Үхлийн шалгалт дунд

2021-10-24

Шиндао, Өмнөд Солонгос

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Бурханы үгэнд үнэхээр сэтгэл хөдөлж, 20 гаруй жилийн өмнө үхлийн шалгалт дунд туулсан мартагдашгүй туршлага минь бодогдлоо. Бурханы шүүлт, гэсгээлт бол хүнийг гэх Бурханы хайр, аврал гэдгийг би үнэхээр ухаарч авсан юм. Бурханы үг хэчнээн хатуу, сэтгэл шимшрүүлэм байлаа ч эдгээр нь биднийг цэвэрлэж, өөрчлөхийн л төлөө байдаг.

1992 оны 2-р сар болж байлаа. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын дараа Бурхан биднийг Хаанчлалын эрин үеийн хүмүүс болгон өргөж, бидэнд Бурханы үгийг уншиж, хэрэгжүүлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлж, шалгалтын туршид Бурханыг гэрчилж, даруйхан хаанчлалын хүмүүсийн стандартад хүр гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед Бурханы үгэнд ихэвчлэн “Миний гэрийн хүмүүс”, “Миний хаанчлалын ардууд” гэж дурддаг байлаа. Энэ үгээс болоод Бурхан биднийг Өөрийн гэр бүл гэж үздэг мэт үргэлж санагддаг байсан. Тэгээд маш халуун дулаан мэдрэмж, урам авсан болохоор Бурханы ардуудын нэг байхаар хичээлээ. Би Бурханы үгийг залбиран уншиж, Бурханы үгээс хүслийг нь эргэцүүлдэг байсан. Үүргээ чадах чинээгээрээ сайн гүйцэтгэж, Бурханыг насан туршдаа дагахаар сэтгэл шулуудсан юм. Би 22 настай байлаа. Тухайн үед миний үеийн залуучууд ихэвчлэн гэрлээд, хүүхэдтэй болсон байсан. Манай үл итгэгч гэр бүл надад эхнэр олж өгөх гэж хичээсээр байсан ч би тэднээс бүгдээс нь татгалзсан.

Би “Хаанчлалын сүлд дуулал” гэх дууг, ялангуяа ийм хэсгийг нь дуулах үнэхээр дуртай байсан юм: “Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын нүргээнд дахин хэзээ ч өндийхгүйгээр устан үгүй болдог!” “Газар дээр хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар луу буухдаа Би шатаалт, уур хилэн, бүх гай гамшиг авчирдаг. Газар дээрх хаанчлалууд одоо Миний хаанчлал болсон!(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ”). Энэ магтан дууг дуулах болгондоо Бурханы хаанчлал газар дээр яаж үзэгдэх, Бурханы ажил дуусахаар агуу гамшиг ирж, Бурханыг эсэргүүцдэг хүн болгон сүйрэх тухай боддог байлаа. Гэхдээ Бурханыг дагадаг бид амьд үлдэж, Бурхан мөнхийн ерөөл эдлүүлэхээр биднийг хаанчлал руу аваачна. Энэ бүгдийг бодоход маш сайхан байдаг байсан. Тухайн үед би Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, хаанчлалын ардуудтай нэгдэхээр өргөгдөнө гэдэг нь энэ яваа насандаа Бурханы хаанчлалд орох нь баталгаатай асуудал, үүнийг хэн ч булааж чадахгүй гэсэн үг гэж боддог байсан. Тэгээд хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Бидний сүнс сэргэж, баяр баяслаар бялхсан юм. Бурханы төлөө бид өөрсдийгөө эцэж цуцалтгүй зарлагадсан.

Гэхдээ Бурхан зөвт, ариун байдаг, бас зүрх сэтгэлийг минь нэвт харж, бидний өвөрлөдөг үзэл, төсөөлөл, хэтийдсэн хүслийг мэддэг юм билээ. Бид хаанчлалд орж, Бурханы ерөөлд умбана гэсэн найдлагаар яг бялхаж байтал 4-р сарын сүүлээр Бурхан шинэ үг айлдаж, бид бүгдийг үхлийн шалгалтад оруулсан юм.

Нэг өдөр чуулганы удирдагч цуглаан хийж, Бурханы үгийг уншиж өглөө: “Хүмүүсийг зүүд нойронд умбаж байх зуур Би Өөрийн гар дахь ‘үхлийн үнэрийг’ хүмүүсийн дунд цацан, дэлхий ертөнцийн улс орнуудаар аялдаг. Бүх хүн эрч хүчтэй байдлаа даруй орхиж, хүний амьдралын дараагийн үед ордог. Хүн төрөлхтний дунд ямар ч амьд амьтан харагдахаа больж, цогцсууд хаа сайгүй тарж, эрч хүчээр бялхсан зүйлс нэн даруй ул мөргүй алга болж, цогцсуудын амьсгаа боогдуулам үнэр газар нутаг даяар шингэдэг… Өнөөдөр энд бүх хүний цогцос эмх замбараагүй хэвтэж байдаг. Хүмүүст мэдэгдэлгүйгээр Би Өөрийн гар дахь тахлыг сул тавьж, хүний биеийг илжрүүлээд толгойноос нь хөл хүртэл махан биеийн ямар ч ул мөр үлдээлгүй орхих бөгөөд хүнээс холдон явна. Би дахин хэзээ ч хүнтэй хамт цуглахгүй, дахин хэзээ ч хүмүүсийн дунд ирэхгүй, учир нь Миний бүхий л удирдлагын эцсийн үе шат төгсгөлдөө очсон бөгөөд Би хүн төрөлхтнийг дахин бүтээхгүй, хүнд дахин анхаарал тавихгүй. Миний амнаас гарсан үгийг уншсаныхаа дараа хүмүүс бүгд итгэл найдвараа алдана, учир нь тэд үхэхийг хүсдэггүй—гэхдээ ‘амь орохын’ төлөө ‘үхдэггүй’ хэн байх билээ? Тэднийг амьдруулах ид шид Надад байхгүй гэж хүмүүст хэлэх үед минь тэд шаналсандаа асгаруулан уйлна; үнэндээ Би Бүтээгч хэдий ч Надад хүмүүсийг үхүүлэх эрх мэдэл л байдаг бөгөөд тэднийг амьдруулах чадвар байдаггүй. Үүндээ Би хүнээс уучлал гуйдаг. Тиймээс Би ‘түүнд төлж баршгүй өртэй’ гэдгээ хүнд урьдчилан хэлсэн—гэсэн ч тэр Намайг найрсаг байна гэж бодсон. Өнөөдөр баримтууд гарч ирснээр Би мөн л ингэж хэлдэг. Ярих үедээ Би баримтуудаас урвахгүй. Өөрсдийн үзлээр хүмүүс, үгээ хэлдэг хэтэрхий олон арга зам Надад байдаг гэж боддог тул өөрсдөд нь өгсөн Миний үгээс үргэлж зуурангаа өөр зүйлд найдаж байдаг. Эдгээр нь хүний буруу сэдэл биш гэж үү? Эдгээр нөхцөл байдал дор хүн Намайг үнэхээр хайрладаггүй гэдгийг Би ‘зоригтойгоор’ хэлж зүрхэлдэг. Би мөс чанараасаа нүүр буруулж, баримтуудыг мушгин гуйвуулахгүй, учир нь Би хүмүүсийг өөрсдийнх нь хүслэнт газар нутаг руу аваачихгүй; эцэст нь Миний ажил дуусах үед Би тэднийг үхлийн газар нутаг руу хөтөлнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 40-р бүлэг). Би, “үнэндээ Би Бүтээгч хэдий ч Надад хүмүүсийг үхүүлэх эрх мэдэл л байдаг бөгөөд тэднийг амьдруулах чадвар байдаггүй” гэдгийг уншаад маш их будилсан. “Яагаад Бурхан ийм юм хэлэв ээ?” гэж бодсон. “Хүний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг. Яагаад Бурханд хүнийг амьд болгох ‘чадвар’ дутдаг билээ? Итгэгч бид эцэстээ үнэхээр л үхэх юм гэж үү? Бид хаанчлалын ардууд байж яалаа гэж үхэж болох юм бэ? Тийм байх учиргүй! Гэхдээ Бурхан бидэнтэй тоглоом тохуу хийхгүй. ‘Миний ажил дуусах үед Би тэднийг үхлийн газар нутаг руу хөтлөх болно’ гэж Бурханы үг тодорхой хэлж байна. Тэгэхээр бид бүгд эцэстээ үхэлтэй учирна гэсэн үг биш үү? Энэ чинь юу болоод байна аа?” гэж бодогдлоо. Бурхан яагаад тийм юм хэлснийг би ухаж ойлгож ер чадахгүй байсан. Эргэн тойрны маань бусад ах эгч ч бас яах учраа олохгүй байгаа харагдлаа. Дараа нь чуулганы удирдагч бидэнд ингэж нөхөрлөсөн: “Бидний махан биеийг Сатан маш гүн гүнзгий завхруулсан. Энэ нь сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Бид биеэ тоосон, ов мэхтэй, аминч, шунахай байдаг бөгөөд цаг үргэлж худал хэлж, хууран мэхэлсээр л байдаг. Бид Бурханд итгэж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг байж болох ч Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй. Шалгалт, гай зовлон нүүрлэх үед Бурханыг бас л шүүж, буруутгадаг. Бидний махан бие Сатаных, бас Бурханыг эсэргүүцдэг гэдэг нь эндээс харагддаг. Бурханы зан чанар зөвт, ариун, халдашгүй байдаг. Сатанд харьяалагддаг хүмүүсийг Бурхан хаанчлалдаа оруулж яаж болох юм бэ? Иймээс Бурханы ажил дуусахад агуу гамшиг нүүрлэхэд итгэгч болох бид үнэнийг олж аваагүй, амь зан чанараа өөрчлөөгүй байх юм бол мөн л үхэх болно” гэлээ.

Удирдагчаас ийм нөхөрлөл сонсоод би сэтгэл хөдлөлд автаж, надад ямар санагдах ёстойг мэдэхгүй байлаа. Гэнэтхэн л тэнгэр нурах мэт болж, би цочролд орсон. Оюун санаа минь будилаан, гомдлоор дүүрч, “Сүүлчийн эрин үеийнхэн бид хамгийн их ерөөлтэй биш бил үү? Бурхан биднийг Хаанчлалын ардууд болгон өргөсөн. Бид Бурханы хаанчлалын түшиг тулгуур шүү дээ. Эцэст нь бид үхэж яаж болох юм бэ? Би Бурханыг дагахын тулд залуу нас, гэрлэх найдлагаа орхисон. Энэ тэрүүгээр гүйж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, маш их зовсон. ХКН-д баривчлагдаж, хавчигдаж, үл итгэгчдэд дооглуулж, гүжирдүүлсэн. Эцэст нь би яагаад бас үхэх ёстой юм бэ? Миний бүх зовлон хий дэмий байсан гэж үү?” гэж бодлоо. Ингэж бодоод маш их шаналсан. Цээжин дээрээс бул хар чулуу дарах мэт болж, бараг амьсгалж чадахгүй байлаа. Эргэн тойрны минь хүн болгонд яг тэгж санагдаж байгааг анзаарсан. Зарим нь чимээгүйхэн мэгшиж, бусад нь нүүрээ дараад, цурхиран уйлж байсан юм. Цуглааны дараа ээж санаа алдан, “Би 60 гарчихсан болохоор үхлийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл чи ийм залуухан, амьдрал чинь дөнгөж эхэлж байна шүү дээ…” гэлээ. Ээжийн ингэж хэлэхийг сонсоод бүр ч их сэтгэлээр унаж, нулимсаа барьж дийлээгүй юм. Тэр шөнө орондоо эргэж хөрвөөн, цурам ч хийж чадаагүй. Үүнийг ер ухаж ойлгож чадахгүй байлаа. Бурханы төлөө өөрийгөө маш гал цогтойгоор зарлагадаж, Бурханыг дагахын тулд бүхнээ орхисон байтал би яагаад агуу гамшигт үхэх ёстой юм бэ? Үүнийг үнэхээр хүлээн зөвшөөрч чадаагүй болохоор сэжим олно гэж найдсандаа, үр дүн маань өөрчлөгдөх эсэхийг харахаар Бурханы үгийг гүйлгэн харж эхэллээ. Гэхдээ хүссэн хариултаа олоогүй. Мэл гайхсандаа би, “Бурхан үнэхээр л биднийг яллаад, үхэх маань гарцаагүй болсон шиг байна. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Тэнгэр ингэж тушааж” гэж бодсон.

Дараачийн хэд хоногт нь үнэхээр сэтгэлээр уналаа. Хэлсэн үг минь бараг сонсогдохгүй, бас юу ч хийх хүсэлгүй байсан. Би Бурханы үгийг гараа өвдтөл үргэлж маш олон цагаар хуулан бичдэг байсан ч ингэх нь хэзээ ч төвөгтэй санагдаж байгаагүй. Зүгээр л Бурханы шинэ айлдварыг ах эгч нар аль болох хурдан уншаасай гэж хүсдэг байсан, харин тэр хариуцлагын мэдрэмж одоо алга болсон байлаа. Миний дүрэлзсэн халуун сэтгэл гэнэтхэн хөрсөн. Одоо Бурханы үгийг хуулан бичихдээ, “Би одоо ч залуу хүн байж, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг арай эдлээгүй. Би үнэхээр ингэж үхмээргүй байна!” гэж боддог байлаа. Энэ бүхнийг нэгд нэггүй бодонгоо уйлж эхэлдэг байсан. Тэр үед зүрх минь орь гунигт автан, хутгаар сүлбүүлсэн мэт шаналж байсан юм. Миний хувьд ертөнц амт шимтээ алдсан. Агуу гамшиг хэзээ хэзээгүй ирэх гэж байгаа мэт санагдаж, би хэзээ үхэхээ мэдэхгүй байсан. Тэгээд ертөнц эцэс болсон мэт санагдаж байсан юм.

Хожим нь би Бурханы үгийг уншаад, өөрийгөө бага зэрэг мэддэг болж, дараа нь яваандаа аажмаар эрх чөлөөг мэдэрч эхэлсэн. Бурханы үгээс ингэж уншсан юм: “Өнөөдөр хаанчлалын үүд хаалга руу урагшлах цаг үед бүх хүн урагш цойлж эхэлсэн—гэхдээ тэднийг хаалганы өмнө ирэхэд Би хаалгыг хааж, хүмүүсийг гадаа үлдээгээд, орох тасалбараа үзүүлэхийг тэднээс шаардсан. Тийм хачин үйлдэл хүмүүсийн хүлээлтээс эрс зөрдөг бөгөөд тэд бүгд мэл гайхдаг. Үргэлж нээлттэй байсаар ирсэн хаалгыг яагаад өнөөдөр гэнэт хаачхав? Хүмүүс хөлөө дэвсэлж, ийш тийш холхидог. Тэд яаж ийгээд орж чадна гэж төсөөлдөг боловч хуурамч орох тасалбаруудаа Надад өгөхөд нь Би тэр даруй гал руу шиддэг ба өөрсдийнх нь ‘уйгагүй хичээл чармайлт’ шатаж буйг хараад тэд итгэл найдвараа алддаг. Тэд толгойгоо барин уйлж, хаанчлалын доторх үзэсгэлэнтэй сайхан дүр зургийг хардаг боловч орж чаддаггүй. Гэсэн ч өрөвдөлтэй байдлаас нь болоод Би тэднийг оруулдаггүй—хэн Миний төлөвлөгөөг хүссэнээрээ нурааж болох билээ? Ирээдүйн ерөөлүүдийг хүмүүсийн урам зоригийн хариуд өгдөг гэж үү? Хүний оршин тогтнолын утга учир нь Миний хаанчлалд хүссэнээрээ ороход оршдог гэж үү?… Би хүнд итгэх итгэлээ аль хэдийн алдсан, хүмүүст найдах найдвараа аль хэдийн алдсан, учир нь тэд хүсэл эрмэлзэлгүй байдаг бөгөөд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг Надад хэзээ ч өгч чадаагүй, харин оронд нь Надад үргэлж өөрсдийнхөө сэдлийг өгдөг. Би хүнд ихийг хэлсэн бөгөөд хүмүүс өнөөдөр Миний зөвлөгөөг үл ойшоосоор байдаг тул хожим нь Миний зүрх сэтгэлийг буруугаар ойлгохоос сэргийлэхийн тулд Би тэдэнд Өөрийн үзэл бодлыг хэлдэг; айсуй цаг үед амьдрах уу, эсвэл үхэх үү гэдэг нь тэдний хэрэг; Би үүнийг хянадаггүй. Тэд амьд үлдэх замаа олно гэж Би найдаж байна. Энэ тухайд бол Би хүчин мөхөс(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 46-р бүлэг). “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биеийн’ тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй—энэ мөчид махан бие өөр нэг чиг үүргээ гүйцэтгэж, Бурханы Сүнсний удирдамжийг албан ёсоор хүлээн авч эхлэх болно. Энэ бол шаардлагатай үйл явц бөгөөд энэ нь алхам алхмаар тохиолдох ёстой; эс бөгөөс Бурхан зөрүүд махан биед ажиллах ямар ч аргагүй байх байсан юм. Бурханы мэргэн ухаан ийм билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Бурханы үгийг тунгаагаад маш их гутарсан. Би үхлээс айж, ерөөл хэт их хүссэн учраас тийм сөрөг болж, шаналж байсан биш үү? Эхэндээ би ерөөлийн төлөө, бас тэнгэрийн хаанчлалд орохын тулд Бурханд итгэсэн. Хэдийгээр үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтыг туулж, ерөөл хүсэх хүслээ бага зэрэг орхиод, Бурханд үйлчлэл үзүүлэхээр сэтгэл шулуудсан ч зальхай, ёрын муу сатанлаг уг чанар минь гүн гүнзгий уг үндэстэй байж. Бурхан биднийг Өөрийн ардууд болгомогц дахиад л горьдлого төрж, догдолсон шүү. Би энэ удаад тэнгэрийн хаанчлалд орж чадах нь лавтай гэж бодсон. Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, Бурханаар өргөгдөн хаанчлалын ардуудын нэг болж, бүхнийг орхиж, өөрийгөө зарлагадсанаар би тэнгэрийн хаанчлалд гарцаагүй орно, энэ үнэхээр гарцаагүй гэж бодсон юм. Бурханы ажил миний үзлийг бут цохиж, хэтийн ирээдүй, хүрэх газрыг минь авах үед би сул дорой, сөрөг болж, Бурханд гомдоллосон. Тэр ч бүү хэл, Бурханы төлөө гаргасан золиосондоо харамссан. Бүх хүчин зүтгэл маань хариуд нь тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэхийн төлөө байсныг олж харсан юм. Би Бурхантай наймаацаж, Бурханыг мэхэлж, ашиглаж байсан биш үү? Би шалгалт бүртэй тулгараад гагцхүү тэрслүү байдал харуулж, гомдол мэдүүлсэн. Бурханыг дуулгавартай дагахыг хүссэн ч чадаагүй, бас сайн мэддэг үнэнээ хэрэгжүүлж чадаагүй. Би уг чанартаа Бурханыг эсэргүүцдэг, Сатаны төрөл гэдгээ ухаарсан юм. Сатанлаг зан чанараар ингэтлээ дүүрсэн над шиг хүн үхэж, сүйрвэл таарна. Би Бурханы хаанчлалд ороход огт тэнцэхгүй байсан. Үүнийг Бурханы зөвт зан чанар тодорхойлсон юм. Бурханыг дагаж, Бурханы зөвт зан чанарыг мэдэх боломж олдсон гэхээр миний амьдрал талаар болоогүй гэсэн үг! Дараа нь би Бурханд: “Махан биеийнхээ төлөө амьдралгүй, Таны захиралт, зохицуулалтад захирагдмаар байна. Би яаж ч төгслөө гэсэн, үхлээ ч гэсэн, Таны зөвт байдлыг магтсаар байх болно” гэж залбирлаа. Төгсгөл, хүрэх газрынхаа талаар бодохоо больж, амиа золиод ч хамаагүй Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагахыг хүсэх үед минь сэтгэл уужрах сайхан мэдрэмж төрсөн.

Гэхдээ тухайн үед бид үр дүнгээ үл харгалзан Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж чадсан ч эрэлхийлэх зорилгогүй байлаа. Харин 1992 оны 5-р сард Бурхан нэмж үг илэрхийлж, биднийг амьдадаа Бурханыг хайрлах, утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийл гэж хэлсэн. Тэгээд биднийг Бурханыг хайрлах цаг үед оруулж, үхлийн шалгалт өндөрлөсөн дөө. Хүний хувь заяа Бурханы гарт байдаг, хэн ч үхлээс мултарч чаддаггүй боловч Бурхан биднийг үхэлтэй сөрөг байдлаар нүүр тулаасай гэж хүсдэггүй гэдгийг би Бурханы үгийг уншиж, цугларч, нөхөрлөснөөр ухаарсан. Бурхан биднийг амьдадаа Бурханыг хайрлахаар эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлж, завхарсан зан чанараа хөсөр хаяж, бүрэн аврагдаж чадаасай гэж хүсдэг. Тэгсэн цагт л бид Бурханы хаанчлалд ороход тэнцэнэ. Бурхан биднийг үхлийн шалгалтад оруулснаар үхэл рүү маань хөтөлж байсан юм биш, харин зөвт зан чанараа бидэнд илчилж байж гэдгийг би эцэст нь ойлгосон юм. Бурхан хэнийг авардаг, хэнийг сүйрүүлдэг, хаанчлалд нь ороход хэн тэнцдэг гэдгийг бидэнд ойлгуулахын тулд л ингэсэн юм байна. Би бас Сатаны завхралд яг хэр их өртсөнөө олж харж, үзэл, төсөөлөл, ерөөл хүсэх хүслээ орхиж чадсан юм. Тэгээд Бурханы захиралт, зохицуулалтад захирагдах чадвартай болж, үнэнийг үнэхээр эрэлхийлж эхэлсэн. Энэ нь Бурханы намайг аврах аврал байлаа! Бурхан биднийг үзэн ядаж, зовоохыг хүсдэгтээ биш, харин үнэнийг эрэлхийлж, аврагдах зөв замд биднийг хөтлөн оруулахын төлөө л хүмүүсийг шүүж, гэсгээдэг гэдгийг би бүр ч их ухаарсан! Бурханы бидэнд хийдэг бүх зүйл илэрсэн баримтын дагуу байдаггүй. Бурхан зүгээр л биднийг шүүж, гэсгээж, туршиж, цэвэршүүлэх үг илэрхийлэх замаар үр дүнд хүрдэг. Бурханы ажил маш мэргэн, хүнийг гэх Бурханы хайр, аврал маш бодитой шүү!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хамтын ажиллагааны минь түүх

Ли Шян, АНУ Би чуулганд усалгааны ажил хариуцаж байлаа. Сайн мэдээ өргөжиж, илүү олон хүн эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авахын...

Бурханы үг намайг сэрээсэн

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...

Үнэнээс залхсанаа харсан минь

Ли Шян, АНУ Энэ оны эхээр, нэг өдөр би чуулганд дөнгөж элссэн шинэ хүн аль хэдийн хоёр цуглаан тасалсныг олж мэдээд бүлгийн удирдагчаас...

Messenger дээр бидэнтэй холбоо барих