Үхлийн ирмэгээс амьд үлдсэн нь
2007 онд би гэнэт бөөрний архаг дутагдалд орсон юм. Энэ мэдээг сонсоод Христэд итгэгч ээж, бэр эгч болон Католик шашинтай зарим найз маань бүгд надад сайн мэдээ номлохоор ирлээ. Эзэнд хандсан цагт өвчин минь эдгэнэ гэж тэд хэлсэн юм. Гэвч би Бурханд огт итгэдэггүй байлаа. Өвчнийг анагаахын шинжлэх ухааны эмчилгээгээр л эдгээж болно, шинжлэх ухаанаар эдгээх боломжгүй ямар ч өвчин эмчилгээгүй гэж би боддог байсан юм. Эцсийн эцэст, газар дэлхий дээр шинжлэх ухааны хүчин чадлаас агуу хүчин бий гэж үү? Бурханд итгэх итгэл гэдэг бол нэг ёсны сэтгэл санааны түшиг тулгуур л байсан бөгөөд би өндөр боловсролтой, соёлжсон, улсын сургуулийн нэр төртэй багш хүн учраас яасан ч Бурханд итгэж эхлэхээргүй байсан юм. Иймээс би тэднээс татгалзаж, эмийн эмчилгээ хайж эхлэв. Хэдэн жилийн дотор төрөлх хошууныхаа бараг бүх том эмнэлгээр явсан ч эрүүл мэндийн байдал минь дээрдэхгүй л байлаа. Харин ч дордож байсан боловч би нөхцөл байдлыг харах өөрийн үзэл бодолтой зөрүүдлэн зууралдаж, шинжлэх ухаан юуг ч өөрчилж чадна, өвчнийг анагаана гэдэг цаг хугацаа шаарддаг үйл явц хэмээн зүтгэж байсан юм.
2010 онд Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг эгч надад Бурханы хаанчлалын сайн мэдээг номлохоор ирэв. Эзэн Есүс шинэ ажил хийхээр хүний ертөнцөд эргэн ирсэн бөгөөд хүмүүсийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг тунхагласан гэж тэр эгч хэлсэн юм. Энэ нь хүн төрөлхтнийг бүрмөсөн аврахад зориулагдсан Бурханы ажлын үе шат төдийгүй хүн төрөлхтний Бурханаар авруулах эцсийн боломж байлаа. Би энэ бүхнийг мөн л хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ч сүүлийн хэдэн жилд эмийн эмчилгээ хайхад тулгарсан бүхий л бүтэлгүйтэл, бухимдлын улмаас хандлага маань урьдынх шигээ тууштай байхаа больсон бөгөөд ятгалгад нь орж, тэр эгчээс Бурханы үгийн ном авсан юм. Гэвч тухайн үед би тэр номд байсан үгийг Бурханы илэрхийлсэн үнэн гэдэгт лавтай итгээгүй билээ. Шинжлэх ухаан л хувь заяаг минь өөрчилж чадна гэж зүтгэсээр байсан тул эм л эрүүл мэндийн байдлыг минь дээрдүүлж чадна гэдэгт үргэлжлүүлэн итгэсээр байв. Эцэстээ би өдөр бүр иддэг хоолноосоо их эм уух болсон ч өчүүхэн ч дээрдэх шинж харагдсангүй. Тэр эгч манайд тоймгүй олон удаа ирсэн боловч би Бурханд итгэхээс татгалзсаар байлаа. Нэг жил гаруй энэ хэвээр үргэлжилсэн юм.
Дараа нь нэг өдөр гэв гэнэтхэн хоёр нүдний хараа бүрэлзэж, хоёр хөл минь ихэд бадайран алхаж ч чадахгүй боллоо. Хэдэн жилийн турш өндөр тунгаар эм ууж байснаас үүдэн эмийн хордлого болсноос ийм шинж тэмдэг илэрсэн гэж эмч нар хэлэв. Эхлээд би хошууны эмнэлэгт долоо хоноод, дараа нь Бээжин дэх цэргийн эмнэлэг рүү шилжин нэг сарын турш эмчлүүлсэн юм. Тэгээд хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэхээр Бээжин дэх хятадын анагаах ухааны эмнэлэгт шилжлээ. Гэвч энэ хоёр сарын эмчилгээнд өвчин минь огтхон ч дээрдсэнгүй. Хариуцсан эмч маань бүр эмнэлгийн мэдрэлийн тасгийн тэтгэвэртээ гарсан хуучин даргыг гуйж авчран, намайг үзүүлсэн ч эрүүл мэндийн байдал маань өчүүхэн ч сайжирсангүй. Дараа нь бэр болох гэж байгаа охин маань минийх шиг хүнд, ярвигтай өвчин эмчилж чаддагаараа нэрд гарсан Юньнань дахь нэгэн эмчийг дурдахыг сонслоо. Янз бүрийн ээдрээтэй явдлын дараа би тэнд тэргэнцэртэй хүргүүлж дөнгөв. Гэвч нэг сар шахуу эмчлүүлсний дараа эрүүл мэндийн байдал дээрдээгүйн зэрэгцээ нүд, хөлдөө ууж байсан эм маань үнэндээ бөөрний өвчнийг маань хүндрүүлсэн юм. Туйлын их арга мухардан, асар их тавгүйтсэн би гэртээ харихаар шийдлээ. Үүний дараа, бөөрөө хамгаалахын тулд нүд, хөлд зориулсан бүх эмчилгээ, эмээ больсон юм.
Тухайн үед би ямар ч найдлагагүй болсон мэт санагдаж байлаа. Шинжлэх ухаанд бүх итгэлээ өгсөн ч, өвчнийг минь эмчлэхэд шинжлэх ухаан ямар ч үр нөлөөгүй болж таарсан талаар би үргэлж боддог байв. Шинжлэх ухаан намайг эдгээж чадна гэх хамаг найдлага минь тасарсны дараа би туйлын их хямарч, тэр чигтээ сэтгэлээр унасан юм. Тэгээд цаашид яаж амьдрахаа ер мэдэхгүй байлаа. Шаналал зовлонгийн манан дунд бодол минь үргэлж хяналтаас гардаг байв: “Би яагаад ийм олон өвчнөөр өвдөж байгаа юм бэ? Өвчнийг минь яагаад эмээр эмчилж болохгүй байгаа юм бэ? Би шинжлэх ухаанд итгэж, найдаж, хамгийн сайн эмчилгээг чадах чинээгээрээ хайсан боловч юу ч нэмэр болсонгүй. Үнэндээ эрүүл мэндийн байдал минь бүр ч муудлаа. Шинжлэх ухаан намайг аварч үнэхээр чадахгүй юм гэж үү? Энэ дэлхийд үнэхээр Бурхан байдаг юм болов уу? Хүн бүрийн хувь заяа үнэхээр Бурханы гарт байдаг гэж үү?” Эдгээр асуудлын талаар хэчнээн их бодлоо ч ямар ч хариулт олдохгүй байлаа. Тэр үед би өдөр бүр асар их шаналал, зовлон дунд амьдарч байсан бөгөөд хэрэгцээгүй эрэмдэг хүн гэдгээ бодох бүрдээ нууцхан нулимс унагадаг байсан юм. Гэр бүлдээ маш их чирэгдэл учруулж байгаа мэт санагдаж, тэдэнд төвөг болохыг хүсэхгүй байв. Тэгээд нэг бус удаа амиа хорлохыг хүссэн ч үхлээс айж байлаа. Иймээс би өдөр хоногийг зүгээр л аргацаан, үхэл ирэхийг хүлээдэг байсан билээ…
Нэг өдөр нөхөр маань Төгс Хүчит Бурханы Чуулганы эгчийн надад үлдээсэн номыг хараад, нээж үзэв. “Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?” хэмээх гарчиг харагдсан нь нөхрийн маань анхаарлыг шууд татжээ. Иймээс нөхөр маань надад дараах хэсгийг уншиж өгсөн юм: “Бурханы ажил бол чиний ойлгож ухаарч чадахгүй зүйл юм. Хэрвээ чи сонголт чинь зөв эсэхийг ч бүрэн ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилт олох эсэхийг ч мэдэж чадахгүй бол азаа үзээд, энэхүү эгэл жирийн хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн эсэхийг харж яагаад болохгүй гэж?” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэхүү богино хэсэг зүрх сэтгэлийг минь донсолгох мэт болсон юм! “Азаа үзээд яагаад болохгүй гэж?” гэх үг тэр тусмаа санаанд орсоор байлаа. Энэ нь эзгүйрсэн зүрх сэтгэлд минь гэрлийн цацраг тусаж байгаа мэт санагдаж, амьд явах найдлага сүүмэлзэн харагдах мэт болов. Би Бурханы үгийн өөр 2 хэсгийг нөхрөөрөө даруйхан уншуулсан нь Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд үгээ ашигладаг тухай үнэнийг агуулсан байлаа. Энэ бүхэн миний хувьд цоо шинэ байсан бөгөөд хэлж байгаа зүйлийнх нь бүрэн ач холбогдлыг би үнэндээ ойлгоогүй ч гэлээ эдгээр сургаал бусад хүнээс сонссон Эзэн Есүсийн сайн мэдээнээс өөр байгааг зүрх сэтгэлдээ мэдэрч чадсан юм. Тэд ихэвчлэн хэрхэн нигүүлсэл хүртэх тухай хэлж, өвчнөө эдгээхийн тулд Бурханд итгэхэд л хангалттай гэж ярьдаг байсан бөгөөд үүнд нь би итгээгүй билээ. Харин Төгс Хүчит Бурханы үг хавьгүй бодитой санагдан, сонсох тусмаа илүү ихийг сонсмоор санагдаж байлаа.
Үүний дараа би өдөр бүр нөхрөөрөө Бурханы зарим үгийг уншуулдаг болсон юм. Тэр номд, шашны хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг мэддэггүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцдэг, мөн өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг хэмээсэн байлаа. Ээж, хоёр бэр эгч маань бүгд Христэд итгэгч байсан бөгөөд яг Бурханы үгэнд дүрсэлсэн хэв маягаар амьдардаг байсан тул би үүнд бүр ч их үнэмшсэн юм. Тэд үнэхээр нүгэл үйлдээд, түүнийгээ улайн, дараа нь дахин нүгэл үйлддэг байв. Яг тэр үед би сүнсээрээ сэрлээ: Энэ үнэхээр Бурханы дуу хоолой гэж үү? Бурхан биш юм бол зохиолч нь шашны ертөнцийг яаж ийм сайн ойлгодог байх вэ? Үл итгэгчид ойлгодоггүй, агуу, алдартай хүмүүс огт мэддэггүй, шашны хүмүүс ч өөрсдөө Бурханд итгэдэг хэрнээ Бурханыг бас эсэргүүцдэгээ ухаардаггүй шүү дээ. Энэ тухай бодох тусам тус номын үг нь хүмүүсийн илэрхийлж чадах зүйл биш, магадгүй хүмүүний ертөнцөд бие махбодтой болсон Бурханы айлдвар мөн байх гэх мэдрэмж улам их төрсөн юм.
Хэдхэн хоногийн дараа, Төгс Хүчит Бурханы сайн мэдээг надад анх номлосон эгч намайг эмнэлэгт байж байгаад гэртээ эргэн ирсэн гэж дуулаад, сайн мэдээ дахин номлохоор өөр нэг эгчийн хамт манайд ирэв. Энэ удаад би “Намайг тахир дутуу болсон ч эгч нар ой гутан хаясангүй, тэр ч бүү хэл сайн мэдээ номлохоор ахин дахин ирлээ. Эгэл жирийн хүмүүс бол ийм юм хийж чадахгүй. Өөр хүмүүс бол намайг аль эрт мартчихсан байх байсан даа” хэмээх мөс чанарынхаа дууг сонсож байсан юм. Ийм хайр хүмүүний ертөнцөөс хэзээ ч олдохгүй тул Бурханаас ирсэн байж таарна гэдгийг би сэтгэлдээ маш тодорхой мэдэж байлаа. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийг би тэр өдөр гүнээ мэдэрсэн юм. Гэр бүл маань аргагүйн эрхэнд миний дэргэд үлдсэн хэдий ч надтай ямар ч холбоогүй, мөн ямар ч далд сэдэл, болзолгүй энэ хүмүүсийн хувьд нэг жил гаруйн турш байнга ирж, надад сайн мэдээ номлон, над шиг тахир дутуу хүний төлөө хичээл зүтгэл гаргасан нь тэдний итгэл, хайр, тэвчээр үнэндээ хэчнээн гайхамшигтайг харуулж байлаа! Бурханы хайранд сэтгэл минь үнэхээр уярч, тэр цагаас хойш Бурханы сайн мэдээнээс татгалзах шалтгаан үлдсэнгүй. Иймээс нөхөр бид хоёр хоёулаа Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө.
2011 оны 6-р сард нөхөр бид хоёр Төгс Хүчит Бурханы Чуулган дахь чуулганы амьдралаа албан ёсоор эхэлсэн юм. Хараа минь ганцаараа уншиж болохуйц сайн биш байсан тул нөхөр минь байнга надад Бурханы үгийг уншиж өгдөг байсан бөгөөд чуулганы цуглааны үеэр ах эгч нар ч бас Бурханы үгийг уншиж өгдөг байлаа. Заримдаа би ганцаараа байх үедээ магтан дуу бас сонсдог байв. Дараа нь би өвчин зовлонгийнхоо шалтгааныг Бурханы үгээс олсон билээ: “Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүст эдгээр зүйл байх болсон бэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээ. Хүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, дэлхий ертөнцөд улам бага найдах болов. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан билээ… Иймээс чи өвдөж, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг ба амиа хорлох боломжтой байдаг, заримдаа бас дэлхий ертөнцийн эзгүйрлийг мэдрэх юм уу амьдрал утга учиргүй санагддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүний энэ зовлон одоо ч Сатаны удирдлага дор байдаг; энэ нь хүний аминд халтай сул талуудын нэгийг бүрдүүлдэг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”). Өвчний шаналлаас үүдсэн зовлон асар их байсны улмаас би амьдрах бүх хүслээ алдаж, амьдралаа эцэслэхийг хүссэн гэдгийг Бурханы үг яг онож дүрсэлсэн байлаа. Гэхдээ тэр бүх өвчний шаналал, зовлон нь Сатаны хорлонт арга замаас үүдэлтэй гэдгийг Бурханы үгэнд хэлсэн байв. Бурхан яагаад ийм зүйл хэлснийг би эхэндээ төдийлөн ойлгохгүй байсан ч Бурханы үгийг илүү их уншсаныхаа дараа эдгээр үнэнийг аажмаар ойлгож авсан юм.
Нэг өдрийн үдээс хойш, нөхөр минь заншсан ёсоор Бурханы үгийг уншиж өгч байхад би Бурханы ийм үгийг сонсов: “Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон… Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс эмээдэг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Эдгээр үгийг сонсоод л би хүн төрөлхтний бүх өвчин зовлон Сатанаас эхтэй гэж Бурхан яагаад хэлснийг эцэст нь ойлгосон юм. Сатан биднийг завхруулахын тулд мэдлэг, шинжлэх ухааныг ашигладаг. “Хүн мичнээс үүссэн” “Дэлхий дээр аврагч гэж огт байхгүй” “Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна” “Бидний хувь заяа бидний гарт байдаг” “Шинжлэх ухаан хүмүүсийг авардаг” “Хүн байгалийг ялан дийлж чадна” гэх зэрэг утгагүй санаагаараа Сатан биднийг дүүргэдэг. Эдгээр гүн ухаан, дүрэм журам, санаа, үзлээр Сатан хүн төрөлхтний тархийг угаасан юм. Тэдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэл, сүнсийг эзэлсэн бөгөөд хүмүүсийг албан хүчээр мэдлэгт сохроор итгүүлж, шинжлэх ухааныг шүтүүлдэг. Хүмүүс мэдлэгээр хувь заяагаа өөрчилж чадна, шинжлэх ухааныг ашиглан хэцүү асуудал бүрийг шийдвэрлэж болно гэж төөрөлддөг. Сатаны утгагүй санааг хүмүүс амьдралынхаа үндэс болгосноор Сатаны хоригдол болж, Сатанаар хүлүүлж, хянуулдаг. Хүмүүс Бурханаас ирдэг бүхнийг үгүйсгэж, өөрсдийгөө Бурханы халамж, хамгаалалтаас холдуулж эхэлсэн. Сатан тэднийг утсан хүүхэлдэй мэт удирддаг бөгөөд би ийм маягаар хорлогдож явсан олон сая хүний ердөө л нэг нь байжээ. Би өвчин тусах үедээ эмчлүүлэх гэж шинжлэх ухаанд найдсан; шинжлэх ухаанд сохроор итгэж, шинжлэх ухааныг шүтсэн. Нэртэй эмнэлгийн мэргэжилтнүүд дэвшилтэт техник, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөрөө өвчнийг минь анагааж чадна гэж би үнэхээр бодсон юм. Гэвч эрүүл мэндийн байдал минь дээрдээгүйн зэрэгцээ би үнэндээ үхлийн ирмэгт очсон билээ. Шинжлэх ухаан надад гагцхүү зүүд зэрэглээ шиг итгэл найдвар, засаршгүй өвчин шаналал л авчирсан. Шинжлэх ухаан намайг Бурханд итгэхгүй байхад хүргэсэн тул Бурханы эсрэг би удаа дараа тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж, авралаас нь татгалзсан юм. Гэвч тэрслүү байдлыг минь үл харгалзан Бурхан намайг аврахаа хэзээ ч болиогүй бөгөөд тэр цагаас хойш үгээрээ намайг замчилсан билээ. Тэгээд мэдлэг, шинжлэх ухаанд нэгэнтээ маш их боогдож явсан сүнсийг минь бага багаар сэрээв. Нэгэнтээ үхэлд ойрхон байсан би одоо Бурханы өмнө ирж, Бурханы авралыг хүртлээ.
Нөхөр минь өдөр бүр надад Бурханы үгийг уншиж өгсөөр байсан бөгөөд нэг өдөр би Бурханы ийм үгийг сонсов: “Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ… Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бүх хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурхан бол хүний амийн эх сурвалж гэдгийг би энэ хэсгийн тусламжтайгаар ухаарлаа. Бурханы өмнө очиж, Бурханыг дагаж, шүтэн мөргөснөөр л хүмүүс сайн сайхан хувь заяатай байж чадна. Бурханаас холдож, Бурханыг эсэргүүцэж, орхиж, оронд нь Сатанд найдах үедээ хүмүүс өөрсдийгөө Сатанд шилжүүлэн өгч байгаа. Үүний үр дүнд Сатан тэднийг хорлож, дэвсэлж, эцэс төгсгөлгүй их гамшиг, хязгааргүй их зовлонд унагадаг. Хүмүүс ийнхүү өөрсдийгөө хорлож, өөрсдийгөө сүйрэлд хүргэдэг аж. Би яг хэчнээн мунхаг, харалган, хөөрхийлөлтэй явснаа тэр мөчид ухаарсан юм. Мэдлэг, шинжлэх ухааны талаарх үзэл бодол маань ердөө бүгд хор, намайг завхруулахдаа Сатаны ашигласан хэрэгслээс цаашгүй байсан гэдгийг би олж харав. Энэ олон жилийн туршид би диаволын хоронд хордож явсан бөгөөд одоо үүндээ үлэмж их гэмшлээ. Тэгээд зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг үнэхээр гэмшлээ. Тэгээд зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг үнэхээр хүсэн мөрөөсөв. Би Библид тэмдэглэгдсэн Ниневегийн ард түмний адилаар үйлдэж, Бурханы өмнө газарт сөгдөн, нүглээ улайж, гэмшихэд бэлэн байсан юм. Би бүхий л муу замаа орхиж, Бурханы хангасан удирдамж, хангалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байлаа. Бурханыг дагаж, шүтэн мөргөхийг хүссэн тул гэртээ хүн байлгах үүрэг авахыг чуулганаас идэвхийлэн хүсэв. Ах эгч нартай харилцаж байхад өвчнөөс минь үүдэн хэн нь ч намайг дорд үзэж, басамжилж байсангүй. Харин ч надад асар их тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд тэдний чин сэтгэлийн хайранд өлгийдүүлж байгаагаа би үргэлж мэдэрдэг байлаа.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа өвчин минь мөн л дээрдэхгүй байсан тул би Бурханд шаардлага тавьж эхлэн, биеийг минь сайжруулж туслаач гэж гуйх боллоо. Гэвч эгч нар надад ийнхүү нөхөрлөсөн юм: “Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч, харин бид бол бүтээгдсэн зүйлс тул Бурхан бидэнд яаж ч хандлаа гэсэн Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв бид Бурханаас аливааг хүсэх юм бол эрүүл ухаангүй байдлаа харуулж байгаагаас цаашгүй. Өвчин эдгээх, чөтгөрийг зайлуулах, гайхамшиг үзүүлэх нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын нэг хэсэг байсан боловч одоо бид Хаанчлалын эрин үед байгаа бөгөөд үгээрээ дамжуулан бүх зүйлийг гүйцэлдүүлж, үгээ ашиглан хүмүүсийн завхарсан зан чанарыг цэвэрлэж, өөрчлөх нь одоо Бурханы үндсэн ажил юм. Бурхан биднийг Өөрийг нь дуулгавартай дагадаг, Өөрт нь үнэнч, Өөрийг нь мэдэж, хайрладаг хүмүүс болгоод, ийм бүлэг хүмүүсийг дараагийн эрин үед аваачихыг хүсдэг. Бурханыг мэдэж авсныхаа дараа хүмүүсийн аяндаа харуулдаг хайр, дуулгавартай байдлыг л Бурхан хүсдэг. Харин хүмүүс өвчнийг нь анагаасанд талархсан сэтгэлээсээ болоод Өөрийг нь дагаасай гэж хүсдэггүй. Бурханы үгэнд хэлдэгчлэн: ‘Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Иймээс бид ерөөл хүртэх хүслээрээ өдөөгдөн, Бурхантай наймаацах харилцаатай байдагтаа дүн шинжилгээ хийж, үүнийгээ ойлгох ёстой. Түүнчлэн Бурханы үгийг илүү их уншиж, амьдралдаа хэрэгжүүлэн, Бурханы үг дэх шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, харьцалт, засалт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрч, завхарсан зан чанартаа ариусгалт, өөрчлөлтийг олж авахаар эрэлхийлэх хэрэгтэй. Таны өвчин дээрдэх эсэх нь Бурханы гарт байгаа бөгөөд Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад бид захирагдах ёстой.”
Бурханы нигүүлслийг л эдэллээ гээд сатанлаг зан чанар маань өөрчлөгддөггүй гэдгийг эгч нарын нөхөрлөлөөр дамжуулан би ойлгож авсан юм. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр л бид завхарсан зан чанараасаа ангижирч, мөс чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авч, улмаар Бурханы авралыг хүртэн, Түүний хүсэлтэй нийцэлтэй болж чадна. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бүх Христэд итгэгчид Бурханы арвин их нигүүлслийг хүртэж болох ч нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогт амьдарсаар л байдаг. Учир нь тэдний завхарсан зан чанар цэвэрлэгдээгүй ба тэд Бурханы ерөөл, нигүүлслийг хүртэх зорилготойгоор газар сайгүй явж, өөрсдийгөө зарлагаддаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурхантай наймаа хийхийг хүсдэг, ийм болохоор Түүний сайшаалыг хэзээ ч хүртэхгүй. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би өвчнийг минь анагаагаач гэж Бурханаас хүсэхээ больж, үүнийхээ оронд эрүүл мэндийн байдал минь хэчнээн сайжирч, муудлаа ч хамаагүй Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөхөөр бат шийдсэн юм. Би бүтээгдсэн зүйлсийн нэг болохын хувиар үүргээ биелүүлж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг улам бүр чин сэтгэлээсээ мэдэхээр хичээж, завхарсан зан чанараасаа ангижран, Бурханыг хангалуун байлгахын тулд жинхэнэ хүн шиг амьдрахаар сэтгэл шулуудлаа. Энэ бүхнийг хэрэгжүүлж эхэлмэгц зүрх сэтгэлдээ би асар их чөлөөлөлт мэдэрсэн бөгөөд өвчин шаналалдаа хүлэгдэж, хязгаарлагдсан мэт санагдахаа больж, үхлээс тэгтлээ их айхаа больсон юм. Би гагцхүү Бурханд өөрийгөө бүрмөсөн даатгаж, Бурханы тушаал, зохицуулалтыг дуулгавартай дагахыг л хүссэн билээ.
Дараа нь би байнга ах эгч нартай цуглан, Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөн, Бурханыг магтсан магтан дуулах болов. Зүрх сэтгэл минь асар их баяжиж, тэрхүү баяжилтаар зовлон минь нимгэрч байгааг мэдэрсэн юм. Хамгийн гайхмаар нь гэвэл, бараг мэдэгдэлгүйгээр хөл бадайрахаа больж, аажмаар алхах чадвар маань сэргэж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд тэргэнцэрт найдах огт хэрэггүй боллоо. Бүр ч гайхмаар нь, нэг өдөр миний хараа гэнэт сайжраад, Бурханы үгийн номд хэвлэгдсэн үгийг харж чаддаг болов. Би Бурханы үгийг эцэст нь харж чадсан юм! Би итгэж чадахгүй байсан ч үнэхээр гайхамшгийг мэдрэв. Зүрх сэтгэлдээ би үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясал мэдэрсэн тул Бурханд тасралтгүй залбирч, Түүнд талархан магтсаар байсан билээ. Энэхүү сайн мэдээг нөхөртөө догдлон дуулгатал нөхөр минь сэтгэл хөдлөлд автав. Тэгээд нүдэндээ нулимстайгаар “Баярлалаа Бурхан минь, баярлалаа Бурхан минь!” гэж ахин дахин дуу алдсаар байлаа. Тийм ээ, энэ үнэн—би Бурханд жаахан л захирагдсан ба Бурхан энэ агуу ерөөлийг надад хайрласан юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажилд гайхамшиг үзүүлэх явдал багтдаггүй ч гэлээ Бурханы үгийн эрх мэдэл нь Бурханы гайхамшгийн эрх мэдлээс хол давуу байдгийг би гүнээ мэдрэв. Бурхан бол үнэхээр хүмүүст хайртай, төгс хүчит Бурхан мөн!
Нэг өдөр нөхөр маань хошууны эмнэлэгт байхдаа миний эмчилгээг голлон хариуцаж байсан эмчтэй тааралджээ. Эмч бөөрний эмчилгээ минь хэр ахицтай байгаа, бөөр орлуулах эмчилгээ ашиглаж байгаа талаар нөхрөөс минь асуусан байв. “Бөөр орлуулах эмчилгээ хийлгээгүй ч эрүүл мэндийн байдал нь угаасаа сайжирч байгаа. Одоо алхаж чаддаг болсон, бас хараа нь ч сайжирсан” гэж нөхөр минь хариулжээ. Эмч маш их гайхан: “За, гайхамшиг л гэж тэр байна. Би эхнэрийг чинь бөөр орлуулах эмчилгээ хийлгээд нэлээд удаж байгаа гэж бодсон юм” гэсэн байлаа.
Одоо би хэвийн амьдралаар амьдарч байна. Хамаатан садан, найз нөхөд, хөршүүд маань үргэлж гайхаж, “Чиний эрүүл мэндийн байдал ийм хурдан сайжирна гэж огт бодсонгүй. Бие, сэтгэл чинь хэвийн хүнийх шиг л байна шүү!” гэх мэтийн зүйл хэлдэг юм. Ийм үг сонсох болгондоо би Бурханд талархсан цөөн хэдэн үгээ чимээгүйхэн хэлдэг билээ: “Бурхан минь, надад үзүүлсэн хайр, авралыг тань би насан туршдаа хэзээ ч мартахгүй. Таны төлөө хийж чадах зүйл надад үгүй ч би Таныг дагаж, шүтэн мөргөж, бүтээгдсэн зүйлийн тань нэгийн хувиар үлдсэн амьдралынхаа туршид үүргээ биелүүлж, Таны хайрыг хариулахаар сэтгэл шулуудсан.” Би гүн гүнзгий завхарсан байсан бөгөөд анх Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөлгүй, Бурханы авралаас удаа дараа татгалзсан ч Бурхан нүглийг минь санагалзаагүйн зэрэгцээ намайг үнэхээр гайхамшигтай байдлаар аварсан юм. Би Бурханы асар их өршөөлийг хүртсэн бөгөөд ийм нигүүлслийг хүртэх ямар ч эрхгүйгээ мэддэг. Шинжлэх ухаан, мэдлэг хүмүүсийг аварч чаддаггүй, гагцхүү эцэс төгсгөлгүй зовлон, айдас, үхлийг л хүмүүст авчирдаг гэдгийг эдгээр мартагдашгүй туршлага надад харуулсан юм. Орчлон ертөнц дэх бүх зүйлийг Бүтээгч, Захирагч л хүмүүст хэрэгтэй амь болон хангалтыг өгч чаддаг. Бурхан бол хүн төрөлхтний амьд үлдэх цорын ганц үндэс суурь бөгөөд хүн төрөлхтний цорын ганц найдвар, золин аврал юм. Хүмүүсийн сайн хувь заяатай байх цорын ганц найдвар нь Бурханыг шүтэн мөргөх явдал билээ. Сатанд гүнээ хууртаж, үхэлд ойр явсан намайг Сатаны нөлөөнөөс аварсанд нь Бурханд талархъя. Бурхан намайг буцаан амьдруулж, бүх зүйлийг Бүтээгч болох Өөрийнхөө өмнө эргүүлэн авчирсан билээ. Одоо би амьдралын гэрэлтэй замаар алхаж байна!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?