Би хэв чанар муутай гэж шалтаглахаа больсон

2021-01-17

Линь Рань, Хятад

Урьд нь би үүргээ биелүүлэхдээ хүндрэл бэрхшээлтэй тулгарах юм уу ажлаа муу хийх болгондоо хэв чанар маань хэтэрхий муу байгаагаас боллоо хэмээн боддог байв. Иймээс би үргэлж сөрөг, идэвхгүй байдалд амьдардаг байсан юм. Тэгээд хэцүү бэрх санагдсан үүргийг бусад хүнд шилжүүлэхдээ муу хэв чанараа байнга шалтаг болгон ашигладаг байсан бөгөөд ингэхэд буруу зүйл огт байхгүй, мөн муу хэв чанартай, өөрөө сайн хийж чадахгүй тул бусад хүнээр юм хийлгэх гэж хүсэх нь чуулганы ажлыг бодож байгаа хэрэг гэж санадаг байлаа. Бурханы үгийг уншсаны ачаар л би энэхүү эндүү ташаа үзлээ өөрчилсөн бөгөөд аливааг өөрийнхөө үзэл, төсөөллөөр харж байсан гэдгээ ухаарсан билээ. Би өөрийнхөө завхарсан зан чанарын талаар бас нэг зүйл сурч авсан юм.

Нэг өдөр удирдагч, нэг эгчид дуслуулхаар захидал бичүүлэв. Надтай нэг баг болсон эгч өөр зүйл хийгээд завгүй байсан тул намайг тэр баримт бичгийг зохицуулаач гэж гуйв. Би тэр дор нь, “Би хэтэрхий муу хэв чанартай. Эх бичиж, засварлахдаа муу. Тэгэхээр та үүнийг хийвэл дээр дээ” хэмээн шалтаг хэлж эхэллээ. Би ийнхүү ямар ч төвөгтэй зүйлийг автоматаар хамтрагчдаа тохдог байв. Дараа нь тэр эгч надад ингэж хэлсэн юм: “Та надтай уулзсан цагаасаа л хойш муу хэв чанартай гэж хэлж ирлээ. Гэвч ажилд байгаа зарим асуудлыг олж чаддагийг тань тантай хэдэн өдөр хамт байсныхаа дараа анзаарлаа. Би таны хэв чанарыг тийм ч муу гэж бодохгүй байна. Харин та үүргээ биелүүлэхдээ хүндрэл бэрхшээлтэй тулгарах болгондоо хэв чанараа муу гэж үргэлж хэлдэг, бүр заримдаа өөрийн үүргийг бусад хүнд ч тохдог юм байна. Хэв чанар чинь хэчнээн муу тухай дандаа ярьж байдагт чинь ямар сэдэл байгааг мэдэхгүй юм—гэхдээ та ингэснээрээ үнэхээр дүр эсгэж байгаа мэт санагдаж байна!” Эгчийн ингэж хэлэхийг сонсоод, надад хэлэх үг олдоогүй боловч “Хэв чанар маань муу гэж би үнэнээ хэлж байна. Та баримтыг мэдэлгүй, намайг буруугаар ойлгосон байна” хэмээн зүрх сэтгэл минь дургүйцлээр дүүрлээ. Дараа нь би эгч яагаад тэгж хэлснийг тунгаалаа. Хэв чанар маань муу гэж хэлэхдээ би худлаа яриагүй—гэтэл эгч намайг сэдэл агуулсан гэж яаж хэлж чадаж байна аа? Зүрх сэтгэлдээ би үүнийг ер ойлгож чадсангүй.

