Халагдсаны дараах эргэцүүлэл

2022-01-21

Нэгдсэн Улс Жэн И, Америкийн

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). Бурханы үг маш бодитой. Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдэж, харьцуулж, засуулснаар л бид завхарсан зан чанараа өөрчилж, Бурханд дуулгавартай, итгэмжтэй болж чаддаг. Би үргэлж завхарсан зан чанартайгаар үүргээ гүйцэтгэж, гойд амиа хичээж, жигшүүртэй байж, байнга нэр нүүр, байр сууриа хамгаалдаг байлаа. Халагдсаныхаа дараа Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр завхарсан зан чанарынхаа талаар жинхэнэ мэдлэгтэй болсон. Тэгээд харамсаж, өөрийгөө жигшиж, өөр үүрэг авах үедээ урьдынхаасаа дээрдсэн дээ.

Өнгөрсөн оны 8-р сард би чуулганы удирдагчаар сонгогдоод, өөр хэдэн ах эгчийн хамт чуулганы ажил хариуцсан юм. Би голлон усалгааны ажлыг хянаж, бас хажуугаар нь чуулганы төсөлд шийдвэр гаргахад оролцож байлаа. Бид хариуцлагаа хувааж авсан ч чуулганы ажил гэдэг нэг иж бүрэн нэгж, би Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахаар ах эгч нартай хамтран ажиллаж, үүргээ зохистой биелүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан. Анхандаа би долоо хоног тутмын уулзалтдаа үнэхээр анхаардаг байлаа. Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал дэвшүүлдэг байсан. Тэгтэл 10-р сарын нэг өдөр би цаг тухайд нь хяналт хийгээгүйгээс болж шинэ итгэгчдийн усалгаа саатах шахсан. Дээд тушаалынхан намайг хатуу засаж, харьцсан юм. Би, “Ажилд маань асуудал байсан учраас л надтай харьцлаа. Нэмж асуудал гарвал удирдагчид намайг нэвт шувт хараад, бодитой ажил хийж чаддаггүй юм байна гэцгээж, хална. Тэгвэл би дахиад яаж хүний нүүр харж чадах юм бэ? Намайг хэн хүндлэх юм бэ? Үгүй ээ, Би хариуцсан ажилдаа илүү их зүтгэл гаргах ёстой, нэмж алдаа гаргаж болохгүй” гэж дотроо бодсон.

Хэсэг хугацааны дараа хариуцлагын маань цар хүрээ өргөжлөө. Би зарим зүйлд сайн биш учраас тэдгээрийг сурахад маш их цаг хугацаа, зүтгэл шаардлагатай байсан. Гэтэл уулзалт бүр дээр маш олон стратегийн шийдвэр хэлэлцэх хэрэгтэй болж, үүнд маш их цаг орж байлаа. Хэсэг хугацааны дараа энэ нь миний хариуцсан ажилд нөлөөлөх болов уу гэж би гайхсан. Хэрвээ хариуцсан ажил минь үр нөлөөгүй болж, нэмж асуудал гарвал би гарцаагүй халагдана. Тэгвэл бусад нь намайг юу гэж бодох юм бэ? Чуулганы бусад төслийг өөр хүмүүс хянаж байгаа биш үү? “Тэд хэлэлцүүлгээ хийж болно, харин би нэлээд их ажилтай байгаа. Тэгээд ч, тэд ажлаа дуусгах нь надад ямар ч хамаагүй, үүнд намайг огт магтахгүй шүү дээ. Харин би өөрийнхөө хүрээний асуудалд шууд хариуцлага хүлээнэ, иймээс өөрийнхөө хариуцлагад л анхаарах хэрэгтэй” гэж бодогдсон. Үүний дараа хариуцсан гол ажилдаа илүү их цаг, зүтгэл гаргаж, бусад ажилд тээр мэт хандсан юм. Би ажилд минь хамаатай юм бүхэн дээр үзэл бодлоо хэлдэг байсан, харин тэр хүрээнээс гадуурх зүйл байх үед өөрийнхөө ажилд л анхаарсан. Хэлэлцүүлгийг анхааралтай сонсдоггүй учир шийдвэрийн талаарх миний байр суурь хэрэг болох үед зүгээр л бусад бүх хүнтэй санал нийлдэг байлаа. Чухал асуудал яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх хэрэгтэй болох үед би үүрэгтэйгээ холбоогүй гэдгийг олж хармагцаа л үл хайхарч, тоомжиргүй ханддаг байсан.

Хэсэг хугацааны дараа би ах эгч нараас, зарим асуудлыг зохистой зохицуулаагүй гээд удирдагчдад харьцуулсан, бас хүн хүчний зохицуулалт зарчимд нийцэлгүй байгаагаас үүдэн Бурханы гэрийн ажилд хохирол учирсан гэж сонссоор байсан. Зарим зүйлийг бүх хүн шийдэж, зөвшөөрөх шаардлагатай байлаа. Эдгээрийг зохих ёсоор зохицуулаагүй учир энэ яваандаа Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироосон. Бас чуулганд зориулсан бараа худалдан авалтыг зохистой зохицуулаагүйн улмаас тахилд алдагдал гарсан. Иймэрхүү зүйл тохиолдсоор байлаа. Миний ажилд том асуудал гарахгүй байгаа нь сайн зүйл гэж би бодсон. Шалгах үед тэр нь миний толгой дээр буухгүй шүү дээ. Би нэлээд удаан хугацааны туршид үүрэгтээ ийнхүү хариуцлагагүй хандаж, үүнээсээ ямар ч буруу юм олж харахгүй байсан юм. Нэг өдөр, хамт ажилладаг эгч маань намайг олж уулзсан. Тэгээд намайг үүрэгтээ ачаа үүрч, алсын хараатай байлгүй, өөрийнхөө ажилд л анхаараад, шийдвэр гаргахад идэвх санаачилгагүй байна гэлээ. Эгч ингэх нь аюултай гээд, үүнийгээ засахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдана шүү гэсэн. Намайг үүрэгтээ хандах хандлага нэгд нэггүй эргэцүүлэх хэрэгтэй гэсэн. Эгчийн нөхөрлөлийн дараа би өөрийгөө бас л эргэцүүлээгүй. Харин ч, “Та хамаг зовлонг минь хараагүй юу? Энэ ажлыг сайн хийхэд маш их зүтгэл ордог. Хариуцсан ажилд минь асуудал гарвал миний толгой дээр бууна, тэгээд бусад нь намайг юу гэж бодох вэ? Чадваргүй, бодитой ажил хийж чаддаггүй гэж бодно. Тэгээд ч, тэр бусад ажил хариуцдаг хүнтэй биш үү? Эдгээр шийдвэр дэх миний оролцоо юунд ч нөлөөлөхгүй” гэж өөртөө учирласан. Гэхдээ чуулганы нийт ажилд хайнга, хариуцлагагүй хандаж, өөрийгөө үнэхээр эргэцүүлээгүйгээс болж над дээр удалгүй Бурханы уур хилэн буусан юм. Энэ оны 1-р сард нэг удирдагч над дээр ирээд, “Ах эгч нар таныг үүрэгтээ ачаа үүрэхгүй байна, бас хэлэлцүүлэг, шийдвэрийн үеэр санал бодлоо бараг илэрхийлдэггүй, дорвитой санал дэвшүүлдэггүй, бас чуулганы ажилд өчүүхэн ч хариуцлага мэдэрдэггүй гэж хэллээ. Хэлэлцүүлгийн дараа бүх хүн таныг халагдах учиртай гэж шийдлээ” гэсэн. Удирдагчийг сонсоод би мэл гайхаж, муужирч унах шахсан шүү. Тэгээд, “Намайг шууд ингээд халж яаж болдог юм бэ? Би чуулганы нийт ажилд нэг их оролцож байгаагүй, гэхдээ өдөр бүр өөрийнхөө хариуцлага дээр тун завгүй байж, маш их зовсон шүү дээ. Намайг ачаа үүрэхгүй байна гэж хэлж яаж чадав аа? Ажлаа асуудалгүй дуусгаж байсан минь хангалтгүй гэж үү?” гэж бодогдлоо. Хэсэг хугацаанд энэ үр дүнг хүлээн зөвшөөрч чадаагүй ч Бурханы хийдэг бүх зүйл сайн байдаг, би л мэдэхгүй байгаа хэрэг гэдэгт итгэсээр байсан. Өөрийгөө эргэцүүлж, мэдэхийн тулд Бурханд залбирч, удирдамжийг нь эрэлхийлсэн.

Нэг удаа Бурханы үгийн нэг хэсгийг хараад, маш их сэтгэл хөдөлсөн юм. “Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илэрхийллийг харуулдаг болохоор хүмүүс түүнийг хүн чанаргүй гэдэг юм бэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэлийг харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, өөдгүй байдаг.) Аминч байдал нь нэг илрэл, өөдгүй байдал ч мөн адил. Үүнээс гадна, тэдний хийдэг зүйлээс юу харагддаг вэ? Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй… Үүргээ биелүүлэхдээ асуудал олж хараад ам нээдэггүй хүмүүс ч бий. Бусад нь саад тотгор, үймээн самуун учруулж байгааг харсан атлаа юу ч хэлдэггүй, тэднийг зогсоох юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхардаггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэд өөрийнхөө нэрэлхүү зан, нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол, нэр төрийн төлөө л үг хэлж, үйлдэж, онцгойрч, хүчин чармайлт гаргаж, хүч зардаг. Ийм хүний үйлдэл, санаа зорилго бүгдэд тодорхой байдаг: Хүндлүүлэх, эсвэл жаахан ерөөл эдлэх боломж гарах болгонд тэд гарч ирдэг. Харин хүндлүүлэх боломж байхгүй, эсвэл зовж шаналах үе ирмэгц яст мэлхий хуяг дотроо толгойгоо нууж байгаа юм шиг алга болдог. Ийм хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? Ийнхүү авирладаг мөс чанар, эрүүл ухаангүй хүн өөрийгөө зэмлэдэг үү? (Үгүй.) Ийм хүмүүс зэмлэл мэдэрдэггүй; ийм төрлийн хүний мөс чанар ямар ч хэрэггүй байдаг. Тэд хэзээ ч өөрийгөө зэмлэж байгаагүй тул Ариун Сүнсний зэмлэл юм уу сахилгажуулалтыг мэдэрч чадах уу? Үгүй, чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Унших тусам миний зүрх эмтэрсэн. Бурхан яг намайг тодорхойлсон байсан юм. Би үүрэгтээ хайнга, хүйтэн хөндий хандаж, хариуцлагынхаа гаднах юунд ч анхаарал хандуулаагүй. Өөрийнхөө ажилд л анхаардаг байсан. Би нэр төр, байр суурь хүсэх хүслээ хангагдах эсэхийг л харгалзан үзсэн байсан. Бурханы гэрийн ажлыг би огт хамгаалаагүй. Тэр цаг үеийг эргээд бодох нь ээ, бүх хүн шийдвэр гаргахаар хэлэлцэж байх үед би өөрийн минь хариуцлагаас гаднах ямар ч амжилт намайг сайн сайхан харагдахад тус болохгүй, сайн зохицуулагдахгүй байвал буруутан нь би болно гэж бодсон. Иймд, зайлсхийж болохоор бол үүнд оролцдоггүй байлаа. Би зүгээр л хэлбэрдэж, бусад бүх хүний амыг дагуулсан. Тэгэх нь хайнга, хариуцлагагүй явдал байсан юм. Би хариуцсан ажилдаа маш махруу, мэрийлттэй байсан, асуудал гарвал засуулж, харьцуулах вий, эсвэл халагдаад, ямар ч нэр нүүргүй болох вий гэж айдаг байлаа. Өөрийнхөө ажлыг сайн зохицуулж, бусдын сэтгэл дэх байр суурь, дүр төрхөө хадгалахын тулд шийдвэр гаргалтад яршиг чирэгдэл, цагийн гарз мэт хандаж, өөрийнхөө ажлыг амжуулахад минь саад болж байна гэж үзсэн. Зан авираа эргэцүүлээд, үүргээ гүйцэтгэх минь цаанаа өөрийгөө хангалуун байлгах санаатай байж, миний бүх зовлон өөрийн минь төлөө байж гэдгийг олж харсан. Би Бурханы гэрийн нийт ажил, ашиг сонирхлыг хамгаалахад ямар ч ачаа үүрээгүй, бас хариуцлага мэдрээгүй байсан. Би хүн чанаргүй, бас тийм чухал даалгавар авах ямар ч үнэ цэнгүй байж. Тэгэхэд л халагдсанаа бүрэн зөвшөөрсөн дөө. Үйлдэл маань Бурханы хүсэлд нийцэхгүй байгааг мэдэж байсан ч би өөрийнхөө уг чанарыг мөн л ойлгоогүй, бас яг юунаас болж үүрэгтээ ачаа үүрэхгүй байхад хүрснээ мэдээгүй. Би нэр төр, байр сууринд сэтгэлээ эзэмдүүлээд, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт хайхраагүй. Дараа нь залбирахдаа Бурханы өмнө энэ асуудлыг авчраад, асуудлынхаа уг үндэс, мөн чанарыг мэдэх, сатанлаг зан чанараа харахад намайг чиглүүлээч, тэгснээр би өөрийгөө зүрх сэтгэлийнхээ угаас үзэн ядаг гэж Бурханаас гуйлаа.

Үүний дараа Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристийн хүн чанарын өөр нэг шинж нь ичгүүр сонжуургүйгээс гадна ер бусын аминч, олиггүй зан юм. Тэд хэр аминч вэ? Энэхүү аминч зангийн үгчилсэн тайлбар нь юу вэ? Ашиг сонирхолд нь хамаатай ямар ч зүйлд тэд бүрэн анхаарал хандуулдаг: Ашиг сонирхлынхоо төлөө зовж, төлөөс төлж, сэтгэлээ эзэмдүүлж, өөрийгөө зориулдаг. Ашиг сонирхолтой нь холбоогүй ямар ч зүйлийг хараагүй царайлж, анзаардаггүй; бусад хүн хүссэнээ хийж болно—хэн нэгэн хэрүүл маргаан хийдэг, саад учруулдаг байх нь тэдэнд хамаагүй. Аятайхнаар хэлбэл, тэд өөрсдийнхөө ажил хэргийг л анхаардаг. Гэхдээ ийм төрлийн хүн олиггүй, өөдгүй, олхиогүй байдаг гэж хэлбэл илүү зөв юм; бид тэднийг ‘аминч, олиггүй’ гэж тодорхойлдог. Антихристийн хүн чанарын аминч, олиггүй байдал хэрхэн илэрдэг вэ? Ямар нэгэн зүйл байр суурь, нэр хүндэд нь хамаатай бол тэд юу хэлэх, хийх талаар тархиа гашилгаж, хаа сайгүй гүйхээс бэрхшээхгүй, асар их зовлон бэрхшээлийг дуртайяа туулна. Харин Бурханы гэрийн ажил, зарчимтай холбоотой зүйлд бол, муу хүмүүс саад хийж, үймүүлж, элдэв янзын ёрын мууг үйлдэж, чуулганы ажилд ноцтой нөлөөлж байсан ч гэсэн, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт хайхардаггүй, санаа зовдоггүй. Хэрвээ хэн нэгэн үүнийг нь олж мэдээд, ил болговол юу ч хараагүй хэмээн хэлж, мэдэхгүй дүр эсгэдэг. Хүмүүс тэднийг мэдээлж, үнэн төрхийг нь ил болгоход улангасан уурладаг: Хэрхэн хариу арга хэмжээ авахыг хэлэлцэхээр яаран хурал зарлаж, хэн ар хударгаар нь явсан, хэн толгойлогч нь байсан, хэн оролцсон талаар мөрдөн шалгадаг. Учрыг нь олж, асуудлыг бүрэн шийдвэрлэх хүртлээ тэд унтаж, идэхгүй; заримдаа буруутгагчийнхаа хамсаатнуудыг ч бас буулгаж авч байж л санаа нь амрах тохиолдол ч байдаг. Энэ нь аминч, олиггүй зангийн илрэл биш гэж үү? Тэд чуулганы ажлыг хийж байна уу? Тэд өөрсдийн эрх мэдэл, байр суурийн төлөө үйлдэж байгаа нь гарцаагүй. Тэд өөрийн ажил хэргийг явуулж байна. Ямар ажил хариуцах нь хамаагүй антихрист төрлийн хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй. Өөрийнх нь ашиг сонирхолд нөлөөлөх эсэхийг л бодолцож, яг урдах ажлаа л боддог. Бурханы гэр болон чуулганы ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл бөгөөд юм болгоныг хийхэд нь шамдуулах ёстой болдог. Ашиг сонирхлоо хамгаалах нь тэдний жинхэнэ ажил, жинхэнэ бизнес хийх дуртай зүйл нь юм. Тэдний нүдэнд Бурханы гэрийн зохицуулсан, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролттой холбоотой аливаа зүйл чухал биш байдаг. Бусад хүн ажил дээрээ ямар бэрхшээлтэй тулгарах, ямар асуудлыг олж тогтоох, үг нь хэчнээн чин сэтгэлийнх байх нь хамаагүй, антихристүүд анхаарч, оролцдоггүй, өөрт нь ямар ч хамаагүй мэт байдаг. Хэрэг явдал хэчнээн том байх нь хамаагүй, тэд чуулганы хэрэг явдлыг огтхон ч хайхардаггүй. Асуудал яг урд нь байхад ч гэсэн дурамжхан, хааш яаш л шийдвэрлэдэг. Дээрх тэдэнтэй шууд харьцаж, асуудлаа шийдвэрлэхийг тушаах үед л дуртай дургүй багахан бодитой ажил хийж, Дээрхэд жаахан юм харуулна; удалгүй өөрсдийн ажил хэргийг үргэлжлүүлнэ. Чуулганы ажил, өргөн хүрээтэй чухал зүйлсийг тэд сонирхдоггүй, хайхардаггүй. Олж илрүүлсэн асуудлаа ч үл тоож, асуух үед зайлсхийж, шийдэхдээ асар дурамжхан ханддаг. Энэ нь аминч, олиггүй зангийн илрэл мөн биз дээ?(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгийн шүүлт, илчлэлтэй тулгараад шаналж, гутарсан шүү. Антихристүүд өөрсдийнхөө нэр төр, байр суурийн төлөө л ажилладаг, бас өөрсдийнх нь ашиг сонирхолд хамаарах юунд ч мэрийлттэй байдаг. Үүнийхээ төлөө зовж, бие сэтгэлийн бүх эрч хүчээ зарцуулж чаддаг. Өөрсдөд нь ашиггүй ямар ч зүйлийг тэд үл хайхардаг. Энэ нь нэн аминчхан, жигшүүртэй уг чанар юм. Би зан авираа антихристийнхтэй адилхан байсныг харсан, бас аминч, зальхай байдлаар өөрийнхөө нэр төр, байр суурийн төлөө л ажиллаж байснаа олж харсан. Би, “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул”, “Бэрхшээл бага байх тусмаа сайн” гэх сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг байсан. Нэр төр, байр сууринд минь нөлөөлж болох хариуцсан ажилдаа л анхаарч, миний хариуцлагын хүрээнд багтаагүй ажлыг үл хайхарч, ойшоодоггүй байж. Үүнээс үүдэн Бурханы гэрийн ажил, Бурханд өргөсөн тахилд ноцтой хохирол учирсан. Би аминчхан, хувиа хичээсэн, жигшүүртэй дорд байсан, бас итгэл, найдвар хүлээх үнэ цэнгүй байснаа олж харсан. Тэр цаг үеийг эргээд бодох нь ээ, чуулганы ажилд шил дараалан асуудал гарч, удирдагчид бусад ах эгчийг ажлаа зохистой хийсэнгүй гэж зэмлэдэг байсан. Би шууд шүүмжлүүлээгүй ч гэлээ бас чуулганы удирдагчийн хувьд зайлах аргагүй хариуцлагатай байсан юм. Ажлын хэлэлцүүлэгт хичээнгүйлэн анхаарч, оролцсон бол зарим асуудлыг олж илрүүлж магадгүй байсан ч би өөрийнхөө нэр нүүр, байр суурийг аварч, хэсэгхэн хариуцлагаа л биелүүлэхийг хүссэн. Бурханы гэрийн нийт ажил, ашиг сонирхлыг огт бодолцоогүй. Үүрэг дэх янз бүрийн гэм буруугаа харж, Бурханы гэрийн ажилд учруулсан нөхөшгүй гарз хохирлоо үзээд би харууслаар дүүрч, өөрийгөө буруутгасан. Бурхан тийм чухал үүргээр намайг өргөмжилж, өөрийгөө сайжруулж, улмаар үнэнийг илүү хурдан олж мэдэх боломж олгосон. Бурхан намайг аврахад бүхнээ зориулж, миний төлөө маш ихийг зарлагадсан, бас би Бурханы үгийн усалгаа, тэжээлийг олон жил эдэлсэн, гэсэн ч би тусыг усаар хариулж, үүргээ зохистой биелүүлэх, Бурханы хайрыг хариулахыг хүсээгүй. Гагцхүү харьцалт амсахгүйн тулд өөрийнхөө нэр нүүр, байр суурь, багахан хүрээг яаж хамгаалах тухай л бодсон. Энэхүү чухал ажилд хайнга, хариуцлагагүй хандаж, Бурханы гэрийн ашиг сонирхол хохирч, чуулганы ажилд нөлөөлж байхад зүгээр л гар хумхин суусан. Би тоомжиргүй, ямар ч мөс чанарын мэдрэмжгүй байсан. Намайг бүр яаж хүн гэж тооцож болох юм бэ? Айл нохой тэжээх үед тэр нохой нь гарцаагүй үнэнч байна. Би адгууснаас ч үнэхээр долоон дор байж. Энэ тухай бодох тусам хүний үнэргүй, Бурханы нигүүлсэл эдлэх үнэхээр үнэ цэнгүй гэдгээ улам бүр мэдэрсэн. Тэр үед Бурханы өмнө очин залбираад, “Өө Бурхан минь, миний буруу байжээ. Би Бурханы гэрийн ажлыг огт хамгаалалгүй, үүрэгтээ өөрийнхөө нэр төр, байр суурийг л бодолцсон. Би хүн чанаргүй, аминчхан байж, хувиа хичээсэн. Өнөөдөр халагдсан минь Таны зөвт байдал, бас тэр тусмаа намайг гэх Таны хайр, аврал байж. Би Танд гэмшихэд бэлэн байна” гэсэн.

Дараа нь, “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна” гэх Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа. “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. ‘Өөрийнхөө төлөө’ гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэхийн оронд чи яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурхан зөвт, халдашгүй зан чанартайг би Бурханы үгээс олж харсан юм. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн рүү өнгийн хардаг, хүмүүс Бурханыг хангалуун байлгахаас өөр санаатайгаар үүргээ биелүүлж, үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэл дулимаг байж, оронд нь бүх талаар өөрсдийгөө хангалуун байлгаж, өөрсдийн ашиг сонирхлыг хөөцөлдөх юм бол үүнийг Бурхан сайшаадаггүй. Ингэхдээ хүн хэр их зовлоо ч Бурхан үүнийг нь дурсдаггүй, харин тэр хүнийг хорон муу хүн гэж ялладаг. Үүрэг дэх санаа зорилго минь буруу байсан. Би Бурханыг хангалуун байлгая гэж саналгүй, хувийнхаа аж ахуйг эрхэлж байж. Хариуцсан ажлынхаа төлөө зовж, зүтгэл гаргахад бэлэн байсан ч бусдын нүдэн дэх байр суурь, дүр төрхөө хамгаалах гээд тэгж байж. Би зовж, шаргуу ажилладаг царайлсныхаа төлөө бишрүүлж, хүмүүсээр магтуулж, тэдний зүрх сэтгэлд байр сууриа олохыг хүссэн. Энэ нь угтаа хүмүүсийг урхидаж, Бурхантай тэмцэлдэхийн төлөө байсан. Бурханы зан чанарт энэ нь ноцтой халдсан юм. Гэмшиж, өөрчлөгдөхгүй бол Бурхан намайг яваандаа хөсөр хаяж, таягдах байсан. Удирдагчийн үүргээр Бурхан надад өөрийгөө сайжруулах боломж олгож байсан юм. Удирдагчид чуулганы нийт ажлыг хариуцдаг, бас шийдвэрлэх хэрэгтэй асуудал, саад, бэрхшээл нэлээд их байдаг. Үүнд үнэн болон зарчмыг маш их эрж хайх шаардлагатай. Би ажилд алдаа гаргаж болно, бас засуулж, харьцуулж болно, гэхдээ ямагт шалгаж, засаж залруулж, эргэцүүлснээр маш их зүйл олж авна шүү дээ. Бурханы зөвт зан чанарын тухай ч бай, өөрийн минь завхарсан зан чанарын тухай ч бай, энэ нь бүгд бодит мэдлэг байдаг. Гэтэл би талархаагүй, бас энэ боломжийг нандигнаагүй. Оронд нь үүнд тээршээж, Бурханаар төгс болгуулах энэ боломжийг үрэн таран хийсэн. Ийм чухал үүрэгт хариуцлагатай байж, бусадтай хамтрахгүй, шийдвэр, ажиглалт, хяналтад оролцохгүйгээр үнэндээ би яаж үүргээ гүйцэтгэж байсан юм бэ? Би Бурханыг хуурч, мэхэлж байсан. Тэгээд ёрын мууг үйлдэж байсан.

Дараа нь би Бурханы үгийн ийм хэсэг уншсан. “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Удаан хугацаанд үүнийг хийх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн. Бурханы гэрийн ашиг сонирхол эн тэргүүнд тавигдах ёстой. Бид Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрж хайхад анхаарч, нэр нүүр, байр суурь, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, Бурханы гэрийн ажлыг бүх талаар хамгаалах ёстой. Энэ нь Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэж, нээлттэй, нэр төртэй амьдрах цорын ганц арга. Чуулганы ажлын төлөөх шийдвэр гаргалтад оролцсоноор өөрийн минь ажил саатна гэж үргэлж бодогддог байсан, гэхдээ энэ нь учир утгагүй санаа юм. Үнэн хэрэгтээ, үнэн болон зарчмыг эрж хайхад анхаарч, эрэмбэ дарааллыг баримталж, амин чухал даалгаврыг зохицуулж байгаа цагт ажил саатахгүй. Бас шийдвэр гаргахад оролцсоноор илүү их зарчмыг ухаарна, энэ нь үүрэгт чинь болон өөрт чинь тустай. Бурханы гэр чуулган бүрээр цөөн хэдэн удирдагч сонгуулж, чуулганы ажлыг хамтран хариуцуулдаг, иймээс хүн бүр бие биеэ нөхөж, хянаж, хэмжээ хязгаартай байлгаж чаддаг. Ялангуяа зарим ээдрээтэй асуудал дээр тэд шийдвэр гаргах үед дураараа шийдвэр гаргах, ойлголт дутмаг байсны улмаас Бурханы гэрийн ажилд хохирол учрахаас энэ нь сэргийлж чаддаг, гэтэл би тийм чухал үүрэгт хайнга, хайхрамжгүй байж. Би үнэхээр итгэл даадаггүй, халагдаж, таягдан хаягдахдаа таарсан байж. Үүнийг ухаараад, цаашид аливаа зүйл миний ажлын гол хариуцлага мөн эсэхээс үл хамааран Бурханы гэрийн ажил байвал, ашиг сонирхолд нь хамаатай байвал тэр нь миний хариуцлага, үүрэг мөн, би Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд чадах чинээгээрээ хичээх хэрэгтэй гэж шийдсэн. Би аминчхан, жигшүүртэй, өөрийнхөө ашиг сонирхолд л анхаардаг байхаа болино.

Дараа нь би дахин нэг удаа өөр чуулганы удирдагчаар сонгогдсон. Үүгээр Бурхан намайг өргөмжилж байгааг мэдэж байсан юм. Би аминчхан, жигшүүртэй байсан ч Бурханы гэр тийм чухал үүрэг гүйцэтгэхийг минь мөн л зөвшөөрсөн. Би үүнийг зохистой хийнэ, аминчханаар өөрийнхөө ажлыг л бодолцохгүй гэж тангарагласан даа. Тэр чуулганд намайг оролцуулаад гурван удирдагч байсан, бид дор бүрнээ ажлын нэг хэсгийг хариуцдаг байлаа. Нэг эгч чуулганы төслийн талаар надтай нөхөрлөх үед би маш олон зүйлийг ойлгохгүй байгаа гэдгээ, бас суралцахад цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй байгааг олж харсан. Өдөр бүр ажлын хуваарь маань дүүрэн, заримдаа хангалттай цаг гарахгүй байх шиг санагддаг байлаа. Нэг өдөр, цуг ажилладаг тэр эгч маань хүрч ирээд, зарим асуудлаар бусадтай нөхөрлөл хийхдээ надаар туслуулмаар байна гэлээ. Би, “Хэд хоногийн өмнө дээд түвшний удирдагч миний ажлыг шалгаад, зохистой хийгээгүй маш олон зүйл байна гэсэн. Миний цаг маш хайран байна. Эгчид очиж туслаад, ажил минь саатаж, үр дүн гаргахад минь саад болох юм бол удирдагч намайг юу гэж бодох бол? Намайг чадваргүй, бодитой ажил хийж чаддаггүй гэх болов уу? Би дахиад халагдах болов уу?” гэж бодлоо. Тэгж бодсоноо, дахиад л нэр нүүр, байр сууриа бодож байгаа гэдгээ, чуулганы ажил нэгэн бүхэл, үүнийг хувааж болохгүй гэдгийг ухаарсан. Би өөрийнхөө хариуцлагыг л биелүүлээд, бусад бүх зүйлийг үл хайхарвал аминчхан, жигшүүртэй, өөрийнхөө ашиг сонирхлыг л хамгаалсан хэрэг болох биш үү? Би тэгж болохгүй. Өөрийнхөө ашиг сонирхлыг хойш тавьж, чуулганы асуудлыг шийдвэрлэхэд энэ эгчтэй хамтран ажиллах ёстой байсан. Иймээс нөхөрлөлд нь туслахаар цуглаанд цуг явъя гэж зөвшөөрсөн. Ингэх үедээ амар амгаланг мэдэрч, үнэнийг хэрэгжүүлснээр ирдэг эрх чөлөөг мэдэрсэн дээ. Үүргээсээ халагдахад маш шаналантай байсан ч энэ бас надад үнэтэй сургамж өгсөн. Энэ нь надад Бурханы зөвт, халдашгүй зан чанарын талаарх бодит мэдлэг өгсөн. Би бас үүргийнхээ талаарх эндүү бодол, хайнга хандлагаа залруулсан юм. Намайг аварсанд нь Бурханд талархъя.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Энжелийн түүх

Мьянмар, Ан Ци 2020 оны 8-р сард би Е Шян эгчтэй фэйсбүүкээр танилцсан юм. Эгч надад Эзэн Есүс эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн...

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Зүрх сэтгэлийн уяаг тайлах нь

Хаврын Бороо, Хятад Өнгөрсөн хавар чуулганд сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байхад минь нэг зүйл болсон. Тухайн үед Ван эгч сайн мэдээний...

Messenger дээр бидэнтэй холбоо барих