Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

2019-05-22

Чэнь Лу, Өмнөд Солонгос

Би гэнэтийн өвчинд нэрвэгдээд нүд ирмэхийн зуур шаналал, цөхрөлд автаж, амьдрах бүх итгэл найдвараа алдсан юм. Гэсэн хэдий ч өвчний минь цаана Бурханы хүсэл байгааг гайхалтай авралаар нь дамжуулан ойлгож, Бурханы гайхалтай үйл хэргийг харсан билээ. Тэр үеийн явдал өнөөдөр болсон юм шиг л тодхон санагдаж байна.

Хэдэн сарын өмнө, ажлын маань Шиао Ван элэгний хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн гэдгийг дарга маань бидэнд хэлсэн юм. Шиао Ваны туссан өвчин нь биеэр хүрэлцэх, мөн хоол унд, биеийн шингэнээр дамжин бусад хүнд халдварлаж болно гэж дарга маань үргэлжлүүлэн хэллээ. Бид Шиао Вантай байнга харилцдаг байсан тул халдвар авсан байх өндөр магадлалтай байв, иймээс биднийг даруйхан эмнэлэг явж, шинжилгээ өг гэж хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод ажил дээр гэнэтхэн хөл хөдөлгөөн ихэслээ; халдвар авсан байх гэж хүн бүр санаа зовсон болохоор бид бүгд эмнэлэг рүү яаравчлав. Хэд хэдэн шинжилгээний дараа би сэтгэл түгшин хариуг нь хүлээлээ. Хэсэг хугацааны дараа эмч ирээд, шинжилгээний хариуг өгч: “Та Гепатит В вирус тээгч юм байна, саяхан халдварлаагүй, харин халдвар аваад нэлээд удсан бололтой” гэж хэлэв. Би сонссон зүйлдээ итгэж ер чадаагүй тул эмчээс дахиад хэлэхийг хүслээ. “Та зөв сонссон. Энэ үнэн. Та яаралтай эмчлүүлэх ёстой. Цаг алдвал өвчин тань хүндэрнэ, тэгээд элэгний хорт хавдар болчихвол том асуудал үүснэ шүү. Хамгийн гол нь энэ вирусийг биеэс бүрэн арилгаж болдоггүй болохоор та насан туршдаа тээж явна. Сэтгэлээ хатамжилж, бэлдэх хэрэгтэй!” гэж эмч харамсангуй хэллээ. Энэхүү аймшигтай, гэнэтийн мэдээ намайг цочирдуулж орхисон бөгөөд бүх бие минь цан цохиулсан чэс ногоо шиг хорчийж, хоёр хөл тугалга цутгуулсан юм шиг хүндэрлээ. Ухаан баларттал айсандаа шинжилгээний хариугаа авч эмнэлгээс гараад гэртээ яаж харьснаа ч мэдсэнгүй.

Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

Гэртээ хариад шууд орон дээрээ унахад хацрыг минь даган нулимс урсаж байлаа. “Би ердөө гучаад насандаа явна, энэ миний амьдралын оргил үе байх учиртай байсан. Биелүүлээгүй маш олон мөрөөдөлтэй байж би яаж яваад ийм өвчин тусчихдаг байна аа? Энэ вирусыг насан туршдаа тээж амьдрах ёстой юм гэж үү? Би хэр удаан амьдрах бол? Бас эмчилгээ хийлгэхэд маш их мөнгө орно, энэ их мөнгийг би ер нь хаанаас олох юм бэ?” гэж бодогдов. Ингэж бодох тусам улам бачимдаж, цурхиран уйлахаас өөр аргагүй байлаа... Тэр үеэс хойш би өдөр бүр айдас, зовнилтой амьдарч, үргэлж ядарч туйлдан, гэдэс цүзийж, нуруу өвддөг болсон бөгөөд ямар ч ажил хийж чадахгүй байлаа. Удалгүй дарга маань Шиао Ваныг нас барсан гэж хэлэв. Энэ мэдээг сонсоод ухаан балартаж, бие гэнэтхэн сулбайгаад, “Шиао Ван нас барчихлаа гэж үү? Орь залуугаараа байсан юм сан. Элэгний энэ өвчин үнэхээр аминд хүрч болох бололтой. Дараачийнх нь үхэх хүн би юм болов уу?” гэж бодлоо. Үхэл улам бүр ойртож байгааг би мэдрэн, арга бүрэн мухардаж, яахаа ер мэдэхгүй байв. Тэр үеэс эхлээд би цог золбоогүйгээр үхэл ирэхийг өдөр бүр хүлээлээ. Юу ч хиймээргүй санагдаж, түнэр харанхуйд амьдарч байв.

Хэсэг хугацааны дараа, тэнгэрт хадсан эмчилгээний төлбөрийг төлөх мөнгө байгаагүй тул эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхээ болих цорын ганц сонголт л үлдсэн бөгөөд өвчнөө намжаахын тулд найзынхаа өгсөн уламжлалт эмчилгээний эмд л найдаж байлаа. Тухайн үед хоёр эгч надтай уулзахаар ирж, өвчний минь талаар санаа тавин асууж, амьдралд минь тулгараад байсан зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалсан юм. Би энэ боломжийг ашиглан тулгарсан асуудлынхаа талаар эгч нараас асуув: “Би Бурханд итгэдэг юм чинь Бурхан намайг харж, хамгаалах ёстой. Гэтэл би яагаад ийм өвчин тусчихав аа?” Миний асуултыг сонсоод эгч: “Бид өвчин тусахаараа Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Бурхан бүх зүйлийг, түүнчлэн бид бүхний хувь заяаг захирдаг. Хамгийн гол нь бидний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг, бас Бурхан биднийг цаг үргэлж харж хандаж байдаг. Иймээс бид Түүнийг чин сэтгэлээсээ дуудаж байгаа цагт хүнд бэрх цаг үеийг туулахад маань Бурхан бидэнд тусална. Бид зүгээр л амьдрал, үхлээ Бурханд даатгаж, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдаж, ямар ч өвчин туссан бай, бүгд Бурханы гарт байдаг гэдэгт итгэх учиртай. Бид Бурханд итгэх ёстой” хэмээн тэвчээртэйгээр нөхөрлөв. Дараа нь надад Бурханы үгээс энэ хоёр хэсгийг уншиж өглөө: “Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй.” “Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл маргаангүй дутмаг. Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм юм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиг болгодог! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг зүрх сэтгэлийг маань хурдан авардаг! Бурханы үг бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэдэж байгаа. Бид Бурханаас гэрлээрээ биднийг гэрэлтүүлэхийг гуйн хором мөч бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг гадагшлуулахын тулд хором мөч бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором мөч бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай(Христийн эхэн үеийн айлдваруудын “6-р бүлэг”).

Бурханы үгийг сонсоод сэтгэл минь тэр дороо гэрэлтлээ. Бурхан үнэхээр л төгс хүчтэй, миний амийг Бурхан өгсөн, бас Бурхан хянадаг. Одоо надад ийм өвчин тусгахдаа Бурханы хүссэн хүсэл бол Өөрийнх нь зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, өмнө нь улам их очиж, Өөрт нь илүү их найдаж, Өөрийг нь илүү их хүндэлж, Түүнд жинхэнээсээ итгэж, үгээр нь Сатаны бүх зальжин арга мэхийг ялан дийлж, Өөрийнх нь төлөө гэрчлэлд зогсож чадна гэж надад найдсаных байлаа. Гэвч дараа нь би ийм өвчин туссанаа мэдээд яаж санаа зовж, айж амьдарч байснаа санав. Ялангуяа эмчийн хэлснийг бодохоор, зүрх сэтгэл минь үүнд бүрэн эзэмдүүлж, амьдрах ямар ч урам зориггүй болж, юу ч хиймээргүй санагдаж, бүх итгэл найдвараа алдахад хүрсэн байлаа. Үүнээс ч илүү ноцтой нь амайг харж хандаж, хамгаалаагүйнх нь төлөө Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж байсан бөгөөд эдгээр баримттай тулгараад Бурханд итгэх итгэл нь өрөвдмөөр өчүүхэн хүн гэдэг маань ил болсон юм. Иовыг Сатан сорьж байсан үеийг би бодлоо; Иов гэр бүлийнхээ бүх эд хөрөнгийг алдаж, үр хүүхдүүд нь алагдаж, өөрөө бүх бие нь яр шарханд баригдан тэвчихийн аргагүй шаналж байсан атлаа Бурханаас эмээж, Түүнд дуулгавартай байсан юм. Тэр нүгэл үйлдэх зүйл хэлээгүй, харин ч Бурханы хүслийг эрж хайсан. Бурханы хийсэн бүхэн зөв гэж итгэн, шалгалтын турш Бурханд итгэх итгэлээ хадгалж байлаа. Шаналахдаа ч Бурханы ариун нэрийг шагшин магтаж, эцэст нь Бурханы төлөө гэрчлэлд зогсон, Бурханы магтаалыг хүртэж, хоёр дахин ерөөгдсөн билээ. Тохиолдсон энэ бүх зүйлийн ард Бурханы сайн санаа зорилго нуугдаж байв! Үүнийг ухаараад Бурханд итгэх итгэл минь сэргэсэн ба энэ өвчин эдгэсэн ч бай, үгүй ч бай Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүйг ойлгов. Бурхан бол төгс хүчит, хийж чадахгүй зүйл Түүнд үгүй, бүх зүйл Түүний гарт байдаг, иймээс миний өвчин ч бас Түүний гарт байх нь лавтай. Би Иовтой адил байж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, Бурханы хүслийг эрж хайх ёстой гэж би бодлоо. Ингээд Бурханы өмнө залбирахаар очив: “Өө Бурхан минь! Ойрын хэд хоногт би өвчин дунд амьдарч, үхэх вий гэж үргэлж санаа зовж байна. Би Танд итгэх итгэлээ алдсан, тэр ч бүү хэл намайг ерөөгөөгүйн төлөө Таныг буруутгасан. Таны хүслийг ч эрж хайсангүй, бас Сатаны зальжин урхинд унах шахлаа. Би үнэхээр маш мэдлэггүй юм! Өө Бурхан минь! Өөрийнхөө хүслийг надад ойлгуулах гэсэндээ энэ эгч нарыг ирүүлж, надтай нөхөрлөл хийлгэхээр зохицуулсан Танд баярлалаа. Өө Бурхан минь! Та бол бүх зүйлийг захирдаг Бурхан, өнөөдөр би өөрийгөө Таны гарт бүрмөсөн өгөхийг хүсэж байна. Миний өвчин эдгэсэн ч бай, үгүй ч бай би Таны зохион байгуулалт, зохицуулалтад үргэлж захирагдахыг хүсэж байна.” Залбирсны дараа айж хулчийхаа болиод, зүрх сэтгэл минь нэлээд тайвширлаа. Тэр хугацаанд “Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй” хэмээх Бурханы үг байнга санаанд орж, надад итгэл найдвар, эр зориг өгч байлаа. Би бага багаар өвчиндөө хязгаарлагдахаа больж, өдөр бүр цөхрөлтгүйгээр Бурханы үгийг уншиж, магтан дуу дуулдаг байв. Зав гарах болгонд ах эгч нартай хамт цуглаанд оролцон Бурханы үгийг нөхөрлөж, түүнчлэн үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн юм. Нэг л мэдэхэд бие дэх тавгүйтэл аажмаар алга болж, нэлээд тайвширсан нь илт мэдрэгдэн, сэтгэл санаа сайжирсан билээ.

Шинжилгээгээр гепатит В-тэй гэж гарсны дараа үүнтэй хэрхэн нүүр тулах хэрэгтэй вэ?

Хоёр сарын дараа дахин шинжлүүлэхээр эмнэлэг дээр очиход эмч гайхширан, “Таны өвчин намдаад, бие чинь онц сайн байна. Бас та халдваргүй болжээ. Хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ өгөхөөр ирээрэй, тэгээд ямар ч асуудалгүй байвал эрүүл гэсэн бичиг өгөхөд болохгүй гэх зүйл алга” гэв. Энэ мэдээг сонсоод би асар их догдолж, тэр дороо нүдэнд нулимс мэлтэлзлээ, учир нь энэ бүхэн Бурханы гайхалтай аврал мөн гэдгийг би мэдэж байсан юм. Тэр мөчид би Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг үнэхээр ухаарч, зүрх сэтгэлдээ Бурханд талархсаар байхаас өөрийг хийж чадсангүй—Бурхан үнэхээр төгс хүчтэй, бас бүх зүйлийг захирдаг! Ийнхүү Бурханд итгэх итгэл минь өслөө.

Нэг удаа, сүнслэг үйл ажиллагаа хийж байх зуураа би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү?… Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлын араас л хөөцөлддөг. Та нарын дотор олон хүн шашны итгэл үнэмшлийн ангилалд хамаарах итгэлтэй байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм(“Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”). Бурханы үгэнд яг миний байдлыг ярьж байсан бөгөөд тэдгээрийг уншсаны дараа тун их сэтгэл гонсойлоо. Өвчин, гамшиг нэрвэхээс өмнөх үеэ, амьдрал минь сайхан байсан үеэ бодоход Бурханд урам зоригтойгоор итгэж, Бурханыг гэх итгэл дүүрэн, ямар ч эргэлзээгүй байдаг байжээ. Би бүр бүх амьдралынхаа туршид Бурханыг дагаж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг хангалуун байлгах шийдвэр гаргаж байлаа. Гэвч өвчин тусаад Бурханд итгэл итгэл минь тэр дороо замхран асар сөрөг, сул дорой байдалтай амьдарч, бүр Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж байв. Бурханд итгэх тухай үзэл бодол маань буруу байсан учраас өвчлөхийн өмнөх үе, дараах үе хоёрт асар их зөрүү байсныг би одоо л ойлголоо. Би Бурханаар ивээгдэж, ерөөгдөхийг л хүссэн бөгөөд Бурханд итгэдэг юм чинь намайг Тэр асарч, хамгаалж, сайн сайхан байлгаж, бүх юмыг минь төвөггүй явуулах ёстой гэж итгэж байжээ. Бурханд итгэх итгэлдээ баримталж байсан энэхүү утгагүй үзэл бодлоосоо болж өвчин тусахдаа тэр дороо Бурханыг буруутгаж, буруугаар ойлгон, бүр Бурханаас урвахыг хүсэх хэмжээнд очсон юм. Наймаалцлаар дүүрэн ийм итгэлтэй байсан болохоор Бурхан намайг үл итгэгч гэж үзсэн, тэгэхээр Бурхан намайг жигшихгүй байж яахан чадах билээ? Шалгалтынхаа дунд “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) хэмээн хэлж чадсан Иовын талаар дахиад бодлоо. Иов итгэхдээ Бурхантай наймаалцаагүй. Бурхан аливааг өгсөн ч бай, авсан ч бай, Иов Бурханыг магтаж, шүтэн мөргөж, Бурханы төлөө гэрчлэлд зогссоор Сатаныг бүрэн шившиглэсэн юм. Үүний хажууд миний Бурханд итгэх итгэл бол ердөө л нигүүлсэл, ерөөл хүртэхийн төлөө байсныг өвчин тусах үеийнхээ илэрхийлэл, зан авираас би харсан юм; би цадталаа идэх талх гуйж байсан бөгөөд өөрийнхөө ашиг хонжооноос өөр юуг ч хардаггүй үнэхээр өчүүхэн хүн байв—би Бурханыг үнэхээр гонсойлгожээ! Үүнийг ухаараад ичсэндээ өвдөг сөгдөн, Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Итгэлийн тухай үзэл бодол минь буруу байсан гэдгийг, бүтээгдсэн зүйл болохын хувьд би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой гэдгийг, мөн би Танаас юу ч шаардах ёсгүй гэдгийг ухаарах боломж олгосон Таны гэгээрэлд талархаж байна. Энэ бол надад байх ёстой хамгийн наад захын эрүүл ухаан юм. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө Таны гарт даатгаж, өвчин минь яаж ч эргэж, амьдарна уу, үхнэ үү хамаагүй Таны зохион байгуулалт, зохицуулалт болгонд захирагдахыг л хүсэж байна.”

Дараа нь өвчин минь яах бол гэж бодохоо больж, энэ асуудлыг орхисон юм. Оронд нь аливааг байгаагаар нь туулж, Бурханы үгийг унших, цуглаанд оролцох, үүргээ биелүүлэх талаар боддог байлаа. Өдөр бүр сайжирч байгаа мэдрэмж төрж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэл санаа дээрдэж, бүр өвчтэй гэдгээ ч мартав. Найз нөхөд, хамаатан садан маань надтай уулзаад, өвчтэй гэхээргүй харагдаж байгааг маань гайхан хэлдэг байлаа. Хэсэг хугацааны дараа дахин шинжлүүлэхээр эмнэлэг орсон боловч шинжилгээний хариу ямар ч гарлаа гэсэн Бурханыг дуулгавартай дагахад бэлэн хэвээр байна, Түүнийг огтхон ч буруутгахгүй гэж эмнэлэг явахынхаа өмнө Бурханд залбирсан юм. Эмчээс шинжилгээний хариугаа аваад мэл гайхахаас өөр аргагүй байв. Эсрэг бие гэсэн баганаар дүүрэн “+” тэмдэг бичигдсэн байсан нь биед маань аль хэдийн эсрэг бие үүссэн гэсэн үг байлаа. Гепатит В вирус маань бүрэн эдгээд зогсохгүй бусдаас халдвар авах вий гэж санаа зовох хэрэггүй болсон байв. Энэхүү гэнэтийн хариунаас үүдэн сэтгэл хөдлөлдөө автаж, талархлын нулимс унагалаа. Бурхан үнэхээр ийм төгс хүчтэй, ийм гайхалтай юм байна! Зүгээр л Бурханы үгийн дагуу үйлдэж, өөрийгөө Бурханы гарт даатгаж, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдахад бэлэн байснаар өвчин маань эдгэсэн билээ; намайг гэх Бурханы хайрыг би үнэхээр мэдэрсэн юм!

Ийм өвчин туссан туршлагаараа дамжуулан би олон сургамж авсан ба Бурханд итгэх итгэлийн тухай буруу үзэл бодлоо өөрчилсөн юм. Итгэхдээ Бурхантай наймаалцах ёсгүй, Бурхан өгсөн ч бай, авсан ч бай Түүнийг буруутгах ёсгүй, харин ч Бурханыг дуулгавартай дагах ёстой—энэ бол хүнд байх ёстой эрүүл ухаан юм гэдгийг би одоо мэднэ. Үүний зэрэгцээ, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан төдийгүй хамгийн гол нь зөвт, ариун Бурхан юм гэдгийг би ухаарсан билээ. Бурханыг гэх буруутгалаар дүүрэн байхад минь надаас нуугдсан атлаа буцаад эргэхэд минь Бурхан инээмсэглэсэн царайгаа харуулсан юм; Бурхан үнэхээр ийм хайр татам билээ! Би одоо ийм шийдвэр гаргаж байна: Одоогоос эхлээд ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, зохион байгуулалт, зохицуулалтад нь захирагдаж, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байна!

Намайг аварсанд нь Бурханд талархъя! Бүх алдар Бурханд байх болтугай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг

Залбирал бол Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын нэг чухал хэсэг, гэвч Бурханд сонсгохын тулд хүн хэрхэн залбирах ёстой вэ? Энэ гурван гол асуудлыг ухаар, тэгвэл та бүхнийг Бурхан сонсох болно!

Христэд итгэгчид бид өвчин тусах үедээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

Та өвчнөөс үүдэн түгшиж, тайван бус байдалд автаад байна уу? Христэд итгэгч өвчин тусах үедээ Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Энэхүү өгүүлэл танд замыг заах тул хамтдаа уншицгаая.

Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

Александр хаан энэ ертөнцөөс харуусал тээн оджээ. Цаг нь дөхөх үед тэрээр биднийг гүн бодолд автуулах эцсийн гурван үгийг үлдээсэн бөгөөд эдгээр нь биднийг: Хүмүүс яагаад амьдардаг юм бэ? Хүний амьдралын үнэ цэн, утга учир юу юм бэ? гэж өөрсдөөсөө асуухад хүргэдэг юм.

Messenger дээр бидэнтэй холбоо барих