Би итгэлдээ үнэнч биш байсан

2022-01-31

Мишель, Камерун

Манай гэр бүлийнхэн байнга нэлээд ядуу байдаг байлаа. Мөнгөөр тэгтлээ гачигдаж дутагдахгүйн тулд би банкны захирал болж, нийгэмд тодорхой байр суурь эзлэхийг мөрөөддөг байсан. Сургуулиа төгсөөд, ажил хайж эхлэх үедээ ажилд орох өргөдөл маш олныг явуулсан ч үнэхээр зовж зүдэрч, хүссэн төрлийнхөө ажлыг хэзээ ч олоогүй. Зүгээр л дундаж, цалин багатай ажил оллоо.

2019 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваад, хэсэг хугацааны дараа чуулганд усалгааны үүрэг биелүүлж эхэлсэн. Тэгээд, Бурханы төлөө чадах чинээгээрээ хичээвэл Бурхан намайг гарцаагүй ерөөж, сайн ажил олоход минь тусална гэж бодлоо. Иймээс үүргээ биелүүлж байхдаа ажилд орох өргөдөл явуулсаар л байсан юм. Тэгтэл энэ оны 6-р сард, нэг компанийн төлөөлөгч утасдаад, ярилцлагад очооч гэж хүссэн. Интернэт орж, тэр байгууллагыг хайтал үндэстэн дамнасан компани гэдэг нь харагдлаа. Бас тэдний гүйцэтгэх захирал дэлхийн өнцөг булан бүрд хөрөнгө оруулж ирсэн байсан. Захирал нь миний ажиллана гэж найдаж ирсэн асар том банк эзэмшдэг байсан. Гэхдээ тэднийд өгсөн ярилцлага минь огт үр дүнгүй байсан юм. Би тэр компанийн ярилцлагад уригдана гэж хэзээ ч бодож байгаагүй. Ийм гэнэтийн явдалд баярласан шүү. Бурхан үүгээр надад боломж олгож байна, тэр үндэстэн дамнасан компанид ажиллаж чадвал Бурханы ерөөл юм байна гэж санагдсан. Бурхан надад туслах юм чинь би тэр удаад заавал амжилт олно, менежерийн цалин авна гэж өөртөө хэлсэн. Эцэст нь мөрөөдсөн ажилдаа орох боломж олдож, магистрын зэрэгтээ маш шаргуу хөдөлмөрлөсний хэрэг гарах нь гээд хөл газар хүрэхгүй баярласан юм. Ирээдүйд амьдрал минь яаж өөрчлөгдөх, маш их мөнгөтэй, өөрийн гэсэн байшинтай, хүссэн бүхнээ худалдаж авах чадвартай болно гэж төсөөлж эхэлсэн. Дэлхий даяар аялж, гэр бүлийнхэн, ялангуяа эцэг эхээ харж хандаж чадна гэж бодсон. Тэнд ажиллаж эхэлмэгц бүх зүйл сайжирна гэж бодогдсон юм. Ярилцлага дээр гурван ажил горилогч байгааг хараад, би сонгогдохгүй байх вий гэж айж эхэлсэн ч “Үгүй ээ, энэ ажил минийх болно. Би Бурханы хүүхэд болохоор Бурхан намайг гарцаагүй ерөөнө. Юу ч боллоо гэсэн Бурхан надад энэ ажлыг үлдээнэ” гэж өөртөө хэллээ. Бас өөрийнхөө чадамжид бага зэрэг итгэл төрсөн. Ярилцлага дээр, би бүх асуултад хариулсан, харин ярилцлага авагч надад тэнцвэл тав хоногийн дотор утасдана гэж хэлсэн юм. Би сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байлаа. Тав хоногийн дараа байж сууж ядан дуудлага хүлээж байсан ч тэр өдөржин дуудлага ирээгүй. Долоо хоног өнгөрсөн ч тэднээс дуудлага ирээгүй л байлаа. Тэгээд ярилцлагад унаснаа ухаарсан даа. Сэтгэл эмтэрч, миний юу нь болохгүй байгаа юм бол, би яагаад бүтэлгүйтсэн юм бол гэж өөрөөсөө асууж эхэлсэн. Бурханд түшиглэж, залбирсан байтал яагаад бүтэлгүйтчихэв ээ? Би үнэхээр сөрөг, сул дорой болж, Бурханыг буруутгаж эхэллээ. Би хоёр жил гаруйн турш итгэгч байж, тэр бүхий л хугацаанд үүргээ биелүүлж ирсэн шүү дээ. Бурханаас хэзээ ч төөрөлдөж, үүргээ орхиж байгаагүй. Бурхан яагаад намайг нигүүлсэж, ерөөсөнгүй вэ? Би улам сэтгэлээр унаж, шаналаад бүтэн долоо хоногийн турш цуглаанд оролцож, Бурханы үг уншихгүй байхдаа тулсан. Ах эгч нарыг холбоо барих үед би үнэхээр унтууцсандаа хариу өгч, тэдэнтэй ярилцахыг хүсээгүй. Юу ч хиймээргүй, бүр гэрээс ч гармааргүй байлаа. Сайн мэдээ түгээх үүргээ биелүүлж, Бурханы үгийг ах эгч нарт хуваалцахаа больсон. Ямар ч урам зориг, зорилгогүй, хоолны ч дуршилгүй болж, зүгээр л өрөөндөө өдөржин бүглээ. Хэдхэн хоногийн дараа миний жин хасагдсан.

Нэг өдөр, “Бурхан шалгалтаас хүний үнэн зүрх сэтгэлийг хүсдэг” гэх Бурханы үгийн магтан дуу сонссон юм. “Бурхан хүмүүсийг шалгахдаа ямар бодит байдлыг бүтээхийг хүсдэг вэ? Тэр хүмүүсээс зүрх сэтгэлээ Өөрт нь өгөхийг үргэлж шаардаж байна. Бурхан чамайг шалгахдаа зүрх сэтгэл чинь Түүнтэй, махан биетэй, эсвэл Сатантай байгаа эсэхийг хардаг. Бурхан чамайг шалгахдаа Түүнийг эсэргүүцэн зогсож байна уу, эсвэл Өөртэй нь нийцсэн байр сууринд байна уу гэдгийг чинь харж, зүрх сэтгэл чинь Өөрийнх нь талд байгаа эсэхийг хардаг. Чи дутуу дулимаг байхдаа шалгалттай тулгахдаа итгэл багатай байдаг бөгөөд үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг учраас Бурханы санаа зорилгыг биелүүлэхийн тулд чухам юу хийх хэрэгтэйгээ мэдэж чадахгүй. Гэвч хэрэв чи үнэнээсээ, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чаддаг хэвээр байвал, зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүнийг өөрийн эзэн болгож, хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Түүнд өргөн барихад бэлэн байж чадвал, чи зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөн байх болно. Чи илүү их номлол сонсож, үнэнийг илүү их ойлгох тусам биеийн хэмжээ чинь бас аажмаар өснө. Энэ үед Бурханы шаардлагын стандарт нь чиний дутуу дулимаг байсан үеийнхтэй адилгүй байна; Тэр чамаас илүү өндөр стандарт шаардана. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд аажмаар өгөхийн хэрээр зүрх сэтгэл нь Бурханд аажмаар улам ойртсоор байдаг; хүмүүс Бурханд жинхэнээсээ ойртож чадах тусам зүрх сэтгэл нь Түүнийг улам их хүндэтгэнэ. Бурхан чухам ийм л зүрх сэтгэлийг хүсдэг(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Бурхан хүмүүсийг турших үедээ тэдний зүрх сэтгэл, юунд санаа зовж байгаа эсэх, Бурханы бүрдүүлсэн орчинд Бурханд захирагдаж байгаа эсэхийг нь ажиж байдаг гэдгийг би тэгэхэд ойлгосон юм. Би Бурханд зүрх сэтгэлээ өгөхийн оронд өөрийнхөө хүслийг хангахад Бурханыг яаж ашиглах талаар бодож байж. Хүссэн ажил, эд баялаг, биет тав тухаа олж авахгүй болохоороо сул дорой болж, цуглаанд оролцох, үүргээ биелүүлэхийг хүсээгүй. Ингэснээр Бурханаас урваж, тэр нөхцөлд Бурханыг гэрчлэх гэрчлэлээ алдаж байлаа. Иймээс би, “Төгс Хүчит Бурхан минь, Танд үнэнч, тууштай биш гэдгийг минь Та илчиллээ. Би Таны гэрчлэлд зогсож, Танд захирагдаагүй. Бурхан минь, намайг өршөөгөөч дээ. Би гэмшмээр байна” гэж залбирсан.

Залбирсны дараа хавьгүй тайвширч, бусдынхаа мессежинд хариуллаа. Нэг эгч миний байдлын талаар асуухаар нь юу туулж байсан тухайгаа бүгдийг нь хэлсэн. Эгч надад Бурханы үгийн ийм хэсэг явуулсан юм: “Насан туршдаа зоволгүй явдаг хүн гэж үгүй. Зовлон зарим хүний хувьд гэр бүлтэй нь холбоотой, заримынх нь ажил, заримынх нь гэрлэлт, өөр заримынх нь биемахбодын өвчинтэй холбоотой байдаг. Хүн болгон зовдог. ‘Хүмүүс яагаад зовох ёстой юм бэ? Насан туршдаа амар амгалан, аз жаргалтай амьдрах ямар сайхан байх бол? Бид зовохгүй байж болохгүй юу?’ гэж зарим хүн хэлдэг. Үгүй—хүн бүр зовох ёстой. Зовлонгоос үүдэн хүн болгон эерэг, сөрөг, идэвхтэй, идэвхгүй гээд бие махбодын амьдралын янз бүрийн мэдрэмжийг туулахад хүрдэг; зовлон чамд өөр өөр мэдрэмж, ухаарал өгдөг бөгөөд эдгээр нь бүгд амьдралын чинь туршлага болдог. Хэрэв чи эдгээрээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож чадвал чамаас Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртоно. Энэ бол нэг тал нь бөгөөд бас хүмүүсийг илүү их туршлагатай болгох зорилготой. Нөгөө талаар, энэ нь хүнд Бурханы өгдөг хариуцлага юм. Ямар хариуцлага вэ? Чи энэ зовлонг туулж, энэ зовлонг тэсвэрлэх ёстой, хэрвээ тэгж чадвал энэ нь гэрчлэл бөгөөд ичгүүртэй зүйл биш юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”). Бүх хүний амьдралд зовлон бэрхшээл байдаг, итгэгч мөн ч бай, биш ч бай, зовлон тэдний амьдралын нэг хэсэг байдаг гэдгийг би Бурханы үгээс олж мэдсэн. Зовлон ямар ч үнэ цэнгүй байдаг юм биш. Энэ нь миний туршлагыг баяжуулж, намайг Бурхантай ойртуулж чаддаг. Би үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайхаар Бурханы өмнө очиж болно шүү дээ. Бид Сатаны завхралд маш гүн өртөөд, бүгд шуналтай байж, алдар суунд шунахайрч, байр суурь, сайхан ирээдүйн араас хөөцөлдөөд, үнэнийг хайрладаггүй. Тав тух дунд амар хялбар амьдралаар амьдрах юм бол Бурханаас улам холдож, улам бүр гажуудна. Намайг Бурханы өмнө аваачин залбируулж, үнэнийг эрж хайдаг болгож, улмаар Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй болгож, Бурханд ойртуулахын тулд Бурхан надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн гэж бодогдлоо. Бурханы чин санаа зорилгыг ойлгосныхоо дараа тэр нөхцөлтэй тэмцмээргүй болж, дараа нь юу ч нүүрлэлээ гэсэн Бурханд туйлын дуулгавартай байж, үнэнч хэвээр үлдэхийг хүссэн юм.

Дараа нь бас ийм нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүсийн амийн туршлагаас харвал, би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?… гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний ‘Бурханд итгэх итгэлийн’ талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, урвах, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдал, эерэг зүйлд дургүй бөгөөд жигшмээр бөгөөд шуналтай чанар юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж яахин чадна; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байхыг хүсдэггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Бурханы үг миний жинхэнэ байдлыг илчилж, намайг маш их ичээсэн юм. Миний итгэл ердөө л ерөөлийн төлөө байсан. Би Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байсан ч эцэстээ энэ нь гагцхүү Бурханаар шагнуулах гэснийх байж. Бурхан намайг ерөөж, нигүүлслээ хайрлана, тэгснээр би эцэст нь суралцсан салбарынхаа өндөр цалинтай ажилд орно гэж найдсандаа Бурханд урам зоригтойгоор үйлчилж, үүрэгтээ тийм их цаг хугацаа, хөлс хүч зарцуулж байж. Тэгснээр би аз жаргалтай амьдралтай, гачигдах зүйлгүй болж, гэр бүлийнхэнтэйгээ цаашид зовохгүй болох байсан. Би тийм сэтгэлгээ, зорилготой байлаа. Гэхдээ хоёр жил гаруй итгэсний дараа миний эрэлхийлж явсан ерөөл биелээгүй. Найдаж байсан ажилдаа ороогүй болохоор Бурханыг дагаж, Бурханд үйлчлэх эрмэлзэл минь алга болсон. Би тэр бүх хугацаанд Бурханыг хуурч, Бурхантай наймаацахаар оролдож ирсэн гэдгийг баримтууд харуулсан. Би Бурханы төлөө шаргуу ажиллаж, цуглаанд оролцож, үүрэгтээ идэвхтэй байгаа мэт харагдсан ч бодит байдал дээр далд санаархалтай байсан. Энэ нь Бурханаас илүү их нигүүлсэл, ерөөл хүртэхийн төлөө байж. Бурханы үгэн дэх гэгээрэл надад өөрийн минь аминчхан байдлыг харуулж, өөрийгөө болон гэр бүлээ л бодож, Бурханд өөрийнхөө шаардлагыг тулгаж, ойворгон шаардлага тавьж байсан гэдгийг минь харуулсан юм. Би Бурханд Бурхан мэт хандаагүй, бас үнэн хэрэгтээ итгэлдээ Бурханыг шүтэн мөргөж байгаагүй. Надад өртэй мэт Бурханаас төлбөр нэхэж, өөртөө онцгой тус хүргүүлж, өөрийнхөө хүслийг хангахад Бурханыг ашиглаж байж. Бурхан бидэнд аль эрт амь өгч, бас ийм олон үнэнийг болзолгүйгээр өгсөн. Сатаны завхруулсан хүмүүс биднийг аврахын тулд махбод болж, маш их зовсон шүү дээ. Биднийг үнэнийг олж авч, завхралаас ангижирч, Бурханаар бүрэн аврагдаасай гэсэндээ л тэгдэг. Бурхан биднийг үлэмж их хайрладаг, бас бидэнд маш их нигүүлсэл өгсөн. Гэтэл би Бурханы хайранд харалган байж, Бурханы хүслийг хэзээ ч хайхраагүй. Яаж шаардлага тавихаа л мэддэг байж. Надад ямар ч мөс чанар, эрүүл ухаан гэж байгаагүй юм! Бурханы үг үргэлж бидний жинхэнэ байдлыг илчилдэг шүү. Хэрвээ бид золиосоо ашиглаад Бурханаас хүсдэг ерөөлөө шаардаж, наймааны нэг хэсэг мэтээр үүрэгтээ хандах юм бол тиймэрхүү итгэл, үйлчлэл нь ертөнцөд даргынхаа төлөө ажиллаж байгаатай яг адилхан. Энэ нь зүгээр л хариу хүртэхийн төлөө, ямар ч чин сэтгэлгүй байдаг.

Дараа нь би “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт” гэдгийн сүүлийн хэсэг дэх өөр нэг хэсгийг уншсан. “Зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зай бүхий хүмүүс л Бурханы шалгалтын турш гэрчлэлд зогсож чаддаг, харин зүрх сэтгэлдээ Бурханыг тээдэггүй хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг л боддог гэдгийг Бурханы үг бидэнд хэлдэг. Тэд махан биеийн ашиг хонжоо олох үедээ өөрсдийгөө хүчлэн дуулгавартай дагадаг ч хүссэн зүйлээ олж авахгүй байнгуут Бурханыг дайснаа гэж үзэж, буруутгаж, Бурханаас урвадаг. Бурхан иймэрхүү хүнийг үзэн ядаад, таягдан хаяна. Тэд чөтгөр шиг байдаг. Бурханы үгийг тунгаагаад, би яг тийм төрлийн хүн юм биш үү гэж ухаарсан. Би ерөөлийн төлөө итгэсэн. Гэр бүлийнхэн маань эрүүл, би сайн ажилтай байгаа цагт Бурханы төлөө шаргуу зүтгэхэд бэлэн байсан. Гэхдээ эдгээр зүйл хүссэнээр болохгүй байх үед ажил хаялт зарлаж, Бурханд гомдоллох болсон. Би Бурханд огт үнэнч, дуулгавартай байгаагүй. Тэгээд Бурханд үнэхээр итгэлгүй, Бурханыг хуурч, наймаацаж байснаа олж харсан юм. Бурхан тиймэрхүү итгэлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан бүлэг ялагчдыг бүрэн төгс болгож байна. Тэд зүрх сэтгэлээ Бурхан руу бүрмөсөн эргүүлж, гагцхүү Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө амьдарч чаддаг. Бурханы төлөө зовохоор шийдэж, гэрч байхын тулд Иов шиг хүндрэл бэрхшээлийн туршид тууштай байж чаддаг. Эцэстээ Бурхан тэднийг л төгс болгож, тэд л Бурханы сайшаал, ерөөл хүртүүштэй болно. Иов шалгалтынхаа туршид маш их зовсон ч зовлондоо Бурханыг хэзээ ч буруутгаагүй. Үнэндээ, Бурханд итгэх Иовын итгэл хэзээ ч огт ганхаагүй. Бүх үр хүүхэд, өмч хөрөнгөө алдах үедээ Иов Бурханы нэрийг магтаж, Бурханы захиралтад захирагдах чадвартай хэвээр байсан. Иов Бурханы цангинасан гэрч байсан юм. Гэтэл би өөрийгөө харах нь ээ, Бурханы шаарддаг зүйлээс үнэхээр хол байлаа.

Нэг өдөр, Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм. “Чи хэнд үнэнч вэ?” гэдгийн сүүлийн хэсэг. “Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцаха хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшируулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу? Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэдгээрээс залхах уу? Миний өдөр яг нүдний чинь өмнө ил болсон бөгөөд та нарт тулгардаг зүйл бол шинэ амьдрал, шинэ эхлэлийн цэг юм. Гэхдээ энэхүү эхлэлийн цэг нь урьдын шинэ ажлын эхлэл биш, харин хуучин ажлын төгсгөл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь төгсгөл үе билээ. Энэхүү эхлэлийн цэгийн юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгож чадна гэж Би бодож байна. Гэхдээ удалгүй нэг л өдөр та нар энэ эхлэлийн цэгийн жинхэнэ утга учрыг ойлгоно, тэгвэл бид хамтдаа энэхүү эхлэлийн цэгийг өнгөрөөж, ирж буй төгсгөлийг угтацгаая!(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгэнд миний сэтгэл маш их хөдөлж, хүмүүс үнэхээр Бурханаас урвах уг чанартай гэдгийг олж харсан. Бид үнэнд биш, зөвхөн биет өмч хөрөнгө, мөнгө, байр суурь, алдар нэрд л дурладаг. Бурхан бидний уг чанарт эгдүүцдэг ч тэрслүү байдал, завхралыг маань үл хайхарч, одоо үнэнийг эрэлхийлж байна уу, гэмшиж, өөрчлөгдсөн байна уу гэдгийг маань хардаг. Бурхан биднийг Сатаны нөлөөнөөс бүрэн аварч, хаанчлалдаа аваачихыг хүсдэг. Гэтэл би Бурханы нигүүлслийг нандигнаж, үнэнийг эрэлхийлээгүй юм. Өндөр цалинтай сайн ажил олоход анхаарч, эд баялаг, махан биеийн тав тух мөрөөсөж байсан. Би маш мунхаг байж! Үнэн л хүмүүсийг аварч, завхралыг маань цэвэрлэж, сайн, мууг ялгах, Сатаны ов мэх, хор хөнөөлөөс ангижрах боломж олгодог. Үнэнийг ойлгох нь Бурханыг мэдэх, хэрхэн амьдрахаа мэдэх, хүн байхын утга учрыг яаж олох вэ гэдэгт маань тус болж чаддаг. Мөнгө, биет таашаал хөөцөлдсөнөөр би гагцхүү Бурханаас улам холдож, илүү их завхарч, шунахайрч, цадигаа алдаж, аврагдах боломжоо алдах байсан. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Би та нарт дахиад хэлье, Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр гарах нь илүү амархан(Матай 19:24). Хэт баян, хэтэрхий тав тухтай байх нь заавал сайн зүйл байдаг юм биш. Сургаалт үгст хэлдгээр, “Мунхгуудын маадгар байдал өөрсдийг нь устгана” (Сургаалт үгс 1:32). Эзэн Есүс бидэнд анхааруулсан: “Тиймээс, ‘Юу идэх вэ?’, ‘Юу уух вэ?’, эсвэл ‘Юугаар хувцаслах вэ?’ гэж бүү бод. (Учир нь, Харь үндэстнүүд энэ бүхнийг эрж хайдаг:) Та нарт энэ бүх зүйл хэрэгтэй гэдгийг тэнгэрлэг Эцэг чинь мэддэг. Харин та нар Бурханы хаанчлал, Түүний зөвт байдлыг эхлээд хай; тэгвэл энэ бүх зүйлийг та нарт нэмж өгнө(Матай 6:31–33). Гамшиг цаг ямагт нэмэгдэж байна. Үнэнээр зэвсэглэж, үүрэгтээ шаргуу ажиллах л одоо хамгийн чухал шүү дээ. Бид үүрэгтээ завхралаас ангижирч, Бурханд захирагдах, Бурханы нүдэнд бүтээгдсэн зүйл байх үнэ цэнтэй болохоор эрэлхийлэх ёстой. Өөр юу ч үнэ цэн, утга учиргүй. Би бас сайн ажил олж чадах эсэх нь бүхэлдээ Бурханы гарт байгааг олж мэдсэн. Тэгээд Бурханы зохицуулалтад захирагдаж, өөрийгөө Бурханы гарт бүрмөсөн даатгахад бэлэн байлаа.

Дараа нь, Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан: “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Бурхан аз завшаан хайрлана уу, гай гамшиг нүүрлүүлнэ үү хамаагүй, бид өөрсдийнхөө үүргийг биелүүлж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдгийг би энэ хэсгээс олж мэдсэн юм. Энэ нь бидний үг дуугүй хариуцлага. Эргээд бодох нь ээ, би тогтвортой, хүндлэл хүлээсэн ажил хөөцөлдөж байгаад зарим нэг бүтэлгүйтэл туулсныхаа дараа үнэхээр сэтгэлээр унаж, сөрөг болоод, үүргээ биелүүлэхийг хүсэхээ байсан. Тэр нь үүрэгтээ хандах зөв хандлага байгаагүй юм. Бүтээгдсэн зүйлийн хувьд, хариуцсан зүйлээ биелүүлэх хариуцлага бид бүгдэд бий гэж Бурхан бидэнд хэлдэг. Бурхан биднийг юу туулахад хүргэлээ ч, бид сул дорой болж, Бурханы хүслийг ойлгохгүй байлаа ч үүргээ биелүүлсээр л байх ёстой. Бид Бурханд болзолгүйгээр захирагдах учиртай бүтээгдсэн зүйлс шүү дээ. Бид Бурханаас юу ч шаардаж, Бурхантай наймаацах эрхгүй. Бүтээгдсэн зүйлсийн хувьд, хариуцсан зүйлээ биелүүлэх нь бидний хүлээсэн үүрэг, ямар ч наймаа үүнийг хиртүүлэх аргагүй! энэ нь яг л үр хүүхэд эцэг эхдээ ачлалтай байдаг шиг зөв, зүйтэй явдал, аливаагийн жам ёсны голдирол юм.

Дараа нь, би үүрэгтээ илүү нухацтай хандаж, сайн мэдээ түгээхэд үнэхээр бүх хүчээ дайчилсан. Иймэрхүү маягаар амьдарснаар маш амар амгалан болсон шүү. Нэг өдөр, намайг нэг сургууль ярилцлагад урилаа. Тэр үнэхээр нэр хүндтэй сургууль байсан учраас би ажилд орвол өндөр цалин авна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ ярилцлагын үеэр зүрх сэтгэлдээ, “Бурхан минь, бүх зүйлийг Та зохицуулдаг. Би энэ ярилцлагад сайн байсан ч, байгаагүй ч, Танаас энэ ажлыг нэхэхгүй. Зүгээр л Таны зохион байгуулалтад захирагдмаар байна. Би энэ ажилд орохгүй байлаа ч Таныг магтаж, үүргээ биелүүлсээр л байх болно” гэж Бурханд хэлсэн. Бичгийн шалгалтын үр дүн гарах үед би ажил горилогчдын шилдэг тавд багтсан байлаа. Тэгээд маш их баярласан. Хоёр хоногийн дараа аман ярилцлагын хойно сонгогдоогүй гэдгээ олж мэдлээ. Нэг найз маань сонгогдсон гэдгээ хэлэх үед би найзынхаа төлөө баярласан ч үнэндээ жаахан урам хугарсан. Тэгээд Бурханы захиралтад захирагдахын тулд дотоод амар амгалан хайрлаж, зүрх сэтгэлийг минь харж хандаач гэж Бурханаас гуйлаа. Залбирсны дараа маш тайван болж, үдээс хойш нь заншсан ёсоор үүргээ биелүүлэхээр явсан юм. Бурхан намайг тэр сургуульд ажиллуулахыг хүссэн бол би тэр ажилд орох байсан, үгүй бол хэчнээн ч хэмжээнд шаргуу зүтгээд тэр ажилд орохгүй гэдгийг би мэдэж байсан. Энэ бүгд Бурханы гарт байгаа, Бурханы шийдвэрийг хэн ч няцаах аргагүй гэдэгт итгэлтэй байсан. Тиймэрхүү маягаар бодох үед ийм дотоод урамшуулах хүч мэдэрч, юу ч боллоо гэсэн үүргээ биелүүлж, хариуцлагаа гүйцэтгэхийг үнэхээр хүслээ.

Эдгээр хүнд бэрх нөхцөл үнэндээ Бурханы нигүүлсэл, ерөөл байсан гэдгийг энэ надад үнэхээр сургасан. Бурхан итгэлийг минь туршиж, хүнд бэрх цаг үеийн туршид Бурханд үнэнч үлдэж чадах эсэхийг минь харахын тулд надаар тэр бүгдийг туулуулсан. Баримттай нүүр тулаад итгэл минь хэчнээн хир буртагтай нь харагдаж, Бурханыг хуурах чадвартай гэдгээ олж харсан юм. Өөрийгөө ойлгож, алдаатай эрэл хайгуулаа эрс өөрчлөхөд минь Бурханы үгийн удирдамж тусалсан. Тав тухтай цаг үед би энэ бүгдийг олж авч хэзээ ч чадахгүй байх байсан. Бурханы хайранд би маш их талархаж байна!

Тайлбар:

а. Эрэг рүү буцах: “муу замаасаа буцах” гэсэн утгатай хятад хэлц үг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...

Миний сонголт

Бай Юнь, Хятад 2012 оны 3-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсанаас хойш би өдөр бүр Бурханы...

Баяртай, бялдууч аа!

Бялдуучдын талаар ярихад, Бурханд итгэхээсээ өмнө би тэднийг агуу гэж боддог байлаа. Тэд зөөлөн зан чанартай, хэзээ ч хэнтэй ч...

Messenger дээр бидэнтэй холбоо барих