Христэд итгэгч төрөл бүрийн сорилтыг хэрхэн давах вэ?

2019-03-21

Ваншань, Хятад

Энэхүү материаллаг эрин үед бид мөнгө, нэр хүнд, байр суурь, эсрэг хүйсийн харилцаа зэрэг бүх төрлийн уруу таталттай өдөр тутам учирдаг бөгөөд бүх төрлийн сорилттой таарахаас хэн ч зайлсхийж чаддаггүй. Тухайлбал, бид бизнесийн ертөнцөд хутгалдахдаа эхлээд мөс чанартаа түшиглэн мөнгө олж, ёс суртахуунтай байдлаар бизнес эрхлэхийг хүсдэг. Гэвч адилхан бизнестэй бусад хүний цадиггүйгээр хуурч мэхлэн бөөн бөөнөөр нь мөнгө олохыг хараад бид жөтөөрхөж, мөнгөтэй зууралдах хүсэл маань биднийг мөс чанарынхаа хязгаараас давахад хүргэж, “Мөнгө бүхний дээр байдаг,” “Муур хулгана л барьж байвал хар, цагаан байх нь хамаагүй,” “Мөнгө бүхнээс хүчтэй биш боловч мөнгөгүйгээр юу ч хийж чадахгүй” зэрэг сатанлаг амьдралын дүрэм зүрх сэтгэлийн маань хамгийн гүн чанадад үүсдэг. Хэсэг хугацаанд эргэцүүлж, тэмцсэнийхээ дараа бид эдгээр сатанлаг амьдралын дүрмээр амьдарч эхэлдэг бөгөөд бүр их мөнгө олохын тулд мөс чанарынхаа эсрэг явж, үйлдэлдээ бүх төрлийн зохисгүй арга, хэрэгсэл ашиглаж эхэлдэг. Ядуусыг шоолох атлаа биеэ үнэлэгчдийг хүлээн зөвшөөрдөг нийгмийн муу муухайг харж дасах үедээ бид эхнэр, нөхөртэй боловч бас нууц амрагтай болж, удаан үргэлжлэх харилцаа хайлгүй, ердөө л туршлага хайх зэрэг ёрын муу чиг хандлагад зайлшгүй уруу татагдан, нөлөөнд нь автдаг. Бидний зүрх сэтгэл хорон мууг өмгөөлж эхлэн, бид ийнхүү биеийн хуял тачаалд, хоромхон зуурын догдлолын төлөө цадиггүйгээр амьдарч, биеэ барих чадвараа алдаж, гэр бүлээс гадуурх харилцаанд орж, нууц амрагтай болж, ёс суртахууны бүх хязгаарыг давдаг. Энэ нь эргээд гэр бүлийг салгаж, бүр аминд халтай гамшигт ч хүргэж болдог. Бид эрх мэдэл, байр суурьгүй байхдаа албан тушаалд л очвол гарцаагүй сайн сайхан, үнэнч, шударга албан хаагч байна гэж өөртөө маш итгэлтэйгээр боддог. Гэвч албан тушаалд очмогцоо маш хялбархан олж болох мөнгө, байр суурьтай тулгараад, өөрийн мэдэлгүй бага багаар нүглийн эргүүлэгт татагдан ордог. Эцэстээ бид мөнгө, эрх мэдлийн сорилтыг давж чаддаггүй учраас өмч шамшигдуулж, завхарсан арга хэрэглэн, авлигадаж, эрх мэдлээ урвуулан ашигладаг бөгөөд нэг өдөр гэмт ааш авир маань ил болж, шоронд орохоос өөр аргагүйд хүрээд гэр бүлээ алддаг. Бид цаг нөхцөөх гэж даалуу, хөзөр тоглох үедээ бүр ч өөртөө итгэлтэйгээр, “Би хийх юмгүй үедээ л цаг нөхцөөж байна” гэж боддог боловч мөрийтэй тоглоомын газар ормогцоо “хожих тусмаа улам их хожихыг хүсэж, алдвал алдсанаа буцааж олохыг хүсдэг” ёрын эргүүлэгт ордог гэдгээ ер ухаардаггүй. Эцэстээ бид улам бүр татагдан орсоор, гэр бүлийнхээ санхүүг сүйрүүлэхэд хүрдэг бөгөөд хэтэрхий хожимдож гэмшдэг! Бодит амьдралд бүх төрлийн сорилт энд тэндгүй, газар сайгүй байдаг; тэдгээрээс сэрэмжлэх боломжгүй бөгөөд бид ямар ч үед Сатаны зальхай урхинд орж, замаа алдаж болно! Иймээс бид өөрсдийгөө сорилтын эсрэг төрөлхийн “дархлаатай” гэж бодох ёсгүй, харин цаг тухайд нь уруу таталтаас зайлж, сорилтоос татгалзах нь л хамгийн сайн арга юм! Мэдээж хэрэг уруу таталтаас зайлах нь сорилтоос татгалзах хамгийн сайн арга гэдгийг бид бүгд зарчмын хувьд ойлгодог боловч аминд халтай бүх төрлийн уруу таталт биднийг сүүдэр шиг дагадаг ба бидэнд сорилтын эсрэг ямар ч “дархлаа” байхгүй бол зайлахын аргагүй нүгэлд хэзээ хэзээгүй живж болно гэдэг нь бодит баримт юм. Эцэстээ бид бие, сэтгэлээрээ туйлдаж, өөрсдийгөө гутамшигтай байдалд оруулан, сүйрүүлж, амиараа төлөөс төлөх болно.

Библид, “Харин тачаалдаа автаж, өдөөгдөх үедээ хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь үр тогтооход энэ нь нүглийг төрүүлдэг: нүгэл нь гүйцэхээрээ үхлийг авчирдаг” (Иаков 1:14–15) хэмээсэн байдаг. Сатан биднийг завхруулсны дараа биеэ тоосон байдал, заль мэх, хувиа хичээсэн зан, шунал, хорон санаа зэрэг бүх төрлийн нүгэлт хүсэл зүрх сэтгэлд маань орж, бидний уг чанар болсон гэдгийг харж болно. Сатан махан биеийн маань дуртай бүх юмыг болон амиа хичээсэн хүслийг ашиглан биднийг уруу татаж, хуурдаг бөгөөд Бурханы үгээс зөрж, махан биеийнхээ дурыг даган Бурханыг эсэргүүцэж, тэрсэлсэн зүйл хийхэд хүргэдэг. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бурхан Өөрийн ажлыг хийж, Бурхан нэг хүнийг халамжилж, энэ хүнээ харж ханддаг ба тэр зуур Сатан Түүний алхам бүрийг тувт салахгүй мөрддөг. Бурхан хэнийг л ивээнэ Сатан араас нь мөшгөж, мөн л ажигладаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсвэл, Сатан Бурханд саад болохын тулд Бурханы хийдэг ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы хүсдэг бүх хүнийг тэр өөртөө авахыг хүсдэг, тэднийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?(“Цор ганц Бурхан Өөрөө IV”). Бид бол Бурханы бүтээсэн, Бурханы хангаж, халамжилж, авардаг хүмүүс, гэвч үүний зэрэгцээ бид бас Сатаны тагнаж, уруу татдаг, мөн дээрэмдэж, залгихаар оролддог хүмүүс юм. Бурхан хүнийг аврахыг хүсдэг тул Сатан хүнийг завхруулдаг, учир нь Сатан Бурханы дайсан билээ. Сатан хүний өвөг дээдэс болох Адам, Еваг сайн, муугийн модны жимсийг идэж, Бурханаас урвахад уруу татсанаас хойш бүх хүн төрөлхтнийг сорьж, зовоохоо хэзээ ч болиогүй. Сатан биднийг Бурханаас зайлж, урваж, Бурханы авралыг алдан, үүрд Сатаны эзэмшилд, өөрт нь эзэмшүүлэн, хянуулж амьдран, өөр шиг нь ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлж, нүглийн намагт амьдарч, эцэстээ сөнөөсэй гэж хүсдэг—энэ бол Сатаны өөдгүй муу сэдэл юм.

Тэгвэл бид Сатаны зальхай явуулгыг хэрхэн нэвт харж, сорилтоос татгалзаж болох вэ? Библид: “Тэгээд Есүс диаволоор соригдохын тулд цөл рүү Сүнсээр хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны дараа өлсжээ. Соригч Түүн дээр ирээд, ‘Хэрвээ Чи Бурханы Хүү мөн юм бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа’ гэж хэлэв. Гэвч Есүс үүнд хариулан, ‘Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг’ хэмээн хэлэв” (Матай 4:1–4). “Диавол Түүнийг дахин асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон алдар сууг нь үзүүллээ; Тэгээд тэр Түүнд, ‘Хэрвээ Чи газар унан, надад мөргөвөл би энэ бүхнийг чамд өгнө’ гэв. Тэгэхэд Есүс түүнд, ‘Зайл, Сатан: учир нь “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг’ гэж хэлжээ. Тэгээд диавол Түүнийг орхиход тэнгэрэлчүүд ирж, Түүнд үйлчилж эхлэв” (Матай 4:8–11) хэмээсэн байдаг. Эзэн Есүсийг сорих үйлдлээс нь бид Сатаны үзэшгүй, хорон муу мөн чанарыг харж болно. Тэнгэр, газар дээрх бүх зүйл Бурханаар бүтээгдсэн, Түүний дээд эрхэн дор байдаг атал Сатан ичихийг огт мэддэггүй учраас Эзэн Есүсийг сориход Бурханы бүтээсэн зүйлсийг ашиглаад зогсохгүй, өөрийг нь шүтэхийг Эзэн Есүсээс хүсэх зүрх зоригтой байсан, үүнээс бид Сатан маш байж боломгүй зэрлэг юм гэдгийг харж болно. Сатан зальхай явуулга нь амжилт олно гэж бодсон ч, Эзэн Есүсийн хэдхэн үг түүнийг ичгүүртэйгээр зугтахад хүргэсэн, учир нь Эзэн Есүсийн үг бол үнэн, зам, амь бөгөөд Сатаны бүх зальхай явуулгыг илчилж чаддаг, үүнээс ч илүүтэйгээр бүх муу ёрын хүчийг ялж чаддаг гэрэл юм—тэдгээр нь Сатаны зальхай явуулгыг сөрөх зэвсэг билээ! Үнэний өмнө Сатан хэлэх үггүй болж, ялагдан зугтсан юм.

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаж байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжийн үр дүн биш; энэ үнэн, эдгээр үг нь Бурхан Өөрийн мөн чанар, амийн үр дүнд илэрхийлэгддэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, зөв замаар алхуулахын тулд хүн төрөлхтөнд зам заадаг. Эдгээр зүйлийг бүгдийг нь Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанар тодорхойлдог(“Цор ганц Бурхан Өөрөө V”). Бурханы мөн чанар ариун агаад Бурхан бол бүх эерэг зүйлийн бэлгэ тэмдэг юм; Бурханы үг л үнэн, зам, амь бөгөөд бид Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, үнэнийг ойлгож, бидэнд тохиолддог аливаа зүйлийг Бурханы үгийн дагуу харах үедээ юу сөрөг, юу эерэг болохыг ялган таньж, Сатаны зальхай явуулгыг нэвт харж чадна. Үнэн бидний амь болсон үед, Сатаны сорилтод унан, түүний гарт хорлогдохоо болино.

Манай хуучин ажлын нэгжийн нэгэн эрэгтэй хамтран зүтгэгч намайг ямаршуу байгааг асуух гэж байнга залгадаг байсан бөгөөд түүнд татагдах сэтгэл минь ч хурдан нэмэгдсэн юм. Хэдийгээр нөхөртэй гэдгээ мэдэж байсан ч түүнийг залгах бүрд зүрх минь үргэлж булгилж эхэлдэг байв. Нэгэн өдөр би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Та нар Надтай адил орчин нөхцөлд байгаа мөртөө бузраар бүрхэгдсэн; анх бүтээгдсэн хүмүүсийн анхдагч төрх та нарт өчүүхэн төдий ч байхгүй. Түүнчлэн, та нар өдөр болгон тэдгээр бузар сүнсний төрхийг дуурайн, тэдний хийдэг зүйлийг хийж, хэлдэг зүйлийг хэлдэг учраас бүх хэсэг, бүр хэл, уруулд чинь хүртэл тэдний бохир ус нэвчин, та нар бүхэлдээ тийм хир толбоор хучигдахдаа тулсан бөгөөд ганц ч хэсгийг чинь Миний ажилд ашиглаж болдоггүй. Үнэхээр зүрх шимшрэм! …Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний хайрыг булаадаг болохоор чи толгой нь эргэсэн байдалтай болж, өөрийн мэдэлгүй тэдэнд татагдаж, үйлчлэн, тэдний гарц, бас зарц болоход бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэдний төлөө морь нохой мэт зүтгэхэд бэлэн байдаг; чи тэдэнд мэхлэгддэг” (“Та нар бүгд маш жудаггүй!”). “Энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ?(“Хэрэгжүүлэлт (7)”). Сатанд мэхлэгдсэн зүрх сэтгэлийг минь Бурханы үг сэрээж, тэр эрэгтэй хамтран зүтгэгчийн надад хэлж байсан зүйл нь яг Сатан намайг уруу татахаар оролдож байгаа явдал гэдгийг, мөн түүнийг нууц амрагаа болгох гэсэн сэтгэл дэх хүсэл минь Сатаны сорилтоос эхтэй гэдгийг тодорхой харуулсан билээ. Үүний зэрэгцээ, Сатан махан биеийн минь хорон муу хүслийг ашиглан намайг нүгэл үйлдэхэд уруу татах, тэдгээр сайхан үгийг сонсоод, мөс чанар, ёс суртахууны хязгаарыг давж, нүглийн ангалд унагахаар оролдож байсныг би ойлгож авсан юм. Бурханы мөн чанар нь ариун, зан чанар нь зөвт агаад халдашгүй гэдгийг, мөн шударга ёсыг хүсэн хүлээдэг, гэрлийн амьдралыг эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан хайрладаг, харин хүмүүс хорон мууд амьдрахыг үзэн яддаг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Хүмүүс завхай байж, бохир заваан зүйл хийвэл Бурханы хаанчлалд орж, Бурханы царайг харах эрхгүй. Бурханы чин үнэнч сэтгэлийн үгийг сонсоод би дотроо маш их ичиж, Сатаныг орхин, шулуун шударга, нэр хүндтэйгээр амьдрах шийдвэр гаргасан бөгөөд дараа нь эрэгтэй хамтран зүтгэгчдээ “санаа тавихаа” болихоор шийдсэн юм. Бурханы халамж, хамгаалалт л намайг гэр бүлээс гадуурх харилцааны эргүүлэгт татагдан орохоос сэргийллээ, Бурханы үгийн удирдамж байгаагүй сэн бол үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байх байсан билээ.

Сатаны уруу таталт, сорилт нь ердөө хүмүүс хоорондоо харилцаж, холбоо барьж буй явдал мэт харагдаж болох ч, үнэндээ бодит байдал дээр нүднээс далдуур сүнслэг тулаан өрнөж байдаг; бидэнд үнэн гэж үгүй бол Сатанд уруу татагдаж, нүглийн ангалд унах нь лавтай юм. Гэхдээ бид үнэнийг болон Бурханы хүсэл, шаардлагыг Түүний үгэн дотроос ойлгон, өөрсдийн махан биеийн хүслийг орхиж, Түүний үгийн дагуу хэрэгжүүлэх үедээ Сатаны зальхай явуулгыг нэвт харж чадах ба төөрөхгүй. Бурханы эдгээр үг санаанд орж байна: “Бурхан хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юу ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүртээдэг. Хүнийг залж чиглүүлэхийн тулд Тэр үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны уруу таталт, хатгалгаас холдуулан Сатаны ёрын муу уг чанар болон зэвүүн нүүр царайг тодорхой харах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр болон анхаарал жинхэнэ үү? Энэ нь та нарын бүгдийн чинь мэдэрч чаддаг зүйл мөн үү? (Мөн.)” (“Цор ганц Бурхан Өөрөө IV”). Бурханы эдгээр үгийг би анхааралтай тунгаах үедээ Бурханы авралын ажил надад юу хийдгийг санаж, зүрх сэтгэлд минь халуун дулаан мэдрэгддэг. Үүний зэрэгцээ үнэн бол Сатаны сорилтыг давж чадах цорын ганц хүчирхэг зэвсэг гэдгийн нэмэлт баталгааг би олж авч байна. Бурханы үг бол элбэг арвин, бүрэн дүүрэн бөгөөд бидний төрөл бүрийн завхрал, сул дорой байдал, түүнчлэн Сатаны бүх зальхай явуулга, сорилтыг тов тодорхой илчилдэг. Бид Бурханы илчилсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрч, Түүний үгэнд илүү хүчин чармайлт гаргаж, аливааг үнэний дагуу харж, Түүний үгийг үйлдлийнхээ стандарт болгох л юм бол Сатаны бүх зальхай явуулгыг харж, бүх сорилтыг нь давж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Христэд итгэгчид бид өвчин тусах үедээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

Та өвчнөөс үүдэн түгшиж, тайван бус байдалд автаад байна уу? Христэд итгэгч өвчин тусах үедээ Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Энэхүү өгүүлэл танд замыг заах тул хамтдаа уншицгаая.

Messenger дээр бидэнтэй холбоо барих