Би хэв чанар муутай гэж шалтаглахаа больсон

Нэг удаа хамтран зүтгэгчидтэйгээ хийсэн цуглааны үеэр би өөрийнхөө төөрөгдлийн талаар бусад ах эгчид уудаллаа. Тэгээд хэв чанар маань яагаад муу гэж бодох болсон шалтгаанаа нэг нэгээр нь тоочив. Жишээ нь, би маш удаан шивдэг, мөн бичих хэв маяг маань төдийлөн сайнгүй байлаа. Эх дээр ажиллаж байхад хамтрагч маань ихэнхийг нь шивж, хянадаг байсан бөгөөд чуулганы ажилтай харьцахдаа асуудлыг нь үнэхээр хурдан олдог байхад харин би арай уддаг гэх мэт. Нөхөрлөлийг маань сонссоныхоо дараа манай удирдагч болох Лиу ах ингэж хэллээ: “Эгч ээ, бид хүний хэв чанарын сайн, мууг эдгээр зүйл дээр үндэслэн хэмждэг гэж үү? Ингэх нь үнэнд нийцэх үү? Бурханы хүсэлд нийцэх үү? Ертөнцийн хүмүүс билиг авьяас, оюун ухааныг маш их үнэлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Хэрсүү, уран цэцэн үгтэй, гаднах ертөнцийн асуудлыг зохицуулахдаа гарамгай хүн бүхнийг сайн хэв чанартай, харин эв хавгүй яриатай, мэдлэггүй, боловсрол нимгэн хүмүүсийг хэв чанаргүй хэмээн үл итгэгчид үздэг. Бурханд итгэгч бид аливааг Бурханы үгэнд үндэслэн харах ёстой. Энэ асуудал дээр бид Бурханы хүслийг эрж хайсан уу? Бурхан хүмүүсийн хэв чанарын сайн, муу эсэхийг юунд үндэслэн хэмждэг вэ? Бас сайн, муу хэв чанар гэж яг юу юм бэ?” Би толгой сэгсэрч байсан бөгөөд Лиу ах цааш нь нөхөрлөлөө: “Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая: ‘Хүмүүсийн хэв чанарыг бид хэрхэн хэмжих вэ? Хамгийн үнэн зөв арга зам бол үнэнийг ойлгодог түвшинд нь үндэслэн хэв чанарыг нь хэмжих явдал юм. Зарим хүн зарим мэргэшлийг маш хурдан сурч чаддаг ч үнэнийг сонсох үедээ будилж, үүргэлдэг, энэ нь тэднийг төөрөгдүүлж, сонссон нэг ч зүйл нь толгойд нь ордоггүй, сонсож байгаа зүйлээ ч ойлгодоггүй. Энэ бол дорд хэв чанар билээ. Зарим хүнд дорд хэв чанартайг нь хэлэхэд тэд санал нийлдэггүй. Тэд өндөр боловсролтой, мэдлэгтэй байх нь сайн хэв чанартай гэсэн үг гэж боддог. Сайн боловсрол дээд хэв чанарыг харуулдаг уу? Үгүй. Бурханы үг болон үнэнийг ойлгодог түвшинд нь үндэслэн хүмүүсийн хэв чанарыг хэмждэг. Үүнийг хийх хамгийн стандарт, хамгийн зөв арга зам бол энэ. Өөр бусад арга барилаар хүний хэв чанарыг хэмжих гэж оролдоод ямар ч нэмэргүй. Зарим хүн уран үгтэй, гүйлгээ ухаантай байдаг бөгөөд бусдын эвийг олохдоо тун гаргууд байдаг ч Бурханы үгийг уншиж, номлол сонсохоороо юу ч ойлгодоггүй. Туршлагынхаа тухай гэрчлэлээ ярих үедээ тэд ердөө өнгөц мэдлэгтэй гэдгээ илчилдэг бөгөөд ямар ч сүнслэг ойлголтгүй гэдгийг нь бүгд мэдэрч чадна. Тэд бол сайн хэв чанартай хүмүүс биш юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”). Хүний хэв чанар сайн, муу эсэх нь Бурханы үгийг ойлгох чадвараас шалтгаалдаг гэдгийг бид энэ нөхөрлөлөөс харж болно. Үл итгэгчид хүнийг хэв чанартай, билиг авьяастай, ухаалаг гэж хэлэхдээ ийм утгаар хэлдэггүй. Сайн хэв чанартай хүмүүс Бурханы үгийг уншиж дуусах үедээ Түүний хүслийг ойлгож, хэрэгжүүлэх замаа олж, үнэн рүү орж чаддаг бөгөөд Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлэх чадвартай байдаг. Нөгөөтээгүүр, маш ухаантай санагддаг, гаднах ертөнцийн асуудлыг зохицуулахдаа сайн хүмүүс байдаг ч Бурханы үгийн үнэнтэй тулгармагцаа тэд будилдаг. Ийм хүмүүсийг сайн хэв чанартай гэж хэлж болохгүй. Мэдлэг, боловсролтой зарим хүн гаднаа билиг авьяастай, ухаантай санагддаг атлаа Бурханы үгийн үнэнийг ойлгох чадваргүй байдагтай энэ нь адил юм. Тэдний зарим нь бүр аливаа зүйлийн талаар утгагүй үзэл бодолтой байдаг. Иймээс өндөр боловсролтой, хэрсүү, чадварлаг байна гэдэг сайн хэв чанартай байхын төлөөлөл биш, хүний хэв чанарыг хэмжих стандарт ч биш. Хүмүүс сүнсийг ойлгодог эсэх, үнэнийг ойлгох чадвартай эсэх нь л гол юм. Бид хүний хэв чанарын сайн, муу эсэхийг хэмжихдээ өөрсдийн үзэл, төсөөлөлд түшиглэж болохгүй!” Үүнийг сонсоод, би гэнэт ойлголоо: Итгэл маань үнэнд нийцээгүй, миний үзэл, төсөөллөөс цаашгүй байсан болж таарлаа.

Дараа нь нэг эгч Бурханы үгийн хоёр хэсгийг олоод, намайг унш гэлээ. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүмүүст хэрхэн ханддаг нь хэдэн настай болох, ямар орчинд төрсөн болох, хэр авьяаслаг эсэхэд суурилдаггүй. Харин үнэнд хандах хандлагад нь суурилан Бурхан хүмүүст ханддаг бөгөөд энэхүү хандлага тэдний зан чанартай холбоотой байдаг. Хэрэв чи үнэнтэй нүүр тулах, үнэнийг хүлээн зөвшөөрөх зөв хандлагатай байж, даруу хандлага баримтлах юм бол Бурхан чамайг муу хэв чанартай байлаа ч гэсэн гэгээрүүлж, ямар нэг зүйл олж авах боломж олгоно. Хэрэв чи сайн хэв чанартай атлаа үргэлж биеэ тоож, байнга өөрийнхөө зөв гэж бодон, бусдын хэлсэн юуг ч хүлээн зөвшөөрөхийг үүрд хүсэлгүй, үргэлж эсэргүүцдэг бол Бурхан чам дээр ажиллахгүй. Бурхан, чиний зан чанар муу, чи юу ч хүлээн авах үнэ цэнгүй гэж хэлэх бөгөөд нэгэнтээ чамд байсан зүйлийг хүртэл булаан авах болно. Ил болгуулах гэгч нь энэ юм(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). “Хүн нухацтай, хариуцлагатай, үнэнч, ажилсаг байвал ажлаа зүй зохистой хийх болно. Заримдаа чамд тийм зүрх сэтгэл байдаггүй ба чи тов тодорхой алдааг олж, илрүүлж чаддаггүй. Хүнд тийм зүрх сэтгэл байвал Ариун Сүнсний сануулга болон удирдамжтайгаар асуудлыг тодорхойлж чадна. Гэхдээ Ариун Сүнс чамайг залж чиглүүлж, чамд тийм ухаарал өгч, ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрүүлсэн ч чамд тийм зүрх сэтгэл байхгүй бол чи асуудлыг олж тогтоох чадваргүй хэвээр байх болно. Тэгвэл энэ нь юуг харуулдаг вэ? Хүмүүсийн хамтын ажиллагаа, зүрх сэтгэл маш чухал бөгөөд тэд бодол, санаагаа хаашаа чиглүүлдэг нь тун чухал гэдгийг энэ нь харуулдаг. Тэд ямар санаа зорилготой байгаа, үүргээ биелүүлэхдээ хэр их хүчин чармайлт гаргаж байгаа тухайд Бурхан шинждэг, мөн харж чаддаг. Хүмүүс хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах нь амин чухал. Тэдний хамтын ажиллагаа ч бас чухал юм. Гүйцэлдүүлсэн үүрэг болон урьдын үйлдэлдээ ямар ч харуусалгүй байхаар чармайж, Бурханд ямар ч өргүй байдалд очихыг бүхий л зүрх сэтгэл, хүч чадлаа өгөх гэдэг(Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). Бурханы үгийг уншсны дараа эгч ингэж хэллээ: “Үүргээ биелүүлэхдээ баримтлах хандлага маань маш чухал, амин чухал гэдгийг Бурханы үг харуулдаг. Бид зөв сэтгэлгээтэй байж, үүргээ биелүүлэхэд бүх зүрх сэтгэл, эрч хүчээ зориулж чадах юм бол Бурхан үүнийг хараад, үүрэгтээ хандах хандлагын маань дагуу бидэнд хандах болно. Биднийг муу хэв чанартай байлаа ч гэсэн Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлнэ. Хэрэв зөв сэтгэлгээгүй, мөн төлөөс төлж, Бурхантай хамтран ажиллах хүсэлгүй, эсвэл бардам зан биеэ тоож, өөрийгөө баримталж, эсвэл өөрийн нэр хүнд ашиг сонирхол ашиг байр суурийн төлөө ажиллаж байвал ийм хүн хэв чанар нь хэдий сайн байлаа ч үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй, оронд нь Бурханд ч бас гологдоно. Энэ бол Бурханы зөвт байдал. Эргэн тойрныхоо ах эгч нарыг бид Бурханы үгээр дамжуулан харах юм бол зарим нь эгэл жирийн хэв чанартай боловч үүргээ биелүүлэх зөв сэдэлтэй байгааг олж хардаг; тэд бэрхшээлтэй тулгарах үедээ өөрсдөө үнэнийг эрж хайж, зарчимд ороход анхаардаг бөгөөд үүргээ биелүүлэхдээ улам үр ашигтай болдог. Харин гойд сайн хэв чанартай мэт санагддаг, Бурханы үгийн талаар цэвэр ойлголттой зарим ах эгч байдаг боловч ихэрхүү, өөртөө бардсан, бусад хүний зөвлөгөөг сонсдоггүй, үүргээ биелүүлэхэд өчүүхэн амжилт гаргах болгондоо Бурханы алдрыг өөртөө авч, хаа сайгүй өөрийгөө гайхуулж, нэр ашигийн хойноос тэмцэлдэж, зарим нь бүр чуулганы ажлыг нурааж, үүргээ гүйцэтгэх эрхээ хасуулдаг; Зарим нь чуулганы ажилд саад авчирсанаас үүрэг гүйцэтгэх эрхээ хасуулсан, зарим нь олон мууг үйлдэж антихрист болж чуулганаас хөөгддөг. Хүнийг Бурхан магтах эсэхийг хэв чанарынх нь сайн, муу эсэхээр тодорхойлдоггүй гэдгийг эдгээр баримт харуулдаг; үнэнийг эрэлхийлдэг эсэх ба бүх зүрх сэтгэлээрээ үүргээ гүйцэтгэх эсэх нь л гол юм.”

Дараа нь ах эгч нар үзэл, төсөөллийнхөө дагуу өөрсдийгөө тодорхойлохын аюул болон үр дагаврын талаар өөрсдийн туршлагад үндэслэн ярилцлаа. Би, үнэнийг ойлгохгүй байх нь хэчнээн тэнэг хэрэг болохыг тэгэхэд л ухаарлаа. Би үнэнийг эрж хайхын оронд үзэл, төсөөлөлдөө амьдарснаар өөрийгөө муу хэв чанартай хэмээн тодорхойлж, тэр ч бүү хэл хэцүү үүргийг үргэлж бусад хүнд нялзаахдаа тулжээ. Би сайжрах гэж оролдоогүй, Бурханд ч найдаагүй, түүнчлэн эдгээр саадыг давахын тулд чухамдаа төлөөс ч төлөөгүй бөгөөд ингэснээр гүйцэтгэж чадах үүргээ ч гүйцэтгэх чадваргүй болсон байж. Би бодит сургуулилт хийх, үнэн ба амийн өсөлтөд хүрэх чадваргүй байсан төдийгүй энэ нь үүргээ үр ашигтай гүйцэтгэх чадварт минь шууд нөлөөлжээ. Хамт ажилладаг эгч маань асуудлыг хэчнээн хурдан олж чаддаг байсныг бодлоо. Хэдийгээр энэ нь тэр эгчийн төрөлх хэв чанартай холбоотой боловч бүр чухал нь тэр эгч үүрэгтээ мөс чанартай, хариуцлагатай ханддагаасаа үүдэн Бурханд найдаж, бэрхшээл тохиолдох үед шууд нүүр тулах чадвартай байсан юм. Ингэснээр л Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлжээ. Гэтэл би асуудалтай тулгарах үедээ зайлсхийхээр оролдож, аюулаас мултрахын тулд муу хэв чанараар шалтагладаг байж. Би Бурханд найдаж, холбогдолтой үнэнийг эрж хайх замаар асуудлыг өөрөө шийдвэрлэх гэж оролддоггүй байсан бөгөөд ингэснээрээ Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байсан гэсэн үг юм. Бурхан бүгдэд шударга, зөвт байдгийг би эндээс харлаа. Мөн Бурхан чадах зүйлд маань үндэслэн бидэнд шаардлага тавьдаг гэдгийг би энэ нөхөрлөлөөр дамжуулан ойлгов. Тэрээр хэр чадлаас хэтэрсэн зүйл шаардаж байгаа юм биш. Би өөртөө зөв хандах ёстой; хэв чанартаа анхаарал хандуулахын оронд үүргээ биелүүлэхэд бүх эрч хүчээ дайчлахад л анхаарах хэрэгтэй. Би үнэний зарчмыг эрж хайж, тунгааж, бусдын давуу талаас суралцаж, бусад хүний зөвлөгөөг сонсож, үнэхээр хэрэгжүүлсэн зүйлдээ үүнийг нь нэгтгэх ёстой—тэгвэл би аяндаа үр ашиг хүртэж, өсөх нь дамжиггүй юм.

Үүний дараа эгчийн намайг шүүмжилсэн: “Хэв чанараа хэчнээн муу тухай дандаа ярьж байдагт чинь ямар сэдэл байгааг би мэдэхгүй юм” гэх шүүмжлэл чихэнд цуурайтлаа. Эгчийн хэлдэг зөв байжээ. Би үргэлж хэв чанараа муу гэж хэлэхдээ сайн байж. Намайг ямар сэдэл, завхарсан зан чанар нууцхан хянаж байсан юм бол?

Нэг өдөр би Бурханы үгээс ийм үг уншлаа: “Чи зөв хүн мөн эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө нарийвчлан шалгах хэрэгтэй. Сэдэл, зорилго чинь Миний төлөө байдаг уу? Чи бүх үг, үйлдлээ Миний өмнө хэлж, хийдэг үү? Би чиний бүх бодол, санааг шалгадаг. Чамд буруутай санагдахгүй байна уу? Чи бусдад үзүүлэх гэж хуурамч төрх гаргаад, тайван гэгч нь өөрийгөө зөвтгөх байдал гаргадаг; өөрийгөө халхавчлах гэж чи үүнийг хийдэг. Ёрын муугаа нуух гэж чи үүнийг хийдэг бөгөөд тэр ёрын муугаа өөр хүн рүү түлхэх арга замыг ч бодож олдог. Ямар ов мэх зүрх сэтгэлд чинь оршино вэ!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийг уншсны дараа би өөрийгөө эргэцүүлж эхлэв: би урьд нь хэзээ ч хийж байгаагүй үүрэгтэй тулгарах үедээ тус үүргийг муу биелүүлбэл бусад ах эгч намайг дорд үзэх вий гэж айсандаа юун түрүүнд хэв чанар маань муу хэмээн тэдэнд хэлдэг байв. Би өөрийн бардам зан, байр суурийн төлөө ингэдэг байж. Энэ нь, муу хийвэл миний буруу биш; би бүх чадлаа дайчлаагүй гэсэн үг биш, харин хэв чанараас минь хэтэрсэн зүйл байна гэх цаад санаатай байв. Би үүрэгтээ ямар нэг бэрхшээлтэй тулгарах болгондоо шууд нүүр тулахын тулд зовж, төлөөс төлөхийг хүсдэггүй байсан юм. Бас би хариуцлагаас айдаг байлаа. Иймээс зүгээр л өөр хүнд үүргээ нялзааж, тэдэнд өөрийгөө ухаалаг, хэрээ мэддэг гэж бодогдуулахын тулд муу хэв чанараараа шалтагладаг байж. Би бараг бэрхшээлтэй тулгарч, төлөөс төлөх, хариуцлага үүрэх ёстой болох бүрдээ алхам ухардаг байлаа. Үнэндээ би “амиа хамгаалахын тулд дуугүй байж, буруугаас мултрахыг л хичээ” гэх хүн хоорондын сатанлаг гүн ухааны дагуу амьдарч байж. Хариуцлагаас зайлсхийхийн тулд зальхай аргаа ашиглах нь нэлээд ухаалаг санагддаг байсан ч үнэндээ би үнэнийг эрж хайж, ойлгох олон боломжийг алдсан байлаа. Үнэн хэрэгтээ хүн нэг бүрд Бурханы өгдөг хэв чанар нь хэрэглэхэд хангалттай байдаг. Гэтэл би Ариун Сүнсний ажлыг олж авч, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд өөрийн хийж чадах зүйлд үндэслэн бүхий л зүрх сэтгэл, эрч хүчээ дайчилсангүй; оронд нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байж, Бурханыг хуурч, мэхлэхийн төлөө муу хэв чанараараа үргэлж шалтагладаг байжээ. Ингэх нь маш зальхай, ёрын муу бус уу? Ийм болохоор би Бурханаар замчлуулж яахин чадах билээ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). “‘Хэв чанар минь муу ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй.’ Энэ мөрийг сонсох үед хүмүүст сайхан санагддаг, тийм биз? Энэ асуудал нь хүмүүст тавих Бурханы шаардлагыг хамардаг. Ямар шаардлагыг хамардаг вэ? Хэрэв хүмүүс хэв чанараар дулимаг бол тэглээ гээд галав юүлчихгүй, харин тэд үнэнч зүрх сэтгэлтэй байх ёстой бөгөөд ингэснээр Бурханы магтаалыг хүртэж чадна. Нөхцөл байдал чинь ямар ч байлаа гэсэн, чи үнэнч хүн байж, үнэнчээр ярьж, үйлдэж, бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаа зориулан үүргээ гүйцэтгэж, үнэнч шударга байх ёстой бөгөөд ажлаасаа бултаж, зальжин, ов мэхтэй, башир байж, бусдыг залилах гэж оролдон, тойруулж ярих ёсгүй. Чи үнэнд хайртай, үнэнийг эрэлхийлдэг хүн байх ёстой… ‘Хэв чанар минь дорд ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй’ гэж чи хэлдэг. Гэвч үүрэг хүлээх үедээ чи зовлонгоос айж, сайн биелүүлж чадахгүй бол хариуцлага үүрэх хэрэгтэй болно гэж эмээдэг тул үүнээс бултах гэж шалтаг тоочдог. Ингэх нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? Мэдээж биш. Тэгвэл, үнэнч хүн яаж авирлах ёстой вэ? Тэд хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой бөгөөд дараа нь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэхээр зүтгэж, Бурханы хүсэлд нийцэхээр чармайх ёстой. Үүнийг хэд хэдэн арга замаар илэрхийлдэг. Нэг арга зам нь, чи өөр юу ч бодолгүйгээр үүргээ үнэнчээр хүлээн зөвшөөрөөд, хайнга бус байх ёстой. Өөрийнхөө ашиг тусын төлөө бүү хуйвалд. Энэ бол үнэнч байдлын илэрхийлэл мөн. Өөр нэг арга зам нь гэвэл, бүх хүч чадал, зүрх сэтгэлээ зориулах явдал юм. ‘Миний хийж чадах бүхэн энэ; би үүнийгээ бүгдийг нь ашиглаж, Бурханд үүнийг бүрэн зориулна’ гэж чи хэлнэ. Энэ нь үнэнч зангийн илэрхийлэл бус уу? Чи өөрт байгаа бүхнийг, өөрийн хийж чадах бүхнийг зориулдаг—энэ нь үнэнч зангийн илэрхийлэл билээ(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх замыг өглөө: Бурхан хүмүүсийн хэв чанар сайн, муу байгаа эсэхийг тоодоггүй; үнэнч зүрх сэтгэлтэй эсэх, үнэнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж чаддаг эсэх нь л чухал юм. Хэдийгээр би хэв чанар муутай, үнэнийг ойлгохдоо жаахан удаан, мөн заримдаа хоосон сургаал дагадаг ч гэлээ зүрх сэтгэлээ үнэнч байлгаж, үүргээ биелүүлэхдээ завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг ямагт эрэлхийлж, Бурханы шаарддаг зүйлийг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх юм бол Бурханы удирдамж, ерөөлийг хүлээн авч, аажмаар үнэнийг ойлгох чадвартай болно. Би үнэнд орох явцдаа муу хэв чанарынхаа дутагдлыг нөхөж чадах бөгөөд аливааг ойлгож, харахдаа улам сайн болох юм. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би үүргээ гүйцэтгэхдээ сайжрахын тулд Бурханд найдаж эхэллээ. Өөрт тодорхойгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйлээ бусад хүнд нялзаахаа больж, өөрөө эрж хайн, шийдвэрлэхийн төлөө шаргуу хичээв. Бурханд талархъя! Бурханы шаардсанаар хэрэгжүүлэх үедээ би өөрийн үүрэг дэх асуудлуудыг ч гэсэн харж чаддаг болсон бөгөөд заримдаа харьцангуй төвөгтэй асуудлууд надад тодорхойгүй хэвээр байсан ч үнэний зарчмыг ах эгч нартайгаа хамт хайснаар тэдгээр нь аажмаар илэрхий болж, үүргээ биелүүлэх маань илүү хөнгөн, чөлөөтэй санагдах боллоо.

Надад зориулан Бурханы тогтоосон орчныг туулсны ачаар би өөрийн завхрал, дутагдлын талаар мэддэг болж, хэв чанараараа асуудалтай хэрхэн нүүр тулахыг мэддэг боллоо. Урьд нь үүргээ биелүүлж байхдаа би үнэнийг эрж хайхад анхаараагүй, мөн завхарсан зан чанараа шийдвэрлэх гэж ч хичээгээгүй юм. Тэгээд аливааг үргэлж өөрийн үзэл, төсөөллөөр хардаг байсан бөгөөд үүнээсээ болж өөрийгөө байнга хязгаарлаж, хэв чанар маань муу гэж хэлэх замаар аливаа зүйлээс мултрах гэж оролддог байжээ. Үүргийн маань биелэлт хэлбэрдэлтээр дүүрэн байсан бөгөөд чуулганы ажлыг би хойш татаж, аминдаа хохирол амсаж байсан юм. Хүн бүрийн хэв чанарыг Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь Бурханы алдар суутай санаа зорилгын нэг хэсэг гэдгийг би одоо ойлгож байна. Хэв чанар маань сайн, муу эсэхээр би хязгаарлагдах ёсгүй юм байна. Цаашид би бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, зарчимтай үйлдэж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнч хүн байхаар хичээх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Мэй Жиэ, Шаньдун муж Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг...

Өрсөлдөөн нь зовлонг төрүүлдэг

Шинь И, Хятад 2021 оны 4-р сард чуулганаас Чэнь Ши бид хоёрыг усалгааны ажлыг хамт хийлгэхээр зохицуулав. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг...

Халагдсаны дараа

Ли Же, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих