гайхамшиг хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна, 2021 оны 5-р сарын 26-нд ховор үзэгдэл тохиож, бүтэн сар хиртэлтийн үеэр супер цуст сар харагдсан юм.

Цуст сар үзэгдэх нь ер бусын агуу үйл явдал тохиохыг илтгэдэг гэж олон эш үзүүлэгч зөгнөсөн байдаг. Мөн цуст сар гарах нь Иоелын номын 2:29–31 дэх “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус гал, утаан баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно” хэмээх зөгнөлийн биелэл юм гэдэгт бат итгэдэг Библийн олон мэргэжилтэн бас бий. Бас Илчлэл 6:12-т: “Түүнийг зургаа дахь лацыг нээх үед би харж байлаа: Асар хүчтэй газар хөдлөлт болж нар хялгасан таар шиг хар болж, сар цус шиг болов” гэж өгүүлдэг. Иоелын номон дахь зөгнөлд дурдсан “Агуу бөгөөд аймшигт өдөр” гэдэг нь агуу гамшгийг хэлдэг. Сүүлийн хэдэн жилд гай гамшгийн цар хүрээ нэмэгдэж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, үер гэх мэт нүдээр харахад аймшигтай гамшиг ойр ойрхон тохиолдож байгааг бид бүгд харсан; дэлхий ертөнцийн нөхцөл байдал үймээн самуунтай, байнга өөрчлөгдөж, дайн дажин, харгис явдлууд, террорист халдлага байнга гарч, даамжирсаар байна. Дэлхийн уур амьсгал дулаарч, эрс тэс цаг агаар болон одон орны элдэв янзын гайхамшиг цаг ямагт тохиолдож байна. Библид зөгнөсөн эцсийн өдрүүдийн тэмдгүүд нэг нэгээрээ харагдаж, агуу гамшиг нэгэнт буусан. Бид хэрхэн Эзэнийг угтан авч, Бурханы авралыг хүртэх ёстой вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). Илчлэлийн хоёр гуравдугаар бүлгийн олон хэсэгт ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Эдгээр зөгнөлөөс бид, Бурхан эцсийн өдрүүдэд үг хэлж, ажлын шинэ үе шатыг гүйцэтгэн, хүмүүсийг ариусгаж, аварч, Бурханы хаанчлалд аваачна гэдгийг харж болно. Зөвхөн Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы эцсийн өдрүүдийн илрэлт, ажлыг эрмэлзэн эрэлхийлснээр л Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан авч, Бурханаар авруулж, төгс болгуулж, Бурхантай хамт үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт орох боломжтой. Эс бөгөөс, бид Бурханы авралыг алдаж, эцсийн өдрүүдийн агуу гамшигт унаж, таягдан хаягдаж, шийтгүүлнэ. Тэр талаар Бурхан юу хэлснийг харцгаая!

Янз бүрийн гай гамшиг ар араасаа тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутаг гай зовлон тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй. Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариулахгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг

Залбирал бол Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын нэг чухал хэсэг, гэвч Бурханд сонсгохын тулд хүн хэрхэн залбирах ёстой вэ? Энэ гурван гол асуудлыг ухаар, тэгвэл та бүхнийг Бурхан сонсох болно!

Христэд итгэгчид сүнслэг тулаанд Сатаны уруу таталтыг даван туулах 3 арга зам

Христэд итгэгчдийн хувьд Сатаны заль мэхийг танин мэдэж сурах нь шийдвэрлэх чухал юм. Иймээс сүнслэг тулаан дундаас Сатаны заль мэхийг нэвт шувт харж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох боломжтой байхын тулд бид юу хийж чадах вэ? Сатаны сорилтыг ялан дийлэх хэрэгжүүлэлтийн гурван замын талаар би та нартай нөхөрлөмөөр байна.

Messenger дээр бидэнтэй холбоо барих