Сайн мэдээг түгээсэн мартагдашгүй туршлага

2023-07-11

Шяолянь, Итали

Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага 2021 оны 4-р сард болсон юм. Би Рафаэл гэдэг католик шашинтай ахтай онлайнаар танилцсан юм. Сайн мэдээг номлож байхдаа би Рафаэлийг муугүй хэв чанартай, үнэнийг хурдан ойлгодог болохыг олж мэдсэн. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад Рафаэл энэ бол Бурханы дуу хоолой гэдгийг мэдэрч, эрж хайж, судлахыг хүсэж, цуглаанд идэвхтэй оролцож байлаа.

Гэвч гайхмаар нь нэгэн өдөр нэг эгч надад мессеж илгээж Рафаэл хуучин католик шашны тахилчтайгаа тааралдсан, дахиж цуглаанд ирэхгүй гэсэн юм. Би энийг сонсоод цочирдож, Рафаэлийг маш их үзэл, төөрөгдлөөр бөмбөгдсөн байж таарна гээд шууд Рафаэлтэй холбоо барьж, бидний ярьсан зүйлээс болж будилсныг нь мэдсэн ч Рафаэл юуны талаар будилаад байгаагаа хэлээгүй. Би Рафаэлтэй яаж нөхөрлөхөө мэдэхгүй, толгойд юу ч орж ирэхгүй, юу хийхээ мэдэхгүй байлаа. Би Бурханыг тасралтгүй дуудан, Бурханы хонь мөн л юм бол Рафаэлыг залж чиглүүлээч гэж гуйж, бас Рафаэлтэй нөхөрлөхдөө чадах бүхнээ хийхэд бэлэн байна гэдгээ хэлсэн. Дараа нь Анила эгч бид хоёр Рафаэлыг хамт нөхөрлөөч гэж урьсан. Тэр догдолсон янзтай баахан шашны хоосон сургаал нуршин, Эзэн Есүст үнэнчээ, итгэл нь хэр тууштай гэдгээ, бас Бурхан яагаад эмэгтэй хүн болж бие махбодтой болох боломжгүй талаар ярьсан. Эзэн Есүс эрэгтэй хүн болж бие махбодтой болоод тэнгэр дэх Бурханыг “Эцэг” гэж дуудсан, бас шашны ертөнцийн хүмүүс тэнгэр дэх Бурханыг “Эцэг Бурхан” гэж дуудаж дассан учир Эзэн эрэгтэй хүний дүрээр эргэж ирэх ёстой, Төгс Хүчит Бурхан эмэгтэй хүний дүрээр гарч ирж, ажиллаж байгаа нь хүлээн авах боломжгүй зүйл гэж Рафаэл боджээ. Рафаэлын ширүүн үгийг сонсоод би яахаа мэдэхгүй, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байлаа. Тэр үед би гэнэт “Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” гэдэг сайн мэдээний киног, тэр кинонд нөхөрлөсөн үнэн энэ асуудлыг шийдэж чадна гэдгийг санасан учраас хурдхан шиг “Ах аа, Эзэн Есүст үнэхээр тууштай итгэдэгт чинь би итгэж байгаа ч хэсэг зуур бодоод үзэцгээе л дээ: Бид Эзэн Есүст байнга залбирдаг ч Түүнийг үнэхээр мэддэг бил үү? Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдгийг бид үнэхээр мэддэг үү? Тэр бол үнэн, зам, амь гэдгийг бид үнэхээр мэддэг үү? Эзэн Есүсийн бурханлаг мөн чанарыг мэддэг гэж бид хэлж зүрхлэх үү? Эзэн Есүсийг эргэж ирэхэд мөн гэдгийг нь үнэхээр мэдэж чадна гэж бид баталж зүрхлэх үү? Яг яагаад бид Эзэн Есүст итгэдэг вэ? Төрсөн гэр бүл эсвэл гадаад төрхөөс нь болоод уу?” гэхэд Рафаэл юу ч хариулаагүй. Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг Рафаэлд уншиж өгсөн юм. “Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна). “Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбод болдог, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог гэсэн үг; тэрхүү махбодын хийдэг ажил нь махбодод биеллээ олж, махбодоор илэрхийлэгддэг Сүнсний ажил юм. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг хэрэгжүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон бие, энэхүү хэвийн хүн чанар л бурханлаг ажлыг илэрхийлж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар). Рафаэлд Бурханы үгийг уншиж өгөөд би: “Бид бүгдийн мэдэж байгаагаар Эзэн Есүс мужааны гэр бүлд төрсөн, гаднаасаа жирийн хүнээс ямар ч ялгаагүй, хэвийн харагддаг байсан ч Тэр бол Бурханы Сүнсний өмссөн бие, бие махбодтой болсон Бурхан Өөрөө байсан. Иудей хүн болохоор нь, эсвэл Мариагаас төрсөн болохоор нь бид Есүст итгэдэг юм биш, хүйсээс нь юм уу дүр төрхөөс нь болсон юм бүр ч биш. Бурханы Сүнсний мөн чанартай болохоор нь, үнэн, зам, амь болохоор нь бид Эзэн Есүст итгэдэг. Зөвхөн Тэр л үнэнийг илэрхийлж, бурханлаг ажлыг гүйцэтгэж чадна. Үүний нэгэн адил бид яагаад одоо Төгс Хүчит Бурханд итгэдэг вэ? Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, бидний дунд амьдарч, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд шүүлт, цэвэрлэгээний ажлыг хийж байгаа, жирийн хүний махбодоор хувцасласан Эзэн Есүсийн Сүнс учраас бид итгэдэг. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр хоёулаа ижил эх сурвалжтай, Бурханы Сүнсний мөн чанартай. Бие махбодтой болсон энэ Бурхан ямар гэр бүлд төрсөн, ямар харагддаг, ямар ч хүйстэй байсан, эдгээр зүйлийн аль нь ч мөн чанарыг нь өөрчилж чадахгүй. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийдэг. Энэ нь Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурханы Сүнс, эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг батлахад хангалттай” гэж нөхөрлөсөн.

Рафаэл аажмаар эрж хайх хүсэлтэй болж, миний хэлсэн бүхэнтэй санал нийлж байгаагаа хэлсэн ч Бурхан энэ удаад яагаад эмэгтэй хүний бие махбодтой болохоор сонгосныг ойлгохгүй л байлаа. Бага зэрэг тайвширсныг хараад би Рафаэлээс “Махбодоор ажиллахын тулд Бурханы сонгосон хэлбэр эсвэл хүйс нь бидний шийдэж чадах зүйл мөн үү? Ээж биднийг төрүүлэх үед бид ээжийнхээ гадаад төрхийг сонгож чаддаггүй, ээж ямар ч харагддаг байсан бид хүлээн авах ёстой. Энэ бол хүүхдүүдэд байх ёстой эрүүл ухаан юм. Та санал нийлэхгүй гэж үү?” гэж асуусан. Рафаэл толгой дохиод, “Мэдээж бид сонгох эрхгүй” гэсэн. Би цааш үргэлжлүүлэн “Үүнтэй адилаар бие махбодтой болохын тулд Бурханы одоо сонгосон махбод эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь бидний шийдэх зүйл мөн үү? Хэрэв бид Бурхан эрэгтэй болж ирвэл би хүлээн авна, харин эмэгтэй болж ирвэл хүлээн авахгүй гэвэл эрүүл ухаангүй хэрэг биш үү? Бие махбодтой болсон Бурханы хүйс нь Бурханы Өөрийнх нь мэдэх хэрэг, Бурханы сонголт юм. Хүмүүсийн хувиар бид үг хэлэх эрхгүй, тийм биз дээ? Бурхан бол бүтээлийн Эзэн. Бурханы мэргэн ухаан тэнгэрээс өндөр, бодол нь хүнийхээс өндөр. Бид зүгээр л өчүүхэн хүмүүс; Бурханы ажлын мэргэн ухааныг бид яаж ойлгож чадах билээ? Бурханы илрэлт, ажлын тухайд бидэнд сонгох эрх огт байхгүй. Бурхан махбод болсон, үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж байгаа цагт хүйсээс нь үл хамааран Тэр бол Бурхан Өөрөө, бид хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Эрүүл ухаантай байх, ухаалаг хүн байх гэж энийг л хэлнэ” гэсэн. Намайг нөхөрлөсний дараа Рафаэл анхааралтай сонсоод, няцаагаагүй.

Дараа нь би Рафаэлд Библийн хэдэн эшлэлийг уншиж өгсөн: “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа(Иохан 1:1). “Газар ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба гүний гадаргуу дээр харанхуй бүрхэж байв. Бурханы Сүнс усны мандал дээр элин хальж байв” (Эхлэл 1:2). “Ингээд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Бурханы дүр төрхөөр түүнийг бүтээжээ; эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээв” (Эхлэл 1:27). “Тиймээс та нар маш анхааралтай бай; учир нь Хореб ууланд Ехова галан дундаас айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрс хараагүй: Та нар завхарч, эр эсвэл эм амьтны дүрс, газар дээрх аливаа амьтны дүрс, тэнгэрт нисдэг аливаа жигүүртний дүрс мэтийн ямар нэг хэлбэр дүрстэй сийлмэл хөргийг өөрсдөдөө бүтээгүүзэй” (Дэд хууль 4:15–17). Тэгээд би нөхөрлөж, “Библийн энэ эшлэлүүдээс бид Бурхан бол мөн чанартаа сүнс, ямар ч тогтсон хэлбэргүй, Өөрийг нь ямар нэг дүрээр сийлж шүтэхийг хүмүүст зөвшөөрдөггүй гэдгийг бид харж болно. Эхлэл номд бичсэнээр Эхэндээ Бурхан эрэгтэй хүнийг, дараа нь эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн. Тэгэхээр та Бурханыг эрэгтэй гэх үү, эмэгтэй гэх үү? Хэрэв та Бурхан бол эрэгтэй, гэхдээ бас эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн гэвэл, эсвэл Бурхан бол эмэгтэй, гэхдээ эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн гэвэл юу болж байна вэ? Бурхан бол зөвт Бурхан, эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн. Бурхан анх бие махбодтой болохдоо эрэгтэй байсан, харин эцсийн өдрүүдэд эмэгтэй хүн болж бие махбодтой болсон нь Бурхан энэ хоёр хүйсэнд шударга ханддаг гэсэн үг юм. Бурхан хоёр удаа эрэгтэй болж бие махбодтой болсон бол энэ нь эмэгтэйчүүдэд шударга бус байх байсан. Бурхан эрэгтэй эсвэл эмэгтэй гэж хэлэх нь Бурханыг хязгаарлаж байгаа хэрэг, Бурхан энийг хамгийн их үзэн яддаг. Бурхан бие махбодтой болох бүрд энэ нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг, бие махбодтой болох нь хүний дүрийг авна гэсэн үг, нэг бол эрэгтэй эсвэл эмэгтэй. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хүйсээс үл хамааран Бурханы мөн чанар мөнхөд өөрчлөгдөхгүй” гэсэн. Энийг сонсоод Рафаэл бага зэрэг сэрж, “Эцсийн өдрүүдэд Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болсон нь үнэхээр утга учиртай юм байна!” гэсэн.

Дараа нь би Рафаэлд Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг явуулсан. “Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). “Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж хязгаарлах байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэйчүүдийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь ялгаварласан хандлага биш гэж үү? Хэрвээ тийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэрээр Адамыг бүтээснээр үл барам, эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). “Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?). Бурханы үгийг уншаад Анила нөхөрлөж, “Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй, Бурхан ажлаа хэзээ ч давтдаггүй. Бурханы ажил үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж, байнга дээшилж байдаг. Хэрэв Бурхан ажлаа давтсан бол хүмүүс Бурханыг хязгаарлах магадлалтай, тэгвэл бид Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй. Анх удаа бие махбодтой болохдоо Бурхан эрэгтэй хүн байсан, тэгвэл Эзэн дахин эрэгтэй хүн болоод махбодоор эргэн ирвэл үр дагавар нь ямар байх вэ? Хүмүүс Бурханыг эрэгтэй гэж хязгаарлаж, Бурхан зөвхөн эрчүүдийг хүлээн зөвшөөрдөг, эрчүүдэд талтай, эмэгтэйчүүдийг хайрладаггүй, эмэгтэйчүүдээс зайлсхийдэг гэж бодох учраас эмэгтэйчүүд үүрд гадуурхагдах байсан. Энэ нь зөв ойлголт гэж үү? Эмэгтэйчүүдэд шударга хандаж байгаа хэрэг үү? Энэ нь Бурханы хүсэлд нийцэж байна уу? Энэ нь зөвхөн хүний үзэл, төсөөлөл биш гэж үү? Бурхан зөвт учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш ханддаг. Бурхан нэг удаа эрэгтэй, нэг удаа эмэгтэй бие махбодтой болсон. Энэ их утга учиртай! Эцсийн өдрүүдэд Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болсон нь хүн бүрийн үзлийг эргүүлж, Бурханы талаарх хүний буруу ойлголтыг өөрчилж, Бурханы талаарх хүний хязгаарлалтыг эвдэж, Бурхан бол эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн ч Бурхан гэдгийг хүмүүст харуулсан. Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Хэн ч Бурханыг эрэгтэй, эмэгтэй гэж өөрийн үзлээр хязгаарлаж болохгүй” гэсэн.

Би цааш нь нэмж, “Үнэн хэрэгтээ, Бурхан ямар ч хэлбэрээр бие махбодтой болсон бай, мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Тэд бол махбод болсон Бурханы Сүнс, Бурханыг Өөрийг нь төлөөлдөг, бурханлаг ажлыг гүйцэтгэж чаддаг. Нигүүлслийн эрин үед Бурхан махбод болж, хүн төрөлхтний нүглийн тахил болон цовдлогдсон. Эзэн Есүс эрэгтэй хүн байсан, цовдлогдсоноор хүн төрөлхтнийг золин аварч чадсан. Бурхан эхний удаа эмэгтэй хүн болж бие махбодтой болсон ч золин авралын ажлыг гүйцэлдүүлж, хүнд гэмшлийн замыг өгөхийн тулд үнэнийг илэрхийлж чадах байсан. Иймээс бие махбодтой болсон Бурханы хүйс, гадаад төрх чухал биш, бас агуу дүр төрхтэй эсэх нь чухал биш юм. Бурханы мөн чанартай, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажил хийдэг эсэх нь л чухал. Энэ нь л үнэн замыг судлахдаа бидний хамгийн их анхаарах ёстой зүйл” гэсэн. Тэгээд би Бурханы үгийн өөр нэг хэсгийг Рафаэлд уншиж өгсөн. “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанартай, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийлэлтэй байдаг. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Би үргэлжлүүлэн нөхөрлөж, “Бурханы үг маш тодорхой байна. Бие махбодтой болсон Бурхан мөн эсэхийг тогтоохын тулд гол нь Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чадах эсэхийг харах. Та үнэн замыг судлахдаа Бурханы дуу хоолойг сонсоход анхаарлаа төвлөрүүлэхгүй, оронд нь бие махбодын дүр төрх, хүйсээр нь дүгнэвэл Есүсийг эсэргүүцсэн фарисайчуудын алдааг давтах биш үү? Фарисайчууд Эзэн Есүсийн гэр бүлийн гарал үүсэл, дүр төрх нь Мессиагийн талаарх өөрсдийнх нь үзэл, төөрөгдөлтэй огт нийцэхгүй байгааг хараад үг, ажлыг нь огт эрж хайж, судлалгүй, хайхрамжгүйгээр Эзэн Есүсийг шүүж, ялласан. Эцэст нь Есүсийг цовдлуулж, Бурханы зан чанарт халдсанаар фарисайчууд хараагдсан. Хэрэв хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншдаггүй, Бурханы дуу хоолойг сонсоход анхаардаггүй, Бурхан эмэгтэй болж бие махбодтой болсон нь өөрсдийнх нь үзэлд нийцэхгүй учраас Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг бол Бурханыг дахин цовдолж байгаа хэрэг биш үү?” гэсэн.

Ингэж нөхөрлөнгүүт Рафаэл үргэлжлүүлэн эрж хайна гэсэн, бас маргааш орой цуглаанд ирээч гэж урихад шууд зөвшөөрсөн. Гэвч гайхмаар нь Рафаэл маргааш орой нь ирээгүй, намайг залгахад утсаа аваагүй. Би маш их санаа зовсон. Ингээд би өглөө бүр босмогцоо Рафаэлд Бурханы зарим үгийг илгээж, нэг л өдөр хариу өгнө гэж найдаж байлаа. Даанч Рафаэл мессэжийг минь огт уншаагүй тул миний горьдлого үнэхээр тасарч байлаа. Дараа нь би өөр ах, эгч нарыг Рафаэлтай холбоо бариулах гэж оролдсон ч ерөөсөө холбогдож чадаагүй. Дахиад л мухардмал байдалд орж, ийм л байх ёстой байж гэж бодсон. Рафаэл дээр бүрмөсөн бууж өгөхийг хүсэх яг тэр үед би нэг итали хүнд сайн мэдээ номлосон эгчийн туршлагын тухай нийтлэлийг санаандгүй олж уншсан. Би тэр эгчийн номлосон ахыг таньдаг болж таарч, тэр ах надтай хамтран сайн мэдээ түгээж байсан юм. Ах хүн чанар сайтай, үнэний тухай цэвэр ойлголттой байсан ч тэр эгчийг номлох үед тийм их үзэлтэй, бас хоёр сарын турш холбоо барих боломжгүй байсан чинээ би санасангүй. Гэсэн ч тэр эгч бууж өгөөгүй, ахтай Бурханы үгийг нөхөрлөх боломжийг хүлээсээр, олсоор, эцэст нь Төгс Хүчит Бурханы үг үзлийг нь нэг нэгээр нь шийдвэрлэж, Тэр ах Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчээ. Тэр эгчийн туршлага үнэхээр сэтгэл хөдөлгөж, бас намайг ичээсэн. Бурханы өмнө ирдэг хүн бүрийн ард Бурхан ямар их төлөөс төлсөн байдгийг би бодсон. Би хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгосон бол Бурханы хүслийг анхаарах ёстой. Гэтэл би өчүүхэн төдий бэрхшээл дээр ухарч, бууж өгөхөд бэлэн байсан. Надад цөхрөлтгүй байдал огт байсангүй. Миний үнэнч байдал, гэрчлэл хаана байв аа? Тэгээд би Бурханы үгийг уншсан. “Сайн мэдээ түгээхдээ чи эхлээд үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Чадах бүхнээ, хийх учиртай бүхнээ хийхдээ чи мөс чанар, эрүүл ухаанаа дагах ёстой. Үнэн замыг бодолцон үзэж буй хүн ямар ч үзэлтэй байсан, ямар ч асуулт асуусан хайраар шийдлийг нь олж өгөх ёстой. Хэрвээ чи шийдэл олж өгч үнэхээр чадахгүй бол Бурханы үгийн холбогдох хэдэн хэсгийг олоод уншиж өгөх юм уу туршлагын гэрчлэлийн холбогдох клип, эсвэл холбогдох сайн мэдээний гэрчлэлийн киног тэдэнд үзүүлж болно. Энэ нь үр нөлөөтэй байх бүрэн боломжтой; ядаж л чи хариуцлагаа биелүүлэх ба мөс чанартаа буруутгагдахгүй. Гэвч чи хааш яаж байж, аргацаавал аливааг хойшлуулах магадлалтай бөгөөд тэр хүнийг олж авахад амаргүй байх болно. Сайн мэдээг бусдад түгээхдээ хүн хариуцлагаа биелүүлэх ёстой. ‘Хариуцлага’ гэдэг үгийг хэрхэн ойлгох вэ? Үүнийг яг яаж хэрэгжүүлж, хэрэглэх ёстой вэ? Юу гэхээр, чи Эзэнийг угтан авч, Бурханы ажлыг туулсан болохоор Бурханы илрэлтээр цангадаг хүмүүст Бурханы ажлыг гэрчлэх үүрэгтэй гэдгээ ойлгох ёстой. Тэгвэл чи яаж сайн мэдээг тэдэнд түгээх вэ? Интернэтээр ч бай, бодит амьдрал дээр ч бай, чи хүмүүсийг олж авахуйц, үр дүнтэй байдлаар үүнийг түгээх ёстой. Сайн мэдээ түгээх нь хүссэн үедээ хийдэг зүйл, сайхан ааштай үедээ хийж, муухай ааштай үедээ хийдэггүй зүйл биш юм. Мөн өөрийнхөө дур хүслээр хийж, хүмүүсийг ялгаварлан шилж, сонгож, дуртай хүмүүстээ түгээж, дургүй хүмүүстээ түгээхгүй байдаг зүйл ч биш. Сайн мэдээг Бурханы шаардлага, Бурханы гэрийн зарчмын дагуу түгээх ёстой. Чи Бурханы бүтээлийн үүрэг, хариуцлагаа биелүүлж, үнэн замыг бодолцон үзэж буй хүмүүст өөрийн ойлгодог үнэн, Бурханы үг, Бурханы ажлыг гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Энэ нь Бурханы бүтээлийн үүрэг, хариуцлагыг биелүүлж буй хэрэг билээ. Хүн сайн мэдээ түгээхдээ юу хийх ёстой вэ? Тэд хариуцлагаа биелүүлж, чадах бүхнээ хийж, төлөөс болгоныг төлөхөд бэлэн байх ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). “Тэгвэл үнэн замыг судалж буй хүнд яаж хандах ёстой вэ? Сайн мэдээ түгээхэд зориулан Бурханы гэрээс тогтоосон зарчимд нийцэж л байвал бид тэдэнд сайн мэдээ түгээх үүрэгтэй; тэдний одоогийн хандлага тааруухан, хүлээж авахгүй байлаа ч гэсэн бид тэвчээртэй байх ёстой. Бид хэр удаан, ямар хэмжээнд тэвчээртэй байх ёстой вэ? Чамайг голж, гэртээ оруулахгүй, яаж ч ярилцаад бүтэхгүй, бас тэдэн рүү утасдаж, өөр хүн явуулж уриад ч нэмэргүй, чамд хариу өгөхгүй байх хүртэл. Тэр үед тэдэнд сайн мэдээ түгээх ямар ч боломжгүй. Тэр үед л чи хариуцлагаа биелүүлсэн байх болно. Ингэх нь үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг. Багахан найдвар байгаа л бол боломжит бүх арга замыг бодож олж, тэдэнд Бурханы үгийг уншиж өгч, Бурханы ажлыг гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Жишээ нь, чи нэг хүнтэй хоёр, гурван жил холбоотой байж, түүнд сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх гэж олон удаа оролдсон боловч үүнийг хүлээж авах санаа зорилго түүнд байхгүй. Гэхдээ тэр бас тун сайн ойлгож чаддаг, үнэхээр сайн мэдээ хүлээж авах боломжтой гэе. Чи яах ёстой вэ? Юуны түрүүнд, чи түүнийг орхиж болохгүй, харин түүнтэй хэвийн харилцаагаа хадгалж, Бурханы үгийг түүнд уншиж өгч, Бурханы ажлыг гэрчилсээр байх ёстой. Бууж өгч болохгүй, эцсийг нь хүртэл тэвчээртэй бай. Хэзээ нэг өдөр тэр сэрж, үнэн замыг судлах цаг болсныг мэдрэх болно. Тийм ч учраас сайн мэдээ түгээхэд дуусашгүй тэвчээртэй, цөхрөлтгүй зантай байх нь чухал. Яагаад үүнийг хийдэг вэ? Яагаад гэвэл энэ нь бүтээгдсэн зүйлийн үүрэг юм. Чи тэдэнтэй холбоо тогтоосон учраас тэдэнд Бурханы сайн мэдээ номлох үүрэг, хариуцлага хүлээсэн. Бурханы үг, сайн мэдээг анх сонсохоос эхлээд тэд өөрсдөө буцаж эргэх хүртэл олон үйл явц байдаг бөгөөд үүнд цаг хугацаа шаардагддаг. Тэд өөрсдөө эргэж, чи тэднийг Бурханы өмнө авчирч, Бурханы гэр бүлд буцаан авчрах тэр өдрийг хүртэлх энэ хугацаанд тэвчээртэй байж, хүлээх шаардлагатай. Энэ бол чиний үүрэг хариуцлага. Үүрэг хариуцлага гэж юу вэ? Энэ бол зайлсхийж болохгүй, хүлээсэн үүрэгтэй хариуцлага юм. Яг л эх хүн үрдээ ханддагтай адил. Үр хүүхэд нь хэчнээн дуулгаваргүй, сахилгагүй байсан ч, эсвэл өвдөөд юм идэхгүй байсан ч эх хүний үүрэг хариуцлага юу вэ? Чи үр хүүхэд нь гэдгийг мэдэж байгаа болохоор тэр чамайг ухаангүй хайрлаж, энхрийлж, халамжилдаг. Түүнийг ээжээ гэж хүлээн зөвшөөрөх эсэх чинь хамаагүй, түүнд яаж хандах чинь хамаагүй, түүнийг ээжийгээ гэдэгт итгэж, тэвэрт нь буцаж очих хүртэл тэр дэргэд чинь цаг үргэлж байж, хором ч холдохгүй. Ийм маягаар тэр чамайг байнга харж хандаж, халамжилдаг. Хариуцлага гэж үүнийг хэлдэг, үүрэг хүлээх гэж үүнийг хэлдэг. Сайн мэдээ түгээдэг хүмүүс ийм маягаар хэрэгжүүлж, хүмүүсийг ингэж хайрлавал сайн мэдээ түгээх зарчмыг баримталж байгаа хэрэг бөгөөд үр дүнд хүрэх бүрэн боломжтой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би ичиж, шаналсан. Бурхан сайн мэдээний ажилчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг маш тодорхой заасан. Сайн мэдээг хүлээн авах боломжтой хүн бүрийн нөхцөл байдал өөр тул өөр өөрөөр хандах шаардлагатай. Чи өөрийн үзэл, төсөөлөл, өрөөсгөл хандлагад найдан хүмүүсээс зайлсхийж, хүмүүсийг хязгаарлаж болохгүй, яаран орхиж бүр ч болохгүй. Чи тэднийг сайн мэдээг хүлээн авахад тохиромжтой гэж тодорхойлсон бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг тэдэнд гэрчилж, Бурханы өмнө тэднийг авчрахын тулд чадах бүхнээ хийж, бүх арга замыг ашиглах ёстой. Энэ нь сайн мэдээг түгээхэд хүнд байх ёстой зарчим юм. Гэтэл Рафаэл ахтай холбоо барьж чадаагүй хэсэгхэн хугацааны дараа миний тэвчээр, хайр энэрэл барагдаж, би хүнд хэцүү үеийг туулж, Рафаэлтай нөхөрлөх гэж оролдоод байхыг хүсээгүй, Рафаэл биднийг үл тоож, утсаа авахгүй, мессежийг маань уншихгүй байхад бид өөр яах юм бэ гэж надад санагдсан. Би нөхөрлөх ёстой зүйлээ нөхөрлөсөн ч Рафаэл үнэн замыг хүлээн аваагүй. Би илүү их хүчин чармайлт гаргаж чадахгүй байсан болохоор Рафаэлийг түр орхисон ч надад маш их эвгүй санагдсан. Энэ ах Бурханд жинхэнээсээ итгэдэг, сайн хэв чанартай, ойлгох чадвартай ч тахилч нь үймүүлж, төөрөлдүүлснээс болоод шашны үзэлд автсаар байна гэж би бодсоор байсан. Энэ эгзэгтэй мөчид би Рафаэлд туслах ёстой, зүгээр л юу ч хийхгүй зогсоод байж болохгүй, тэгэхгүй бол сайн мэдээний ажилтны үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй байх байлаа. Тиймээс би тус болно гэж найдан Рафаэлд гэрчлэлийн нийтлэл явуулсан юм. Тэр уншсан ч бай, үгүй ч бай би чадах бүхнээ хийх ёстой байлаа.

Хэдэн өдрийн дараа тэр надад мессеж илгээж, “Би энэ бүх хугацаанд залбирч байлаа. Хэдий би юу ч хэлээгүй ч Бурхан бидний зүрх сэтгэлийг эрж хайдгийг мэднэ ээ. Алдаа гаргаж, Бурханыг гомдоохгүйн тулд намайг гэгээрүүлж, замчлаач гэж зүрх сэтгэлдээ Төгс Хүчит Бурханыг дуудаж байлаа” гэсэн байв. Миний сэтгэл их хөдөлсөн, бас хариундаа Рафаэл ингэж хэлсэн байв: “Энэ ертөнц үнэхээр ялзарсан, ёрын муу юм. Хүмүүс Бурханд ойртоход үнэхээр хэцүү байдаг. Ёрын муугийн эсрэг цорын ганц зэвсэг бол Төгс Хүчит Бурханы үг, Библи хоёр юм.” Рафаэл Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн зөвшөөрсөн нь Бурханы дуу хоолойг ойлгож чадна гэдгийг нь, бас түүнийг эргүүлэн авах найдвар байгааг нотолсон юм. Гэхдээ Рафаэл дотроо маш их зөрчилдөж байгааг би мэдэж байлаа, бас мессежийг минь гэнэт уншихаа больчих вий гэж санаа зовж байлаа. Би маш их түгшиж байсан учир өөрийгөө тайвшруулж, Бурханд залбираад, залбирч байхдаа Бурханы нэг үгийг санасан. “Бурхан хүн төрөлхтнийг яагаад ч тийм амархан, эсвэл эцсийн боломжит мөчийг хүртэл орхихгүй байсан.” Тэгээд Бурханы үгийн энэ хэсгийг олж унших гэж яарсан. “Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: ‘Тэгэхэд Ехова: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөн хайрлах хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.’ Энэ бол Ехова Бурханы хэлсэн үг бөгөөд үүнийг Бурхан, Иона хоёрын ярианаас тэмдэглэгдэж үлджээ. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). “Ехова Бурханы үгийг Ниневегийн хүмүүст тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч, тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болоод хүлээлтийг ч бас ойлгоогүй. Бурхан энэхүү зэмлэлээрээ, хүн төрөлхтнийг Тэр Өөрийн гараар бүтээж, хүн нэг бүрийн төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж, хүн бүр Бурханы итгэл найдварыг хүлээж, хүн бүр Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн нэг бүрийн төлөө Бурхан уйгагүй хүчин чармайлтын төлөөс төлсөн гэдгийг түүнд хэлэхийг хүссэн юм. Иона эрэндийн бутыг өрөвдөн хайрлаж байсны адилаар Бурхан Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтнийг өрөвдөн хайрлаж байсан гэдгийг ч бас энэхүү зэмлэл Ионад хэлсэн… Бурхан хүн төрөлхтнийг яагаад ч тийм амархан, эсвэл эцсийн боломжит мөчийг хүртэл орхихгүй байсан(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Бурханы үгийг уншаад миний сэтгэл хөдөлсөн учир би Рафаэлд “Ах аа, та бодолтой хүн болохоор Бурханы дуу хоолойг ойлгож чадна. Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болж, биднийг хангаж, нүглийн боолчлолоос аварч, Өөрийн хаанчлалд аваачихын тулд олон сая үнэн үгийг илэрхийлсэн. Бидний хувь заяа, төгсгөлтэй холбоотой энэ асуудлыг та сайтар бодолцож үзнэ гэж найдаж байна. Би таны төлөө залбирна аа. Бурхан таны зүрх сэтгэлийг нээж, удахгүй Өөрийнх нь гэрт буцаж ирэхийг зөвшөөрөх болтугай.” Дараа нь би Бурханы үгийн гурван хэсгийн уншлагыг явуулаад, хариуг нь хүлээлээ. Энэ дунд Рафаэлыг эргэцүүлэхэд хүргэж, эргэлтийн цэгт авчирсан Бурханы үгийн нэг хэсэг байсан юм.

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол мунхаг, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс биеэ тоосон байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Бурханыг өчүүхэн төдий хүндэтгэх зүрх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, ‘Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна’ эсвэл ‘Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна’ гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар харамсалтай бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэж бодсоор байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн авч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очих ерөөлгүй хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн авч чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). Рафаэл тэр өдөр Бурханы үгийн энэ хэсгийг уншаад, өөрийн мэдрэмж, ойлголтын талаар урт мессеж надад явуулахад Рафаэл зөрчилдөж, буруу замаар явах вий гэж санаа зовж байсныг, бас Төгс Хүчит Бурханд итгэснээр өөр нэг шашны урсгалыг дагаж, Есүсээс урвах вий гэж айж байсныг би мэдсэн юм. Би Рафаэлд явуулах Бурханы үгийн нэг хэсгийг олоод, ингэж нөхөрлөсөн: “Төгс Хүчит Бурханы Чуулган ямар ч шашны бүлэгт харьяалагддаггүй. Энэ чуулган хэн нэгэн шинэ урсгалыг үүсгэн байгуулснаас биш, харин эргэн ирсэн Эзэн Есүсийн илрэлт, ажлын улмаас үүссэн юм. Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхийн тулд үнэнийг илэрхийлж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөдөг. Бие махбодтой болсон Бурханаас өөр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг удирдаж, аварч чадах удирдагч, агуу алдартай хүн дэлхий дээр байхгүй. Нэг ч байхгүй! Төгс Хүчит Бурханы ажил Есүс эсвэл Еховагийнхаас ялгаатай ч мөн чанартаа тэд нэг л Бурхан. Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан гэдэг нь өөр өөр эрин үед Бурханы хэрэглэдэг өөр өөр нэр юм. Гэвч Бурханы нэр, ажил яаж ч өөрчлөгдсөн мөн чанар нь өөрчлөгддөггүй. Бурхан бол мөнхөд Бурхан байна. Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм… Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан ч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр нь өөр байсны адилаар ажлын агуулга өөр, эрин үе өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэр авдаг нь Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагш ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой… Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3). Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой байна. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гурван үе шатанд хуваагддаг. Эхний үе шат бол Ехова хууль гаргаж, газар дэлхий дээрх хүний амьдралыг удирдсан Хуулийн эрин үеийн ажил, хоёр дахь үе шат нь Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажил байсан, энэ үед хүн төрөлхтний нүглийн тахил болохоор Бурхан анх удаагаа бие махбодтой болсон. Ажлын гурав дахь үе шат нь Илчлэл номд зөгнөсөн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил. Ажлын энэ гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах Бурханы бүрэн удирдлагын төлөвлөгөө юм. Бурхан эрин үе бүрд өөр өөр ажил хийдэг ч гурван үе шатны бүгдийнх нь ажлыг ганцхан Бурхан хийсэн. Би энгийн жишээ хэлье. Бурханы удирдлагын ажлыг байшин барихтай зүйрлэж болно. Хуулийн эрин үе нь байшингийн суурийг илэрхийлдэг, суурьгүй бол байшин огт барьж болохгүй. Нигүүлслийн эрин үе нь байшингийн бүтцийг төлөөлдөг, бүтэц байхгүй бол байшин хэлбэр дүрстэй болж чадахгүй. Хаанчлалын эрин үе бол дээвэртэй адил. Энэ эцсийн алхамгүйгээр байшин бүрэн бус хэвээр үлдэж, салхи, борооноос хамгаалж чадахгүй, тиймээс энэ гурван алхам тус бүр зайлшгүй шаардлагатай. Бид Төгс Хүчит Бурханд итгэдэг нь Эзэн Есүсийг хаясан гэсэн үг биш, өөр Бурханд итгэдэг гэсэн үг бүр ч биш. Бид Хурганы мөртэй л хөл нийлүүлж байна. Одоогоор дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин байдаг, бас Бурханд итгэгчид хоёр мянга гаруй урсгалд хуваагддаг. Өмнө нь ямар урсгалд байсан нь хамаагүй, чин итгэлтэй, Бурханы илрэлтээр цангасан улам олон ах, эгч эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы үгийн усалгаа, хангалтыг хүлээн авахаар ирэх болсон. Энэ баримт өдөр шиг ил тод байна. Энэ нь бас библийн зөгнөлийг биелүүлдэг: ‘Цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд Тэр тэнгэр болон газар дахь бүх зүйлийн аль алийг Христийн дотор нэгтгэж болох юм’ (Ефес 1:10). ‘Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана(Исаиа 2:2).” Миний хэлснийг сонсоод Рафаэл залбирч буй эможи явуулаад, “Таны зөв, Төгс Хүчит Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан, бид бүгд Төгс Хүчит Бурханы нэрийн дор ирэх ёстой. Төгс Хүчит Бурхан намайг дуудаж, миний зүрх сэтгэл, санаа зовнил, айдсыг мэддэг” гэсэн юм. Дараа нь би түүнд сайн мэдээний хэдэн кино, Бурханы зарим үгийг илгээгээд, бас Бурханд залбирч, Рафаэл эцэст нь цуглаанд ирэх эсэхээс үл хамааран би чадах бүхнээ хийж, хүлээж, Эрж хайж, захирагдаж сурах ёстой гэсэн.

Дөрөв хоногийн дараа би, цуглаанд сууж болох уу гэж асуусан гэнэтийн мессежийг Рафаэлээс авсан юм. Рафаэл бас Төгс Хүчит Бурханы үг өөрт нь маш их үнэ цэнтэй, үүнгүйгээр байж чадахгүй гэсэн. Бурханы үгээс Рафаэл Библийн олон үнэн, нууцыг ойлгож, Бурханы үгэнд татагдсан байлаа. Тэр үед миний сэтгэл хөдлөн би уйлсан. Бурханд үнэхээр талархаж байна! Рафаэл миний явуулсан Бурханы үгийг уншсан, тэндээс гарсан асуултууд өөрийг нь маш их зөрчилдүүлсэн гэсэн. Бас “Би итгэлдээ ийм хайнга хандаж, тоглоом шиг үзэж болохгүй учраас үргэлжлүүлэн судлахаар шийдсэн. Эзэний эргэн ирэлт миний хувьд маш чухал, би Эзэнийг угтан авах боломжоо алдаж, эцэст нь Эзэнийг гомдоож, урвамааргүй байна” гэж хэлсэн. Би маш их догдолж, Бурханд талархсан! Бурханы үгийн эрх мэдэл, хүч үнэхээр агуу гэдгийг харсан! Бурханы үг л Рафаэлийг эргүүлж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах шийдвэр гаргуулсан.

Энэ туршлага үнэхээр сэтгэлд минь хүрч, сайн мэдээг хүлээн авах боломжтой ямар ч хүнтэй тааралдсан, тэд Бурханы дуу хоолойг ойлгож чадаж байгаа цагт би тэднийг Бурханы гэр лүү хөтлөх үүрэг, хариуцлагаа биелүүлэх ёстой гэдгийг надад ойлгуулсан. Үүргээ ингэж биелүүлж байж л бид ардаа өр, харамсал үлдээхгүй. Бурханд талархъя! Бүх алдар Бурханд байх болтугай!

Өмнөх: Салаа зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бардам байдлаа өөрчилсөн минь

Бернард, Камерун Өмнө нь би өөрийгөө тун ухаалаг гэж үргэлж бодож, бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чадна гэж боддог байлаа. Сургуульд ч,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих