Таны үүрэг таны карьер биш

2022-12-04

Чѳн Нуо, Франц

Өнгөрсөн жил би хоёр чуулганы ажлыг хариуцаж байсан. Заримдаа манай чуулганы хүмүүсийг бусад чуулган руу шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлэх хэрэгтэй болдог байв. Анх би баяртайгаар хамтран ажиллаж, тэр дор нь хүмүүсийг шилжүүлдэг байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа, сайн хүмүүсийг шилжүүлснээр өөрийнхөө ажлыг хийхэд хэцүү болж буйг би ухаарсан юм. Миний ажлын гүйцэтгэл муудаж, ажлын үр дүн гарахгүйгээс удирдагч намайг ажлаас халж, миний байр суурь, нэр хүндэд аюул учрах вий гэж би санаа зовж байлаа. Хожим нь би хүмүүсээ өгөхөд төдийлөн бэлэн, дуртай биш болов. Ялангуяа, шинэ итгэгч Ранна эгч хэв чанар сайтай, эрж хайх хүсэл эрмэлзэлтэй байгааг би анзаарсан. Тэр үргэлж Бурханы үгийг уншиж, чуулганы видео үзэж, үнэнийг хэрэгжүүлэх, бодит байдалд орох тухай асуултуудыг надаас байнга асуудаг байлаа. Манай чуулганд услагч хэрэгтэй болохоор эгчийг даруйхан тэр талаар нь дэмжих ёстой, ингэснээр би шинэ итгэгчдийг услаад зогсохгүй, үүрэгтээ үр дүн гаргаж байгаагаа харуулж, үнэхээр чадварлаг гэдгийг минь удирдагчид харвал нэг сумаар хоёр туулай буудна шүү дээ гэж би бодсон юм. Ийм шалтгаанаар би эгчид маш их тусалсан, ингэснээр эгч үнэнийг илүү ойлгож, усалгааны ажил хийж чадах байв. Санаанд оромгүй зүйл гэвэл, нэгэн өдөр удирдагч надад өөр чуулганд усалгааны ажил хариуцах хүн хэрэгтэй болсон гээд, Ранна эгчийг тэнд үүрэг гүйцэтгүүлэхийг хүслээ. Үүнийг сонсоод уур хүрч, үнэхээр эсэргүүцэж, хүмүүс хэрэгтэй цор ганц чуулган тэднийх биш шүү дээ гэж бодсон. Хэдэн өдрийн дараа удирдагч Ранна эгчийг шилжүүлэх тухай дахин дурдаад эгчийг хэв чанар сайтай, илүү их хариуцлага үүрэхэд сургаж болно гэж хэллээ. Энэ талаар сонсох тусмаа би улам эсэргүүцэж, “Та эгчийг ингээд л авчих юм уу? Хэрэв манай чуулганы ажил хохирсоор байвал би халагдана шүү дээ” гэж бодлоо. Ингэж бодоод би уурсаж, “Эгч энд үлдээд, удирдах албан тушаалд бэлтгэгдэж болно шүү дээ” гэж хэлж орхив. Үнэндээ, бусад чуулганд цөөнгүй хүмүүс шинээр ирсэн тул услах хүмүүс илүү хэрэгтэй байгааг мэдэж байлаа. Би эгчийг явуулахгүй гэж шууд хэлж зүрхлээгүй ч дотроо уур хилэнгээр дүүрч, муухай санагдаж, ер хүлээн зөвшөөрч чадаагүй юм. Удирдагч үүнээс өмнөхөн манай чуулганы хоёр ч багийн удирдагчийг шилжүүлсэн тул би шинэ хүмүүсийг байнга сургаж, сул орон тоог нөхөж байсан бөгөөд хамгийн чухал нь, сайн тохирох хүн олох тийм ч амархан биш байлаа. Хэрэв би ажилдаа сайн үр дүн гаргаж чадахгүй бол олноос онцгойрч, юу хийж чадахаа харуулах боломж хэзээ ч олдохгүй шүү дээ. Надад тэр үүргийг биелүүлж ер чадахгүй юм шиг санагдаж, улам гутарч байв. Маш их хэлмэгдсэн мэт санагдаад, нулимсаа ч барьж чадаагүй. Намайг ийм байдалтай байхыг хараад удирдагч Бурханы хүсэл, үүрэг хуваарилах тухай чуулганы зарчмуудын талаар надад нөхөрлөсөн ч би нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргаж орхив. Дараа нь удирдагч надад, ингэж авирлах нь чуулганы ажилд саад учруулж байна гэж хэлсэн ч би огт хүлээн авч чадаагүй. “Гэхдээ манай чуулганы ажилд анхаарахгүй байгаа юм биш үү? Хэрэв намайг саад болж байгаа гэж бодож байвал та өөрөө хий. Намайг зүгээр л халчих, тэгвэл би дахиж асуудал үүсгэхгүй” гэж бодлоо. Ингэж бодохоор надад онцгүй санагдсан тул би Бурханд залбирч, “Бурхан минь, би болж буй үйл явдалд захирагдаж чадахгүй нь. Намайг хэлмэгдүүлсэн мэт санагдаж байна. Бурхан минь, асуудлаа ойлгоход намайг чиглүүлээч” гэлээ.

Залбирсныхаа дараа би удирдагчийг хэвийн өөрчлөлт хийх хэрэгтэй болох үед бусад хүмүүс зүгээр байхад яагаад надад асуудал тулгардаг талаар эргэцүүлсэн юм. Би үүнтэй тэмцэж, гацааж, дотроо маш их эсэргүүцдэг байсан. Би ингэж аашилсан нь нэг, хоёр удаагийн хэрэг биш шүү дээ. Дуулгавартай байх яагаад ийм хэцүү байдаг юм бол? Тэгээд би Бурханы ийм үгийг саналаа: “Үүргийг чи удирддаг юм биш—энэ нь чиний өөрийн мэргэжил, чиний өөрийн ажил биш; харин ч Бурханы ажил юм. Бурханы ажилд чиний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг нь чиний үүргийг бий болгодог. Хүний хамтран ажиллах ёстой Бурханы ажлын хэсэг нь хүний үүрэг юм. Үүрэг бол Бурханы ажлын нэг хэсэг—энэ нь чиний ажил мэргэжил, хувийн бизнес биш, мөн амьдралын чинь хэрэг явдал ч биш. Чиний үүрэг гадаад, дотоод асуудлыг шийдвэрлэх явдал байсан ч бай, оюуны эсвэл биеийн хөдөлмөр оролцсон ч бай энэ бол чиний гүйцэтгэх учиртай үүрэг, энэ бол чуулганы ажил, мөн Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Бурханы чамд өгсөн даалгавар билээ. Энэ нь чиний хувийн ажил хэрэг биш. Тэгвэл чи үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ? Наад зах нь чи үүргээ дур зоргоороо гүйцэтгэж, хуумгай авирлаж болохгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). “Үүрэг гэж яг юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар, Бурханы гэрийн ажлын нэг хэсэг, Бурханы сонгосон хүн нэг бүрийн үүрэх ёстой хариуцлага, үүрэг юм. Үүрэг гэдэг нь нэг төрлийн хүчин зүтгэл мөн үү? Гэр бүлийн хувийн асуудал мөн үү? Чамд үүрэг хүлээлгэн өгмөгц энэ үүрэг чиний хувийн ажил хэрэг болдог гэж хэлж болох уу? Огтхон ч тийм биш. Тэгвэл чи үүргээ яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, үг, стандартад нийцүүлэн үйлдэж, хүний субъектив хүсэл биш, харин үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Зарим хүн: ‘Надад үүрэг хүлээлгэн өгмөгц энэ нь миний ажил хэрэг болдог биш үү? Миний үүрэг бол миний хариуцлага, миний хариуцсан зүйл хувийн ажил хэрэг минь биш гэж үү? Хэрвээ би үүргээ хувийн ажил хэрэг мэт зохицуулбал зохих ёсоор хийнэ гэсэн үг биш үү? Үүнийг хувийн ажил хэрэг гэж үзэхгүй бол би үүргээ сайн гүйцэтгэх үү?’ гэдэг. Энэ үг зөв үү, буруу юу? Энэ нь буруу бөгөөд үнэнээс зөрдөг. Үүрэг бол чиний хувийн ажил хэрэг биш, Бурханы ажил хэрэг, Бурханы ажлын нэг хэсэг бөгөөд чи Бурханы шаардсанаар хийх ёстой; Бурханд дуулгавартай зүрх сэтгэлээр үүргээ биелүүлж байж л чи стандартад нийцэж чадна. Хэрвээ чи үүргээ үргэлж өөрийн үзэл, төсөөлөл, дур хүслийн дагуу гүйцэтгэдэг бол стандартад хэзээ ч нийцэхгүй. Үүргээ үргэлж өөрийнхөө хүссэнээр гүйцэтгэх нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш, учир нь чиний хийж байгаа зүйл Бурханы удирдлагын цар хүрээнд байдаггүй бөгөөд Бурханы гэрийн ажил биш; харин чи өөрийнхөө үйл ажиллагааг явуулж, өөрийнхөө ажлыг хийж байгаа тул үүнийг чинь Бурхан санахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). Би Бурханы үгийг тунгаан бодоод, үүрэг бол карьер биш, харин хүмүүст өгсөн Бурханы даалгавар гэдгийг ухаарсан. Тиймээс Бурханы шаардлагын дагуу, Бурханы гэрийн хэрэгцээний дагуу үүнийг гүйцэтгэх ёстой. Би зөвхөн өөрийнхөө хувийн хүсэл, төлөвлөгөөний дагуу хүссэнээ хийж болохгүй. Хэрэв тэгэх юм бол би их ажил хийж байгаа мэт харагдсан ч үүргээ гүйцэтгэсэн хэрэг биш; өөрийнхөө ажил хэргийг явуулж, Бурханыг эсэргүүцсэн хэрэг болно. Өөрийнхөө зан авирыг эргээд бодоход, хүн өгөхийг надаас хүсэх бүрд би үүргээ хамгийн үр дүнтэй гүйцэтгэдэг чуулганы гишүүдийг явуулаад байвал манай чуулган сайн үр дүн гаргахгүй, байр сууриа алдаж болзошгүй гэж санаа зовдог байжээ. Өөрийнхөө нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд би хүн өгөхийг хүсээгүй. Онолын хувьд, миний үүрэг бол Бурханаас надад өгөгдсөн, миний хариуцлага гэдгийг би мэдэж байсан ч бодит байдал дээр, үүнийг өөрийн хувийн бизнес, хувийн ажил мэт үзэж байлаа. Энэ ажлыг надад өгснөөс хойш, энэ бол миний ажил учраас эцсийн шийдвэрийг би гаргана гэж бодсон. Миний ажлын үр дүнд нөлөөлөхгүй л бол би хүн өгөхөд бэлэн байсан ч нөлөөлөх л юм бол тас эсэргүүцэж, хэнийг ч явуулахааргүй байлаа. Тиймээс Ранна эгчийг шилжүүлэх гэж буйг мэдсэн даруйд зүрх зүсэгдэж, эгчийг явуулахыг үнэхээр хүсээгүй. Үнэхээр хэлмэгдсэн мэт санагдаж, бүр багтартлаа уурлаж, үүргээ гүйцэтгэхээ болихыг хүссэн. Энэ нь яаж үүргээ гүйцэтгэсэн хэрэг болох юм бэ? Би чуулганы ажлыг илт үймүүлж, саад учруулж байв. Би үүргээ биелүүлж байхдаа ерөнхий нөхцөл байдлыг бодолцон үзээгүй, чуулганы ашиг сонирхлыг ч хамгаалаагүй, харин өөрийнхөө төлөө явуулга хийж, үүргээ хувийн нэр хүнд, байр суурийн төлөө ажиллах боломж болгон ашиглаж байлаа. Би өөрийнхөө үйл ажиллагааг явуулаагүй гэж үү? Хэчнээн их ажиллаж байсан ч гэлээ, Бурхан ийм зан авирыг хэзээ ч дурсан тэмдэглэхгүй. Чуулганд хүн хэрэгтэй болох бүрд би урам зоригтойгоор хамтран ажиллах ёстой. Би зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг л бодоод байж болохгүй байлаа.

Маргааш нь цуглаан дээр удирдагч ах, эгч нарыг услахын зэрэгцээ хүмүүсийг хөгжүүлэх нь удирдагчийн ажил юм, тэгж байж хүн бүр өөрт тохирох үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг дурдав. Үүнийг сонсоод зүүднээсээ сэрж буй мэт надад санагдлаа. Удирдагчийн зөв байв. Ах, эгч нарыг усалж, мөн тохирсон үүргээ олоход туслах нь миний ажлын нэг хэсэг байжээ. Гэвч өөр чуулганд хүн хэрэгтэй үед би гаднаа татгалзаж зүрхлээгүй ч зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, хүмүүсийг шилжүүлэхгүй байх бүхий л төрлийн шалтаг олдог байлаа. Энэ нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш байсан юм. Би тэр үүрэг ролийнхоо хариуцлагыг биелүүлээгүй төдийгүй, намайг хэцүү байдалд оруулж байна хэмээн удирдагчаа буруутгасан. Өөрийгөө ч эргэцүүлэлгүй, оронд нь чуулганы ажилд саад болж байв. Яг тэр эгчийн хэлсэн шиг, ийм зан авир нь санаатайгаар саад учруулсан хэрэг биш гэж үү? Анх үүргээ авч байсан үеэ би эргэн саналаа. Би сайн мэдээний ажилд өөрийн өчүүхэн нэмрийг оруулахыг л хүссэн. Гэтэл одоо би өөрөө саад тотгор, тээглэх чулуу болжээ. Үүндээ би жаахан харамсаж, дараагийн удаа үнэнийг хэрэгжүүлэх ёстой, ийм аминч, жигшмээр байдлаар зөвхөн өөрийгөө бодох ёсгүй гэж өөртөө хэлсэн юм.

Хэдэн өдрийн дараа удирдагч надад сайн мэдээний багийн хоёр гишүүнийг өөр чуулган руу шилжүүлэхийг хүссэн зурвас илгээв. Би тэр зурвасыг уншихдаа тун тайван байсан бөгөөд энэ нөхцөл байдал бол миний хувьд үнэнийг хэрэгжүүлэх боломж гэдгийг олж харсан юм. Гэвч багийнхаа гишүүдийг үнэлэх үед надад жаахан эргэлзээ төрж, би заавал багийнхаа хамгийн сайн хоёр эгчийг явуулах шаардлагатай гэж үү, магадгүй тийм ч сайн биш хоёрыгоо явуулж болох бус уу гэж бодлогошров. Энэ үед би аминч зан гаргаж, нэг алдаагаа ахин давтаж буйгаа ухаарсан юм. Тэгээд Бурханы үгийн дараах хэсгийг уншлаа: “Ов мэхтэй, ёрын муу хүмүүсийн зүрх сэтгэл хувийн амбиц, төлөвлөгөө, хуйвалдаанаар бялхаж байдаг. Эдгээр зүйлийг хойш тавихад амархан уу? (Үгүй.) Чи үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хүсдэг ч эдгээр зүйлийг хойш тавьж чадахгүй бол юу хийх ёстой вэ? Энд зам бий: Чи хийж байгаа зүйлийнхээ уг чанарыг тодорхой харах ёстой. Ямар нэг зүйл Бурханы гэрийн ашиг сонирхолд хамаатай, онцгой ач холбогдолтой бол чи үүнийг хойш тавьж, алдаа гаргаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх ёсгүй. Үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх ёстой зарчим чинь энэ юм. Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учраагүй бол эхлээд өөрийнхөө амбиц, хүслийг хойш тавь; ашиг сонирхол чинь зарим талаар хөндөгдөх ёстой, тэдгээрийг хойш тавих ёстой, гэхдээ Бурханы зан чанарт халдаж улаан шугамыг давснаас багахан зовлон бэрхшээл туулсан нь дээр. Ялихгүй амбиц, нэрэлхүү зангаа хангахын тулд чуулганы ажлыг нураавал эцсийн үр дагавар чинь ямар байх вэ? Чи халагдана, таягдан хаягдаж ч магадгүй. Чи Бурханы зан чанарын уур хилэнг хүртэх бөгөөд аврагдах ямар ч боломжгүй болж магадгүй. Хүмүүст Бурханы олгодог боломжийн тоо хязгаартай. Бурханаар туршигдах хэдэн боломж хүмүүст олддог вэ? Энэ нь тэдний мөн чанараар тодорхойлогддог. Хэрвээ чи өгөгдсөн боломжийг бүрэн ашиглаж, чуулганы ажлын биелэлтийг өөрийнхөө бахархал, нэрэлхүү зангаас өмнө тавьж чаддаг бол бодол сэтгэлгээ чинь зөв байна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). Үүнийг уншаад би хэдийгээр миний хувийн нэр төр, ашиг сонирхолд хохиролтой ч гэлээ, чуулганы ажилд нөлөөлж, хойш татаж болохгүй гэдгийг ямартай ч ухаарав. Өмнө нь би чуулганы хамгийн сайн гишүүдээ гадагш нь шилжүүлээд байвал манай чуулганы ажил хохирч, би ажлаасаа халагдах вий гэдэгт үргэлж санаа зовсоор ирсэн. Гэвч чуулганы ашиг сонирхлыг дэмжиж, Бурханы хүсэлд санаа тавьсны төлөө хэн ажлаасаа халагдах билээ? Хэн ч халагдахгүй. Эсрэгээрээ, чуулганыхаа сайн гишүүдийг явуулахаас татгалзаж, чуулганы ажил, ашиг сонирхолд нөлөөлдөг аминч, жигшүүртэй хүн ажлаасаа халагдаж, таягдан хаягдах болно. Би тэр эгч нарыг авч үлдлээ гээд манай чуулган сайн ажиллачихна гэсэн үг биш шүү дээ. Хэрэв миний сэдэл буруу байвал, бас өөрийнхөө л нэр хүнд, албан тушаалыг хамгаалсаар байвал Ариун Сүнсний ажлыг олж авахгүй, тэгвэл би Бурханы удирдамжгүйгээр үүргээ биелүүлэхдээ хэрхэн сайн үр дүнд хүрэх билээ? Эдгээр бодол миний сэтгэлийг бага зэрэг тайвшруулж, би зүрх сэтгэлдээ Бурханд “Бурхан минь, би үнэнийг хэрэгжүүлж, Таныг сэтгэл хангалуун байлгаж, өөрийнхөө нэр хүнд, байр суурийг хамгаалахаа болимоор байна” гэж хэллээ. Үүний дараа би сайн мэдээний багийн хамгийн сайн гүйцэтгэлтэй хоёр гишүүнээ бусад чуулган руу шилжүүлэхийг санал болгов. Үүнийг хэрэгжүүлснийхээ дараа үнэхээр амар амгаланг мэдэрч, ийм хүн байх сайхан санагдлаа.

Энэ туршлагын дараа би өөрийгөө бага зэрэг өөрчлөгдсөн гэж бодсон ч хачирхалтай нь удалгүй би ахин бүрэн илчлэгдэв. Нэгэн өдөр удирдагч манай чуулганд хоёр хэлээр ярьдаг шинээр ирэгсэд цөөнгүй байгаа тул ахиад хэдэн усалгааны хүн өгөөч гэж надаас хүсэж байгаагаа хэллээ. Хэрэв тийм бол, би бараг хоёр хэлээр ярьдаг, сайн хэв чанартай бүх хүнээ өгөхөд хүрэх байв. Энэ үед би ахин өөрийн нэр төр, албан тушаалын талаар санаа зовж эхэллээ. Хэрэв тэр хүмүүс явбал манай чуулганы сайн мэдээний ажилд үнэхээр нөлөөлөх вий хэмээн эмээв. Тэр орой удирдагч нөхцөл байдлыг шалгах талаар зурвас илгээхэд би дотроо маш их эсэргүүцэж байсан юм. Түүний хэлсэн нэр болгонд би: “Тэгэлгүй яахав”, “Болно оо” гэсэн үгээр хариулж байсан ч удирдагчийг нарийн ширийнийг асуухад юу ч хэлэхийг хүссэнгүй. “Анхнаасаа л би энэ хүмүүсийг өгөхийг хэзээ ч хүсээгүй, гэвч та асуулт асуусаар л байх юм. Та манай чуулганы үүргээ биелүүлж чаддаг хүмүүсийг шавхаж байна. Би ажлаа яаж хийх юм бэ?” гэж би бодоод, үнэхээр эсэргүүцсэн, бас захирагдаж чадаагүй.

Дараа нь, цуглааны үеэр би завхралаа ойлгоход минь тусалсан Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүдийн аминч, жигшүүртэй мөн чанар илэрхий; тэдний ийм илрэлүүд тун илэрхий байдаг. Чуулган тэдэнд нэг ажил даалгах үед энэ ажил нь тэдэнд нэр нүүрээ харуулах боломж олгохгүй байвал тэд сонирхдоггүй; хэрвээ энэ нь нэр алдар, ашиг тус авчирч, нэр нүүрээ харуулах боломж олгож байгаа бол тэд маш их сонирхож, хүлээн авахад бэлэн байдаг. Энэ нь ач тус мэддэггүй, хүмүүсийг гомдоохтой холбоотой ажил бол, эсвэл байр суурь, нэр хүндэд нь ашиггүй бол тэд огт сонирхдоггүй бөгөөд тэр ажил өөрсөдтэй нь ямар ч хамаагүй мэт, өөрсдийнх нь хийх учиртай ажил биш мэт үүнийг хүлээн авахгүй. Бэрхшээлтэй тулгарах үедээ антихристүүд тэдгээрийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайна гэж санасны гарз, Бурханы гэрийн ажлыг бодолцон үзэж, ерөнхий нөхцөл байдлыг харахаар оролдоно гэж бүр ч байхгүй. Жишээлбэл, Чуулганы ажлын цар хүрээнд, нийт ажлын хэрэгцээнд үндэслэн зарим боловсон хүчний шилжилт хөдөлгөөн явагдлаа гэж бодъё. Хэрвээ цөөн хэдэн хүнийг чуулганаас шилжүүлбэл тухайн чуулганы удирдагчид тэр асуудалд яаж эрүүл ухаанаар хандах вэ? Тэд нийтийн эрх ашгийн бодохын оронд зөвхөн өөрсдийнхөө чуулганы асуудалд санаа зовдог бол ямар асуудал байна вэ? Чуулганы удирдагчийн хувьд тэд яагаад Бурханы гэрийн нэгдсэн зохицуулалтад захирагдаж чаддаггүй вэ? Ийм хүн Бурханы хүслийг бодолцон үзэж, ажлын ерөнхий нөхцөл байдлыг анхаардаг уу? Хэрвээ тэд Бурханы гэрийн ажлыг бүхэлд нь боддоггүй, харин зөвхөн өөрсдийнхөө чуулганы ашиг сонирхлыг л боддог бол маш аминч, жигшүүртэй биш үү? Чуулганы удирдагчид Бурханы дээд эрх, зохицуулалт, Бурханы гэрийн төвлөрсөн зохицуулалт, зохион байгуулалтад болзолгүй захирагдах ёстой. Энэ нь үнэний зарчимд нийцдэг зүйл юм. Бурханы гэрийн ажилд шаардагдах үед хэн байх нь хамаагүй хүн бүр Бурханы гэрийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой бөгөөд аль нэг удирдагч, ажилчинд харьяалагддаг мэт тэдэнд яавч хянуулах ёсгүй. Бурханы сонгосон хүмүүс Бурханы гэрийн төвлөрсөн зохицуулалтад дуулгавартай байх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг, хэн ч үүнийг эсэргүүцэж болохгүй. Удирдагч юм уу ажилчин зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй шилжүүлэг хийх тохиолдолд дуулгавартай дагахгүй байж болно, харин зарчимд нийцсэн, ердийн шилжүүлэг хийвэл Бурханы сонгосон бүх хүн дуулгавартай байх ёстой бөгөөд ямар ч удирдагч юм уу ажилчинд хэн нэгнийг хянахаар оролдох эрх эсвэл шалтгаан байхгүй. Бурханы гэрийн ажил биш ямарваа нэг ажил байдаг гэж та нар хэлэх үү? Бурханы хаанчлалын сайн мэдээг өргөжүүлэхтэй хамааралгүй ямарваа нэг ажил байдаг уу? Энэ бүгд нь Бурханы гэрийн ажил, ажил тус бүр адил тэнцүү, “чинийх”, “минийх” гэж юм байхгүй. ... Бурханы гэр Бурханы сонгосон хүмүүсийг төвлөрсөн байдлаар хуваарилдаг. Энэ нь аливаа удирдагч, багийн тэргүүн, хувь хүнтэй ямар ч хамаагүй. Хүн бүр зарчмын дагуу үйлдэх ёстой; энэ бол Бурханы гэрийн дүрэм юм. Антихристүүд Бурханы гэрийн зарчмын дагуу үйлдэхгүй, байр суурь, ашиг сонирхлынхоо төлөө байнга явуулга хийж, эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхийн тулд хэв чанар сайтай ах, эгч нарыг өөртөө үйлчлүүлбэл энэ нь аминч, жигшүүртэй хэрэг биш үү? Хэв чанар сайтай хүмүүсийг хажуудаа байлгаж, тэднийг шилжүүлэхийг Бурханы гэрт зөвшөөрөхгүй байх нь гаднаа чуулганы ажлыг бодож байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэд чуулганы ажлыг огтхон ч бодолгүй, өөрсдийнхөө эрх мэдэл, байр суурийг л бодож байгаа. Тэд ажлаа баллаж, халагдаж, байр сууриа алдахаас айдаг. Антихристүүд Бурханы гэрийн илүү өргөн хүрээний ажлыг огт бодолгүй, өөрсдийнхөө байр суурийг л бодож, байр сууриа хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг гаргуунд нь гаргахаас ч буцахгүй байж, чуулганы ажилд хохирол учруулан өөрийн байр суурь, ашиг сонирхлыг хамгаалах нь аминч, жигшүүртэй хэрэг юм. Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ хүн ядаж л мөс чанартайгаар ингэж бодох ёстой: “Энэ хүмүүс бүгд Бурханы гэрийнх, тэд миний хувийн хөрөнгө биш. Би ч бас Бурханы гэрийн гишүүн. Бурханы гэр хүмүүсийг шилжүүлэхийг болиулах би ямар эрхтэй юм бэ? Би өөрийнхөө хариуцлагын хүрээн дэх ажилд л төвлөрөхийн оронд Бурханы гэрийн нийт ашиг сонирхлыг бодолцон үзэх ёстой.” Энэ нь мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн бодох ёстой бодол бөгөөд Бурханд итгэдэг хүмүүст байх ёстой эрүүл ухаан юм. Бурханы гэрт онцгой хэрэгцээ байгаа үед Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагах нь хамгийн чухал. Хуурамч удирдагч, антихристүүдэд ийм мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Тэд бүгд аминч байдаг, өөрсдийгөө л боддог бөгөөд чуулганы ажлыг боддоггүй. Тэд Бурханы гэрийн өргөн хүрээний ажлыг бодолцон үздэггүй, яг нүднийх нь урд байгаа ашиг хонжоог л бодолцдог учраас Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж яавч чаддаггүй. Тэд туйлын аминч, жигшүүртэй. Бурханы гэрт саад хийж ч чадахуйц зоригтой байдаг, тэр ч бүү хэл өөрийнхөөрөө зүтгэж зүрхэлдэг; тэд бол хамгийн хүн чанаргүй, ёрын муу хүмүүс юм. Антихристүүд бол ийм л хүмүүс. Тэд чуулганы ажил, ах эгч нар, Бурханы гэрийн өмч хөрөнгийг хүртэл—өөрсдийн эрх мэдэлд байгаа юм бүхнийг—өөрийн хувийн өмч мэт үздэг. Эдгээр зүйлийг хэрхэн хуваарилж, шилжүүлж, ашиглахыг тэд шийддэг, Бурханы гэрийг хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй. Тэдний гарт ормогцоо тэдгээр нь Сатаны мэдэлд очсон мэт болдог, тэдгээрт хүрэхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Тэд бол том гарууд, толгойлогч боссууд бөгөөд тэдний эзэмшилд орсон хэн боловч тэдний тушаал, зохицуулалтыг дуулгавартай дагаж, тэдний царайг харах ёстой байдаг. Энэ бол антихристийн ёс жудгийн амиа хичээсэн, олиггүй байдлын илрэл юм.(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үг миний байдлыг илчлэв. Ах, эгч нараа өөрийнхөө хяналтад байлгаж, тэднийг чуулганд өгөхгүй байх хүсэл маань аминч, жигшмээр байсан бөгөөд би антихристийн зан чанарыг харуулж байжээ. Тэр бүх хугацаанд удирдагч манай чуулганаас хэн нэгнийг шилжүүлэхийг хүсэх бүрд би машид эсэргүүцэж, тэгэх хүсэлгүй байв. Бүр уурлаж, бүр хэцүү болж, асар их гомдсондоо нулимс хүртэл унагасан. Удирдагч бодлоо өөрчлөхөд минь туслахаар надтай нөхөрлөж, надад сайхан зүйлс хэлэх хүртэл би үүнийг зөвшөөрөөгүй. Би яг л Бурханы томилсон хамгийн том дарга мэт, өөрийн хариуцсан чуулгануудын шилжүүлгийг өөрөө мэдэхийг хүссэн. Хүмүүс хэрэгтэй үед, хэрэв би зөвшөөрвөл тэд явж болно, харин миний зөвшөөрөлгүйгээр хэн ч тэдэнд хүрч чадахгүй байв. Би толгой дохиогүй л бол хэн ч үргэлжлүүлж болохгүй байв. Би чуулгануудаа өөрийн хатуу хяналтад, бүгдийг өөрийнхөө удирдлагад байлгаж байлаа. Чуулгануудыг Христ биш би хариуцаж байв. Яг л хөгжүүлэгдэж буй шинээр ирэгсэд надад харьяалагддаг юм шиг байв. Тэдний үүрэгтээ хүрсэн амжилтыг би өөрийнхөө байр суурийг бэхжүүлэхэд ашиглахыг хүссэн. Би үнэхээр ичгүүргүй байжээ! Би Бурханыг эсэргүүцсэн антихристийн замаар яваагүй гэж үү? Энэ нөхцөл байдал намайг шашны ертөнц дэх пастор, ахлагчдын талаар бодоход хүргэв. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулган нь Эзэн эргэн ирж, олон үнэнийг илэрхийлснийг гэрчилдэг гэдгийг мэддэг ч үнэнийг хармагц тэдний цуглааныхан Төгс Хүчит Бурханыг дагана, тэгвэл өөрсдөө байр суурь, нэр хүнд, амьжиргаагаа алдана гэж айсандаа итгэгчдийг үнэн замаас нь хол байлгахын тулд өөрсдийн эрх мэдлийн хүрээн дэх бүхнийг хийдэг. Тэд хонь бол тэднийх бөгөөд тэдэнд Бурханы дуу хоолойг сонсгохгүй, Түүнийг дагахыг зөвшөөрөхгүй гэдгээ шулуухан хэлдэг. Тэд итгэгчдийг өөрсдийнхөө хувийн өмч мэт үзэж, тэднийг хатуу хянаж, тэдний төлөө Бурхантай тэмцэлддэг. Тэдгээр пастор, ахлагч бол эцсийн өдрүүдэд илчлэгдсэн ёрын муу зарц, антихристүүд юм. Миний үйлдлүүд мөн чанартаа эдгээр пастор, ахлагчийнхаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Би өөрийн нэр төр, байр суурийг хамгаалахын тулд бусдыг хянаж байсан. Хэрэв гэмшихгүй бол би тэдгээр антихристтэй хамт Бурханд хараагдаж, шийтгүүлж дуусна гэдгээ мэдсэн. Бурханы сонгосон хүмүүс Бурханд харьяалагдахаас биш, ямар ч хүнд харьяалагдахгүй. Бусад чуулганд үүрэг гүйцэтгэх хэрэгтэй бол хэнийг ч шаардлагатай үед шилжүүлэх учиртай. Би удирдаж байсан чуулгандаа хэнийг ч авч үлдэх эрхгүй байсан. Удирдагчид ажлыг зохицуулж, хүмүүсийг шилжүүлэх үедээ миний саналыг асуух нь надад хүндэтгэлтэй хандах төдийгүй, саадгүй хамтран ажиллах гэсэн хэрэг юм. Үнэн хэрэгтээ, миний зөвшөөрөлгүйгээр хэн нэгнийг шууд шилжүүлэх ч үндэслэлтэй. Надад хүмүүсийг өөрийнхөө хяналтад авч үлдэх эрх байгаагүй. Би цаашид ийм аминчхан амьдарч болохгүйгээ мэдсэн. Бурхан надад амьсгал өгсөн байхад би яагаад өөрийнхөө төлөө тэмцээд байгаа юм бэ? Би чуулганд том хувь нэмэр оруулж чадахгүй байж магадгүй ч үгүй ядахдаа саад болох ёсгүй. Би чуулганы ажилд ашиг тусаа өгөхийн тулд илүү ихийг хийх ёстой байлаа. Үүний дараа, шаардлагатай үед би идэвх санаачилгатайгаар шилжүүлэгт тусалж, өөрийнхөө нэр хүнд, байр суурийг бодохоо больсон юм.

Хожим нь миний өөр чуулган руу шилжүүлсэн нэг эгч надад зурвас илгээж, тэр болон бусад ах, эгч тэнд сайн мэдээг түгээх ажилд маш сайн ажиллаж буй талаар хэллээ. Би маш их баярлахын зэрэгцээ ичсэн. Яагаад маш их баярласан бэ гэвэл тэд хаанчлалын сайн мэдээг тараахад хувь нэмрээ оруулж чадаж байгаад баярласан юм. Харин яагаад ичсэн бэ гэвэл, би саад болохгүйгээр хүмүүсээ дуртайяа өгсөн бол тэднийг илүү эрт сургаж болох байсан юм. Иймээс би ахиж ялзарсан зангаараа амьдрах биш, харин оронд нь сайн боловсон хүчнээр хангаж, сайн мэдээний ажилд өөрийн хувь нэмрийг оруулж, үүргээ биелүүлэхийг хүсэж байна гэж Бурханд залбирлаа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Халагдсаны дараа

Ли Же, АНУ Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр...

Өрсөлдөөн нь зовлонг төрүүлдэг

Шинь И, Хятад 2021 оны 4-р сард чуулганаас Чэнь Ши бид хоёрыг усалгааны ажлыг хамт хийлгэхээр зохицуулав. Энэ мэдээг сонсоод би бага зэрэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих