Аминч занг яаж шийдвэрлэх вэ

2020-11-30

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. ‘Өөрийнхөө төлөө’ гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Чи шагнуулахгүй; Бурхан чамайг санахгүй. Ингэх нь бүхэлдээ хий дэмий хэрэг бус уу?(“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бид өөрсдийгөө зарлагадаж, үүргийнхээ төлөө багахан зовж болох ч Бурханыг сэтгэл хангалуун байлгах сэдэлгүй, бас үнэнийг хэрэгжүүлэх тухай ямар ч гэрчлэлгүй зүгээр л өөрсдөө сэтгэл хангалуун байдаг бол Бурхан үүнийг мууг үйлдэж байна гэж үздэгийг Бурханы үгээс харж болно. Бурхан үүнд ой гутдаг. Хоёр жилийн өмнө нэг эгч чуулганы ажлыг үймүүлж байгааг би анзаарсан ч үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримталж зүрхлээгүй, тэр эгчийг гомдоохоос айсан. Тэгээд цаг тухайд нь эгчийн үйлдлийг илчилж, мэдээлээгүй нь манай сайн мэдээний ажилд хохирол учруулсан. Үүнд миний буруу ч бас байсан юм. Энэ талаар бодох болгондоо маш их харамсаж, өөрийгөө зэмлэдэг.

2018 оны 3-р сарын сүүлээр Чэнь эгч манай багт удирдагчаар орсон юм. Хэсэг хугацааны дараа, тэр эгч үүрэгтээ хариуцлагагүй байгааг би олж мэдсэн. Заримдаа бидний номлосон хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлах хүсэлтэй байхад эгч цаг тухайд нь нөхөрлөл, гэрчлэл зохицуулдаггүй байсан. Энэ нь сайн мэдээний ажлыг хойш татсан юм. Би нөхөрлөл хийхээр эгчийг олж уулзаад муугаар хүлээж авах вий гэж айсандаа асуудлыг нь дөнгөн данган хөндлөө. Эгч давхар өөр үүрэгтэй байгаа болохоор амжсангүй, гэхдээ дараа нь илүү сайн хийнэ гэж тайлбар тавьсан. Эгч асуудлыг дэндүү хөнгөн хуумгай хүлээж авч байгаа нь шууд харагдлаа. Тэгээд асуудал ноцтой байгааг олж харахгүй байсан. Дахин тийм юм болж, чуулганы ажлыг саатуулах вий гэсэндээ нэмж юм хэлэх ёстой гэдгээ би ойлгосон юм. Гэхдээ яг ам нээх гэж байхдаа, “Эгч хариуцаж байгаа, харин би зүгээр л багийн гишүүн. Асуудлыг нь хэлж өгвөл эгч намайг хэрээс хэтэрч, хошуу дүрж байна гэж бодоод, биеэ тоосон, ухаангүй гэж хэлэх биш үү? Больж үзье. Би юу ч хэлэхгүй. Эгч хариуцаж байгаа юм чинь энэ үүрэг хэр чухлыг мэдэх учиртай. Цаашид эгч асуудлаа зохицуулна биз” гэж бодлоо. Тэгээд бага зэрэг түгшсэн ч дахин энэ талаар цухуйлгаагүй.

Төд удалгүй Итгэлээр Зөвтгөгдсөн Чуулганы номлогч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг хүслээ. Цаг үнэхээр давчуу байсан ч ийм чухал мөчид би Чэнь эгчтэй холбоо барьж чадаагүй болохоор нөхөрлөл хийлгэх гэж өөр сайн мэдээний багийн удирдагчийг яаран оллоо. Чэнь эгч олж мэдсэнийхээ дараа намайг ширүүхэн зэмлэж, “Яагаад та өөр багийн удирдагчаар үүнийг хийлгэж байгаа юм бэ? Юмыг цаг тухайд нь амжуулаагүй нь миний асуудал, ямар ч асуудал миний хариуцлага. Өөр хүнийг оролцуулах нь зарчимд нийцэхгүй” гэсэн. Би эгчтэй нөхөрлөж, энэ асуудлын талаар ярилцмаар байсан ч бодлоо өөрчлөн, “Харьцаж, загнасных нь дараа өөрийг нь шууд шүүмжилбэл эгч намайг юу гэж бодох юм бэ? Бид хоёр байнга тааралддаг. Хэрвээ муудалцчихвал эгч намайг хүнд байдалд оруулж магад. Больж үзье. Санаа зовох юм бага байсан нь дээр. Зүгээр л өөрийнхөө үүргийг сайн биелүүлэх минь” гэж бодлоо. Тэгээд хэлмээр байсан үгээ хэлсэнгүй.

