Би үнэнийг хэрэгжүүлэхийн амтыг мэдэрсэн

2023-07-11

Нидерланд, Жао Лү

2021 оны 3-р сард удирдагч надад чуулганы сайн мэдээний ажлыг хариуцуулав. Тэр мэдээг сонссоны дараа би дотроо “Энэ чуулганы сайн мэдээний ажил байнга л үлбэгэр байсан. Хэд хэдэн зааварлагч оролдож үзсэн ч ажил олигтой хийгдээгүй. Одоо удирдагч сайн мэдээний ажил огт хариуцаж байгаагүй боловсроогүй надад хариуцуулахыг хүсэж байна. Энэ чинь байдлыг бүр дордуулах биш үү? Би энэ ажлыг аваад сайн хийхгүй бол ажиллах чадваргүй гэдгийг минь харуулаад зогсохгүй, бусад хүн намайг өөрийгөө ухамсарлаж, мэддэггүй гэж ч магадгүй. Энэ ажлыг авахгүй байсан нь дээр байх аа” гэж бодлоо. Ингэж бодоод би удирдагчийн зохицуулалтаас татгалзав.

Дараа нь удирдагч надтай нөхөрлөхөөр ирж, тохирох нэр дэвшигч алга, таныг Бурханы хүслийг хайхарч, энэ ачааг үүрнэ гэж найдаж байна гэлээ. Удирдагчийн ингэж хэлэхийг сонсоод энэ үүргээс татгалзах нь Бурханы хүсэл биш гэдгийг би ойлгосон. Би Бурханы ийм үгийг бодсон юм. “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү?… Миний санаа зорилгыг өөрийнхөө дотор гүйцэлдүүлж чадах уу? Эгзэгтэй мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы асуулттай тулгараад би маш их ичсэн. Сайн мэдээний ажил хүнд хэцүү байсан энэ эгзэгтэй мөчид би Бурханы хүслийг хайхралгүй, харин илчлэгдэж, дорд үзэгдэх вий гэж айсандаа тэр үүргээс татгалзаж, хариуцлагаас зугтсан. Би үнэхээр аминч, хэрэггүй байжээ! Бурхан бас ингэж хэлснийг би санав. “Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: ‘Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг’ гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: ‘Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг’ хэмээн Өөрөө хэлсэн билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ). “Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нарыг Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ). Бурханы үгийг тунгаан бодоод миний сэтгэл маш их хөдөлсөн. Эзэн Есүс бие махбодтой болон газар дэлхий дээр ажиллахаар ирж, Эцэгийн хүслийн төлөө чадах бүхнээ хийсэн. Цовдлогдоод өвдөж шаналан, сул дорой санагдсан ч Түүнд ухарч, няцах санаа зорилго байгаагүй. Тэр хэзээ ч хувийн ашиг, алдагдлаа бодоогүй, эцэст нь бүх хүн төрөлхтний төлөө золин аврах ажлыг хийж дуусгасан. Сатаны завхруулсан хүн би сайн мэдээний ажилд оролцох нь нэр төрийн хэрэг байв. Хэрэв би илчлэгдэхээс айгаад энэ үүргээс татгалзвал Бурханы сэтгэл шимшрэх болно! Ингэж бодоод маш их урам зориг орж, энэ үүргийг эргэлзэлгүй хүлээн авч, чадах чинээгээрээ хийх нь миний үүрэг роль, Бурхан намайг залж чиглүүлнэ гэж би итгэсэн. Тэгээд би удирдагчийн зохицуулалтыг хүлээн авч, сайн мэдээний ажлыг хариуцаж эхэлсэн. Тэр үед ажлаа яаж сайн хийхээ мэдэхгүй байсан болохоор ихэвчлэн Бурханы өмнө очиж, Бурханыг дуудан залбирдаг байв. Ажлаа сайн хийе гэвэл хэд хэдэн сайн хүнтэй хамтарч ажиллах шаардлагатай учраас ачаа үүрч чадах, энэ ажлыг хийх хэв чанар сайтай хэдэн ах, эгчийг олж, удирдагч ч бас ажил дээр биднийг үргэлж залж чиглүүлдэг байлаа. Мөн бусад чуулганы ах, эгч нар сайн мэдээний ажил яаж хийдгээ хуваалцаж, 9-р сар гэхэд миний хариуцсан чуулганы сайн мэдээний ажил бараг арав дахин их үр дүнд хүрэв! Удирдагч бас намайг магтаж, “Таны хариуцдаг чуулганы сайн мэдээний ажил сүүлийн үед нэлээд үр дүнтэй байна шүү” гэлээ. Өөр нэг зааварлагч: “Өөрийгөө боловсроогүй гэж цаашид битгий бодоорой” гэв. Эдгээр үгийг сонсоод сэтгэл маш хангалуун байлаа. Эцэст нь ах эгч нар намайг шаардлага хангасан зааварлагч гэж хүлээн зөвшөөрлөө. Цаашид би үүрэгтээ тууштай байж, сайн мэдээний ажлыг үр дүнтэй байлгаж л байвал намайг шилжүүлэх, халах талаар санаа зовох шаардлагагүй.

Төд удалгүй удирдагч манай чуулганд сайн мэдээний хэдэн ажилтан ирүүлэхээр зохицуулав. Үүнийг сонсоод би бага зэрэг цочирдож, “Тэр ах, эгч нар өмнөх чуулгандаа сайн мэдээг сайн номлодог байсан. Хэрэв миний хариуцдаг чуулганд сайн мэдээний ажил нь үр дүнтэй биш байвал намайг ажлын чадвар муутай, бусдаас дор харагдуулах биш үү? Ажлын маань үр дүн сайжрахгүй бол би халагдаж ч магадгүй, ах, эгч нар миний жинхэнэ хэмжээг мэдэж, удирдагч гарцаагүй надад урам нь хугарч, дахиж намайг хэзээ ч тушаал дэвшүүлж, сургахгүй! Яг одоо би чуулганы нөхцөл байдлыг сайн мэднэ, ажлаа сайн хийж, сар бүр бага зэрэг ахиц дэвшил гаргахаа мэдэж байна, зааварлагчийн байр суурь минь аюулгүй байна. Харин одоо маш олон хүнтэй байхаар цаашид үр дүн гарахгүй байвал яах вэ? Байгаа байдлаа хадгалсан нь дээр. Хэрэв энэ зохицуулалтыг хүлээн авахгүй бол би сайн мэдээний ажилд саад болж, удирдагч намайг халах нь гарцаагүй, гэхдээ би энэ зохицуулалтыг хүлээн авах хүсэлгүй байна” гэж эсэргүүцлээ. Би компьютерынхаа өмнө сууж, удахгүй ирэх гэж байгаа хүмүүсийн жагсаалтыг хараад маш их бухимдсан. Өмнө нь удирдагчид “Чуулган нэмээд хэдэн ажилтантай болбол сайн мэдээний ажлын үр дүн дээрдэнэ” гэж хэлж байснаа санаад харамсав. Удирдагч миний хэлснийг сонсоод ажилтан нэмж ирүүлэхээр шийдсэн нь лавтай. Хэрэв бид үр дүн гаргаж чадахгүй бол удирдагч надтай хариуцлага тооцох болов уу? Ингэж бодоод би тэр шинэ ажилчдад ажил зохицуулж өгөлгүй удаж байлаа. Удирдагч миний байдлыг хараад өөрийгөө хамгаалж байгааг минь хэлж өгч, бас надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан. “Чамд тодорхой нэг үүргийг биелүүлж чадах юм шиг санагдахын зэрэгцээ чи бас алдаа гаргаж, таягдан хаягдахаас айдаг. Ингээд чи хулчийж, зогсонги болж, ахиц дэвшил гаргаж чаддаггүй, тэгээд энэ нь дуулгавартай хандлага мөн үү? Жишээ нь, ах эгч нар чинь чамайг удирдагчаа болгон сонговол сонгогдсон учраас энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж санагдаж магадгүй ч чи энэ үүрэгтээ идэвхтэй ханддаггүй. Чи яагаад идэвхгүй байгаа вэ? Яагаад гэвэл чамд энэ талаар бодол бий бөгөөд энэ талаар ‘Удирдагч байх нь огт сайн зүйл биш. Энэ нь хутганы ирэн дээр амьдарч, нимгэн мөсөн дээр алхаж байгаатай адил. Сайн ажиллалаа гээд тусгай шагнал байхгүй, харин муу ажиллах юм бол би харьцалт, засалт туулна. Тэгээд хамгийн адгийн зүйл нь харьцалт туулах ч биш. Намайг халж, таягдан хаявал яана? Тийм зүйл болбол миний хувьд бүх зүйл дуусаа биш гэж үү?’ гэж санадаг. Тэр үед чи сэтгэлдээ зөрчилдөж эхэлдэг. Энэ ямар хандлага вэ? Энэ нь сэрэмжилж, буруугаар ойлгож байгаа явдал. Хүмүүс үүрэгтээ ингэж хандах ёсгүй. Энэ нь урвуу, сөрөг хандлага юм… Тэгэхээр энэ асуудлыг үнэндээ яаж шийдвэрлэж болох вэ? Чи үнэнийг идэвхтэй эрж хайж, дуулгавартай, хамтран ажиллах хандлагатай болох ёстой. Энэ нь асуудлыг бүрэн шийдэж чадна. Хулчгар байдал, айдас хүйдэс, санаа зовнил хэрэггүй. Чиний илчлэгдэж, таягдан хаягдах эсэх болон удирдагч байх хоорондоо холбоотой юу? Удирдагч биш байлаа гээд завхарсан зан чанар чинь алга болох уу? Чи эрт орой хэзээ нэгэн цагт завхарсан зан чанарынхаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн, хэрэв чи удирдагч биш бол хэрэгжүүлэх боломж цөөтэй, амийн өсөлт удаан, төгс төгөлдөр болгуулах боломж бага байх болно. Удирдагч, ажилчин байхад арай илүү зовдог ч бас олон шагнал байдаг бөгөөд үнэнийг эрэлхийлэх замаар алхаж чадвал төгс болгуулж чадна. Энэ ямар агуу ерөөл гээч! Тиймээс чи дуулгавартай байж, идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол чиний үүрэг, чиний хариуцлага. Урдах зам ямар ч байсан, дуулгавартай дагах зүрх сэтгэлтэй байх ёстой. Чи ийм хандлагаар үүрэгтээ хандах ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?). Бурханы үг миний байдлыг илчилсэн. Сайн мэдээний ажилтан хэдээр нэмэгдсэний дараа би хамгийн түрүүнд өөрийнхөө ирээдүй, хувь заяаг анхаарсан. Удирдагч маш олон хүнийг нэг дор нэмсний дараа сайн мэдээний ажил үр дүнд хүрэхгүй бол би илчлэгдэж, халагдана, ах, эгч нар жинхэнэ хэмжээг минь мэдэж, удирдагч намайг таньж, дахиад хэзээ ч тушаал дэвшүүлж, сургахгүй гэж айсан. Ингэж айсан болохоор би сэрэмжилж, буруугаар ойлгож, энэ орчноос зугтахыг хүссэн. Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Би үүргээ гүйцэтгэхдээ Бурханы зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагах ёстой. Үүрэгтээ хандах хариуцлага, хандлага минь ийм байх ёстой. Бурханы үгийг тунгаан бодоод би аажмаар тайвширч, Бурханд дуулгавартайгаар залбирч, энэ орчинд залж чиглүүлэхийг гуйлаа. Залбирсныхаа дараа Бурханы үгийн энэ мөрийг бодов. “Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс хамааралгүй бөгөөд хүний эрхэмлэдэг зүйл, сонголтын дагуу өөрчлөгддөггүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үг цагаа олсон сануулга байсан. Тодорхой газарт сайн мэдээг яг хэзээ түгээх нь бүхэлдээ Бурханы дээд эрхээс хамаарна. Миний байгаа газар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан хүмүүсийн тоо сүүлийн зургаан сард маш их нэмэгдсэн нь Ариун Сүнс тэдний дунд эрчимтэй ажилласны баталгаа. Бурхан тэдний дундаас илүү олон хүн олж авахыг хүссэн нь энэ ажил дээрх Бурханы хүсэл байв. Тиймээс илүү олон ах, эгчээс хамтарч ажиллахыг хүсэж, Бурханы сайн мэдээг бүр ч өргөн хүрээнд түгээх нь зайлшгүй чиг хандлага, маш ухаалаг зохицуулалт байсан. Хаанчлалын сайн мэдээ энэ бүс нутагт түгэх нь гарцаагүй. Ингэж бодоод зүрх сэтгэлд минь бага зэрэг итгэл төрсөн. Би өөрийгөө хамгаалж, буруу ойлгоод сайн мэдээний ажилд саад хийлгүй, Бурханы зохицуулалтад дуулгавартай байж, сайн мэдээний ажлыг зохих ёсоор хийж, үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Тэгээд маргааш нь өглөө эрт би шинэ ах, эгч нарт бүгдэд нь үүрэг оноосон юм.

