Бурханы төлөөх золиосны минь өө сэв

2022-01-21

Зян Пин, Хятад

Өнгөрсөн дөрвөн сард нэг өдөр гэнэт нурууны баруун талд аймшигтай өвдөлт мэдрэгдэхэд нуруу татчихсан юм байх гэж бодоод нэг их юм бодолгүй, эмчилгээний наалт наахад л болно гэж бодсон ч наалт нэг их нэмэр болохгүй, өвчин нь улам дордоод байв. Цээжнээс нуруу руу зүүгээр хатгуулж байгаа юм шиг хүчтэй өвдөж, өвчин улам дордоход ямар нэгэн юм мах, ясыг минь зулгааж байх шиг санагдаж, дүрсэлж хэлэхийн аргагүй хүчтэй өвдсөн. Нэлээд хэдэн шөнө дэндүү их өвдөөд унтаж ч чадаагүй. Бие минь цаашид тэвчиж чадахгүй юм шиг санагдаад эмчид үзүүлэхийг хүссэн ч хэдэн хүнтэй сайн мэдээ хуваалцахаар уулзалт товлочихсон байсан юм. Үзүүлэхээр явбал уулзалтаа гарцаагүй хойшлуулах болно. Уулзалтынхаа дараа л явъя, тэгээд ч энэ нь Бурханы гарт байгаа, би үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх хэрэгтэй, хэд хоногийн дараа дээрдэх л байлгүй гэж бодсон. Өвчнөө тэвчиж байгаад, тэр уулзалтын дараа эмнэлэг явлаа. Үзүүлсэн эмч минь маш баргар царайлан “Ирж үзүүлэхгүй яагаад ингэж их удсан юм бэ? Энэ ялихгүй асуудал биш. Вирусээр үүсгэгдсэн могойн яр байна, дотор эрхтний могойн яр. Аль хэдийнээ арьсан дээр гараад эхэлсэн байна. Нэн даруй эмчилгээ хийлгэхгүй бол вирус ясны чөмгөнд чинь орж, амиа ч алдаж мэднэ” гэсэн. Би үнэхээр цочирдсон. Ийм ноцтой, бүр амиа ч алдаж болох юм байна гэж би ер төсөөлөөгүй. “Би хэдэн жил идэвхтэйгээр сайн мэдээ хуваалцаж, үүргээ гүйцэтгэж байхад яагаад ийм зүйл тохиолддог байна аа? Үүргээ гүйцэтгэхийн тулд би бас гэр орон, ажил мэргэжлээ орхиж, зовж, төлөөс төлсөн. Коммунист намд баривчлагдаж, тамлагдаж байхдаа ч Бурханаас хэзээ ч урваагүй. Шоронгоос гарсны дараа үүргээ гүйцэтгэсээр байсан. Яагаад Бурхан намайг хамгаалахгүй байна вэ?” гэж бодогдсон. Ингэж бодоод сэтгэл хямарч, нулимсаа барьж ядан, зүрх сэтгэл минь хоосон оргиж байлаа. Ужиг өвчин байсан болохоор зөвхөн эмийн эмчилгээгээр хянах арга л байсан. Чуулган дээр ч гэсэн маш их завгүй байсан учраас би эмчилгээгээ хийлгэнгээ үүргээ гүйцэтгэсээр байлаа. Гадуур дугуйгаа унаад явахаар, зам дээрх овон товон болгон аймшигтай өвтгөж байв. Заримдаа хар хөлс минь цутгаж, гэнэт огцом өвдөж, зүгээр сууж ч чадахгүй байх үе байдаг байлаа. Үүргээсээ тараад гэртээ ирээд хэвтэхэд өчүүхэн ч тэнхээгүй болсон мэт санагдаж, огт ярьж чаддаггүй байв.

Бурханы зөвшөөрлөөр ийм зүйл тохиолдож байгааг мэдэж байсан. Би залбирч, эрж хайж, Бурханы хүсэлд нийцээгүй юу хийсэн байж болох талаараа эргэцүүлж байсан ч өчүүхэн найдвар тээсээр байсан, тэр нь хэрвээ би алдаагаа олж харж, үүргээ гүйцэтгэсээр байвал Бурхан миний өвчнийг эдгээх байх. Гэвч яах ийхийн зуургүй хоёр сар өнгөрч, би дээрдэхгүй л байлаа. Санаа минь зовниж байв. Би маш удаан өвдлөө, өвчин минь огт дээрдэхгүй бол яана аа? Дээр нь би үүргээ гүйцэтгэхээ хэзээ ч болиогүй. Өвчтэй байхдаа ч сайн мэдээ хуваалцсаар байсан хэр нь Бурхан яагаад намайг эдгээхгүй байна вэ? Ингэж бодоод хэлмэгдсэн мэт санагдаж, сэтгэл гонсойж байлаа. Хэрвээ хэзээ ч эдгэхгүй бол үүргээ ч гүйцэтгэж чадахгүй болох өдөр ирж магадгүй. Сайн үйл хийж чадахгүй бол би яаж аврагдаж чадах юм бэ? Энэ олон жил зориулсан бүхэн минь хий дэмий болчхов уу гэж гайхшираад, эрч хүчээ гамнаж, юу болохыг харъя гэж бодлоо. Үүнээс хойш үүрэгтээ нэг их сэтгэл гаргаагүй. Бүлгийн цуглаан дээр сайн мэдээний боломжит байнуудын талаар ёс төдий асуугаад, миний хэрэг байхгүй бол гэртээ харьж амардаг, өөрийгөө ядрааж, өвчнөө хүндрүүлэхээс айдаг байсан юм. Тэр үед сэтгэл минь хямарч, өвчнөөсөө өөр юм боддоггүй, Бурханы үгээс гэрэл олж авахгүй, цуглаан дээрх нөхөрлөл минь уйтгартай байдаг байлаа. Бурханаас үнэхээр холдсон мэт санагдаж, шаналсандаа Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Би үнэхээр зүдэрч, сул дорой санагдаж, үүргээ гүйцэтгэх урам зориггүй байна. Бүр Танд ч дургүйцэж байна. Таны хүслийг ойлгоход намайг замчлаач. Би захирагдаж, өөрийгөө эргэцүүлж, хичээл сурахыг хүсэж байна” гэсэн.

Эрж хайж байхдаа Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үедээ өөрийн зорилго, далд санаа, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэж, Бурханы оршин тогтнолыг харсан ч гэсэн Бурханд итгэх итгэл нь мөн л тэдгээр далд санааг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг… Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний ‘Бурханд итгэх итгэлийн’ талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Бурханы үгийг тунгаан бодох үедээ үнэхээр буруутайгаа мэдэрсэн. Би итгэлдээ Бурханд Бурхан шиг ер хандаагүй, харин Түүнээс ерөөл л хүсэж байж. Анхнаасаа л Бурханыг швейцарь армийн хутга, элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр шиг үзэж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа цагт Тэр намайг аюулгүй, эрүүл саруул байлгана, би хэзээ ч өвчин, гай зовлонтой нүүр тулахгүй, бүхий л төрлийн гамшгаас мултарна, эцэст нь аврагдаж, гайхалтай хүрэх газартай болно гэж бодсон. Үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ орхисон, зовж шаналж, ихийг өгсөн, ХКН-д баривчлагдаж, тамлуулахдаа хүртэл хэзээ ч ухарч няцаагүй. Харин өвдөж, эрүүл мэндийн асуудал минь үргэлжилсээр байгааг хараад, Бурханыг буруутгаж, Түүнд учирлах гэж оролдсон. Би бүх зовлон шаналлаа тооцоолж, өгсөн бүхэн минь хий дэмий байж гэж бодон, үүрэгтээ назгайрч эхэлсэн. Итгэсэн бүх жилүүд минь үнэнийг олж авч, Бурханыг дуулгавартай дагахын төлөө-биш, харин зовлон шаналал, хүч хөдөлмөрөө Бурханы нигүүлсэл, ерөөлөөр арилжихын төлөө байсныг олж харсан. Би хүний наймааны үзэл бодлыг Бурханд хэрэглэхийг хүсэж байж. Энэ нь зүгээр л Бурханыг хуурч, ашиглаж байгаа хэрэг бус уу? Би маш амиа хичээсэн, жигшүүртэй байж! Бурхан хүн төрөлхтнийг аврах тухай би бодов. Тэр биднийг тэтгэх маш олон үгийг бидэнд өгсөн, тэр ч байтугай, Түүний ажлыг туулах нөхцөл байдлыг бидэнд зориулж бий болгодог, ингэснээр бид завхралаасаа ангижирч, аврагдаж чадна. Бурханы хайрыг хариулах хэрэгтэй гэдгээ би мэдээгүй. Зүгээр л Бурханыг ашиглаж, үргэлж тооцоо хийж байсан. Бурхан миний хүссэнийг хийхгүй болохоор нь үүргээ оромдож, хайнга хандаж эхэлсэн. Бурханд огт чин сэтгэлээсээ хандаагүй. Надад үнэхээр мөс чанар, эрүүл ухаан байгаагүй. Би Бурханы өмнө очиж, ингэж залбирсан, “Бурхан минь, Би итгэлдээ Таныг ашиглаж, хуурч байж. Би маш хувиа хичээсэн, дорд, бараг хүн биш юм! Бурхан минь, би гэмшихийг хүсэж байна. Намайг замчлаач.”

Би “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-ын нэг хэсгийг уншсан юм: “Олон тохиолдолд Бурханы шалгалт бол хүмүүст Түүний өгдөг ачаа юм. Чамд Бурханы хайрласан ачаа хэчнээн ч их байсан, тэр бол чиний үүрэх ёстой ачааны хүнд нь юм, учир нь Бурхан чамайг ойлгодог, үүнийг дааж чадна гэдгийг чинь мэддэг. Чамд Бурханы өгсөн ачаа биеийн чинь хэмжээ, эсвэл тэвчээрийн чинь хязгаараас хэтрэхгүй учраас чи үүнийг дааж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бурхан чамд ямар ч төрлийн ачаа, ямар ч төрлийн шалгалт өгсөн байсан, нэг зүйлийг санаж ав: Бурханы хүслийг ойлгож байна уу, үгүй юу, залбирах үед чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлж байна уу, үгүй юу, энэхүү шалгалт нь Бурхан чамайг сахилгажуулж, чамд анхааруулж байгаа хэрэг мөн үү, биш үү гэдгийг чи ойлгодоггүй байх нь хамаагүй. Чи гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэхээ болиогүй, үүргээ үнэнчээр баримталж чадаж байгаа цагт Бурхан сэтгэл хангалуун байж, чи гэрчлэлдээ бат зогсох болно… Хэрвээ чи Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэхдээ ‘Надад ямар ч өвчин, тааламжгүй үйл явдал тохиолдохыг Бурхан зөвшөөрч, Бурхан юу ч хийсэн, би дуулгавартай байж, бүтээлийн байрандаа байх ёстой. Юуны өмнө би үнэний энэ тал болох дуулгавартай байдлыг хэрэгжүүлж, биелүүлж, Бурханд дуулгавартай байх бодит байдлыг амьдран харуулах ёстой. Түүгээр ч үл барам, Бурханы надад даалгасан зүйлийг болон гүйцэтгэх ёстой үүргээ хаях ёсгүй. Би эцсийн амьсгалаа хураатал үүргээ баримтлах ёстой’ гэж хэлж чадаж байвал, энэ нь гэрчлэл хийж байгаа хэрэг бус уу? Чи ийм шийдэмгий, иймэрхүү байдалтай байвал Бурханы талаар гомдоллосон хэвээр байж чадна гэж үү? Үгүй ээ, чадахгүй(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурханы үгийг тунгаан бодоод хүслийг нь ойлгож чадсан. Надад ямар бэрхшээл тулгарах нь хамаагүй, бүгдийг нь Бурхан зөвшөөрч, надад үүрэх ачаа өгч байгаа. Тэрийг нь би хүлээж авч, дуулгавартай даган, гэрчлэлд зогсох ёстой. Би Петрийн талаар бодлоо. Петр юу ч тохиолдсон Бурханыг дуулгавартай дагаж чадсан. Тэр өвчинд шаналж, үгүйрэл хоосрол дунд амьдарч байсан ч үргэлж Бурханд үнэнч байж, хэзээ ч гомдоллоогүй. Би Петр шиг бүтээгдсэн зүйлийн оронд өөрийгөө тавьж, Бурханы бэлдсэн ямар ч зүйлд захирагдаж, үнэхээр сургамж авах хэрэгтэй байсан. Би үүргээ гүйцэтгэх зуураа эмээ уусаар л, эрүүл мэнддээ нэг их хязгаарлагдахаа больсон. Хэдэн сар аажмаар дээрдсэний дараа өвчин минь арилсан. Бурханд би маш их талархаж байлаа.

9 сард, Нэг өдөр сайн мэдээ хуваалцчихаад гэртээ иртэл нөхөр минь ямар нэгэн зүйл сэтгэлийг нь зовоогоод байгаа юм шиг харагдсан. Тэр надад урьд өдөр нь ердийн үзлэгээ хийлгэхээр очтол эмч түүнд маргааш буцаж ирж MRI хийлгэ гэсэн гэж хэлсэн юм. Үүнийг сонсоод надад үнэхээр түгшүүртэй санагдсан, учир нь MRI хийлгэх нь стандарт хэрэг биш шүү дээ. Нөхөрт минь ноцтой юм байх вий дээ гэж гайхшираад, тэр шөнө орондоо эргэж хөрвөөн, унтаж чадаагүй. Өөрийгөө тайвшруулахыг хичээж, ноцтой зүйл биш байх гэж бодсон. Нөхөр минь ч бас итгэгч байсан, би гэрээсээ гадуур үүрэг гүйцэтгэдэг байсан учраас Бурхан түүнийг хамгаалах ёстой. Маргааш нь би нөхөртэйгөө эмнэлэг явсан. Хачирхалтай нь тэр нойр булчирхайн хорт хавдартай болсон байсан. Энэ мэдээг сонсоод би үнэхээр балмагдаж, хорт хавдар, тэр дундаа нойр булчирхайн хорт хавдар байсанд маш их цочирдлоо. Эмчлэхэд үнэхээр хэцүү, маш хурдан хүндэрдэг гэж сонссон. Мөн нас баралтын түвшин өндөр, зарим хүн хэдхэн сар ч болдоггүй. Нөхөр минь эрч хүчээр дүүрэн харагдаж байсан ч хэдхэн сар үлдсэн байж ч магадгүй шүү дээ. Надад тэнгэр нурах шиг л санагдсан. Тэгээд би “Намайг арай гэж эдгэтэл одоо нөхөр минь хорт хавдартай болчихлоо. Бурхан яагаад биднийг хамгаалахгүй байна вэ?” гэж бодсон. Нөхрийнхөө хорт хавдрын талаар бодох болгондоо уйлдаг байлаа. Шаналахдаа би Бурханд залбирч, зүрх сэтгэлийг минь хамгаалж, Бурханы хүслийг ойлгоход залж чиглүүлэхийг гуйлаа.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд орчин бүрдүүлээд, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан хичээл сурч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай орчинд, тааламжтай нөхцөлд хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”). Үүний дагуу би өөрийгөө эргэцүүлсэн. Өвчтэй байхдаа Бурханы үгийн шүүлтээр дамжуулан, харах өнцөг минь буруу байсныг, ерөөлийн араас хөөцөлдөж байснаа ухаарч, дээрдсэн ч бай, үгүй ч бай, захирагдахад бэлэн байсан. Ерөөлийн араас хөөцөлдөхөө болилоо гэж өөрийгөө бодсон чинь нөхөр минь хорт хавдар тусах үед өөрийн эрхгүй Бурханыг буруутгаж, буруу ойлгож, итгэгч юм чинь Бурхан биднийг хамгаалах ёстой гэж надад санагдсан. Ерөөлийн төлөөх сэдэл минь ямар гүнзгий суусныг би олж харсан юм. Бурхан намайг тэгж ил болгоогүй бол үүнийг хэзээ ч ухаарахгүй байсан. Тэгээд нөхрийнхөө өвчнөөс сургамж авах хэрэгтэйгээ би ухаарсан, Бурханыг буруутгахаа болих ёстой байсан. Нөхөр минь хорт хавдар тусах үед яагаад өөрийн эрхгүй гомдоллож, Бурханыг буруу ойлгосон, яагаад ерөөл, нигүүлслээр хөөцөлдсөөр байгаагаа тайвнаар эргэцүүлсэн.

Дараахан нь, Бурханы үгийг уншиж байгаа видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүдийн нүдээр, тэдний оюун санаа, аливааг хардаг байдлаар бол Бурханыг дагах нь ашиг тустай байх ёстой, урамшуулалгүйгээр тэд хөдөлж түвдэхгүй. Ямар нэг алдар нэр, ашиг хонжоо юм уу байр суурь эдлэхгүй бол Бурханд итгэх ямар ч утгагүй. Хүний олж авах ёстой эхний ашиг тус нь Бурханы үгэнд хэлсэн амлалт, ерөөл бөгөөд бас чуулган доторх алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эдлэх ёстой. Бурханд итгэгчид бусдаас онцгойрох ёстой, онцгой байх ёстой. Шүтлэггүй хүмүүс эдгээр зүйлийг хүртэх учиргүй, харин итгэгчид эдлэх ёстой. Хэрэв тэгэхгүй бол энэ Бурхан нь Бурхан мөн эсэх талаар зарим нэг эргэлзээ төрдөг. Антихристүүдийн логик нь ‘Бурханд итгэдэг хүмүүс Бурханы ерөөл, нигүүлслийг эдлэх ёстой’ гэх үгийг үнэн болгодог бус уу? (Тийм.) Энэ үг үнэн үү? Энэ үг үнэн биш, харин төөрөгдөл, Сатаны логик бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй байдаг. ‘Хэрэв хүмүүс Надад итгэвэл ерөөгдөх нь лавтай; энэ бол үнэн’ гэж Бурхан ер нь хэлсэн үү? Бурхан хэзээ ч тэгж хэлж, тийм юм хийгээгүй.

Ерөөл ба гай зовлонгийн тухайд эрж хайж болох үнэн бий. Хүмүүсийн дагаж мөрдөх учиртай мэргэн үг юу вэ? Иов: ‘Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’ (Иов 2:10) гэж хэлсэн. Энэ үг үнэн үү? Энэ нь хүний үг юм; хэдийгээр үүний нэг хэсэг үнэнд нийцдэг ч үүнийг үнэний түвшинд өргөмжлөх ёсгүй. Үүний аль хэсэг үнэнд нийцдэг вэ? Хүмүүс ерөөгдөх үү, гай зовлон туулах уу гэдэг нь бүгд Бурханы гарт байдаг, бүгд Бурханы ноёрхол дор оршдог. Энэ бол үнэн. Антихристүүд үүнд итгэдэг үү? (Үгүй.) Яагаад тэд үүнд итгэдэггүй, үүнийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Бурханд итгэгчийн хувиар антихристүүд ерөөгдөж, гай зовлонгоос зайлсхийхийг хүсдэг. Ерөөгдөж, үр ашиг, нигүүлсэл хүртсэн, асар их ашиг олсон, илүү их материаллаг таашаал хүртэж, илүү их эд хөрөнгөтэй болсон хүнийг хараад тэд үүнийг Бурхан хийсэн гэж боддог; тийм биш бол эдгээр нь Бурханы үйлдэл биш байдаг. Цаад санаа нь, ‘Хэрвээ Та Бурхан юм бол хүмүүсийг ерөөж л чадна. Тэдэнд гамшиг, зовлон нүүрлүүлж чадахгүй. Тэгсэн цагт л хүмүүс Танд итгэх нь үнэ цэнтэй, утга учиртай байдаг. Хэрвээ хүмүүс Таныг дагасныхаа дараа гай зовлонтой тулгарч, зовсоор л байх юм бол яагаад Танд итгэх ёстой юм бэ?’ гэдэг. Тэд бүх зүйл Бурханы гарт байгаа, Бурхан бүгдийг захирдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл яагаад тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Яагаад гэвэл, антихристүүд гай зовлонгоос айдаг. Тэд ашиг хүртэж, давуу эрх эдэлж, ерөөгдөхийг л хүсдэг; Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авах бус, харин Бурханаас ашиг тус хүртэхийг л хүсдэг. Энэ нь тэдний аминчхан, жигшүүртэй үзэл бодол юм(Антихристүүдийг илчлэх нь номын “2 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Нэгдүгээр хэсэг)”). “Завхарсан бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүгд хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Бурханы үг ерөөл, золгүй явдлын талаарх антихристийн үзэл бодлыг илчилдэг. Итгэлдээ тэд ерөөлийн хойноос явдаг. Итгэдэг учраас ерөөгдөх ёстой гэж боддог. Тэгэхгүй бол итгэх нь утга учиргүй гэж боддог. Тэд хэдийд ч Бурханыг орхиж, Бурханаас урваж магадгүй. Итгэлийн талаар яг ийм үзэл бодолтой байснаа би ухаарсан. Бүх золиосны минь эцэст Бурхан намайг, бас миний гэр бүлийг амар амгалан, сайн эрүүл мэндээр ерөөх ёстой. Тиймээс би өвдсөн ч бай, миний нөхөр өвдсөн ч бай, эцэстээ би Бурханыг буруутгаж, миний нөхрийн хорт хавдрыг эдгээгээч гэх мэт бодлогогүй хүсэл, шаардлагын төлөө залбирч, таалагдахгүй зүйл олж харангуутаа үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больсон. Итгэлийн талаарх үзэл бодол минь ямар утгагүй байсныг би ухаарсан юм. Үнэндээ итгэгчдэд муу зүйл тохиолдохгүй гэж Бурхан хэзээ ч хэлээгүй. Бурхан бүх зүйлийг захирдаг, амьдралын бүх тал Бурханы гарт байдаг. Бурханд итгэгчдэд ч бас энэ хамаатай. Бурхан бидэнд ерөөл, золгүй явдал өгдөг. Үүрэг бол бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх ёстой хамгийн энгийн даалгавар. Энэ нь ерөөл, гай зовлонтой холбоогүй. Сатан намайг маш их завхруулсан байж. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх мэт зүйл нь миний баримталж амьдардаг сатанлаг хууль дүрэм байсан. Зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг л бодоод, Бурханыг өөртөө ашиглах хэрэгсэл гэж харж, зовлон шаналал, хүч хөдөлмөрийнхөө оронд Бурханаас ерөөл хүсэж байж. Юм санаснаас минь эсрэгээр болох үед Бурханд гомдох сэтгэлээр дүүрч, тэр ч байтугай Бурханд учирлах гэж оролдсон. Би ямархуу итгэгч байв? Үл итгэгч, амиа хичээсэн, өчүүхэн хүн байж. Үүнийг ухаараад би айсан юм. Зөвхөн ерөөлд л анхаараад, үнэнийг эрж хайхгүй байснаа олж харсан. Би Бурханы эсрэг зам дээр байв. Ийм маягаар би үнэнийг хэзээ ч олж авахгүй, завхралаасаа хэзээ ч салахгүй. Эцэст нь Бурхан намайг хаяна! Тэгээд, Бурхан энэ нөхцөл байдлыг ашиглан намайг шүүж, ил болгож байгааг би үнэхээр харсан. Бурхан намайг ил болгоогүй бол завхралаа, сэвтсэн итгэлээ олж харахгүй байсан. Би яагаад ч цэвэрлэгдэж чадахгүй байлаа. Авралынх нь төлөө би Бурханд талархсан.

Миний уншсан өөр нэг хэсэг “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-д байгаа. “Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл Түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээрийг арилгаснаар л Бурханы шаардлагад нийцэж чадна, ингэснээр л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг юуг эрэлхийлэх ёстойг минь харуулсан. Итгэлдээ ерөөл, ашиг тусын хойноос явах ёсгүй. Бурханыг мэдэж, сэтгэл хангалуун байлгахын төлөө эрж хайж, Бурханаас юм шаардаж байгаагүй Иов шиг байх ёстой. Иов өөрт нь байгаа юм болгоныг Бурхан өгсөн гэдэгт итгэж байсан учраас Бурхан өгсөн ч бай, авсан ч бай, ерөөл хүртсэн ч бай, золгүй явдал тохиолдсон ч бай, Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, зөвт байдлыг нь магтаж байсан. Тиймээс Сатан Иовыг турших үед бүх эд хөрөнгөө дээрэмдүүлж, хүүхдүүд нь үхэж, бие нь бүхэлдээ яр хатгинд баригдаж, үнс нурам дунд суугаад биеэ ваарны хэлтэрхийгээр маажсан. Иов Бурханы эсрэг гомдоллоогүй, харин ч Бурханы нэрийг магтсаар, Бурхан юу ч хийсэн бай, Иов бүтээгдсэн зүйлийн хувьд зогсож, Бурханд шүтэн мөргөж, захирагдаж байсан. Тиймээс Иовын итгэл Бурханы магтаалыг хүртэх эрхтэй. Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг харуулсан. Нөхөр минь эдгэрсэн ч бай, үгүй ч бай, би гомдоллохгүйгээр Бурханд захирагдах ёстой байлаа.

Үүнийг би дараа нь Бурханы үгээс уншсан: “Бурхан Өөрийн бүх бүтээлийн үүсэл, төрөлт, наслалт, төгсгөл, мөн тэдний амьдралын эрхэм зорилго, бүх хүн төрөлхтний дунд гүйцэтгэх үүргийг аль хэдийн бүрэн төлөвлөсөн. Эдгээрийг хэн ч өөрчилж чадахгүй; энэ нь Бүтээгчийн эрх мэдэл юм. Бүтээл бүрийн төрөлт, хэр урт удаан амьдрах, тэдний амьдралын эрхэм зорилго гэх энэ бүх хуулийг Бурхан тэнгэрийн эрхэс бүрийн тойрог замыг тогтоосныхоо адилаар нэг бүрчлэн тогтоодог; эдгээр тэнгэрийн эрхэс ямар тойрог замыг дагах, хэр олон жил, хэрхэн тойрох, ямар хуулийг дагах гээд энэ бүгдийг Бурхан аль эрт тогтоосон бөгөөд эдгээр нь олон мянга, олон арван мянган жилийн турш өөрчлөгдөөгүй юм. Үүнийг Бурхан тогтоодог бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”). Бурханы үгээс бидний хувь заяа, амьдрах хугацаа бүгд Бүтээгчийн гарт байдгийг олж харсан. Бидний хэзээ үхэхийг Бурхан тогтоодог, бид үүнээс зайлж чадахгүй. Тэр болтол хорт хавдар туссан ч гэсэн цаг нь болохоос өмнө бид үхэхгүй. Энэ бол Бурханы эрх мэдэл. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Үүнийг ойлгосон нь бага ч гэсэн тайвшрахад минь тусалсан. Миний нөхрийн эрүүл мэнд Бурханы гарт байгаа. Миний хийж чадах зүйл бол Бурханы зохицуулсан зүйлийг дуулгавартай дагаж, үүргээ гүйцэтгэх л байв. Нөхөр минь эмнэлэгт хэсэг зуур химийн эмчилгээ хийлгэсэн, гайхмаар нь цусанд нь ямар ч хорт хавдрын эс байгаагүй. Бүх үзүүлэлт нь хэвийн, бас хавдрын тал нь арилсан байсан. Ийм огт даамжраагүй тохиолдлыг харах нь ховор гэж эмч хэлсэн. Найзынх нь аав нь хорт хавдар туссан гэж манай хүү хэлсэн юм. Химийн эмчилгээ нэг удаа хийлгээд тэрийгээ дийлэлгүй хэдхэн сарын дараа нас барсан гэсэн. Энэ бүхнийг сонсоод би Бурханд маш их талархсан. Намайг хамгийн аз жаргалтай болгосон зүйл бол нөхөр минь Бурханд нэр төдий л итгэж, үргэлж мөнгө хөөдөг байсан боловч хорт хавдар туссаныхаа дараа Бурханы хүч чадлын талаар жаахан ойлголттой болж, дараа нь Бурханы үйл хэргийн талаарх гэрчлэлээ найз нөхөд, хамаатан садантайгаа хуваалцсан юм. Бурханы ажил үнэхээр бодитой болохыг би харсан. Энэ бүхнийг туулахад тухайн үедээ үнэхээр шаналгаатай байсан боловч өөрийнхөө талаар үнэхээр сургамж авч, итгэл дэх эрэлхийллээ засаж залруулсан. Энэ бол Бурханы хайр, ерөөл юм! “Чи Бурханыг гэсэн жинхэнэ хайртай болохоор эрж хайх ёстой” гэдэг Бурханы үгийн магтан дуу дөнгөж сая санаанд орлоо. “Өнөөдөр чи бодитой Бурханд итгэхийн тулд зөв замд хөл тавих ёстой. Чи Бурханд итгэдэг бол зөвхөн ерөөл эрж хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Чи Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрлээр дамжуулан Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханыг гэсэн хайр чинь хэн ч сүйтгэж, саад болж чадахааргүй хамгийн жинхэнэ байх үед чи Бурханд итгэх зөв замаар явж байдаг. Чамайг Бурханд харьяалагддагийг энэ нь батална, учир нь зүрх сэтгэл чинь аль хэдийн Бурханы өмч болж өөр юу ч чамайг эрхшээлдээ оруулж чадахгүй(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном).

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Товойлгогчийн шалгалт

Шиндао, Өмнөд Солонгос “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны...

Шулуун зантай хүн бол үнэнч хүн биш юм

Би нийтэч, шулуухан төрлийн хүн. Хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Бусадтай харилцахдаа ч тэр нэлээд шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэдгээсээ болж байнга мэхлэгдэж, дооглуулдаг.

Messenger дээр бидэнтэй холбоо барих