Сар орчмын дараа Христийн нэг чуулганы хамтран зүтгэгч Төгс Хүчит Бурханы ажлыг сонирхох болж, энэ талаар би Чэнь эгчид хэд хэдэн удаа сануулсан юм. “Та ахад нөхөрлөл хийх хүн зохицуулах ёстой шүү” гэж хэлсэн. Эгч тухайн үед зөвшөөрсөн ч гайхмаар нь юу ч зохицуулалгүй хоёр хоног алдлаа. Би маш их уурлаж, “Танд маш олон удаа хэлж, яаралтай байна гэлээ. Яагаад та үүнийг өчүүхэн ч болов нухацтай хүлээж аваагүй юм бэ? Үгүй ээ, сайн мэдээний ажил маань энэ маягаар саатахыг зүгээр хараад сууж чадахгүй. Багийн ах эгч нартай хэлэлцэж, эгчийн асуудлын талаар юу хийж болохыг харах ёстой” гэж бодлоо. Гэхдээ бусадтайгаа холбоо барьдгийн даваан дээр дахиад л сэтгэл хоёрдсон. Хүн болгонтой энэ тухай хэлэлцэж байгааг минь Чэнь эгч олж мэдвэл намайг өөрийг нь албаар онилж байна гэж бодож магадгүй. Эгчийг гомдоочихвол надаас хариугаа авч, үүргээс минь чөлөөлөх шалтаг олж магад шүү дээ. Дуугүй явсан нь аминд өлзийтэй гэж бодоод, өөр хүн энэ талаар ярьтал хүлээе гэж шийдсэн.

Тэр орой, Чэнь эгч хэчнээн олон зүйл орхигдуулсныг бодоод үнэхээр санаа зовж эхэлсэн ч бас л илэн далангүй хэлж зүрхлээгүй. Би үнэхээр хариуцлагаа биелүүлэхгүй байсан юм. Тэгээд сэтгэл түгшсэндээ Бурханы өмнө очин залбирлаа. Залбирсны дараа Бурханы ийм үгийг уншсан юм: “Хүний хүн чанарын хамгийн үндсэн, чухал бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, хүн чанар муутай хүн юм. Үүнийг сайтар задлан шинжилцгээе. Энэ хүн завхарсан хүн чанарыг яаж харуулдаг болохоор хүмүүс түүнийг хүн чанаргүй гэдэг юм бэ? Тийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг вэ? Ямар онцгой илрэлийг тэд харуулдаг вэ? Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй… Үүргээ биелүүлэхдээ асуудал олж хараад ам нээдэггүй хүмүүс ч бий. Бусад нь саад тотгор, үймээн самуун учруулж байгааг харсан атлаа тэднийг зогсоох юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхардаггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэд өөрийнхөө нэрэлхүү зан, нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол, нэр төрийн төлөө л үг хэлж, үйлдэж, онцгойрч, хүчин чармайлт гаргаж, хүч зардаг… Ийм хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? Ийнхүү авирладаг мөс чанар, эрүүл ухаангүй хүн өөрийгөө буруутгадаг уу? Ийм төрлийн хүний мөс чанар ямар ч хэрэгцээгүй байдаг бөгөөд тэд хэзээ ч өөрийгөө буруутгаж байгаагүй. Тэгвэл тэд Ариун Сүнсний зэмлэл юм уу сахилгажуулалтыг мэдэрч чадах уу?(“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханы үг зүрхэнд шууд хүрсэн. Би яг Бурханы илчилж байгаа төрлийн хүн байсан биш үү? Мөс чанар, хүн чанаргүй, бас үүрэгтээ хариуцлагагүй байсан. Өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд надад хамаагүй гэсэн хандлага баримталсан. Бурханы хүслийг бодолцож, чуулганы ажлыг хамгаалаагүй. Чэнь эгч үүрэгтээ нухацтай ханддаггүй, зүгээр л дөнгөн данган хийдэг, бас сайн мэдээний ажлыг маань аль эрт хохироосон гэдгийг би сайн мэдэж байсан шүү дээ. Үүнийг нөхөрлөлдөө хэлж өгөх ёстой байсан юм. Гэхдээ намайг бусдын хэрэгт бүү хошуу дүр гэх вий гэж айгаад эгчийн асуудлыг дурдаад л өнгөрсөн. Үүний дараа эгч өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Асуудлыг дахин сөхөж, үүргээ тийм маягаар биелүүлэхийн уг чанар, үр дагаврыг шинжилмээр байсан ч эгчийг гомдоох вий, дараа нь эгч намайг хүнд байдалд оруулж, үүргээс минь халах вий гэж айгаад нүдээ анин, тоолгүй өнгөрөөсөн юм. Багийн удирдагч үүргээ дөнгөн данган хийхийг харах зуураа би өөрийн нэр нүүр, байр суурь, ашиг сонирхлыг л хамгаалах гээд Бурханы гэрийн төлөө тэмцэж зүрхлээгүй. Мөс чанар минь хаа байв? Гамшиг улам бүр ноцтой болж байгаа учраас илүү олон хүн үнэн замыг судалж байх ёстой. Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүмүүсээр хүлээн авхуулах нь эн тэргүүний асуудал. Гэтэл би үүнд хариуцлага хүлээгээгүй. Бурханы гэрийн ашиг сонирхлыг биш, өөрийгөө л хамгаалахыг хүсээд Бурханы хүслийг анхаараагүй. Би маш аминчхан байж. Ингэж бодоод Бурханы урмыг үнэхээр хугалснаа мэдэрлээ. “Энэ хэвээр яваад байж болохгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх арга олох ёстой” гэж бодсон. Тэгээд энэ тухай хэлэлцэж, Чэнь эгчийн асуудлыг яаж шийдвэрлэж болохыг харахаар багийн зарим ах эгчтэй холбогдлоо. Эгчийн ачааллыг хөнгөлөхийн тулд өөр хүн хамт ажиллуулах хэрэгтэй гэдэг дээр хүн болгон нэгэн дуугаар санал нэгдсэн. Ингэснээр тэд бие биедээ тусалж, нэг нэгнээ ажиглаад байж чадна.

Би тэр өдрийн үдээс хойш Чэнь эгч рүү залгаад, бид юу хэлэлцсэн талаар хэлж, эгчийн ойрын үеийн гүйцэтгэл, сайн мэдээний ажилд учруулсан хор хохирлыг нэгд нэггүй хөндлөө. Гайхмаар нь, Чэнь эгч ааш авиртаа өчүүхэн ч харамсаж, гэмшээгүй, харин бидний төлөвлөгөөнөөс шууд татгалзаж, хэнтэй ч хамт ажиллах хэрэггүй гэж гөжүүдлэн хэллээ. Эгч өөрийгөө огт мэдэхгүй байгааг хараад би үргэлжлүүлэн нөхөрлөсөн ч эгч намайг дуусаа ч үгүй байхад хийх юм гарлаа гээд утсаа тасалчихлаа. “Чэнь эгч байр суурьтай атлаа бодитой ажил хийдэггүй, бас хамтрагчтай болохыг хүсэхгүй байна. Энэ нь дарангуй явдал биш үү? Энэ чигээрээ явбал Бурханы гэрийн ажлыг саатуулна. Би энэ асуудлыг эгчид хэлж өгөх ёстой” гэж би бодсон юм. Дараачийн хэд хоногт нь эгчид мессеж явуулсаар байсан ч огт хариу ирээгүй юм. Би маш их санаа зовж, Бурханы гэрийн ажил саатахыг зүгээр л харж байсан юм. Энэ талаар чуулганы удирдагчид цаг алдалгүй мэдээлэх ёстой гэж бодож байсан ч яг тэгэх гэж байхдаа дахиад л бултмаар санагдлаа. “Удирдагчтай ярьсан хүн нь би гэдгийг Чэнь эгч олж мэдвэл яах бол? Гомдоод, намайг үүргээс халах шалтаг бодож олбол яана? Бас ах эгч нар намайг дандаа Чэнь эгчийг шүүмжилж, шударга бус хандаж байна гэж хэлбэл яах юм бэ?” гэж бодоод үнэхээр сэтгэл хоёрдлоо. Юм хэлэхгүй бол багийн ажил хэцүүдэхийг зүгээр харсан болно. Гэхдээ юм хэлчихвэл эгчийг гомдоож магадгүй. Яг тэр үед над дээр нэг эгч ирээд, өөр багт нэгдэх сонирхол байна уу гэж асуулаа. “Өөр үүрэг биелүүлбэл сайхан аа, тэгвэл энэ багаа орхиод явж болно. Тэгээд өдөр болгон буруутайгаа мэдэрч, шаналахгүй” гэж бодсон. Дараа нь өөрийн бодлыг багийнхаа өөр нэг эгчид хуваалцлаа. Эгч үүнийг сонсчхоод, “Та манай багийн хамгийн ахмад гишүүн, бас ажлаа хамгийн сайн мэддэг нь шүү дээ. Чэнь эгч манай багийн асуудлыг хараагүй царайлж байна. Та үнэхээр явахад оновчтой цаг гэж бодож байна уу?” гэлээ. Ингэж хэлэхээр нь сэтгэл шимширсэн. Би багийн ажлыг хэнээс ч сайн мэддэг юм байж Бурханы гэрийн ажил саатаж байгааг зүгээр л харж байсан гэдгээ ухаарлаа. Хараагүй мэт царайлаад зогсохгүй зугтахыг хүссэн. Энэ нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа хэрэг биш байсан. Би Бурханы өмнө очиж залбиран, намайг замчлаач гэж гуйсан юм.

Дараа нь сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи эерэг талаас орж, идэвхгүй бус, идэвхтэй байх ёстой. Ямар ч нөхцөлд, хэнд ч, юунд ч ганхахгүй байх учиртай, бас хэний ч үгийн нөлөөнд автаж болохгүй. Чи тогтвортой зан чанартай байх ёстой ба хүмүүс юу ч гэсэн, үнэн гэж мэддэг зүйлээ даруй хэрэгжүүлэх учиртай. Хэнтэй ч нүүр тулж байсан, дотор чинь үргэлж Миний үг ажиллаж байх ёстой; Надад хийсэн гэрчлэлдээ бат зогсож, Миний ачаанд анхаарал хандуул. Чи өөрийн гэх бодолгүйгээр хүмүүстэй сохроор санаа нийлэн, будилж болохгүй, харин оронд нь бат зогсож, Надаас ирээгүй зүйлсээс татгалзах зоригтой байх ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйл буруу байгааг тодорхой мэдсэн ч ам нээдэггүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш. Хэрвээ чи ямар нэгэн зүйл буруу байгааг мэдээд сэдвээ өөрчилсөн ч Сатан замыг чинь хаадаг бол—чи ямар ч үр нөлөөгүй ярьж, эцсээ хүртэл тууштай явж чаддаггүй бол—зүрх сэтгэлд чинь одоо ч айдас байна. Энэ нь Сатаны бодлоор дүүрэн хэвээр байгаа хэрэг биш үү? Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилгыг өөрийнхөө дотор биелүүлж чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг хэрэгжүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Асуултуудыг ар араас нь унштал Бурхан яг өмнө минь зогсоод, надад хариуцлага тооцож байх шиг санагдаж, үг болгон нь цохилт болсон. “Би Бурханы ачааг анхаарсан бил үү? Бурханы төлөө зөв шударга байдлыг хэрэгжүүлсэн үү? Үнэнийг тууштай хэрэгжүүлсэн үү?” гэж өөрөөсөө бас асууж байсан юм. Хариулт нь бүгд “Үгүй” байлаа. Бурханы нигүүлслээр би тийм чухал үүрэг гүйцэтгэхээр өргөгдсөн, тийм болохоор хариуцлага хүлээж, үүргээ сайн биелүүлэхийн тулд ах эгч нартай хамт ажиллах ёстой. Багийн удирдагч юмыг аргацааж, сайн мэдээний ажлыг удаа дараа саатуулж байгааг би харсан. Эгч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч байсан юм. Би тэмцэж, эгчийг мэдээлэх ёстой байж. Гэхдээ эгчийг гомдоож, үүргээ алдах вий гэж айсандаа нүдэн балай чихэн дүлий царайлж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэхийг нь зүгээр л хараад би өндийн босож, үүнийг хамгаалаагүй. Би маш аминчхан, жигшүүртэй, шударга ёсны ямар ч мэдрэмжгүй, хариуцлагагүй байж! Тэгээд алхам бүрдээ нэр нүүр, байр сууриа хамгаалсан. Би Бурханы гэрийн сайн мэдээний ажлыг Чэнь эгч шиг үймүүлээгүй ч асуудал харчхаад хэлээ хазан, үнэнийг хэрэгжүүлээгүй юм. Энэ нь Сатаны талд орж, Бурханы гэрийн ажлыг зүгээр л сүйтгүүлж байсан хэрэг бус уу? Би тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр Сатаны гар хөл болж, гаднын хүний талд орж байсан биш үү? Ингэж бодоод өөрийгөө үнэхээр үзэн ядлаа. Би яаж ийм аминчхан, ямар ч хүн чанаргүй байж чадав аа? Энэ чигээрээ яваад байж болохгүй, маш болгоомжтой хөдөлж, өөрийгөө л хамгаалаад байж болохгүйг би мэдэж байсан. Үнэнийг хэрэгжүүлж, шударга ёсны мэдрэмжтэй хүн байж, Бурханы талд орж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой байлаа. Тэр мөчид Чэнь эгчийг мэдээлэхээр шийдсэн. Яг тэгтэл зарим шинэ итгэгч цуу яриа сонссоныхоо дараа сул дорой, сөрөг болсон талаар нэг эгчээс сонслоо. Чэнь эгч тэдэнтэй цаг тухайд нь нөхөрлөж, асуудлыг нь шийдвэрлэх хэн нэгнийг зохицуулаагүйгээс болж тэд төөрөлдөөд бараг итгэхээ больсон байлаа. Үүнийг сонсоод би өөрийгөө жигшсэн. Үнэнийг хэрэгжүүлээгүйн минь аймшигт үр дагавар энэ байсан юм! Дараа нь багийн зарим гишүүн бүгд Чэнь эгчийн асуудлыг чуулганы удирдагчид хамтдаа хэлсэн. Удирдагч энэ талаар судлаад, эгчийг тэр өдөрт нь халсанд би гайхсан шүү. Удирдагч дараа нь намайг загнан, “Эгч ийм удаан ажил саатуулсан байтал та энэ талаар огт хэлэхгүй байна гэнэ ээ?” гэсэн. Үүнийг сонсоод би бүр ч их харамсаж, буруутайгаа мэдэрсэн.

Эгчийг үүрэгтээ хариуцлагагүй хандаж, Бурханы гэрийн ажлыг үргэлж хойш татдагийг мэдсээр байж яагаад илчилж, мэдээлэхээр огт тэмцээгүй вэ гэдэг талаар хожим нь би өөрийгөө эргэцүүллээ. Үнэнийг хэрэгжүүлээгүйн минь уг үндэс юу байв? Бурханы үгээс ингэж уншсан: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг вэ? Яагаад чи байр сууриа хамгаалдаг вэ? Яагаад сэтгэл хөдлөл чинь маш хүчтэй байдаг вэ? Яагаад чи зөв шударга бус зүйлд дуртай байдаг вэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дуртай байдгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн зөвшөөрөхдөө тун дуртай байдаг вэ? Энэ нь Сатаны хорыг агуулдгаас нь болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирладгийг нь асуувал тэд ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүмүүс бүгд боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Энэхүү үг нь яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүн үүнийг эзэмших үед энэ нь хүний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(“Христийн ярианы тэмдэглэл” ном). Үнэнийг хэрэгжүүлээгүйн цаад шалтгаан нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрийгөө хамгаалахын тулд чимээгүй бай, буруушаалтаас зугтахаар хичээ”, “Хүнд нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул”, “Бэрхшээл хэдий чинээ бага байна, төдий чинээ сайн”, “Шулуун модыг эхлээд тайрдаг” гэх мэт Сатаны амьдрах гүн ухаанд автсан байсантай минь холбоотойг Бурханы үг надад харуулсан юм. Эдгээр нь аль эрт миний нэг хэсэг болж, миний уг чанар болсон байсан юм. Би эдгээрийн дагуу амьдарч ирсэн болохоор аминчхан, зальхай, хувиа хичээсэн болж, асуудалтай тулгарах үедээ шууд л өөрийн эрхгүй хувийн ашиг сонирхлоо хамгаалсан. Би итгэгч болохоосоо өмнө ажил, амьдралдаа хүн гомдоох вий гэж аймагцаа л тэднийг буруу юм хийсэн ч үг дуугүй өнгөрдөг байлаа. Тэгээд итгэгч болсныхоо дараа ч эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарсаар байж. Би өөрийн эрхгүй үүрэг дэх ашиг сонирхлоо хамгаалаад, үнэнийг хэрэгжүүлж чадаагүй. Чэнь эгч үүний нэг жишээ байлаа. Эгч бодитой ажил хийгээгүй, санал зөвлөгөө сонсож чаддаггүй, хуурамч удирдагч гэдгийг би харсан болохоор саналаа илэрхийлж, эгчийг мэдээлэх ёстой байсан юм. Гэхдээ мэдээлээд юунд ч хүрэлгүй, үүргээ алдах вий гэж айсан. “Шулуун модыг эхлээд тайрдаг”, “Бэрхшээл хэдий чинээ бага байна, төдий чинээ сайн” гэдэг нь миний амьдралын гүн ухаан байсан. Би хулчгар амьтан байсан юм. Тэгээд саналаа хэлж зүрхлэлгүй хариуцлагагүй хүнд сүйтгэх боломж олгосон. Би маш аминчхан, зальхай байж. Үүргээ гүйцэтгэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах нь эерэг зүйл, ингэх нь Бурханы хүсэлд нийцдэг. Бурханы гэрийн ажлыг хэн нэгэн үймүүлэх үе бол Бурханы талд орж, Бурханы ашиг сонирхлыг хамгаалах цаг яг мөн. Бурхан сонгосон хүмүүсээсээ үүнийг шаарддаг. Энэ миний үүрэг, хариуцлага. Гэхдээ би эрсдэл гаргаж, ашиг сонирхлоо хохироохоос айгаад Бурханы гэрийн ажлын төлөө тэмцэж зүрхлээгүй. Тэгээд үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй. Би ямар гээч итгэгч байгаа вэ? Эрсдэл гаргахын оронд Сатантай хуйвалдаж, нүдэн балай чихэн дүлий царайлсан. Хариуцлагагүй хүнд Бурханы гэрийн ажлыг үймүүлэх боломж олгосон. Би саналаа хэлж зүрхлээгүй. Надад ямар ч ноён нуруу байгаагүй. Би ямар ч ёс жудаггүй, нэр төргүй амьдарч байж. Эгч Бурханы гэрийн ажлыг үймүүлж байгааг маш тодорхой харсан хэр нь хараагүй царайлаад зогсохгүй, зугтахыг хүссэн. Ингэснээр Сатаны талд орж, Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Энэ бол Бурханд үйлдсэн томоохон гэм буруу. Энэ талаар үнэхээр бодох нь ээ, би үнэнийг хэрэгжүүлж чадаагүй, бас Чэнь эгчийг мэдээлэх юм бол үүргээ алдана гэж айсан. Гэвч үнэндээ юу болсон бэ гэвэл бид бүхнийг мэдээлсний дараа Чэнь эгч шууд халагдсан юм. Энэ баримт намайг ичээж, Бурханы гэрт Христ болон үнэн ноёлдгийг харуулсан. Үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханы гэрийн ажилд саад болдог хэн ч энд байр суурь олж чадахгүй. Тэд гэмшихгүй бол хэзээ нэгэн цагт таягдан хаягдана. Гэхдээ би үнэний зарчимд үндэслэн юмыг хараагүй. Зүгээр л өөрийн эрх мэдэл, байр сууриар хязгаарлагдаж байсан юм. Удирдаж байгаа хүнийг даргаа гэж үзэж, түүнийг гомдоовол Бурханы гэрт байр суурь олж чадахгүй гэж бодсон. Бурханы гэр ямар ч эрх тэгш, шударга байдалгүй, ертөнц шиг харанхуй байна гэж бодсон. Би Бурханыг доромжилж байсан биш үү? Бурхан тийм орчин бүрдүүлж намайг илчлээгүй бол, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт байгаагүй бол сатанлаг гүн ухааны дагуу амьдарснаар ямар аймшигтай үр дагавар гардгийг би одоо ч мэдэхгүй байх байлаа. Үүнээс миний үнэхээр мэдэж авсан юм гэвэл итгэгчийн хувьд Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримтлах нь намайг үнэхээр амгалан, тайван болгодог юм билээ. Энэ бас итгэгчийн хийх ёстой зөв шударга зүйл шүү дээ. Дараа нь багийн гишүүн бид бүгд юу туулж, юу олж авсан тухайгаа нөхөрлөсөн. Ялангуяа Бурханы зөвт зан чанарын тухайд хүн болгон янз бүрийн түвшинд хичээл сурч авсан байсан юм. Багийн маань ажил яваандаа эргээд сайжирсан.

Үүний дараа би үүрэгтээ өөр багийн удирдагч болох Лиу эгчтэй сар гаруйн турш хамтран ажилласны дараа эгч биеэ тоосон, дарангуй гэдгийг олж мэдлээ. Эгч бусад хүний саналыг ер нь бараг хүлээн авдаггүй, Бурханы гэрийн ажлыг аль хэдийн үймүүлж байсан. Энэ удаад би чуулганы удирдагчид мэдэгдэх ёстойгоо мэдэж байлаа. Гэхдээ дараа нь, “Бид хамт ажиллаад нэг их удаагүй болохоор би эгчийг төдийлөн сайн мэдэхгүй шүү дээ. Би эндүүрсэн байж болох уу? Судлаад үзтэл эгч ноцтой асуудалгүй байж таарвал яана? Удирдагч болон бусад хүн намайг юу гэж бодох юм бэ? Өө эрж байна гэж бодох болов уу? Бас Лиу эгч олж мэдэх юм бол юу гэж бодох юм бэ? Яршиг, би юу ч хэлээд хэрэггүй юм байна” гэж бодсон. Үүнийг яг дарагдуулан өнгөрөөх гэж байтал мөс чанар маань намайг үнэхээр буруутгаж байгааг мэдэрлээ. Урьд нь Чэнь эгчийг амжиж мэдэгдээгүйгээс минь болж сайн мэдээний ажил үнэхээр хохирсон талаар саналаа. Үүнд би маш их харамссан шүү дээ. Тэгээд “Аминчхан, жигшүүртэй байдлаар амьдарч болохгүй. Энэ удаа харуусалтай үлдэж болохгүй” гэж бодсон. Яг тэгтэл Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм: “Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно(“Христийн ярианы тэмдэглэл” ном). Өөрийнхөө ашиг сонирхлыг бодолцолгүй Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавих хэрэгжүүлэлтийн замыг Бурханы үг надад өгсөн. Бусад нь намайг юу гэж бодохыг тоох ёсгүй, харин Бурханы гэрийн ажилд зөв зүйлийг хийх ёстой. Бид бие биеэ мэддэг болоод удаагүй, бас би эгчийг төдийлөн сайн мэддэггүй ч гэлээ эгчийн зан авир Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн гэдэг нь надад үнэхээр харагдсан. Харсан зүйлээ хэлж, сэдлээ залруулж, үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэдгээ мэдэж байлаа. Дараа нь удирдагчид Лиу эгчийн асуудлыг хэлэхэд, энэ талаар судалсны дараа эгчийг зарчмын дагуу халсан юм. Энэ мэдээг сонсоод тайвширч, тайтгаран, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалсан гэдгээ мэдэрсэн. Бас Бурханы үгээр амьдрах нь утга учиртай амьдрах цорын ганц зам гэдгийг үнэхээр мэдэрсэн шүү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуумгай байснаас үүдсэн хохирол

Кристен, Итали Би 2021 оны аравдугаар сараас шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Долоо хоногийн дараагаас надад сурах зүйл маш их байгааг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих