Эзэн Есүсийн амилал болон хүнд харагдсаных нь утга учрыг чи мэдэх үү?
Биднийг золин аврахын тулд Эзэн Есүс бидний төлөө Өөрийгөө цовдлуулаад, дараа нь гурван өдрийн дараа дахин амилж, шавь нартаа харагдсан гэдгийг Эзэнд итгэдэг бүх хүн мэднэ. Эзэн Есүс золин авралыг ажлыг дуусгасан, тэгвэл яагаад Тэр дахин амилж, хүнд харагдсан юм бэ? Эзэний амилал болон хүнд харагдсаных нь утга учир юу вэ?
Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн явдал байв. Энэ цагаас эхлэн Эзэн Есүсийн ‘алга болсон’, эсвэл ‘орхиж явсны’ улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байх болсон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуульд захирагдаж байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм” (“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”). “Эзэн Есүс амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн санаа болон хүмүүст тавих хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд махбодод байх үед байна уу, эсвэл загалмайд цовдлогдож, эргэн амилсны дараа сүнслэг биед байх үед ч байна уу хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний зовнил болон хүмүүст тавих шаардлага өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавийнхаа төлөө санаа зовж байсан; Тэр хүн нэг бүрийн байдлыг зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан ба мэдээж нас барж, амилж, сүнслэг бие болсныхоо дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт бие махбодтой байх үеийнхтэй нь адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдэгт бүрэн итгээгүй байгааг Тэр мэдэж байсан, харин махбодод байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд төгс итгүүлсэн бөгөөд Өөрийн илрэлт болон амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, сэдэл болгон ашигласан. Түүний үхлээс амилсан нь Түүнийг дагасан бүх хүнийг хатуужуулаад зогсоогүй, мөн Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон, тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний дунд өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүс амиллынхаа дараа илэрсэн нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэх үү?... Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин туулж, мэдрэх боломж олгосон ба мөн түүнчлэн, Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчирхгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүний итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө мөн гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагагчдад мөнхийн баталгаа өгсөн ба Тэрээр Өөрийн илрэлтээр дамжуулан шинэ эрин үе дэх ажлынхаа үе шатыг бас нээсэн юм” (“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”).
Эзэн Есүс үхлээс амилсныхаа дараа шавь нартаа олон удаа харагдсан нь гүн гүнзгий утга учиртай бөгөөд Бурханы уйгагүй халамж болон бодол санаа ч бас үүний цаана нуугдаж байдаг гэдгийг Бурханы үгээс бид харж болно! Тухайн үед Өөрийг нь дагаж байсан хүмүүс хэдийгээр Түүний сургаалаас олныг сонсож, Эзэний үзүүлсэн олон гайхамшгийг харж, Есүс бол өөрсдийнх нь Эзэн, Бурханы Хүү мөн гэж зарлаж байсан ч Есүс бол Христ, бас Тэр бол Бурхан Өөрөө гэдэг баримтын талаар ямар ч жинхэнэ ойлголтгүй байсныг Есүс мэдэж байлаа. Есүсийг Ромын эрх мэдэлтнүүдэд баривчлагдаж, цэргүүдэд ташуурдуулж, дооглуулж байх үед Түүнийг дагаж байсан олон хүн ялгамж чанарынх нь талаар эргэлзэж эхэлсэн бөгөөд Эзэнд итгэх итгэл нь улам бүр сул болжээ. Ялангуяа Эзэн Есүсийг загалмайд цовдлогдсоныхоо дараа насан эцэслэх үед олон хүн Түүнд бүрмөсөн урам хугарсан ба эргэлзээгээр эхэлсэн зүйл нь Эзэн Есүсийг үгүйсгэх үгүйсгэл болсон билээ. Иймэрхүү нөхцөл байдалд Эзэн Есүс амиллынхаа дараа хүнд харагдаагүй бол Өөрийг нь дагаж байсан олон хүн Хуулийн эрин үе рүү эргэж буцан, Хуучин Гэрээний хуулийг үргэлжлүүлэн мөрдөх байв. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилж, сул талыг нь ойлгосон хэдий ч хүмүүсийн биеийн хэмжээ жаахан гэдгийг мэдэж байлаа. Тиймээс Эзэн Есүс үхлээс амилж, шавь нартаа олон удаа харагджээ; Тэрээр шавь нартайгаа ярьж, амиллын дараах сүнслэг биеэ тэдэнд үзүүлж, тэдэнтэй хамт хооллон, Судрыг тэдэнд тайлбарласан юм. Энэ бүхнийг хийх Түүний зорилго нь, Эзэн Есүс үнэхээр үхлээс эргэн ирсэн, Тэрээр хүнийг хайрлаж, өршөөж байсан Есүс хэвээрээ байгаа, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө мөн бөгөөд Тэрээр хүн төрөлхтнийг золин аврахаар ирнэ гэж Библид зөгнөсөн Мессиа мөн гэдэгт зүрх сэтгэлийнхээ гүнээс итгэх боломжийг Өөрийг нь дагаж байсан хүмүүст олгохын төлөө байв. Тэд Эзэн Есүст эргэлзэж, Түүнийг үгүйсгэхээ болиод, харин оронд нь Түүнд чин сэтгэлээсээ итгэж, Эзэн Есүсийг өөрсдийн Эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Амилж, хүнд харагдсанаараа Есүс, хүмүүсийн Эзэнд итгэж, дагах итгэлийг бэхжүүлж, улмаар хүнийг Бурханд улам ойртуулсан гэдгийг үүнээс бид харж болно. Энэ бол Есүсийн амиллын утга учрын нэг тал юм.
Үүнээс гадна, Есүс махбодоор илэрч, ажиллан, Хуулийн эрин үеийг бүрмөсөн төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн билээ. Амилсныхаа дараа Есүс, бие махбодтой болсон Есүс Христ цовдлогдсон хэдий ч нүглийг болон үхлийг даван гарсан, Сатаныг ялсан бөгөөд золин авралын ажлаа гүйцэлдүүлж, алдрыг олж авсан гэдэг баримтыг бүр ч тодорхой харах боломжийг хүмүүст олгожээ. Эзэн Есүс шинэ эринийг эхлүүлж, хүн төрөлхтнийг Хуучин Гэрээний Хуулийн эрин үеэс бүрэн гаргаж, Нигүүлслийн эрин үед баттай тогтоож, улмаар Нигүүлслийн эрин үе дэх Бурханы удирдамж, хариулга, усалгааг хүлээн зөвшөөрөх боломж олгосон юм. Ийм маягаар Есүс амилж, тэнгэр өөд гараад, хүнтэй хамт хооллож, оршин сууж, амьдарч чадахаа больсон ч хүн Есүсийн нэрээр залбирч, Түүнийг дуудаж, сургаалыг нь мөрдөж, бат итгэлээр Есүсийг дагаж, Эзэний сайн мэдээг түгээж чадах болсон билээ. Ялангуяа, Эзэн Есүс амилж, Өөрийг нь дагаж байсан шавь нартаа харагдсаны дараа тэдний итгэл асар их нэмэгдсэн ба Эзэний сайн мэдээг түгээж, үүнд гэрчлэл хийхийн тухайд гэвэл, тэд ямар ч бэрхшээл, аюулаас айлгүй, цуцашгүй шаргуу зантай байж, сайн мэдээг түгээхэд бүхнээ зориулж, тэр ч бүү хэл Эзэний төлөө өөрсдийгөө золиосолсон юм. Эцэст нь Есүсийн сайн мэдээ бүхий л орчлон ертөнц даяар, дэлхий дахинд түгж, айл бүр Түүний сайн мэдээг сонсож, бүгд мэддэг болох хүртэл Эзэн Есүсийг дагагчдын тоо хэмжээ тасралтгүй өссөн билээ.
Үхлээс амилсныхаа дараа Эзэн Есүс хүнд харагдаж, хүмүүстэй харилцаж, үг хэлж, Судрын тухай тайлбарлаж, тэдэнтэй ярилцаж, хамт хооллох гэх мэтийг хийсэн. Эдгээр үйл хэрэг нь, Эзэн Есүсийг дагаж байсан хүмүүст, хүнийг гэх Түүний халамж, анхаарлыг мэдэрч, Есүс бол үнэхээр Бурхан Өөрөө, бие махбодтой болсон Христ мөн гэдгийг баталгаажуулах боломж олгосон бөгөөд эдгээр үйл хэрэг нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы дагагчдыг баттай байгуулжээ. Түүнчлэн, Есүсийн золин авралын ажил дараа нь бүх орчлон ертөнц даяар, дэлхий дахинд хүртлээ түгэж эхэлсэн юм. Тиймээс Есүсийн амилал болон илрэлтийн ар дахь утга учир маш гүн гүнзгий бөгөөд эдгээр үйл хэрэгт Бурханы уйгагүй халамж, бодол санаа нуугдаад зогсохгүй, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчин ч бас нуугдаастай байдаг гэдэг нь илэрхий билээ!
Хүндэт ах, эгч нар аа, Есүсийн амиллын утга учрыг ойлгох боломж олгож, Түүний ажлаас хүн төрөлхтөн биднийг гэсэн Бурханы халамж, анхаарлыг дахин нэгэнтээ ухамсарлах боломж олгосных нь төлөө Бурханы гэгээрэл болон удирдамжид талархал өргөцгөөе. Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?