Хэрхэн миний үүрэг наймааны шинжтэй болсон бэ

2022-01-21

Үрчлэлт, Хятад

2017 оны 4-р сард миний цусны даралт ихсээд байсан болохоор удирдагч намайг харьж амар гээд үүргийг минь хойшлуулсан юм. Би үнэхээр гутарч, “Бурхан ажлаа дуусгах гэж байгаа учраас одоо миний үүргээ биелүүлж, сайн үйл хэрэг бэлтгэх амин чухал цаг үе. Гүйцэтгэх үүрэггүйгээр би сайн хүрэх газар, үр дүнтэй байж чадна гэж үү? Энэ олон жил шаргуу ажиллаж, төлөөс төлсөн минь талаар болох гэж үү? Үүргээ бүтэн цагаар биелүүлэхийн тулд би эмнэлгээ хаасан, бас манай нөхөр Бурханыг дагах замд минь саад болох гэж оролдоод чадаагүй. Одоо би салж, гэр бүлгүй болсон шүү дээ. ХКН үргэлж манай эцэг эх дээр очин хаана байгааг минь сураглаж, мөшгөн хөөж байна. Эцэг эх дээрээ ч очиж болохгүй. Үнэхээр хаачихаа мэдэхгүй юм” гэж бодсон. Тэгээд нэг эгч намайг байраар хангасан даа. Эгч надтай Бурханы хүслийн талаар нөхөрлөж, дуулгавартай байх хэрэгтэй гэсэн ч үүргээ хийгээд үргэлж завгүй байгаа эгчийг хараад би үнэхээр атаархсан. Миний бие муу байсан учраас үүрэг гүйцэтгэж чадаагүй. Бурхан үүргийг минь хураан авч, намайг илчилж, таягдан хаяхад өвчнийг минь ашиглаж байв уу? Ингэж бодохоос хамаг биеийн тэнхэл алдарч, гутран, найдлага тасарлаа. “Би ганц ч гомдолгүйгээр бүх зүйлээ орхиж, маш их зовсон шүү дээ. Яахаараа эцэст нь үүргээ ч биелүүлэх эрхгүй болчихдог юм бэ?” гээд Бурханыг буруу ойлгож, гомдоллож эхэлсэн. Тэр цагаас хойш Бурханы үгийг үнэхээр ойлгож чадахаа больж, залбиралдаа Бурханд юу гэж хэлэхээ мэдэхээ байсан юм. Хоолны дуршил алдагдаж, нойргүй болсон. Бүр явж ажилд орох тухай бодохдоо тултлаа тийм их харанхуйд байсан. Ийм байгааг минь эгч хараад надтай харьцаж, “Та Бурханы үгийг үнэндээ уншихгүй байна, тэр ч бүү хэл мөнгө олох талаар бодолцож байна. Та шал өөр хүн болчхож. Үнэнийг эрж хайхгүй байна шүү дээ” гэлээ. Үүнийг сонсоход үнэхээр хэцүү байсан учир эрж хайж, Бурханд залбирахдаа би: “Бурхан минь, үүнийг яаж туулахаа мэдэхгүй юм, бас хэтийн зам минь юу гэдгийг мэдэхгүй байна. Би харанхуйд амьдарч, зовж байна. Намайг гэгээрүүлж, хүслийг тань мэдэхэд замчлаач” гэлээ.

Дараачийн хэд хоногт нь би маш их залбирч, эрж хайсаар байлаа. Тэгээд нэг өглөө Бурханы ийм үг гэнэт санаанд орсон юм: “Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Энэ хэсгийг олох гээд бушуухан компьютероо асаасан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). “Хүн ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэдэг—энэ нь хүн болгоны зүрх сэтгэлд байдаг зүйл биш гэж үү?… Ерөөл хүртэх энэ сэдэл байхгүй бол та нарт ямар санагдах байсан бэ? Үүргээ ямар хандлагаар гүйцэтгэх байсан бэ? Энэ сэдлээс ангижирч, хүмүүс өөрсдөө үүнийг хүсэхээ больж, үүнээс татгалзсан бол тэдний олонх нь үүргээ эрч хүчгүй гүйцэтгэж, Бурханд итгээд ямар ч хэрэггүй гэж санагдах байсан. Яг л сүнсийг нь авчихсан юм шиг байх байсан. Ийм зүйл зүрх сэтгэлийнх нь хамгийн гүн хэсэгт байдаг. Магадгүй үүргээ гүйцэтгэж, чуулганы амьдралаар амьдрах явцдаа сэтгэл дотор нь ерөөл хүртэх сэдэл төрөхөө больсон юм шиг санагдаж болно. Гэвч Бурхан үүнд итгэдэггүй. Хүмүүс өнгөн талаа хараад өөрсдийгөө сайн болсон гэж санаж, өөрчлөгдсөн гэж боддог. Тэд оргилсон сэтгэлийн үе шатаас үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрэлхийлэх үе шат руу аль хэдийн орсон, үүргээ гүйцэтгэхдээ оргилсон сэтгэл, агшин зуурын тэмүүлэлд найдахаа больж, харин үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэхдээ стандартын дагуу гүйцэтгэхээр чармайж, байнга өөрсдийгөө цэвэрлэж чаддаг, ингэснээрээ Бурханы хүслийг хангаж, боломжийн бүтээгдсэн зүйл болно, бас тодорхой хэмжээгээр дуулгавартай байж чадна гэж боддог. Гэвч хүрэх газар, төгсгөлтэй нь шууд холбоотой зүйл гарч ирэх үед хүмүүс биеэ авч явах байдлаараа үнэн төрхөө бүрэн илчилдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Бурханы шүүлтийн үг намайг нуугдах газаргүй болгосон юм. Зөвхөн ерөөлийн төлөө итгэгч байж болохгүйг урьд нь би онолын хувьд мэддэг байсан ч өөрийгөө ёстой мэддэггүй байж. Ерөөл хүртэх санаархлыг минь энэ байдал бүрэн ил болгосон. Би тэр олон жилд бүх зүйлээ орхиж, эмнэлгээ хааж, чуулганд үүргээ биелүүлж, юу ч боллоо гэсэн элдвийг л туулсан. Итгэлдээ тэр бүх золиосыг гаргаснаар Бурханаас сайшаал, ерөөл хүртэж, сайн хүрэх газартай учрах нь лавтай гэж бодсон юм. Тийм болохоор үүрэгтээ үнэхээр урам зоригтой байсан. Одоо өвчнөөс болоод үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон болохоор хүрэх газраа алдчихлаа, ерөөгдөх мөрөөдөл минь талаар боллоо гэж бодсон. Тэгээд хэт их сэтгэлээр унаад хөдлөхөө ч больсон. Бүх зүйлээ орхисондоо харамсаад зогсохгүй Бурханыг буруутгаж, Бурханд учирлаж, Бурханыг эсэргүүцсэн юм. Би золиосоо Бурхантай ерөөл наймаацах далим гэж үзэж, зовж, хувь нэмэр оруулсан болохоор Бурхан надад сайн хүрэх газар, үр дүнгийн өртэй гэж бодсон. Түүнгүйгээр гомдоллож, Бурханыг буруутгасан. Тэгэхээр таны сөрөг байдлын цаана ерөөгдөх санаархал нуугдаж байжээ. Энэ нь Бурханы ийм үгийг санагдуулсан юм: “Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Бурханы зан чанар Бурханы үгээс бэлхэн харагддаг. Итгэлийн талаарх тийм хандлага нь Бурхантай наймаацаж, Бурханыг хуурч, хүссэн ерөөлөө олж авахад Бурханыг ашиглаж байгаа явдал байсан. Тэр нь Бурханы зан чанарт халддаг. Паулын хувь нэмэр, золиос бүгд Бурханаас зөвт байдлын титэм шаардахын төлөө байсан. Энэ нь Бурханы зан чанарт ноцтой халдаж, Паул шийтгүүлсэн шүү дээ. Би золиос гаргасныхаа дараа яг л Паул шиг шагнал, титэм, сайшаал, ерөөл нэхсэн юм. Хүссэн зүйлээ аваагүй учраас Бурханыг буруу ойлгож, буруутгаж, бүр Бурханаас урвах тухай ч бодсон. Миний эрүүл ухаан, мөс чанар хаа байв? Над мэтийн Сатаны төрөл ерөөл мөрөөднө гэдэг маш ичгүүргүй хэрэг! Үүргээ биелүүлэхэд минь өвчин саад болоогүй бол би итгэл дэх зохисгүй эрэл хайгуулаа хэзээ ч олж харалгүй буруу замаар будаа тээсээр, эцэстээ яг Паул шиг дуусах байж. Үүнд жаахан айж, Бурхан ийм зохицуулалт хийснээрээ намайг хайрлаж, аварсан гэдгийг ухаарсан даа! Бурханы хүслийг ойлгомогцоо харууслаар дүүрч, өөрийгөө зэмлэж, уйлахын хажуугаар, “Өө Бурхан минь! Таны авралд маш их талархаж байна. Би ийм маягаар илчлэгдээгүй бол яагаад гэдгийг нь мэдэлгүй Таныг эсэргүүцэж, тамд унах байж. Бурхан минь, би Танд гэмшиж, ерөөл хөөцөлдөхөө болимоор байна. Үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа хөсөр хаяж, хүний төрхийг амьдран харуулахыг л хүсэж байна” гэж залбирлаа.

Би залбирсныхаа дараа Бурханы үгээс нэмж уншсан: “Петр Намайг хэрхэн мэдэж авсныг, мөн түүний эцсийн үр дүн ямар байсан талаар одоо та нарт өгүүлэх нь маш чухал гэж Би үзэж байна… Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр цөхрөөгүй, харин Намайг бодитой байдлаар, урьдын хэрэгжүүлэлтийн зарчимд нийцэлтэйгээр үргэлжлүүлэн хайрласан. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: ‘Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно…’” “Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 6-р бүлэг). Петр хувь заяа, хүрэх газартаа боогддоггүй байсан нь Бурханы үгээс харагдсан юм. Бурхан Петрийн хайрыг үл харгалзан Петрийг сайшаахгүй гэж хэлж, эцэст нь Сатанд хүргэсэн ч Петр бас л Бурханыг хайрлахыг эрэлхийлж, үхэн үхтлээ захирагдсан шүү дээ. Бурханыг гэх Петрийн хайранд ямар ч наймаа, санаархал байгаагүй, харин энэ нь жинхэнэ хайр, дуулгавартай байдал байсан юм. Би Бурханы үгээс хэрэгжүүлэх зам олж, Петр шиг Бурханыг хайрлахыг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлт эрж хайх замаар замнахад бэлэн болсон. Бурхан надад яаж ч хандлаа гэсэн, үр дүн, хүрэх газар минь ямар ч байлаа гэсэн Бурханы захиралт, зохицуулалтад захирагдаж, Бурханд өөрийгөө үнэхээр зарлагадна. Би урьдынх шигээ чуулганд үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон ч өнгөрсөн хэдэн жилд Бурханы үгийн тэжээлийг эдэлж, зарим нэг туршлагатай болоод Бурханд гэрчлэл хийхийн тулд Бурханы ажлаас сурсан зүйлээ бичиж чадсан даа. Энэ нь бас бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлж байгаа явдал. Би Бурханы үгийг тунгааж, туршлагын гэрчлэл бичин, Бурханы өмнө өөрийгөө маш их тайван байлгаж эхэлсэн. Бурхантай хавьгүй дотно болсноо мэдэрч, ирээдүй, хэтийн төлөвтөө санаа зовохоо больсон. Тэгээд чөлөөлөлтийн сайхан мэдрэмж авсан юм. Миний бие сайжирсны дараа цусны даралт ерөнхийдөө хэвийн болж, чуулганд үүргээ үргэлжлүүлэн хийлээ.

Тэр туршлагын дараа Бурханд итгэх үзэл бодлынхоо талаар жаахан ойлголт аваад, ерөөл хүртэх найдлагад боогдохгүй гэж бодсон сон. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр хүсэл дахиад цухалзлаа.

Би чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Цуглаан дээр, манай удирдагч бүлгийн ахлагч бүрийн бодитой ажил хийх чадварыг шалгахыг биднээс хүсээд, зальхай хүмүүс, үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй этгээдүүдийг тийм албан тушаалд оруулж яавч болохгүй гэсэн. Би даруйхан шалгалт хийх ёстой юм байна, буруу хүнийг ашиглах нь чуулганы ажлыг болон ах эгч нарыг хорлож магад гэж бодсон. Би удирдагчийн үүргээ алдаж болохоос гадна, тэр нь гэм буруу, ёрын муу үйл болно шүү дээ. Сарын дараа хэрэгтэй өөрчлөлтийг хийгээд, би маш баяртай байлаа. Гэхдээ гайхмаар нь, миний сонгосон нэг хүн зальхай хүн гэдгийг удирдагч удалгүй олж мэдсэн. Үүнд би үнэхээр гутарсан. Үүргээ сайн хийлгүй, чуулганы ажлыг үймүүлсэн мэт санагдсан юм. Төд удалгүй миний сонгосон бас нэг хүн үнэхээр биеэ тоосон байгааг ах эгч нар мэдээлсэн. Тэр бусдын ухаалаг саналыг голж, тэднийг загнаж, боогдуулсан байсан юм. Тэд тэр хүнийг халуулах хүсэлтэй байлаа. Асуудал ар араасаа ундрахыг хараад би яахаа мэдэхээ больсон юм. Шаналж, үнэний өнгөцхөн ойлголттой, үнэний бодит байдлаар дулимаг байгаа мэт санагдсан. Өөр нэг юм буруугаар эргэж, чуулганы ажилд нөлөөлбөл маш ёрын муу байх байсан. Тэгвэл миний ирээдүй, хувь заяа, үр дүн, хүрэх газар сүйрэх биш үү? Би шууд өөр үүрэг авах ёстой юм шиг санагдсан. Нэг өглөө толгой эргэж эхлэн, цусны даралт жирийн үеийнхээс нэлээд ихэссэнийг харсан юм. Тэгээд эрүүл мэндийн асуудал гарсан юм чинь удирдагч намайг өөр үүрэгт томилбол сайхан аа гэж бодон энэ талаар удирдагчдаа хэллээ. Тэгвэл миний хариуцлага нимгэрнэ шүү дээ. “Би шаардлагатай бол энэ албан тушаалаа орхиход бэлэн байгаа, дараа нь өөрийн чадах ямар ч үүргийг биелүүлнэ” гэж хамт ажилладаг эгчдээ тайвнаар хэлсэн. Эгч намайг сөрөг байдал харуулж байна, өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй гээд, надтай харьцлаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Өөрийгөө дуулгавартай байж, өөрийн чадах ямар ч үүргийг биелүүлэхэд бэлэн байна гэж бодсон л доо. Энэ яахаараа сөрөг байдаг юм бэ? Гэхдээ дараа нь, эгчийн тэгж хэлэхийг Бурхан зөвшөөрсөн гэж бодоод жинхэнэ байдлаа мэдэхийн тулд удирдамж хүсэн Бурханд залбирлаа.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). Бурханы шүүлтийн үгэнд дотор пал хийх шиг болсон. Би Бурханы илчилж байгаа яг тийм төрлийн хүн байгаагүй гэж үү? Үүргээрээ ерөөл хүртэнэ гэж бодох үедээ урам орж, шаргуу ажилласан. Үгүй бол өөр талаа харуулж, тэр үүргээ хүсэхээ больсон. Би ирээдүй, хүрэх газраа л бодож байж. Алдаа гаргах үедээ бүтэлгүйтлээсээ үүдэн үнэнийг эргэцүүлж, эрж хайж, дутагдлаа засаж, сайжрах гэж мэрийгээгүй, харин ч хариуцлага хүлээж, ирээдүйгээ аюулд оруулахаас айсан юм. Цусны даралтаар шалтаглан энэ үүргээ орхиод арай бага хариуцлагатай үүрэг авахыг хүссэн. Гаднаа би үнэхээр ухаалаг харагдсан ч үүний цаана жигшүүрт санаархал нуугдаж байж. Би маш зальхай байсан!

Би итгэхдээ үргэлж ерөөл эрж хайдгийн жинхэнэ уг язгуур юу болохыг тунгааж эхэлсэн. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан юм: “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүгд хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Сатан намайг маш гүн гүнзгий завхруулсан учраас би үргэлж амиа бодож явсан гэдгийг эндээс олж мэдсэн. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх амьд үлдэхийн төлөөх эдгээр сатанлаг хууль миний уг чанар болчхоод намайг улам аминчхан, жигшүүртэй, бэртэгчин болгосон юм билээ. Би хийдэг юм болгондоо хувийн ашиг хонжооны талаар боддог байсан. Тэр олон жил итгэсэн замналаа харахад ерөөгдөж, шагнуулж, эцэстээ тэнгэрийн хаанчлалд орох нь миний үүргээ биелүүлж эхлэх гараа болсон байсан. Олон жил шаргуу хөдөлмөрлөж, зовсноороо би бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлж, Бурханд өөрийгөө үнэнхүү зарлагадсан юм биш. Энэ нь Бурханыг ашиглаж, хуурч, Бурхантай наймаацахын төлөө байсан юм. Энэ нь Бурханыг хайрлаж, хангалуун байлгахын төлөө огт байгаагүй. Намайг яаж итгэгч гэх юм бэ? Би үл итгэгч байсан. Асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж, ялган таних чадвар, ойлголттой болоосой гэсэндээ Бурхан намайг чуулганы удирдагч болгон өргөсөн ч тэр боломжийг би нандигнаагүй. Үнэнтэй хамт оролт хийлгүй ирээдүй, хувь заяаныхаа талаар л бодсон. Би Бурханыг эсэргүүцэх замаар явж байж. Тэгээд гэмшиж, үнэнийг эрэлхийлэх ёстой юм байна, тэгэхгүй бол эцэстээ сүйрнэ гэдгээ мэдсэн юм.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагаан дээр Бурханы ийм үгийг уншсан: “Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь завхарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болдог бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг тусын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл шагнал гэж үгүй; Тэрээр хожмын ургацыг хураахгүй, харин анхнаасаа Өөрийнх нь байсан зүйлийг хураана. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиосолдог бүхэн нь асар их шагнал олж авахын төлөө биш, харин гагцхүү хүн төрөлхтний төлөө байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй). Үүнийг тунгаагаад Бурханы хайранд маш их сэтгэл хөдөлсөн шүү. Дээдийн дээд, ариун, хүндэт Бурхан гүнээ завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд хоёр удаа махбод болж, аймшигтай доромжлол, шаналал тууллаа. Эзэн Есүс амиараа төлөөс төлж, хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад махбод болж, хүнийг цэвэрлэх, аврахаар үнэнийг илэрхийлж, ХКН болон шашны ертөнцөд хавчигдан, доромжлууллаа. Сатаны нөлөөнөөс биднийг аврахын тулд л Бурхан бидний дунд ажиллаж, хариу нэхэлгүй бидэнд үгээ хайрлахаар элдвийг туулдаг. Бурхан олз, гарзаа хэзээ ч бодолцолгүй, хүн төрөлхтнийг аврахын тулд тийм агуу төлөөс төлдөг. Хариуд нь биднээс юу ч шаардаж, ямар ч шагнал нэхдэггүй. Бурханы хайр харамгүй, жинхэнэ байдаг. Бурханы мөн чанар маш сайн, сайхан байдаг шүү дээ! Тэгтэл намайг хар, би өөрийгөө итгэгч гэчхээд, Бурханы сэтгэлд нийцмээр байна гэж хэлсэн ч Бурханд огт чин сэтгэлээсээ хандаагүй. Бурханыг ашиглаж, хуурч, ерөөл наймаацахын төлөө л Бурханы төлөө ажиллах дүр эсгэдэг байж. Би хэчнээн аминчхан, зальхай, дорд, ичгүүртэй байснаа олж харсан юм. Би Сатаны төрхийг амьдран харуулж байсан. Сатаны нэг төрөл, Бурханыг эсэргүүцэгч над шиг хүнийг ямар ч золиос гаргалаа гэсэн Бурхан хэзээ ч сайшаахгүй. Би бас Бурханы ийм үг уншсан: “Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Бүтээгдсэн зүйл ерөөлийн төлөө итгэх ёсгүйг Бурханы үгээс олж харсан даа. Бурханыг хайрлахаар эрэлхийлж, үүргээ зохистой биелүүлэх нь л гагцхүү утга учиртай амьдрал. Бурханд залбирахдаа би: “Бурхан минь, ёрын муу замаас гарч, Танд гэмшиж, ерөөл эрж хайхаа болимоор байна. Эцсийн хүрэх газар минь ямар байлаа ч Таны хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлмээр байна” гэсэн. Байдлаа зассаны дараа миний цусны даралт тогтворжсон.

Би бас Бурханы үгийн хоёр уншлага үзсэн. “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). “Хүмүүс аврал хүртэж чадах эсэх нь тэдний гүйцэтгэдэг үүргээс бус, харин үнэнийг ойлгож, олж авсан эсэх, мөн Бурханы зохион байгуулалтад захирагдаж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж чадах эсэхээс хамаардаг. Бурхан зөвт бөгөөд бүх хүн төрөлхтнийг хэмжихдээ ийм стандартыг ашигладаг. Энэ стандарт хувиршгүй, үүнийг чи санаж явах ёстой. Тиймээс, өөр зам олох талаар, эсвэл зарим бодит бус зүйлсийг эрэлхийлэх талаар бүү бод. Аврал хүртдэг бүх хүнээс Бурханы шаарддаг стандарт үүрд өөрчлөгддөггүй; чи хэн ч бай тэдгээр нь нэгэн хэвээр үлддэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”). Үүрэг маань эцэстээ ерөөгдөх үү, хараагдах уу гэдэгтэй ямар ч хамаагүйг ойлгоход энэ тусалсан юм. Үнэнийг эрэлхийлж, олж авдаг эсэх, зан чанараа өөрчилж чаддаг эсэх нь бүрэн аврагдах гол түлхүүр юм билээ. Хэзээ, ямар үүрэг биелүүлэхийг минь бүгдийг нь Бурхан шийддэг, бас үр дүн, хүрэх газар минь ялангуяа Бурханы захиралт, зохицуулалтад захирагддаг юм байна лээ. Миний хийх ёстой зүйл бол Бурханы зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч, үүргээ үнэнчээр биелүүлэх явдал. Би бас үнэний бодит байдалгүй, дэндүү дутуу дулимаг гэдгээ ухаарсан, тийм болохоор тэр үүрэг миний алдаа, дутагдлыг илчилж байж. Үнэнийг эрж хайж, эдгээр зарчмыг ойлгосноор дутагдлаа засаж, амиа өсгөж чадсан шүү. Үүнийг хараад ирээдүй, хувь заяаныхаа талаар санаа зовохоо больж, үүргээ солихыг хүсэхээ больсон. Гарсан ямар ч асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, тууштай ажиллан, зарим нэг зарчмыг аажмаар ойлгож, яваандаа үүрэгтээ алдаа гаргах маань багассан. Бурханы үгийг дагаж, үүрэгтээ ерөөл хөөцөлдөхгүй байх нь үнэхээр эрх чөлөөг мэдрүүлсэн шүү. Би улам сайн үр дүн гаргаж, Бурханаар ерөөгдөж, удирдуулсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...

Ингэж амьдрах үнэхээр гайхалтай

Шюньчю, Япон Бусадтай битгий хэт илэн далангүй бай, сэтгэлд сэвтэй юм хэзээ ч бүү хий гэж манай аав ээж бага байхад минь зааж өгсөн юм, энэ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих