Үүрэг гүйцэтгэхийн гол түлхүүр нь эв найртай хамтын ажиллагаа юм

2022-07-25

Жин Као, АНУ

2020 оны зун Ван эгч бид хоёр видео сэргээн засварлахаар хамт ажиллалаа. Багийн удирдагч учраас би ажил хуваарилдаг байсан тул Ван эгчээр клип янзлуулахаар зохицуулж, өөрөө кинонуудыг хариуцаад, урьд нь хэд хэдэн киног ганцаараа дуусгасан болохоор кинонуудыг ганцаараа сэргээн засварлаж чадна гэж бодсон. Хэдий Ван эгч ч бас урьд нь кино засварлаж байсан ч би эгчээс арай илүү дадлагажсан тул эгчийг оролцуулах хэрэггүй гэж санагдсан. Дээр нь бие даагаад хийчихвэл ганцаараа гавьяаг нь хүртэж, ур чадвараа батлан харуулж, ах, эгч нарт хүндлүүлэх байв. Хожим нь, сэргээн засварлаагүй үзэгдлүүд хуримтлагдсаны улмаас ажлын ачаалал нэлээд ихсэж, би өдөр бүр илүү цагаар ажиллаж, дуусгаагүй үзэгдлүүдээ гүйцээхээр хичээж, заримдаа Ван эгчийг эрт унтаж байхад шөнө дүл болтол ажиллаж, өглөө нь Ван эгчээс эрт боссоор, маш их ядарч байлаа. Гэхдээ би Ван эгчтэй ачаагаа хуваалцахыг хүсээгүй. Эгчийг оролцуулчих л юм бол киноны төгсгөлд урсдаг сэргээн засварласан гэдгийн дор хоёр нэр гарна, өмнө нь миний нэр л байдаг байсан ч Ван эгчийг би нэмчих юм бол ах, эгч нар миний ажлын чадварыг тааруу гэж бодох нь гарцаагүй, тэгвэл ичмээр байх байсан. Заримдаа би, Ван эгчээр туслуулбал ажил хурдан явагдаж, би тэгтлээ завгүй байхаа больж, ганцаараа хийснээс илүү дээр үр дүнд хүрнэ гэж бодож байсан ч эгчтэй гавьяагаа хуваалцах тухай бодох үедээ сэтгэл дундуур болж, Ингээд би кино сэргээн засварлахад Ван эгчийг огт оролцуулаагүй. Тэр үед өөрийгөө эргэцүүлээгүй, харин нэг өдөр нэг эгч надад Ван эгч үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрэхгүй байна гээд намайг Ван эгчтэй нөхөрлөөч гэж хүссэн. “Ван эгч ачаа үүрэхгүй байгаа нь надтай хамаатай гэж үү? Би өдөр бүр маш завгүй байдаг, эгч завтайг би мэдэж байгаа ч кино сэргээн засварлах ажил өгөөгүй болохоор завтай байгаа юм байна” гэж гэнэт бодогдлоо. Ингэх нь буруу байсныг, кино сэргээн засварлах ажлыг ганцаараа хийвэл эцэст нь Бурханы гэрийн ажлыг саатуулах байснаа би бүүр түүр ухаарсан. Гэхдээ дараа нь жаахан илүү цагаар ажиллавал би зохицуулж чадна гэж бодсон учраас тэр хэвээр нь орхисон юм. Санаа зорилго минь буруу байсныг ухаарсан ч үүнийгээ орхиж чадаагүй нь надад маш шаналгаатай байсан тул Бурханд залбирч, буруу санаа зорилгоо хаяхад минь замчлаач гэж гуйсан.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн нэг хэсэг видео уншлагыг үзлээ: “Хэдийгээр удирдагч, ажилчид гээд л аливаа үүргийг биелүүлж байгаа хүн бүр хамтрагчтай байдаг ч антихристүүд өөрсдийгөө сайн хэв чанартай, жирийн хүмүүсээс илүү тул жирийн хүмүүс тэдний хамтрагч байхад зохихгүй, бүгд өөрсдөөс нь дорд гэж үздэг. Ийм учраас антихристүүд хяналтыг гартаа авах дуртай бөгөөд өөр хэн нэгэнтэй аливааг хэлэлцэх дургүй байдаг. Ингэх нь өөрсдийг нь тэнэг, чадваргүй харагдуулна гэж тэд боддог. Энэ ямар үзэл бодол вэ? Энэ ямар зан чанар вэ? Биеэ тоосон зан чанар мөн үү? Бусадтай хамтран ажиллаж, аливааг ярилцаж, бусдаас хариулт эрж, асуулт асуух нь нэр хүндээ алдаж, нэр төрөө гутааж, өөрийгөө доромжилж буй хэрэг гэж тэд боддог. Тиймээс нэр нүүрээ хамгаалахын тулд, хийж байгаа ямар ч зүйлдээ ил тод байдлыг зөвшөөрдөггүй, энэ талаар бусдад ч хэлдэггүй, үүнийг бусадтай бүр ч ярилцдаггүй. Бусадтай ярилцана гэдэг нь чадваргүй гэдгээ харуулж байгаа хэрэг; үргэлж бусад хүмүүсийн санаа бодлыг гуйна гэдэг нь тэнэг, өөрөө бодож чадахгүй гэсэн үг; даалгавар гүйцэтгэж, зарим асуудлыг шийдвэрлэхээр бусадтай ажиллавал өөрийгөө хэрэггүй мэт харагдуулна гэж боддог. Энэ тэдний биеэ тоосон, утгагүй сэтгэлгээ мөн үү? Энэ тэдний завхарсан зан чанар биш гэж үү? Тэдний доторх биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал нь дэндүү илэрхий байдаг; тэд хүний хэвийн эрүүл ухаанаа бүрэн алдсан бөгөөд толгой тархи нь нэг л биш байдаг. Антихристүүд өөрсдийгөө ур чадвартай, юмыг өөрөө хийж дуусгаж чадна, бусадтай хамтран ажиллах хэрэггүй гэж үргэлж боддог. Нэгэнт тэд ийм завхарсан зан чанартай тул эв найртай хамтын ажиллагаанд хүрч чаддаггүй. Тэд бусадтай ажиллана гэдэг нь эрх мэдлээ сулруулж, хувааж байгаа хэрэг, бусадтай ажил хуваалцах үед өөрийнх нь эрх мэдэл багасна гэж, мөн өөрсдөө бүгдийг шийдэж чадахгүй байна гэдэг нь жинхэнэ эрх мэдэл байхгүйтэй адил гэж боддог бөгөөд энэ нь тэдний хувьд асар их хохирол юм. Тиймээс юу ч тохиолдсон бай, өөрсдөө асуудлыг ойлгож байгаа учраас хэрхэн зохицуулахаа мэднэ гэж үзвэл, тэд энэ талаар өөр хэнтэй ч ярилцахгүй, асуудлыг хяналтандаа байлгахыг хүсэх болно. Тэд бусад хүнд мэдэгдсэнээс алдаа гаргахыг, өөр хүнтэй эрх мэдэл хуваалцсанаас өөрсдөө буруудахыг, бусад хүнийг ажилдаа оролцуулснаас халагдахыг илүүд үздэг. Энэ бол антихрист. Тэд өөр хэн нэгэнтэй эрх мэдлээ хуваалцсанаас Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханы гэрийн ашиг сонирхлоор бооцоо тавихыг илүүд үзнэ. Ажил хийх юм уу асуудлыг зохицуулж байхдаа жаахан хоосон сургаал ойлгож, өөрөө хийж чадаж байгаа цагт өөр хэн нэгэнтэй хамтарч ажиллах шаардлагагүй гэж тэд боддог; ганцаараа л хэрэгжүүлж, дуусгах ёстой, энэ л өөрийг нь чадварлаг болгоно гэж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Зарчмыг зөрчиж байгаа бол үүргээ биелүүлж байгаа биш учраас Бурханы даалгаврыг биелүүлж чадахгүй, ердөө л үйлчлэл үзүүлж байгаа гэдгийг тэд мэддэггүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмыг эрж хайхын оронд өөрсдийн бодол, санаа зорилгын дагуу эрх мэдлээ ашиглаж, онгирч, өөрийгөө гайхуулдаг. Өөрийнх нь хамтрагч хэн ч байсан, юу ч хийдэг байсан, тэд хэзээ ч аливаа зүйлийг хэлэлцэхийг хүсдэггүй, ганцаараа ажиллаж, эцсийн шийдвэр гаргахыг л үргэлж хүсдэг. Тэд юм хийхдээ эрх мэдлээр илт тоглож, эрх мэдлээ ашиглаж байна. Антихристүүд бүгд эрх мэдэлд дуртай бөгөөд байр суурьтай болбол бүр их эрх мэдлийг хүсдэг. Эрх мэдэлтэй байх үедээ антихристууд онгирч, өөрийгөө гайхуулж, олноос онцгойрох хандлагатай байдаг. Тиймээс антихристүүд эрх мэдэл, байр сууринд онцгойлон анхаардаг бөгөөд үүнийг хэзээ ч орхихгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгээс би, антихристүүд маш биеэ тоосон зан чанартай, хэнтэй ч хамтран ажилладаггүйг харсан. Ажлаа бусадтай хуваалцвал чадваргүй харагдана, эрх мэдэл нь суларна, бусад хүн өөрийг нь бишрэхгүй гэж тэд боддог учраас бусадтай ажлаа хуваалцсаны оронд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг илүүд үздэг. Би эргэцүүлэн бодоод, тэдэнтэй адилхан байснаа ухаарсан. Ван эгчийг оролцуулах нь намайг чадваргүй харагдуулж, нэр нүүрийг минь сэвтүүлнэ гэж айсандаа би эгчийг кино сэргээн засварлахад оролцуулахыг хүсээгүй, иймээс ганцаараа хийсэн. Үр дүнд нь би туйлдаж, ажил саатсан. Би үнэхээр дэндүү биеэ тоосон, эрүүл ухаангүй байж. Бурханы гэрт ямар ажил байдаг нь хамаагүй, хэн ч ганцаараа хийж чадахгүй. Хүн бүрд хамтрагч, тусламж хэрэгтэй, ажлыг дуусгахын тулд ах, эгч нар нэгэн сэтгэлээр хамт ажиллах хэрэгтэй, учир нь хэн ч төгс биш. Хэчнээн өндөр хэв чанартай, ямар авьяас, ур чадвартай байх нь хамаагүй, хүн бүрд дутагдал, өө сэв байдаг, бид үүргээ сайн биелүүлж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийгөө орхиж, хамтрагчидтайгаа хамтарч сурах хэрэгтэй. Гэхдээ би биеэ тоож, өөрийгөө чухалчилж, хэтэрхий их амбицтай байж, бүх гавьяаг хүртэж, бусдаар бишрүүлэхийг хүссэн учраас хэнтэй ч хамтраагүй. Миний ажилд хамтарч, хөндлөнгөөс оролцохыг хүмүүст зөвшөөрөхийн оронд би Бурханы гэрийн ажлыг саатуулахыг илүүд үзсэн. Үүргээ ингэж гүйцэтгэснээрээ би сайн үйл хуримтлуулаагүй, мууг үйлдэж байж. Үүнийг ухаараад би маш их гунигласан тул Бурханы өмнө очин залбирч, “Бурхан минь, би хэтэрхий биеэ тоосон, ямар ч хүн чанар, эрүүл ухаангүй гэдгээ харлаа. Би гэмшмээр байна. Өөрийгөө мэдэхэд минь намайг замчлаач” гэсэн.

Нэг өдөр өөрийнхөө байдалтай холбоотой Бурханы үгийн хэсгүүдийг хайж байгаад энэ хэсгийг олсон юм. “Хүн үүргээ сайн биелүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Хүн үүргээ бүх зүрх сэтгэл, бүх эрч хүчээрээ биелүүлдэг байх ёстой. Бүх зүрх сэтгэл, эрч хүчээ ашиглах гэдэг нь үүргээ биелүүлэхэд бүх бодлоо дайчлан, бусад зүйлд автахгүй байх, дараа нь өөрт байгаа эрч хүчээ ашиглаж, бүх хүч чадлаа шавхан, өөрийн хэв чанар, авьяас билэг, давуу тал, ойлгосон зүйлийг ажилдаа зориулна гэсэн үг юм. Чи аливааг ойлгодог, хүлээн авдаг бөгөөд чамд сайхан санаа байгаа бол энэ талаар бусадтай ярилцах ёстой. Эв зохицолтой хамтран ажиллах гэдэг нь энэ юм. Ингэж чи үүргээ сайн биелүүлнэ, үүргийн гүйцэтгэл чинь хангалттай байна. Хэрвээ чи үргэлж бүх ачааг үүрч, бүхнийг өөрөө хариуцаж, бусдыг биш өөрийгөө харуулахыг хүсдэг бол үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Чиний хийж байгаа зүйлийг дарангуйлал гэж нэрлэдэг; энэ нь жүжиглэж буй хэрэг. Энэ нь үүргийн гүйцэтгэл биш, сатанлаг зан авир. Хүн ямар ч давуу тал, авьяас билэг, онцгой чадвартай байсан, бүх ажлыг ганцаараа хариуцаж чадахгүй; тэд чуулганы ажлыг сайн хийе гэвэл эв найртай хамтран ажиллаж сурах ёстой. Тийм учраас, эв найртай хамтын ажиллагаа нь үүргээ гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн зарчим юм. Чи бүх зүрх сэтгэл, бүх эрч хүч, хамаг үнэнч байдлаа ашиглаж, хийж чадах бүхнээ өргөн барьж байгаа цагт үүргээ сайн гүйцэтгэж байна. Хэрвээ чамд бодол, санаа байгаа бол бусдад хэл; өөртөө бүү хадгал, бүү нуу—гэхдээ бас, бусдын саналыг анхаарахгүй байж болохгүй. Хэнийх нь санаа зөв байна, тэрийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Ингэж хий, тэгвэл эв найртай хамтын ажиллагаанд хүрнэ. Үүргээ үнэнчээр гүйцэтгэх гэдэг нь энэ юм. Үүргээ гүйцэтгэхдээ чи бүхнийг ганцаараа хариуцах ёсгүй, үхтлээ ажиллах ч ёсгүй, эсвэл ‘цэцэглэж буй ганц цэцэг’ юм уу өөрөөр сэтгэгч байж болохгүй; харин ч бусадтай эв найртай хамтран ажиллаж, чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлж, бүх эрч хүчээ гаргаж сурах ёстой. Үүргээ биелүүлэх гэдэг нь энэ юм. Үүргээ биелүүлэх гэдэг нь үр дүнд хүрэхийн тулд өөрт байгаа хамаг хүч чадал, гэрлийг харуулах явдал. Тэгэх нь хангалттай. Үргэлж онгирч, үргэлж сүртэй сонсогдох үг хэлэх гэж бүү хичээ, бүү бусдын эсрэг бай. Бусдын зөвлөгөөг сонсож, давуу талыг нь олж илрүүлэхэд илүү их анхаар. Ийм маягаар эв найртай хамтран ажиллахад амархан болдог. Хэрвээ чи үргэлж онгирч, өөрийнхөөрөө хийхийг хичээдэг бол эв найртай хамтран ажиллахгүй байна. Чи юу хийж байна вэ? Саад учруулж, бусдыг хорлож байна. Саад учруулж, бусдыг хорлох нь Сатаны дүрд тоглох явдал; энэ нь үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг биш. Хэрвээ чи үргэлж саад учруулж, бусдыг хорлох зүйл хийдэг бол хэчнээн их хичээл чармайлт гаргаж, анхаарал хандуулсан ч Бурхан санахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурханы үгийг тунгаан бодоод би ичсэн. Бурханы үг миний байдлыг илчилсэн юм. Би онгирч, өөрийгөө таниулж, хүндлүүлэхийн тулд кино сэргээн засварлах ажлыг Ван эгчийг оролцуулахгүйгээр ганцаараа хийхийг хүссэн. Би кино бүрийг бие даан сэргээн засварладаг байсан болохоор Ван эгчийг оролцуулбал гавьяагаа дээрэмдүүлнэ, тэгвэл хэн ч намайг бишрэхгүй, бас онгирох хөрөнгөгүй болно, тэгээд би ялагдана гэж бодсон. Кино сэргээн засварлах ажлын ачаалал их, ганцаараа хийвэл хугацаа алдана, эгчийг оролцуулбал ажлыг илүү хурдан хийж, үр дүн сайтай байхыг би мэдэж байсан ч, бас багийн ажлын ихэнх нь миний гарт байгаа, эгч хийх ажилгүй, үргэлж сул зогсдог нь эгчийн байдалд нөлөөлж байгааг мэдэж байсан ч эгчтэй ачаагаа хуваалцахгүй хэвээр байсан. Би бүх киног ганцаараа сэргээн засварлаж, чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй техникийн болон мэргэжлийн ур чадвар сайтай гэдгээ нотлохыг хүссэн. Би цаг үргэлж нэр нүүр, байр сууриа л бодож байснаа харсан. Би Бурханы гэрийн ажлыг огтхон ч бодолцон үзээгүй, эгчийнхээ мэдрэмжийг тоогоогүй. Үнэхээр мөс чанар, хүн чанаргүй байж! Гаднаа би өдөр бүр эрт босож, шаргуу ажиллаад, ачаа үүрч, зовж, төлөөс төлж чаддаг мэт байсан ч үнэн хэрэгтээ, хувийн хүчин чармайлт гаргаж, өөрийнхөө амбиц, хүслийг хангаж байсан. Би бүтээгдсэн зүйлийн үүргийг огт биелүүлээгүй, үүргээ гүйцэтгэх нэрийдлээр Бурханы гэрийн ажлыг үймүүлж, ёрын мууг үйлдэж, антихристийн замаар алхаж байлаа.

Сүүлд нь би Бурханы үгийн хоёр хэсгийг харсан. “Хүмүүсийг үүргээ сайн биелүүлэхийг шаардахдаа Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг дуусгах юм уу ямар нэг агуу хичээл зүтгэлийг гүйцэлдүүлэх, эсвэл ямар нэг их үйл хэрэг биелүүлэхийг хүсдэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас ямар нэгэн таатай гэнэтийн зүйл харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Бурханы үгийн дагуу тууштай хэрэгжүүлэх чинь л Бурханд хэрэгтэй. Чи Бурханы үгийг сонсох үедээ ойлгосноо хий, ухаарснаа хэрэгжүүл, харснаа сэтгэлдээ сана, дараа нь хэрэгжүүлэх цаг нь болоход Бурханы үгийн дагуу хэрэгжүүл, тэгснээр Бурханы үг чиний амь, бодит байдал, амьдран харуулдаг зүйл болж магадгүй. Тийнхүү Бурхан сэтгэл хангалуун болно. Чи үргэлж агуу байдал, цол гуншин, байр суурь хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, харахыг хүсдэггүй. Агуу байдал, цол гуншин, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханаар яаж хайрлуулах вэ? Дуулгавартайгаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, ул суурьтайгаар Бурханы үгийн дагуу үйлдэж, үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, үнэнч шударга хүн байхыг хичээж, хүний төрхийг амьдран харуулна. Ингэх нь хангалттай, Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс амбицтай байж, хоосон мөрөөдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, эсвэл бусдаас ялгарах гэж эрж хайх ёсгүй. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр оролдох ёсгүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрэв хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдэнд, тэдний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. ‘Өөрийнхөө төлөө’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгээс би Бурханы хүслийг ойлгосон. Үнэндээ хүнд тавих Бурханы шаардлага энгийн. Хүмүүс агуу зүйл хийх юм уу газар дэлхийг донсолгох олон үйл хийх нь Бурханд хэрэггүй, гоц гойд, агуу хүн байхыг Бурхан биднээс шаарддаггүй. Бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, үнэнийг ул суурьтай эрэлхийлж, чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэж, Бурханы үгээр амьдрахыг л Бурхан биднээс хүсдэг. Бурхан биднийг үүргээ гүйцэтгэхдээ шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлэхдээ хэр ихийг хийсэн, хэр их хувь нэмэр оруулсанд үндэслэж биш, харин бидний юм хийх сэдэл, эхлэлийн цэг Бурханы хүслийг харгалзан үздэг эсэх, чадах бүхнээ хийдэг эсэхэд маань үндэслэдгийг би бас ухаарсан шүү. Бид зөв сэдэлтэйгээр, зөв замаар явах үедээ л үүргээ гүйцэтгэхдээ гэрчлэлтэй байж чадна. Хүмүүс хувийн амбиц, хүслээ хангахын тулд л үүргээ гүйцэтгэх үедээ хэчнээн их чармайлт гаргаж, хэр их хувь нэмэр оруулах нь хамаагүй, эцэст нь Бурханд жигшигдэж, таягдан хаягдана. Би үүргээ гүйцэтгэхдээ бүх гавьяаг өөртөө авахыг үргэлж хүсдэг байснаа ухаарсан. Биеэ тоосон зан чанараасаа болоод би хамтрагчтайгаа хамтран ажиллалгүй, бүх ажлыг өөрөө хийхийг хүсэж, бусдад өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд шаргуу ажиллаж, ядарч туйлдсан. Хичээл чармайлт маань Бурханы хангалуун байлгахын төлөө биш, зөвхөн хувийн хүсэл, амбицаа хангахын төлөө л байж. Би завгүй байж, их зовж, зарим зүйлд хүрч, бусдын бишрэл, сайшаалыг хүртлээ ч ямар хэрэг байх юм бэ? Энэ нь үүргээ шаардлага хангахуйц байдлаар гүйцэтгэсэн гэсэн үг биш, Бурханы сайшаалыг хүртсэн гэсэн үг ч биш. Буруу замаар явж, сатанлаг зан чанараараа авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн болохоор эцэст нь би Бурханд гологдож, таягдан хаягдана. Би бас, Ван эгчтэй хамтарч үүргээ биелүүлбэл дутагдлыг минь нөхнө гэдгийг бодсон. Эгч суралцахад анхаардаг, сурах хүсэлтэй, ур чадвар нь хурдан ахисан ч би тэгээгүй, ихэвчлэн туршлагадаа л найдсанаар энэ үүргийг удаан хугацаанд гүйцэтгэж байгаа ч ур чадвар минь төдийлөн сайжраагүй. Дээр нь нэмээд, нэг хүний бодол, гоо зүйн мэдрэмж төгс биш, үргэлж хязгаарлагдмал байдаг. Өөрийгөө мэддэг хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийгөө орхиж чаддаг, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бусадтай хамтран ажиллахад бэлэн байдаг. Энэ бол бидэнд байх ёстой эрүүл ухаан, бид ингэж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл би биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, байр суурь хүссэн, ашиг сонирхлоо орхихыг, эгчтэйгээ хамтран ажиллахыг хүсээгүй. Эдгээр зүйл ажлын явц, үр дүнд нөлөөлсөн. Хэрвээ би эгчтэй эртхэн хамтран ажиллаж, бие биедээ тусалсан бол ажлын үр дүн, ахиц дэвшил одоогийнхоос хамаагүй дээр байх байсан. Эргэцүүлэх тусмаа би дэндүү их биеэ тоож, ямар ч хүн чанаргүй байснаа улам ойлгож, өөрийгөө улам их үзэн ядаж, үйлдэлдээ харамссан. Би ийм санаа зорилгоор үүргээ гүйцэтгэхийг хүсээгүй. Тэгээд Бурханы өмнө очиж, “Бурхан минь, бүр үүргээ үргэлж амбицтай гүйцэтгэж, хувийн нэр хүнд, байр суурийн төлөө юм хийж байна. Би цаашид ингэж эрэлхийлмээргүй байна. Би гэмшиж, буруу санаа зорилгоо орхиж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд эгчтэйгээ эв найртай ажилламаар байна” гэж залбирсан.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы энэ үгийг уншсан юм: “Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, үргэлж бусдын магтаал, бишрэлийг хүртэхийг хүсдэг ч Бурханы ажиглалтыг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, чадварлаг биш бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Хийж байгаа юм бүхэндээ аминч хүсэл, хүсэл сонирхлоо бүү ханга. Харин чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг байнга бодолцож бай. Хэдий чи үүргээ сайн биелүүлэхгүй байлаа ч зүрх сэтгэл чинь засарсан; дээр нь нэмээд хэрвээ чи үүрэгтээ байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал үүрэг чинь стандартад нийцэж, чи үнэний бодит байдалд орж чадна. Энэ нь гэрчлэл хийж буй хэрэг юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг тунгаан бодсоныхоо дараа би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Үүргээ гүйцэтгэхийн тулд хувийн ашиг сонирхлоо орхиж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцох ёстой. Нэр нүүр, байр суурь чинь хохирох нь хамаагүй, Бурханы гэрийн ажлыг хамгаалж, үүргээ биелүүлэх нь л чухал. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би үнэнийг хэрэгжүүлэх урам зоригтой болж, гавьяаг нь хүртэх хэдэн нэр байхыг бодохоо болиод, эцэстээ бусад нь намайг яаж бодох тухай санаа зовохоо больж, үүргээ сайн биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах тухай л бодсон доо. Тэгээд би Ван эгчид кино сэргээн засварлах ажил хуваарилж, эгч маш хурдан зөвшөөрлөө. Төд удалгүй, Ван эгчийн байдал өөрчлөгдөж, урьдынх шигээ сул зогсохоо больж, бид хуримтлагдсан ажлыг амжилттай хийж дуусгаад, дараа нь миний сэтгэл амарсан. Би бас үнэнийг хэрэгжүүлж, үүрэгтээ эв найртай хамтран ажиллах нь хэчнээн сайхныг ухаарсан.

Хэсэг хугацааны дараа кино сэргээн засварлах ажил дуусахад бид тайзны жүжиг, клипэн дээр ажилласан. Энэ удаа би өөрийн эрхгүй, “Хэрвээ би тайзны жүжгийг сэргээн засварлавал гавьяаг нь хуваалцах албагүй. Тайзны жүжиг киноноос илүү амархан. Би ур чадвараараа ганцаараа хийж чадна. Ван эгчийг оролцуулах хэрэггүй. Тайзны жүжгийг хоёр хүн сэргээн засварлавал би чадваргүй харагдана. Ах эгч нар бүгд намайг шоолно” гэж бодсон. Ингэж бодоод, клип сэргээн засварлахыг Ван эгчид хариуцуулаад, тайзны жүжгийг өөрөө зохицуулахыг хүслээ. Тэр үед би санаа зорилго минь буруу байгааг ухаарсан. Би бас л хувийн ашиг сонирхлынхоо төлөө үйлдэж байлаа. Тэгээд Бурханы үгийг санасан юм. “Хэрэв чи зүрх сэтгэлдээ байр суурь, нэр хүндэд анхаарлаа хандуулсаар, онгирч, бусдаар бишрүүлэхсэн гэж санааширсаар байгаа бол үнэнийг эрэлхийлдэг хүн биш бөгөөд буруу замаар алхаж байна; чиний эрэлхийлдэг зүйл үнэн ч биш, амь ч биш, харин чиний хайрладаг зүйл буюу байр суурь, нэр хүнд юм—энэ тохиолдолд чиний хийдэг юу ч үнэнтэй хамаагүй байх бөгөөд бүгд мууг үйлдэх, үйлчлэл үзүүлэх явдалд тооцогдоно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Бурханы үг намайг сэрээсэн. Би дандаа өөрийн эрхгүй аминч зүйл хийдэг, үнэхээр шалихгүй, хувиа хичээдэг. Би хэтэрхий их завхарсандаа өөрийгөө үзэн ядаж, буруу санаа зорилгоо орхиод, үнэнийг хэрэгжүүлэхийг хүссэн. Иймээс би тайзны жүжгийг сэргээн засварлахад оролцооч гэж Ван эгчээс гуйсан юм. Тэр үеэс хойш, ажил хуваарилах цаг болоход би үргэлж Ван эгчтэй зөвлөлдөж, саналыг нь асуух болж, гавьяаг нь хүртэхийн тулд бүх ажлыг өөрөө авахыг хүсэх үедээ ухамсартайгаар өөрийгөө орхиж, үүргийн хэрэгцээнд үндэслэн Ван эгчид ажил хуваарилдаг боллоо. Ингэж хэрэгжүүлэхэд сэтгэл амар, тайван байдаг.

Энэ туршлага биеэ тоосон амбиц, сатанлаг зан чанарыг минь надад ухааруулж, эв найртай хамтын ажиллагаа нь үүргээ сайн гүйцэтгэхийн гол түлхүүр гэдгийг ч ойлгуулсан. Үүргээ ганцаараа сайн хийнэ гэдэг зүгээр л боломжгүй. Эв найртай хамтран ажилласнаар л бид Бурханы ерөөл, Ариун Сүнсний удирдамжийг хүртэж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Хайрын” цаана оршдог зүйл

Чен Ян, Хятад Би итгэгч болохынхоо өмнө “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих