Аминч зангаа орхиод эрх чөлөөг мэдэрлээ

2021-01-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэвийн хүмүүсийн зан чанарт шударга бус, зальжин байдал байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг бөгөөд ганцаараа ажилладаггүй, амьдрал нь дундаж ч биш, доройтсон ч биш байдаг. Иймээс Бурхан бүгдийн дунд өргөмжлөгддөг; Түүний үг хүмүүсийн дунд тархаж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрч, Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс тэнгэрэлчүүдтэй адил: цэвэр, эрч хүчтэй, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 16-р бүлэг). Хэвийн хүний зан чанарт ямар ч шударга бус, ов мэхтэй, аминч, жигшүүртэй байдал байдаггүйг Бурханы үг харуулж байна. Бурханы даалгаврыг чин сэтгэлээсээ хүлээн авч, ах эгч нартай эвтэй ажиллаж, үүргийнхээ төлөө чадах бүхнээ хийх нь хүний хийж чадах ёстой хамгийн үндсэн зүйл. Би “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх”, “Багшийн мэддэг бүхнийг шавь нь мэддэг болмогц багш амин зуулгаа алдана” гэх мэт сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг байлаа. Огт хүний төрхгүй, аминчхан, жигшүүртэй, шударга бус, зальхай байсан. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар л эдгээр сатанлаг зан чанар минь өөрчлөгдөж эхэлсэн.

Аминч зангаа орхиод эрх чөлөөг мэдэрлээ

2018 оны 6-р сард Жан ах надтай хамт үүрэг гүйцэтгэхээр манай багт орсон юм. Тухайн үед би, “Энэ үүргийг гүйцэтгээд нэлээд удсан болохоор зарчмын ойлголттой болж, зарим нэг үр дүнд хүрлээ. Магадгүй нэг өдөр би энэ багаас гарч, илүү том хариуцлага үүрэх байх. Жан ахад хурдхан ажилдаа дасахад нь туслах хэрэгтэй юм байна, тэгвэл ах багийнхаа ажлыг хариуцаад явж чадна биз” гэж бодсон. Тэгээд үүрэгтээ эзэмшсэн үндсэн чадваруудаа зааж эхэлсэн дээ. Гурван сарын дараа Жан ах бүх зүйлийн талаар үндсэн ойлголттой болсон нь харагдаж, үнэхээр хурдан сайжирч байлаа. Тэр үед надад аюулд орсон мэт санагдаж, ингэж бодогдлоо, “Жан ах үүрэгтээ маш хурдан сайжирч байна. Энэ маягаараа явбал удахгүй надаас илүү гарах нь ээ? Ахын хурдан сайжирч байгааг удирдагч олж мэдвэл чухал албан тушаалд томилох биш үү?” Ингэж санагдахаар нь, “Үгүй ээ, би үгээ гамнах хэрэгтэй. Цаашид мэддэг бүх зүйлээ хэлж өгөөд байж болохгүй” гэж бодлоо. Тэр үеэс хойш ажил дээр Жан ахын чадвар жаахан дутуу санагдвал мэдлэгээ бүрэн хуваалцалгүй зүгээр л ганц хоёр өнгөцхөн юм хэлж өгдөг болсон. Ингэх буруу гэдгийг мэдэж байсан ч “Багшийн мэддэг бүхнийг шавь нь мэддэг болмогц багш амин зуулгаа алдана” гэх хуучны үг дараа нь санаанд орсон юм. Ах анхаарлын төвд байвал би яаж өөрийгөө сайн харуулах болж байна? Ах миний дээр гарахыг би хүлээн зөвшөөрч чадаагүй. Хамт ажиллах явцдаа би Жан ахыг юу ч асуулаа гэсэн хагас дутуу хариулаад, үлдсэнийг нь хэлдэггүй байлаа.

Удалгүй удирдагч чухал ажил хэлэлцэх гэж Жан ахыг олж уулзсан байсан. Энэ талаар сонсоод зүрх дэлслээ. “Энэ багт би Жан ахаас илүү удсан шүү дээ. Удирдагч яагаад надтай ярилцъя гээгүй юм бэ? Би ахын чинээнд хүрэхгүй гэж үү? Би л ахад зааж сургаж ирсэн дэг, гэтэл одоо намайг гадуурхаад, ахыг л гээд байх юм. Ах анхаарлын төвд орж, би мартагдлаа. Намайг зааж сургаад байвал ах бүр ч хурдан сурах биш үү? Ахыг чухал албан тушаалд оччихвол намайг хэн хүндлэх болж байна?” гэж бодсон. Тэгээд тэр үеэс хойш хамт ажиллахдаа Жан ахад бэрхшээл тулгарсан харагдвал тусалъя гэхээ больсон. Тэдгээрийг цаг тухайд нь шийдээгүйгээс болж манай ахиц удааширч, эцэстээ чуулганы ажлыг хойш татсан юм. Би жаахан буруутай санагдаж, эвгүй байсан ч өөрийгөө огт эргэцүүлээгүй. Нэг өдөр миний суга гэнэт загатнаж эхэллээ, би яаж ч хичээгээд болиулж чадаагүй. Бүр түрхлэг түрхээд ч нэмэр болоогүй шүү. Маргааш нь суга маш их өвдөж эхлэн, хөдөлгөхийн аргагүй болсон. Энэ өвчин тохиолдлын зүйл биш гэдгийг ухаараад Бурханы өмнө очин залбирч, эрж хайсан юм. “Өө Бурхан минь, энэ өвчин гэнэтхэн л эхэллээ. Үүний цаана Таны хүсэл байгааг мэдэж байна. Гэхдээ би дэндүү мэдрэмжгүй болохоор Таны хүсэл юу болохыг мэдэхгүй байна. Намайг гэгээрүүлж, замчлаач дээ” гэж залбирсан.

Тэгээд нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы ийм үг гэнэт санаанд орлоо. “Хэрэв чи байгаа бүхнээ зориулахыг хүсэхгүй, үүнийгээ нууж, далд хийж, үйлдэлдээ зальхай байж…(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Эндээс би ухаарсан. Ахыг надаас илүү гарах вий гэж айн, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэлдэн амьдарч байсан болохоор ажилдаа би хэзээ ч илэн далангүй байгаагүй, бас ахтай мэдлэгээ хуваалцахыг хүсээгүй. Бурхан намайг өөрийгөө эргэцүүл гэсэндээ тэр өвчнөөр анхааруулга өгч байгааг би ойлгосон юм. Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Үл итгэгчдэд тодорхой нэг төрлийн завхарсан зан чанар байдаг. Тэд бусад хүнд мэргэжлийн хэсэгхэн мэдлэг, чадвар зааж өгөхдөө ‘Багшийн мэддэг бүхнийг шавь нь мэддэг болмогц багш амин зуулгаа алдана’ гэх үзэл санаанд итгэдэг. Тэгээд мэддэг бүхнээ бусдад зааж өгөх юм бол хэнээс ч хүндлэл хүлээхээ больж, байр сууриа алдчихна гэж боддог. Ийм учраас тэд энэ мэдлэгээсээ заримыг нь нуун дарагдуулж, мэддэг зүйлийнхээ наян хувийг л хүмүүст заагаад, зарим аргаа заавал авч үлдэх хэрэгтэй гэж үздэг. Энэ л багшийн зэрэг дэвээ харуулж чадах цорын ганц арга гэж боддог. Үргэлж мэдээлэл нуун дарагдуулж, далд санаагаа нууна гэдэг ямар төрлийн зан чанар вэ? Энэ бол ов мэхтэй байдал юм… Хүн болгонд хамгийн өнгөцхөн, үндсэн юм хэлж өгчхөөд мэдлэг нуун дарагдуулаагүй гэж бүү сана; тэгж болохгүй. Заримдаа чи хэдхэн онол юм уу хүмүүс үгчлэн ойлгож болох зүйлийг л зааж магад, гэхдээ шинээр суралцагсад мөн чанар, гол асуудлын аль алийг ухаарч огт чаддаггүй. Чи дэлгэрэнгүй ярих юм уу нарийн ширийнийг хөндөлгүй зүгээр л тоймлохын хажуугаар ‘За ямартай ч би чамд хэлж өглөө, бас ямар нэг юм санаатайгаар нуугаагүй шүү. Хэрвээ чи ойлгохгүй бол хэв чанар чинь дэндүү муугаас л болсон болохоор намайг битгий буруутгаарай. Одоо Бурхан чамайг яаж удирдан чиглүүлэхийг л харах хэрэгтэй’ гэж бодсоор байдаг. Ийм бодол ов мэх агуулдаг, тийм биз дээ? Ингэх нь аминчхан, жигшүүртэй биш үү? Яагаад чи зүрх сэтгэл дэх бүх зүйл, ойлгодог бүхнээ хүмүүст зааж өгч чаддаггүй юм бэ? Оронд нь яагаад мэдлэгээ нуун дарагдуулдаг юм бэ? Энэ бол чиний санаа зорилго, зан чанарт байгаа асуудал.” Бурханы үг яг миний нөхцөл байдлыг илчилсэн байсан. Би алдар нэр, албан тушаалдаа хоргодоод, эзэмшсэн чадвараа ахад зааж өгөхийг хүсээгүй. Багшийнхаа суудлыг шавь нь булаана гэж бодоод ах үүнийг сурчхаад надаас хол түрүүлэх вий гэж айсан юм. Үргэлж илэн далангүй биш байснаараа би аминч, жигшүүртэй, шударга бус сатанлаг уг чанартаа хянуулж байсан биш үү? Бас Жан ах манай багт дөнгөж орж байсан үеийг бодсон. Би ахыг чуулганы ажилд аль болох түргэн дадаасай гэсэн сэдлээр ахад зааж сургасан. Тэгвэл үүргээ хүлээлгэж өгөх хүнтэй болно, учир нь би илүү чухал албан тушаалд очно гэж найдаж байсан юм. Гэхдээ ах юмыг хурдан сурч, удирдагчид үнэхээр үнэлэгдэж байгааг хараад би үнэхээр санаа зовсон. Ах ийм сайн байгаад байвал эрт орой хэзээ нэгэн цагт надаас илүү гарна, миний орыг эзэлнэ гэж түгшсэн юм. Тийм болохоор мэддэг зүйлээ хэлж өгмөөргүй байсан. Заримдаа ахын үүрэгт бэрхшээл тулгарсныг мэдчихээд тусалмааргүй санагдаж, эцэстээ энэ нь чуулганы ажилд саад болдог байлаа. Би Бурханы гэрийн ажлыг огт бодолцолгүй, үргэлж нэр төр, албан тушаалаа хамгаалах гэж л ажиллаж байснаа олж харсан. Би үнэхээр л маш аминчхан, ов мэхтэй байж. Бурхан намайг цаг тухайд нь сахилгажуулж, тийм өвчин тусгаагүй бол би өөрийгөө эргэцүүлэхгүй л байх байсан. Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Итгэгч болсноосоо хойш чи Бурханы үгийг идэж уусан; Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, авралыг нь хүртэхийг хүссэн. Гэвч хэрэв чиний үйлддэг зарчим, аливааг хийж, хүний хувиар биеэ авч явдаг чиглэл өөрчлөгдөөгүй бол, хэрэв чи үл итгэгчидтэй адил бол Бурхан чамайг итгэгч гэж хүлээн зөвшөөрөх үү? Хүлээн зөвшөөрөхгүй. Тэр чамайг үл итгэгчийн замаар явсаар л байна гэж хэлнэ. Иймээс чи үүргээ гүйцэтгэж байна уу, мэргэжлийн мэдлэг эзэмшиж байна уу хамаагүй, хийдэг бүх зүйлдээ зарчмыг баримтлах ёстой. Хийдэг бүх зүйлдээ үнэний дагуу хандаж, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Чи асуудал шийдвэрлэж, өөрт илэрсэн завхарсан зан чанарыг шийдвэрлэж, алдаатай арга зам, бодлоо шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах ёстой. Эдгээрийг үргэлжлүүлэн даван туулах ёстой. Нэг талаар чи өөрийгөө шинжих ёстой. Тэгмэгцээ завхарсан зан чанар илрүүлбэл үүнийгээ шийдвэрлэж, даван туулж, хаях ёстой. Эдгээр асуудлыг шийдвэрлээд, завхарсан зан чанартаа үндэслэн аливааг хийхээ больж, өөрийн сэдэл, ашиг сонирхлыг орхин үнэний зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг болсон тэр цагт л чи Бурханыг үнэхээр дагадаг нэгний хийх учиртай зүйлийг хийж байх болно.” “Тэрхүү мэргэжлийн мэдлэгийн мөн чанар, гол санаа буюу бусдын ухаж, ойлгоогүй зүйлсийг чи хүмүүст хэлж, ингэснээр хүмүүст бүх хүч чадлаа дайчлан үүрэх, улмаар илүү гүн гүнзгий, илүү боловсронгуй бүр ч олон зүйлийг ойлгож авах боломж олгох ёстой. Чи энэ бүх зүйлээр хувь нэмэр оруулбал энэ үүргийг болон Бурханы гэрийн ажлыг гүйцэтгэж буй хүмүүст эдгээр нь ашиг тусаа өгнө… Ихэнх хүн анх мэргэжлийн мэдлэгийн зарим нэг талтай танилцахдаа үгчилсэн утгыг нь л ойлгож чаддаг, харин гол асуудал, мөн чанарт хамаарах хэсгийг ухаарч чаддаг болоход хэсэг хугацааны дадлага шаардлагатай. Хэрвээ чи эдгээр нарийн ширийн зүйлийг аль хэдийн ухаарсан бол тэдэнд шулуухан хэлэх хэрэгтэй; үүнийг ойлгохын тулд ийм тойруу замаар явж, маш их цаг зарцуулахад тэднийг бүү хүргэ. Энэ бол чиний хариуцлага, чиний хийх ёстой зүйл. Чи юуг гол санаа, мөн чанар нь гэж боддогоо тэдэнд хэлсэн цагт л юу ч нуун дарагдуулаагүй байх болно, тэгсэн цагт л чи аминч биш байх болно.” Би үүргээ биелүүлэхдээ өөрийгөө эргэцүүлэхэд төвлөрч, аминч, жигшүүртэй сатанлаг уг чанараа засахын тулд үнэнийг эрж хайх хэрэгтэй гэдгээ Бурханы үгээс ухаарсан юм. Буруу бодол санаагаа орхиж, үүрэгтээ ах эгч нартай нэгдэн ажиллаж чаддаг байх хэрэгтэй байсан. Үнэний тухайд ч, ажлын тухайд ч бид дор бүрнээ маш их дутагдалтай болохоор ах эгч нар үүрэгтээ бие биедээ тусалж дэмжиж, ойлгодог зүйлээ илэн далангүй нөхөрлөх хэрэгтэй гэдгийг би ухаарсан. Ийм маягаар нэг нэгнийхээ дутагдлыг нөхвөл ажил удаашрах магадлал хавьгүй бага. Үнэндээ Жан ахаас арай илүү чадварлаг байгаа минь тэр чигтээ Бурханы сайхан сэтгэлийн ач шүү дээ. Би Бурханы хүслийг анхаарч, аминч байдлаа орхиж, ахыг хурдхан үүргээ сайн биелүүлж чаддаг болтол нь мэддэг бүхнээ зааж өгөх ёстой байж. Тэр л Бурханы хүсэлд нийцэх байж. Үүнийг ойлгомогцоо би бушуухан Бурханы өмнө очиж залбираад буруу сэтгэлгээгээ орхиж, аминч, жигшүүртэй сатанлаг зан чанарынхаа дагуу амьдрахаа больё гэж хүссэн юм. Дараа нь Жан ахыг олж уулзаад ямар байдалд байснаа үнэнчээр ярьж, эдгээр сатанлаг зан чанараа шинжиллээ. Бас эзэмшсэн чадварынхаа гол зүйлсийг ахад хэлж өгсөн. Энэ маягаар хэрэгжүүлж эхлэхэд сэтгэл нэлээд тайвширч, эрүүл мэндийн асуудал маань ч нэг л мэдэхэд алга боллоо.

Үүнийг туулсны дараа өөрийгөө аль эрт өөрчлөгдсөн гэж бодсон ч эдгээр сатанлаг зан чанар үнэхээр гүн шингэсэн байж. Тохирох нөхцөл нь бүрдмэгц би өнөөх хороо өөрийн эрхгүй харуулж эхэлсэн дээ.

2019 оны 3-р сард Жан ах бид хоёр чуулганы удирдагчаар зэрэг сонгогдлоо. Эхэндээ бид хоёр үнэхээр сайн хамтран ажилладаг байсан. Чуулганы дотоод асуудлыг ч, өөрсдөдөө тулгарсан бэрхшээлийг ч, бид хоёр цугтаа үнэнийг эрж хайн, шийдвэрлэж чаддаг байлаа. Гэхдээ нэг өдөр чуулганы нэг хүн, “Үнэний талаарх Жан ахын нөхөрлөл нэлээд бодитой юм, бас ах үүрэгтээ үнэхээр хариуцлагатай ханддаг шүү” гэхийг би сэм сонссон юм. Үүнийг сонсоод сэтгэл дахиад л үймэрч, “Жан ах надаас илүү гарах юм бол удахгүй би ямар ч нэр хүндгүй болох нь!” гэж бодсон. Үүний дараа би ажлын бүх хэлэлцүүлэгтээ зөвхөн алдаа, дутагдлыг л хэлж өгөөд тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэх арга замыг хэлэлгүй үлдээсэн юм. Заримдаа ахыг эрж хайх гэж ирвэл дэндүү ихийг ойлгоод, надад онгирох боломж өгөлгүй асуудлыг шууд шийдчих вий гэж айсандаа зүгээр л шүд зуун, ганц хоёр юм хэлж өгдөг байлаа. Нэг удаа Жан ах сул дорой байгаа хэдэн ах эгчид дэмжлэг үзүүлэхээр явах гэж байсан санагдаж байна. Ах зөв нөхөрлөл хийхгүй бол үр дүн гарахгүй гэж айгаад ямар үнэн дээр төвлөрсөн нь дээр вэ гэж надтай зөвлөлдөхөөр ирсэн юм. Гэхдээ тэр үед ахад мэддэг бүхнээ хэлж өгөөд, ах очоод асуудлыг зохицуулчихвал ах эгч нар Жан ахыг гарцаагүй хүндэлнэ, тэгэхээр би дараачийн удаад нь юу нөхөрлөх болж байна? Ингэвэл ах надаас мундаг харагдах биш үү гэж санаа зовсон л доо. Тэгээд тухайн үед, “Үгүй ээ, би дараачийн удаад нөхөрлөх юмаа авч үлдэх ёстой, тэгж байж л асуудал шийдэхдээ илүү чадварлаг гэдгээ харуулна” гэж бодлоо. Би Жан ахад ердөө л товчхон тойм өгөөд ямар ч нарийн ширийн, үнэхээр чухал юм дурдаагүй. Аминчхан зан гаргаж, ахтай мэддэг бүхнээ хуваалцмааргүй байсан болохоор хамт ажиллахдаа Жан ахаас албаар зайлсхийж, асуудлыг хамт хэлэлцэхэд урьдынхаасаа бага цаг зарцуулдаг болсон. Заримдаа надад үнэхээр буруутай санагдаж, “Үүргээ ингэж хийхээр ахтай эв найртай ажиллаж байгаа хэрэг биш, Бурхан үүнд баярлахгүй дээ” гэж боддог байлаа. Гэхдээ дараа нь, “Ах надаас илүү гарчихвал ахыг бүгд хүндэлнэ” гэж бодоод үнэнийг дахиж хэрэгжүүлэхийг хүсээгүй. Тэгэхэд би цаг ямагт ийм зөрүүд байдалтай байсан болохоор Бурханы зөвт зан чанар над дээр ирсэн юм. Сэтгэл минь байнга хямардаг байлаа. Цуглаан дээр нөхөрлөл минь ямар ч гэрэлгүй болж, үүрэгт маань ямар ч ахиц гарахгүй, бас шөнө болгон би нэлээд эрт зүүрмэглэж, унтаад өгдөг болсон. Бас сэтгэл улам бүр түгших болсон юм. Тухайн үед, Бурхан намайг орхиж гэдгийг ухаараад би айсан. Тэгээд Бурханы өмнө яаран очиж, “Өө Бурхан минь, би аминч, жигшүүртэй сатанлаг зан чанартай амьдарч ирлээ. Үүнд Таны ой гутаж байгааг мэдэж байна, гэхдээ би яаж ч чадахгүй юм. Тэдгээрээс ангижирч чадахгүй нь. Бурхан минь, намайг гэгээрүүлээч, тэгвэл би уг чанар, мөн чанарынхаа талаар илүү үнэн зөв ойлголттой болж магад” гэж залбирсан юм.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн энэ хэсгийг уншсан: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг вэ? Яагаад чи байр сууриа хамгаалдаг вэ? Яагаад сэтгэл хөдлөл чинь маш хүчтэй байдаг вэ? Яагаад чи зөв шударга бус зүйлд дуртай байдаг вэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дуртай байдгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн зөвшөөрөхдөө тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан, Сатаны хорыг агуулдгаас нь болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирладгийг нь асуувал тэд, ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийж магад боловч зөвхөн өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүмүүс бүгд боддог. ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Энэхүү үг нь яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүн үүнийг эзэмших үед энэ нь хүний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”). “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” “Багшийн мэддэг бүхнийг шавь нь мэддэг болмогц багш амин зуулгаа алдана” гэх мэт Сатаны хор миний амь болсон болохоор л би өөрийн эрхгүй аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч байснаа Бурханы үгийг уншаад олж харсан юм. Тэдгээрийг би эерэг зүйл, дагаж амьдрах дүрэм гэж үзэж, хүмүүс ингэж л амьдрах ёстой, энэ л өөрсдийгөө хамгаалах цорын ганц зам гэж боддог байж. Тийм болохоор хувиа л хичээж, улам бүр аминчхан, өөдгүй болсон байж. Би хамт биелүүлдэг үүрэгтээ Жан ахыг надаас сайн байх вий гэж байнга айдаг байсан болохоор ахтай ажлын талаар ярих бүрдээ мэддэг бүхнээ хэлж өгөхийн оронд зүгээр л аливааг орхигдуулж, наад захын юм хийдэг байсан. Жан ахыг үүрэгт нь асуудал гараад эрж хайх гэж ирэх үед би Бурханы гэрийн ажилд анхаарахын оронд, ахад бүх юмаа заагаад өгчихвөл чуулганд гялалзах боломжоо алдана гэдэгт л анхаарсан. Энэ нь буруу хандлага гэдгийг маш сайн мэдэж байсан мөртөө ахад туслахыг мөн л хүсээгүй. Би Бурханы хүслийг бодолцож, Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд биш, хувьдаа нэр төр, байр суурь хөөцөлдөхийн тулд үүргээ гүйцэтгэж байсан гэдгээ олж харж чадсан. Энэ үнэхээр байж болшгүй аминчхан, зальхай явдал байсан юм. Үүргээ биелүүлэхдээ тэдгээр сатанлаг зан чанарт найдвал Бурханы удирдамж, ерөөлийг хүртэж яаж чадах юм бэ? Би мэддэг юмаа өөр хэнд ч заахгүй бол чуулгандаа хамгийн мундаг нь байж, бүгдэд хүндлэгдэж чадна гэж бодсон ч үнэндээ нууж дарагдуулах тусам сүнс минь харанхуйлж, Бурханы удирдамжгүй болж байсан. Тэгээд урьд нь чаддаг байсан юмаа ч хийж чадахгүй болохдоо тулсан юм. Тэгэхэд Эзэн Есүсийн ийм үг санаанд орлоо: “Учир нь хэнд байна, түүнд өгөгдөж, тэр элбэг дэлбэг байх болно: харин хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авна(Матай 13:12). Үүнийг туулснаар би Бурханы зөвт зан чанарыг үнэхээр ойлгосон. Тэр талаар бодох тусам, Бурханы удирдамж, гэгээрлийн ачаар л би үүрэгтээ зарим асуудлыг олж харж чаддаг байж, бас Бурханы үгийн удирдамжгүйгээр юу ч ойлгож, ямар ч асуудал шийдэх чадваргүй харалган юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ би өөрийгөө огт мэдэхгүй, Ариун Сүнсний гэгээрлийг өөрийнхөө чадвар гэж ичихгүй эндүүрсэн. Би Бурханы алдрыг булаахаар оролдож байсан юм биш үү? Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг нэвт харж чаддаг. Намайг тэдгээр сатанлаг зан чанарт найдан үүргээ биелүүлсээр байвал Бурхан гарцаагүй голж, таягдан хаяна гэдгийг би мэдэж байсан. Тэгж бодоод бушуухан Бурханы өмнө очиж, “Бурхан минь, би үүрэгтээ дахиж ийм аминчхан, жигшүүртэй байхаа болино. Харин Жан ахтай сайн хамтран ажиллаж, үүргээ сайтар биелүүлэхийг үнэхээр хүсэж байна” гэж залбирлаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхол, байр суурь, нэр нүүр, нэр хүндийг үргэлж бүү бодолц. Хүмүүсийн ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг эн тэргүүний зорилгоо болгох ёстой; мөн Бурханы хүслийг анхаарах ёстой. Чи үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байх, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бод. Чи эдгээр зүйлийг бодох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ахин дахин бодолцож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өгснийхөө дараа чи үнэнийг олж авч чадна”). “Чи аминч, жигшүүртэй гэдгээ илчилж, үүнийгээ ухамсарлах юм бол үнэнийг эрж хайх хэрэгтэй: Бурханы хүсэлд нийцэхийн тулд би яах ёстой вэ? Хүн бүрд ашиг тус болохын тулд яаж үйлдэх ёстой вэ? Өөрөөр хэлбэл, чи эхлээд ашиг сонирхлоо хойш тавьж, тэдгээрийг биеийн хэмжээнийхээ дагуу бага багаар, аажмаар орхих ёстой. Үүнийг хэдэнтээ туулсны дараа тэдгээрийг бүрмөсөн хойш тавьсан байх бөгөөд тэгснээр чи улам бүр тууштай болно. Ашиг сонирхлоо хойш тавих тусам хүн болохын хувьд мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой гэдгээ улам их мэдэрнэ. Аминч сэдэлгүйгээр чи илэн далангүй, шулуун шударга хүн байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд л аливааг хийж байгаагаа мэдэрнэ. Ийм ааш авир чамайг ‘хүн’ гэж дуудуулах үнэ цэнтэй болгож, газар дээр ийнхүү амьдарснаар чи нээлттэй, үнэнч, жинхэнэ хүн байж, цэвэр мөс чанартай, Бурханы хайрласан бүх зүйлийг хүртэх үнэ цэнтэй гэдгээ мэдэрнэ. Ингэж амьдрах тусам чамд улам тууштай, гэгээлэг санагдана. Ийнхүү чи зөв замд хөл тавьсан байх бус уу?(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өгснийхөө дараа чи үнэнийг олж авч чадна”). Үүнийг уншаад би, үүргээ сайн биелүүлье гэвэл эхлээд Бурханы гэрийн ажлыг яаж хамгаалах, үүрэгтээ яаж бүхнээ зориулах, үүргээ яаж туйлын хариуцлагатай гүйцэтгэх талаар бодох ёстойг ойлгосон. Бурхан үүрэгтээ хандах хандлагад маань анхаардаг. Биднийг Өөртэй нь чин сэтгэлээсээ нүүр тулж, үүргээ сайн биелүүлэхэд бүхнээ зориулж, мөс чанар, хүн чанартай хүн болно гэж найддаг. Би Бурханы хүслийг ойлгомогцоо сэтгэлдээ Бурханд залбирч, аминч зангаа орхиод, хувийн ашиг сонирхлоо бодолцохоо болиход бэлэн гэдгээ, бас чуулганд болон ах эгч нарын аминд ашигтай бүхнийг хийнэ гэдгээ хэлсэн юм. Дараа нь Жан ахтай очиж ярилцаад аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанар, ов мэхтэй сэдлийнхээ талаар хэллээ. Бас бид хоёр ажлынхаа асуудал, дутагдлыг шийдэхийн тулд үнэнийг хамтдаа эрж хайж, би ч мэддэг бүхнээ илэн далангүй нөхөрлөсөн юм. Ийм маягаар хэрэгжүүлээд маш их амар амгаланг мэдэрсэн шүү. Нээлттэй, илэн далангүй хүн байх хэчнээн сайхныг мэдэрсэн. Байдал минь аажмаар сайжирч, үүрэгт маань зарим үр дүн гарч эхэллээ. Аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанараа харуулах үе байсан ч үүнд Бурхан яаж зэвүүцдэгийг бодмогцоо Бурханы өмнө очиж залбиран буруу бодлоо орхиж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхийг хүсдэг байсан.

Ийм туршлага туулснаар би, сатанлаг зан чанар, Сатаны хоронд найдан үүргээ биелүүлбэл гагцхүү улам бүр аминчхан, жигшүүртэй, хувиа хичээсэн болдог гэдгийг үнэхээр мэдэрсэн. Бид тэр чигтээ хүний төрхгүй болж, өөрсдийгөө зовоогоод зогсохгүй, бусадтай сайн хамтран ажиллах чадваргүй болно. Тэгээд ч энэ нь Бурханы гэрийн ажилд хор хөнөөл л учруулдаг. Бурханы үгийн дагуу үнэнч хүний хувиар үнэнийг хэрэгжүүлж, ашиг сонирхлынхоо төлөө явуулга хийхээ болиод би үүрэгтээ Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжтай болж, сэтгэлийн амар амгаланг мэдэрсэн юм. Бурханд талархъя! Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр л би аминчхан, ов мэхтэй сатанлаг зан чанараа бага зэрэг ойлгож авч, эцэст нь үнэнийг бага зэрэг хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулж чадсан юм даа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шүүмжлэлээс суралцах нь

Дуу Ю, Нидерланд Энэ оны 5-р сард нэг эгч надад, Лу эгч наад зах нь чуулганы гурван удирдагчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид...

Өрсөлдөөн нь зовлонг төрүүлдэг

Шинь И, Хятад 2021 оны 4-р сард чуулганаас Чэнь Ши бид хоёрыг усалгааны ажлыг хамт хийлгэхээр зохицуулав. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих