Оюун санааны тэмцэл

2021-01-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу сэдэл өвөрлөсөн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх сэдэл чинь зөв мэт санагддаг боловч ямар нэг зүйл чамд тохиолдох үед чиний дотор маш олон буруу сэдэл байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл дотор нь байгааг ойлгуулдаг. Сэдэл чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон сэдлийн дагуу хэрэгжүүлэхээ болих чадвартай бол, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг орхиж байгааг чинь энэ нь нотолдог. Махан биеийг орхих үед чиний дотор тулаан болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулахаар оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалахад тэднийг хүргэхээр хичээдэг—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан хүмүүсийн доторх зүйлтэй эхлээд харьцахын тулд, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс тохиолдож буй бүх зүйлийн ард тулаан байдаг: Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд, эсвэл Бурханыг хайрлахыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие бүхэлдээ зүгээр мэт боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байх болно—энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт, эсвэл ялагдал шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэдэхгүй. Хүмүүсийн доторх сэдлийн ихэнх нь буруу байдаг учраас, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед агуу тулаан нүднээс далд явагдаж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их уй гунигийн нулимсыг урсгасан байх болно. Энэхүү тулаанаас болж хүмүүс зовлон зүдгүүр болон цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тулаан чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсох чадвартай бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгийг уншсаны дараа үнэнийг хэрэгжүүлэх нь огтхон ч энгийн зүйл биш, бас сүнслэг тулаан үнэхээр шаардлагатай гэдгийг би гүн гүнзгий мэдэрсэн. Хэдэн жилийн өмнө хадам дүү минь мууг үйлдэгч болох нь илэрсэн. Чуулганыхан дүүг хөөх бодолтой байсан ч би мэдрэмждээ автаад, үнэнийг хэрэгжүүлж чадаагүй юм. Сэтгэл дотроо би эцэс төгсгөлгүй тэмцэлдэж, нэлээд шаналсан. Эцэст нь би Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхийн аюул занал, үр дагаврыг тодорхой харсан. Тэгэхэд л би махан биеэ хаяж, сэтгэл хөдлөлөөсөө салж, мууг үйлдэгчийг илчилж, голж, үнэнийг хэрэгжүүлснээр бий болсон амар амгалан, аюулгүй байдлыг эцэст нь мэдэрсэн юм.

Оюун санааны тэмцэл

2017 онд би орон нутгийнхаа чуулганд удирдах үүрэг гүйцэтгэхээр буцаж очсон юм. Цуглааны үеэр ах, эгч нар маань надад, манай хадам дүү Хань Бин чуулганы удирдагчийн үүргээ биелүүлж, цуглаан дээр нөхөрлөх үедээ өнгөцхөн үг, сургаал ярьж дүр эсгэхээр оролддог байсан гэж хэлсэн юм. Дүү очсон газар бүрдээ бусдаар өөрийгөө шүтүүлж, сонсгохын тулд ямар үүрэг гүйцэтгэсэн, яаж зовсон тухайгаа ярьдаг байжээ. Ах, эгч нар маань өөрсдийн үүрэгтэй холбоотой зарим асуудлыг ярьсны дараа дүү тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөхөөс татгалзаж, бусдад ихэмсгээр сургадаг байж. Түүний сургаалууд зарим ах, эгчийг сөрөг байдалд амьдруулж, үүргээ гүйцэтгэх сонирхлоо алдахад хүргэсэн. Хожим нь Хань Бин халагдсан. Дараа нь дүү өөрийгөө эргэцүүлж, ойлгохоос татгалзаад, ах, эгч нарын дунд өдөөн хатгалга, хэрүүл тэмцэл дэгдээж, чуулганы амьдралыг үймүүлжээ. Чуулганы удирдагч нар түүнтэй хэдэн удаа нөхөрлөж, бас харьцаж, шүүмжилсэн ч тэр алийг нь ч хүлээн авахаас татгалзсан байна. Тэгээд дуулгаваргүй, сэтгэл дундуур хэвээр үлдэж, сөрөг байдлыг үргэлжлүүлэн тарааж, чуулганы амьдралд ихээхэн саад учруулсан… Хань Бин тэгж авирлаж байсныг сонсоод миний уур буцалсан. Би Бурханы энэ үгийг санасан юм: “Чуулган дотор хортой, хорлонтой яриагаа дэгдээдэг хүмүүс, түүнчлэн ах эгч нарын дунд цуу яриа түгээж, зөрчил өдөөж, бүлэглэл үүсгэдэг хүмүүс бүгд чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүс хязгаарлагдсан, учир нь тэд бол гарцаагүй таягдан хаягдах бай юм. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Гэхдээ зарим хүн зөвхөн завхарсан зан чанартай байхад, завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорлонтой байдгаараа тэднээс өөр хүмүүс бий. Ийм хүмүүсийн хийдэг, хэлдэг бүхэн завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, тэд бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний хийдэг бүхэн Бурханы ажилд саад болж, үймүүлдэг; тэдний бүх үйлдэл ах эгч нарын амийн оролтод саад хийж, чуулганы хэвийн амьдралыг сүйрүүлж байдаг. Хонины арьс нөмөрсөн эдгээр чоно эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэгдэх ёстой…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). номоос эш татав Би Бурханы үгийн энэ хэсгийг санаад, Бурханы үгээр хэмжвэл Хань Биний уг чанар, мөн чанар үнэхээр мууг үйлдэгчийнх юм гэдгийг тодорхой ойлгосон. Чуулганы удирдагчид, хамтран зүтгэгчид дүүгийн ааш авирыг Бурханы үгтэй харьцуулан шинжлээд, тэрээр үүргээ гүйцэтгэж байхдаа хаяж, зарлагадаж, зовж, төлөөс төлөх чадвартай байсан ч биеэ тоож, өөрийгөө чухалчилж, үнэнийг огт хүлээн зөвшөөрөөгүй, бас дур зоргоороо, хуумгай авирлаж, чуулганы амьдралыг үймүүлж, хэлээд байхад ч алдаагаа засахаас татгалзсан гэсэн юм. Энэ нь түүнийг мууг үйлдэгч болгосон. Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дүрмийн дагуу ийм хүмүүс хөөх ёстой. Түүнийг чуулганаас хөөх ёстой гэж олон ах эгч ярихыг сонссоныхоо дараа би дотроо маш их зөрчилтэй байсан: Дүүгийн ааш авираас үнэхээр мууг үйлдэгч гэдгийг нь харж, хөөгдөх ёстойг нь ойлгосон ч тэр миний эхнэрийн дүү, бас хадам аав, ээж маань надад сайн хандаж, гэр бүлд минь маш их анхаарал тавьдаг. Хэрэв тэд намайг Хань Бинг хөөх санал өгсөн гэж мэдвэл намайг энэрэлгүй, ач санадаггүй, гэр бүлдээ талархаж мэддэггүй гэж бодохгүй гэж үү? Би ийм зүйл хийчхээд хадмуудынхаа нүүрийг яаж харах юм бэ? Гэвч чуулганы удирдагчийн хувьд би зарчмын дагуу үйлдэлгүй, чуулганд мууг үйлдэгч байгааг маш сайн мэдсээр байж түүнийг хөөлгүй, харин чуулганы амьдралыг сүйтгэж, Бурханы сонгосон хүмүүст хор хөнөөл учруулах боломж олгосоор байвал мууг үйлдэгчийн хамсаатан, Бурханы дайсан болохгүй гэж үү? Би цааш нь бодохоос ч айж байлаа. Тухайн үед надад хадны завсар хавчуулагдсан мэт санагдсан. Яахаа ч мэдэхгүй байсан. Түгшсэн байдалтай байгааг минь хараад Жоу эгч надад “Лян ахаа, Хань Бин чуулганы амьдралыг ахин дахин үймүүлж, өчүүхэн ч гэмшсэн шинж үзүүлдэггүй. Зарчмын хувьд түүнийг чуулганаас хөөх ёстой. Энэ нь чуулганы ажлыг хамгаалж байгаа хэрэг. Ингэх нь л хамгийн чухал зүйл! Бид Бурханы хүслийг бодолцох хэрэгтэй, сэтгэл хөдлөл, хувийн мэдрэмждээ хөтлөгдөж болохгүй” гэж хэлсэн юм. Эгчийн яриаг сонсоод би бүр ч их зөрчилдсөн.

Яг тэр үед зарим ах, эгч “Хань Бин Бурханд маш олон жил итгэж, үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, их зовсон. Бид түүнд гэмших өөр нэг боломж олгох ёстой гэж бодож байна” гэцгээсэн юм. Тэрийг сонсоод би, энэ ах эгч нар Хань Биний сайн үйл хийх гадаад төрхөд мэхлэгдсэндээ л ингэж хэлсэн болохоор Хань Биний зан авирыг шинжлэхийн тулд тэдэнтэй үнэнийг нөхөрлөх ёстой, ингэвэл тэд түүний уг чанар, мөн чанарыг ялган таньж чадна гэдгийг тодорхой мэдсэн юм. Гэвч би дараа нь Хань Бин бол хадмуудын маань хайртай охин, хадам ээж минь Бурханд итгэх итгэлдээ будилсан, ялган таних чадваргүй, эхнэр минь хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж бодсон. Хэрэв би Хань Бинг хөөж, түүний муу зан авирыг ах, эгч нартаа илчилж, шинжлэхээр шийдвэл эхнэрийнхээ гэр бүлийнхнийг бүгдийг нь илт гомдоохгүй гэж үү? Хэрэв би ах, эгч нарын өмнө Хань Биний талаар хэдэн сайхан үг хэлж, дараа нь дүүтэй нөхөрлөөд, гэмшиж, цаашид үймээн үүсгэхгүй байхыг гуйсан бол түүнийг чуулганаас хөөхгүй байж, тэгснээрээ эхнэрийнхээ гэр бүлийг гомдоохгүй байх байлаа. Энэ санаа зарим талаар миний зовнилыг намжаасан учраас би ах эгч нартаа “Хань Бин үнэхээр муу үйл хийж, гэм буруу үйлдсэн боловч хүмүүсийг дээд зэргээр аврах нь Бурханы хүсэл тул бид түүнд гэмших өөр нэг боломж өгөх хэрэгтэй. Дахиад мууг үйлдвэл түүнийг хөөхөд тийм ч оройтохгүй, бид түүнийг үнэн сэтгэлээс нь хүлээн зөвшөөрүүлж чадна” гэж хэллээ. Жоу эгч хуурмаг үгийг минь сонсоод ямар нэг юм хэлмээр байгаа юм шиг санагдсан ч эцэст нь юу ч хэлсэнгүй. Өөр хэн ч нэмж юмхэлээгүй, миний сэтгэлийн түгшүүр бага зэрэг намдаж байгаа нь мэдрэгдлээ. Эцэст нь би хадмуудаа гомдоох талаар санаа зовох хэрэггүй боллоо гэж бодсон. Гэвч хоёр өдрийн дараа гэнэт миний аманд гурван яр гарлаа. Аманд гал гарч байгаа мэт санагдаж, халуу шатаж байсан юм. Заримдаа маш их өвдсөнөөс болоод би ярьж, юм идэж чадахгүй, бас өвдөлтөөсөө болоод бүр шөнө дунд ч сэрдэг байсан. Шаналсандаа би Бурханд залбирч л чадаж байлаа: “Бурхан минь, миний ам, хэлэн дээр гарсан энэ шаналгаат яр зүгээр нэг тохиолдлоор гараагүй гэдгийг би мэднэ. Энэ бол Таны цээрлүүлэлт, сахилгажуулалт. Өө Бурхан минь! Би танд гэмшихийг хүсэж байна”.

Дараа нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм: “Бурханд чин үнэнчээр итгэдэг хүмүүс Түүнийг үргэлж зүрх сэтгэлдээ байлгадаг бөгөөд Бурханыг хүндлэх, Бурханыг хайрлах зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой ба хийдэг бүхэн нь Бурханы шаардлагад нийцэж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чаддаг байх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; энэ нь ариун хүний ёс журамд тохирохгүй. Хүмүүс хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сагсуурч, луйвардан ухаан солиотой мэт гүйж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү төрлийн үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байхгүй гэж үү? Стандарт нь бүр ч хатуу чанд байхгүй гэж үү? Бүр их захиргааны зарлиг байдаггүй гэж үү? Хүмүүс юу хүссэнээ хийх эрхтэй, гэвч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан юм. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үг намайг айсандаа дагжин чичрэхэд хүргэсэн. Түүний зан чанар ариун, зөвт бас ямар ч халдлагыг тэвчдэггүйг би харсан. Бурханы гэрт Христ болон үнэн эрх барьдаг. Чуулганы ажлыг тасалдуулж, үймүүлдэг мууг үйлдэгчдэд Бурхан үзэн ядалт, жигшил зэвүүцлээр ханддаг. Ялган таних чадвартай ч мууг үйлдэгчдийн талд зогсож, тэднийг хаацайлдаг хүмүүсийн хувьд Бурхан туйлын жигшил зэвүүцэл, уур хилэнтэй ханддаг. Үнэнийг хэрэгжүүлэхээс татгалзаж, өдөөн хатгалга, хэрүүл маргаан үүсгэж, чуулганы ажлыг тасалдуулж, үймүүлсэн Хань Бин шиг хүн бол Бурханы ажлаар илчлэгдсэн мууг үйлдэгч, хөөгдөх ёстой нэгэн байсан. Гэвч би эхнэрийнхээ гэр бүлийнхэнтэй харилцах харилцаагаа хамгаалахын тулд үнэний зарчмаас урван мөс чанартаа илт харшилсан. Би мууг үйлдэгчийг хамгаалж, шалтаг тоочсон. Би мууг үйлдэгчийн талд зогсож, түүнийг хамгаалахын тулд ажилласан. Энэ нь намайг мууг үйлдэгчийн туслагч, хамсаатан болгоогүй гэж үү? Бурхан надад удирдлагын үүрэг өгч намайг өргөмжилсөн ч би Түүнийг огт хүндлээгүй. Би үнэнийг тодорхой ойлгосон ч үүнийг хэрэгжүүлэхийн оронд чуулганы амьдралыг үймүүлж, ах, эгч нарыг минь хохироосон мууг үйлдэгчийг чуулганд байлгахын тулд зориуд хуурч мэхэлсэн. Би Бурханы зан чанарыг мэдсээр байж, санаатайгаар халдсан! Миний үйлдэл бусад хүнийг хуурч болох ч Бурханыг хуурч чадаагүй юм. Зүрх сэтгэлд маань юу байгааг Бурхан хардаг. Ингэж дур зоргоороо хуумгай аашилсан над шиг хүнийг Тэр яаж ер нь тэвчиж чадах вэ дээ? Би аль эрт гэм буруу үйлдээд, гэмшихгүй бол Бурханаар таягдуулна гэдгээ мэдэж байлаа. Иймээс гэмшихийн тулд Бурханд яаран залбирсан юм. Тэгээд хэдэн хамтран зүтгэгчтэйгээ зөвлөлдсөний дараа Хань Биний муу үйл хэргийг жагсааж, чуулганаас хөөлгөх хүсэлт гаргасан. Бурхан руу буцаад эргэх хүсэлтэй болсны дараа аман дахь яр учир битүүлгээр эдгэсэн.

Хоёр хоногийн дараа намайг хадмынд юм хийхээр очиход Хань Бин байж байлаа. Дүү над руу сүрхий харснаа яваад өгсөн юм. Хадам ээж надад, “Дүү чинь Бурханд маш олон жил итгэж, сайн мэдээ түгээхийн тулд мөн ч их зовсон шүү дээ. Завхарсан зан чанаргүй хүн гэж хаана байх вэ? Дүү чинь чуулганаас хөөгдвөл Бурханаар авруулах боломжоо алдах юм биш үү? Чи дүүдээ ийм цэвдэг хандаж болохгүй!” гэж уурлалаа. Эхнэр минь ч үг нэмэрлэж, Хань Бинг өмөөрсөн. Тэр хоёр сэтгэл хөдлөлдөө автаж, Хань Бинг бараг ялган таньж чадахгүй байгааг нь хараад би дүүгийн хорон муу ааш авирын талаар нөхөрлөсөн юм. Гэсэн ч хадам ээж огт сонсоогүй. Харин ч нулимсаа урсган өөдөөс уурсан хашхичсан. Ингэж уурлахыг нь хараад эхнэр ч тэнд зогсоод намайг зэмлэлээ. Энэ бүхнийг хараад би маш сул дорой болж, шаналсандаа хоолойгоор хоол ч давахгүй байсан. Тэр шөнө оронд хэвтэх зуур яаж ч хичээгээд нойр хүрэхгүй, нааш цааш хөрвөөж байлаа. Нэг талаар би чуулганы ажлыг хамгаалахын тулд мууг үйлдэгчийг хөөх ёстой байсан, гэхдээ нөгөөтээгүүр эхнэр, хадам ээж хоёр үүнийг буруутгаж байлаа. Би яах юм бэ? Дүүг хөөчих юм бол хадмынхныг бүгдийг нь гомдооно, тэгвэл эхнэр бид хоёрын харилцаанд нөлөөлж, гэр бүл маань салж сарнихад ч хүрч магадгүй. Гэхдээ энэ мууг үйлдэгчийг чуулганд үлдээх юм бол чуулганы амьдралд аюул учруулж, ах эгч нарын маань аминд хор хүргэж болох байлаа. Энэ бүгдийг бодоод би маш их шаналж, сэтгэлдээ зөрчилдсөн. Тэгээд “Бурхан минь, би маш сул дорой байна. Хань Бинг хөөх тухайд Таныг уурлуулмааргүй байна, гэхдээ би сэтгэл хөдлөлдөө автаад үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байна. Надад хүч чадал хайрлаж, харанхуйн хүчнийг давахад чиглүүлээч гэж Танаас гуйя, тэгвэл би бат зогсож, Таныг гэрчилж чадна” гэж Бурханд чин сэтгэлээсээ залбирахаас өөр яаж ч чадаагүй.

Залбирсныхаа дараа Бурханы ийм үгийг уншсан юм: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). “та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг хэрэгжүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийн зэмлэнгүй асуулт бүр шаналж, зовсон зүрхийг минь зүсэж, тэдгээрт Бурханы хүсэл, шаардлагын яарсан сэтгэл байгааг би мэдэрсэн юм. Мууг үйлдэгчийг хөөх асуудлыг сэтгэл хөдлөл, хувийн мэдрэмждээ найдалгүй зохицуулна, Өөрийнх нь талд тууштай зогсож, хүслийг нь биелүүлэхийн тулд үнэнийг хэрэгжүүлнэ гэж Бурхан надад найдаж байжээ. Иов шалгалтынхаа үеэр гаднаа эд хөрөнгөө алдаж, үр хүүхэд нь үхэж, зарц нар нь алагдаж, эхнэр, гурван найз нь түүн рүү дайрч давшилсан ч энэ бүх үйл явдлын цаана Сатаны Бурхантай тавьсан мөрий байсан гэдгийг бодлоо. Тэдгээр нь Иов дээр буусан Сатаны сорилтууд байсан шүү дээ. Эцэст нь Иов Бурханд итгэж, Түүнийг хүндэлсэн учраас Бурханы талд зогсож чадсан. Тэгээд Сатанд туйлын их доромжлол, бүтэлгүйтэл амсуулж, Бурханы төлөө хүчтэй, цангинасан гэрчлэл хийсэн. Гаднаа хадам ээжийн маань нэмэлт дарамт шиг харагдсан зүйл үнэн хэрэгтээ сүнсний ертөнц дэх тулаан байсан юм. Энэ нь Сатаны заль мэх байлаа. Сатан сэтгэлийн холбоог минь далимдуулан үнэнийг хэрэгжүүлэхэд минь саад хийхээр оролдож байсан, ингэснээр мууг үйлдэгч үлдээд, чуулганы ажлыг цааш үймүүлж, сүйтгэж болох байлаа. Гэхдээ Бурхан ч бас энэ асуудлыг ашиглан намайг туршиж, эхнэр, хадам ээжийнхээ шахалтаас болоод Сатанд захирагдах нь уу, эсвэл зөв шударга байдлыг баримталж, үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэх нь үү гэдгийг харж байсан. Хэрвээ би махан биеэ хангалуун байлгаж, Сатаны талд зогсохоор сонговол Сатаны заль мэхэнд хууртсан гэсэн үг болох биш үү? Тэгсэн бол би Бурхан өмнө гэрчлэлээ алдах байсан.

Тэр бүгдийг бодоод би өөртөө дүгнэлт хийж эхэлсэн юм: Энэ бүх хугацаанд ийм сонголттой тулгарчхаад яагаад хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг санагдаж, маш их шаналсан юм бэ? Чуулганы ажлыг хамгаалах хэрэгцээг тодорхой ойлгож байсан мөртөө яагаад цааш сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж, үнэнийг хэрэгжүүлэх, зарчмын дагуу үйлдэхэд хэцүү байсан юм бэ? Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг уншаад би асуудлын уг үндсийг олсон: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘их дээд сургууль’-д сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн ганц ч хүн байхгүй, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах ганц ч хүн үгүй, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх ганц ч хүн үгүй болсон. Үүний оронд, Сатаны эзэмшил дор хүн зугаа цэнгэлийг эрэлхийлэхээс өөр юуг ч хийдэггүй, шавар шавхайтай газар дэлхийд махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Номоос эш татав Би үнэнийг хэрэгжүүлж чадалгүй, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх байдалтайгаар сэтгэл хөдлөлд автан амьдарч байсан нь бүгд Сатаны завхралд өртсөнөөс үүдэлтэйг Бурханы үгээс ойлгож авсан. Диаволуудын хаан Сатан, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх зэрэг сатанлаг гүн ухааныг нийгмийн суртал ухуулга, сургуульд эзэмшсэн боловсролыг минь ашиглан надад суулгаж, бусдыг гэх сэтгэл хөдлөлөө амьдралын хамгийн чухал зүйл гэж үздэг болгож, хүмүүс харилцаагаа хамгаалж, бусдын мэдрэмжийг анхаардаг байх учиртай гэж бодогдуулан, ингэхгүй бол цэвдэг сэтгэлтэй, итгэл даахгүй болж, үүнийхээ төлөө бусдад буруутгагдана гэж итгүүлсэн байж. Эдгээр сатанлаг гүн ухаанд эерэг зүйл мэт хандаж, амьдралын зарчим гэж үзэж, эдгээр сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдарсаар би зарчимч бус, зөв бурууг хольж хутгадаг, туйлын аминчхан, жигшүүртэй, зальхай, ов мэхтэй болсон байсан. Хань Бинг хөөх асуудлаас болж хамаатнууд намайг талархаж мэддэггүй, цэвдэг сэтгэлтэй гэж хэлнэ, гэр бүл минь салж сарнина гэж айсан; үүнээс болоод чуулганы ажил, ах эгч нарынхаа амийг үл ойшоосон юм байна. Би үнэхээр аминчхан, жигшүүртэй байж. Ингэж авирласан би үнэхээр талархаж мэддэггүй, цэвдэг сэтгэлтэй байсан юм байна. Нийгэм маань яагаад ийм харанхуй, ёрын муу байдаг, яагаад шулуун, шударга ёс байдаггүйг бодоод үзвэл хүмүүс бүгд эдгээр сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдардгаас болдог юм байна. Ямар ч бүлэг хүмүүсийн дунд, хүн махан бие сэтгэлийн харилцаандаа л анхаардаг. Тэгээд хамгийн ойр дотно хүмүүсээ л өмөөрдөг. Тэднийгээ хууль бус юм хийж, гэмт хэрэг үйлдлээ ч хамгаалж, туслах арга бодож олж, тэднийг өмөөрөх гэж хичээхдээ зөв бурууг хольж хутгадаг. Эдгээр сатанлаг гүн ухаан, хууль нь үндэслэлтэй, ёс зүйтэй, хүний үзэлд нийцтэй харагддаг ч үнэндээ хүмүүсийг хуурч, завхруулахад ашигладаг Сатаны утгагүй төөрөгдөл гэдгийг би тэгэхэд л тодорхой ойлгосон юм. Тэдгээр нь үнэн болон Бурханд дайсагнадаг. Бид эдгээрийн дагуу амьдрах үедээ Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, бусдыг хорлож, чөтгөрийн уг чанарыг амьдран харуулж л чаддаг. Урьд нь би ийм сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдарч, мууг үйлдэгчийг хамгаалж, буруу үйлд нь оролцсон. Гэхдээ Бурхан урьдын гэм бурууг минь миний эсрэг ашиглаагүй, харин ч надад гэмших боломж олгосон юм, үүнийх нь төлөө Бурханд би маш их талархдаг. Тийм болохоор “Бурхан минь, би дахиж сэтгэл хөдлөлөөрөө үйлдмээргүй байна. Таны үгийн дагуу хайрладаг зүйлийг тань хайрлаж, үзэн яддаг зүйлийг тань үзэн ядаж, үнэний зарчмыг баримталж, мууг үйлдэгчийг цаг тухайд нь чуулганаас хөөхийг л хүсэж байна” гэж Бурханд чимээгүйхэн залбирч, тангарагласан.

Маргааш нь хамтран зүтгэгчдийн цуглаан дээр, Хань Бин өөрийгөө ойлгож аваагүй, огт гэмшихгүй байгаа, тэгээд өдөөн хатгалга хийж, санал зөрөлдөөн үүсгэж, талцуулах гэж хичээсээр байгаа гэдгийг хамтран зүтгэгчдээс дууллаа. Үүнийг сонсоод би өөрийгөө улам ч их буруутгасан. Дүүг амжиж хөөлгүй, сэтгэл хөдлөлдөө автаад чуулганы амьдралыг үймүүлэх боломж олгосондоо өөрийгөө үзэн ядсан юм. Тэгээд би дараагийн цуглааны үеэр Бурханы үгийг ухамсартайгаар ашиглаж, Хань Биний ёрын муу ааш авир болгоныг шинжилж, ялган таньж эхэлсэн, тэгээд дүүд хууртсан ах эгч нар ч бас нөхөрлөлөөр дамжуулан ялган таних чадвартай болж, дүүг голж эхэлсэн шүү. Эхнэр маань бас үнэнийг ойлгож авч, Хань Биний уг чанар, мөн чанарыг ялган таних чадвартай болоод, дүүд шударга бус хандлаа гэж маргахаа больсон доо. Хань Бинийг хөөгдсөний дараа мууг үйлдэгч чуулганыг үймүүлэхээ больсон болохоор ах эгч нар эргээд цуглаанд оролцож, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг болсон. Бид бүгд зөвт байдлынх нь төлөө Бурханыг магтсан юм! Бурханы гэрт Түүний үг болон үнэн эрх барьдаг, бас бүх зүйлийг үнэний зарчмын дагуу зохицуулдаг, үл итгэгч, мууг үйлдэгч, антихристүүд Бурханы гэрт байж чадахгүй гэдгийг энэ явдлаас би ойлгож авсан. Бас сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдрах нь шаналал л авчирдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн дээ. Энэ нь бидэнд ч, өөр хэнд ч үр ашиг авчирдаггүй. Бурханы үгийн дагуу амьдарснаар л бид үнэхээр тайван, амгалан байж чаддаг. Өнөөдөр би сатанлаг гүн ухаан, хуулийн дагуу амьдрахаа больж, сэтгэл хөдлөлд автахаа байж, зарим үнэнийг хэрэгжүүлж, бага зэрэг зөв шударга байдлыг амьдран харуулж чаддаг болсон нь бүгд Бурханы авралын ач, бас тэр чигтээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээс гарсан үр дүн юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бардам байдлаа өөрчилсөн минь

Бернард, Камерун Өмнө нь би өөрийгөө тун ухаалаг гэж үргэлж бодож, бусдын тусламжгүйгээр бүгдийг хийж чадна гэж боддог байлаа. Сургуульд ч,...

Шаналант сонголт

Чен Мин, Испани Би 1999 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд, төд удалгүй удирдагчаар ажиллаж эхэлсэн юм. 2000...

Messenger дээр бидэнтэй холбоо барих