Цар тахлын үеэр өвдсөний дараах эргэцүүлэл

2023-07-11

Дин Ли, Америкийн Нэгдсэн Улс

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн аваад удаагүй байхдаа би Бурхан эцсийн өдрүүдийн ажлаа дуусгах үед сайныг шагнаж, мууг шийтгэхийн тулд агуу гамшиг бидэн дээр бууна, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн хүмүүс гамшигт устгагдаж, Бурханы үгийн шүүлтийг хүлээн авч, цэвэрлэгдсэн хүмүүс гамшгийн үеэр Бурханаар хамгаалуулж, амьд үлдээд Бурханы хаанчлалд хүргэгдэж, мөнхийн ерөөлийг эдэлнэ гэдгийг Бурханы үгээс мэдэж авсан юм. Тухайн үед би хаанчлалд орж, мөнх амийг олж авах нь агуу ерөөл, амьдралд ганц тохиох энэ боломжийг би нандигнаж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы төлөө шаргуу ажиллах ёстой, тэгвэл Бурханы ажил дуусах үед үлдэх эрхтэй болно гэж бодсон тул ажлаасаа гарч, сайн мэдээ түгээж эхэлсэн. Гамшиг улам бүр ихсэж байгааг хараад би ийм эгзэгтэй мөчид илүү их сайн үйл бэлдэж, Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг илүү олон хүнд түгээж, хаанчлалын сайн мэдээг түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Тиймээс би бүх эрч хүчээ сайн мэдээг түгээхэд зориулж, өдөр бүр өглөөнөөс орой хүртэл завгүй ажилласан. манай дүүрэгт Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улам олон хүн хүлээн авч, чуулган ээлж дараалан байгуулагдсаар байлаа. Ийм үр дүн хараад би дотроо маш их баярлаж, сайн мэдээний ажилд оруулсан хувь нэмэр минь анзаарагдалгүй өнгөрөхгүй гэж санагдсан. Дэлхий нийтийг сүйрүүлсэн тахал дэгдэж, халдвар авагсдын тоо өсөж байсан ч би маш тайван байлаа. Би үүргээ гүйцэтгэхдээ Бурханы төлөө шаргуу ажилласан учраас тахал хэчнээн их тархлаа ч надад нөлөөлөхгүй гэж бодсон. Гэвч цар тахлын вирусын гэнэтийн халдвар миний үзэл, төсөөллийг нурааж, өнгөрсөн жилүүдийн итгэлийнхээ сэдэл, хольцын талаар эргэцүүлэхэд хүргэлээ.

2021 оны 5-р сарын нэгэн өдөр би гэнэт ханиалгаж эхлээд, дараа нь халуурч, ядарч сульдсан. Эхлээд би ханиад хүрчлээ гэж бодоод нэг их тоогоогүй ч шинж тэмдгүүд алга бололгүй долоо хоног үргэлжиллээ. Нэг эгч миний шинж тэмдгийг коронавирустай үнэхээр төстэй байгааг анзаарч, туссан байх вий гэж санаа зовсондоо эмнэлэг явж шинжилгээ өгөхийг санал болгосон. Би үүнийг нэг их анхааралгүй, өөрийгөө олон цагаар ажиллаж, үүргээ гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлсөн, дээрээс нь үр дүн нэлээд сайтай байгаа, бас ёрын мууг үйлдээгүй, чуулганы ажилд саад болоогүй учир яаж вирус авах юм бэ гэж бодсон. Гэтэл шинжилгээний хариу миний төсөөлснөөс тэс өөр гарч, эерэг хариу авлаа. Би хагас дутуу ухаантай гэрийн зүг алхаж, яагаад вирусын халдвар авснаа огт ойлгож чадахгүй байлаа. Би олон жил үүрэг гүйцэтгэж байхад Бурхан яагаад намайг хамгаалсангүй вэ? Ах эгч нар мэдчихвэл намайг юу гэж бодох вэ? Бурханыг гомдоох зүйл хийсэн болохоор шийтгүүлж байна гэж бодох болов уу? Гэхдээ би өөрийгөө мууг үйлдэж, чуулганы ажилд саад болсон гэж бодохгүй байна. Өнгөрсөн жил цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар хэдэн сая хүн нас барсан. Халдвар авсан болохоор би ч бас үхэх үү? Бурханы ажил дуусах гэж байхад үхчих юм бол энэ олон жилийн шаргуу хөдөлмөр минь талаар болох биш үү? Тэгвэл ирээдүйн хаанчлалын ямар ч ерөөл надад хамаагүй болно. Энийг бодох тусам улам сэтгэлээр унаж, энэ нөхцөл байдлыг яаж даван туулахаа мэдэхгүй байсан тул Бурханд залбирч, Бурханыг дуудаж, “Бурхан минь, Таны зөвшөөрлөөр энэ вирусыг авсан нь Таны сайн хүсэл байж таарна. Та буруу зүйл хийхгүй тул би ямар нэг байдлаар Таны эсрэг тэрсэлж, эсэргүүцсэн байж таарна. Гэтэл би Таны зан чанарт яаж халдсанаа мэдэхгүй байна. Яаж буруутсанаа мэдэхэд минь намайг гэгээрүүлээч. Би гэмшихэд бэлэн байна” гэсэн. Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг бодлоо. “Өвчний дайрлагыг хэрхэн туулбал зохих вэ? Чи Бурханы өмнө залбирахаар ирж, Түүний хүслийг ухаарахаар эрж хайж, юуг буруу хийснээ, өдий хүртэл шийдэгдээгүй ямар завхрал дотор чинь байгааг шинжлэх хэрэгтэй. Чи зовохгүйгээр завхарсан зан чанараа шийдвэрлэж чадахгүй. Хүмүүс өвчин шаналлаар хатуужих ёстой; тэр цагт л тэд задарсан байхаа больж, цаг үргэлж Бурханы өмнө амьдарна. Зовлон зүдүүртэй нүүр тулах үедээ хүмүүс үргэлж залбирна. Хоол, хувцас, жаргал цэнгэлийг огт бодохгүй; зүрх сэтгэлдээ үргэлж залбирч, энэ хугацаанд ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ шинжилдэг. Ихэнхдээ чи ноцтой өвчин юм уу зарим нэг нийтлэг бус эмгэгт нэрвэгдэж, энэ нь чамд асар их шаналал авчирч байгаа бол эдгээр зүйл санамсаргүй болдоггүй; чи өвчтэй эрүүл аль нь ч байсан Бурханы хүсэл энэ бүхний ард байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ үнэнийг олж авах нь хамгийн чухал). Халдвар авсан минь санамсаргүй зүйл биш, бүхэлдээ Бурханы дээд эрх, зохицуулалт байсныг Бурханы үгийн цагаа олсон гэгээрэл надад харуулсан. Би Бурханы хүслийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлээд, ямар ч тохиолдолд Бурханд гомдоллож, буруутгаж болохгүй байсан. Гэртээ тусгаарлагдсан дараагийн хэдэн өдөр нь би илчилсэн завхралынхаа талаар ах эгч нарт ам нээж, өөрийгөө таньж, Бурханы үгэнд орох, хэрэгжүүлэх замыг олсон. Мөн биеийн байдал минь ямар ч байсан, сайн мэдээг онлайнаар түгээсээр байлаа. Хоёр хоногийн дараа хамаагүй дээрдэж, бараг ханиалгахаа болиод биеийн халуун хэвийн, эрч хүч, хүч чадал минь сайн сэргэсэн. Би маш их баярлаж, дуулгавартай байдал, гэмшлийг минь Бурхан харсан тул намайг харж хандлаа гэж бодсон. Тэгж бодоод түгшсэн сэтгэл минь бага зэрэг тайвширлаа. Гэтэл маргааш нь гэнэт цээж бачууран, тавгүйтэж зогсоо зайгүй ханиалгасаар, дараа нь өндөр халуурч, бүх бие сульдсан. Би бүр сандарсан. Оношлогсоноос хойш би Бурханыг буруутгаагүй, үүргээ гүйцэтгэсээр байсан ч Өвчин яагаад бүр даамжрав аа? Эмчлэх эм байхгүй учраас Бурхан намайг аврахгүй бол би үхэх нь гарцаагүй. Үхлийн тухай бодохоор би маш их айж, бууж өгч чадахгүй байлаа. Би арав гаруй жил Бурханыг дагаж, гэр бүл, ажлаа орхиж, өглөөнөөс шөнө дүл хүртэл үүргээ гүйцэтгэж, их зовж, багагүй төлөөс төлсөн. Бурхан тэрийг огт санахгүй байсан гэж үү? Хэрэв би үхвэл хаанчлалын гоо үзэсгэлэнг харж, ерөөлийг нь хүртэж хэзээ ч чадахгүй. Энэ талаар бодох тусам улам сэтгэлээр унаж, үүргээ гүйцэтгэсээр байсан хэр нь дотроо ямар ч урам зориггүй болж, хийх зүйл их байх үед үнэхээр унтууцаж, зүгээр л хурдхан шиг дуусгаад жаахан амрахыг боддог байлаа. Өмнө нь би өглөөнөөс орой хүртэл үүргээ гүйцэтгээд, Бурхан намайг хамгаална гэж боддог байсан ч Бурхан хамгаалсангүй, би өөрийн сайн сайхан, эрүүл мэндээ бодох хэрэгтэй юм байна. Хэтэрхий их санаа зовж, ядарвал эдгэрэхэд минь сайн биш. Цуглааны үеэр бусад ах эгч нар маш их эрч хүчтэй, зогсолтгүй нөхөрлөж чадаж байсан ч миний хувьд ярих бүрдээ ханиалгаж, Бурханы үгийг унших үедээ амьсгал давчдаж, үнэхээр сэтгэл гонсойж, өөрийн эрхгүй Бурханд учирлахаар оролдож, “Бурхан минь, би үргэлж үүрэгтээ маш хичээнгүй, нухацтай, хариуцлагатай байдаг. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ намайг гүйцэхгүй. Хүн бүр эрүүл саруул, үүргээ гүйцэтгэж байхад би яагаад вирус авч байгаа юм бэ? Хэрэв энэ Таны шалгалт юм бол чуулганд надаас илүү үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байгаа, тэдэнд яагаад ийм зүйл тохиолдохгүй байгаа юм бэ? Хэрэв энэ Таны шийтгэл юм бол би ямар ч мууг үйлдээгүй, чуулганы ажилд саад болоогүй, Таны зан чанарт халдаагүй. Бурхан минь, би үүргээ гүйцэтгэмээр байна, үүрэгтээ ч дуртай. Би хангалттай ихийг хийгээгүй, үргэлжлүүлэн амьдарч, үүргээ гүйцэтгэмээр байна. Бурхан минь, би одоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа, Танд үйлчилсээр байж чадна. Намайг хамгаалж, үргэлжлүүлэн амьдарч, Танд үйлчлэх боломж өгөөч” гэж бодсон. Ингэж бодох үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд маш тод орж ирлээ: “Бүтээгдсэн зүйл чи яг ямар үндэслэлээр Бурханд шаардлага тавьдаг юм бэ? Хүмүүс Бурханд шаардлага тавихад тохирохгүй. Бурханд шаардлага тавихаас илүү эрүүл ухаангүй зүйл гэж үгүй. Бурхан хийх учиртай зүйлээ хийх бөгөөд Түүний зан чанар зөвт байдаг. Зөвт байдал яавч шударга, үндэслэлтэй байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш, ердөө л шударга, үндэслэлтэй байгаа хэрэг. Тун цөөхөн хүн л Бурханы зөвт зан чанарыг мэдэх чадвартай байдаг. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа устгасан гэж үзье: Энэ нь зөвт байх байсан уу? Үнэндээ тийм байх байсан. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүмүүс зөвт байдлыг хэрхэн үздэг вэ? Хэрэв аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Тухайн үед Бурхан хэрвээ Иовыг устгасан бол хүмүүс Бурханыг зөвт гэхгүй байх байсан. Гэвч үнэндээ хүмүүс завхарсан ч бай, завхраагүй ч бай, завхрал нь гүн гүнзгий ч бай, үгүй ч бай, Бурхан тэднийг устгахдаа Өөрийгөө зөвтгөх ёстой гэж үү? Бурхан ямар үндэслэлээр тэгж байгаагаа хүмүүст тайлбарлах ёстой гэж үү? Бурхан Өөрийн тогтоосон хуулийг хүмүүст хэлэх ёстой юу? Тэгэх шаардлагагүй. Бурханы нүдээр бол, завхарсан, Бурханыг эсэргүүцэх магадлалтай хүн нь ямар ч үнэ цэнгүй; Бурхан тэднийг яаж ч зохицуулсан зохистой байх бөгөөд энэ бүгд Бурханы зохицуулалт юм. Хэрэв чи Бурханы нүдэнд таалагдаагүй бол, хэрэв Бурхан гэрчлэлийн чинь дараа чамайг ямар ч хэрэггүй гэж хэлээд, чамайг устгасан бол энэ ч бас Бурханы зөвт байдал мөн үү? Мөн… Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдий энэ нь хүмүүст олж мэдэхийн аргагүй байж магадгүй ч тэд хүссэнээрээ шүүх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл хүмүүст үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл тэд энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл тэд хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг тунгаан бодоход Бурхан намайг нүүр тулан зэмлэж байгаа мэт санагдаж, үг бүр нь шууд зүрх сэтгэлд хүрсэн. Би Бурханыг шударга бус, зөвт бус гэж буруутгаж байсан биш үү? Наймаацаж, шалтаг тоочиж, Бурханы яг өмнө болзол тавьж байсан биш үү? Өнгөрсөн жилүүдэд үүргээ гүйцэтгэхдээ өөрийгөө зориулж, зовж, тодорхой үр дүнд хүрсэн тул Бурхан намайг гамшигт унахаас хамгаалах ёстой, энэ нь Бурханы зөвт байдал гэж бодсон ч үнэндээ энэ нь тэр чигтээ миний үзэл, төсөөлөл байж, үнэнтэй огт нийцээгүй байжээ. Бурхан бол бүтээлийн Эзэн, би бол бүтээгдсэн зүйл. Миний эдэлдэг бүхэн Бурханаас ирдэг, амийг минь ч бас Бурхан өгсөн. Хувь заяаг минь яаж зохицуулж, намайг хэр удаан амьдруулах нь Бурханы мэдэх зүйл. Бүтээгдсэн зүйлийн хувьд би дуулгавартай байж, хүлээн авах ёстой. Би ямар эрхтэй болоод Бурханд учирлаж, болзол тавьдаг билээ? Харин би энэ олон жил Бурханд итгэж, Бурханы усалгаа, үнэний хангалтыг маш их эдэлсэн ч талархаж байгаагүй. Тэгээд вирусын халдвар авч, үхлийн аюултай нүүр тулаад, Бурханд учирлаж, Бурханыг эсэргүүцэж, зөвт бус гэж буруутгаж байжээ. Мөс чанар, эрүүл ухаан минь хаана байв аа? Ингэж бодох тусам улам буруутай санагдаж, ичээд, Бурханы өмнө өвдөг сөгдөн залбирч, “Бурхан минь, би үнэхээр эрүүл ухаангүй юм! Та намайг бүтээсэн; би бол бүтээгдсэн зүйл, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой. Энэ нь зөв, жам ёсны зүйл. Үхэж ч болзошгүй энэ вирусээр өвдөхийг минь Та зөвшөөрсөн. Харин би үхэхийг, дуулгавартай байхыг хүсээгүй учраас Тантай маргаж, зохих ёсоор үйлдсэнгүй гэж Таныг буруутгаж, намайг амьд байлгахыг Танаас гуйсан. Би огт дуулгаваргүй, эрүүл ухаангүй, маш тэрслүү байжээ! Бурхан минь, би өөрийгөө эргэцүүлж, Танд гэмшмээр байна” гэлээ.

Дараагийн хэдэн өдөр нь Бурханы талаарх буруу ойлголт, гомдлынхоо талаар бодох бүрд надад үнэхээр муухай санагдаж, ялангуяа хэзээ, яаж миний өвчин улам хүндэрснийг, Бурханыг эсэргүүцэж, маргаж, сөрөг, хойрго болж, үүргээ аргацааж, хөдөлж ядаж байснаа бодоход бүр ч буруутай, тавгүй санагдсан. Өвчин тусаагүй, хямрал байхгүй үед би Бурхан бол зөвт, бүтээгдсэн зүйлс бүтээлийн Эзэний зохицуулалтад дуулгавартай байх ёстой гэж зарлаж байсан. Өвдөх үедээ яагаад тэгж их тэрсэлж, эсэргүүцсэн юм бэ? Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгээс үүнийг уншсан юм. “Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). “Антихристүүдийн бодлоор бол хүмүүс үүргээ гүйцэтгэж, төлөөс төлж, багахан бэрхшээл амсаж чадаж л байвал Бурханаар ерөөгдөх учиртай. Тиймээс чуулганы ажлыг хэсэг хугацаанд хийснийхээ дараа тэд чуулганы төлөө ямар ажил хийснээ, Бурханы гэрт ямар хувь нэмэр оруулснаа, ах эгч нарын төлөө юу хийснээ дэнсэлж эхэлдэг. Тэд энэ бүхнийг оюун санаандаа чанд хадгалж, энэ нь Бурханаас ямар нигүүлсэл, ерөөл хүртэхийг таамаглахаар оролдож, тэгснээрээ ийм зүйл хийх нь үнэ цэнтэй эсэхийг тодорхойлдог. Яагаад тэд тийм зүйлсэд санаа зовдог юм бэ? Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд юу эрэлхийлж байна вэ? Бурханд итгэх итгэлийнх нь зорилго юу вэ? Бүр анхнаасаа л тэд ерөөлийн араас хөөцөлдөж байсан учраас Бурханд итгэсэн. Хэчнээн олон жил номлол сонсож, Бурханы хэр олон үгийг идэж ууж, хэчнээн олон хоосон сургаалыг ойлгосон нь хамаагүй, тэд ерөөгдөх хүсэл, сэдлээ хэзээ ч орхихгүй. Хэрвээ чи тэднээс үүргээ сайн ухамсарласан бүтээгдсэн зүйл байж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн ав гэвэл тэд ‘Энэ нь надтай ямар ч хамаагүй, миний тэмүүлэх ёстой зүйл биш. Миний тэмүүлэх ёстой зүйл бол энэ: Би тулаанд тулалдаж, хийх ёстойгоо хийж, тэвчих ёстой зовлонгоо туулах үедээ, бүхнийг Бурханы шаардсанаар хиймэгц Бурхан намайг шагнаж, намайг үлдээх ёстой, би хаанчлалд титэм хүртэж, Бурханы ардуудаас илүү өндөр байр суурьтай байх ёстой—ядаж л хоёр, гурван хотыг захирах ёстой’ гэдэг. Антихристүүдийн хамгийн их анхаардаг зүйл энэ юм. Бурханы гэр үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн тэдний сэдэл, хүсэл алга болохгүй; тэд бол Паултай адил төрлийн хүн. Ийм илэрхий наймаа нь нэг төрлийн ёрын муу, хэрцгий зан чанарыг агуулдаг биш үү? Шашны зарим хүн: ‘Манай үеийнхэн загалмайн замаар Бурханыг дагадаг. Учир нь Бурхан биднийг сонгосон, тиймээс бид ерөөгдөх эрхтэй. Бид зовж, төлөөс төлсөн, гашуун аяганаас дарс уусан, зарим нь бүр баривчлагдаж, шоронд ял эдэлсэн. Энэ бүх зовлон зүдүүрийг туулж, маш олон номлол сонсож, Библийн талаар маш ихийг олж мэдсэнийхээ дараа, хэрвээ нэг л өдөр ерөөгдөхгүй юм бол бид гуравдагч тэнгэр лүү явж, Бурханд учирлана’ гэдэг. Та нар ер нь иймэрхүү юм сонсож байсан уу? Тэд Бурханд учирлахаар гуравдагч тэнгэр лүү явна гэж хэлдэг—ямар зоригтой юм бэ? Зүгээр л сонсоход айдас төрж байгаа биз дээ? Хэн Бурханд учирлахаар оролдож зүрхэлдэг юм бэ?… Тийм хүмүүс тэргүүн тэнгэрэлчүүд биш үү? Тэд Сатан биш үү? Чи хүсвэл хэнд ч учирлаж болно, гэхдээ Бурханд биш. Чи тэгж болохгүй, тэгж бодож болохгүй. Ерөөл Бурханаас ирдэг, Бурхан хүссэн хүндээ ерөөл хайрлаж чадна. Чи ерөөл хүртэх шалгуурт тэнцлээ ч гэсэн Бурхан чамд ерөөл хайрлахгүй л бол Бурханд учирлахаар оролдох ёсгүй. Бүхий л орчлон ертөнц болон бүх хүн төрөлхтөн Бурханы гарт байдаг. Бурхан эцсийн шийдвэр гаргадаг, харин чи ялихгүй жаахан хүн хэр нь Бурханд учирлаж зүрхэлсээр байдаг. Чи яаж ийм давлиун байж чаддаг юм бэ? Хэн болохоо толинд харсан чинь дээр шүү. Хэрвээ чи Бүтээгчид эсэргүүцлээ илэрхийлж, Бүтээгчтэй тэмцэлдэж зүрхэлдэг бол үхлээ эрж байгаа юм биш үү? ‘Нэг л өдөр ерөөгдөхгүй юм бол бид гуравдагч тэнгэр лүү явж, Бурханд учирлана.’ Энэ үгээрээ чи эсэргүүцлээ Бурханд ил тод илэрхийлж байна. Гуравдагч тэнгэр гэж ямар газар вэ? Энэ бол Бурханы оршдог газар. Бурханд учирлахаар оролдохын тулд гуравдагч тэнгэр лүү явж зүрхэлнэ гэдэг ордныг түйвээхтэй адилхан. Тийм биш гэж үү? Зарим хүн: ‘Энэ нь антихристүүдтэй ямар хамаатай юм бэ?’ гэдэг. Энэ нь хамгийн их хамаатай, учир нь Бурханд учирлахаар гуравдагч тэнгэр лүү явахыг хүсдэг хүмүүс бол антихристүүд юм; антихристүүд л ийм үг хэлж чадна, тийм үг нь антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд байдаг дуу хоолой, мөн антихристүүдийн хорон муу байдал юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 7-р зүйл: Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (II хэсэг)). Бурханы илчлэлтэй тулгараад би ичиж, энэ олон жил үүргээ гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлсөн минь Бурханы хайрыг хариулахын тулд Бурханы хүслийг анхаарч, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийн төлөө биш, харин Бурханаар ерөөгдөж, хаанчлалд орж, мөнхийн ерөөлийг хүртэх гэсэн арилжаа байсныг харсан. Үүрэг гүйцэтгэхийг би гамшгаас зугтаж, Бурханаар ерөөгдөх арга барил, Бурхантай наймаацах хөрөнгө, наймааны чип гэж үзсэн. Тийм учраас би хэр ихийг хийснээ, хэдэн хүн элсүүлж, хэр их зовж, ямар төлөөс төлснөө дотроо тооцоолж байжээ. Тооцох тусам гавьяа хүртэхээр үйлчлэл үзүүлсэн санагдаж, гамшгийн үеэр Бурханы хамгаалалтыг хүртэж, амьд үлдэх шаардлагыг хангасан гэж санагдаж байв. Гэвч санаандгүй байдлаар вирусын халдвар авна гэж би огт бодоогүй. Тэгээд Бурханыг буруутгаж, буруу ойлгож, өвдсөн үедээ Бурханд дуулгавартай байхаар эрж хайгаагүй, харин ч юу хийвэл Бурханы тааллыг олж, хамгаалалтыг авч, хурдан эдгэх вэ гэж бодсон. Тэгээд миний байдал улам дордож байгааг харах үедээ Бурханд урам хугарч, намайг хамгаалахгүй, надад шударга бус хандлаа гэж Бурханыг буруутгасан. Ерөөгдөхийн төлөө л Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэж, Бурханд чин сэтгэлээсээ хандаж байгаагүйг баримтууд харуулсан. Би ерөөл хүртэх зорилгодоо хүрэхийн тулд л Бурханыг ашиглаж, Бурхантай наймаацаж, Бурханыг хуурч, дэндүү аминч, зальхай байжээ! Нигүүлслийн эрин үед Паул Эзэний сайн мэдээг түгээхээр Европоор явж, маш их зовж, их төлөөс төлсөн ч Паулын өгсөн бүхэн тэнгэрийн хаанчлалд орж, шагнуулахын төлөө л байсан. Тэрээр “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” гэсэн (2 Тимот 4:7–8). Энэ нь үнэндээ Бурхан өөрт нь титэм өгөхгүй бол Бурхан зөвт бус гэсэн үг байсан. Шашны ертөнцийн хүмүүст Паулын энэ үг маш гүн нөлөөлсөн. Эзэний нэрээр ажиллаж, зовдог хүмүүс бүгд тэнгэрт очиж, ерөөгдөх гэж үүнийг хийдэг. Хэрэв ерөөгдөхгүй бол Бурхантай маргадаг. Би яг тэдэн шиг байсан биш үү? Тэгээд би айсан. Өөрийгөө ийм зан чанар харуулна гэж төсөөлж байсангүй. Хэрэв нөхцөл байдал намайг илчлээгүй бол ийм ноцтой антихрист зан чанартай гэдгээ харахгүй байх байлаа. Тэгээд би Бурханы зарим үгийг бодсон юм. “Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл Надад хэрэггүй, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би жигшин зэвүүцдэг. Би хүнийг Надад туйлын үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийн төлөө, үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуйдахыг чинь Би үзэн яддаг, учир нь Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, тиймээс та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). Бурханы үгээс би Бурханы зан чанар зөвт, ариун, халдлагыг тэвчдэггүй, Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж, хүний чин сэтгэл, үнэнч байдлыг хүсдэг гэдгийг мэдэрсэн. Хүмүүсийн хичээл чармайлт сэдэл, хольц, наймаацал, хууран мэхлэлтийг агуулж байвал Бурхан тэднийг сайшаах нь битгий хэл, харин жигшиж, зэвүүцэж, ялладаг. Эцэстээ Бурханаар ерөөгдөх нь бүү хэл, шийтгүүлж там руу илгээгдсэн Паултай яг адилхан. Үүрэг гүйцэтгэж байгаа минь наймааны хольцтой байсанд Бурхан бас жигшиж, зэвүүцэх нь гарцаагүй. Өвчин туссан минь Бурханы зөвт, ариун зан чанарыг бүрэн илчиллээ. Тэгээд би өвчнийг чин сэтгэлээсээ бүрэн хүлээн авч, дуулгавартай дагасан.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд Бүтээгчийн өмнө ирэх үедээ чи үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ бол хийвэл зохих зөв зүйл, чиний хүлээсэн хариуцлага юм. Бүтээгдсэн зүйлс үүргээ гүйцэтгэсний үндсэн дээр Бүтээгч хүн төрөлхтний дунд илүү их ажил хийсэн. Тэрээр хүн төрөлхтөнд хийх ажлынхаа цаашдын алхмыг гүйцэтгэсэн. Тэр ажил нь юу вэ? Тэрээр хүн төрөлхтнийг үнэнээр хангаж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүнээс үнэнийг олж авч, ингэснээрээ завхарсан зан чанараа хаяж, цэвэрлэгдэх боломжийг олгодог. Ингэснээр тэд Бурханы хүслийг биелүүлэн, амьдралын зөв замд орж, эцэст нь Бурханаас эмээж, муугаас зайлж, авралд бүрэн хүрч, Сатаны зовлонд өртөхөө больдог. Бурхан хүн төрөлхтний үүргийг нь гүйцэтгүүлснээр эцэст нь энэхүү үр нөлөөнд хүрнэ. Тиймээс, үүргээ биелүүлэх явцад чинь Бурхан чамд нэг зүйлийг тодорхой харуулж, жаахан үнэнийг ойлгуулдаг юм биш, бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэснээр зүгээр л нигүүлсэл, ерөөл эдлэх боломж олгодог ч биш юм. Харин Бурхан чамд цэвэрлэгдэж, аврагдаж, эцэст нь Бүтээгчийн царайны гэрэлд амьдрах боломж олгодог(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VII хэсэг)). Бурханы үг сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөсөн. Үүргээ гүйцэтгэх нь бүтээгдсэн зүйлийн бултаж болохгүй хариуцлага, даалгавар, ялангуяа үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрэх зам юм. Үүргээ гүйцэтгэх явцад маань Бурхан хүмүүсийн завхарсан зан чанарыг илчлэх янз бүрийн нөхцөл байдлыг бүрдүүлж, дараа нь Өөрийнхөө үгийн шүүлт, илчлэл, сахилгажуулалтаар дамжуулан завхралаа ойлгож, өөрчлөгдөж, Сатаны завхрал, хорлолд өртөхгүй байх боломжийг бидэнд олгодог. Энэ бол Бурханы сайн хүсэл юм. Үүргээ гүйцэтгэсэн энэ он жилүүдэд би Бурханы зохицуулсан орчинд маш их завхрал харуулж, завхарсан зан чанарынхаа талаар бага зэрэг ойлгоод, өөрийгөө үзэн ядаж, гэмшиж, өөрчлөгдөж, бага зэрэг хүний төрхтэй болж эхэлсэн. Би үүргээ гүйцэтгэхдээ маш ихийг олж авсан ч талархаж байгаагүй. Оронд нь би үүргээ ерөөлөөр наймаацах чип, гамшгаас гарах тасалбар мэт ашиглаж, Бурханыг хуурч, ашиглаж болох юм шиг Бурханд хандсан. Би жигшмээр байжээ! Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн ч би нандигнаагүй, яаж ерөөгдөж, гамшгаас зугтаж, хаанчлалд орж, шагнуулах вэ гэж л бодсон. Би үнэхээр ёрын муу байжээ. Тэгээд Бурханд залбирч, ерөөгдөхийн тулд үүргээ гүйцэтгэдгээ болиод, харин Бурханы хайрыг хариулахын тулд үүрэгтээ үнэнийг эрэлхийлнэ гэж амласан. Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан нь надад хэрэгжүүлэх замыг өгсөн юм. “Хэрвээ чи Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэхдээ ‘Надад ямар ч өвчин, тааламжгүй үйл явдал тохиолдохыг Бурхан зөвшөөрч, Бурхан юу ч хийсэн, би дуулгавартай байж, бүтээлийн байрандаа байх ёстой. Юуны өмнө би үнэний энэ тал болох дуулгавартай байдлыг хэрэгжүүлж, үүнийг биелүүлж, Бурханд дуулгавартай байх бодит байдлыг амьдран харуулах ёстой. Түүгээр ч үл барам, Бурханы надад даалгасан зүйлийг болон гүйцэтгэх ёстой үүргээ хаях ёсгүй. Би эцсийн амьсгалаа хураатал үүргээ баримтлах ёстой’ гэж хэлж чадаж байвал, энэ нь гэрчлэл хийж байгаа хэрэг бус уу? Чи ийм шийдэмгий, иймэрхүү байдалтай байвал Бурханы талаар гомдоллосон хэвээр байж чадна гэж үү? Үгүй ээ, чадахгүй. Ийм үед чи дотроо ‘Бурхан энэ амьсгалыг надад өгдөг, Тэр энэ бүх он жилүүдэд намайг хангаж, хамгаалсан, Тэр маш их шаналлыг надаас авсан, маш их нигүүлсэл, олон үнэнийг өгсөн. Үеийн үед хүмүүсийн ойлгоогүй үнэн, нууцыг би ойлгож авсан. Би Бурханаас маш ихийг олж авсан учраас Бурханд хариу барих ёстой! Өмнө нь биеийн хэмжээ минь хэтэрхий бага, би юу ч ойлгоогүй, миний хийсэн бүхэн Бурханы сэтгэлийг шархлуулж байсан. Ирээдүйд Бурханы ачийг хариулах боломж надад гарахгүй байж магадгүй. Надад амьдрах хэр их хугацаа үлдсэн байх нь хамаагүй, өөрт байгаа өчүүхэн хүч чадлаа өгч, Бурханы төлөө чадах зүйлээ хийх ёстой, ингэснээр энэ бүх жилүүдэд намайг хангаж байсан нь дэмий хоосон байгаагүй, харин ч үр шимээ өгсөн гэдгийг Бурхан харж чадна. Бурханыг тайвшруулж, Түүнийг дахиж гомдоохгүй, гонсойлгохгүй байхыг минь зөвшөөрөөч’ гэж бодох болно. Ингэж бодвол яаж байна? ‘Энэ өвчин хэзээ эдгэх юм бэ? Эдгэхээрээ би үүргээ гүйцэтгэж, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийнэ. Би өвчтэй байхдаа яаж үнэнч байж чадах юм бэ? Би яаж бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж чадах юм бэ?’ хэмээн бодож өөрийгөө яаж аврах, эсвэл зугтах талаар бүү бод. Ганцхан амьсгаа байгаа цагт чи үүргээ гүйцэтгэж чадах бус уу? Ганцхан амьсгаа байгаа цагт чи Бурханыг шившиглэхгүй байж чадах уу? Ганцхан амьсгаа байгаа цагт, ухаан санаа чинь саруул байгаа цагт Бурханы талаар гомдоллохгүй байж чадах уу? (Чадна.) ‘Чадна’ гэж одоо хэлэхэд амархан боловч чамд үнэхээр ийм зүйл тохиолдоход тийм ч амархан байхгүй. Тэгэхээр та нар үнэнийг эрэлхийлж, үнэн дээр үргэлж шамдан ажиллаж, ‘Бурханы хүсэлд би хэрхэн нийцүүлж чадах вэ? Бурханы хайрыг би хэрхэн хариулж чадах вэ? Би бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн гүйцэтгэж чадах вэ?’ хэмээн бодож илүү их цаг зарцуулах ёстой. Бүтээгдсэн зүйл гэж юу вэ? Бүтээгдсэн зүйлийн хариуцлага нь ердөө л Бурханы үгийг сонсох явдал гэж үү? Үгүй—энэ бол Бурханы үгийг амьдран харуулах явдал юм. Бурхан чамайг эдгээр зүйлийг амьдран харуулж, Өөрт нь гэрчлэл хийгээсэй гэсэндээ чамд маш их үнэн, маш их зам, маш их амь өгсөн. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл бөгөөд энэ нь чиний үүрэг, хариуцлага юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханы үгийг байнга уншиж, үнэнийг эргэцүүлбэл л урагшлах замтай болно). Бурханы үг миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Бурхан бол бүтээлийн Эзэн, би бол бүтээгдсэн зүйл, тэгэхээр миний хувь заяа Бурханы гарт байгаа. Бурхан надад энэ өвчин тусахыг зөвшөөрсөн учраас үхсэн ч, амьдарсан ч би Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх ёстой наад захын эрүүл ухаан. Үүрэг бол бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх ёстой зүйл. Хэдийд ч, юу ч тохиолдсон би амьсгалтай л байгаа бол үүргээ гүйцэтгэх ёстой. Би энэ он жилүүдэд Бурханы хайрыг маш их хүртсэн ч үнэнийг эрэлхийлээгүй учраас Бурханыг эсэргүүцэж, шархлуулж, Бурханд маш их өртэй байсан. Одоо би амьд байгаа цагтаа Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ гүйцэтгэх ёстой. Дараагийн өдрүүдэд нь би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ яаж сайн гүйцэтгэх талаар өдөр бүр бодлоо. Хамтрагч эгч маань үүрэг гүйцэтгээд удаагүй, сайн мэдээ түгээх зарчмыг нэг их мэдэхгүй тул хэд хэдэн асуудал гарч ирсэн. Би онлайнаар эгчид тусалж, чиглүүлж, бас Бурханы үгийг байнга чимээгүйхэн уншиж, Бурханыг магтсан магтан дуу дуулж байсан. Ханиалгаад, халуурч байсан ч өвчиндөө баригдахаа больж, үхэх эсэх талаар бодохоо болилоо. Хувь заяа минь Бурханы гарт байгаа, хэр удаан амьдрах минь Бурханы дээд эрхээр тодорхойлогдоно гэдгийг мэдэж байсан. Бурхан намайг хэдий хүртэл амьдруулна, тэр хүртэл үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хайрыг хариулахаар хичээж, намайг үхүүлэх өдөр хүртэл дахин хэзээ ч гомдоллохгүй, дуулгавартай байна.

Нэг орой би ханиалгаад намдахгүй, хоолой дүүрэн цэртэй, бас өндөр халуурч, бүх бие янгинаж, орондоо орж хэвтсэн ч тавгүйтээд, нааш цааш хөлбөрч, унтаж чадалгүй, “Би үхэх гэж байгаан болов уу? Нэг унтчихвал дахиж сэрэх болов уу?” гэж гайхширсан. Үхлийн тухай бодол намайг үнэхээр хямрааж, ирээдүйд Бурханы үгийг дахин унших боломж гарахгүй байж магадгүй гэж бодоход нулимс зогсолтгүй асгарлаа. Би босож, компьютерээ асаагаад, Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хүн болгоны амьдрах хугацааг Бурхан урьдчилан тодорхойлсон. Анагаах ухааны үүднээс аливаа нэг өвчин аминд халтай харагдаж болох ч Бурханы үзэл бодлоор амьдрах хугацаа чинь үргэлжилсээр байх ёстой, цаг чинь хараахан ирээгүй бол чи хүссэн ч гэсэн үхэж чадахгүй. Бурхан чамд даалгавар өгсөн бөгөөд үүрэг даалгавар чинь дуусаагүй бол аюулт өвчин туслаа ч гэсэн чи үхэхгүй—Бурхан чамайг хараахан авахгүй. Чи залбирч, үнэнийг эрж хайхгүй байсан ч, өвчнөө эмчлэхэд анхаарахгүй байсан ч, эсвэл бүр эмчилгээгээ хойшлуулсан ч гэсэн үхэхгүй. Ялангуяа Бурханаас даалгавар хүлээн авсан хүмүүсийн хувьд тийм байдаг: Үүрэг даалгавар нь хараахан дуусаагүй үед тэд ямар ч өвчин туслаа гэсэн, тэр дороо үхэх ёсгүй; үүрэг даалгавар нь гүйцэлдэх эцсийн мөчийг хүртэл амьдрах ёстой. Чамд тийм итгэл байна уу?… Үнэн хэрэгтээ, наймаацаж байгаа чинь өвчнөө эдгээж, үхэхгүй байх зорилготой байна уу, эсвэл өөр санаархал, зорилготой байна уу гэдэг чинь хамаагүй, Бурханы үзэл бодлоор бол хэрвээ чи үүргээ биелүүлж, тус нэмэртэй байж чадаж байгаа бол, мөн Бурхан чамайг ашиглана гэж шийдсэн бол чи үхэхгүй. Чи хүссэн ч гэсэн үхэж чадахгүй. Харин чи хэрэг тарьж, элдэв янзын хорон муу үйл үйлдэж, Бурханы зан чанарт халдсан бол түргэн үхнэ; амь нас чинь богиносно. Бурхан дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө хүн бүрийн амьдрах хугацааг тогтоосон. Хэрвээ тэд Бурханы зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагаж чадвал өвчин тусах эсэх, эрүүл мэнд нь сайн, муу байхаас үл хамааран Бурханы урьдчилан тогтоосон насыг насална. Чи үүнд итгэлтэй байна уу?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншаад би Бурханы хайр, өршөөлийг мэдэрч, зүрх сэтгэл минь дулаацаж, Бурханы хүслийг арай илүү ойлгосон. Эцсийн өдрүүдэд төрж, Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэхийг минь Бурхан тогтоосон, энэ нь бас надад өгсөн Бурханы даалгавар юм. Даалгавар минь биелбэл өвчин тусаагүй ч би үхэх учиртай. Харин даалгавар биелээгүй бол үхэх өвчин туссан ч би үхэхгүй. Намайг юу хүлээж байгааг би мэдэхгүй ч амьдралаа Бурханы гарт даатгаж, Бурханы зохицуулалтыг дагах ёстойгоо мэдэж байсан. Хэзээ ч үхэж магадгүй гэж бодоод би Бурхантай чин сэтгэлээсээ дахиад ярилцахыг үнэхээр хүсэж, өвдөг сөгдөн Бурханд залбираад, “Бурхан минь! Намайг Бурханы гэрт ирүүлэхээр сонгож, дуу хоолойгоо сонсгосонд баярлалаа. Таны үгийн усалгаа, хангалтыг маш их хүртсэнээр би маш олон үнэнийг ойлгож авч, хүн байх зарчмыг мэдэж авсан. Би дэмий амьдраагүй санагдаж байна. Зүгээр би л хэтэрхий завхарсан, үргэлж Таны эсрэг тэрсэлж, Таныг шархлуулж байсан. Би Таны хайрыг хариулахын төлөө үнэнийг сайн эрэлхийлээгүй, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгээгүй. Танд өчүүхэн төдий ч тайтгаруулаагүй. Би Танд маш их өртэй. Таны хайрыг хариулах боломж дахин олдох эсэхийг мэдэхгүй. Хэрэв би амьд үлдвэл Таныг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрж хайж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байна” гэсэн.

Тэр шөнө нэг л мэдэхэд би унтсан байлаа. Маргааш өглөө нь сэрмэгц огт өвчин тусаагүй мэт бүрэн тайвширч, хоолой зүгээр, цэр ч гарахгүй байлаа. Яаран халуунаа үзээд хэвийн болсныг нь мэдсэн. Сэтгэл минь маш их хөдөлж, энэ нь намайг гэх Бурханы өршөөл, хамгаалалт гэдгийг мэдэж байлаа. Коронавирусын халдвар аваад би маш их тэрсэлж, эсэргүүцсэн ч Бурхан гэм бурууд минь нийцүүлэн надад хандаагүй, харин намайг харж хандсаар байсан. Би нулимс дуслуулан, Бурханд талархал, магтаалаа өргөсөн.

Хоёр сар өнгөрч, тэр бүх хугацаанд миний халуун хэвийн байж, вирусын халдвар сэдрэлгүй, нэг л мэдэхэд би бүрэн эдгэрсэн. Энэ цар тахлын үеэр маш олон хүн нас барсан, харин би Бурханы гайхалтай халамж, авралын ачаар амь үлдсэн. Вирусын халдвар авсан нь Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэхдээ сэдэл, хольцтой байсныг минь илчилж, ерөөлийн төлөө Бурхантай наймаацах гэсэн жигшүүрт сэдлийг минь надад харуулж, би өөрийгөө бага зэрэг ойлгож авч, үзэн ядсан. Бас Бурханы ариун, зөвт зан чанарын талаар бодитой туршлага, ойлголттой болж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагасан. Энэ нөхцөл байдалд би жаахан цэвэршүүлэлт, зовлон туулсан ч тав тухтай орчинд авч чадахгүй маш их зүйлийг олж авсан. Энэ туршлагаас олж авсан зүйлээ санах бүрдээ би Бурханд талархал, магтаалаар дүүрч, хайр, авралынх нь төлөө Бурханд талархдаг!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ чанд мөрдөх нь

Ах эгч нар үзүүлбэр үзүүлж, Бурханыг магтан дуулж, бүжиглэж байгааг хараад би маш их атаархдаг байсан. Би өөрөө нэг л өдөр тайзан дээр гарч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих