Шалгалтаас сурсан сургамж

2021-11-18

Ли Ён, Хятад

Христэд итгэдэг болсныхоо дараа би Хятадын Коммунист Намд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч Эзэнээс хэзээ ч урваагүй юм. Би хэдэн жилийн өмнө Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан бөгөөд цаг агаар ямар ч байлаа гэсэн сайн мэдээг үргэлж гал цогтойгоор номлож, үүргээ гүйцэтгэдэг байлаа. Би юу ч туулах ёстой болсон бай, үргэлж Бурханд үнэнч байна гэж бодсон, харин үүнийгээ нотлохын тулд шалгалт, цэвэршүүлэлт хэрэгтэй гэж бодоогүй юм. Тэгээд өвчний шалгалт туулж, үхэх аюултай нүүр тулах ёстой болсон үедээ л Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын утга учрыг эцэст нь мэдэж авсан бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр ирсэн бай, Бурхан үүнийг ашиглан биднийг ариусгаж, авардаг гэдгийг ойлгож авсан билээ.

2014 оны 10 дугаар сарын нэгэн өдөр нөхөрлөлөөс буцаж явтал миний гар хөл сулбайж, хөл гуйвлаа. Бие чийгтсэнээс болсон байх, хэдэн эм уухад л болно гэж бодоод, тийм ч их санаа зовсонгүй. Гэвч хэсэг хугацааны дараа миний чих, гар хөлийн хуруунууд аажмаар харлаж, би улам турж эхэллээ. Ямар нэг ноцтой өвчин байж магадгүй гэж бодож эхэлсэн ч олон жилийн хугацаанд үүргээ биелүүлэхдээ гаргасан хүчин чармайлтын минь улмаас Бурхан намайг хамгаална, энэ нь хэтэрхий муу юм байж таарахгүй гэж бодоод, өөрөө аяндаа зүгээр болно гэдэгт итгэлтэй байв. Гэвч гайхмаар нь, хэдэн эм уусны дараа би ер дээрдсэнгүй. Эхнэр, охид минь шинжилгээ хийлгэхээр намайг эмнэлэг рүү аваачсан бөгөөд шинжилгээний хариу гарах үед тэд намайг хүнд хэлбэрийн цус багадалттай, гепатит В вирустэй байна гээд, хэрвээ энэ нь улам даамжирвал эмчлэх аргагүй болно гэж хэлэв. Үүнийг сонсоод бүх бие минь сулбайж, сонссон зүйлээ хүлээн авч чадахгүй байлаа. “Олон жилийн турш би маш олон золиос гаргасан. Үүргээ гүйцэтгэхийн тулд их зовлон амссан. ХКН намайг баривчилж, заналхийлж байсан ч би хэзээ ч Бурханаас урваагүй, суллагдсаныхаа дараа үүрэгтээ буцаж очсон. Би яахаараа ийм өвчин тусдаг байна аа? Бурхан яагаад намайг хамгаалсангүй вэ? Хэрвээ бие минь дээрдэхгүй юм бол миний бүх золиослол ямар хэрэгтэй юм бэ? Энэ олон жилийн турш би ерөөлийг нь хүртэлгүйгээр Бурханд итгэсэн, одоо бие минь өвдчихлөө. Би үүргээ гүйцэтгэхийн тулд тэгж их шаргуу ажиллах хэрэггүй юм шиг байна; хэчнээн их зовлоо гээд ямар ч хэрэггүй байх болно” гэж бодогдов. Энэ хугацаанд би үүргээ гүйцэтгэсээр л байлаа. Гэхдээ ямар ч урам зориггүйгээр хийж, цуглааны үеэр ах эгч нараасаа асуудлынх нь талаар асуудаггүй, Бурханы үгийг уншдаг байсан ч нөхөрлөл хийхийг хүсдэггүй байлаа. Хэсэг хугацааны дараа миний бие улам дордож эхэлсэн бөгөөд би биеэ дааж чадахгүй, бүхэл өдөржингөө толгой эргэдэг болж, удирдагч маань надад гэртээ амарч, тэнхрэх хугацаа өглөө. Ах эгч нар маань үүргээ аз жаргалтай, эрч хүчтэйгээр үүргээ гүйцэтгэж байхыг би харсан. Гэтэл би? Би одоо хүнд өвчин тусаад, үүргээ гүйцэтгэж огт чадахгүй байлаа. Тэгээд Бурхан намайг аврахгүй байхаар шийдсэн байх гэж бодогдсон юм. Энэ тухай бодох тусам, улам их гашуудаж, шаналж байв. Би Бурханы өмнө очиж, ийнхүү залбирч эхэллээ: “Бурхан минь! Би энэ өвчинд нэрвэгдээд, маш сул дорой санагдаж, тарчилж байна. Би Таныг буруутгах ёсгүй гэдгээ мэдэж байгаа ч Таны хүсэл юу болохыг ойлгохгүй байна. Үүнийг ойлгоход намайг залж чиглүүлээч.”

Залбирсныхаа дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Би Бурханы үгийг анхааралтай бодож үзээд, Түүний хүслийг бага зэрэг ойлголоо. Бурхан биднийг шийтгэхийн тулд биш, харин ариусгаж, өөрчлөхийн тулд туршдаг. Миний өвчин намайг цэвэршүүлж байж. Бурхан намайг таягдан хаяхыг хүсээгүй, харин итгэлийн минь ар дахь ариун бус санаа зорилгыг надад ойлгуулж, эрэл хайгуулын талаарх эндүү ташаа үзэл бодлыг минь өөрчлөхийг хүсэж байж, ингэснээр би Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадах байв. Бурхан намайг ариусгаж, аврахаар оролдож байжээ. Үүнийг ухаараад би буруугаа мэдэрч, өөрөөсөө ичсэн юм. Шалгалттай нүүр тулаад би Бурханы хүслийг ойлгохоор эрж хайгаагүй. Бурханыг буруугаар ойлгож, буруутгасан. Үнэхээр ухаангүй байжээ! Би сөрөг байдал, шаналал дунд амьдарч болохгүй, харин дуулгавартай байж, үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, мэдэх ёстой байлаа.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм: “Хүмүүс ердөө нигүүлсэлд хүрсэн түвшин болон амар амгалангийн таашаалыг л итгэлийн бэлгэ тэмдэг гэж авч үзээд, ерөөл эрж хайхыг Бурханд итгэх итгэлийнх нь үндэс гэж үздэг. Тун цөөхөн хүн Бурханыг мэдэхээр эрж хайдаг, эсвэл өөрсдийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайдаг. Өөрсдийнхөө итгэлд хүмүүс, тохиромжтой хүрэх газар, хэрэгтэй бүх нигүүлслийг Бурханаар өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, хэзээ ч, хэдийд ч хоорондоо зөрчилтэй байхгүйн тулд амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэхээр чармайдаг. Өөрөөр хэлбэл, тэдний Бурханд итгэх итгэл нь, өөрсдийнх нь бүх шаардлагад нийцэж, Библиэс уншсан ‘Би та нарын бүх залбирлыг сонсоно’ хэмээх үгийн дагуу залбирсан бүхнийг нь тэдэнд өгөх амлалтыг Бурханаас шаарддаг. Бурхан үргэлж хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг өршөөнгүй Аврагч Есүс байсан учраас хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг тэд Бурханаас хүлээдэг. Хүмүүс Бурханд ингэж итгэдэг: Тэд ердөө ичгүүр сонжуургүйгээр Бурханд шаардлага тавин, өөрсдөө тэрслүү, эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг тэдэнд сохроор хайрлана гэж итгэдэг. Тэд Бурханаас тасралтгүй ‘өр цуглуулдаг’ бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр тэдэнд ‘өрөө төлж’, түүнчлэн, хоёр дахин ихийг төлөх ёстой гэж итгэдэг; өөрсдөөс нь ямар нэгэн юм авсан ч бай, үгүй ч бай Бурхан өөрсдийнх нь л эрхшээлд байж болох ба Тэрээр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж болохгүй, тэр ч бүү хэл, олон жилийн турш нуусан Өөрийн мэргэн ухаан, зөвт зан чанарыг хүссэн үедээ, өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хүмүүст илчилж болохгүй гэж тэд боддог. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайж, Бурхан зүгээр л тэдгээрийг уучилна, Бурхан үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ гэж итгэдэг. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, мөн хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн байдаг тул тэд зүгээр л Бурханд тушаан, Бурхан өөрсдийг нь дуулгавартай дагана гэж итгэдэг. Та нар үргэлж ингэж итгэсэн бус уу? Та нар Бурханаас ямар нэг зүйл олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг; ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ ихэд дургүйцэж, бүр Түүн рүү төрөл бүрийн хараал зүхэл чулуудахдаа тулдаг. Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг та нар Бурханд Өөрт нь ер олгодоггүй; харин оронд нь зүгээр л түр зуурын амар амгалан, тав тух эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх итгэлийн чинь хандлага ердөө нэгэн хэвийн хуучин үзэл бодлоос бүрдсэн. Хэрвээ Бурхан та нарт ялимгүй сүр жавхлан үзүүлэх л юм бол та нар аз жаргалтай бус болдог. Биеийн хэмжээ чинь яг хэр том болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ хуучин үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй байхад өөрсдийгөө Бурханд үнэнч гэж бүү бод. Чамд юу ч тохиолдохгүй байх үед бүх зүйл төвөггүй явагдаж байна гэж чи бодоод, Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ багахан зүйл тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Бурханд үнэнч байгаа нь энэ үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Бурханы үг миний жинхэнэ байр байдлыг надад илчиллээ. Би үнэнийг олж авахын тулд, эсвэл Бурханыг мэдэхээр эрж хайхын тулд золиос гаргаагүй байжээ. Харин ч Бурханы нигүүлсэл, ерөөлийг хүртэхийн төлөө золиос гаргаж байж. Би Бурханыг хуурч, Түүнтэй наймаацахаар оролдож байлаа. Бүх зүйл төвөггүй явагдаж байх үед би Бурханы нигүүлслийг хүлээн авч, оргилсон сэтгэлээр үүргээ гүйцэтгэж байв. Ах эгч нар хэчнээн хол байсан ч бай, би хэчнээн шаргуу ажиллах ёстой болсон ч бай, эсвэл цаг агаар ямар ч байсан бай, би тэдэнд тусалж, тэдэнтэй нөхөрлөхдөө үргэлж баяртай байдаг байсан. Гэтэл одоо өвчин тусаад, нигүүлсэл хүртэхгүй болохоор би гоморхож, гомдоллож, Бурханыг буруутгасан. Бурханыг эсэргүүцэж, Бурхантай маргалдсан. Ялангуяа өдөр ирэх бүр бие минь муудаж байгаа болохоор би Бурханд итгэх итгэлээ алдаж, үүргээ цалгардуулсан. Би үнэнийг юм уу амийг эрэлхийлэхийн төлөө Бурханд итгээгүй. Ерөөлийн төлөөх хүслээ хангахын тулд л Бурханыг байнга ашиглаж байжээ. Би үүнийг өөрийнхөө ашиг сонирхлын төлөө хийсэн байв. Би Бурханд чин сэтгэлээсээ итгээгүй, маш аминчхан, жигшүүртэй байжээ! Бурханд ингэж итгээд материаллаг ерөөл эдэлсэн ч гэсэн хэрвээ амь зан чанар минь өөрчлөгдөхгүй бол Бурханаар таягдуулах байлаа.

Хожим нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм: “Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Бурханы үг надад хүмүүсийг аврах хүслийг нь илүү тодорхой ойлгуулсан юм. Хүмүүсийг өөрчилж, төгс болгох олон арга Бурханд байдаг. Өвчин тусах нь намайг шалгаж, ариусгаж буй Бурханы арга байв. Би шоронд хоригдох үедээ Бурханаас урваагүй. Өөрт тулгарсан аливаа бэрхшээлээс болоод Бурханыг хэзээ ч буруутгаж байгаагүй. Би Бурханд үнэнч, Бурханд итгэх итгэл минь хүчтэй гэж бодож байсан. Хэрвээ ийм өвчин тусаагүй бол би завхарсан зан чанарынхаа талаар, мөн ерөөл эрэлхийлдэг ариун бус санаа зорилгынхоо талаар хэзээ ч мэдэхгүй байх байв. Үүнээс ч муу зүйл бол, “Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг” хэмээх Бурханы үгийн утгыг хэзээ ч мэдэхгүй байх байлаа. Энэ өвчин гарч ирсэн нь намайг аварч, төгс болгох Бурханы арга зам байж гэдгийг би одоо ойлгосон юм. Энэ нь намайг гэх Бурханы хайр байв! Үүнийг ухаараад би Бурханыг буруутгаж, буруугаар ойлгохоо больсон юм. Миний өвчин яаж ч эргэсэн бай, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагаж, ерөөл хүртэх гэсэн санаа зорилгоо хаях ёстой байлаа. Үүний дараа би эмээ ууж, өөрийгөө Бурханд даатгахын сацуу Бурханы удирдамжийг эрж хайж, үүргээ гүйцэтгэхийн тулд өдөр бүр чадлынхаа хэрээр хичээдэг байлаа. Миний төсөөлж байгаагүй зүйл гэвэл, нэг л мэдэхэд өвчин минь эдгэсэн байсан юм! Миний зүрх сэтгэл Бурханд талархах талархлаар бялхаж байлаа.

2015 оны 5 дугаар сард би усалгааны үүрэг хүлээлээ. Энэ үүргийг би үнэхээр нандигнаж байсан юм. Би Бурханы үгийн тунгаан бодоход цаг заваа зарцуулж, ах эгч нарт маань асуудал тулгарах үед асуудлыг нь эргэцүүлж, тэдэнд тусалж чадах Бурханы үгийн хэсгүүдийг олж өгдөг байлаа. Хэсэг хугацааны дараа чуулганы амьдрал сайжрав. Ах эгч нар маань үүргээ гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй болж, шалгалтын өмнө гэрчлэлд зогсох итгэлтэй болсон юм. Би баярлан хөөрч байлаа. Намайг үүргээ илүү үр дүнтэй биелүүлдэг болгосноор Бурхан намайг ерөөсөн ба миний шаргуу ажлыг сайшааж байгааг энэ нь нотолно гэж би бодсон юм.

Гэвч тэр жилийн зургаадугаар сарын тавны өдөр цуглаанд явахаар бэлдэж байх үед гэнэтхэн толгой маш их эргэж, газар эргэлдэж байх шиг л санагдав. Төд удалгүй нүүр царай, хувцас минь хөлсөндөө норж, толгой аймшигтай их өвдөж байлаа. Энэ нь анх өвдөж байх үеийнхтэй адил шинж тэмдэг байсан ч, өмнөхөөсөө бүр ч дор, үхэж байх шиг л санагдаж байв. Би дотроо: “Энэ өвчин яагаад дахиад сэдэрчхэв ээ? Би үүргээ гүйцэтгэхийн тулд өдөр бүр шаргуу ажилладаг—Бурхан яагаад намайг хамгаалахгүй байна вэ? Би Бурханд хангалттай үнэнч биш хэвээр гэж үү?” хэмээн бодлоо. Миний байгаа байдлыг эхнэр минь анзаараад, охидын минь хамтаар намайг эмнэлэгт яаран аваачив. Шинжилгээний хариу гарахад эмч надаас зайлсхийж, охидтой минь ярилцлаа. Тухайн үед, хэрвээ энэ нь хорт хавдар биш бол, өөр ямар нэг муу юм байх нь дээ гэдгийг би мэдэж байлаа. Тэгээд бухимдаж эхэлсэн боловч дараа нь “Эхний удаад шинж тэмдэг ингэж мэдрэгдээд, эцэст нь эдгэсэн! Өнөөдөр, энэ ч бас Бурханы гарт байгаа. Би үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа юм чинь тийм ч муу юм болохгүй байлгүй дээ?” гэж бодогдсон юм. Ингэж бодоод би тайвширч эхэллээ. Хормын дараа хоёр охин минь орж ирээд, цурхиран уйлж, эхнэрт: “Аавыг элэгний хорт хавдартай гэж эмч хэллээ…” гэсэн юм. Үүнийг сонсоод эхнэр цочирдлоо. Тэр гурав нэг нэгнээ тэврэн, гашуунаар уйлж байв.

Сэтгэл санаа минь туйлын их хямарч, аймшигтай их шаналлыг мэдэрсэн юм. Би яагаад элэгний хорт хавдартай байдаг билээ? Үүнийг эмчлэх бараг боломжгүй, хэдийд ч үхэх боломжтой. Хэрвээ би нас барах юм бол эхнэр, охид маань яах билээ? Энэ олон жилийн шаргуу ажил, золиослол үүнд хүргэлээ гэж үү? Тэнгэрийн хаанчлалын ерөөлийг надад өгөхгүй юм гэж үү? Тухайн үед би тийм уй гашуу, цөхрөлийг мэдэрч байлаа. Эхнэр минь уйлан, “Хэрвээ чи ийм өвчтэй болсон бол Бурхан үүнийг зөвшөөрснөөс болсон. Бурхан бол зөвт. Бид Түүнийг буруутгаж, буруугаар ойлгох ёсгүй. Бурханы хүслийг ойлгохоор хичээх ёстой” гэж надад хэлсэн юм. Эхнэрийн минь үг надад Бурхан зөвт гэдгийг сануулав. Би гомдоллолгүйгээр Бурханы хүслийг эрж хайх ёстой байлаа. Эхнэрийнхээ шаналлыг хараад би ч бас өөрийн эрхгүй уйлж, нүдэндээ нулимстайгаар чимээгүйхэн Бурханд залбирлаа: “Бурхан минь! Та утга учиргүй юу ч хийдэггүй. Таны хүслийг ойлгоход намайг залж чиглүүлээч.” Залбирсны дараа би нэлээд тайвширсан юм. Миний өвчин ямар ч эмчилгээгүй гэдгийг би мэдэж байсан бөгөөд гэр бүлийнхэндээ илүү их санхүүгийн дарамт үзүүлэхийг хүсээгүй тул гэртээ харьж амрахыг хүслээ.

Хоёр хоногийн дараа ах эгч нар маань намайг эргэхээр ирж, ямархуу байгааг минь асуув. Тэднийг харж, хүнд өвчин туссанаа бодоод би мэгшин уйлж эхэлсэн бөгөөд “Та нар надтай хамт байж, намайг халамжилж байгаа нь Бурханы хайр юм. Гэхдээ ийм өвчин туссан болохоор би тийм ч удаан амьдрахгүй. Би цаашид үүргээ ердийнхөөрөө гүйцэтгэж чадахгүй, Бурханы хаанчлал биеллээ олохыг амьд ахуйдаа харахгүй” гэж хэлсэн юм. Нэг эгч намайг тайвшруулж, тэвчээртэйгээр “Ах аа, энэ өвчин бол Бурханы шалгалтуудын нэг. Та илүү их залбирч, үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарч, өвчний шалгалтын үеэр гэрчлэлд зогсох ёстой!” гэж хэллээ. Дараа нь тэрээр Бурханы хүмүүсийг шалгадгийн утга учрын тухай Бурханы үгийн хэдэн хэсгийг надад олж өгсөн юм. Тэдгээрийн нэг нь надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн билээ: “Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан сургамж авч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай, амар тайван орчинд, эсвэл орчин нөхцөл таатай байх үед хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”). Үүнийг уншсаны дараа би өөрийгөө эргэцүүллээ. Урьд нь өвчний шалгалтыг туулах үедээ би өөрийгөө бат зогсож, ерөөл хүртэх санаа зорилгоо орхисон гэж бодсон. Гэтэл одоо өвчин минь эргээд сэдэрч, өмнөхөөсөө ч дордсон болохоор би дахиад илчлэгдэв. Ерөөл хүртэх гэсэн санаа зорилго минь гүн үндэслэсэн бөгөөд Бурханы туршилтыг давж амжаагүй гэдгээ би харсан юм. Хэрвээ намайг ахин дахин шалгаж, цэвэршүүлээгүй бол би өөрчлөгдөж, ариусгагдах нь бүү хэл, ерөөл хүртэх гэсэн гүн гүнзгий энэ санаа зорилго, цадиггүй хүслээ харах аргагүй байх байв. Үүний зэрэгцээ би Бурханы ариун, зөвт зан чанарыг харсан билээ. Тэрээр хүний зүрх сэтгэлийг шинжилдэг тул миний өө сэв, завхралыг мэдэж байжээ. Тэрээр миний өвчнийг ашиглан намайг цэвэршүүлээд, өөрийгөө мэдэх, үнэнийг эрж хайх, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд намайг хүргэсэн юм. Шалгалт, цэвэршүүлэлт бол Бурханы хайр! Сүүлд нь би өөрийнхөө зан авирыг эргэцүүлж, өвчинтэй нүүр тулах үедээ яагаад Бурханыг буруугаар ойлгож, буруутгах үйлдэл хийсэн юм бол хэмээн гайхширсан юм. Би Бурхантай наймаацахаар оролдсон хэвээр байсан бус уу? Би үргэлж Бурханы ерөөлийг хүсдэг, харин надад зориулж Түүний зохицуулсан зүйлийг хүлээн авахыг хүсдэггүй байсан бус уу? Би үргэлж Бурхантай наймаа хийхээр оролддог байсан, гэхдээ үүний шалтгаан нь юу байв?

Хэсэг хугацааны дараа би Бурханы зарим үгийг уншлаа: “Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг ба би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүх зүйл хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). “Бурханд хүмүүсийн тавьдаг шаардлага бол шийдвэрлэхэд хамгийн хэцүү зүйл юм. Бурханы хийдэг юу ч санаа бодолд чинь нийцэхгүй бол, мөн Бурхан санаа бодлын чинь дагуу үйлддэггүй бол чи эсэргүүцэх магадлалтай бөгөөд хүн уг чанартаа Бурханыг эсэргүүцдэг гэдгийг энэ нь харуулдаг. Үнэнийг эрэлхийлснээр энэ асуудлыг мэдэж, шийдвэрлэх ёстой. Үнэнгүй хүмүүс Бурханд олон шаардлага тавьдаг байхад үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс ямар ч шаардлага тавьдаггүй; тэд Бурханыг хангалттай сэтгэл хангалуун байлгаагүй, Бурханыг хангалттай дуулгавартай дагадаггүй гэдгээ л мэдэрдэг. Хүмүүс Бурханд байнга шаардлага тавих нь тэдний завхарсан уг чанарыг илтгэдэг. Хэрэв чи үүнийг ноцтой асуудал, чухал зүйл хэмээн үзэхгүй бол итгэлийн чинь замд гай барцад, далд аюул байх болно. Чи эгэл жирийн зүйлсийг даван туулж чаддаг ч хувь заяа, хэтийн ирээдүй, хүрэх газартай чинь хамаатай байх үед даван туулж чадахгүй байж магадгүй. Тэр цагт чи үнэнгүй хэвээр байх юм бол урьдын байдалдаа эргэн орж тун магад бөгөөд улмаар устгагдах хүмүүсийн нэг болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”).

Бурхантай наймаа хийхээр оролдсон эдгээр оролдлого нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” хэмээх сатанлаг хоронд үндэслэсэн байсныг ойлгоход Бурханы үгэн дэх илчлэл надад тусалсан билээ. Би юу ч хийлээ гэсэн, юун түрүүнд өөртөө хэрхэн ашиг тус хүртэх, хэрхэн ерөөл олж авах талаар үргэлж боддог байжээ. Үүргээ гүйцэтгэхэд ч гэсэн өөрийн гэсэн сэдэл, хольц надад үргэлж байдаг байв. Би Бурханд бүрэн дүүрэн үнэнч байсангүй. Алхсан замаа эргээд бодоход би Бурханы ажлын төлөө өнгөц золиос гаргаж байсан ч үнэн хэрэгтээ эдгээр өчүүхэн золиосыг асар их ерөөлөөр солихоор оролдож байлаа. Бурханы ерөөлийг хүртэхийн тулд яаж ч зовсон болох юм шиг санагддаг байв. Гэхдээ хүсэл минь биелэхгүй үед, мөн ахин дахин өвчин тусаж, үхэх гэж байгаа мэт санагдах үед Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, эсэргүүцэж, Түүнээс урвадаг минь илчлэгддэг байлаа. Би хүрэх газартаа хүрэхийн тулд үүргээ гүйцэтгэж байсан. Бурханыг ашиглаж, хууран мэхэлж байсан. Би мөс чанар, эрүүл ухаанаа алдсан, ёрын муу, жигшүүртэй байжээ! Хэрвээ Бурханы зохион байгуулалт намайг ахин дахин илчлээгүй бол хэчнээн аминчхан, ов мэхтэй болохоо би хэзээ ч харахгүй байх байлаа. Би ерөөлийн төлөөх эрэл хайгуулаа зүй зохистой гэж үзээд, Бурханы шаардлагыг хаа хол орхисон. Би юу ч хийсэн бай, ямар ч золиос гаргасан бай энэ нь хамаагүй байв—Бурхан үүнийг хэзээ ч магтахгүй. Хэрвээ би үнэнийг эрэлхийлээгүй бол, миний санаа зорилго өөртөө ерөөл олж авахын төлөө байсаар байвал Бурхан намайг жигшиж, шийтгэх байлаа. Намайг гэгээрүүлж, энэ өвчнөөр дамжуулан өөрийгөө мэдэх, цадиггүй шаардлагаа орхих боломж олгосон Бурханы үгэнд би талархаж байна. Энэ бол намайг гэх Бурханы аврал юм! Энэ тухай бодох тусмаа Бурханы хайр хэчнээн агуу болохыг би улам мэдэрч, Бурханд ийнхүү залбирсан билээ: “Бурхан минь! Хорт хавдартай болсны минь цаана Таны сайн хүсэл бий. Миний амьдрал, үхэл Таны гарт байдаг. Би Таныг дуулгавартай дагаж, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоно.”

Залбирсныхаа дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа: “Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. ‘Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг’ гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үг надад Бурханы ариун, зөвт мөн чанарыг харуулсан юм. Шалгалт, цэвэршүүлэлт туулж байхдаа гэрчлэлд зогсдог хүмүүст л Бурхан харагддаг. Бурхан Иовыг шалгах үед Иовын эд хөрөнгө, үр хүүхдүүд, эрүүл мэнд, аз жаргалыг бүгдийг нь Сатан булаан авч, Иовын бие яр хатгинд баригдсан. Гэхдээ тэрээр гомдоллоогүй буюу Бурханыг буруутгаагүй. Зүгээр л өөрийгөө үзэн ядаж, хараасан. Ийм том шалгалттай нүүр тулаад тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууриас Бурханы дээд эрхийг дуулгавартай дагаж, Бурханы нэрийг шагшин магтаж чадсан ба тэр ч бүү хэл, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” (Иов 1:21) гэж хэлсэн юм. Эдгээр үг нь Сатаны өмнө Бурханд өгсөн цангинасан, сайхан гэрчлэл болсон бөгөөд эцэст нь Бурхан Иовд харагдсан юм. Энэ нь Иовын амьдралын үнэ цэн байв. Бурхан надад онцгой сайхан сэтгэл гаргаж байгаа болохоор надад ийм шалгалт тулгарчээ. Би Иовын адилаар Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагах ёстой байлаа. Би хорт хавдартаа хязгаарлагдах ёсгүй, харин ч амиа Бурханд даатгаж, Сатаны өмнө Бурханд хүчтэй, цангинасан гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах ёстой байв. Зөвхөн энэ л жинхэнэ үнэнч байдал, жинхэнэ дуулгавартай байдал юм! Би санаа зовнилоо хойш тавьж, Бурханы дээд эрхэд захирагдсан бөгөөд төд удалгүй миний бие сайжирлаа. Хоол илүү амттай санагдаж, би хэвийн хөдөлж чаддаг болж, бүр үүргээ ч чадлынхаа хэрээр гүйцэтгэж чаддаг болов. Сүүлд нь охид маань намайг үзүүлэхээр эмнэлэгт аваачлаа. Тохиолдсон зүйлд эмч итгэж чадахгүй байв. Тэрээр над шиг өвчтөн ховор, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүйгээр амьд үлдэнэ гэдэг ерөөсөө л гайхамшиг гэж хэлсэн юм. Энэ нь Бурхан намайг хамгаалж байгаа хэрэг гэдгийг би мэдэж байлаа. Миний амь Бурханы гарт байдаг гэдгийг би мэдэрч чадсан ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийг туулсан юм.

Үүнээс хойш хэсэг хугацааны дараа өвчин минь дахин нэгэнтээ сэдэрлээ. Эхнэр охид маань намайг эмнэлэгт хүргэсэн бөгөөд их эмч миний өвчин хэчнээн ноцтой болохыг хараад нарийн мэргэжлийн эмч дуудаж намайг үзүүллээ. Лабораторийн шинжилгээний хариу гарах үед миний өвчнийг эмчлэх тоног төхөөрөмж байхгүй гэж нарийн мэргэжлийн эмч хэлээд аймгийн эмнэлэгт эмчлэх боломжтой байж магадгүй тул тийшээ шилжихийн тулд 200,000 юань төлөхийг зөвлөв. Охид уйлан ээждээ: “Эмчийн хэлэхийг сонсов уу? Аавыг хэн ч эмчилж чадахгүй нь. Сүүлийн хэдэн жилд манай тосгоны гуч гаруй хүн хорт хавдар тусаад бүгд нас барсан…” гэж хэлсэн юм. Эхнэрийн минь нүүр ч нулимсандаа норжээ. Надад ял оноосон мэт санагдаж, үхэл над руу ойртож байгааг дахин нэгэнтээ мэдэрсэн ба өөрийн эрхгүй гомдоллож эхэлсэн юм. Энэ өвчин яахаараа сэдэрч, улам хүндэрсээр байдаг байна аа? Гэхдээ энэ удаа би өөрийгөө зэмлэж, Бурханд дуулгаваргүй байсандаа харуусав. Би үхэлтэй тулгарсан бүх тохиолдлоо, Бурхан тухай бүрд нь хэрхэн намайг хамгаалж, амьд үлдээж байсныг би бодлоо. Би Бурханы дээд эрхийг тодорхой харсан мөртөө яахаараа Бурханыг үнэхээр ойлгоогүй байдаг байна аа? Бурхан л амьдрал, үхлийг шийдэх эрх мэдэлтэй, энэ эмч нар биш! Ингээд би Бурханы өмнө очин залбирлаа. “Бурхан минь, би дахин нэгэнтээ үхэлтэйгээ нүүр туллаа. Таны сайн хүсэл үүний ард байгаа гэдгийг би мэднэ. Миний амьдрал үхэл Таны гарт байдаг. Би Таныг дуулгавартай дагаж, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоно!” гэж би хэлсэн юм.

Залбирсныхаа дараа би Бурханы үгээс заримыг нь уншлаа: “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг; олон хүн тэнгэр лүү хараад, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, өөрсдийг нь цохих вий, мөн сөнөөх вий гэж үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү, эсвэл мэддэггүй юу? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тийм биз дээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). Бурханы үг хүч чадал, эрх мэдэлтэй бөгөөд надад итгэл өгөв. Бурхан бол Бүтээгч, Бурхан бүхнийг хянадаг. Би бүтээгдсэн зүйлийн хувиар Бүтээгчийн дээд эрхийг дуулгавартай дагах ёстой гэдгээ мэдэж байв. Хэрвээ би амиа эрхэмлэж, Бурханыг буруутгасан бол Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж, Түүнтэй нүүр тулахаас ичих байсан бөгөөд амьдрал минь ямар ч утга учиргүй байх байлаа. Энэ бүхнийг ойлгоод би үхэл эсвэл өвчинд баригдахаа больсон юм. Би эхнэр, охиддоо: “Битгий гунигла. Эмч надад үхлийн ял оноосон ч миний амьдрал үхэл Бурханы гарт байгаа гэж би итгэж байна. Бурханы хийдэг бүхэн зөвт. Би амьсгалж чадаж байгаа цагт Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар зогсож, гэрчлэл хийх болно!” гэж хэллээ. Дараа нь би тэнхрэхийн тулд гэртээ хариад, өдөр бүр Бурханы өмнө очиж залбиран, Бурханы үгийг уншдаг байлаа. Надад тайван, санаа амар санагдаж байсан юм. Эмч надад арван юань хүрэхгүй үнэтэй хоёр хайрцаг ийлдэс тарив. Би сар орчим тариа хийлгэсэн бөгөөд хурууны өнгө сэргэж, хоолны дуршил эргэж ирлээ. Аажмаар хүч чадал, эрч хүч минь сэргэж, яг л өвдөхийн өмнөх шигээ болсон юм. Тэгээд эмнэлэгт буцан очиж үзлэг хийлгэхэд ийм хурдан эдгэрсэн нь гайхамшиг гэж эмч хэллээ. Энэ бүхэн Бурханы л ач, Түүнээс өөр хэн ч намайг аварч чадахгүй байсан гэдгийг би мэдэж байв. Бурханы хэлсэнчлэн: “Мэдээжийн хэрэг, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг амьтан биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Би Бурханы дээд эрх, эрх мэдэл, гайхамшигтай үйл хэргийг мэдэрч, Түүний хайр, авралыг харсан бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнээс Түүнд талархаж, Түүнийг магтсан юм. Тосгоны хүмүүс намайг хараад бүгд гайхан цочирдож, намайг амьд үлдэнэ гэж бодоогүй, намайг ийм эрүүл саруул харна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй бөгөөд үхлээс ингэж мултарсан чинь үнэхээр азтай юм гэж хэллээ! Гэхдээ, энэ нь азтай ямар ч хамаагүй, харин Бурханы хүч чадал, эрх мэдэл бөгөөд Бурхан намайг аварсан гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан юм! Төд удалгүй би чуулганы үүрэгтээ эргэн орлоо. Таван жил өнгөрсөн ч миний өвчин дахиж хэзээ ч сэдрээгүй. Энэ нь миний найдаж ч зүрхлэхгүй байсан зүйл бөгөөд болж өнгөрсөн явдлын төлөө би Бурханд үнэхээр талархаж байна.

Өвчний эдгээр шалгалт болон Бурханы үгийн илчлэлээр дамжуулан, мөн бодит байдалтай нүүр тулаад би итгэлийн буруу үзэл бодол, завхарсан зан чанараа бага зэрэг ойлгож, Бурханы дээд эрх, зөвт зан чанар, үзэсгэлэнтэй сайхан мөн чанарыг мэдэж авсан юм. Би ерөөл хүртэх гэсэн санаа зорилгоо орхиж, хамгийн утга учиртай, үнэ цэнтэй амьдралаар хэрхэн амьдрахыг сурсан билээ. Бурханы сайхан сэтгэлд маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Оюун санааны тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу сэдэл өвөрлөсөн. Үнэнийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих