Зовлон бэрхшээлээр дамжуулан дуулгавартай байхыг сурлаа

2021-11-18

Ли Ян, Хятад

Хүүгээ зургаан настай байхад нэг өдөр чихнийх нь ард овгор юм байхыг анзаарснаа би санаж байна. Тэгээд хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр очиход эмч үүнийг хавдар, ясыг устгадаг тодорхой нэг төрлийн хавдар гээд, тухайн үед амь насанд халтай биш байгаа ч үр дүнтэй эмчилгээ байхгүй болохоор үнэхээр их өвддөг, яагаад гэвэл үрэвсэх бүрд нь хүү маань халдварласан ясыг авхуулах мэс засал хийлгэх хэрэгтэй болно, тэгэхгүй бол амь насанд нь аюултай гэж хэлсэн юм. Эмчийн ингэж хэлэхийг сонсоод би балмагдан цочирдож, сэтгэл тавгүйтлээ. Тухайн үед би шинэ итгэгч байсан, Бурханд итгэж байгаа юм чинь Бурхан минь хад байх ёстой гэж бодогдоод итгэлтэй байхаар өөрийгөө шавдуулсан юм. Намайг Бурханд найдаж байгаа цагт миний хүү гарцаагүй эдгэнэ гэж би итгэсэн юм. Эцэст нь хүүгийн минь мэс засал амжилттай болж, үнэхээр хурдан эдгээд, хагалгаанаасаа хойш гуравхан өдрийн дотор хүү минь байшинд хаа сайгүй гүйж, долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан юм. Дараа нь итгэх хүсэл минь илүү их болж, чуулганаас надад даалгасан ямар ч ажлыг баяртайгаар хүлээн авч, юу ч боллоо гэсэн үүргээ үргэлж биелүүлдэг байлаа. Гэр бүлийнхэн маань намайг ойлгоогүй, надад ойр дотно байсан хүмүүс үргэлж ардуур минь муулж байсан ч би үүнийг тоогоогүй. Шаргуу ажиллаж, өөрийгөө зарлагадаж байгаа цагт Бурханаар гарцаагүй ерөөгдөнө гэж санагдсан.

Тэгтэл нэг өдөр хүү минь бүсэлхийгээ базлан над дээр ирээд өвдөж байна гэж хэлсэн юм. Хүүгийнхээ зовуурьтай царайг хараад би тавгүйтэж, цамцыг нь даруйхан сөхөөд, өвдөж байна гэж хэлсэн газарт нь овгор үүсэж байгааг харлаа. Намайг үл ялиг хүрэхэд хүү минь өвдсөндөө хашхирч, хүүгийн минь өвчин дахиж байгааг би мэдсэн болохоор хүүгээ шууд эмнэлэгт аваачсан юм. Үзлэгээр хүүгийн минь өвчин дахисан болох нь батлагдаж, анхны мэс заслын дараа дүүрэн гуурс суулгуулсан хүүгээ харсан минь өөрийн эрхгүй бодогдлоо. Хүү минь сул дорой харагдаж, би тарчилж байсан юм. Энэ удаа хүү минь хэр ихийг туулах болсон тухай бодож ч зүрхлэхгүй байв. Ийм бага балчир насандаа хүү минь хэр их зовох болсон тухай бодох бүрдээ би маш их түгшиж, идэж ч унтаж ч чадалгүй, хүүгийнхээ өвчнийг өөртөө аваад, хүүгийнхээ оронд зовж болдог ч болоосой гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байлаа. Би итгэгч болсноосоо хойш Бурханы төлөө маш шаргуу ажилласаар ирсэн байтал Бурхан яагаад манай гэр бүлийг харж хандаж, хамгаалаагүйг би ерөөсөө ойлгож чадахгүй байсан юм. Яг тэр өдөр манай тосгоны нэг эгч надтай уулзахаар ирсэн бөгөөд хүү минь өвдсөн нь Бурханы зөвшөөрсөн зүйл гэдгийг би эгчийн нөхөрлөлөөс ухаарсан юм. Би залбирч, Бурханд найдаж, итгэлдээ түшиглэн Бурханы төлөө гэрчлэлд зогсож, үүргээ биелүүлэхдээ хүчтэй байх ёстой байв. Би цуглаанд үргэлжлүүлэн явж, үүрэгтээ өөрийгөө улам их зориуллаа. Цуглааны үеэр энэ туршлагаа ах эгч нартай хуваалцаж, тэд итгэлтэй байсны минь төлөө намайг биширч байв. Намайг ингэж магтахыг нь сонсоод би Бурханы төлөө гэрчлэлд зогсож байна гэдэгтээ, мөн Тэр миний хүүг гарцаагүй ерөөнө гэдэгт бүр ч итгэлтэй болсон юм.

Тэгээд хүүгийн минь өвчин тав дахь удаагаа гарч ирэхэд эмч, хүү чинь хэтэрхий олон удаа, бараг зургаан сар тутамд нэг удаа өвдөж байна, энэ чигээрээ үргэлжилбэл амь насанд нь халтай болно, химийн эмчилгээ, туяа эмчилгээ хийлгээд нэмэр болох эсэхийг нь хар гэж зөвлөлөө. Үүнийг сонсоод би дотроо үнэхээр цөхөрч, асар их шаналсандаа Бурханд учирлахаар оролдож эхэллээ: “Би юу ч боллоо гэсэн, өдөр бүр маш шаргуу ажиллаж, бусдын ямар ч шүүлт, эсвэл дайралттай нүүр тулсан, хэзээ ч Бурханыг үгүйсгээгүй, үүргээ гүйцэтгэсээр л байсан. Бурхан яагаад миний хүүг хамгаалахгүй байгаа юм бэ?” Бас би гомдлоор дүүрч байлаа. Цуглаандаа явж, үүргээ биелүүлсээр байсан ч зүрх сэтгэл минь Бурханаас улам холдож, Бурханы үгийн номыг барьж байгаа ч зүгээр л хоосон ширтэх болж, үнэхээр их зовж байлаа. Тэгээд би Бурханд сэтгэлээ уудалж, “Өө Бурхан минь, би яг одоо маш их шаналж байна, хүүгийнхээ эрүүл мэндийн асуудлаас болж Таныг буруутгах ёсгүй гэдгээ мэдэж байгаа ч Таны хүслийг ойлгохгүй, үүнийг яаж даван туулахаа мэдэхгүй байна. Бурхан минь Таны хүслийг ойлгоход намайг залж чиглүүлээч” гэлээ. Залбирсныхаа дараа би Бурханы энэ үгийг бодсон юм: “Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм.” Дараа нь би Бурханы үгийн энэ магтан дууг тэр даруй оллоо: “Зөвт байдал яавч эрх тэгш, боломжийн байдаггүй; энэ бол тэгшитгэх үзэл биш, хэр их ажил гүйцэлдүүлсний чинь дагуу хүртвэл зохих зүйлийг хуваарилах, эсвэл хийсэн ажлын чинь төлөө хөлс өгч, зарцуулсан зүтгэлийн чинь дагуу төлбөр төлөх явдал биш. Энэ нь зөвт байдал биш. Бурхан Иовыг Өөрт нь гэрчлэл хийсний дараа таягдан хаясан гэж үзье: Тэглээ ч гэсэн Бурхан зөвт байх байсан юм. Үүнийг яагаад зөвт байдал гэдэг вэ? Хүний өнцгөөс бол, аливаа зүйл хүмүүсийн үзэлтэй нийцэж байвал Бурханыг зөвт гэж хэлэх маш амархан байдаг; харин тухайн зүйл үзэлтэй нь нийцэж байгаа харагдахгүй бол, энэ нь тэдний ойлгож чадахгүй зүйл бол Бурханыг зөвт гэж хэлэхэд хэцүү байх болно. Бурханы мөн чанар бол зөвт байдал. Бурханы хийдэг зүйлийг ойлгох амаргүй ч Түүний хийдэг бүхэн зөвт юм; хүмүүс л ойлгохгүй байгаа хэрэг. Бурхан Петрийг Сатанд өгөхөд Петр юу гэж хариулсан бэ? ‘Хүн төрөлхтөн Таны хийдэг зүйлийг ойлгож чадахгүй, гэхдээ Таны хийдэг бүх зүйл сайн санааг тань агуулдаг; энэ бүхэнд зөвт байдал байдаг. Таны ухаалаг үйл хэргийг би магтахгүй байж яахан чадах билээ?’ гэсэн. Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг. Хэдийгээр энэ нь ойлгомжгүй байж болох ч чи дураараа дүгнэлт хийх ёсгүй. Хэрэв Бурханы хийдэг зүйл чамд үндэслэлгүй харагдаж байвал, эсвэл чи энэ тухай ямар нэг үзэл тээж, үүнээс үүдэн Бурханыг зөвт бус гэж хэлэхэд хүрвэл чи л хамгийн эрүүл ухаангүй байгаа хэрэг. Петрт зарим зүйл ойлгомжгүй санагдсан ч тэдгээр зүйлд Бурханы мэргэн ухаан байгаа, Бурханы сайн санаа байгаа. Хүмүүс бүх зүйлийг ойлгож чадахгүй; тэдний ухаарч чадахгүй маш олон зүйл бий. Бурханы зан чанарыг мэднэ гэдэг амаргүй хэрэг(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Бурханы хийдэг бүхэн зөвт байдаг”). Бурханы үгийг оюун санаандаа ахин дахин эргэцүүлэхийн хэрээр зүрх сэтгэл минь цэлмэлээ. Бурханы зөвт байдал миний бодсон шиг шударга, боломжийн, эрх тэгш байдаггүй, хийсэн ажлынхаа төлөө нөхөн төлбөр авч, юу зориулснаа буцааж авах ч явдал биш. Бурханы үйл хэрэг хүмүүст ойлгохын аргагүй байдаг ч Бурхан юу ч хийлээ гэсэн, эсвэл хүнд яаж ч хандлаа гэсэн энэ нь бүгд зөвт байдал юм. Энэ бүхэн нь Бурханы мэргэн ухааныг агуулдаг. Яагаад гэвэл, Бурханы гол мөн чанар нь зөвт байдал билээ. Би Бурханы зөвт зан чанарыг ойлгоогүй байснаа харсан юм. Миний үзлээр бол, би Бурханд итгэдэг болохоор Бурхан намайг харж хандах ёстой; би Бурханы төлөө өөрийгөө зарлагаддаг болохоор Бурхан намайг бүх талаар хангаж, замыг минь өөгүй болгох ёстой байлаа. Би Бурханд итгэдэг юм чинь гэр бүлийнхэн маань бүгд ерөөгдөх ёстой гэж бодсон. Би Бурхантай наймаацахаар оролдож байсан биш үү?

Ингэж бодоод Бурханы үгийн номоо нээж, энэ хэсгийг уншсан юм. “Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг итгэлдээ баримталж байсан бүх сэдэл, хэтийдсэн хүсэл найдварыг минь ил болгож, Бурханы асуулт нэг бүр намайг нүүр хийх газаргүй болгож орхисон юм. Эргээд бодоход итгэл минь бүр анхнаасаа л ерөөл хүртэхийн төлөө байж, итгэлдээ өөрийгөө Бурханы төлөө зарлагадвал Бурхан намайг амар амгалан гэр бүлийн амьдралаар, хүүг минь эрүүл мэндээр ерөөнө гэж боджээ. Тийм учраас найзууд, гэр бүлийнхэн маань намайг яаж ч муу хэлсэн бай, би үүргээ биелүүлсээр байж. Хүүгийн минь өвчин дахин сэдрэхэд, Өөрт нь үнэхээр итгэж байгаа эсэхийг минь харахын тулд Бурхан намайг туршиж байна гэж би бодоод, зовлонг дааж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадаж байгаа цагт Бурхан намайг гарцаагүй ерөөж, хүү минь сайжирна гэж бодсон. Ингээд хүү минь дахиад өвдөж, бүр амь насанд нь аюул тулгарахад ерөөл, нигүүлслийн төлөөх найдлага минь тэр даруй нуран унаад, би гомдоллож эхэлсэн, тэгээд Бурханд учирлаж, шударга бус байсных нь төлөө Бурханыг буруутгаж, үүргээ биелүүлэх эрч хүчээ ч алдсан. Бурханы үгэн дэх шүүлт, илчлэлт л надад, миний бүх шаргуу ажил эргүүлээд Бурханаас ерөөл хүртэхийн төлөө байсан гэдгийг надад харуулсан юм. Энэ нь бүхэлдээ Бурхантай наймаа хийж, Бурханыг хуурахын төлөө байсан. Бодит байдалтай тулгараад би бүрмөсөн үнэмшиж, Бурхан үнэхээр ариун, зөвт гэдгийг харсан. Бурхан бидний зүрх сэтгэл, оюун санааг нэвт харж чаддаг. Хэрвээ эдгээр нөхцөл байдал ар араасаа тохиолдож, итгэл минь өө сэвтэй, эрэл хайгуулын талаарх үзэл бодол минь буруу гэдгийг харуулаагүй бол гадна талын сайн зан авир минь намайг төөрөлдүүлсээр байж, би өөрийгөө маш үнэнч, Бурханы төлөө гэрчлэлд зогсож байна гэж бодсоор байх байжээ. Тэгэхэд би өөрийгөө огтхон ч мэддэггүйгээ олж харсан юм.

Дараа нь Бурханы үгээс энийг уншлаа: “Хүний байдал болон Түүнд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнхөө талаар мэдлэгтэй, бас Өөртөө дуулгавартай болгож, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Ингэж л Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн мэдэж, ойлгоход амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэн хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүс үүнийг ойлгоход амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Бурханы үгээс миний ойлгосон зүйл бол, Бурхан биднийг ил болгож, цэвэрлэхийн тулд туршиж, цэвэршүүлж, биднээр зовлон бэрхшээлтэй орчин туулуулахаар зохицуулдаг, ингэснээр бид Сатаны завхралд автсан үнэнээ харж, өөрсдийн завхарсан зан чанар, өөрсдийнхөө итгэл дэх хольцын талаар ойлголттой болж, үнэнийг эрэлхийлж, цэвэрлэгдэж, өөрчлөгдөн, Бурханд итгэх жинхэнэ итгэл, дуулгавартай байдлыг олж авч, эцэст нь Бурханаар авруулж чадна. Миний хүү ахин дахин өвдөөд, ерөөл олж авах гэсэн сэдлийг минь бүрэн илчилжээ. Өөрийгөө эргэцүүлээд би, Бурханаас ерөөл хүртэхийн тулд боломжтой бүхнийг бодож байсан гэдгээ харсан юм. Би эрэл хайгуулдаа үнэхээр урам зоригтой, анхаарлаа төвлөрүүлсэн юм шиг харагдаж байсан ч энэ бүхний ард миний өөрийн жигшүүрт сэдэл байсан. Тэгээд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг Сатаны хоронд автаад, хийсэн юм бүхэндээ өөрийнхөө ашиг сонирхлыг эхлээд бодож, итгэл найдвар минь нурах үед Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тооцоо хийхийг хүсэж, элдэв янзын муу муухайг харуулсан. Би үнэхээр маш аминчхан, жигшүүртэй юм! Энэ яаж Бурханд итгэлтэй байгаа хэрэг байх юм бэ? Би зүгээр л Бурханыг эсэргүүцэж, Бурханыг хуурахаар оролдож байсан. Үүнийг ухаараад би Бурханы өмнө нүүрээрээ газар унан залбирч, “Өө Бурхан минь, энэ бүх хугацаанд би Таныг хуурч, ерөөл хүртэх сэдэл агуулж, алхам тутамдаа Тантай наймаа хийхээр оролдож, үнэхээр чин сэтгэлгүй байжээ. Би үнэхээр аминчхан, жигшүүртэй, хүн чанараар маш дутмаг юм! Би ерөөл хүртэх гэсэн сэдлээ орхиж, хүүгээ Таны гарт орхиж, Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүсэж байна. Би яавч гомдоллохгүй!” гэж хэлсэн юм. Энэ залбирлын дараа надад үнэхээр чөлөөтэй, амар тайван санагдсан.

Хэсэг хугацааны дараа үүргээ биелүүлэхээр хотоос гарсан үед нөхөр минь утасдаж, хүүгийн өвчин тарсан байна гэж хэллээ. Хүү минь толгой, нуруу, хүзүүндээ хавдартай болж, үүнийг цаашид хянах ямар ч найдваргүй болсон юм. Ингэж хэлэхийг нь сонсоод би удаан хугацаанд үг дуугүй болж, хүүд минь ямархуу байгааг төсөөлж ч зүрхлэхгүй, юмс ингэж эргэж байгаатай үнэхээр нүүр тулж чадахгүй байлаа. Тэгээд Бурханыг ахин дахин дуудаж, “Өө Бурхан минь, би одоо үнэхээр сул дорой байна. Намайг гэгээрүүлж, Таны хүслийг ойлгоход туслаач” гэлээ. Залбирсныхаа дараа би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр итгэхээргүй зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч чухамхүү энэ үл нийцэх болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Абрахам тэр зуур өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ… Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг харсан. Яг л энэ ‘болзолгүй’ байдлыг Бурхан хүсэж байсан юм. ‘Би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—Бурхан яагаад надад бас л сэтгэл хангалуун биш байдаг юм бэ? Тэр яагаад намайг шалгаад л байдаг юм бэ? Тэр яагаад намайг туршаад л байдаг юм бэ?’ гэж хүмүүс дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг шалгасаар байх нь хэвийн зүйл юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Би эдгээр үгийг ахин дахин тунгаан бодсон. Абрахам цорын ганц хүүгээ Бурханд өргөл болгохдоо ямар ч шаардлага тавиагүй, эсвэл байр байдлаа огт учирлаагүй. Хүүг нь Бурхан өгсөн болохоор Бурханыг шаардахад хүүгээ буцаан өгөх нь зөв зүйтэй, зохистой гэдгийг эргэлзээгүй мэдэж байсан. Бүтээгдсэн зүйлс ийм мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой. Абрахамын хувьд маш шаналгаатай байсан ч гэсэн Бурханы шаардлагад захирагдаж чадсан. Эцэст нь Абрахам үнэхээр хүүгээ хөнөөхөөр хутгаа өргөсөн нь Абрахамын Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал бол чин үнэнч, жинхэнэ туршилтыг давж чадна гэдгийг харуулсан. Гэтэл намайг хар. Би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, хүүгээ Бурханд даатгахад бэлэн гэж хэлсэн ч зүрх сэтгэлдээ өөрийнхөө шаардлагыг хадгалсаар байсан. Ялангуяа хүүгийн минь бие муудсан, эмчлүүлэх боломжгүй гэдгийг сонсох үедээ хүүгээ алдаж болзошгүй гэх шаналалтай тулгараад дотор минь шаардлага байгааг олж мэдсэн. Би тэрийгээ үгээр илэрхийлээгүй ч зүрх сэтгэлдээ Бурханаас хүүг минь эдгээгээч гэж гуйхыг хүсэж, үнэхээр эрүүл ухаангүй, Бурханд огт дуулгаваргүй гэдгээ харсан. Үнэн хэрэгтээ, хүү минь миний хувийн эд хөрөнгө биш. Бурхан түүнд амийн амьсгал үлээж оруулсан. Миний бие бол хүүгийн минь төрөх зуучлагч төдий. Бурхан түүний бүхий л амьдралыг аль эрт урьдчилан тогтоож, бүрэн зохицуулаад, хэр их зовохыг нь, насан туршдаа хэр их гай зовлонтой тулгарахыг нь аль хэдийн тогтоосон. Би Бурханы зохицуулалтад захирагдах ёстой байлаа. Ингэж бодоод би Бурханд залбирч, “Өө Бурхан минь, миний хүү надад харьяалагддаггүй. Та хүүг минь авах ч бай, үгүй ч бай, энэ нь Таны сайхан сэтгэлийн хүслийг агуулж байгааг би мэднэ. Би захирагдаж, хүүгийнхээ амийг Таны гарт орхихыг хүсэж байна, Таныг юу ч хийлээ гэсэн, би гомдоллохгүй” гэсэн юм. Залбирсны дараа шаналал минь намжиж, нүд ирмэхийн зуур нэг сар өнгөрлөө. Нэг өдөр цуглаанаа тараад харьсны дараа нөхөр минь утасдаж, сэтгэл нь хөдлөн хүүгийн маань бүх хавдар алга болсон гэж хэллээ. Эмнэлэг дээрх томографийн шинжилгээ үүнийг баталсан юм. Энэ мэдээг сонсоод үнэхээр их догдолсондоо би уйлж эхэлсэн. Тэгээд зүрх сэтгэлдээ ахин дахин “Бурханд талархъя!” гэж хэлж байлаа. Энэ онцгой туршлага Бурханы асар их хүч чадлыг надад харуулж, Бурханы энэ үгийг туулахад намайг хүргэсэн юм: “Амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Энэ нь надад Бурханы төгс хүчин, дээд эрхийг үнэхээр харуулж, Бурхан оргүй хоосныг ямар нэг зүйл болгож, оршин байгаа зүйлийг үгүй болгож чадна гэдгийг харуулсан. Бүх зүйлийг Бурханы гар зохицуулж байдаг. Би Бурханд чин сэтгэлээсээ талархсан юм!

Нэг жилийн дараа би нөхрөөсөө, хүүгийн минь өвчин сэдрээд, эмнэлэгт химийн эмчилгээ хийлгэж байгаа гэсэн гэнэтийн зурвас хүлээн авлаа. Үүнийг сонсоод нэг талаар сэтгэл шаналж байсан ч өмнөх туршлагаа санаад, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн байлаа. Гайхалтай нь, миний хүү ердөө хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гараад, одоог хүртэл эрүүл саруул хэвээр байгаа. Хүүгийнхээ өвчний талаар би Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож байсан хэдий ч Бурхан миний мэдлэггүй байдлыг анхаараагүй, харин Өөрийнхөө үгээр намайг гэгээрүүлж, залж чиглүүлсэн болохоор би Бурханы төгс хүчин, дээд эрхийг ойлгож, ерөөл эрж хайхын төлөө л итгэлтэй байх гэсэн эндүү ташаа үзэл бодлоо өөрчилж чадсан юм. Энэ нь үнэхээр намайг гэх Бурханы нигүүлсэл, ерөөл байв! Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы аврал

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог...

Бурханы шүүлт намайг аварсан

Флавиен, Бенин 2019 оны 9-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчхаад, цуглааны үеэр сайн нөхөрлөж, хурдан ойлгодог,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих