Үнэнийг хэлж чадахгүй байгаагийн цаана юу нуугддаг вэ

2023-07-11

Сон Ю, Нидерланд

2021 онд Кэти удирдагчаар сонгогдож, бид хамтдаа чуулганы ажлыг удирдаж байлаа. Кэти юмыг ганцаараа хийх дуртайг би хэсэг хугацааны дараа олж мэдсэн юм. Үндсэн хариуцлага нь болох бичгийн ажилтай завгүй байхаас бусад үед Кэти бидэнтэй ажлын талаар ярилцаж, хэлэлцэх нь ховор учраас бидний хооронд хамтын ажиллагаа гэж бараг байгаагүй. Дээд түвшний удирдагчаас хамт хий гэж бидэнд оноосон төслүүдэд Кэти оролцдоггүй, ердөө л биднийг хийчхээрэй гэж гуйсан зурвас явуулдаг байв. Кэтигийн хариуцсан бичгийн ажилд асуудал байгааг, Кэти цаг тухайд нь хяналт тавихгүй байгааг би хожим нь олж мэдсэн юм. Миний хамтрагч Жоис бид хоёр очиж Кэтитэй нөхөрлөөд, удирдагч байна гэдэг чуулганы бүх төсөлд хяналт тавьж, оролцоно гэсэн үг гэж хэлсэн. Хариуд нь Кэти, чуулганы төслүүдийг сайн мэдэхгүй, бас ажлын зарчмыг, яаж хяналт тавихаа ойлгохгүй байгаа, тэдгээрийг бид зохицуулахад л болно, өөрөө бичгийн ажлаа хийгээд үргэлж маш завгүй байдаг, илүү цаг зав, эрч хүч байхгүй гэсэн.

Нэг удаа Кэти, чуулганы удирдагч, сайн мэдээний санваартан хоёрыг үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг дагахгүй байна гэж мэдээлсэн захиа аваад бид хоёрыг хамтарч ажиллан, энэ асуудлыг зохицуулахыг хүссэн дээд түвшний удирдагч руу тэр захиаг явуулчихсан. Гэвч сүүлд нь Кэти намайг групп чатад оруулаад захиа бичсэн ах эгч нарт аливаа асуудлыг шууд надад мэдээл гэж хэлчхээд дараа нь, өөрт нь ийм зүйлд зарцуулах цаг байхгүй учраас тэр захианы агуулгыг уншилгүйгээр дээд түвшний удирдагчид өгсөн, чи үүнийг судалж, зохицуулаач гэсэн зурвас надад явуулсан. Кэтигийн зурвасыг уншаад нэг л зүйл болохгүй байгаа юм шиг надад санагдлаа. Дээд түвшний удирдагч саяхан бид хоёрыг хамтдаа энэ асуудлыг зохицуул гэсэн. Кэти яаж зүгээр л эргэж хараад энэ асуудлыг надад тохчхоод, мартаж чаддаг байна аа? Удирдагч, ажилчид ажилдаа ингэж хандах ёсгүй. Жоис бид хоёр саяхан чуулганы ажилд гардаг асуудлыг яаж шийдвэрлэх талаар ярихад Кэти завгүй, ойлгохгүй байна, хийж чадахгүй гэсэн. Одоо дээд түвшний удирдагч бид хоёрыг хамтдаа энэ мэдээллийг зохицуул гэж тусгайлан хүсэж байхад Кэти нөгөө л шалтгаа хэлж байна. Кэти удирдагч болоод аль хэдийн хэдэн сар болсон мөртлөө ажилд хяналт тавих, асуудал шийдвэрлэхэд огт оролцдоггүй. Кэти бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч шиг авирлаж байв. Бурхан удирдагчдын хариуцлагын талаар маш дэлгэрэнгүй ярьж, удирдагчид ажлаа хэрхэн гүйцэтгэх талаар нөхөрлөлдөө маш тодорхой хэлсэн. Удирдагчаар дөнгөж ажиллаж эхэлсэн байсан ч гэсэн Бурханы үгийн дагуу хийж чадах зүйл Кэтид байж л байгаа. Ажил, зарчмыг ойлгохгүй байсан ч гэсэн ядаж л ажил хэр явагдаж байгаад хяналт тавьж болох байсан. Гэтэл Кэти завгүй, чадахгүй, мэдэхгүй гэж үргэлж шалтагладаг, Бурханы үгийн дагуу үйлддэггүй, зааж өгөхөд хүртэл сонсдоггүй, үнэнийг хүлээж авах хандлага байхгүй байлаа. Би Кэтигийн зан авирыг дээд түвшний удирдагчид мэдээлэх хэрэгтэй юу гэж бодож, хэсэг хугацаанд энэ асуудлыг зогсолтгүй тунгаан бодож, удирдагчид хэлэхийг хэд хэдэн ч удаа хүссэн. Гэвч тэгээд урьд нь нэг удаа Кэти нэг удирдагчийн асуудлыг мэдээлснийг бодлоо. Би хэрэг явдлын цаад учрыг бүрэн ойлгохгүй, удирдагчийг хамаагүй шүүж байна гэж бодоод Кэтиг ширүүхэн задлан шинжилж, илчилсэн. Дараа нь дээд түвшний удирдагч үүнийг мэдээд шударга бус, шүүмжлэлтэй хандаж, хүмүүсийг дарангуйлж байна гээд надтай харьцаж, бүр цуглаан дээр миний зан авирыг илчилж, задлан шинжилсэн. Кэтиг дээд түвшний удирдагчид мэдээлбэл удирдагчид намайг Кэтиг дарангуйлж, гадуурхаж, Кэтигийн эсрэг юм олох гэж хичээж байна гэж бодох болов уу? Би дээд түвшний удирдагчид тийм сэтгэгдэл төрүүлж болохгүй. Би энэ захианаас болж халагдвал эрсдэл нь шагналаасаа илүү болох биш үү? Иймээс би Кэтигийн асуудлыг түрдээ хэлэхгүй байхаар шийдсэн.

Энэ оны 6 сард Кэтигийн чуулганы сайн мэдээний ажил муу байсан болохоор дээд түвшний удирдагч Жэрри ахыг сайн мэдээний ажлыг хариуцаач гэж хүссэн. Зарим ажилчдыг ийш тийш нь шилжүүлж, Жэрри, сайн мэдээний ажлын хэдэн зааварлагчид ярилцаад, Кэтигийн зөвшөөрлийг авалгүйгээр зарчимд үндэслэн хэдэн зохицуулалт хийсэн. Кэти үнийг мэдээд Жэрри өөрийг нь нухацтай авч үзэхгүй байгаа юм шиг Кэтид санагдаж, ар хударгаар нь Жэрриг шүүн, Жэрри бол өөрийн гэсэн бяцхан хаанчлалтай болохыг хүсдэг антихрист мөн, антихрист биш байлаа ч гэсэн бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч гэсэн. Кэти ах эгч нар, зааварлагчдын хоорондох харилцааг муутгаж, зарим хамтран зүтгэгч, зааварлагчдыг турхирч, атаархаж хоорондоо тэмцэлдэхэд хүргэж, сайн мэдээний ажлыг хэрэгжүүлэхэд хэцүү болгосон. Кэти бас Жэрригийн ажил ямар явагдаж байгааг л ганц тагнах гэж нэг эгчийг сайн мэдээ ажилд оролцуулахаар зохицуулж, Жэррид нөлөөлөх хөшүүрэг олж, хариугаа авах боломжийг хүлээж, хожим нь Жэрригийн үүрэгт гарсан өчүүхэн асуудлыг шүүрч аваад том асуудал болгож, Жэрриг дээд түвшний удирдагчид мэдээл гэж нэг эгчийг ятгаж, Жэрриг бүрэн няц дарахын тулд дээд түвшний удирдагчийг ашиглахыг оролдож байлаа. Үүнийг мэдээд би цочирдсон. Кэти нэр хүнд, байр суурийнхаа төлөө хамтран зүтгэгчид рүүгээ дайрч, хавчин гадуурхахын тулд юу ч хийхэд бэлэн байсан. Кэти чуулганы үндсэн ажлыг хариуцдаг ах эгч нарыг унагаахыг хүсэж, чуулганы ажлыг огт хамгаалаагүй. Яг л Бурханы үгийн илчилсэн шиг: “Антихристүүд хүмүүсийг илэрхий дарж, гадуурхаж, дайрч давшилж, асуудлыг нь ил болгож байгаа нь бүгд зорилготой. Тэд үнэнийг эрэлхийлж, антихристүүдийг ялган таньж чаддаг хүмүүсийг иймэрхүү аргаар ялж, улмаар байр сууриа бэхжүүлэх зорилготойгоор онилдог нь эргэлзээгүй. Хүмүүсийг ингэж дайрч давшилж, гадуурхах нь хорон муу шинжтэй. Тэдний үг хэл, ярианых нь хэв маягт илчилж, яллаж, гүтгэж, ёрын муугаар гүжирдсэн түрэмгийлэл байдаг. Тэр ч байтугай тэд баримтыг мушгин гуйвуулж, эерэг зүйлийг сөрөг болгож, сөрөг зүйлийг эерэг болгож ярьдаг. Антихристүүд ингэж хар цагааныг эргүүлж, зөв бурууг хольж хутгаснаараа хүмүүсийг ялж, нэр хүндийг нь сүйрүүлэх зорилгоо гүйцэлдүүлдэг. Санал зөрөлддөг хүмүүсийг ямар сэтгэлгээнээс болж ингэж дайрч давшилж, гадуурхдаг вэ? Ихэнхдээ энэ нь атаархсан бодлоос үүддэг. Харгис догшин зан чанарын хувьд атаархал нь хүчтэй үзэн ядалтыг агуулж байдаг. Антихристүүд атаархлынхаа улмаас хүмүүсийг дайрч давшилж, гадуурхдаг. Иймэрхүү нөхцөл байдалд антихристүүд илчлэгдэж, мэдээлэгдэж, байр сууриа алдвал оюун санаа нь дайралтад өртдөг; тэд үүнд захирагддаггүй, бас баярладаггүй, энэ нь өш хонзонгийн хүчтэй сэтгэлгээг бүр ч амархан төрүүлдэг. Өшөө авалт нь бас нэг төрлийн сэтгэлгээ бөгөөд бас нэг төрлийн завхарсан зан чанар юм. Хэн нэгний хийсэн зүйл өөрт нь хохирол учруулж байгааг, бусад хүн өөрөөс нь илүү чадварлаг, хэн нэгний хэлсэн үг, зөвлөгөө өөрийнхөөс нь илүү дээр юм уу илүү сүрлэг, бүх хүн тэр хүний хэлсэн үг, зөвлөгөөтэй санал нийлж байгааг харах үед антихристүүдэд байр сууринд нь заналхийлж байгаа юм шиг санагдаж, зүрх сэтгэлд нь атаархал, үзэн ядалт төрдөг ба тэд дайрч давшилж, өшөө авдаг. Хүмүүс өшөө авахдаа ерөнхийдөө онилсон хүндээ түрүүлж цохилт өгдөг. Нөгөө тал нь бууж өгөх хүртэл тэд хүмүүс рүү идэвхтэй дайрч давшилж, буулгаж авдаг. Бууж өгсөн үед нь л уураа гаргасан юм шиг санагддаг. Хүмүүс рүү дайрч давшилж, гадуурхах нь өөр юугаар илэрдэг вэ? (Бусдыг дорд үзэх.) Бусдыг дорд үзэх нь үүний нэг илрэл юм; чи яаж ч сайн ажиллаа гэсэн, тэд чамайг идэвхгүй, сул дорой, тэвчиж чадахгүй болох хүртэл чинь дорд үзэж, ялласаар байх болно. Тэр үед л тэд баяртай болдог, учир нь тэд зорилгоо биелүүлсэн. Яллах нь бусдыг дорд үзэхийн нэг хэсэг мөн үү? (Мөн.) Антихристүүд хүмүүсийг хэрхэн ялладаг вэ? Тэд туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгодог. Жишээлбэл, чи асуудал болохооргүй зүйл хийсэн ч тэд чам руу дайрч давшлахын тулд сүр бадруулдаг. Тэд чиний улыг шагайхын тулд элдэв янзын арга сэдэж, туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгон чамайг ялладаг, ингэснээр үүнийг сонссон бусад хүн антихристүүдийн хэлж байгаа зүйл үндэслэлтэй юм байна, чамайг буруу юм хийж гэж бодоход хүрдэг. Ингэснээр антихристүүд зорилгоо биелүүлсэн байдаг. Энэ нь санал зөрөлдөгсдийг яллаж, дайрч давшилж, гадуурхах явдал юм. Гадуурхах гэж юу гэсэн үг вэ? Энэ бол үйлдэл чинь хэчнээн зөв байлаа ч—үнэндээ чиний зөв гэдгийг мэдэж байгаа ч—антихристүүд чамд атаархаж, чамайг үзэн ядаж, чам руу зориуд дайрч давшлахыг оролдож байгаа учраас чамайг буруу юм хийсэн гэж хэлнэ гэсэн үг юм. Тэгээд тэд үзэл бодол, төөрөгдлөө ашиглан чамтай мэтгэлцэж ялахдаа үнэмшмээр ярьж, сонсож байгаа бүх хүнд тэд зөв зүйтэй, маш сайхан ярьж байгаа юм шиг санагддаг; тэгээд тэр бүх хүн чамайг эсэргүүцэн антихристийн талд орно. Антихристүүд үүнийг ашиглан чам руу дайрч давшилж, чамайг идэвхгүй, сул дорой болгож, бүх хүний сайшаалыг хүртдэг. Ингэж тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах зорилгодоо хүрсэн байдаг. Санал зөрөлдөгсдийг заримдаа нүүр тулан мэтгэлцэх хэлбэрээр гадуурхаж, эсвэл заримдаа хэн нэгнийг шүүмжилж, хор хутгаж, гүжирдэж, ар хударгаар нь худал юм зохиож гадуурхаж болно. Жишээлбэл, хэрвээ антихристүүд санал зөрөлддөг хүнийг гадуурхахыг хүсвэл тэр хүний алдааны талаар цуурхал тарааж, бусадтай харилцах харилцааг нь зөрчилтэй болгож, бусад хүнийг тухайн санал зөрөлдөгчөөс зайгаа барихад хүргэж, санал зөрөлдөгчийг тусгаарлах гэсэн зорилгоо биелүүлдэг. Тэгээд тэд боломжийг хайж олж, санал зөрөлдөгч ялагдаж, нэр хүнд нь сүйрэх хүртэл түүнийг гутаасан мэдээлэл ашиглана. Антихристүүдийн бодлоор бол, өөрсдийнх нь байр сууринд заналхийлэх вий гэсэндээ өрсөлдөгчөө буулгаж авч байгаа хэрэг юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 2-р зүйл: Тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхдаг). Антихристүүд нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд юу эсийг хийдгийг Бурхан илчилсэн. Чуулганыг хаан шиг захирахын тулд тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг дайрч давшилж, голж, тэр ч байтугай үзэн ядаж эхэлдэг. Үнэнийг эрж хайдаг хүмүүс тэдний хувьд нүдэнд орсон өргөс мэт байдаг тул өчүүхэн асуудлыг нь том хэрэг болгож, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг шийтгэхийн тулд тэднийг дур зоргоороо шүүж, дайрч давшилдаг. Тэд чуулганд эрх мэдэлтэй болохын тулд үнэнийг эрж хайдаг хүмүүсийг хорлодог. Кэти чуулганд зөрчил маргаан үүсгэж, сайн мэдээний ажлыг удирдаж байсан Жэрри рүү дайрч, яллаж, бүр дээд түвшний удирдагчийг ашиглан Жэрриг шийтгэхийг хүссэн. Бүр ч дор зүйл нь, Кэти хамтран зүтгэгч нартайгаа хамтарч ажиллахгүй, юмыг дандаа ганцаараа хийн, эсрэгээрээ цуурхал зохиож, дээд түвшний удирдагчийг эв найртай ажиллахгүй байна гэж шүүж, ах эгч нарыг удирдагчдын эсрэг өрөөсгөл хандлагатай болгосон. Кэти чуулганыг хаан шиг захирах зорилгодоо хүрэхийн тулд үүнийг хийсэн. Кэти хүмүүсийг санаатайгаар шийтгэж, сайн мэдээний ажлыг алдагдуулж байв. Кэтигийн юу хийгээд байгааг дээд удирдлага олж мэдмэгцээ, антихристийн замаар явж байгаа хуурамч удирдагч гэдгийг нь олж хараад, удирдагчийн албан тушаалаас даруй халсан.

Дараа нь би хамтран зүтгэгчтэйгээ хамт Кэтитэй нөхөрлөж, зан авирыг нь задлан шинжилж, Жэрриг мэдээл гэж хэн нэгнийг турхирах нь чуулганы ажлыг бусниулж, саад хийж байгаа хэрэг, өөрөө антихристийн замаар явж байна гэсэн. Кэти үүнийг хүлээж аваагүй төдийгүй бүр биеэ өмөөрч, өөрт нь далд сэдэл байгаагүй, нэг асуудлыг ердийн байдлаар мэдээлсэн төдий, тиймээс энэ яаж чуулганы ажилд саад хийж байгаа хэрэг болох юм бэ? гэсэн. Кэти баримттай нүүр тулаад ч алдаагаа огт хүлээн зөвшөөрөхгүй, мэлзэж, булзааруулж байгааг хараад надад Бурханы энэ үг бодогдсон, “Юу ч тохиолдоогүй үед үнэнд хандах хүний жинхэнэ хандлагыг харах боломжгүй. Хүмүүсийг засаж, харьцаж, халах үед үнэнд хандах жинхэнэ хандлага нь илчлэгддэг. Үнэнийг хүлээн авдаг хүмүүс ямар ч нөхцөл байдалд үнэнийг хүлээж авч чаддаг; буруутай бол буруугаа хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулж, үнэнийг хүлээн авдаг. Харин үнэнийг хайрладаггүй хүмүүс алдаа нь ил байхад хүртэл буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы гэр өөртэй нь харьцахыг хүлээж авах талаар бол яриад ч хэрэггүй. Тэгвэл бүр зарим хүнд ямар шалтгаан байдаг вэ? ‘Би үүнийг сайн хийх санаатай байсан ч ердөө л сайн хийсэнгүй, тиймээс намайг муу ажиллаа гэж буруутгаж болохгүй. Санаа зорилго минь сайн байсан, би зовж, төлөөс төлж, өөрийгөө зарлагадсан. Энэ бол мууг үйлдэж байгаа хэрэг биш!’ Тэд үүнийг Бурханы гэр өөртэй нь харьцахыг зөвшөөрөхгүй байх шалтаг, шалтгаан болгож ашигладаг. Ингэх нь зохистой юу? Хүн ямар ч шалтаг, шалтгаан ашигласан бай, энэ нь үнэн болон Бурханд хандах хандлагыг нь өнгөлөн далдалж чадахгүй. Энэ бол хүний уг чанар, мөн чанарт хамаарах асуудал бөгөөд энэ асуудлыг хамгийн их илтгэдэг. Чамд асуудал тулгарсан эсэхээс үл хамааран үнэнд хандах хандлага чинь уг чанар, мөн чанарыг чинь харуулдаг—энэ бол Бурханд хандах хандлага чинь юм. Үнэнд яаж хандаж байгаагаас чинь Бурханд яаж ханддагийг чинь мэдэж болно(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Яг л энэ. Үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэдий ёрын мууг үйлдэж, чуулганы ажилд саад хийсэн ч гэсэн, тэд санаа зорилго нь зөв байсан гэж зүтгэж гэм буруу, ёрын муу үйлдлээ цайруулахыг хүсдэг, яг л буруу сэдэл агуулаагүй байсан аятай чуулганы ажилд саад хийсэн ч гэсэн өөрсдөд нь хариуцлага тооцох ёсгүй гэдэг. Кэти яг ийм болохыг би ухаарсан. Өөрийгөө зөвтгөж, буруу зүйл хийх санаа зорилго байгаагүй гэж хэлж байвч нууцаар бусниулж, саад хийж, хүмүүсийг шийтгэж байгаа нь илэрхий байсан. Баримттай нүүр тулаад ч алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй, үнэнийг бүрэн дүүрэн голсон. Кэти бас удирдагч болоод удаагүй, ойлгохгүй, их ажил хийж чадахгүй гэдгээ байнга ярьж байсан нь удирдагчдаас шаарддаг Бурханы шаардлагыг мэддэг хэр нь Бурханы үгийг дагаагүйг баталж байв. Бүх хүн эвтэй хамтран ажиллах ёстой гэж дээд түвшний удирдагч нөхөрлөсөн ч Кэти үгэнд нь орохгүй, юмыг өөрийнхөөрөө, хүссэнээрээ хийсээр л байсан. Кэти Бурханы үг, эерэг зүйлсийг огт хүлээж аваагүй, захирагдаагүй гэдэг нь зан авираас нь илэрхий байсан. Эцэст нь Кэти нэр төр, байр суурийнхаа төлөө сайн мэдээний ажлыг нураахын тулд бүр Жэрри ахыг шийтгэхийг хүссэн. Кэти чуулганы ажлыг огтхон ч хамгаалаагүй, уг чанартаа үнэнийг хайрлаж, хүлээж аваагүй, Кэтиг халсан нь Бурханы зөвт байдал гэдгийг батлахад энэ нь хангалтай. Үүнийг ухаараад би Кэтиг илүү сайн ялган таньж, бас өөрийгөө эргэцүүлсэн. Өмнө нь надад, Кэти бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч шиг санагдаж, дээд түвшний удирдагчид Кэтиг мэдээлэхийг хүссэн, тэгээд эцэст нь би яагаад тэгэхээ больсон юм бол? Би өөрийн байдлыг Бурханы өмнө авчран залбирч, асуудлаа ойлгоход минь залж чиглүүлээч гэж Бурханаас гуйн.

Бурханы үгээс үүнийг уншсан. “Зарим хүн хүссэнээрээ үйлдэж, зарчмыг зөрчдөг бөгөөд засалт, харьцалт туулсныхаа дараа өөрсдийгөө биеэ тоосон, мөн үнэнгүй учраас л алдаа гаргасан гэдгээ ердөө үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэд ‘Надаас өөр хэн ч түрүүлж гардаггүй, тэгээд эцэст нь ямар нэг юм буруугаар эргэвэл тэд бүх хариуцлагыг над руу түлхдэг. Би тэнэг биш үү? Дараагийн удаа би адилхан юм хийж, түрүүлж гарч болохгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг шүү дээ!’ гэж гомдоллосон хэвээр байдаг. Энэ хандлагыг чи юу гэж бодож байна? Энэ гэмшсэн хандлага мөн үү? (Биш.) Энэ ямар хандлага вэ? Тэд зальхай, ов мэхтэй болсон биш үү? Зүрх сэтгэлдээ тэд ‘Энэ удаа гамшиг болж хувираагүй нь азтай хэрэг. Хал үзэж, халуун чулуу долооно гэдэг чинь энэ шүү дээ. Би ирээдүйд илүү хянамгай байх ёстой’ гэж боддог. Тэд үнэнийг эрж хайдаггүй, асуудлыг зохицуулж, шийдвэрлэхийн тулд шалихгүй зан, зальхай арга ашигладаг. Тэд ийм маягаар үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй, яагаад гэвэл, тэд гэмшээгүй. Гэмших үедээ хийх эхний зүйл бол ямар буруу юм хийснээ мэдэж, хаана алдаа гаргаснаа харж, асуудлын мөн чанарыг, илчилсэн завхарсан зан чанараа ойлгох явдал юм; чи эдгээр зүйлийг эргэцүүлж, үнэнийг хүлээн авч, дараа нь үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн энэ л гэмшлийн хандлага юм. Нөгөө талаар хэрвээ чи зальжин арга замыг нэгд нэггүй бодож үздэг болж, урьдынхаасаа илүү зальхай болж, арга техник чинь улам овжин, далд болж, аливааг зохицуулах улам олон арга барилтай болсон бол асуудал зүгээр нэг ов мэхтэй байх шиг энгийн биш. Чи арга заль хэрэглэж байгаа бөгөөд хэлж болохгүй нууц чамд байдаг. Энэ бол ёрын муу. Чи гэмшээгүй төдийгүй улам зальхай, ов мэхтэй болсон. Чи тун гөжүүд, ёрын муу, өөрийнхөө бурууг өнгөн дээрээ хүлээн зөвшөөрч, харьцалт, засалтыг хүлээн авдаг ч бодит байдал дээр чамд өчүүхэн ч гэмшсэн хандлага байдаггүйг Бурхан хардаг. Бид яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь ийм үйл явдал болж байхад юм уу болсных нь дараа чи үнэнийг огт эрж хайгаагүй, өөрийгөө эргэцүүлж, мэдэхээр оролдоогүй, үнэний дагуу хэрэгжүүлээгүй. Чи Сатаны гүн ухаан, логик, асуудлыг шийдвэрлэх арга барилыг ашигладаг хандлагатай. Бодит байдал дээр чи асуудлаас зайлсхийж, асуудлын ул мөрийг бусдад харуулахгүй, юу ч цухуйлгахгүйн тулд аятайхан өнгөлөн далдалдаг. Эцэст нь чи өөрийгөө тун ухаалаг гэж боддог. Өөрт тохиолдсон асуудлыг үнэхээр эргэцүүлж, нүглээ улайж, гэмшээд, дараа нь үнэнийг эрж хайж, үнэний дагуу хэрэгжүүлж байгааг чинь биш, харин үүнийг л Бурхан хардаг. Чиний хандлага бол үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж буй хандлага биш, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хандлага ч биш, харин асуудлаа шийдвэрлэхийн тулд Сатаны аргачлал, арга барилыг ашиглаж буй хандлага юм. Чи бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханаар илчлэгдэхийг эсэргүүцдэг бөгөөд чамд зориулж Бурханы зохион байгуулсан орчин нөхцөлийн тухайд хамгаалсан, сөргөлдсөн байдалтай байдаг. Зүрх сэтгэл чинь урьд өмнөхөөсөө илүү хаагдмал болж, Бурханаас улам тусгаарлагддаг. Тэгэхээр үүнээс ямар нэг сайн үр дүн гарч болох уу? Чи гэрэлд амьдарч, амар амгалан, баяр хөөрийг эдэлсээр байж чадах уу? Чадахгүй. Чи үнэнээс, Бурханаас зайлдаг, чи гарцаагүй харанхуйд унаж, уйлж шүдээ хавирна. Хүмүүст ийм байдал давамгайлдаг уу? (Тэгдэг.) Зарим хүн өөртөө байнга сэрэмжлүүлж, ‘Би энэ удаа харьцалт туулсан. Дараагийн удаа илүү ухаалаг, болгоомжтой байх ёстой. Ухаалаг байх нь амьдралын суурь—ухаалаг биш хүмүүс бол тэнэгүүд’ гэж хэлдэг. Хэрвээ чи өөрийгөө үргэлж ингэж залж чиглүүлж, өөртөө сэрэмжлүүлж байгаа бол ер нь ямар нэг юманд хүрэх үү? Чи үнэнийг олж авч чадах уу? Чамд асуудал тулгарахад чи үнэний нэг талыг эрж хайж, ойлгож, үнэний тэр талыг олж авах ёстой. Үнэнийг ойлгосноор юунд хүрч болох вэ? Чи үнэний нэг талыг ойлгох үедээ Бурханы хүслийн нэг талыг ойлгоно; Бурхан яагаад чамд ийм зүйл хийснийг, яагаад чамд тийм шаардлага тавьсныг, чамайг ингэж цээрлүүлж, сахилгажуулах орчныг яагаад зохион байгуулсныг, чамайг засаж, харьцахын тулд яагаад энэ асуудлыг ашигласныг, энэ асуудал дээр яагаад унаж, бүтэлгүйтэж, илчлэгдсэнээ чи ойлгоно. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлговол үнэнийг эрэлхийлж, амийн оролтод хүрч чадна. Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгодоггүй, эдгээр баримтыг хүлээн авдаггүй, харин эсэргүүцэж, тэрсэлж, дүр эсгэхийн тулд өөрийн гэсэн арга барилыг ашиглаж, бусад бүх хүн болон Бурханд хуурамч царай гаргах гэж зүтгэсээр байдаг бол үүрд үнэнийг олж авч чадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна). Бурханы үгийн илчилснээр бол, алдаа хийдэг хүмүүс бүтэлгүйтлийнхээ уг үндсийг эргэцүүлж, асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаггүй, харин ч дахиад алдаа гаргавал харьцалт туулна гэж санаа зовоод, дахиад асуудал гарах үед заль мэх гаргаж, Бурханаас болгоомжилж эхэлдэг, ийм хүн ов мэхтэй, буулт хийдэггүй зан чанартай байдаг. Би ингэж авирлаж байж. Өмнө нь би Кэтигийн нөхцөл байдлыг ойлголгүйгээр, шүүмжлэлтэй хандаж байна гэж Кэтиг буруутгаж, дарангуйлж, ингэсний минь төлөө удирдагч намайг илчилж, задлан шинжилсэн. Би хожим нь бие тоосон зан чанараа мэдэж авч, ингэж бүтэлгүйтсэн нь итгэгчийн амьдралын минь гэм буруу байсан гэж өөртөө анхааруулж, сургамж авах ёстой, энэ алдаагаа давтах ёсгүй гэдгээ мэддэг болсны зэрэгцээ Бурханаас бага зэрэг болгоомжилдог болсон. Дахиж би хэн нэгнийг ингэж дарангуйлаад, антихристийн замаар явж буй хүн гэдэг минь тогтоогдвол удирдагчийн ажил минь дуусгавар болж, бүх нэр хүндээ алдана гэж маш их санаа зовж байсан учраас энэ удаад бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч гэдгийг нь олж мэдээд Кэтиг мэдээлж зүрхлээгүй, бас эргэлзээ тээнэгэлзээгээр дүүрч, намайг Кэтид дэндүү хатуу хандаж байна, өө эрж, зүгээр өнгөрөөхгүй байснаараа Кэтиг дарангуйлж, гадуурхаж байна гэж удирдагч бодно гэж би санаа зовсон. Нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд би дуугүй өнгөрөхөөр шийдсэн. Кэтиг мэдээлбэл өөрөө буруудаж, байр сууриа эрсдэлд оруулна гэж айсан. Кэтигийн асуудлыг мэдээлэх нь туйлын хэвийн зүйл байсан ч ихэд болгоомжилж, дээд түвшний удирдагч юу гэж бодох бол гэж таамаглаж, тэднээс, Бурханаас сэрэмжилж, Бурхантай тоглоом тоглосон. Би маш ов мэхтэй байж! Кэти зөрчил маргаан үүсгэж, сайн мэдээний ажлыг үймүүлж, бусниулж байсан. Энэ нь Бурхан Кэтиг илчилж, ажлаа хамгаалж байгаа хэрэг байв. Ямар ч хүний бодол, санаа зорилго, үйлдэл Бурханы шинжилтээс мултарч чадахгүй гэдгийг би харсан. Тэгтэл Бурхан бүх зүйлийг харж байгаа гэдэгт би яагаад итгэсэнгүй вэ? Кэтиг дарангуйлах ямар ч санаа зорилгогүй, зан авирыг нь яг харснаараа, бодитойгоор мэдээлж байсан байж удирдагч намайг халах вий гэж би яагаад үргэлж санаа зовов?

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, асуудлаа илүү сайн ойлгосон. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байхгүй, Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт итгэдэггүй бол чи юу ч хийж чадахгүй. Олон хүн үнэнийг ойлгодоггүй, Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт итгэдэггүй, Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Хорвоогийн түшмэлүүд бүгд нэг нэгнийхээ ашиг сонирхлыг хамгаалдаг, Бурханы гэр ч адилхан байж таарна гэж тэд үргэлж бодож байдаг. Бурхан бол үнэн, зөвт байдал гэдэгт тэд лавтайяа итгэдэггүй. Тиймээс ийм хүнийг үл итгэгч гэж нэрлэж болно. Гэхдээ цөөн тооны хүмүүс л бодитой асуудлыг мэдээлж чаддаг. Ийм хүмүүсийг Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг, хариуцлагатай хүмүүс гэж нэрлэж болно. Ноцтой асуудал олоод шийдвэрлэдэггүй, Дээрхэд ч мэдээлдэггүй олон хүн бий. Дээрх шууд шалгаж шинжлэх үед л асуудлыг мэдээлж, ноцтойг нь мэдэрч эхэлдэг. Энэ нь аливааг саатуулдаг. Тиймээс жирийн ах, эгч, эсвэл удирдагч, ажилчин байх чинь хамаагүй шийдвэрлэж чадахгүй, ажлын томоохон зарчимд хамаарах асуудалтай тулгарах болгондоо үргэлж Дээрхэд мэдээлж, Түүний удирдамжийг цаг тухайд нь эрж хайх ёстой. Төвөгтэй асуудал, бэрхшээлтэй тулгарсан ч шийдвэрлэхгүй бол зарим ажил явагдах боломжгүй болно; хойш тавьж, зогсоох ёстой болно. Энэ нь чуулганы ажлын явцад нөлөөлдөг. Тиймээс ажлын явцад шууд нөлөөлж болох асуудал гарах үед үүнийг цаг тухайд нь олж илрүүлж, шийдвэрлэх ёстой. Асуудлыг шийдвэрлэхэд амаргүй бол үнэнийг ойлгодог, тухайн талбартаа мэргэшсэн хүмүүсийг олж, тэдэнтэй хамт суугаад асуудлыг судалж, шийдвэрлэх ёстой. Иймэрхүү асуудлыг хойшлуулж болохгүй. Тэдгээрийг шийдвэрлэхгүй алгуурласан хоног болгоны тоогоор ажлын явц саатаж байдаг. Энэ бол нэг хүнд саад болж байгаа хэрэг биш, чуулганы ажлаас гадна, Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлдөг. Тиймээс ээдрээтэй асуудал юм уу иймэрхүү бэрхшээлтэй тулгарвал шийдвэрлэх ёстой. Хэрвээ шийдвэрлэж үнэхээр чадахгүй бол хурдхан Дээрхэд мэдээл. Дээрх үүнийг шууд шийдвэрлэнэ, эсвэл чамд зам хэлж өгнө. Хэрвээ удирдагч иймэрхүү асуудлыг зохицуулж чадахгүй, Дээрхэд мэдээлж, Түүний удирдамжийг эрж хайхын оронд асуудлыг хойш тавьдаг бол тэр удирдагч харалган, усан тэнэг бөгөөд ямар ч хэрэггүй юм. Тэднийг халж, албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй. Ийм хэрэггүй хүнийг албан тушаалаас нь зайлуулахгүй бол Бурханы гэрийн ажил урагшлах боломжгүй болж, тэдний гарт сүйрнэ. Үүнийг даруй шийдвэрлэх ёстой(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). “Ажлаа хийх үед чинь тулгарсан аливаа ээдрээтэй асуудал, бэрхшээл Бурханы сонгосон хүмүүст үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлөх юм уу чуулганы ажлын хэвийн явцад саад хийхээр байвал тэдгээрийг цаг тухайд нь шийдвэрлэх ёстой. Хэрвээ өөрөө шийдвэрлэж чадахгүй бол үнэнийг ойлгодог хэдэн хүнийг олоод, хамтдаа шийдвэрлэх ёстой. Ингээд ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол асуудлыг Дээрхэд мэдээлж, Түүний удирдамжийг эрж хайх ёстой. Ингэх нь удирдагч, ажилчдын үүрэг, хариуцлага юм(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгийг уншаад би, олон жил итгэгч байж, Бурханы үгийг маш их уншсан хэр нь Бурханд итгэх итгэл минь дэндүү бага, Бурханы зөвт зан чанарыг ойлгоогүй байснаа ойлгосон. Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт би жинхэнээсээ итгэдэггүй байж, тийм ч учраас би зүрх сэтгэлдээ эргэлзэж, болгоомжилсоор байсан. Бодит байдал дээр чуулган хүмүүсийг үнэний зарчимд үндэслэн үнэлж, халдаг. Хэн нэгэн удирдагч байлаа ч гэсэн, хэсэг хугацаанд бодитой ажил хийхгүй явсаар, үүргээ гүйцэтгэхдээ эх захгүй авирлаж, аливааг хүссэнээрээ хийж, удаа дараа нөхөрлөж, харьцсаны дараа ч гэсэн өөрчлөгдөхгүй бол, тэднийг хамгаалж, өөгшүүлэхгүй, шилжүүлж, хална. Бурханы гэр хэн нэгнийг халах юм уу зайлуулахдаа, үүргээ гүйцэтгэхдээ байнга гаргадаг зан авирт нь үндэслэдэг, Бурханд, үнэнд хандах хандлагыг нь бас бодолцож үздэг. Иймэрхүү зүйлийг хэзээ ч дур зоргоороо хийдэггүй. Өнгөрсөн хоёр жил орчим удирдагч байснаа эргээд бодоход, үүрэгт минь асуудал гарах үед удирдагч маань үргэлж үнэнийг нөхөрлөж, надад тусалж, асуудлыг олж мэдвэл хэлж өгдөг байсан. Асуудал ноцтой бол, тэд надтай харьцаж, намайг илчилж, задлан шинжилж, өөрийгөө ойлгоход минь тусалдаг байсан. Жишээ нь, үнэнийг ойлгохгүй, биеэ тоосон зан чанартаа түшиглэдэг байхдаа би Кэтиг дарангуйлах үед удирдагч үүний төлөө намайг халаагүй, харин ч асуудлыг минь хэлж өгч, гэмших боломжийг надад өгсөн. Бас Кэти чуулганы удирдагчаар сонгогдсон ч бодитой ажил огт хийгээгүй, ёрын мууг үйлдэж, сайн мэдээний ажилд саад хийж, бусниулж, антихристийн замаар алхаж байгааг алхаж байгааг дээд түвшний удирдагч мэдээд, Кэтиг даруйхан халсан. Миний өөрийн биеэр харж, туулсан зүйлс Бурханы гэрт үнэн, зөвт байдал ноёрхдогийн баталгаа болсон. Гэтэл би Кэтигийн асуудлыг мэдээлбэл авьяастай хүнийг дарангуйлж, гадуурхаж байна гэж намайг хараад, хална гэж бодсон. Ингэж бодох нь маш буруу байж, Би маш ов мэхтэй байж, Бурханд итгэх жинхэнэ итгэл надад байсангүй. Бас би, чуулганы ажлыг хамгаалах, хүмүүсийг дарангуйлах гэж юу болохыг сайн мэддэггүй байснаа ойлгосон. Үнэндээ, хүнийг бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч гэдгийг зарчмын дагуу ялган таньж, чуулганы ажлыг хамгаалахын тулд тэднийг мэдээлж, мэдээлэхдээ хуурамчаар үйлдэж, дур зоргоороо санаанаасаа зохиогоогүй, баримтад үндэслэсэн бол дарангуйлж байгаа хэрэг биш, зарчмыг баримталж, чуулганы ажлыг хамгаалж байгаа хэрэг. Хэрвээ санаа зорилго чинь хэн нэгнээс хариугаа авч, шийтгэх бол, хүссэнийг чинь хийдэггүй юм уу байр сууринд чинь заналхийлж, чамд захирагдахгүй байгаа болохоор чи хүнийг шүүж, яллаж, тэр ч байтугай тэднийг үндэслэлгүй буруутгаж, шийтгэхийн тулд баримтыг гуйвуулдаг бол тэр дарангуйлж байгаа хэрэг юм. Миний мэдээлэхийг хүссэн Кэтигийн зан авир бол Кэтитэй харилцахдаа миний харсан зүйлс байсан. Би мэдээлэл оргүй хоосон, санаатайгаар хариугаа авч байгаа үйлдэл биш байсан, би асуудлыг мэдээлж, чуулганы ажлыг унагааж, хор хүргэхээс сэргийлэхийг хүссэндээ тэгсэн. Энэ нь Кэтиг дарангуйлж, шийтгэж байгаа хэрэг биш, чуулганы ажлыг хамгаалж байгаа хэрэг байсан. Түүнчлэн, удирдагчийн нэг хариуцлага нь “ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, удирдамж эрж хайх(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Одоохондоо бидний хэн нь ч үнэнийг ойлгоогүй учраас ажлаа хийхдээ олон зүйлд будилж, олон бэрхшээл, бүрэн ойлгохгүй зүйлс, сайн ялган таньж чадахгүй хүмүүстэй тулгарах үедээ бид даруй үүнийг дээд түвшний удирдагчид мэдээлэх ёстой. Энэ нь чуулганд чухал ажил үүрдэг хүмүүсийн хувьд нэн ялангуяа үнэн юм. Удирдагч эсвэл төсөл удирдаж байлаа гээд уг хүн ашиглагдахад тохирно гэсэн үг биш юм, учир нь хүн үнэнийг олж авахаасаа өмнө хэдийд ч хамаагүй завхарсан зан чанараа дагаж, чуулганы ажилд саад хийж магадгүй. Хэзээ тэд төөрөлдөж, Бурханыг эсэргүүцэхийг хэн ч мэдэхгүй. Хэн нэгнийг мэдээлэх гэдэг тэдний талаар хов хүргэж, хайр найргүй дутагдлыг нь анхаараад, өө сэв эрээд байгаа хэрэг биш, харин ч бусдыг ялган таньж, бусдад хандах зарчмыг эрж хайж байгаа хэрэг. Чуулганы ажлыг хамгаалахын тулд ингэдэг юм. Тухайн хүн асуудалгүй, харин ялган таних чадварт чинь асуудал байгааг олж мэдвэл дээд түвшний удирдагчид мэдээлж, нөхөрлөлийг эрж хайснаараа чи зарчмыг мэдэж авч, хүмүүст шударга хандаж чадна. Эрж хайх замаар тухайн хүний ажилд үнэхээр асуудал байгааг тогтоовол чи бас тэдэнтэй даруй нөхөрлөж, асуудлаа таньж, зарчмын дагуу үүргээ гүйцэтгэхэд нь тусалж чадна. Ингэх нь чуулганы ажилд, ах эгч нарт ашиг тустай. Мэдээжийн хэрэг, ажлын явцад нөлөөлөхөөс сэргийлж хүн чанар муутай, чуулганы ажлыг огт хамгаалдаггүй хүмүүсийг даруйхан шилжүүлэх юм уу халах ёстой. Тиймээс асуудлыг даруй мэдээлэх нь удирдагчдын үүрэг, хариуцлага юм. Би Бурханы хүслийг ойлгомогцоо өөр чуулганы удирдагч, зааварлагчдын асуудлыг олж илрүүлбэл бүрэн ойлгоогүй зүйлээ хамтран зүтгэгч нартайгаа даруй ярилцаж, хэн ч асуудлыг тодорхой ойлгохгүй байвал үүнийг даруй дээд түвшний удирдагчид мэдээлж зарчмыг эрж хайна гэж шийдсэн. Би цаашид зөвхөн ашиг сонирхлоо бодоод, ийм аминч, ов мэхтэй байж болохгүй. Нэг их удалгүй миний хамтран зүтгэгч Жэйни эгч үүрэгтээ зарчмыг ухаж ойлгоогүй, үргэлж шалихгүй асуудалд анхаарч, видеоны ажлын явцыг саатуулаад байгааг олж мэдээд видеоны ажлын явц яагаад удаашраад байгааг дээд түвшний удирдагч асуухад би Жэйнигийн асуудлуудыг баримттайгаар мэдээлсэн. Тэд дараа нь энэ үүргийг яаж гүйцэтгэх талаар хэдэн зарчмыг нөхөрлөж, бидэнд илүү тодорхой замыг зааж өгч, видеоны ажлын явц үлэмж сайжирсан. Ийм үр дүнг хараад би гүнээ сэтгэл амрах мэдрэмжээр дүүрч, үнэнийг хэрэгжүүлэхийн баяр хөөрийг мэдэрсэн.

Энэ туршлагаар дамжуулан, би завхарсан зан чанараа, яагаад мэдээлж зүрхэлдэггүй байснаа бага зэрэг ойлгож авсан. Би дэндүү аминч, ов мэхтэй, байр сууриа дэндүү эрхэмлэдэг болохоо олж харсан. Ердөө л ашиг сонирхлоо хамгаалахын тулд асуудлыг мэдээлээд авьяастай хүнийг дарангуйлсан гэж буруутгагдахаас айсан. Бурханы үгийн удирдамж надад завхарсан зан чанараа мэдэж авч, ташаа бодол, харах өнцгөө залруулж, хэрэгжүүлэлтийн замтай болох боломж олгосон. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бардам байдлаа өөрчилсөн минь

Бернард, Камерун Өмнө нь би өөрийгөө тун ухаалаг гэж үргэлж бодож, бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чадна гэж боддог байлаа. Сургуульд ч,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих