“Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй” эшлэлийн нууцыг тайлах нь

2020-05-27

Шинжи

Дөрвөн удаа цуст сар гарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал зэрэг гамшиг улам их боллоо. Эзэний эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн бөгөөд зарим нь Түүнийг аль хэдийнээ ирчихсэн хэмээн цахим орчинд нээлттэй гэрчилсэн. “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36) гэж Библид тодорхой бичсэн байдаг учраас зарим ах эгч нар будилдаг. Эзэн эргэн ирснийг тэд яаж мэдэх вэ? Тэр үнэхээр эргэж ирсэн үү? Түүнийг угтаж авахын тулд бид юу хийх ёстой вэ? Яг энэ асуултын талаар хамтдаа нөхөрлөцгөөе.

“Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй”—Энэ юу гэсэн үг вэ?

Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй” хэмээх Библийн энэхүү эшлэл дээр үндэслэн зарим ах эгч Эзэнийг эргэж ирэхэд хэн ч мэдэхгүй гэж итгэдэг. Тийм учраас тэдний хэн нь ч Эзэний эргэн ирэх тухай мэдээ тарааж буй хүмүүсийн хэлсэн үгэнд итгэж, анхаарч үздэггүй. Энэ үнэхээр зөв ойлголт уу, үгүй юу? Энэ Эзэний хүсэлд нийцэж байна уу? Эзэн Есүс нэгэнтээ ийнхүү зөгнөсөн: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирээд үгээрээ хаалгыг маань тогшиж, бүр “сүйт залуу ирлээ” хэмээх хашхираанаар биднийг гаргаж ирүүлж, Өөрийгөө угтуулна гэдгийг энэхүү бичвэрийн мөрүүдээс бид харж болно. Эзэн эргэн ирсэн тухай мэдээг бидэнд зарладаг хүмүүс байдаг тул ирэх үедээ Тэр хүмүүст зайлшгүй мэдэгдэнэ гэдгийг энэ нь харуулж байна. “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй” гэдгийг Эзэнийг ирсний дараа хэн ч олж мэдэхгүй хэмээн ойлгох нь бүхэлдээ эндүүрэл гэдэг нь тодорхой юм.

Тэгвэл бичвэрийн энэ хэсгийг бид яг яаж тайлбарлах ёстой вэ? Бид энэ эшлэлүүдийг хооронд нь холбож болно: “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхэн биелэгдэхээс нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. Тэнгэр, газар өнгөрөн одно, харин Миний үгс өнгөрөн одохгүй. Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:32–36). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). Илчлэл 3:3-т “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй.” Энэ хэсгүүд нь Эзэний эргэн ирэх тухай тэмдгийг ашиглан бидэнд хэлдэг. “Хүний Хүү ирдэг” ба “хулгайч мэт” гэж энд дурддаг. "Хүний Хүү" гэдэг нь чухамдаа бие махбодтой болсон Бурханыг хэлдэг; сүнслэг биеийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Маш бодитой ажил хийхээр хүмүүсийн дунд ирсэн, хэвийн хүн чанартай, махбод өмссөн Бурханы Сүнс болох Эзэн Есүс шиг нэгнийг л хүний Хүү гэж нэрлэж болно. "Хулгайч мэт" гэдэг нь чимээгүйхэн, нууцаар ирнэ гэсэн үг юм. Үүнээс үзэхэд Эзэний эргэн ирэлтэд хүний Хүү болж махбодоор нууцаар бууж ирэх хамаардаг болох нь илэрхий байна. Тэр нууцаар бууж ирдэг тул бид Түүнийг амархан мэдрэхгүй, учир нь Бурханы махбодоор илрэх өдөр, цагийг бүгд мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй,” гэдэг нь Эзэний эргэн ирэх тодорхой цагийг хэн ч мэдэхгүй гэсэн үг юм. Гэхдээ, Түүнийг үгээ хэлж, ажлаа хийхээр ирсний дараа энэ талаар мэдэх хэдэн хүн гарцаагүй байх ба энэ үед бид сэрэх ёстой. Эзэний эргэн ирэлтийн тухай сайн мэдээ түгээж буй хүмүүсийг сонсоод бид эрж хайж, судлах ёстой; тэгсэн цагт л Эзэнийг угтан авч, Түүнтэй хамт хооллож чадна. Гэхдээ яг одоо, бид сэрүүн биш төдийгүй, Эзэний эргэн ирэлтийн мэдээг бусад хүмүүс тараахыг сонсоод ч эрж хайж, судлахаар явдаггүй. Ийм болохоор бид Эзэний хүслийг буруу ойлгосон хэрэг биш гэж үү? Бурханы үгээс ахиад хэдэн хэсгийг уншаад үзвэл бичвэрийн энэ хэсгүүдийн талаар бид ойлгож авна.

Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлсэн: “Үүр цайх үед үй олон хүнд мэдэгдэлгүйгээр Бурхан газарт ирж, махбод дахь амьдралаа эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөч ирснийг ч мэдээгүй. Магадгүй тэд бүгд бөх унтаж байсан, магадгүй сэрүүн сэргэг олон хүн хүлээж байсан, мөн магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ олон хүний дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирчихсэн гэдгийг мэдээгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 4). “Эхэндээ Есүс Өөрийн үйлчлэлийг хараахан албан ёсоор эхлээгүй байх үедээ Өөрийг нь дагаж байсан шавь нарын адилаар заримдаа сүмд цуглаанд оролцож, магтан дуу дуулж, магтаал өргөж, Хуучин Гэрээг уншдаг байлаа. Тэр баптисм хүртээд боссоны дараа Сүнс албан ёсоор Түүн дээр буун ирж, ажиллан эхлэн, Түүний ялгамж чанар болон хийх гэж байсан үйлчлэлийг нь илчилсэн юм. Үүнээс өмнө хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй ба Мариагаас гадна Иохан ч мэдээгүй. Баптисм хүртэх үедээ Есүс 29 настай байлаа. Түүний баптисм дууссаны дараа тэнгэр нээгдэж: ‘Энэ бол Миний хайртай Хүү, Түүнийг Би ихэд таалдаг’ гэх дуун гарчээ. Есүсийг баптисм хүртэнгүүт Ариун Сүнс ийм маягаар Түүнд гэрчлэл хийж эхэлсэн юм. 29 насандаа баптисм хүртэхээс өмнө Есүс хэвийн хүний амьдралаар амьдарч, идэх ёстойгоо идэж, хэвийн байдлаар унтаж, хувцасласан бөгөөд Түүний юу ч бусдаас ялгаатай байгаагүй, гэхдээ мэдээж зөвхөн хүний махан биеийн нүдээр л ийм байсан… Баптисм хүртэхээс өмнө Түүний хийсэн зүйлийг Библид тэмдэглээгүй байдаг, учир нь Тэр баптисм хүртэхээсээ өмнө энэ ажлыг хийгээгүй. Тэр ердөө эгэл хүн байсан ба эгэл хүнийг төлөөлж байлаа; Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө хэвийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан бөгөөд бусад хүмүүс Түүнээс ямар ч ялгаа олж харж чадаагүй. 29 настай болсныхоо дараа л Бурханы ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхээр ирсэн гэдгээ Есүс мэдсэн; өмнө нь Тэр Өөрөө мэдээгүй, учир нь Бурханы хийсэн ажил ер бусын байгаагүй юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар).

Бурхан бие махбодтой болоод газарт бууж ирэхэд хэн ч мэдэхгүй; хүний Хүү ч мэдэхгүй гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс бид харж болно. Зөвхөн тэнгэр дэх Сүнс л үүнийг мэднэ. Гэвч Бурхан ажлаа хийж эхлэх үед Ариун Сүнс бие махбодтой болсон Бурханы ажилд гэрчлэл хийж, дараа нь Бурханы дагалдагч нарыг ашиглаж сайн мэдээ түгээдэг ; хүмүүс тэгээд аажмаар үүнийг олж мэддэг. Энэ нь, анх Ехова Бурхан Мессиагийн ирэлтийг зөгнөхдөө эш үзүүлэгчийг ашигласан боловч Мессиа хэзээ, хаана ирэхийг Ехова Бурхан л мэдэж байсантай яг адил. Эзэн Есүс ажиллахын тулд махбодод эргэн ирэхдээ Мессиа гэдгээ, золин авралын ажил хийхээр ирсэн гэдгээ анх Өөрөө ч мэдээгүй. Тэр жирийн хүн шиг хэвийн амьдралаар амьдарч байлаа. Бусад хүмүүс ч бас Эзэн Есүс бол Христ, бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдгийг мэдээгүй юм. Эзэн Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүнд гэрчлэл хийж эхэлсэн ба Эзэн Есүс хүний гэмшлийн замыг илэрхийлж, Бурханы тэмдэг, гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж эхэлсэн. Зарим хүн Эзэн Есүс бол Мессиа мөн гэдгийг аажмаар таньж эхэлсэн юм. Эзэн Есүсийн золин авралын ажлыг анх хүлээн зөвшөөрсөн Петр, Иохан зэрэг хүмүүс дараа нь хаа сайгүй аялж, Эзэний сайн мэдээг түгээж эхэлжээ. Эзэний авралыг ийнхүү улам олон хүн мэдэх болсон бөгөөд энэ нь олон зуун дамжин өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн юм. Одоо дэлхийн өнцөг булан бүрд итгэгчид бий.

Эзэн Есүс бас эцсийн өдрүүдийн талаар ийм зөгнөл хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). Мөн Библид ингэж тэмдэглэсэн байдаг: “Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ(Иохан 17:17). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Эзэн эргэн ирээд Нигүүлслийн эрин үеийнхээс илүү олон, илүү сүрлэг үнэнийг биеийн хэмжээнд маань тааруулан илэрхийлдэг. Биднийг нүглийн хүлээсээс ангижирч, ариусгагдаж, өөрчлөгдөөсэй гэсэндээ Тэр үгээрээ биднийг шүүж, цэвэрлэдэг. Тиймээс Эзэн илэрч, ажлаа хийхээр эцсийн өдрүүдэд эргэн ирэх үед Бурханы дуу хоолойг сонсож, Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дараа нь Эзэний эргэн ирсэн тухай сайн мэдээг түгээхээр дөрвөн зүгт аялах хүмүүс гарцаагүй байдаг. Энэ нь бид Эзэнд анх итгэсэнтэй ижил юм; бусад хүмүүс Эзэн Есүсийн сайн мэдээг тараахыг сонсож байж л бид үүнийг хүлээн зөвшөөрсөн. Библид бичсэнчлэн: “Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” (Ром 10:17).

Тиймээс, бид Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод сохроор татгалзаж огт болохгүй; бид нээлттэй сэтгэлээр эрж хайж, сайн мэдээ түгээж буй хүмүүсээс Эзэн буцаж ирснээсээ хойш ямар ажил хийсэн, ямар үг айлдсаныг асуух, хэрэгтэй. Хэрэв тэдний гэрчлэл Эзэний зөгнөлтэй таарч байвал энэ нь Тэр үнэхээр илэрч, ажил хийхээр эргэн ирсний баталгаа бөгөөд бид хүлээн зөвшөөрч, дагаснаараа Эзэнийг угтан авна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа ‘Бурхан бол үнэн, зам, амь’ гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан).

Эзэн эргэн ирснийг буюу эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлыг хийсэн гэдгийг бүх дэлхий даяар зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган ид тод гэрчилж байгаа. Төгс Хүчит Бурханы айлдварын дийлэнх олонх нь “Үг нь махбодоор илэрсэн” номд бичигдсэн байдаг. Бурханы үг үнэний бүх талыг тайлбарласан. Тэдгээр нь Бурхан бие махбодтой болохын нууц, Библийн дотоод үнэн, хүн төрөлхтний төлөөх Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний зорилго, Бурханы ажил ба хүний ажлын ялгаа, түүнчлэн Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, цэвэрлэдэг, хүмүүс Бурханыг хэрхэн мэдэх ёстой, Бурхан хүн бүрийн үр дүн, хүрэх газрыг хэрхэн тодорхойлдог гэх мэт зүйлийн талаар тодорхой өгүүлдэг. Эдгээр үнэн нь бүгд Бурханы Өөрийнх нь ажилтай холбоотой; эдгээр нь бүгд бидний авралын замыг тодорхой зааж өгдөг нууцууд юм. Үүнийг үнэхээр Ариун Сүнс чуулгануудад хандан хэлж байгаа эсэх, эцсийн өдрүүдийн Бурхан Өөрийн гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа эсэхийг харахын тулд бид эрж хайх ёстой. Ингэж байж бид Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс үнэхээр мөн эсэхийг баталгаажуулж чадна. Бидэнд эрж хайх хүсэл эрмэлзэл байгаа цагт, Эзэний эргэн ирэлтийг угтан авахад Бурхан биднийг хөтөлнө гэдэгт би итгэдэг! Учир нь, Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм(Матай 5:3).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг

Залбирал бол Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын нэг чухал хэсэг, гэвч Бурханд сонсгохын тулд хүн хэрхэн залбирах ёстой вэ? Энэ гурван гол асуудлыг ухаар, тэгвэл та бүхнийг Бурхан сонсох болно!

Messenger дээр бидэнтэй холбоо барих