Бусдад зааж сургахдаа би яагаад бүгдийг нь хэлдэггүй вэ?

2023-07-11

Айден, Итали

2021 оны 7-р сард би чуулганд видео хийдэг байлаа. Маш чухал үүрэг гэдгийг нь мэдэж байсан учраас хичээл үзэж, мэдээлэл хайхад өдөр бүр маш их цаг зарцуулсан. Бусад хүн техникийн ур чадвар ярилцах үед анхааралтай сонсож, дараа нь нарийвчлан задлан шинжилж, судлаад, бодитоор хэрэглэж, бас бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханаас тусламж эрсэн. Хэсэг хугацаанд мунгинасны эцэст техникийн ур чадвар минь нэлээд сайжирч, видео хийх зарим нэг шинэлэг хэв маяг гаргаж, үр бүтээмжтэй ажиллаж, хүн бүр намайг үнэхээр хүндэлж, надаас техникийн асуудлын талаар асуудаг болов. Надад яг л амжилтад хүрсэн мэт мэдрэмж төрж, шаргуу хөдөлмөр минь дэмий байгаагүй, эцэст нь үр жимсийг нь хүртэж байгаа мэт санагдсан.

Видеоны ажилдаа сайн байгааг минь хараад зааварлагч техникийн ур чадвар, видео хийх туршлагаасаа бусад ах, эгч нартай хуваалцахыг надаас хүслээ. Зарим нь бүр тусгайлан миний яриаг сонсох хүсэлт гаргажээ. Үнэхээр л амжилтад хүрсэн мэт надад санагдсан. Гэхдээ амжилтынхаа гол түлхүүрийг ярина гэж бодох үед би санаа зовж эхэлсэн. Хэрэв би энэ ур чадварын мөн чанарыг ил болгож, хүн бүр сураад авчихвал тэд аажмаар ажилдаа илүү үр дүнд хүрнэ. Тэгэхээр надаас тусламж хүсэх хүн цаашид гарах уу? Тэд намайг хүндэлсээр байна гэж үү? Бүх зүйлийг хэлсний хэрэггүй юм байна гээд би зарим зүйлийг тайлбарлаж, заримыг нь хэлэлгүй үлдээсэн. Буруу гэдгийг мэдэж байсан ч аман дээр гарч ирсэн зүйлийг өөрийн ашиг тусын төлөө цааш залхиж байлаа. Хожим нь нэг эгч надад “Таны заавраар хийсэн видео өмнөхөөсөө хамаагүй сайн байгаа ч бүтээмж муу хэвээр л байна. Бидэнд зааж өгч амжаагүй зүйл байгаа юм уу?” гэлээ. Би хайхрамжгүйхэн “Би тийм л аргаар хийдэг. Бүтээмжээ сайжруулахын тулд та нар илүү их дадлага хийх хэрэгтэй юм болов уу?” гэж хариулсанд эгч дахиад юм хэлээгүй. Тэр үед надад эвгүй санагдаж, хууран мэхэлж байгаагаа ухаарсан ч ажилдаа бусдаас илүү бүтээмжтэй байгаагаа бодоод тэр өчүүхэн гэм буруугаа дарсан.

Сарын нэгтгэсэн дүн гаргахад би ихэнх видеог, хамгийн чанартай хийсэн нь байлаа. Тэр дүнг хараад би өөртөө маш их сэтгэл ханаж, ур чадвараа бүгдийг нь бусдад зааж өгөхгүй байхаар шийдсэндээ баярлав. Тэгээгүй бол миний үр дүн хамгийн сайн нь биш байх байсан юм. Өөртөө маш сэтгэл хангалуун байх яг тэр үед зааварлагч ур чадвараа бүгдийг нь бусдад заагаагүйг олж мэдээд надтай харьцаж, “Та үнэхээр аминч юм! Чуулганы ажлыг бодолгүй, өөрийнхөө бүтээмжийг л бодож, өөрийгөө гайхуулахыг хүсжээ. Та ганцаараа хэр ихийг хийж чадах юм? Хүн бүр энэ чадварыг мэддэг бол ажлын явц нийтдээ сайжирна” гэлээ. Чуулганы ажилд ашиг тустай гэдгийг би мэдэж байсан ч бусад бүх хүн илүү чадварлаг болж, намайг бишрэхээ болино гэж бодоод дотроо үнэхээр зөрчилдсөн. Тэгээд би залбирч, “Өө, Бурхан минь! Сүүлийн үед би өөрийнхөө ашиг хонжооны төлөө өөрийн эрхгүй ов мэхтэй авирлаж байна. Би энэ завхралд цаашид амьдармааргүй байна. Асуудлаа ойлгож, энэ завхарсан зан чанараа хаяхад намайг залж чиглүүлээч” гэлээ.

Тэгээд сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы энэ үгийг уншсан. “Үл итгэгчдэд тодорхой нэг төрлийн завхарсан зан чанар байдаг. Тэд бусад хүнд мэргэжлийн хэсэгхэн мэдлэг, чадвар зааж өгөхдөө “Багшийн мэддэг бүхнийг шавь нь мэддэг болмогц багш амин зуулгаа алдана. Хэрэв би мэддэг бүхнээ бусдад зааж өгвөл хэн ч намайг хүндэлж, бишрэхгүй, багшийн хувиар би бүх байр сууриа алдана. Тэгж болохгүй. Би тэдэнд мэддэг бүхнээ зааж болохгүй, ямар нэг зүйлийг өөртөө хадгалах ёстой. Би тэдэнд мэддэг зүйлийнхээ наян хувийг л зааж, үлдсэнийг нь ханцуйндаа нууна; энэ бол миний ур чадвар бусдаас илүү гэдгийг харуулах цорын ганц арга зам” гэж боддог. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Энэ бол ов мэхтэй байдал юм. Бусдад зааж, тэдэнд туслах юм уу судалсан зүйлээ хуваалцахдаа чи ямар хандлагатай байх ёстой вэ? (Бид хүчээ нөөх ёсгүй, юуг ч өөртөө хадгалах ёсгүй.) ... Чи бүхий л авьяас билиг, мэргэшлээрээ хувь нэмэр оруулбал тухайн үүргийг болон чуулганы ажлыг гүйцэтгэж буй хүмүүст ашиг тустай байх болно. Чи бүх хүнд хамгийн наад захын зүйлийг хэлчхээд үүнийгээ зүгээр гэж бүү бод, мэдлэгээ нуун дарагдуулаагүй гэж бүү бод; тэгж болохгүй. Чи хэдхэн онол юм уу хүмүүс үгчлэн ойлгож болох зүйлийг л заадаг ч анхлан суралцагсад мөн чанар, гол санааг нь ухаарах боломжгүй байдаг. Чи дэлгэрэнгүй ярих юм уу нарийн ширийнийг хөндөлгүй зүгээр л тоймлохын хажуугаар “За ямартай ч би чамд хэлж өглөө, бас ямар нэг юм санаатайгаар нуугаагүй шүү. Хэрвээ чи ойлгохгүй бол хэв чанар чинь дэндүү муугаас л болсон болохоор намайг битгий буруутгаарай. Одоо Бурхан чамайг яаж удирдан чиглүүлэхийг л харах хэрэгтэй” гэж бодсоор байдаг. Ийм бодол ов мэх агуулдаг, тийм биз дээ? Ингэх нь аминчхан, жигшүүртэй биш үү? Яагаад чи зүрх сэтгэл дэх бүх зүйлээ, ойлгодог бүхнээ хүмүүст зааж өгч чаддаггүй юм бэ? Оронд нь яагаад мэдлэгээ нуун дарагдуулдаг юм бэ? Энэ бол чиний санаа зорилго, зан чанарт байгаа асуудал... Үнэнийг эрж хайдаггүй, шүтлэггүй хүмүүсийн адилаар сатанлаг зан чанараар амьдардаг хүмүүст энэ нь ядаргаатай байдаг. Шүтлэггүй хүмүүсийн дунд өрсөлдөөн элбэг. Ур чадвар юм уу мэргэжлийн мөн чанарыг эзэмшинэ гэдэг тийм ч энгийн хэрэг биш бөгөөд өөр хэн нэгэн үүнийг олж мэдээд, эзэмшчихвэл хүний амин зуулга эрсдэлд ордог. Тэрхүү амин зуулгаа хамгаалахын тулд хүмүүс ийм маягаар үйлдэхэд хүрдэг. Тэд үргэлж болгоомжтой байх ёстой—эзэмшсэн зүйл нь хамгийн үнэ цэнтэй валют юм. Энэ бол тэдний амин зуулга, хөрөнгө, амин сүнс нь бөгөөд өөр хэнийг ч үүнд ойртуулах ёсгүй. Харин чи Бурханд итгэдэг мөртөө Бурханы гэрт ингэж бодож, ингэж үйлддэг бол шүтлэггүй хүнээс ямар ч ялгаагүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Энэ хэсгийг уншихад Бурхан намайг шууд шүүж, илчилж байгаа мэт санагдсан. Олон жил Бурханд итгэсэн ч амь зан чанар минь өөрчлөгдөөгүй, яг л шүтлэггүй хүн шиг байж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Сурагч мэдлэг эзэмших үед багш ажилгүй болдог” гэх зэрэг сатанлаг амьдралын хуулиар амьдарч байснаа би олж харсан. Зарим нэг ур чадвар, тусгай арга техниктэй болох үедээ өөртөө хадгалахыг хүсэж, бусдад бүх зүйлийг тийм амархан зааж өгч, байр суурь, амин зуулгаа алдахыг зөвшөөрөөгүй. Тэр хугацаанд би бусдаас илүү техникийн ур чадвартай, үүрэгтээ бүтээмж сайтай болох үедээ өөртөө сэтгэл ханаж, бусдаар хүндлүүлэхдээ баяртай байсан. Зааварлагч надаас бусдад зааж өгөхийг хүссэн ч байр сууриа хадгалахын тулд тэдэнд бүх зүйлийг хэлээгүй. Бүх зүйлийг сурах юм бол бусад хүн надаас илүү гарч, хэн ч намайг бишрэхгүй гэхээс айсан. Зарим хүн ганцаарчлан над дээр ирж, юм асуухад хүртэл үнэнийг нууж, бүх зүйлийг хэлээгүй. Би “Сурагч мэдлэг эзэмших үед багш ажилгүй болдог” гэсэн сатанлаг гүн ухааныг хэрэгжүүлж, алдар нэр, байр суурийн төлөө хууран мэхэлж, заль гаргаж, бусад хүн чадварыг минь бүрэн эзэмшвэл надад гайхуулах боломж гарахгүй гэж айсан. Би чуулганы ажлыг огт бодоогүй, Бурханы хүслийг хайхраагүй. Энэ ур чадварыг алдар нэр, байр сууриа хадгалах хувийн хэрэгсэл мэт үзэж, үнэхээр аминч, жигшүүртэй, хүн чанаргүй байжээ! Тэгээд би үнэнийг хэрэгжүүлж, махан биеийг хаяхад бэлнээр Бурханд залбирч, Бурханы хэлсэн зүйлийг бодсон юм. “Ихэнх хүн мэргэжлийн мэдлэгийн тодорхой талуудтай анх танилцахдаа үгчилсэн утгыг нь л ойлгож чаддаг; гол санаа, мөн чанарыг нь ухаарах хүртэл хэсэг хугацааны дадлага шаардагдана. Хэрвээ чи эдгээр нарийн ширийн зүйлийг аль хэдийн эзэмшсэн бол тэдэнд шулуухан хэлэх хэрэгтэй; тэднийг тийм тойруу замаар, маш их цаг зарцуулан тэмтчин явахад бүү хүргэ. Энэ бол чиний хариуцлага, чиний хийх ёстой зүйл. Чи юуг гол санаа, мөн чанар нь гэж боддогоо тэдэнд хэлсэн цагт л юуг ч нуун дарагдуулаагүй байх болно, тэгсэн цагт л чи аминч биш байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг надад хэрэгжүүлтийн замыг өгсөн. Би ажилтай холбоотой бүх арга техник, мэдлэгээ ах, эгч нартай хуваалцах ёстой, тэгснээр хэн ч тойруу замаар явж цагаа үрэх шаардлагагүй болно. Тэгээд түүндээ суурилан илүү урам зоригтой болж, үүргээ гүйцэтгэхдээ улам сайжирсаар байж чадна. Энэ нь чуулганы ажилд ашиг тустай. Түүнээс гадна, би жаахан мэргэжлийн ур чадвартай болж, үүрэгтээ нэлээд амжилттай байсан нь бусдаас илүү ухаантай, эрч хүчтэйдээ бус, харин Бурханы нигүүлсэл надад ийм урам зориг өгсөн юм. Би зөвхөн өөрийгөө бодож болохгүй, харин хариуцлагаа биелүүлж, бүх мэдлэгээ бусадтай хуваалцах ёстой. Тэгвэл бидний ажил бүхэлдээ сайжирна. Тиймээс би мэддэг бүх мэргэжлийн ур чадвараа ах, эгч нарт зааж, өөр сайн арга техник олж мэдэх үедээ санаачилгаараа тэдэнд хэлж өгсөн. Хэсэг хугацааны дараа манай багийн бүтээмж огцом өсөж, зарим нь миний заасан ур чадварт тулгуурлан шинэ санаа гаргасан.

Сарын дараа боловсон хүчний өөрчлөлтөөр зааварлагч багийн ахлагч Колинд шинэ баг даалгаж, надад түүний ажлыг хариуцуулав. Би Бурханд маш их талархаж, ажлаа сайн хийхийг хүссэн. Колины багийн ах, эгч нар бүгд анх удаа видео засварлаж байгаа, туршлагагүй учраас Колин хэв чанар сайтай хэдэн хүний хамт биднээс суралцахаар ирлээ. Тэд бүгд хурдан суралцаж, удалгүй ур чадварыг сайн эзэмшиж, үүрэг гүйцэтгэх нь сайжирлаа. Надад нэг л таагүй санагдсан. Тэд ур чадвар суралцахаар ирж, бид бүх зүйлээ тэдэнтэй хуваалцсан. Энэ хэвээр байвал тэдний багийн бүтээмж сайжирсаар, манай багаас илүү гарч магадгүй гээд би өөрийнхөө багийн өндөр бүтээмжийг хадгалахын тулд суралцахаар ирсэн хүмүүсийг онлайн бүлгээс хасаж, өөрөө бас бусад чуулганы ажлын арга техник, ур чадвараас суралцаж эхэлсэн. Бидний мэддэг байсан бүх ур чадварыг тэд сурсан учраас бид шинэ ур чадвар сураад, тэдэнд хэлэхгүй байвал тэд биднээс илүү гарч чадахгүй гэж би бодсон юм. Гэхдээ гайхмаар нь тэднийг бүлгээсээ хассаны дараа үнэндээ манай багийн бүтээмж сайжрах нь байтугай, үнэндээ буурч, багийн гишүүд улам сөрөг байдалтай болж, асуудалтай тулгарч, би өөрөө ч төөрөлдөж, видео хийх санаа төрөхгүй, багийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байлаа. Би өөрийнхөө байдлыг өөрчлөхгүй бол багийн гүйцэтгэлд гарцаагүй нөлөөлнө гэдгээ ухаараад, Бурханд залбирч, “Бурхан минь, сүүлийн үед би үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн хичээсэн ч чиг баримжаагүй байна. Өөрийгөө мэдэж, энэ бэрхшлээс гарахад намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” гэлээ.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан. “Хүмүүс буруу байдалд амьдарч, Бурханд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй бол Ариун Сүнс тэднийг орхиж, Бурхан тэнд байхаа болино. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүс яаж Ариун Сүнсний ажилтай болж чадах билээ? Бурхан тэднийг жигшин зэвүүцэж, тэднээс нүүрээ нууна, үүний адилаар Ариун Сүнс ч тэднээс нуугдана. Бурхан ажиллахаа больсон үед чи юу хүссэнээ хийж болно. Нэгэнт Бурхан чамайг хойш тавьсан бол чи дууссан биш үү? Чи юу ч хийж чадахгүй. Шүтлэггүй хүмүүс яагаад аливаа зүйлийг хийх гэж аргаа бардаг вэ? Тэд тус бүрдээ өөрсдийн гэсэн нууцтай байдаг бус уу? Тэд өөрсдийнхөө нууцыг сэтгэлдээ хадгалдаг, юу ч хийж чаддаггүй—бүх зүйл, бүр хамгийн энгийн зүйл ч маш хүч шавхдаг. Энэ бол Сатаны ноёрхол доорх амьдрал юм. Хэрэв та нар шүтлэггүй хүмүүсийн адилаар үйлддэг бол тэднээс ямар ялгаа байна? Та нарын хооронд ямар ч ялгаа байхгүй. Хэрэв сатанлаг зан чанараар амьдардаг хүмүүс эрх мэдэл эзэмшвэл, үнэнгүй хүмүүс эрх мэдлийг эзэмшвэл үнэндээ Сатан эрх мэдэл эзэмшиж байх бус уу? Хэрэв хүний үйлдэл үндсэндээ үнэнд харшилж байвал Ариун Сүнсний ажил зогсож, Бурхан тэднийг Сатанд тушаадаг. Сатаны гарт ормогц атаа жөтөө, хэрүүл маргаан зэрэг бүх төрлийн бузар булай явдал хүмүүсийн дунд гарч ирдэг. Эдгээр үзэгдэл юуг харуулж байна вэ? Ариун Сүнсний ажил зогссон, Ариун Сүнс явчихсан, Бурхан ажиллахаа больсныг харуулдаг. Бурханы ажил байхгүй бол хүний ойлгодог бичиг үсэг, хоосон сургаал төдийхөн ямар хэрэгтэй вэ? Ямар ч хэрэггүй. Ариун Сүнсний ажил байхгүй бол хүмүүс дотроо хоосон байдаг—юу ч ойлгодоггүй. Тэд үхсэнээс өөрцгүй бөгөөд цаг нь ирэхэд тэд мэгдэн цочирдоно. Хүн төрөлхтний бүх урам зориг, мэргэн ухаан, оюун ухаан, ойлголт, гэгээрэл Бурханаас үүдэлтэй; энэ нь бүгд Бурханы ажил юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгээс би Бурханы зөвт зан чанарыг мэдэрсэн. Бурхан зан авираас нь хамааран хүмүүст өөр өөрөөр ханддаг. Хүн үүргээ гүйцэтгэхдээ зөв сэдэлтэй байж, үнэнийг эрж хайж, чуулганы ажлыг хадгалахын тулд бусадтай хамтран ажиллавал Ариун Сүнсний ажлыг олж авна. Харин үнэнийг хэрэгжүүлэхгүй, сатанлаг зан чанараар амьдарвал Бурхан тэднийг жигшиж орхино. Биднээс суралцах гэж хичээж байсан бусад багийн ах, эгч нарыг би бодлоо. Тэд хурдан суралцаж, биднээс илүү үр дүн гаргасан учраас би атаархсанаа олж харсан. Тэднээс давж гарахын тулд би тэднийг бүлгээсээ хасаж, сургалтад маань цаашдаа хамрагдах боломжгүй болгосон. Тэгж байж бид тэднээс хоцрохгүй байсан. Би яг л шашингүй хүн шиг авирласан. Энэ нь тэр чигтээ миний ашиг хонжооны төлөө байж. Бусад хүн надаас илүү гарснаар алдар нэр, байр сууринд минь нөлөөлөх вий гэж байнга айж, чуулганы ажлыг огт хамгаалаагүй. Би үнэхээр аминч, жигшүүртэй байжээ. Тэгээд Бурханы энэ үгийг уншсан. “Бурханы ажил байхгүй бол хүний ойлгодог бичиг үсэг, хоосон сургаал төдийхөн ямар хэрэгтэй вэ? Ямар ч хэрэггүй. Ариун Сүнсний ажил байхгүй бол хүмүүс дотроо хоосон байдаг—юу ч ойлгодоггүй. Тэд үхсэнээс өөрцгүй бөгөөд цаг нь ирэхэд тэд мэгдэн цочирдоно.” Тэр ажлыг эхлэх үедээ би ур чадварт суралцаж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүссэн. Асуудалд орох үедээ залбирч, тусламж эрж, хурдан суралцаж, огт ядарч байгаагүй. Гэтэл өрсөлдсөн байдалтай амьдарч, үнэнийг эрж хайлгүй, үргэлж завхралаар үйлдэж эхэлснээс хойш Бурхан намайг жигшиж, орхижээ. Би үүргээ гүйцэтгэхдээ чиглэл, зорилгогүй, бүх зүйлд ур чадваргүй болсон. Бурхан над дээр ажиллахгүй байх үед миний эзэмшсэн жаахан мэргэжлийн мэдлэг хэрэггүй болохыг би харсан. Энэ бол үүргээ гүйцэтгэхдээ буруу сэдэлтэй байж, үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалж, үнэнийг хэрэгжүүлээгүйн үр дагавар юм.

Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг бодсон. Антихристүүд зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг боддоггүй гэж Бурхан илчилсэн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Ямар ажил хариуцах нь хамаагүй антихрист төрлийн хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй. Өөрийнх нь ашиг сонирхолд нөлөөлөх эсэхийг л бодолцож, өөрсдөд ашиг тустай урдах жаахан ажлаа л боддог. Тэдний хувьд, чуулганы үндсэн ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл юм. Тэд үүнийг огтхон ч нухацтай авч үздэггүй. Тэд зүгээр л хааш яаш хичээл зүтгэл гаргаж, хийх дуртай юмаа л хийж, өөрсдийн байр суурь, эрх мэдлийг хадгалах ажлыг л хийдэг. Тэдний нүдээр бол, Бурханы гэрийн зохицуулсан аливаа ажил, сайн мэдээ түгээх ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт чухал биш байдаг. Бусад хүн ажил дээрээ ямар бэрхшээлтэй тулгарах, ямар асуудлыг олж тогтоож, мэдээлэх, үг нь хэчнээн чин сэтгэлийнх байх нь хамаагүй, антихристүүд анхаарч, оролцдоггүй, өөрт нь ямар ч хамаагүй мэт байдаг. Хэрэг явдал хэчнээн том байх нь хамаагүй, тэд чуулганы хэрэг явдлыг огтхон ч хайхардаггүй. Асуудал яг урд нь байхад ч гэсэн тэд үүнийг хааш яаш шийдвэрлэсэн болдог. Дээрх тэдэнтэй шууд харьцаж, асуудлаа шийдвэрлэхийг тушаах үед л дуртай дургүй багахан бодитой ажил хийж, Дээрхэд жаахан юм харуулна; удалгүй өөрсдийн ажил хэргийг үргэлжлүүлнэ. Чуулганы ажил, өргөн хүрээтэй чухал зүйлсийг тэд сонирхдоггүй, хайхардаггүй. Олж илрүүлсэн асуудлаа ч үл тоож, асуудлын талаар асуух үед хааш яаш хариулт өгөх юм уу үгээрээ үл ойшоож, асар дурамжхан байдлаар тэдгээрт ханддаг. Энэ нь аминч, жигшүүртэй зангийн илрэл мөн биз дээ? Үүнээс гадна ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн антихристүүд үүгээр нэрд гарах эсэхээ л боддог. Нэр төрийг нь сайжруулахаар л байвал үүнийг хийж сурч, хэрэгжүүлэх арга бодож олохоор тархиа гашилгадаг. Тэд үүгээр онцгойрох эсэхдээ л анхаардаг. Юу ч хийж, юу ч бодлоо гэсэн өөрсдийнхөө алдар нэр, байр суурийг л бодож байдаг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн хэн нь дээр, хэн нь доор байна, хэн нь ялж, хэн нь ялагдаж байна, хэн нь илүү нэр хүндтэй байна гэдэг дээр л өрсөлддөг. Тэд хэр олон хүнээр хүндлүүлдэг, хэр олон хүн өөрийг нь дуулгавартай дагадаг, хэр олон дагагчтай эсэхдээ л анхаардаг. Тэд хэзээ ч үнэнийг нөхөрлөж, бодит асуудал шийдвэрлэдэггүй. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа аливааг хэрхэн зарчмын дагуу хийх, мөн өөрсдөө үнэнч байж, хариуцлагаа биелүүлсэн эсэх, гажууд байсан эсэх, ямар нэг асуудал байгаа эсэхийг хэзээ ч бодолцож үздэггүй, мөн Бурхан юу шаарддаг, Бурханы хүсэл юу болохыг боддоггүй. Тэд энэ бүх зүйлд огтхон ч анхаарал хандуулдаггүй. Тэд байр суурь, нэр төрийн төлөө, өөрсдийнхөө санаархал, хүслийг биелүүлэхийн төлөө л толгой өндийлгүй зүтгэж, аливааг хийдэг. Энэ нь аминч, жигшүүртэй байдлын илрэл, тийм биз дээ? Тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь санаархал, хүсэл, ухаангүй шаардлагаар бялхаж байдгийг энэ нь бүрэн илчилдэг. Тэдний хийдэг юм бүхэн санаархал, хүсэлд нь захирагддаг. Тэд юу ч хийлээ гэсэн урам зориг, эхлэлийн цэг нь тэдний өөрсдийнх нь санаархал, хүсэл, ухаангүй шаардлага байдаг. Энэ бол аминч, жигшүүртэй байдлын ердийн илрэл мөн(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 4 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (I хэсэг)). Антихристүүд өөрсдийнхөө алдар нэр, байр суурийн л төлөө юм хийж, чуулганы ажлыг боддоггүйг Бурханы үг илчилдэг. Чуулганы зохицуулалт, үүргээ гүйцэтгэхэд нь бусдад тулгарч байгаа асуудал тэдэнд огт хамаагүй. Ах, эгч нар хэцүү зүйлтэй тулгарч байхад тэд хараагүй царайлдаг, үнэхээр аминч, жигшүүртэй, огт хүн чанаргүй. Би антихристүүдийн зан авирыг хараад, би зовж, золиосолж байгаа мэт харагдаж, үүргээ гүйцэтгэхдээ чадлынхаа хэрээр ур чадварт суралцсан ч Бурханы хүслийг бодолцож үзээгүйгээ эргэцүүлсэн. Би үүргээ байр суурь, сайн нэр хүнд олж авах хэрэгсэл мэт үзэж, хүмүүсийн дунд байр суурьтай байна уу, бусад хүн намайг биширч, үнэлж байна уу гэдэгт л анхаарсан. Бурхан юу шаардсан, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах ёстойгоо би огт бодоогүй. Үүрэгтээ бага зэрэг амжилт гаргаж, хүн бүр надаас асуулт асуухаар ирэх үед алдар нэр, байр суурийн төлөөх хүсэл минь бүрэн ханаж, мэргэжлийн мэдлэгээ бусадтай хуваалцах үедээ би будилж, заль гаргаж, мэддэг зүйлийнхээ заримыг нуусан. Ур чадвараа бүгдийг нь хуваалцалгүй, суралцахаар ирсэн хүмүүс чадварлаг болж, бусдын анхаарлыг булаах вий гэж айсандаа тэднийг бүлгээсээ хасаж, биднээс суралцах боломжгүй болгосон. Гэтэл бид Бурханы үгийг түгээхийн тулд видео хийдэг болохоор үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бусадтай хамтран ажиллах ёстой, тэгснээр Бурханы илрэлтийг хүсэн эрмэлздэг олон хүн Бурханы өмнө аль болох хурдан ирж, үнэнийг эрэлхийлж, аврагдаж чадна. Гэтэл би өөрийнхөө алдар нэр, байр суурийг хадгалахын төлөө ур чадвараа хэнтэй ч хуваалцахыг хүсээгүй. Мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн нөөц боломжоо өөрөө л эдлэхийн тулд хувийн өмч мэт үзэж, зүгээр л өөрийгөө гайхуулж, бусдаар бишрүүлэх цадиггүй санаархлаа хангахыг л хүссэн. Чуулганы ажил, Бурханы хүслийг өчүүхэн ч анхаараагүй. Миний зан авир антихристийнхээс ямар ялгаатай юм бэ? Энэ үнэхээр аюултай байдал мэт санагдсан тул би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, “Өө, Бурхан минь! Би мөс чанараа үл хайхарч, өөрийнхөө ашиг сонирхлыг л бодоод баймааргүй байна. Би гэмшиж, эзэмшсэн ур чадвараа бүх хүнд зааж өгч, үүргээ сайн гүйцэтгэхэд бэлэн байна” гэлээ.

Дараа нь би Бурханы энэ үгийг уншсан. “Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол ашиг сонирхлоо орхиход хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл, ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’, ‘Хүн мөнгөний төлөө амьдардаг’ гэдэг нь тэдний амьдралын гүн ухаан юм. Мэдээж тэд өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө л амьдардаг. Ашиг сонирхол нь байхгүй бол—ашиг сонирхлоо алдах юм бол амьдарч чадахгүй гэж хүмүүс боддог, амьдрал нь ашиг сонирхлоос нь салшгүй мэт байдаг тул ихэнх хүн өөрсдийнхөө ашиг сонирхлоос өөр юуг ч хардаггүй. Тэд ашиг сонирхлоо юм бүхнээс дээгүүрт үзэж, ашиг сонирхлынхоо төлөө л амьдардаг ба тэднийг ашиг сонирхлоо орхиход хүргэнэ гэдэг бол амиа орхи гэж шаардахаас өөрцгүй. Тэгвэл ийм нөхцөлд юу хийх ёстой вэ? Тэд үнэнийг хүлээн авах ёстой. Хүмүүс үнэнийг ойлгосон цагтаа л өөрсдийнхөө ашиг сонирхлын мөн чанарыг нэвт шувт харж чаддаг. Тэр үед л тэд бууж өгч, орхиж сурч, тэгтлээ их хайрладаг зүйлээ орхихын шаналлыг тэвчиж чаддаг. Дуртай зүйлээсээ татгалзаж, ашиг сонирхлоо орхих үед зүрх сэтгэл чинь илүү уужирч, тайвширч, улмаар махан биеийг ялан дийлнэ. Ашиг сонирхолтойгоо зууралдаад, үнэнийг өчүүхэн ч хүлээн авалгүй, ‘Өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөж, ямар ч алдагдал хүлээхгүй гэдэг юу нь буруу юм бэ? Бурхан намайг шийтгээгүй байхад хүмүүс намайг яаж чадах юм бэ?’ гэж зүрх сэтгэлдээ хэлдэг бол чамайг хэн ч яах ч үгүй. Гэхдээ чи Бурханд ингэж итгэдэг бол эцэстээ үнэн, амийг олж авч чадахгүй бөгөөд энэ нь чамд үлэмж их хохирол болно. Чи аврагдаж чадахгүй. Үүнээс илүү харуусал гэж бий юу? Өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөх нь эцэстээ ийм үр дагаварт хүргэдэг. Хэрэв хүмүүс байр суурь, алдар нэр л хөөцөлдөж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлдвөл хэзээ ч үнэн, амийг олж авахгүй бөгөөд эцэст нь өөрсдөө л хохирол амсана. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан авардаг. Хэрэв чи үнэнийг хүлээн авдаггүй, өөрийнхөө завхарсан зан чанарыг эргэцүүлж, мэдэж чаддаггүй бол үнэхээр гэмшихгүй, амь руу орохгүй. Үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдэх нь амиа өсгөж, аврагдах зам бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, амь болон үнэнийг олж авах боломж мөн. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөх гээд үнэнийг эрэлхийлэхээ боливол Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, аврал хүртэх боломжоо орхиж байгаатай адилхан. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг сонгодог ч үнэнийг орхиж, амийг болон аврагдах боломжоо алддаг. Аль нь илүү утга учиртай вэ? Өөрийнхөө ашиг сонирхлыг сонгоод, үнэнийг орхивол чи мунхаг биш үү? Шулуухан хэлэхэд, энэ бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг. Алдар нэр, байр суурь, мөнгө ашиг сонирхол бүгд түр зуурынх, бүгд зуурдынх, харин үнэн ба амь мөнхийн, хувиршгүй. Хүмүүс байр суурь, алдар нэр хөөцөлдөхөд хүргэдэг завхарсан зан чанараа шийдвэрлэвэл аврал хүртэх найдлага бий(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс). Бурханы үгээс би, үргэлж өөрийнхөө ашиг сонирхолтой зууралдаж, үнэнийг хэрэгжүүлэхээ умартах юм бол бусад хүн биш би өөрөө хохирно гэдгийг харсан. Би үнэнийг олж авах боломжоо алдаж, хамгийн тэнэг хүн болно. Өмнө нь би сатанлаг гүн ухаанаар амьдарч, “Сурагч мэдлэг эзэмших үед багш ажилгүй болдог” гэж үзээд, мэддэг зүйлээ бусдад зааснаар өөрөө хохирол амсана, хэрэв тэд сайн суралцаж, эцэстээ надаас илүү хийж гүйцэтгэвэл хүмүүсийн дундах онцгой байр суурь минь байхгүй болно гэж бодсон. Энэ бол сатанлаг төөрөгдөл, ов мэхтэй арга зам болохыг би тэр үед л харсан. Ийм маягаар амьдарвал би улам л аминч, ов мэхтэй, хүн чанаргүй болж, эцэстээ Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдана. Би ашиг сонирхлоо хойш тавьж, мэддэг зүйлээ бусдад зааж өгөх ёстой байсан. Тэгэх нь л Бурханы хүсэлтэй нийцэж, хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг, зүрх сэтгэлдээ тайван байх арга зам. Ах, эгч нар заасан зүйлд минь тулгуурлан шинэ санаа гаргах үед миний ур чадварын түвшин бас нэмэгдэнэ. Энэ бол огт хохирол биш. Би тийм аминч хэвээр амьдрахыг хүсээгүй, сайн арга зам, ур чадвар эзэмших болгондоо хүн бүрд баяртайяа хэлж өгнө.

Нэг өдөр нэг эгч надаас ажлын бүтээмжээ яаж сайжруулах вэ гэж асуулаа. Хэрэв эгчид багийнхаа арга барилыг хэлээд, эгчийн баг сайн байвал бид муу харагдана. Тэгвэл хүмүүс намайг юу гэж бодох юм гэж бодогдсон. Яг тэр үед би Бурханы үгийг санасан юм. “Чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, гүйцэтгэх ёстой үүргээ эн тэргүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь биеэ авч явах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, жигшмээр, олхиогүй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Тэр эгч чуулганы ажлыг бодсондоо бүтээмжээ яаж сайжруулах талаар асуухаар ирсэн. Би алдар нэр, байр сууриа бодохоо больж, чуулганы ашиг сонирхлыг анхаарч, аминч хүсэл, сэдлээ орхиж, бусдад туслах ёстой байсан. Тиймээс би мэдэх зүйлээ бүгдийг нь эгчид хэлж өгсөн. Ингэж хийх үед сэтгэл амар санагдсан. Гайхмаар нь эгч бас надад сайн сургалтын материал өгч, тэрний тусламжтайгаар би ур чадвараа сайжруулаад, маш их сэтгэл хөдөлж, юу хэлэхээ мэдэлгүй, зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан. Бага багаар хувийн ашиг сонирхлоо орхиж сурсан нь үнэнийг хэрэгжүүлэхийн амтыг надад мэдрүүлсэн. Дараа нь би цуглуулсан бүх сургалтын материал, хэрэг болох ур чадвар, арга техникээ лавлагаа болгон бусдад илгээсэн.

Сатан намайг хэчнээн гүн завхруулсныг энэ туршлага надад харуулсан. Хувийн ашиг сонирхол минь бүх зүйлд хамгийн чухал нь байж, би чуулганы ажлыг бодоогүй, антихристийнхтэй адил зан чанарыг харуулсан ч Бурхан гэм буруугийн минь дагуу надад хандаагүй. Намайг цэвэрлэж, өөрчлөхийн тулд нөхцөл байдлыг ахин дахин бүрдүүлсэн нь Бурханы хайр байсан юм. Би бас Бурханы зөвт зан чанарыг мэдэрсэн. Намайг буруу замаар явах үед Бурхан надаас нүүрээ нууж, хийсэн бүхэнд маань бэрхшээл тулгарсан. Бурханы үгийг хэрэгжүүлж, сэдлээ зөв болгож, чуулганы ажлыг хадгалж, эзэмшсэн мэдлэгээ хүн бүртэй хуваалцах үед бусад хүмүүс ур чадвар, арга техникээ солилцож эхлэн, манай багийн видеоны ажил сайжирсан. Бурханы үгийн дагуу үйлдсэнээр бий болсон амар тайвныг би үнэхээр мэдэрсэн. Заримдаа асуудалтай тулгараад өөрийнхөө ашиг сонирхлыг бодолцсоор байдаг ч Бурханд найдаж, өөрийгөө хаяхаа би мэддэг. Бурханы авралд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дахин төрөлт

Ян Жэнг Хэйлонжианг муж Би бодол санаа нь хоцрогдмол, хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих