Өвчнөөс ирсэн ерөөл

2021-11-18

Шяо Лань, Хятад

2014 онд Коммунист Нам 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ах эгч нарыг баруун солгойгүй баривчилж эхэлсэн. Манай бүсийн ихэнх чуулганы удирдагч баригдаж, итгээд удаагүй зарим ах эгч айж, сөрөг байдалд амьдарч байлаа. Ийм амин чухал цаг үед би хэд хэдэн чуулганы ажлыг хариуцахаар тушаал дэвшсэн юм. Хямралын цаг үед удирдлагыг гартаа авна гэдэг асар их хариуцлага учраас Бурханы урмыг хугалж болохгүй гэж дотроо бодсон. Иймээс үүрэгтээ шамдан зүтгэж, хэзээ мөдгүй баривчлагдах аюултай нүүр тулсан. Ийм аюултай цаг үеийн туршид чуулганы ажлыг хамгаалж байгааг минь Бурхан сайшаана, би Бурханаар аврагдаж, Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй байх нь гарцаагүй гэж санагддаг байсан. Тэгтэл гэнэтхэн л хүндээр өвдсөн дөө.

2014 оны 10-р сарын нэгэн орой хоол идэж байгаад гэнэт аягаа газарт унагачихсан. Хэнэггүйгээсээ л болж ингэлээ гэж бодсон учраас аягаа яаран авчхаад, цаасан алчуур авч гараа арчих гэсэн юм. Хоёр гар хяналтгүй болж, цаасан алчуур авч чадахгүй байгаагаа тэр үед ухаарсан. Төд удалгүй дөрвөн мөчин дэх бүх мэдээ алдагдлаа. Тэгээд огт хөдлөлгүй, зүгээр л сандал дээр сууж байсан. Гэрийнхэн яаран цусны даралт үзтэл 200 гарчихсан байж таарсан. Би цусны даралт буулгах эм уусан нь ямар ч нэмэргүй байсан юм. Маш их будилж, яахаараа тийм юм болж болдог билээ гэж гайхсан. Үүнийг ноцтой зүйл мөн эсэхийг мэдэхгүй байлаа. Гэхдээ дараа нь, тэр олон жил итгэхдээ үүрэгтээ маш их зүтгэл гаргаж байсан юм чинь би Бурханы нигүүлслийг хүртэх нь лавтай, энэ нь ноцтой зүйл байх учиргүй гэж бодсон. Намайг өвдлөө ч Бурхан хамгаалж, эдгээх нь лавтай гэж бодож байлаа. Тэгж бодсоны дараа нэлээд тайвширсан. Маргааш өглөө нь сэрээд, гар хөлөө хөдөлгөх гэж аажуухан оролдож эхэлсэн, тэгээд биеийн баруун талд бүх зүйл хэвийн мэдрэгдэж байгаа ч зүүн гар, хөл хөшсөн байгааг олж мэдлээ. Надад бараг юу ч мэдрэгдэхгүй байсан. Тэгээд шууд л сэтгэл түгшиж, “Яагаад бүрмөсөн дээрдсэнгүй вэ? Би тал цус харвачхав уу? Тэгсэн бол цаашид үүргээ биелүүлэх аргагүй болох нь. Би хэрэгцээгүй болж, таягдан хаягдах болов уу, тэгвэл аврагдах боломж олдох уу?” гэж гайхлаа. Гэхдээ дараа нь, болж өнгөрсөн зүйл маш ноцтой байсан учир хагас шөнийн дотор сайжирна гэдэг Бурханы ерөөл байж таарна гэж бодсон. Бурхан намайг эдгээвэл миний эдгэрэлт хялбархан зүйл байх учиртай, тийм биз дээ? Би Бурханы хамгаалалттай мэт, нэг их санаа зовох хэрэггүй юм шиг санагдаж байсан юм.

Тэр өглөө нь би эмчид очоод, компьютерт томограф зураг авхуулсан. Дараа нь эмч баргар царайлан, “Таны гавлын дотор баруун талд 10 мл орчим цус алдалт үүссэн байна. Цус алдсан газар нь жаахан л дээшээ байсан бол хэл яриа хариуцсан хэсэгт байх байж. Та ярих чадвараа алдаж, хэвтэрт орох магадлалтай байж шүү дээ. Өнгөрсөн шөнө болсон энэ явдлыг харахад, та өдий зэрэгтэй өнгөрсөн нь гайхмаар азтай хэрэг. Та даруйхан эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гэлээ. Эмч цааш ярихдаа эхлээд судсаар тариа хийж, мэс заслын бус аргаар эмчилнэ гэсэн. Тархин дахь цусны бөөгнөрөл арилахгүй бол тархины мэс засал хийх ёстой болох байлаа. Би тархины цус алдалт гэж хэлэхээр нь яах учраа олохоо больсон. Ийм ноцтой өвчин байж болно гэж төсөөлж огт зүрхлээгүй байсан юм. Би 50 ч хүрээгүй байсан болохоор эмчилгээ амжилтгүй болж, тал бие саажилттай үлдэж, аль эсвэл бүтэн бие саажин, амьд үхдэл болбол ямар гээч аймшигтай амьдрал болох вэ? Бас тархины мэс засал маш их эрсдэлтэй, аминд ч хүрч болохоор байлаа. Тэгвэл би аврагдаж, Бурханы хаанчлалд орж чадна гэж үү? Би олон жил итгэхдээ чадлаараа зүтгэж ирсэн учир яагаад эрүүл мэндийн ийм ноцтой асуудалтай болсноо ойлгохгүй байсан. Бурхан намайг яагаад хамгаалсангүй вэ? Энэ талаар бодох тусмаа улам бүр гутарч, өдрийн хоол хоолойгоор даваагүй. Эмнэлэгт 5 орчим хонож байтал хажуугийн орны настай эмэгтэйн бие гэнэт эрс муудаж, өөр эмнэлэг рүү шилжихээс өөр аргагүй болсон юм. Үүнийг хараад би дахиад л түгшлээ. Бид хоёр нэг өдөр эмнэлэгт хэвтсэн. Тэр эмэгтэй хаа сайгүй л алхаж явснаа одоо тэргэнцэр дээр суугаад гарч байсан. Иймэрхүү зүйлээс амьд үлдэх эсэхийг хэлж мэдэхгүй мэт санагдаж, миний бие ч гэсэн гэнэт муудах болов уу гэж гайхлаа.

Эмнэлэгт бараг долоо хоносны дараа ч гэсэн зүүн хөлд ямар ч бодитой мэдээ орохгүй л байсан. “Яагаад Бурхан намайг харж хандахгүй байна вэ? Ийм чухал цаг үед би ямар ч төрлийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байна, тэгэхээр би аврагдах боломжоо алдсан гэж үү?” гэж бодогдсон. Ингэж бодоод зүрх сэтгэлд үнэхээр хүйт дааж, асгартал уйлж эхэлсэн юм. Есөн жил итгэхдээ би маш шаргуу ажиллаж, хэзээ ч, юунд ч сатаарч байгаагүй. Чуулганд гарсан ч ямар ч төрлийн бэрхшээл, асуудлыг хэзээд эргэлзэлгүй хариуцан авч, баривчлагдах бодит аюултай тулгараад байхдаа ч хэзээ ч ухарч буцаагүй. Би үргэлж үүргээ хийсээр л байсан шүү дээ. Удирдагч байх он жилүүддээ бусад ах эгч нараас илүү их зовж, үүрэгтээ илүү их анхаарал хандуулсан. Ийм их зүйл өгч, иймэрхүү золиос гаргасан юм чинь Бурхан намайг ерөөх учиртай гэж бодсон. Яахаараа би ийм гэнэтхэн өвдөж болдог байна? Бурхан яагаад намайг хамгаалсангүй вэ? Миний бие сайжрахгүй, үүрэг авч чадахгүй байсан ч аврагдаж чадах болов уу? Үгүй бол тэр олон жилийн золиос, шаргуу хөдөлмөр хий дэмий байсан гэж үү? Ийм юм болно гэж мэдсэн бол тэгж их хүч хөдөлмөр гаргах албагүй байж гэж санагдсан. Тэгээд улам бүр шаналж байлаа. Тэр ч бүү хэл залбирч, Бурханы үгийг тунгаахыг ч хүсэхээ больсон. Би үнэхээр хямарч байгаад, өөрийн мэдэлгүй дусал хийлгэж байсан гараа дэрлээд, зүүг байрнаас нь хөдөлгөж, үүнээс болж гар хавагнахад хүрлээ. Хавагнасан гараа хараад сэтгэл гутарсан юм. Намайг ямар ч үүрэг огт гүйцэтгэж чадалгүй зүгээр л эмнэлэгт хэвтэж байх хойгуур эрч хүчээр бялхан, сайн мэдээ түгээж, үүргээ биелүүлж байгаа ах эгч нарын талаар бодогдсон. Би ямар ч нэмэргүй байсан биш үү? Хаанчлалын сайн мэдээ түгээх цаг болчхоод байхад бусад нь бүгд үүргээ гүйцэтгэж, сайн үйл хийх чадвартай байгаа атал, харин би таягдан хаягдаж магадгүй байлаа. Эцэстээ Бурхан намайг аврахгүй мэт санагдсан юм. Тэр шөнө орондоо эргэж хөрвөөн, огт унтаж чадаагүй. Шаналанд бүрэн автчихаад, Бурханы өмнө нулимстай очоод, “Өө Бурхан минь, яг одоо би үнэхээр шаналж байна. Та надад ийм зүйл тохиохыг зөвшөөрсөн гэдгийг мэдэж байна, бас би Таныг буруугаар ойлгох ёсгүй. Хүслийг тань ойлгоход намайг замчлаач, тэгснээр би Таны захиралт, зохицуулалтад захирагдаж чадна” гэж залбирсан.

Намайг эмнэлэгт хэвтэж байхад нэг эгч МP5 тоглуулагч явуулж, бусад бүх хүнийг унтаж байх хойгуур би чихэвчээ зүүгээд, Бурханы үгийг сонссон юм. Нэг хэсэг нь надад гайхмаар тус болсон шүү. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн авахад маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг сөргүүлэн тавьснаар өөрийгөө илүү сайн мэдэхэд нь хүнд тусалж, үнэн болон Бурханы хүслийг илүү их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй, хүнд ашиггүй ажил хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Үүнийг тунгаан бодоод, Бурхан хүмүүсийг таягдан хаях гэж биш, харин ариусгаж, өөрчлөх гэсэндээ туршиж, цэвэршүүлдэг гэдгийг ухаарсан. Гэтэл би Бурханы хүслийг эрж хайж, Бурханы ажлыг ойлгох гэж хичээхгүй байсан юм. Цус харваснаасаа хойш зүгээр л Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж байж. Би маш мунхаг байж шүү дээ! Иймээс Бурханд залбирлаа. Би захирагдаж, Бурханы үгийг уншиж тунгаан, өөрийгөө мэдэж, сургамж авахад бэлэн байсан.

Би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, өөрийгөө л бодохоо больж чадах билээ? Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Бурханд, Өөртэй нь ойр ажиллах хүмүүс, Өөрийг нь дуулгавартай дагаж, Түүний удирдлагын ажилд бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүс хэрэгтэй байдаг, харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй юм өгөөд үүндээ эрддэг хүмүүс, Түүний удирдлагын ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөгдөх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Өөрийнх нь авралын ажлаас үүссэн боломжийг ашигладаг хүмүүсийг Тэр бүр ч их үзэн яддаг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юунд хүрч, юу олж авахыг хүсдэгийг энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхдээ Бурханы ажлын боломжийг хэрхэн ашиглах талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг хайхардаггүй, харин хэтийн ирээдүй, хувь заяагаа л боддог. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын ажлаас гадуур дуртай зүйлээ л хийдэг. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй— тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). Миний байгаа байдлыг Бурханы үг яг илчилсэн. Би анх итгэгч болохдоо хүнд Бурханы амласан зүйлийг хараад, шаргуу хөдөлмөрлөж, Бурханд золиос гаргаж байгаа цагт аврагдаж, Бурханы хаанчлалд орж болох юм байна гэж бодсон. Иймээс үүрэгтээ өөрийгөө чин сэтгэлээсээ бүрэн зориулж, ямар ч сөрөг нөхцөлийг туулсан. Чуулганы бусад гишүүнд бэрхшээл тулгарах үед нь яаран дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байлаа. Тэр ч бүү хэл баривчлагдах маш бодитой аюул нүүрлээд байх үед ч үүргээ биелүүлсээр л байсан. Иймэрхүү золиос надад Бурханы хамгаалалт, ерөөл хүртээх нь лавтай, бас тэнгэрийн хаанчлалд миний орон зай байна гэж бодсон. Өвдөөд, тал бие саажих магадлалтай нүүр тулах үед Бурхан намайг хамгаалж, ерөөгөөгүй мэт, сайн ирээдүй, хүрэх газартай болох боломжоо алдсан мэт санагдсан. Би гомдлоор дүүрч, тэр ч бүү хэл хийсэн бүх зүйлээ тооцоолон, тооцоо бодохыг хүссэн. Бурханд учирлаж, Бурхантай маргаж, бүх золиосоо өөрийн талд оноо болгон ашиглахаар оролдож байлаа. Тэгээд Бурханы эсрэг буруу ойлголт, эсэргүүцлээр дүүрэн байсан. “багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс” болон “Ялихгүй юм өгөөд үүндээ эрддэг хүмүүс” гэж Бурхан хэлэхдээ намайг яг онож хэлсэн байсан юм. Хүнд өвчтэй тулгараад итгэлдээ гаргасан золиосны минь цаад далд санаархал, наймаацах хандлага бүгд илэрхий болсон юм. Би үнэнийг эрэлхийлж, завхралаас ангижрахын тулд үүргээ биелүүлж байсан юм биш, харин шаргуу ажиллаж байгаа дүрээ Бурханы нигүүлсэл, ерөөлөөр арилжиж, хаанчлалын ерөөлөөр солиход ашиглахыг хүссэн. Би Бурхантай наймаацаж, Бурханыг ашиглаж, хуурч байж. Над шиг далимч этгээд Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй байж яаж чадах юм бэ? Тэгж цус харваагүй байсан бол би бүх өнгөцхөн хүчин чармайлтдаа бүрэн хууртаад, ерөөл эрэлхийлэх жигшүүртэй санаархал, итгэл дэх хир буртгаа хэзээ ч олж харахгүй байх байсан юм. Юу хийж байгаагаа огт мэдэлгүйгээр итгэлдээ Бурханыг эсэргүүцсээр л байх байж.

Үүний дараа өөрийнхөө талаар, мөн үүрэгтээ яагаад байнга Бурхантай наймаацах гэж оролдож байснаа эргэцүүлсээр байлаа. Эрж хайж байхдаа Бурханы ийм үг уншсан: “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүсийн итгэл өөрсдийнх нь төлөө байдаг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч бүгд өөрсдийнх нь төлөө байдаг. Дүгнэж хэлбэл, өөрсдөө ерөөл олж авахын төлөө байдаг. Дэлхий ертөнцөд бүх зүйл хувийн ашиг хонжооны төлөө байдаг; итгэл нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө хүмүүс бүхнийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэдэг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Итгэхдээ наймаацах хандлагын минь уг язгуурыг Бурханы үг надад харуулсан юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх мэт онч үг нь миний зүрх сэтгэлийн гүнд үндэслэсэн сатанлаг санаа байсан, эдгээр нь миний хувьд амьд явах хууль болсон байлаа. Би хийдэг бүх зүйлдээ хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьдаг учир оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнуулах учиртай гэж бодсон. Бурханы төлөөх ажилдаа хүртэл зүгээр л Бурхантай наймаацахаар хичээж, итгэлдээ ерөөл хөөцөлдөх нь бүрэн жам ёсны зүйл гэж бодсон. Маш шаргуу ажиллаж, үй олон золиос гаргасныхаа дараа цус харвачхаад хэзээ мөдгүй үхэж болохоо ухаараад, аврагдаж, сайн үр дүн, хүрэх газартай болох хамаг найдвараа алдсан учир тэр дороо Бурханы эсрэг зогсож, Бурханыг буруутгасан. Би хийсэн бүх зүйлээ тооцоолж, Бурхантай маргаж, Бурханы эсрэг явж байсан юм. Би Сатаны хороор амьдарч байж. Ямар ч хүний төрхгүй амьдарч байсан болохоор гэмшихгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдаж, шийтгүүлэх байсан.

Дараа нь нэмж уншсан Бурханы үгийн хоёр хэсэг итгэлдээ хийх эрэл хайгуулын талаарх эндүү ташаа харах өнцгийг минь ойлгуулсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн бусдыг хувь нэмрийнх нь дагуу хэмждэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэрээр огтхон ч даруухан, дуулгавартай байгаагүй, Бурханыг эсэргүүцдэг мөн чанараа ч мэддэг байгаагүй. Иймээс тэрээр нарийн ширийн туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Харин Петр өөр байжээ. Тэр өөрийн дутагдал, сул талыг болон Бурханы бүтээлийн хувиар өөрийн завхарсан зан чанарыг мэддэг байсан тул зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн замтай байв; тэрээр зөвхөн хоосон сургаалтай ч бодит байдалгүй хүмүүсийн нэг байгаагүй юм. Өөрчлөгддөг хүмүүс бол аврагдсан шинэ хүмүүс бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд тэнцдэг хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдмол хүмүүст харьяалагддаг; тэд бол аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханы жигшин голдог хүмүүс билээ. Тэдний ажил хэчнээн их байсан ч тэднийг Бурхан санахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед эцсийн эцэст Петр шиг хүн үү, Паул шиг хүн үү гэдэг чинь илэрхий байх учиртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). “Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Энэ талаар нэмж бодох үед үнэхээр гэгээрэлтэй байсан шүү. Бурхан хүнийг хэмжихдээ өнгөн дээрээ ямар хувь нэмэр оруулсан эсэхэд үндэслэдэггүй, харин аливаатай тулгарах үеийнх нь хандлага, харах өнцөг, баримталдаг байр суурь болон үнэнийг хэрэгжүүлж, Бурханд захирагдаж чаддаг эсэхэд нь үндэслэдэг. Гэтэл би, хүн золиос гаргаж, шаргуу хөдөлмөрлөж байгаа цагт Бурхан үүнд баясаж, тэднийг ерөөнө, тэгээд тэд сайн хүрэх газартай болно гэж боддог байсан юм. Энэ нь Бурханы үгээс илт зөрүүтэй байсан биш үү? Нигүүлслийн эрин үед Паул Эзэний сайн мэдээг түгээн, Европын ихэнх газраар явсан. Нэлээд их зовж, их ч ажил гүйцэлдүүлж, олон ч чуулган байгуулсан. Гэхдээ Паулын хийсэн бүх зүйл огт Бурханд дуулгавартай байдлаас үүдээгүй, бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлэхийн төлөө байгаагүй юм. Энэ нь өөрөө биечлэн ерөөгдөж, шагнуулахын төлөө байсан. Иймээс тэгж их аян замд явж, тийм их шаргуу хөдөлмөрлөснийхөө дараа Паул, “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” гэсэн (2 Тимот 4:7–8). Паул улаан цайм Бурханаас титэм нэхэж байлаа. Паулын золиос чин сэтгэлийнх байгаагүй, бас Бурханд дуулгавартай байдлаас үүдээгүй. Эцэстээ Паул хаанчлалд ороогүйгээр зогсохгүй, шийтгүүлсэн юм. Би итгэхдээ Бурханы үгэн дэх үнэн болон зарчмын үүднээс аливааг харж байгаагүй, харин Сатаны логик, наймаацах хандлагын дагуу Бурханы ажлыг хэмжиж байж. Би ёстой хөгийн байж. Бурханы үгэнд хэлдгээр, “Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна.” “Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан үнэнийг эрэлхийлж, өөрийгөө мэдэхэд анхаарч, буруу харах өнцөг, буруу санаархал, завхарсан зан чанараа засаж, Бурханд дуулгавартай болж, өөр юу ч биш, гагцхүү Бурханы хүслийг харгалзан үүргээ биелүүлэх ёстой гэдгээ ухаарсан. Энэ нь Бурханаар аврагдах цорын ганц арга. Энэ бүхнийг ухаармагцаа залбираад, “Эрүүл мэндэд минь юу ч тохиолдлоо гэсэн би захирагдахад бэлэн байна. Хэрвээ би амьд үлдэж, эмнэлгээс гарвал Бурханы хайрыг хариулахаар эцсийн амьсгал хүртлээ үүргээ биелүүлнэ!” гэсэн.

Эмнэлэгт 12 хонож байхдаа би эмнэлгээс гарч болох эсэхээ шалгуулж болох уу гэж асуулаа. Үзлэгийн дараа эмч, “Цус алдалт зогссон ч цусны бөөгнөрөл бүрэн арилаагүй байна. 12-хон хоног эмчилгээ хийсэн гэхэд үнэхээр дажгүй харагдаж байна” гэлээ. Үүнийг сонсоод би хөл газар хүрэхгүй баярлаж, намайг хамгаалсанд нь Бурханд талархсан. Бас эмч намайг эмнэлгээс гарахдаа тэнхрэхдээ анхаарч, ядарч туйлдахгүй байх хэрэгтэй, тархин дахь цусны судас маань үнэхээр хэврэг байгаа учир унахаас болгоомжлох ёстой, тэгэхгүй бол хоёр дахь цус харвалтын үр дагавар туйлын ноцтой байх болно гэсэн. Гэртээ харьсан өдөр, хамт ажилладаг Жан эгч маань байрлаж байсан айлынхаа гэрээс дөрөв хоногийн өмнө гараад эргэж ирээгүй л байна гэх мессеж авлаа. Эгч баривчлагдсан байх өндөр магадлалтай байсан. Үүнийг сонсоод үнэхээр санаа зовлоо. Тэгэхээр эгчийн очсон цуглааны газрууд, чуулганы тахилыг хадгалдаг айлууд бүгд аюулд орсон гэсэн үг, иймээс тэдэнд сэрэмж болгоомжтой бай гэж даруйхан мэдэгдэх ёстой байлаа. Гэхдээ үүнд маш олон газар багтаж байсан болохоор эмнэлгээс дөнгөж гарчхаад тэгж их нааш цааш явахыг бие минь дийлэхээргүй байсан. Яагаад өмнө нь, эсвэл дараа нь ийм зүйл болж болсонгүй вэ? Яагаад ийм ноцтой үед тохиолдох ёстой байсан юм бол? Би дахин цус харвах юм бол босож чадахаа ч больж магад, бас тэр бүх хүнд мэдэгдэхээр гадуур явах нь үнэхээр аюултай байлаа. Хэрвээ баривчлагдвал цагдаа нарын харгис эрүү шүүлтийг бие минь тэсвэрлэж чадна гэж үү? Магадгүй би түүгээр дуусгавар болох байсан. Гэхдээ эдгээр ах эгч хаана амьдардгийг Жан эгч бид хоёр л мэддэг байсан учир би очиж хэлэлгүй, тэд эцэстээ баривчлагдаж, Бурханы тахилыг цагдаа нар хураах юм бол айхтар хохирол учрах байлаа. Сэтгэл хоёрдоод, эмнэлгээс гарахаасаа өмнө хийсэн залбирлаа бодсон юм. Би амьд үлдэж, эмнэлгээс гарах юм бол үүрэгтээ өөрийгөө зориулж, эцсийн амьсгал хүртлээ Бурханы хайрыг хариулна гэсэн шүү дээ. Одоо ийм зүйл болж байхад амлалтынхаа талаар шууд л мартаж яаж болох юм бэ? Би Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөөд, “Бурхан минь, Та намайг ажиглаж, ямар хандлагатай байгааг минь харж байгааг мэднэ. Би Бурханы гэрийн ажлыг хамгаалж, үүргээ биелүүлэхэд бэлэн байна” гэж залбирлаа. Бас Эзэн Есүс загалмайд цовдлогдох үеэр юу болсон тухай бодоод, үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү. Эзэн Есүс хүн төрөлхтнийг л аврахын төлөө хэзээ ч эргэж харалгүйгээр цовдлуулах газар луугаа явж, төсөөлөхийн аргагүй шаналал, доромжлол туулсан. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр маш агуу. Эзэн бидний төлөө амиа өгсөн, гэтэл би яагаад Бурханы хайрыг хариулахын тулд хувийн ашиг сонирхлоо орхиж, чуулганы ажлыг хамгаалж болдоггүй юм бэ? Бүтээгдсэн зүйлийн хувьд би зүгээр л Бурханы нигүүлслийг эдэлж, зөвхөн өөрийнхөө нигүүлслийг бодоод байж болохгүй байсан. Үүргээ биелүүлэхгүй юм бол би хүн гэж дуудуулах ч үнэ цэнгүй байлаа. Бурханы үгэнд урамшаад, би асуудлыг зохицуулах зохицуулалт хийж эхэлсэн юм. Хоёр дахь айлын гэр лүү яг явж байтал Жан эгч үнэндээ баривчлагдаагүй байсныг олж мэдлээ. Тэгээд Бурханд маш их талархсан. Бас санаархал, харах өнцгөө залруулж, үнэнийг хэрэгжүүлж чадсан учраас хавьгүй их амар амгаланг мэдэрсэн.

Өнгөрсөн зургаан жил үнэхээр нүд ирмэхийн зуурт өнгөрчээ. Би бүрмөсөн эдгээгүй, зүүн гар хөл одоо ч жаахан хөшүүн байгаа ч эрүүл мэнд минь Бурханы гарт байгааг мэддэг болсон. Бүрэн эдгээгүй минь намайг хамгаалж, ерөөл хүртэхийн төлөө хичээл чармайлт гаргахгүй байх, Паул шиг буруу замаар орохгүй байх анхааруулга, сануулга болсон. Би энэ бүхнийг туулсан ч энэ нь надад өөрийнхөө завхрал, хольцыг илүү сайн ойлгож, эрэл хайгуулын тухай болон ерөөл хүртэх талаарх эндүү ташаа харах өнцгөө залруулахад тус болсон. Итгэхдээ үнэнийг эрэлхийлж, Бурханд захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлж байх учиртайг ойлгосон юм. Одоо би эрэл хайгуулдаа зөв зорилготой болсон. Энэ өвчнөөр сохорсон биш завшив гэгч болсон шүү! Тав тухтай орчинд энэ бүгдийг олж авч хэзээ ч чадахгүй байх байлаа. Бурханы авралд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Оюун санааны тэмцэл

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд итгэсэн цагаасаа өнөөдрийг хүртэл хүмүүс маш олон буруу сэдэл өвөрлөсөн. Үнэнийг...

Хайнга байдлын ар дахь үнэн

Виктор, Өмнөд Солонгос Өнгөрсөн 10-р сард бид нэг видео хийж дууслаа. Маш их хөдөлмөрлөж, нэлээд их цаг хугацаа, эрч хүч зарцуулсан ч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих