Товойлгогчийн шалгалт

2021-11-17

Шиндао, Өмнөд Солонгос

Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл”). Бурханы үгийн энэ магтан дууг дуулахад үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Тэгээд би товойлгогчийн шалгалтаар туулсан туршлагаа өөрийн эрхгүй бодсон юм.

1993 оны эхээр би чуулганд шинэ итгэгчдийг услах үүрэгтэй байлаа. ХКН-ын засгийн газар Христэд итгэгчдийг улайран хяхаж хавчиж, баривчилж байсан болохоор бид явсан газар бүртээ баривчлагдах аюулд байсан юм. Би хэцүү орчныг үл харгалзан хэзээ ч ухарч буцалгүй үүрэгтээ шаргуу зүтгэсэн. Тэгээд Бурханы ийм үгийг уншсан юм: “Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна). Дараа нь би Бурханыг хайрладаг хүн болохоор эрэлхийлэх итгэл дүүрэн байлаа. Тийм эрэл хайгуулаар Бурханаас сайшаал хүртэж, тэнгэрийн хаанчлалд гарцаагүй ороод Бурханы хаанчлалын ардуудын нэг болно гэж бодсон юм.

Яг урам зоригтой зарлагадаж, Бурханы хаанчлалд хүргэгдэнэ гэдэгтээ бат итгэлтэй байтал Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг намайг товойлгогчийн шалгалтад унагасан. Гуравдугаар сарын нэг өдөр манай чуулганд ах эгч нар “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)” гэх Бурханы шинэ айлдвар явууллаа. Бурханы үгээс би ингэж уншсан: “Өнөөдөр Би бүх тэрслүү зан чанарыг нь илчилж, бүх муу муухай байдлыг нь ил болгохын тулд Хятад дахь, Бурханы сонгосон хүмүүс дээр ажилладаг бөгөөд хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж байгаагийн минь нөхцөл байдал энэ юм. Дараа нь Би бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын дараагийн алхмыг хийхдээ бүхий л орчлон ертөнц дээрх хүн бүрийн зөв шударга бусыг шүүхдээ та нарыг шүүх шүүлтээ ашиглана, учир нь хүмүүс та нар бол хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөгчид билээ. Урагшилж сайжирч чаддаггүй хүмүүс ердөө л товойлгогч, хүчин зүтгэгчид болно, харин сайжирч чаддаг хүмүүс ашиглагдана. Урагшилж сайжирч чадахгүй хүмүүс зөвхөн товойлгогч болж үйлчилнэ гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний өнөөгийн үг, ажил бүгд та нарын нөхцөл байдлыг онилдог, мөн та нар бүх хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөл, загвар болсон. Хожим нь Би та нарыг байлдан дагуулдаг эдгээр үгийг харийн улс орнуудад аваачиж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахад ашиглана, гэсэн ч чи тэдгээрийг олж аваагүй байх болно. Тэр нь та нарыг товойлгогч болгохгүй гэж үү? Бүх хүн төрөлхтний завхарсан зан чанар, хүний тэрслүү үйлс, хүний муухай дүр төрх, нүүр царай бүгд, өнөөдөр та нарыг байлдан дагуулахад ашигласан үгэнд тэмдэглэгддэг. Та нар үлгэр дуурайл, өмнөх жишээ учраас улс үндэстэн, урсгал бүрийн хүмүүсийг байлдан дагуулахын тулд Би эдгээр үгийг ашиглана. Гэхдээ Би та нарыг зориуд орхихоор төлөвлөөгүй; хэрвээ чи эрэл хайгуулаа сайн хийж чадалгүй, улмаар засаршгүй гэдгээ нотолбол зүгээр л хүчин зүтгэгч, товойлгогч болохгүй гэж үү? Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэнд үндэслэн хэрэгждэг гэдгийг Би нэгэнтээ хэлсэн. Яагаад Би тэгж хэлсэн бэ? Миний яг одоо хэлж, хийж байгаа зүйлийн ар дахь үнэн энэ биш гэж үү? Хэрвээ чи урагшлан сайжирч чадахгүй бол, хэрвээ чи төгс болгуулалгүй, харин ч шийтгүүлдэг бол товойлгогч болохгүй гэж үү? Магадгүй чи амьдралдаа асар их зовсон байж болох ч юу ч ойлгоогүй хэвээр байгаа; чи амийн талаар юу ч мэддэггүй. Гэсгээгдэж, шүүгдсэн хэдий ч чи огт өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлийн гүндээ амийг олж аваагүй. Чиний ажлыг турших цаг ирэх үед чи гал мэт ширүүн шалгалтыг болон бүр ч их гай зовлонг туулна. Энэхүү гал бүхий л оршихуйг чинь үнс нурам болгон хувиргана. Амийг эзэмшдэггүй хүн, дотроо өчүүхэн төдий ч шижир алтгүй хүн, завхарсан хуучин зан чанартайгаа зууралдсан хүн, товойлгогч байхыг ч сайн хийж чаддаггүй хүний хувьд чи яаж таягдан хаягдахгүй байж чадах юм бэ?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгэнд ахин дахин дурдагдсан “товойлгогч” гэх үгийг хараад би үнэхээр гайхсан. “Товойлгогч оо? Урьд нь Бурхан үгэндээ товойлгогч гэж дурдсан, гэхдээ энэ нь агуу улаан лууг хэлж байсан биш үү? Би итгэлдээ Бурханы төлөө золиос гаргаж, Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Би Бурханы хаанчлалын ардуудын нэг байх ёстой. Яалаа гэж товойлгогч байх билээ?” гэж бодлоо. Тэгээд Бурханы үгийг дахин маш няхуур уншсан юм. Хятад хүмүүс бид хамгийн гүн завхарсан, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, бас бүх хүн төрөлхтний тэрслүү байдлыг төлөөлдөг, хэрвээ Бурханы дагалдагчид эцэст нь өөрчлөгдөхгүй, амь олж аваагүй бол Бурханы ажлын товойлгогч болж үйлчилнэ, тэгээд Бурхан тэд бүгдийг таягдан хаяна гэж Бурхан хэлсэн байлаа. Үүнийг уншаад цээж давчдаж, “Би товойлгогч гэж үү? Байж боломгүй юм. Би үнэхээр товойлгогч юм бол тэнгэрийн хаанчлалд орж чадах хэвээрээ гэж үү?” гэж гайхсан.

Төд удалгүй Бурханы ийм нөхөрлөл уншлаа: “Та нар шударга бус агаад ов мэхтэй, хэв чанараар дутмаг, дорд байр суурьтай учраас Миний хараанд юм уу Миний зүрх сэтгэлд хэзээ ч байгаагүй. Миний ажил та нарыг яллах ганцхан санаа зорилготой хийгддэг; Миний гар та нараас хэзээ ч хол байгаагүй, Миний гэсгээлт ч хол байгаагүй. Би та нарыг үргэлжлүүлэн шүүж, хараасан. Та нарт Миний тухай ямар ч ойлголт байхгүй учраас Миний уур хилэн үргэлж та нар дээр байсан. Би үргэлж та нарын дунд ажилласан хэдий ч та нарт хандах Миний хандлагыг та нар мэдэх ёстой. Энэ нь гагцхүү зэвүүцэл л байдаг—өөр ямар ч хандлага юм уу санал байхгүй. Та нар Миний мэргэн ухаан ба Миний агуу хүч чадлыг товойлгогч болон ажиллаасай л гэж Би хүсдэг. Та нар бол Миний товойлгогчдоос өөр юу ч биш, учир нь та нарын тэрслүү байдлаар Миний зөвт байдал илчлэгддэг. Өөрийн ажлын төлөө Би та нарыг товойлгогч болгож, Өөрийн ажлын хавсралт болгон ажиллуулна…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурхан биднийг товойлгогч, Өөрийнх нь ажлын хавсралт гэж тов тодорхой хэлээд, биднийг гагцхүү үзэн ядаж, бидэнд ой гутдаг гэдгийг би олж харсан. Тэгээд мэл гайхаж, Бурханд хаягдсан мэт санагдсан. Үнэхээр шаналж, сэтгэлд гомдол төрсөн юм. “Энэ олон жил итгэж, гэр бүл болон ажлаа орхиж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадах гэж өчнөөн л зовлоо. Үхлийн шалгалт, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт туулсан. Одоо хаанчлалын хүн болох нь баталгаатай боллоо гэж бодож, Бурханыг хайрлахаар эрэлхийлж эхэлсэн шүү дээ. Би товойлгогч, үйлчлэх зүйл болж, Бурханы зөвт зан чанарыг товойлгогч байж дуусмагцаа таягдан хаягдана гэж хэзээ ч төсөөлөөгүй. Тэгвэл би энэ олон жил юуны төлөө төлөөс төлж байсан юм бэ? Найз нөхөд, төрөл төрөгсөд минь мэдвэл намайг юу гэж бодох юм бэ? Итгэлийнхээ төлөө ажил, гэр бүлээ орхиход минь тэд ойлгож чадаагүй. Доог тохуу хийсэн шүү дээ. Бурханы ажил гүйцэлдэж, агуу гамшиг нүүрлэмэгц би Бурханы хаанчлалд хүргэгдэхийн тулд сайн итгэгч байхыг хүссэн. Тэгвэл би нүүр бардам байж чадна, харин тэд бүгд шившиг болох байсан. Эцэст нь би товойлгогч болтлоо доошоо орно гэж хэн бодох вэ дээ? Товойлгогч амьгүй байдаг. Тэд үйлчлэл үзүүлэгчтэй ч эн дүйцэхгүй хог шавхруу. Үйлчлэл үзүүлэгчид ядаж л нэг хэсэгтээ Бурханд үйлчлэл үзүүлж, нигүүлсэл, ерөөлийг нь эдэлж чаддаг. Үйлчлэл үзүүлэгч байх ч зүгээр шүү дээ. Ямартай ч товойлгогч байснаас дээр сонсогдож байна” гэж бодсон.

Дараачийн хэдэн өдөрт нь “товойлгогч” гэх үг толгойд байнга хангинаж, “Би яаж товойлгогчоос цаашгүй байж болдог юм бэ? Яагаад би Хятадад төрсөн юм бэ? Агуу улаан луу Хятадын ард түмнийг ийм гүн гүнзгий завхруулаагүй бол би хэзээ ч товойлгогч болохгүй байсан! Би Бурханы хаанчлалд орж, ардуудынх нь нэг болж, Бурханы амласан зүйлийг эдлэх нь гэж бодсон шүү дээ. Оронд нь товойлгогч болоод дуусна гэж огт бодсонгүй” гэж өөрийн эрхгүй гайхлаа. Энэ талаар бодох тусам улам гонсойж, өөрийн эрхгүй уйлсан. Ийм болсон юм чинь хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр ямар ч аргагүй гэж бодсон.

Дараа нь цуглаанд явж, үүргээ биелүүлсээр байсан ч урам зориггүй болсон юм. Залбиралдаа Бурханд хэлэх үггүй болж, дуу дуулах сонирхолгүй байлаа. Бурханы үгээс ямар ч гэгээрэл авахгүй байсан. Товойлгогч юм чинь эцэстээ хөөгдөж, таягдуулж, ёроолгүй нүхэнд хаягдах хойно цаашид эрэлхийлээд нэмэргүй гэж санагдсан. Тэгээд үнэхээр сөрөг болж, шаналж байлаа. Нэг орой орондоо нойр хүрэхгүй хэвтэж байгаад, эцсийн өдрүүд дэх ажилдаа Бурханы айлдан, биднийг усалж, тэтгэж ирсэн тэр бүх үг, мөн биднийг цэвэрлэж ирсэн шалгалт, цэвэршүүлэлтийн талаар бодлоо. Ялангуяа үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтын талаар бодогдсон. Тухайн үед Бурхан махан биеийн найдварыг маань үгүй хийж, биднийг ёроолгүй нүх рүү хараасан, гэхдээ энэ нь үгийн шалгалт байсан болохоор эдгээр зүйл үнэндээ бидэн дээр буугаагүй. Итгэл маань ерөөл хүртэх сэдэлтэй гэдгийг би тэр шалгалтаар л бага зэрэг ойлгож авч, Бурханы зөвт зан чанарыг бага зэрэг мэдэрсэн. Бурхан ямар ч ажлаа биднийг цэвэрлэж, аврахын төлөө л хийдэг гэдгийг олж харсан юм. Бас Бурханд дуртайяа үйлчлэл үзүүлнэ гэж Бурханы өмнө яаж сэтгэл шулуудсанаа саналаа. Тэгээд өөрийгөө бага зэрэг зэмлэж, жаахан урам орж, “Би үйлчлэл үзүүлэгч ч бай, товойлгогч ч бай хамаагүй Бүтээгчийн төлөө үүргээ биелүүлэх нь зөв, зүйтэй, Бурхан ирээдүйд юу ч бэлдлээ гэсэн, би үйлчлэлийнхээ дараа сайн үр дүнд хүрэхгүй байлаа ч Бурханд эцсээ хүртэл үйлчлэл үзүүлнэ” гэж бодсон. Тэгээд үүргээ үргэлжлүүлэн биелүүлсэн юм. Гэхдээ Бурханы хүслийг ойлгоогүй болохоор амь олж, сайн үр дүнд хүрэлгүй товойлгогч байх тухай бодох болгондоо бас л сөрөг болж, гутардаг байлаа.

Дөрөвдүгээр сарын эхээр бид Бурханы шинэ айлдварыг нэмж хүлээн авсан. Бурханы үгээс би ингэж уншсан юм: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, ‘Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй’ хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үгэнд сэтгэл эмтэрлээ. Бурханы үг миний сатанлаг зан чанар болон амьд үлдэхийн төлөөх бодлыг бүрмөсөн илчилсэн. Би ч үнэхээр ичлээ. Эхэндээ миний итгэл зүгээр л ерөөл хүртэхийн төлөө байсныг эргэн санасан юм. “Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй.” Тэр үед би ингэж л бодсон. Үхлийн шалгалт, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтыг туулсны дараа би ерөөл хүртэх сэдлээ ойлгож эхлэн, Бурханы төлөө үйлчлэл үзүүлэхэд бэлэн болсон боловч зүрх сэтгэлийн минь гүнд ерөөл хүртэх тэр хүсэл үнэхээр нэвчсэн хэвээр, бүрэн цэвэрлэгдээгүй байсан юм. Ялангуяа Өөрийг нь хайрладаг хүмүүсийг ерөөх Бурханы амлалтыг хараад ерөөл хүсэх хүсэл минь дахин огшсон. Энэ удаад би тэнгэрийн хаанчлалд орох нь лавтай гэж бодсон болохоор Бурханд өөрийгөө бүр ч махран зарлагадсан. Харин Бурхан биднийг товойлгогч, хавсралт, ой гутдаг объект нь гэж илчлэх үед миний ерөөл хүртэх найдлага талаар болж, ирээдүйгүй, байр суурьгүй болсон мэт санагдсан юм. Тэгээд асар их хэлмэгдсэн мэт санагдаж, гомдол дүүрэн байсан. Би Бурханы хаанчлал руу орох үнэгүй тасалбар авахын тулд золиос, шаргуу хөдөлмөрөө Бурхантай хэлэлцээ хийхэд ашиглаж болох далим гэж үздэг байсан, бусдаар бол өөрийгөө зарлагадсаар байх хүсэлгүй байсан. Байр суурийн хүслэн, ойворгон хүсэл минь хэчнээн ноцтой байсныг тэгэхэд л ухаарлаа. Би Бурханыг өчүүхэн төдий ч чин сэтгэлээсээ хайрлаж, захирагдаагүй. Энэ бүгд наймаа, тэрслүү, ов мэхтэй явдал байсан юм. Баримттай нүүр тулаад би бүрэн үнэмшлээ. Тэгээд Сатан намайг хэр гүн гүнзгий завхруулсныг олж харсан. Би биеэ тоосон, зальхай, аминчхан, жигшүүртэй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байсан. Бас ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы ариун, зөвт зан чанарыг олж харлаа. Над шиг завхарсан, маш олон сэдэл, завхарсан зан чанараар хиртсэн хүнд Бурхан ой гутахаас өөр яалтай? Бурхан намайг юу ч гэж дуудаж, надад яаж ч хандсан зөвт юм.

Дараа нь цуглаан дээр Бурханы ийм үгийг уншлаа: “Энэ хугацаанд Бурханы илэрхийлсэн эдгээр айлдварыг чи илүү их уншиж, өөрийнхөө үйлдлийг харьцуулан харах ёстой: Тэр чигтээ товойлгогч мөн гэдэг чинь маргаангүй бодит баримт юм! Өнөөдрийн мэдлэгийн чинь хэмжээ ямар вэ? Чиний санаа, бодол, зан авир, үг, үйл хэрэг—энэ бүх илэрхийлэл нийлээд Бурханы зөвт, ариун байдлыг товойлгогч болдог бус уу? Та нарын илэрхийлэл Бурханы үгээр илчлэгдсэн завхарсан зан чанарын илрэл бус уу? Бодол, санаа, сэдэл, чамд илэрдэг завхрал чинь Бурханы зөвт зан чанарыг, түүнчлэн Түүний ариун байдлыг харуулдаг. Бурхан ч бас бузар газар төрсөн, гэхдээ бузраар сэвтээгүй хэвээр байдаг. Тэрээр чам шиг л энэ бузар дэлхийд амьдардаг боловч эрүүл ухаан, ухамсарлах чадвартай бөгөөд бузрыг үзэн яддаг. Чи өөрийнхөө үг, үйл хэргээс ямар нэгэн бузар юм олж илрүүлж ч чаддаггүй байж магадгүй, харин Тэр чаддаг бөгөөд чамд тэдгээрийг зааж үзүүлдэг. Чиний тэр хуучин зүйлс—боловсрол, хэрсүү ухаан, эрүүл ухаан дулимаг байдал, амьдралын хоцрогдмол хэв маяг—өнөөдрийн илчлэлээр ил болчихсон; Бурхан ажиллахын тулд газар дээр ирснээр л хүмүүс Түүний ариун байдал, зөвт зан чанарыг хардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ). “Мэдээж, Бурхан та нарыг товойлгогч болгохын төлөө л товойлгогч болгодоггүй. Харин ч энэ ажил үр дүнгээ өгөх үед л хүний тэрслүү байдал бол Бурханы зөвт зан чанарыг товойлгогч гэдэг нь илэрхий болдог бөгөөд та нар товойлгогч учраас л Бурханы зөвт зан чанарын төрөлхийн илэрхийллийг мэдэх боломжтой байдаг. Та нар тэрслүү байдлынхаа улмаас шүүгдэж, гэсгээгддэг боловч тэрслүү байдал чинь та нарыг товойлгогч болгодог бөгөөд тэрслүү байдлаасаа болж та нар Бурханы хайрладаг агуу нигүүлслийг хүлээн авдаг. Тэрслүү байдал чинь Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг товойлгогч болдог бөгөөд тэрслүү байдлаасаа болоод та нар ийм агуу аврал, ерөөлийг олж авсан. Та нар Надаар ахин дахин шүүгдсэн хэдий ч урьд нь хүний хэзээ ч хүртэж байгаагүй үлэмж их авралыг хүртсэн. Энэ ажил та нарын хувьд туйлын их ач холбогдолтой. ‘Товойлгогч’ байх нь та нарын хувьд бас туйлын үнэ цэнтэй: Товойлгогч учраас та нар авралын нигүүлслийг хүртсэн, иймээс тийм товойлгогч дээд зэргийн үнэ цэнтэй бус уу? Дээд зэргийн ач холбогдолтой бус уу? Та нар Бурхантай адилхан нэг ертөнцөд, адилхан бузар газарт амьдардаг учраас товойлгогч мөн бөгөөд хамгийн агуу авралыг хүртдэг. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хэн та нарт өршөөнгүй хандаж, дорд хүмүүс та нарыг хэн харж хандах юм бэ? Хэн та нарыг анхаарах юм бэ? Хэрвээ Бурхан та нарын дунд ажиллах гээд махбод болоогүй бол та нараас өмнө хүмүүс ер хүртэж байгаагүй энэ авралыг хэзээ та нар хүртэх байсан бэ? Хэрвээ Би та нарыг халамжилж, нүглийг чинь шүүхийн тулд махбод болоогүй бол та нар аль эрт Үхэгсдийн оронд уначих байсан бус уу? Хэрвээ Би махбод болж, та нарын дунд Өөрийгөө даруухан болгоогүй бол та нар яаж Бурханы зөвт зан чанарыг товойлгогч байх эрхтэй байж чадах юм бэ?… Хэдийгээр Би та нарыг байлдан дагуулахын тулд ‘товойлгогч’-ийг ашигласан ч та нарыг олж авахын тулд энэхүү аврал, ерөөлийг өгдөг гэдгийг та нар мэдэх ёстой; энэ нь байлдан дагуулалтын төлөө байдаг боловч бас Би та нарыг илүү сайн аврахын төлөө байдаг. ‘Товойлгогч’ гэдэг нь бодит баримт боловч тэрслүү байдлаасаа болж та нар товойлгогч болдог бөгөөд үүнээс болж хэн ч, хэзээ ч олж авч байгаагүй авралыг хүртсэн. Өнөөдөр та нарт харуулж, сонсгодог; маргааш та нар хүлээн авна, түүнээс гадна асар их ерөөгдөнө. Тиймээс товойлгогчид хамгийн их үнэ цэнтэй биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ). Товойлгогч байх ямар утга учиртайг Бурханы үг надад харуулсан. Бид Хятадад төрсөн болохоор энэ олон жил агуу улаан лууны боловсрол, нөлөө, завхралд автсан. Тэгээд сатанлаг гүн ухаан, бурхангүй үзэл, хувьсал болон бас бус төөрөгдлөөр дүүрэн байдаг. Бидний бодол болгон ёрын муу, үнэний эсрэг байдаг. Гэхдээ бид үүнийг ухааралгүй өөрсдийгөө сайн хүмүүс, Бурханы хүсэлд нийцдэг гэж боддог. Төгс Хүчит Бурхан бидний биеэ тоосон, зальхай, аминчхан, шунахай, хорон муу гэх зэрэг бүх сатанлаг зан чанарыг нэвт шувт ил болгоод, баримтыг илчилснээр биднийг бүрэн үнэмшүүлдэг. Бурхан завхралыг маань шүүж, илчлэхээр үнэнийг илэрхийлэх үед нүгэл болон ёрын мууг үзэн яддаг зөвт зан чанар нь зүгээр л аяндаа гарч ирдэг. Ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы ариун байдал, зөвт зан чанарыг бид харж, дараа нь завхрал, ёрын муу байдал маань Бурханы зөвт зан чанарт товойлгогч болдог. Би бас Бурханыг, “Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хэн та нарт өршөөнгүй хандаж, дорд хүмүүс та нарыг хэн харж хандах юм бэ? Хэн та нарыг анхаарах юм бэ?” гэж хэлэх үед Бурханы үгээс хүн төрөлхтний төлөөх хайр, авралыг олж харсан. Тэгээд маш их сэтгэл хөдөллөө. Бурханы үгийг тунгааж байхдаа, Бурхан бузар буртаг, завхралаас маань болж биднийг хаяж, таягдаагүй, харин ч Сатаны маш гүн завхрал, хор хөнөөлд өртсөн биднийг өршөөсөн гэдгийг ухаарсан юм. Бурхан бидний дунд ажиллахын тулд хамгийн их доромжлолыг амсаж, биднийг усалж тэтгэж, шүүж илчлэхийн тулд үнэнийг илэрхийлж, биднийг аврахын тулд биечлэн махбод болсон. Бурхан биднийг товойлгогч гэж илчилсэн ч таягдан хаях гээгүй, харин байр суурь хүсэх хүсэл, ирээдүйн төлөөх найдлагаа таньж, биеэ тоосон, аминчхан, шунахай сатанлаг зан чанараа мэдээд, улмаар үнэнийг эрэлхийлж, завхралаа таягдан хаяж, Бурханаар бүрэн аврагдах боломжтой болоосой гэж хүсдэг. Энэ нь биднийг гэх Бурханы маш бодитой хайр, аврал юм! Бурханы хүслийг ойлгомогцоо би Бурханд яаж аашилж, газрын гаваар орчихмоор санагдаж байснаа бодлоо. Би Сатаны гүн гүнзгий завхруулсан, бузар булай, задарсан өчүүхэн жижиг бүтээгдсэн зүйл байсан. Дээдийн дээд Бурханд товойлгогч болж үйлчлэх чадвартай байж, Бурханы ажлыг туулж, зөвт, ариун байдлыг нь нүдээр үзэх боломж олдсон нь намайг гэх Бурханы агуу нигүүлсэл байсан! Бурхан бидний дунд махбод болж, үг хэлж, ажиллаагүй бол ийм олон үнэнийг ойлгох боломж надад ер нь яаж олдох билээ? Бурханы зөвт зан чанарыг мэдэх боломж яаж олдох билээ? Бурханд би талархаагүйгээр зогсохгүй товойлгогч гэж дуудуулсан гээд Бурхантай маргах гэж үзсэн. Би ямар ч эрүүл ухаан, хүн чанаргүй байж. Үүнийг ухаараад, Сатаны завхралд хэчнээн гүн гүнзгий автсанаа, бас Бурханд хэр их өртэйгөө мэдэрсэн юм. Тэгээд Бурханд гэмшихийг хүсэж, Бурханаар юу ч гэж дуудуулсан бай, ирээдүй, хүрэх газар минь ямар ч байх бай, Бурханы зохион байгуулалтад захирагдахыг хүслээ. Би үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийг хүссэн юм.

Товойлгогчийн шалгалтыг туулснаар би ерөөл хүртэх сэдэл, сатанлаг зан чанараа бага зэрэг ойлгож авсан, тэгээд байр сууриар дээд ч бай, доод ч бай би өчүүхэн жижиг бүтээгдсэн зүйлээс цаашгүй юм байна, бас би Бурханы зохицуулдаг зүйлд цаг ямагт захирагдах ёстой юм байна гэдгээ ухаарсан юм. Бурханд товойлгогчоор үйлчиллээ ч би Бурханы зөвт байдлыг магтаж, үнэнийг сайтар эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх ёстой. Энэ нь бүтээлийн хийх ёстой зохих ёсны гэрчлэл юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг намайг сэрээсэн

Миао Шиао Шаньдун муж, Жинань хот Урьд нь би, Бурхан “агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч” гэж хэлэхдээ, эцсийн өдрүүд дэх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих