Хариуцлагаас айх далд шалтгаанууд

2023-03-09

Жорж, Япон

Би чуулганы усалгааны ажлыг хариуцдаг байв. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг улам олон хүн хүлээн авах болсон тул манай чуулган гурван өөр чуулганд хуваагдаж, би нэгийг нь хариуцах болсон юм. Хуваагдлын дараа чуулганд маань хуваарилагдсан олон шинэ хүн тогтмол цуглахгүй байгааг олж мэдээд би “Бидэнд усалгааны ажилтан дутаж байгаа тул зохих ёсоор цуглахгүй байгаа тэр бүх хүнийг дэмжинэ гэдэг маш их цаг хугацаа, эрч хүч шаардана, хэрэв тэд сайн услагдаагүйн улмаас чуулганаас гарвал ах эгч нар намайг чадваргүй, хэв чанар муутай гэж хэлж магад, тэгвэл үнэхээр ичмээр байх болно би засалт, харьцалт туулж, эсвэл тэднийг явсны хариуцлагыг ч үүрч магадгүй. Хэрэв би хариуцсан хүн нь биш, харин зүгээр л усалгааны ажилтнуудын нэг байсан бол ийм хариуцлага үүрэх шаардлагагүй байх байлаа” гэж бодсон. Надад том ачаа үүрсэн мэт маш дарамттай санагдаж, зүрх хүнд оргиж байв. Удирдагч биднээс услагчид дутагдаж байгааг шийдэхийн тулд улам их хүн хөгжүүлэхийг хүслээ. Гэхдээ хэчнээн олон шинэ итгэгч зохих ёсоор цуглахгүй байгааг хараад би шантарч, хүмүүсийг хангалттай хурдан хугацаанд сургаж чадахгүй гэж бодоод зориг мохож байлаа. Үүний дараа би ажилдаа хэт идэвхгүй болж, сургаж, услах ёстой хүмүүсээ сургаж, услахгүй байсан нь ажилд маань хохирол учруулсан юм. Сэтгэл үнэхээр тавгүйтэж, буруутай юм шиг санагдаж байсан тул би Бурханд залбирч, “Бурхан минь, надад биеийн хэмжээ алга. Энэ шинэ чуулганд хэчнээн их бэрхшээл, асуудал байгааг хараад би яваад өгөхийг хүссэн. Энэ Таны хүсэл биш гэдгийг би мэднэ. Энэ ажлыг хийж чаддаг болохын тулд өөрийгөө эргэцүүлж, буруу байдлаа засахад минь намайг замчлаач” гэлээ.

Тэгээд сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншив. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зарим хүн үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцлага үүрэхээс айдаг. Хэрвээ чуулган тэдэнд хийх ажил өгвөл, тэд эхлээд энэхүү ажил нь тэднийг хариуцлага үүрэхийг шаардаж байгаа эсэхийг бодолцож үздэг бөгөөд хэрэв тийм бол тэд уг ажлыг хүлээн авдаггүй. Тэдний үүрэг гүйцэтгэх болзол нь нэгдүгээрт, уг ажил аажуу уужуу ажил байх ёстой; хоёрдугаарт, зав чөлөөтэй, ядрахааргүй байх ёстой; гуравдугаарт, тэд юу ч хийсэн ямар ч хариуцлага хүлээхгүй байх ёстой. Тэд ийм л төрлийн үүрэг хүлээдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Барьцгүй, ов мэхтэй хүн биш үү? Тэд өчүүхэн төдий ч хариуцлага үүрэхийг хүсдэггүй. Навчис модноосоо унах үед тэд тэнгэр унах нь гэж айдаг. Ийм хүн ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Тэд Бурханы гэрт ямар хэрэгтэй байж болох вэ? Бурханы гэрийн ажил нь Сатантай тэмцэх, түүнчлэн хаанчлалын сайн мэдээг түгээх ажилтай холбоотой. Дагалдах хариуцлагагүй үүрэг гэж юу байдаг юм бэ? Удирдагч байх нь хариуцлага дагуулдаг гэж чи хэлэх үү? Удирдагчдын хариуцлага бүр их биш гэж үү, мөн тэд бүр илүү их хариуцлага хүлээх ёсгүй гэж үү? Чи сайн мэдээ түгээх, гэрчлэх, видео хийх гэх мэт зүйлс хийдэг. Бодит байдал дээр чи ямар ч ажил хийдэг бай тэр чинь үнэний зарчимд хамаатай л бол үүрэх хариуцлагатай байдаг. Хэрэв чи үүргээ зарчимгүй гүйцэтгэвэл энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлнө, мөн хэрвээ чи хариуцлага хүлээхээс айдаг бол ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй. Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүн хулчгар уу, аль эсвэл тэдний зан чанарт асуудал байдаг уу? Та нар ялгааг нь хэлж мэддэг байх ёстой. Үнэндээ энэ нь хулчгар байгаа хэрэг биш: Тэр хүн эд баялаг хөөцөлдөж, өөрийнхөө ашиг сонирхлын төлөө юм хийж байсан бол хэчнээн их зоригтой байх вэ? Тэд ямар ч эрсдэлийг үүрнэ. Харин чуулганы төлөө, Бурханы гэрийн төлөө юм хийхдээ тэд ямар ч эрсдэл үүрдэггүй. Тийм хүмүүс аминч, өөдгүй, хамгийн зальхай байдаг. Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага хүлээдэггүй хэн боловч үнэнч байх нь бүү хэл, Бурханд жаахан ч чин сэтгэлээсээ ханддаггүй. Ямар төрлийн хүн хариуцлага үүрч зүрхэлдэг вэ? Ямар төрлийн хүн хүнд ачаа үүрэх зоригтой байдаг вэ? Бурханы гэрийн ажлын хамгийн чухал мөчид удирдан тэргүүлж, зоригтойгоор урагшилдаг, хүнд бэрх хариуцлага үүрч, асар их бэрхшээл туулахаас айдаггүй, хамгийн чухал, тулгамдсан асуудлыг олж хардаг хүн. Тэр бол Бурханд үнэнч хүн, Христийн сайн цэрэг мөн. Үүрэгтээ хариуцлага үүрэхээс айдаг бүх хүн үнэнийг ойлгодоггүй учраас тэгдэг хэрэг үү? Үгүй. Энэ нь тэдний хүн чанар дахь асуудал юм. Тэд шударга ёс, хариуцлагын ямар ч мэдрэмжгүй. Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг итгэгчид бус, аминчхан, өөдгүй хүмүүс юм. Тэд үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй бөгөөд эдгээр шалтгааны улмаас тэд аврагдаж чадахгүй. Бурханд итгэгчид үнэнийг олж авахын тулд асар их төлөөс төлөх ёстой, үүнийг хэрэгжүүлэхэд тэдэнд олон саад бэрхшээл тулгарах болно. Тэд аливаа зүйлийг хаяж, махан биеийн ашиг сонирхлоо орхиж, зарим зовлон зүдүүрийг тэвчих ёстой. Зөвхөн тэгж байж л үнэнийг хэрэгжүүлж чаддаг болно. Тэгвэл хариуцлага үүрэхээс айдаг хүн үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Лавтайяа чадахгүй, үнэнийг олж авах талаар ярих ч хэрэггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх, ашиг сонирхолдоо хохирол учруулахаас айдаг; шившиг болж, доромжлуулж, шүүгдэхээс айдаг. Үнэнийг хэрэгжүүлж зүрхэлдэггүй учраас үнэнийг олж авч чаддаггүй бөгөөд хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч Түүний авралыг хүртэж чадахгүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Бурханы үгийн илчлэлийг хараад надад таагүй байсан. Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага хүлээхээс айдаг хүмүүс бол хамгийн аминч, жигшүүртэй, зальжин хүмүүс, тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, аврагдах ч боломжгүй гэж Бурхан хэлжээ. Би ингэж аяглаж байсан. Олон шинэ хүн тогтмол цуглахгүй, сургах нэр дэвшигч цөөхөн байгааг хараад би Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэн, боломжийн нэр дэвшигчдийг хөгжүүлж, шинэ итгэгчдийг сайтар усалж, үнэн замд үндсийг нь аль болох хурдан тавих талаар бодоогүй. Би тэднийг ачаа мэт үзэж, тэднийг дэмжихэд хэчнээн их цаг хугацаа, эрч хүч орох бол, тэгээд үүнийг сайн хийхгүй бол бусад хүмүүс намайг дорд үзнэ, энэ нь ноцтой байвал би засалт, харьцалт туулж, хариуцлага хүлээнэ шүү дээ гэж бодсон. Энэ үр дүн гаргахад амаргүй, хүнд ажил шиг санагдаж, надад эсэргүүцэл төрж байв. Би хэдийгээр өөрийгөө хүчилж байсан ч идэвхгүй байлаа. Би хариуцлагагүй байсан болохоор сургагдах ёстой хүмүүс сургагдалгүй, энэ зуур зарим нь тогтмол ирэхээ болив. Одоо Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ хурдацтай өргөжиж, илүү олон хүн Бурханд хандаж байна. Шинэ итгэгчдийг сайн усалж, дэмжих нь Бурханы яаруу хүсэл боловч би Бурханы хүслийг биш, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг л боджээ. Би шинэ хүмүүсийн амийн оролтыг ч анхаарч үзээгүй. Би маш аминч байж, Бурханы урмыг их хугалсан. Нөгөө шинэ чуулгануудад бусад хүн хувийн ашиг, алдагдлаа бодолгүйгээр чуулганы ажлыг хамгаалж чадаж байгааг би анзаарлаа. Хэчнээн хэцүү байхаас үл хамааран, тэд шинэ итгэгчдийг услахын тулд чадах бүхнээ хийжээ. Тэд үүрэгтээ үнэнч, жинхэнэ итгэгчид байлаа. Би ичиж, бас гутарсан. Би хувийн ашиг сонирхлоо бодохоо, бас чуулганы ажлыг хойш татахаа болих ёстой байсан. Би энэ хариуцлагыг үүрч, шинэ итгэгчдийг сайн услуулахын тулд байгаа бүхнээ зориулах хэрэгтэй байсан. Үүний дараа би идэвх санаачилгатай хамтран ажиллаж, хөгжүүлж болохуйц зарим хүмүүсийг услахад хүчин чармайлт гаргаж эхэллээ. Бурханы хүслийг ойлгомогцоо тэд ч үүрэгтээ идэвхтэй болцгоов. Бид ажлаа хийж, шинэ итгэгчдийг дэмжихийн тулд хамтран ажилласан. Хэсэг хугацааны дараа нэлээд хэдэн шинэ итгэгч тогтмол цугладаг болов. Би үнэхээр баярлаж, Бурханд талархсан.

Гэвч төд удалгүй би дахиад л ийм нөхцөл байдалд оров. Нэг өдөр удирдагч надад “Шүйюань чуулган саяхан байгуулагдсан. Нэлээд хэдэн шинэ итгэгч зохих ёсоор цуглахгүй, тэдэнд сайн услагчид дутагдаж, ажил удаан урагшилж байна. Тэр чуулганыг чамд даатгая” гэж хэлэв. Удирдагчийг ингэж хэлэх үед би энэ нөхцөл байдлын ард Бурханы хүсэл байгааг ойлгосон. Сүүлд чуулган хуваагдахад би хариуцлага үүрэхээс айсан нь чуулганы ажлыг хойш татсан. Энэ удаад би дуулгавартай байж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэх ёстой байлаа. Гэвч би Шүйюань чуулганы байдлыг дахин нэг хараад эргэлзсэн. Миний хариуцаж байсан чуулган дөнгөж л сайн ажиллаж эхэлж, олон зүйл хийх дутуу байв. Өөр чуулган хариуцахад маш их цаг хугацаа, эрч хүч орно. Хэрэв Шүйюанийг хангалттай дэмжиж чадахгүй, бас одоогийн чуулганыхаа ажлыг сайн хийж чадахгүй бол бусад хүн миний талаар юу бодох вэ? Ганц чуулган удирдах тийм ч их ачаалалтай биш, би ажлаа сайн явуулах дээр эрч хүчээ төвлөрүүлж чадна. Тэгээд бүгд намайг өөр нүдээр харж, тушаал дэвшүүлж ч магадгүй. Ингэж бодохоор надад Шүйюань чуулганыг авбал арай ахадна гэж санагдаж байв. Юу ч болсон байлаа, надад ашгаа өгөхгүй тул би үүнийг хүлээн авахыг хүсээгүй. Гэхдээ хэрвээ би татгалзаад, хэн ч үүнийг авахгүй бол энэ нь чуулганы ажилд нөлөөлөх байв. Би дотроо зөрчилдөж байлаа. Ямархуу байдалтай байгааг минь удирдагч хараад, Бурханы үгийн нэг хэсгийг надад уншиж өгсөн юм: “Хэрэв чи тодорхой нэг төрлийн мэргэжлийн ажилд маш сайн бөгөөд үүнийг бусдаас арай удаан хугацаанд хийж байгаа бол чамд илүү хэцүү ажлыг хуваарилах ёстой. Чи үүнийг Бурханаас хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. ‘Хүмүүс яагаад үргэлж надад төвөг удаж байдаг юм бэ? Тэд бусад хүнд бүх амархан даалгаврыг өгч, надад хэцүүг нь өгдөг. Тэд зүгээр л намайг асуудалд оруулах гэж хичээж байгаа юм биш үү?’ гэж бүү голж шилж, гомдолло. ‘Чамайг асуудалд оруулах гэж хичээж байна’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Ажлын зохицуулалт хувь хүн бүрд тохирсон байдаг. Чадвартай хүмүүс илүү их ажил хийх ёстой. Чи маш ихийг сурсан, Бурхан чамд ихийг өгсөн, иймээс чамд илүү хүнд ачаа өгөх нь зүйн хэрэг. Чамд хүндрэл учруулахын тулд ингээгүй, чамд өгсөн ачаа чамд яг тохирно: Энэ нь чиний үүрэг учраас шилж сонгох, татгалзах, бултах гэж бүү хичээ. Яагаад чи үүнийг хэцүү гэж боддог юм бэ? Үнэндээ чи сэтгэл гаргасан бол үүргээ биелүүлэх бүрэн чадвартай байх байсан. Үүнийг хэцүү гэж үзэж, өөрт чинь шударга бус хандаж байгаа мэт, өөрийг чинь албаар хүнд байдалд оруулж байгаа мэт санах нь завхарсан зан чанар гаргаж, үүргээ биелүүлэхээс татгалзаж, Бурханаас хүлээн авахгүй байгаа хэрэг; энэ нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал юм. Үүргээ голж шилж, амар хялбар, өөрийгөө сайхан харагдуулдаг үүрэг биелүүлдэг бол энэ нь Сатаны завхарсан зан чанар мөн. Хэрэв чи үүргээ хүлээн авч, захирагдаж чадахгүй бол Бурханд тэрсэлсээр байж, хариу тэмцэж, татгалзаж, бултаж байгааг чинь энэ нь нотолдог. Энэ бол завхарсан зан чанар(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Энэ хэсэг сэтгэлийг минь хөдөлгөлөө. Удирдагч надад хүндрэл учруулах гэсэндээ өөр чуулган хариуцуулаагүй байжээ. Би нэг хэсэг усалгааны ажил хийж байсан тул дахиад жаахан л золиослол гаргавал үүнийг хийж чадах байв. Би дэндүү аминч байж, зөвхөн өөрийнхөө сонирхлыг бодож, илүү их золиослол гаргахыг хүсээгүй. Бас, сайн ажиллахгүй бол тааруу харагдана гэж айж байсан болохоор би үүнийг хариуцаж авахыг хүсээгүй, зүгээр л татгалзсан—би огтхон ч дуулгавартай байгаагүй. Шинэ итгэгчдийг услах ийм чухал зүйлийг чуулган надад даалгана гэдэг нь Бурханы ивээл, өргөмжлөл байлаа. Би болзолгүйгээр дуулгавартай байж, чадах бүхнээ хийх ёстой байсан юм. Мөс чанар, эрүүл ухаантай хүн бол ингэх л байсан. Бурханд найдаж, үнэхээр хамтран ажиллаж байвал Бурхан намайг ажлаа сайн хийхэд залж чиглүүлнэ гэдгийг би мэдсэн. Тэгээд би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, санаа зовнилоо орхиод, тэр хариуцлагыг үүрэхэд бэлэн боллоо.

Дараа нь би жаахан эргэцүүлж, эрж хайв. Яагаад би үргэлж үүргээс татгалзаж, хэзээ ч ачаа үүрэхгүй байхыг хүсдэг юм бэ? Би Бурханы үгээс нэг зүйл уншсан юм. “Антихристүүд юу хийж байгаа нь хамаагүй, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг бүхэлд нь бодож үзмэгцээ л үйлддэг; тэд үнэнийг жинхэнээсээ, чин сэтгэлээсээ, туйлын дуулгавартайгаар, зөвшилцөлгүйгээр дагадаггүй, харин шилж сонгож, болзолтойгоор дагадаг. Энэ нь ямар болзол вэ? Тэдний байр суурь, нэр хүнд хамгаалагдах ёстой, ямар ч хохирол амсах ёсгүй. Энэ болзол биелсэн тохиолдолд л тэд юу хийхээ шийдэж, сонгоно. Өөрөөр хэлбэл, антихристүүд үнэний зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы хүслийг хэрхэн хангах, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Антихристүүд юуг бодолцон үздэг вэ? Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурах эсэхийг. Ямар нэг зүйлийг үнэний зарчмын дагуу хийх нь чуулганы ажил, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар, мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэний зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Бодитой ажил хийх нь илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлж бишрүүлэхэд хүргэж, үг нь эрх мэдэлтэй болж, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, эсвэл ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Антихристүүдийн уг чанар, мөн чанар ийм байдаг. Энэ нь аминчхан, булай биш байна уу?(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгох хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь хүний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Тэгвэл Сатаны хор гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи ‘Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?’ гэж асуувал хүмүүс ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан, логик хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амийн гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар, завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл болсон бөгөөд энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон; завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ). Бурханы үгээс би хариултаа оллоо. Антихристийн зан чанараар амьдарч, аминч, овжин байсан минь хүнд ачаа үүрэхийг хүсдэггүйн гол шалтгаан байжээ. Хувийн ашиг сонирхлыг минь алдагдуулж болохгүй гэсэн урьдач нөхцөл дор би өөрийнхөө хийдэг юм бүхнийг ашиг сонирхолтойгоо холбож байв. Би Бурханы хүслийг бодолцоогүй, чуулганы ажлыг хамгаалаагүй. Манай чуулганд шинээр ирсэн олон хүн цуглаанд тогтмол ирэхгүй байгааг хараад энэ нь үүргийн минь амжилтад нөлөөлж, нэр хүндийг минь сэвтээнэ гэж айсан. Удирдагч надаас Шуйюань чуулганыг хариуцахыг хүсэх үед шинэ итгэгчдийг хурдан услахгүй бол шашны пасторуудын үймээнд автаж, чуулганаас гарч магадгүй гэдгийг би мэдэж байсан. Гэвч би тэндхийн усалгааны ажлыг хүлээн авахыг хүсээгүй. Би өөртөө ашигтай, ашиггүй талыг тооцоолж, аль хэдийн хариуцаж байгаа ажлаа яаж хийх тухай л бодсон. Ингэвэл тэгтлээ их стресстэж, зовох шаардлагагүй, эцэст нь би ямар нэг зүйлийг биелүүлбэл бусдын сайшаалыг хүртэж, сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Би “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг хороор амьдарч, ямар нэг зүйлтэй тулгарахдаа нэр хүндэд минь сайн байх эсэхийг эхлээд боддог байв. Хэдий чуулганы ажилд тустай байсан ч миний ашиг сонирхолд хортой байвал би эсэргүүцэж, татгалзаж, Бурханд огтхон ч чин сэтгэлээсээ, дуулгавартай ханддаггүй байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээж авсан хүмүүс үнэнийг хараахан мэдэхгүй, өөрсдийг нь мэхэлж, зайлуулж мэдэх пасторуудын нөлөөнд автахдаа амархан байдаг тул тэднийг усалж, дэмжих ажлыг чуулган надад даалгасан. Ийм чухал ажилтай тулгараад би хариуцлага үүрч, үүргээ биелүүлэлгүй, харин ажлаа сайн хийхгүй бол нэр хүнд минь сэвтэнэ гэж айж байлаа. Энэ бол антихристийнхтэй адил—аминч, жигшмээр, ашиг сонирхлоо л боддог зан чанар. Би ихэд харамсаж, буруутайгаа мэдэрч, үнэхээр Бурханд өртэй мэт санагдсан бөгөөд Бурханд гэмшихийг хүссэн.

Үүний дараа Бурханы үгийг дахиад уншлаа. “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Тэдэнд, тэдний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулах гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. ‘Өөрийнхөө төлөө’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Нарийн яривал Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг маш тодорхой. Бурхан хэр их зовсныг маань биш, харин бидний зүрх сэтгэлд юу байгааг, үүргээ гүйцэтгэхдээ юу илчилдгийг болон үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэлтэй эсэхийг хардаг. Хүн үүргээ гүйцэтгэхдээ Бурханыг сэтгэл хангалуун болгох гэсэн сэдэлтэй биш бол, үнэнийг хэрэгжүүлдэггүй бол, тэр хүн хэчнээн ихийг өгсөн нь хамаагүй, Бурхан үүнийг мууг үйлдэж, Өөрийг нь эсэргүүцэж байна гэж үздэг. Тэр хугацаанд юу бодож байснаа эргээд санахад, би үргэлж өөрийн ашиг сонирхлыг бодож, төлөвлөж, үүргээсээ зайлсхийхийг хүсэж байжээ. Хэдий би үүргээ дурамжхан хүлээн авсан ч хариуцлагатай хандаагүй, сургах ёстой хүмүүсээ сургаагүй, мөн цаг тухайд нь услаагүйгээс болоод зарим шинэ итгэгч тогтмол цугладаггүй байсан. Бурхан миний сэдэл, зан авирыг жигшсэн. Бурханы нүдний өмнө би мууг үйлдэж, Түүнийг эсэргүүцсэн. Би олон жил Бурханд итгэж, Бурханаас ирэх үнэний хангалтыг маш их эдэлсэн ч Бурханы хайрыг хариулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чуулганы ажилд тусламж хамгийн их хэрэгтэй үед би хүнд ачаа үүрэхийг хүсээгүй, үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун болгоогүй, үнэхээр мөс чанаргүй, эрүүл ухаангүй байжээ. Би чимээгүйхэн залбирч, “Бурхан минь, би үүргээ гүйцэтгэхдээ чуулганы ажлыг огт хамгаалалгүй, өөрийн нэр, байр суурийн араас л хөөцөлдөж байж. Би маш аминч юм. Би үүргээ сайн гүйцэтгээгүй, Танд маш их өртэй. Бурхан минь, надад дахиад нэг боломж олгосонд баярлалаа. Би гэмшиж, энэ ачааг үүрч, өмнөх бүх гэм буруугаа төлөхийн тулд чадах чинээгээрээ үүргээ гүйцэтгэмээр байна” гэлээ.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы хүсэл, чуулганы ажлыг бодолцон, эдгээр зүйлийг эн тэргүүнд тавих ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, бага зэрэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлэх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, гүйцэтгэх ёстой үүргээ эн тэргүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь биеэ авч явах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, жигшмээр, олхиогүй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Энэ нь ямар нэг зүйл болоход өөрийн ашиг сонирхлыг орхиж, чуулганы ашиг сонирхлыг нэгт тавих явдал. Би Бурханы үгийн дагуу хийж, хувийн ашиг сонирхол минь хөндөгдөх эсэхийг бодохоо больж, бусад хүн намайг юу гэж бодох талаар анхаардгаа болихыг хүссэн. Би хариуцлагаа биелүүлж, тухайн ажлыг хариуцах ёстой. Мөн би хэцүү ажил хийхийг хэзээ ч хүсэлгүй, бусдад дорд үзэгдэнэ, эсвэл сайн ажиллахгүй бол харьцалт туулна гэж айдгаа ойлгосон. Хүнийг аврах Бурханы сайн санаа зорилгыг би ойлгоогүй байжээ. Надад улам хэцүү ажил өгөх нь Бурханы ивээл байв. Бурхан Өөрт нь найдаж, асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг эрж хайж сурахад минь туслахын тулд энэ бэрхшээлийг ашиглаж байсан юм. Үүргээ гүйцэтгэж байхдаа хүнд ачаа үүрч, бэрхшээлтэй нүүр тулаад засалт, харьцалт туулж, илчлэгдэх нь бүгд сайн зүйл. Эдгээр нь надад алдаа, дутагдлаа илүү сайн харах боломж олгодог, ингэснээр би сул талуудаа нөхөхийн тулд үнэнээр зэвсэглэж, үнэнийг эрж хайхдаа илүү их төвлөрч чадна. Энэ нь үнэний талаарх ойлголт, амийн ахицад минь ашиг тустай. Энэ бол Бурханы хайр.

Бурханы хүслийг ойлгомогц үүрэгтээ хандах хандлага минь өөрчлөгдсөн. Хоёр чуулганы ажлыг удирдахын тулд өөрийн чадварт найдаж ер болохгүй гэдгийг би ойлгосон. Миний хийж чадах зүйл хязгаартай учраас би хүмүүсийг сургахад төвлөрөх ёстой. Улам олон ах, эгч Бурханы хүслийг мэддэг болбол тэд үүрэг авч, ажлыг хөнгөвчилнө шүү дээ. Тэгвэл би чухал ажлуудад эрч хүчээ төвлөрүүлж чадна. Тиймээс би сургах хүмүүсийн талаар усалгааны ажилчидтай ярилцаж, баталгаажуулаад, дараа нь тэдэнд байгаа бодит бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэхийн тулд цуглаан хийж, Бурханы үгийг нөхөрлөлөө. Зарим ах эгч нар Бурханы ажлыг ойлгож, итгэлтэй болж, үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгааг хараад би гайхсан. Хамтдаа ажиллах үед би үүргээ улам үр дүнтэй гүйцэтгэж, зарим төслийг богино хугацаанд биелүүллээ. Тэд ч мөн бага зэрэг дадлагажиж, үүргээ гүйцэтгэх илүү их эрч хүчтэй болсон. Хэсэг хугацаанд усалж, дэмжсэний дараа маш олон шинэ итгэгч Бурханы ажлын талаар тодорхой ойлголттой болж, үнэн замд сууриа тавьж, цуглаанд идэвхтэй оролцдог болов. Энэ бүхнийг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Хувийн ашиг сонирхлоо орхиж, ачаа үүрч, үүргээ чадлынхаа хэрээр гүйцэтгэсний дараа би өөрөө ч мэдэлгүй ахиц гаргаж, үүрэгтээ илүү их үр дүн гаргасан байв. Одоо би хариуцлага хүлээхээс айхаа больсон, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хямрал дундах сонголт

Жан Жинь, Хятад Хэсэг хугацааны өмнө би Жао ахаас захиа авсан юм. Тэдний чуулганы удирдагч, бас нэг ах, нэг эгч сайн мэдээ түгээж яваад...

Би бусадтай ажиллаж сурсан

Лиу Хэн Жианши Муж Бурханы нигүүлслээр би чуулганы ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Тухайн үед би маш урам зоригтой байсан бөгөөд,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих