Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ

2019-05-22

Жэн Шунь

Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү асуултын талаар бодож байгаа нь лавтай: Илчлэлийн 22-р бүлгийн 12-р эшлэлд Эзэн ЕсүсХарагтун, Би удахгүй ирнэ” хэмээн зөгнөсөн. Эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж бидэнд амласан юм чинь Эзэн одоо эргээд ирчихсэн болов уу? Христэд итгэгч бидэнд энэ асуулт үнэндээ маш чухал тул Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг бид яг яаж мэдэх вэ? Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд Библийн зөгнөлөөр дамжуулан хэдийнээ хэлсэн бөгөөд бид бүх баримтыг нэгтгэж, чин сэтгэлээсээ тунгаан бодох л юм бол хариултыг нь олно.

1. Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт үзэгдэнэ

Матайн 24-р бүлгийн 6-аас 8-р эшлэлд: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм.Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” гэдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тохиолдсон гамшгууд улам бүр ширүүссээр байгаа бөгөөд газар хөдлөлт, үер, ган гачиг, ой хээрийн түймэр, өлсгөлөн, өвчний дэгдэлт аймшигтай ойр ойрхон тохиож, өргөн тархах болсон; дэлхий ертөнц тогтворгүй, ороо бусгаа байдалтай байгаа, мөн дайн дажин, хэрцгий догшин үйлдлүүд, бус нутгийн хямрал, террорист халдлага удаа дараа гарч, хурцадсаар байна. Жишээлбэл, 2015 оны 4-р сард АНУ-ын 16 мужид шувууны ханиадны вирус байгааг олж илрүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн дотор АНУ-д гарсан шувууны ханиадны хамгийн ноцтой дэгдэлт байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. 2015 оны 4-р сарын 25-нд Непалын төв хэсэгт Рихтерийн шаталбараар 8.1 магнитудын газар хөдлөлт болж, 9,000 орчим хүн амь үрэгдэж, 22,000 хүн гэмтэж бэртэв. Энэ нь сүүлийн 80 гаруй жилийн дотор Непалд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг байлаа. 2015 оны 11-р сараас 2016 оны 7-р сарын хооронд Парис, Брюссель, Ниццад хэд хэдэн террорист халдлага гарсан нь дор хаяж 200 хүн үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэхэд хүргэсэн. 2016 оны 4-р сард Энэтхэгт сүүлийн 40 жилд тохиогоогүй хамгийн хүнд ган гачиг нүүрлэснээс үүдэн 300 сая гаруй хүн хүрэлцэхүйц ундны ус олоход бэрхшээлтэй болов. 2017 оны 2-р сарын 4-өөс 6-нд их хэмжээний цас орсны улмаас Афганистан, Пакистаны хилийн дагуу дараалсан олон цасан нуранги үүсэж, 100 гаруй хүн амиа алдаж, 2,617 орчим гэр бүл, нийтдээ 15,702 хүн нэрвэгджээ. 2017 оны 4-р сарын 1-ний үүрээр Колумбын Мокоа хотноо ширүүн борооноос үүдэн үер, хөрсний гулгалт болж, наад зах нь 316 хүн амь үрэгдэн, 332 хүн гэмтэж бэртэж, 103 хүн ор сураггүй алга болсон байна. Энэ нь Колумбын түүхэн дэх цаг агаараас үүдэлтэй гурав дахь гамшиг байсан ба Мокоа хотыг нэрвэсэн хамгийн том гамшиг гэж тооцогддог. Яг нарийндаа эдгээр гамшгийн давтамж нь хүн төрөлхтөнд Бурханаас ирж буй сануулга болдог бөгөөд Библийн энэ зөгнөл аль хэдийн биелж, Эзэн дахин ирсэн гэдгийг бид үүнээс харж болох юм.

2. Израилийн сэргэлт

Матайн 24-р бүлгийн 32-оос 33-р эшлэлд: “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. 33Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ” хэмээдэг. Бид бүгдийн мэдэж байгаачлан, инжрийн мод навчсаа дэлгэх гэдгийг Израилийн сэргэлттэй хэлэгддэг. Израиль 1948 оны 5-р сарын 14-нд сэргэсэн юм. Израилийн сэргэхийг харах үед маань хүний Хүү үүдэнд байна гэж эдгээр бичвэр бидэнд хэлдэг. Израиль сэргэснээс хойш 70 жил өнгөрчээ; 70 жилийн өмнө үүдэн дээр байсан юм чинь, Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн юм биш үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай энэ зөгнөл ч бас биелсэн гэдэг нь тун тодорхой байна.

3. Сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглана

Матайн 24-р бүлгийн 14-р эшлэлд: “Хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх улс үндэстэнд гэрчлэгдэнэ; тэгээд төгсгөл ирэх болно” гэдэг. “энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж” гэдэг нь бүх дэлхий Эзэн Есүсийн сайн мэдээг сонсох үед Христ ирнэ гэсэн утгатай. (Энэ нь, хүн бүр сайн мэдээг сонссон үед, эсвэл хүн болгон Христэд итгэх үед гэсэн үг биш.) Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлэх үед Ариун Сүнс Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр элч, шавь нарыг залж чиглүүлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш Эзэний сайн мэдээ радио, интернет, ном, сайн мэдээний зарын хуудас, итгэгчдийн номлол гэх мэт бүх төрлийн сувгаар дамжин аажмаар түгсэн. Христийн шашныг дэлхий даяар үүсгэн байгуулж, тэр ч бүү хэл олон улс орон Христийн шашныг төрийн шашнаа болгожээ. Христэд итгэгчид ч мөн дэлхий даяар аль хэдийн түгсэн төдийгүй бурхангүй улс төрийн намаар удирдуулсан Хятадад хүртэл Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүн бас л олон бий; Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ аль эрт дэлхийн зах хязгаарт түгжээ. Хүндэт ах эгч нар аа, хэсэгхэн зуур ингээд бодоод үз: Дэлхий дээр Эзэн Есүсийн сайн мэдээг огт сонсож байгаагүй ямар улс үндэстэн, ямар бүс нутаг байгаа юм бэ?

4. Ёс бус явдал элбэгшиж, итгэгчдийн хайр хөрнө

Матайн 24-р бүлгийн 12-р эшлэлд: “Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно” гэдэг. Ёс бус явдал шашны ертөнцөд одоо ихсэж, Ариун Сүнсний ажил байхгүй, мөн Бурхан дэргэд нь байхгүй. Зарим нь оргилуун итгэлтэй мэт харагддаг атлаа мөн л ертөнцийн замаар алхдаг. Эд хөрөнгөд шунан дурлах явдал итгэгчдийн дунд өргөн тархаж, зарим нь чуулган дээрээ бүх төрлийн бараа зарж, зарим нь бизнес эрхлэн, үйлдвэр ажиллуулж, мөнгө олохоор завгүй ажилладаг. Тэд Эзэний төлөө ажиллахыг огт бодолгүй, ертөнцийн будилаанд хутгалдан амьдардаг. Пастор, ахлагч нар номлохдоо Эзэний үгийг номлохын оронд Библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад л анхаардаг; тэд Эзэнд гэрчлэл хийдэггүй, Эзэнийг өргөмжилдөггүй, мөн Эзэний хүслийг ойлгохоор эрж хайхад нь итгэгчдээ хөтөлдөггүй. Иймээс тэд сонсогчдоо Библийн мэдлэг рүү хөтөлж таардаг ба хонин сүрэг нь Бурханаас улам холддог; зарим пастор, ахлагч бие биетэйгээ өрсөлдөж, атаархан маргалдаж, бүр бүлэглэл үүсгэж, янз бүрийн фракц, бүлэглэлд хуваагдан, тахил хулгайлж, ёс бус бэлгийн харьцаанд орж, Бурханаас эмээх ямар ч зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг. Одоо шашны ертөнцөд эдгээр ёс бус үйлдэл улам гаарч, чуулганууд улам бүр эзгүйрч байна. Эдгээр зүйл бидэнд Хуулийн эрин үеийн төгсгөлийн талаар гарцаагүй бодогдуулдаг, урьд нь Еховагийн алдраар бялхаж байсан сүм эзгүй хоосон харагдах үед тахилчид муу тахил өргөж, сүм арилжааны газар болсон юм. Өнөөгийн чуулган, Хуулийн эрин үеийн төгсгөл дэх сүм хоёрын хооронд ямар нэг ялгаа байна уу? Библийн энэхүү зөгнөл бүрэн биелж, Эзэн эргэн ирсэн гэдгийг бид үүнээс харж болно.

5. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчдийн илрэлт

Маркийн 13-р бүлгийн 6-р эшлэлд, эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхэд нь ямар тэмдэг бий болохыг шавь нар нь асуухад Эзэн Есүс “Учир нь ‘Би бол Христ’ хэмээн олон хүн Миний нэрээр ирж, олныг мэхлэх болно” гэж хэлсэн. Мөн Матайн 24-р бүлгийн 24-р эшлэлд “Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ” гэж тэмдэглэсэн байдаг.

Эцсийн өдрүүдэд эргэж ирэхэд нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирнэ гэж Эзэн Есүс зөгнөсөн билээ. Сүүлийн хэдэн жилд Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт улс оронд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид ээлж дараалан гарч ирлээ. Тэд өөрсдийгөө Христ гэж дуудан, Есүсийн нэр барин дүр эсгэхээр оролдоод зогсохгүй тэд бас Эзэн Есүсийн тэмдэг, гайхамшиг, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах гэх мэтийг дуурайхаар оролддог. Маш олон хуурамч Христийн илрэлтээс бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх энэ зөгнөл биелсэн гэдгийг харж болно, учир нь хуурамч Христүүд гарч ирэх үед жинхэнэ Христ үнэндээ аль хэдийн ирчихсэн байдаг. Энэ үед бид бүр ч их идэвх санаачилга гаргаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайх ёстой. “Одоо ийм олон хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгч гарч ирлээ. Хэрвээ бид тэднийг эрж хайж, судлах санаачилга гаргаад хууртах юм бол яах вэ?” гэж зарим ах, эгч хэлж магадгүй юм. Гэхдээ бид хууртахаас айсандаа Бурханы илрэлт болон ажлыг эрж хайж, судлахгүй бол Эзэн эргэн ирчихсэн гэдгийг мэдэхгүй, тэгээд хаягдах бүр ч их магадлалтай болох бус уу? Бид хахахаас айсандаа идэхээ больж, багыг гамнах гээд ихийг алдаж байгаа хэрэг бус уу? Эзэний ирсэн тухай номлодог бүхэнд хууртахаас айсандаа юуг ч харахгүй, барихгүй, сонсохгүй гэх хандлага баримтлах нь мунхаг хэрэг гэдгийг бид үүнээс харж болно. Хэрвээ бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахыг хүсвэл хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг таньж чаддаг байх нь амин чухал билээ. Ийм маягаар л бид Эзэнийг угтаж, хууртахгүй байж чадна. Тэгвэл хуурамч Христийн шинж юу вэ? Эзэн Есүс “Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлнэ” гэсэн. Эзэний үгээс бид, хуурамч Христүүдийн гол онцлог нь энэ гэдгийг харж болно: Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, жинхэнэ мэт харагдах ч үнэндээ хуурамч төөрөгдлийг номлож л чаддаг; харин нүгэл үйлдэж, нүглээ улайдаг хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх үнэнийг илэрхийлж огт чаддаггүй, мөн хүн төрөлхтнийг завхралаас нь аварч чаддаггүй. Яагаад гэвэл хуурамч Христүүд туйлын хорон муу ёрын сүнснүүдийн мөн чанартай бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Христ л үнэн, зам, амь; Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг харуулж, биднийг амиар хангаж чадна. Биднийг хангах үнэнийг илэрхийлж чаддаггүй, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чаддаг бүхэн хуурамч Христ юм—энэ бол хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялгах үндсэн зарчим мөн. Эзэний үгийг өөрсдийн үндэс болгосноор бид мэхлэгдэх талаар санаа зовох хэрэггүй. Хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг хэрхэн тодорхой таних тухайд “Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ” хэмээх энэхүү гайхалтай киноны хэсгийг үзнэ үү.

Эзэн Есүсийн эргэн ирэлттэй холбоотой бүх зөгнөл биелчихсэн, Эзэн эргэн ирсэн гэдгийг дээрх баримтуудаас бид харж болно. Гэхдээ “Эзэн эргээд ирсэн юм бол бид яагаад угтаагүй юм бэ?” гэж олон хүн асуух нь гарцаагүй. Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахаар хэрэгжүүлдэг арга замд маань ямар нэгэн буруу зүйл байж болох юм гэдгийг та нар ер нь бодож үзсэн үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухайд хуурамч Христүүдээс сэрэмжлэх нь эн тэргүүний зорилт гэж олон хүн үздэг. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Эзэний эргэн ирэлтийн тухай гэрчилдэг бүхэн хуурамч гэж итгэдэг бөгөөд ухаалаг охин байх, Бурханы дуу хоолойг сонсоход ямар ч анхаарал тавьдаггүй. Зарим хүн харуулдан хүлээх, Эзэн Есүсийн нэрийг баримтлах, Түүний замыг мөрдөхөд анхаардаг. Гэхдээ энэ нь ердөө идэвхгүй хүлээлт бөгөөд тэд хэзээ ч санаачилга гаргаж, эрж хайж, судалж шинжилдэггүй, мөн Эзэний дуу хоолойг сонсоход огт анхаарал хандуулдаггүй. Бид ингэж хэрэгжүүлснээр Эзэнийг угтаж яаж чадах юм бэ? Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Лук 11:9). “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм… Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно(Матай 5:3, 8) гэж хэлсэн. Эзэн бол итгэмжит бөгөөд бид эрж хайх зүрх сэтгэл өвөрлөж, эцсийн өдрүүд дэх Эзэний илрэлт болон ажлыг идэвхтэйгээр судалж шинжилж, Эзэний дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож, энэ замд үнэний ямар нэг илэрхийлэл байгаа эсэхийг, биднийг амиар хангаж чадах эсэхийг харахаар хичээж байгаа цагт Өөрийнхөө хоёр дахь ирэлтийг таниулахаар Эзэн биднийг гарцаагүй залж чиглүүлнэ!

Редакторын тэмдэглэл: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх бүх зөгнөл биелсэн гэдгийг бид энэ өгүүллийг уншаад одоо ойлголоо. Тэгвэл бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах ёстой вэ? Үнэний энэ талыг үргэлжлүүлэн эрж хайж, судлахын тулд “Эзэн эргэж ирлээ” гэх сайн мэдээний хуудсыг бид санал болгож байна. Энэ өгүүллээс та бүхэн ямар гэрэл, гэгээрэл авах юм уу саад бэрхшээлтэй тулгарвал сэтгэгдэл үлдээж, эсвэл манай вэб хуудасны шууд чатаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Эзэн эргэн ирсэн

Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн тухай Библийн зөгнөлүүд биелсэн. Та Эзэнтэй уулзсан уу? Та гай гамшгаас өмнө өргөгдөхийг хүсэж байна...

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Эзэн Есүс загалмайд цовдлогдож, улмаар хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Тэгвэл Тэр яагаад амиллынхаа дараа 40 хоногийн турш хүмүүст харагдсан бэ? Утга учир нь юу байв, мөн амиллынхаа дараа хүнд харагдсаны ар дахь Түүний хүсэл юу байв?

Messenger дээр бидэнтэй холбоо барих