Дараа нь би яагаад хариуцлага үүрэхээс үргэлж айж, нэр хүнд, байр сууриндаа тэгж их санаа тавьдаг байснаа эргэцүүлээд, Бурханы үгийг уншсаны дараа өөрийгөө бага зэрэг ойлгож авсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд бол зальжин хүмүүс, тийм биш гэж үү? Тэд юу ч хийсэн сэм төлөвлөж, найм, арав, эсвэл бүр түүнээс ч олон удаа тооцоолдог. Тэд олны дунд яаж илүү тогтвортой байр суурьтай болох, хэрхэн илүү нэр төртэй, илүү өндөр алдар хүндтэй болох, хэрхэн Дээрхэд тал засаж, ах, эгч нараар өөрийгөө дэмжүүлж, хайрлуулж, хүндлүүлэх вэ гэж л боддог бөгөөд эдгээр үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийдэг. Тэд ямар замаар явж байна вэ? Тэдний хувьд Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхол, Бурханы гэрийн ажил бол гол анхаарал хандуулдаг зүйл нь биш, санаа зовдог зүйл нь бүр ч биш. Тэд юу гэж боддог вэ? ‘Эдгээр зүйл надтай ямар ч хамаагүй. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх; хүмүүс өөрсдийнхөө төлөө, нэр хүнд, байр суурийнхаа төлөө амьдрах ёстой. Энэ бол хамгийн өндөр зорилго. Хэрэв өөрийнхөө төлөө амьдарч, өөрийгөө хамгаалах ёстойгоо мэдэхгүй бол тэр тэнэг хүн. Хэрэв надаас үнэний зарчмуудын дагуу хэрэгжүүлж, Бурхан болон Бурханы гэрийн зохицуулалтад дуулгавартай байхыг шаардвал энэ нь надад ямар нэг ашиг тустай эсэх, мөн тэгснээр ямар нэг давуу талтай байх эсэхээс хамаарна. Бурханы гэрийн зохицуулалтад захирагдахгүй байснаар цэвэрлэгдэж, ерөөл хүртэх боломжоо алдах магадлалтай бол би захирагдана.’ Иймээс нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд антихристүүд ихэвчлэн жаахан буулт хийхийг сонгодог. Антихристүүд байр суурийн төлөө ямар ч зовлонг тэсвэрлэж чаддаг, сайн нэр хүндтэй байхын тулд ямар ч төлөөс төлж чаддаг гэж хэлж болно. ‘Агуу хүн хэзээ буулт хийх, хэзээ буулт хийхгүйгээ мэддэг’ гэх үг тэдний хувьд үнэн юм. Энэ бол Сатаны логик, тийм биш гэж үү? Энэ бол ертөнц дээр амьдрах Сатаны гүн ухаан, мөн Сатаны оршин тогтнох зарчим юм. Үнэхээр жигшүүртэй!(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Антихристүүд маш зальжин болохыг Бурхан илчилсэн. Тэд юу ч хийсэн сэтгэл дотроо төлөвлөгөөтэй байж, хийж байгаа зүйл нь нэр хүнд, байр сууринд нь ашигтай эсэхийг, олны дунд яаж илүү өндөр нэр хүнд, байр суурь олж авах вэ гэж байнга боддог, харин Бурханы гэрийн ажил антихристүүдийн сэтгэлд огт жин дардаггүй, тэд үүнийг огтхон ч бодолцдоггүй. Миний зан авир антихристийнхтэй адилхан байсан биш үү? Удирдагч намайг зааварлагч болгоход би хамгийн түрүүнд өөрийгөө энэ үүрэгт сайн биш, энэ хэтэрхий хэцүү, сайн хийхгүй бол хэв чанаргүй, ажлын чадваргүй гэж илчлэгдэж магадгүй, ажлаас халагдвал маш ичгэвтэр хэрэг болно гэж бодсон болохоор тийм талархалгүй үүргийг хүлээн авч чадахгүй юм шиг санагдсан. Удирдагч манай чуулганд ажилтан нэмж өгөхөд би олон хүн байх тусам илүү дарамттай, миний хариуцлага ихэснэ, тэр ажилтнууд шилжиж ирсний дараа сайн мэдээний ажил санасан шиг үр дүнтэй биш бол миний жинхэнэ хэмжээ илчлэгдэж, эцэст нь байр сууриа алдаж магадгүй, тэгвэл маш ичгэвтэр хэрэг гэж бодсон. Нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд би ажилтны тоог нэмэгдүүлэхийн оронд чуулганы ажлыг хойшлуулахыг илүүд үзсэн. Би үнэхээр аминч, жигшүүртэй байжээ! Би яг л антихрист шиг байсан биш үү? Үүнийг эргэцүүлээд би өөрийнхөө харуулсан зан авираас айж эхэлсэн. Ялангуяа антихристүүд гаднаа дуулгавартай мэт харагдаж болох ч үнэндээ нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд тэгдэг бөгөөд бусад хүмүүсийг мэхлэх гэсэндээ буулт хийж дуулгавартай байдаг гэж Бурхан илчилснийг хараад айв. Удирдагч манай чуулганд сайн мэдээний ажилтан нэмж өгөхөд би дотроо тиймэрхүү буулт хийснээ бодлоо. Энэ нь хэдийн шийдэгдсэн зүйл гэдгийг би мэдэж байсан болохоор тэр зохицуулалтыг хүлээн авахгүй бол сайн мэдээний ажилд саад болж, сайндаа л хүмүүсийн зүрх сэтгэл дэх миний дүр төрхийг баллаж, юм ноцтойгоор буруу эргэвэл намайг шилжүүлж, халах боломжтой. Энэ шалтгааны улмаас би дуулгавартай байх ёстой байв. Миний харуулсан, үйлдсэн зүйл Бурханы илчилсэн антихристүүдийнхтэй адилхан биш үү? Би нэр хүнд, байр суурийн төлөө юуг ч туулж чадах бөгөөд “Агуу хүн хэзээ буулт хийх, хэзээ буулт хийхгүйгээ мэддэг” гэж бодсон. Миний ийм дуулгавартай байдлыг Бурхан жигшиж, зэвүүцсэн.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилгын араас хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг зарим хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг үймүүлж, саад хийж, хохироодог. Байр суурь, нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ чуулганы ажлыг яадаг вэ? Үймүүлж, хохироож, нураадаг. Хүмүүс алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ гүйцэтгэдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү? Бурхан хүмүүсээс байр суурь, нэр төрийг хойш тавь гэж хүсэхдээ хүмүүсийн сонголт хийх эрхийг хасаж байгаа юм биш; харин нэр хүнд, байр суурь хөөцөлдөж байхдаа хүмүүс чуулганы ажлыг болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтыг саатуулж, үймүүлж, тэр ч бүү хэл бусад нь Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг ойлгох, улмаар Бурханы авралыг хүртэхэд нөлөөлдөг учраас тэр юм. Энэ бол маргашгүй баримт юм. Хүмүүс өөрсдийн нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөхдөө үнэнийг эрэлхийлэхгүй, үүргээ үнэнчээр гүйцэтгэхгүй нь лавтай. Тэд нэр хүнд, байр суурийн төлөө л үг хэлж, үйлдэх бөгөөд хийж байгаа ажил нь бүгд ялгаагүй тэдгээр зүйлийн төлөө байдаг. Ийм маягаар авирлаж, үйлдэх нь мэдээж антихристийн замаар алхаж буй явдал юм; энэ нь Бурханы ажлыг үймүүлж, саад болж буй хэрэг бөгөөд үүний үр дагавар нь хаанчлалын сайн мэдээг түгээхэд, чуулган дотор Бурханы хүсэл чөлөөтэй урсахад саад хийж байдаг. Тиймээс нэр хүнд, байр суурийн араас хөөцөлддөг хүмүүсийн алхаж буй зам нь Бурханыг эсэргүүцэх зам гэж итгэл төгс хэлж болно. Энэ нь Бурханыг зориуд эсэргүүцэж, үгүйсгэж буй хэрэг—энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг зогсохдоо Сатантай хамтран ажиллаж буй явдал юм. Хүмүүс байр суурь, нэр төр хөөцөлддөг нь ийм шинж чанартай. Хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөхөд оршдог асуудал гэвэл тэдний хөөцөлддөг зорилго нь Сатаны зорилго буюу хорон муу, шударга бус зорилго байдаг. Хүмүүс нэр төр, байр суурь гэх мэт хувийн ашиг сонирхол хөөцөлдөх үедээ өөрийн мэдэлгүй Сатаны гар хөл болж, Сатаны суваг болдог төдийгүй Сатаны биелэл болдог. Тэд чуулганд сөрөг үүрэг гүйцэтгэдэг; чуулганы ажил, чуулганы хэвийн амьдрал, Бурханы сонгосон хүмүүсийн хэвийн эрэл хайгуулд үймүүлж, хохироох нөлөө үзүүлж, эсрэг, сөрөг нөлөөтэй байдаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)). Удирдагч сайн мэдээний ажилтны тоог нэмэгдүүлэх үед манай сайн мэдээний ажилтны тоо маш цөөхөн, мэдээж олон хүн сайн мэдээг түгээхтэй адил хурдан биш байгааг би мэдэж байсан. Гэвч тухайн үед би ажлаа сайн мэддэг болчихсон, хэсэг хугацаанд тодорхой ахиц гаргаж, үүрэгтээ үр дүнтэй байж, ах, эгч нар намайг өндрөөр үнэлж байлаа. Тэр үед би байр сууриа алдахгүйн тулд сайн мэдээний ажилтны тоог нэмснээс сайн мэдээг дэлгэрүүлэх ажил удаан байсан нь дээр гэж үзсэн. Би зүгээр л чуулганы ажилд саад болсон биш үү? Энэ үнэхээр аминч, жигшүүртэй байж! Үүнийг бодоод би маш их айж, хийсэн зүйлдээ харамсаад, гэмшиж, өөрчлөгдөхийг хүсэж, ийм байдлаар үргэлжлүүлэн эрэлхийлэхийг хүсээгүй. Дараа нь би Ноа Бурханы даалгаварт яаж хандсаныг Бурханы үгээс уншаад маш их урам зориг авсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Энэ даалгаврыг хүлээн авч, Бурханы үгийн далд санааг ойлгож, Бурханы хэлсэн бүх зүйлийг дүгнэн бодсоныхоо дараа Ноа энэ нь энгийн нэг хэрэг, амархан ажил биш гэдгийг мэдсэн… Хэдийгээр Бурханы даалгасан зүйл асар хэцүү гэдгийг, мөн өөрт нь тулгарах бэрхшээл хэчнээн их байхыг Ноа ухаарч, ойлгосон ч татгалзах ямар ч санаагүй байж, харин ч Ехова Бурханд гүнээ талархсан. Яагаад Ноа талархсан бэ? Яагаад гэвэл, Бурхан санаандгүй байдлаар тийм чухал зүйлийг өөрт нь даалгаж, нарийн ширийн юм бүрийг биечлэн хэлж, тайлбарлаж өгсөн юм. Хамгийн чухал нь, Бурхан яагаад бүхээг барих гэж байгаа талаарх бүрэн түүхийг эхнээс нь дуустал Ноад бас ярьж өгсөн. Энэ нь Бурханы Өөрийн удирдлагын төлөвлөгөөний асуудал, Бурханы Өөрийн ажил хэрэг байсан бөгөөд Бурхан энэ асуудлын талаар өөрт нь хэлсэн тул Ноа үүний ач холбогдлыг мэдэрсэн. Товчхондоо эдгээр янз бүрийн тэмдэг, Бурханы ярианы өнгө, Бурханы өөрт нь хэлсэн зүйлийн янз бүрийн талыг хараад, Бурхан өөрт нь бүхээг барь гэж даалгасны ач холбогдлыг Ноа мэдэрч, зүрх сэтгэлдээ ойлгож чадсан бөгөөд үүнд хөнгөн хуумгай хандаж зүрхлээгүй, нарийн ширийнийг нь орхигдуулж ч зүрхлээгүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (II хэсэг)). “Элдэв янзын бэрхшээл, хүндрэл, сорилттой тулгараад Ноа ухарч буцаагүй. Илүү хэцүү инженерчлэлийн ажил нь үе үе бүтэлгүйтэж, эвдрэх үед Ноа зүрх сэтгэлдээ түгшиж, санаа зовсон хэдий ч Бурханы үгийг бодож, Бурханы өөрт нь тушаасан үг бүрийг, Бурхан өөрийг нь өргөмжилснийг санаад, ‘Би бууж өгч болохгүй. Бурханы надад хий гэж тушааж, даалгасан зүйлээс татгалзаж болохгүй. Энэ бол Бурханы даалгавар, би үүнийг хүлээн авч, Бурханы хэлсэн үг, Бурханы дуу хоолойг сонсож, үүнийг Бурханаас хүлээн авсан учир туйлын дуулгавартай дагах ёстой. Энэ бол хүний хүрэх ёстой зүйл’ гэж туйлын их зоригждог байлаа. Иймээс Ноа ямар ч бэрхшээлтэй нүүр туллаа гэсэн, ямар ч доог тохуу, гүжирдлэг тулгарлаа гэсэн, бие нь яаж ч ядарч туйлдаж, сул дорой боллоо гэсэн Бурханы өөрт нь даалгасан зүйлийг орхилгүй, Бурханы хэлж, тушаасан үг бүрийг ямагт санаж явсан. Эргэн тойрон нь яаж ч өөрчлөгдөж, ямар ч том бэрхшээл тулгарлаа гэсэн аль нь ч үүрд үргэлжлэхгүй, Бурханы үг л дангаараа хэзээ ч өнгөрөн одохгүй, Бурханы хий гэж тушаасан зүйлийг л биелүүлэх ёстой гэдэгт Ноа итгэсэн. Бурханд итгэх жинхэнэ итгэл, байх учиртай дуулгавартай байдал Ноад байсан бөгөөд Бурханы барь гэж шаардсан бүхээгийг үргэлжлүүлэн барьсан. Өдөр өдрөөр, жилээс жилд Ноа хөгширсөн ч итгэл нь буураагүй, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх хандлага, шийдвэрт нь ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдийгээр түүний бие ядарч, тамирдаж, өвчин тусаж, зүрх сэтгэлдээ сул дорой болох үе байсан ч Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж, Бурханы үгийг дуулгавартай дагах шийдвэр, тууштай байдал нь мохоогүй. Ноа бүхээг барих хугацаандаа Бурханы хэлсэн үгийг сонсож, дуулгавартай дагах дадлага хийж, Бурханы бүтээл болон ердийн хүн Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн нэг чухал үнэнийг хэрэгжүүлсэн(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (II хэсэг)). Бурханы үгийг тунгаан бодоод би Ноа Бурханы даалгаварт талархал дүүрэн байж, өргөмжилж, итгэснийх нь төлөө Бурханд талархсаныг харсан. Ноа бүхээг барих нь асар том төсөл, удаан хугацаа шаардагдана, цаашид тулгарах бэрхшээл нь хэмжээлшгүй их гэдгийг мэдэж байсан. Гэсэн хэдий ч Ноа Бурханы даалгаврыг эргэлзэлгүй хүлээн авч, өчүүхэн ч хойрголоогүй. Зүгээр л бүхээг барихад шаардлагатай төрөл бүрийн материал, эд зүйлийг бэлдэж эхэлсэн. Энэ хугацаанд тэр янз бүрийн бэрхшээлтэй тулгарч, гэрийнхэн нь түүнийг буруугаар ойлгож, хамаатан садан, найз нөхөд нь гүжирдсэн. Тэр асар их сэтгэлийн дарамтад орж, үйл явц нь төсөөлөхийн аргагүй хүнд байсан байж таарна. Гэвч Ноа ямар ч бэрхшээлтэй тулгарсан огт бууж өгөөгүй, Бурханд чин сэтгэлээсээ итгэж, дуулгавартайгаар бүхээгээ барьсаар байв. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ноа… Бурханы хэлсэн үгийг сонсож, дуулгавартай дагах дадлага хийж, Бурханы бүтээл болон ердийн хүн Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн нэг чухал үнэнийг хэрэгжүүлсэн.” Бурханы даалгаварт хандсан Ноагийн хандлага намайг ичээж, зоригжуулсан. Би Бурханы үгийг Ноагаас илүү их идэж уусан ч Бурханы сайн мэдээний ажлыг өргөжүүлэхэд миний хамтын ажиллагаа шаардагдах үед нэр хүнд, байр сууриа хамгаалахыг л хүсэж, Бурханы хүслийг огт хайхраагүй. Би үнэхээр аминч, жигшүүртэй, Бурханд маш их өртэй байжээ! Хаанчлалын сайн мэдээг түгээх нь Бурханы яаралтай хүсэл, бид ямар ч бэрхшээлтэй тулгарсан Бурхан биднийг удирдаж, залж чиглүүлнэ. Түүнээс гадна бидэнд ярилцаж болох ах, эгч нар маш олон байгаа. Бас удирдагчид байнга бидэнтэй нөхөрлөж, залж чиглүүлдэг. Би сайн бодоод, миний бэрхшээл Ноагийнхтай харьцуулахад юу ч биш болохыг ухаарсан. Би Ноа шиг байж, Бурханд итгэж, дуулгавартай байснаар үүргээ сайн гүйцэтгэж, орон нутгийн сайн мэдээний ажлыг дэлгэрүүлэхэд Бурханд найдах ёстойгоо мэдсэн. Дараа нь би бусад чуулганд сайн мэдээний ажлыг хариуцдаг ах эгч нарыг олж уулзаад, сайн мэдээний ажлыг яаж илүү үр дүнтэй болгох талаар ярилцсан. Тэд надад зарим нэг зөвлөгөө, санаа өгч, би тэдгээр зөвлөгөөг алхам алхмаар хэрэгжүүлсэн юм.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа бид үнэн замыг судалж байсан олон тооны хүмүүсийг хүлээн авч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг өдөр бүр олон хүн хүлээн авсан. Гэтэл бидэнд усалгааны ажилтан дутагдсаар байлаа. Энэ шинээр ирэгсэд усалгаагүйгээс болж үнэн замд суурь тавьж чадахгүй бол антихристийн ёрын муу хүч тэдэнд саад болж магадгүй. Ингэж бодоод маш буруутай санагдаж, энэ шинэ хүмүүст маш их өртэй санагдсан. Тэр үед яахаа мэдэхгүй, сэтгэл маш их түгшиж, уйлж эхэлсэн ч арга мөхөстөх яг тэр үед би Бурханы үгийн нэг хэсгийг бодсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн: “Ямар нэг зүйл тохиолдоход бүгд хамтдаа илүү их залбирч, Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй байх ёстой. Хүмүүс хэрхэвч өөрсдийнхөө бодол санаанд найдаж, дур зоргоороо үйлдэх ёсгүй. Хүмүүс Бурханд залбирч, үнэнийг эрж хайхдаа нэг оюун санаа, зүрх сэтгэлтэй байвал Ариун Сүнсний ажлын гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авч чадна, Бурханы ерөөлийг хүртэж чадна. Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? (‘Хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно’ [Матай 18:19–20].) Энэ нь ямар асуудлыг харуулж байна вэ? Хүн Бурханаас салж болохгүй, Бурханд найдах ёстой, ганцаараа үүнийг хийж чадахгүй, өөрийнхөөрөө явах нь хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг харуулж байна. Хүн ганцаараа үүнийг хийж чадахгүй гэж юу гэсэн үг вэ? Энэ нь та нар эв эетэй хамтран ажиллаж, аливааг нэг зүрх сэтгэл, нэг оюун санаагаар хийж, нийтлэг зорилготой байх ёстой гэсэн үг. Ярианы хэлээр бол ‘Багцалсан сумыг хугалж болдоггүй’ гэж хэлж болно. Тэгвэл та нар яаж багцалсан сум мэт болох вэ? Та нар нэгдмэл байх ёстой, тэгвэл Ариун Сүнс ажиллана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг надад зам, чиглэл өгсөн учраас би энэ бэрхшээлийг барьж аваад бүх бүлгийн зааварлагч нартай ярилцаж, хамтдаа шийдэл хайлаа. Энэ нь бид бүгдийн үүрч байсан ачаа бөгөөд шинээр ирэгсдийг услах ах, эгч нарыг сайн дураар өөрсдийн бүлгээс явуулснаар чуулгануудад тулгарсан тэр асуудал намжсан юм. 12-р сарын эцэс гэхэд манай чуулганы сайн мэдээний ажлын үр дүн хагас жилийн өмнөхөөс арав дахин их байлаа. Тэр үед ах, эгч нар маш их догдолж уйлсан, би ч бас маш их догдолж, Бурханы удирдамжид чин сэтгэлийн угаас талархсан! Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг, хүмүүс ердөө хамтран ажилладаг. Нэр хүнд, байр сууриа хамгаалах хүсэл минь сайн мэдээний ажилд саад болох шахсан учраас би маш их буруутайгаа мэдэрч, ичсэн.

Хэсэг хугацааны дараа чуулганы ажлыг хариуцаж байсан хамтрагч эгч маань жаахан завгүй байхыг хараад би түүнд тусалж, ачаанаас нь хөнгөлөхийг хүссэнд эгч баяртайгаар зөвшөөрлөө. Гэтэл би ажиллаж эхэлснийхээ дараа тэр ажил төсөөлж байснаас минь хамаагүй төвөгтэй болохыг олж мэдэв. Би ажлын туршлагагүй, эгчээс чадвар муутай байлаа. Хэрэв энэ ажлыг сайн хийхгүй бол бусад хүмүүс намайг юу гэж бодох бол? Намайг үнэний бодит байдалгүй, ямар ч хэрэггүй гэж бодох болов уу? Тэгвэл зааварлагчийн хувиар тэдний дунд өөрийгөө батлах аргагүй болно гэж би санаа зовлоо. Ингэж бодох тусам энэ ажил улам эрсдэлтэй санагдаж, авахгүй байсан нь дээр санагдаж, юмыг тийм энгийнээр бодсондоо харамсаад, шалтаг олж, хяналт тавих ажлыг хамтрагч эгчээр хийлгэхийг хүссэн. Энэ үед би хэсэг хугацааны өмнө бүтэлгүйтсэн туршлагаа санаж, дахиад л нэр хүндээ хамгаалж байгаагаа ухаараад Бурханы үгийн нэг хэсгийг санав. “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг надад байр сууриа орхиж, чуулганы ажлыг эхэнд тавих ёстойг цагаа олж сануулсан. Чуулганд хийх ажил маш их, хамтрагч эгч хэтэрхий завгүй байсан, харин надад бага зэрэг цаг зав, эрч хүч байсан тул ачааг хуваалцах ёстой. Хэрэв би нэр хүндээ хамгаалах гэсэндээ хамтрагчаараа энэ ажлыг хийлгэх гэж оролдвол энэ нь ердөө аминч, жигшүүртэй хэрэг болох байв. Тиймээс би тэр санаагаа орхиж, энэ ажлыг сайн хийхийн тулд чадах бүхнээ хийхийг хүссэн.

Нэр хүнд, байр суурийн хяналтаас ангижирч, Бурханы ачааг чин сэтгэлээсээ анхаарч, үүргээ чадах чинээгээрээ хийж чадсан нь бүхэлдээ Бурханы үгээр бий болсон үр дүн юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих