Хувиа хичээх нь олиггүй юм

2022-12-04

Ян Шуо, Хятад улс

2021 оны эхээр Жан эгч бид хоёр шинээр байгуулагдсан чуулганд тусалж байсан юм. Жан эгч итгээд удаагүй, амийн туршлага багатай байсан ч хэв чанар сайтай, үнэнийг идэвхтэй эрэлхийлдэг байсан учраас би түүнийг аль болох хурдан хөгжүүлэхийг хүсэж байлаа. Учир нь ингэвэл чуулганы ажил илүү төвөггүй явагдах байсан юм. Би Жан эгчийг чуулганы төрөл бүрийн ажлын төслүүдэд зориуд оролцуулж, дутагдлуудыг нь анзаарах болгондоо дэмжиж байсан. Хэсэг хугацаанд дадлага хийсний дараа Жан эгч маш их ахиц гаргасан. Гэвч хэдэн сарын дараа эгч дэвшиж, өөр ажилд томилогдсон юм. Би түүнийг явуулах дургүй байсан бөгөөд маш чадварлаг туслахаа алдаж байгаа юм шиг санагдсан. Цаашид чуулганы бүх ажлыг өөрөө зохицуулах ёстойгоо бодоод үзэхэд, илүү шаргуу ажиллах нь нэг хэрэг, харин миний ажлын гүйцэтгэл муудвал хүмүүс миний талаар юу гэж бодох бол? Дараа нь эгч илүү их ачаа үүрвэл чуулганы ажилд ашиг тустай байна гэж бодсон. Би ийм хувиа хичээсэн байж болохгүй—Жан эгчийг явахаар би өөр хэн нэгнийг хөгжүүлж болно шүү дээ.

Дараахан нь ойролцоох хэдэн чуулган усалгааны ажилчдын туршлагыг дүгнэж, хуваалцах зорилгоор зориулсан цуглаан зохион байгуулахад удирдагч надаас усалгааны ажилчин сонгож оролцуулахыг хүссэн юм. Тэр үед би Ван эгчийг санал болгох талаар бодлоо. Эгч сайн услагч байсан бөгөөд маш нямбай, хариуцлагатай байв. Хэрэв би эгчийг цуглаанд явуулбал эргэж ирэхдээ бүр олон ах, эгчийг хөгжүүлж, дараа нь чуулганы усалгааны ажил бүр ч үр дүнтэй болж, намайг сайнаар харагдуулахаар байлаа. Тиймээс би Ван эгчийг цуглаанд явуулсан юм. Гэвч хэдэн өдрийн дараа Ван эгчийг цуглаанаас буцаж ирэхэд удирдагч түүнийг хайсаар байв. Би гайхахгүй байж чадсангүй: “Удирдагч Ван эгчийг дэвшүүлэх гэж байгаа юм болов уу? Эгч манай чуулганы усалгааны ажилд маш чухал. Эгчийг явчихвал манай усалгааны ажил хохирох биш үү? Тэгвэл ах, эгч нар намайг юу гэж бодох бол? Хэрэв би мэдсэн бол, эгчийг цуглаанд оролцуулахгүй байх байсан юм.” Хожим нь Ван эгч надад өөр нэг чуулганд усалгааны ажилчид зайлшгүй хэрэгцээтэй байсан учир удирдагч өөрийг нь тийш нь томилохоор төлөвлөснийг хэлсэн. Би үүнийг зөвшөөрөх дургүй байсан ч хэрэв зөвшөөрөхгүй бол удирдагч намайг хувиа хичээж, Бурханы хүслийг үл хайхардаг гэж хэлэх вий хэмээн санаа зовж байлаа. Надад Ван эгчийг явуулахаас өөр арга байсангүй. Эгчийг явсны дараа би нэлээд гутарч, дотроо ингэж бодлоо: “Хэрэв шинэ итгэгч нар өөрсдийг нь услах чадварлаг ажилчид байхгүйгээс болж чуулганаас явбал удирдагч надтай харьцаж, намайг үүргээ биелүүлээгүй гэж хэлэх болов уу? Би энэ ичгүүртэй байдлыг яах юм бэ?” Бодох тусам эсэргүүцэх мэдрэмж улам их төрж байлаа.

Нэг өдөр намайг цуглаанаас гэртээ ирэхэд шинээр ирэгсдийг услахаар ажиллаж байсан хоёр эгч надад “Бид удирдагчаас захидал хүлээн авсан, таныг дахиад хоёр усалгааны ажилчин олоод, бид хоёрт үнэлгээ бичиж өгөхийг хүссэн” гэлээ. Би үүнийг сонсоод илт гонсойж, дотроо “Удирдагч бас л тэднийг өөр ажилд томилохоор төлөвлөж байгаа юм уу? Би энэ хоёр эгчийг дөнгөж дадлагажуулсан. Бид тэдэнд маш их ажил даалгаж чадсан, одоо санаа зовох зүйл хавьгүй бага байгаа. Хэрэв тэднийг шилжүүлбэл миний ажлын ачаалал нэмэгдэхээс гадна ажлын үр дүн буурах нь гарцаагүй. Хэрэв тэгвэл удирдагч намайг сайн удирдагч биш гэж хэлэх биш үү?” гэж бодлоо. Үүний дараа би дурамжханаар “Удирдагчийн юу бодож байгааг би үнэндээ мэдэхгүй байна” гэж хариулахад хоёр эгч уруу царайлсныг минь хараад гайхсан байдлаар “Яасан бэ? Удирдагч таныг зүгээр л дахиад хоёр усалгааны ажилчин олоод өгөөч гэж гуйж байгаа юм биш үү?” гэж асуусан юм. Тэдний хариуг сонсоод би бага зэрэг ичиж, жаахан тайвширсныхаа дараа хааш яаш байдлаар “За, тэгвэл бид шаардлага хангасан хэдэн хүн сонгох хэрэгтэй юм байна” гэж хариулсан. Би гаднаа ингэж хэлсэн ч оюун ухаандаа энэ шийдвэрийг эсэргүүцэж байв: “Удирдагч манай чуулганыг авьяастан сургах төв мэт үзэж байгаа юм уу? Эхлээд энэ хүнийг, одоо өөр хүнийг хүсэж байна. Одоо л чуулганы ажилд ахиц гарч эхэлж байхад энэ авьяастнуудаа шилжүүлэх юм бол цаашид яах юм бэ?” Энэ талаар бодох тусам улам онцгүй санагдаж, удирдагчийг бага зэрэг зэвүүцэж эхлэн, үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байсан ч өмнөх шигээ урам зоригтой биш байв. Удалгүй цуглааны үеэр удирдагч Жао ахын талаар илүү их сонсмоор байгаагаа хэллээ. Учир нь удирдагч түүнийг дэвшүүлж, хөгжүүлэхийг хүсэж байв. Үүнийг сонссон даруйд дахиад л дургүйцэл төрж, дотроо “Жао ах үүргээ сайн биелүүлсэн, би ахад усалгааны ажил хариуцуулмаар байна. Хэрэв энэ хүмүүс бүгдээрээ шилжвэл би яаж энэ бүх ажлыг ганцаараа хийх юм бэ? Тэгвэл би үнэхээр сайн үр дүнд хүрч чадах уу?” гэж бодсон. Энэ талаар бодох тусам миний уур хүрч, “Тэг тэг, өөр ажилд томил! Чуулганы ажилд саад болох нь надаас хол байг.” Үүний дараа би тайвширч ер чадалгүй, цуглааны үеэр сэтгэл үймэрч байлаа. Цуглааны дараа би гэртээ хариад, удирдагчид захидал бичиж, Жао ахыг шилжүүлэхгүй байгаач гэж гуйхаар шийдсэн. Тэр үед би эрүүл ухаангүй байгаагаа ухаарсан тул захидал бичих санаагаа орхисон ч гонсойж, сэтгэлээр унасан хэвээр байлаа.

Дараа нь удирдагч бидэнтэй цуглаан хийж, би сүүлийн үеийн байдал, зан авирынхаа талаар нөхөрлөсөн юм. Удирдагч надад Бурханы үгийн нэг хэсгийг харуулсан. “Антихристүүдийн аминч, жигшүүртэй мөн чанар илэрхий; тэдний ийм илрэлүүд тун илэрхий байдаг. Чуулган тэдэнд нэг ажил даалгах үед энэ ажил нь тэдэнд нэр нүүрээ харуулах боломж олгохгүй байвал тэд сонирхдоггүй; хэрвээ энэ нь нэр алдар, ашиг тус авчирч, нэр нүүрээ харуулах боломж олгож байгаа бол тэд маш их сонирхож, хүлээн авахад бэлэн байдаг. Энэ нь ач тус мэддэггүй, хүмүүсийг гомдоохтой холбоотой ажил бол, эсвэл байр суурь, нэр хүндэд нь ашиггүй бол тэд огт сонирхдоггүй бөгөөд тэр ажил өөрсөдтэй нь ямар ч хамаагүй мэт, өөрсдийнх нь хийх учиртай ажил биш мэт үүнийг хүлээн авахгүй. Бэрхшээлтэй тулгарах үедээ антихристүүд тэдгээрийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайна гэж санасны гарз, Бурханы гэрийн ажлыг бодолцон үзэж, ерөнхий нөхцөл байдлыг харахаар оролдоно гэж бүр ч байхгүй. Жишээлбэл, Чуулганы ажлын цар хүрээнд, нийт ажлын хэрэгцээнд үндэслэн зарим боловсон хүчний шилжилт хөдөлгөөн явагдлаа гэж бодъё. Хэрвээ цөөн хэдэн хүнийг чуулганаас шилжүүлбэл тухайн чуулганы удирдагчид тэр асуудалд яаж эрүүл ухаанаар хандах вэ? Тэд нийтийн эрх ашгийн бодохын оронд зөвхөн өөрсдийнхөө чуулганы асуудалд санаа зовдог бол ямар асуудал байна вэ? Чуулганы удирдагчийн хувьд тэд яагаад Бурханы гэрийн нэгдсэн зохицуулалтад захирагдаж чаддаггүй вэ? Ийм хүн Бурханы хүслийг бодолцон үзэж, ажлын ерөнхий нөхцөл байдлыг анхаардаг уу? Хэрвээ тэд Бурханы гэрийн ажлыг бүхэлд нь боддоггүй, харин зөвхөн өөрсдийнхөө чуулганы ашиг сонирхлыг л боддог бол маш аминч, жигшүүртэй биш үү? Чуулганы удирдагчид Бурханы дээд эрх, зохицуулалт, Бурханы гэрийн төвлөрсөн зохицуулалт, зохион байгуулалтад болзолгүй захирагдах ёстой. Энэ нь үнэний зарчимд нийцдэг зүйл юм. Бурханы гэрийн ажилд шаардагдах үед хэн байх нь хамаагүй хүн бүр Бурханы гэрийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой бөгөөд аль нэг удирдагч, ажилчинд харьяалагддаг мэт тэдэнд яавч хянуулах ёсгүй. Бурханы сонгосон хүмүүс Бурханы гэрийн төвлөрсөн зохицуулалтад дуулгавартай байх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг, хэн ч үүнийг эсэргүүцэж болохгүй. Удирдагч юм уу ажилчин зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй шилжүүлэг хийх тохиолдолд дуулгавартай дагахгүй байж болно, харин зарчимд нийцсэн, ердийн шилжүүлэг хийвэл Бурханы сонгосон бүх хүн дуулгавартай байх ёстой бөгөөд ямар ч удирдагч юм уу ажилчинд хэн нэгнийг хянахаар оролдох эрх эсвэл шалтгаан байхгүй. Бурханы гэрийн ажил биш ямарваа нэг ажил байдаг гэж та нар хэлэх үү? Бурханы хаанчлалын сайн мэдээг өргөжүүлэхтэй хамааралгүй ямарваа нэг ажил байдаг уу? Энэ бүгд нь Бурханы гэрийн ажил, ажил тус бүр адил тэнцүү, “чинийх”, “минийх” гэх юм байхгүй. Шилжүүлэх нь зарчимд нийцэж, чуулганы ажлын шаардлагад үндэслэж байвал энэ хүмүүс хамгийн их хэрэгтэй байгаа газар луу явах ёстой. Гэтэл иймэрхүү нөхцөл байдалтай нүүр тулах үед антихристүүдийн хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэд тохиромжтой энэ хүмүүсийг өөртөө байлгаж, өөртөө үйлчлүүлэхийн тулд элдэв янзын шалтаг, шалтгаан бодож олдог. Тэд хоёр жирийн хүнийг л санал болгож, тэгээд чамд дарамт үзүүлэх далим олж, нэг бол ямар завгүй ажилтай байгаагаа, эсвэл хүн дутаад байна, хүн олоход хэцүү байна, энэ хоёрыг шилжүүлчихвэл ажил хэцүүднэ гэж хэлдэг. Тэгээд тэд чамаас юу хийх ёстойгоо асууж, чамд гэмших сэтгэл төрүүлдэг. Диавол ингэж ажилладаггүй гэж үү? Шүтлэггүй хүмүүс юмыг ингэж хийдэг. Чуулганд өөрсдийнхөө ашиг сонирхлыг үргэлж хамгаалахаар оролддог хүмүүс сайн хүмүүс мөн үү? Тэд зарчмын дагуу үйлддэг хүмүүс мөн үү? Яавч биш. Тэд шүтлэггүй хүмүүс, үл итгэгчид юм. Энэ нь аминч, өөдгүй хэрэг биш гэж үү? Сайн хэв чанартай хүнийг өөр үүрэг гүйцэтгүүлэхээр антихристийн доороос шилжүүлбэл тэр антихрист зүрх сэтгэлдээ цөхрөлтгүй эсэргүүцэж, татгалзана—тэрээр болихыг хүсэж, удирдагч юм уу бүлгийн дарга байх урам зориггүй болно. Энэ ямар асуудал вэ? Яагаад тэд чуулганы зохицуулалтад дуулгавартай ханддаггүй вэ? Өөрийнх нь “баруун гарын хүн”-ийг шилжүүлэх нь ажлынх нь бүтээмж, ахиц дэвшилд нөлөөлж, улмаар өөрийнх нь байр суурь, нэр хүндэд нөлөөлж, ажлынхаа бүтээмжийг баталгаажуулахын тулд илүү шаргуу ажиллаж, илүү их зовох шаардлагатай болно гэж боддог, энэ бол тэдний хийхийг огт хүсдэггүй зүйл юм. Тэд тав тухтай байдалд дасаж, илүү шаргуу ажиллаж, илүү их зовохыг хүсдэггүй учраас тэр хүнийг явуулахыг хүсдэггүй. Бурханы гэр шилжүүлэхээр шаардвал тэд хэл ам хийж, бүр ажлаа хийхээс ч татгалздаг. Энэ нь аминч, жигшүүртэй биш үү? Бурханы гэр Бурханы сонгосон хүмүүсийг төвлөрсөн байдлаар хуваарилдаг. Энэ нь аливаа удирдагч, багийн тэргүүн, хувь хүнтэй ямар ч хамаагүй. Хүн бүр зарчмын дагуу үйлдэх ёстой; энэ бол Бурханы гэрийн дүрэм юм. Антихристүүд Бурханы гэрийн зарчмын дагуу үйлдэхгүй, байр суурь, ашиг сонирхлынхоо төлөө байнга явуулга хийж, эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхийн тулд хэв чанар сайтай ах, эгч нарыг өөртөө үйлчлүүлбэл энэ нь аминч, жигшүүртэй хэрэг биш үү? Хэв чанар сайтай хүмүүсийг хажуудаа байлгаж, тэднийг шилжүүлэхийг Бурханы гэрт зөвшөөрөхгүй байх нь гаднаа чуулганы ажлыг бодож байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэд чуулганы ажлыг огтхон ч бодолгүй, өөрсдийнхөө эрх мэдэл, байр суурийг л бодож байгаа. Тэд ажлаа баллаж, халагдаж, байр сууриа алдахаас айдаг. Антихристүүд Бурханы гэрийн илүү өргөн хүрээний ажлыг огт бодолгүй, өөрсдийнхөө байр суурийг л бодож, байр сууриа хамгаалахын тулд Бурханы гэрийн ашиг сонирхлыг гаргуунд нь гаргахаас ч буцахгүй байж, чуулганы ажилд хохирол учруулан өөрийн байр суурь, ашиг сонирхлыг хамгаалах нь аминч, жигшүүртэй хэрэг юм.(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 4 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (I хэсэг)). Антихристүүд хэчнээн хувиа хичээсэн, жигшүүртэй болохыг Бурханы үг илчилдэг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хадгалахын тулд тэд хүмүүсийг хянаж, тэднийг өгөхийг хүсдэггүй, чуулганы ажлыг өчүүхэн ч боддоггүй. Миний зан авир яг л антихристийнх шиг байсныг би олж харсан. Ялангуяа энэ мөрүүдийг уншихад “Антихристүүд Бурханы гэрийн зарчмын дагуу үйлдэхгүй, байр суурь, ашиг сонирхлынхоо төлөө байнга явуулга хийж, эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхийн тулд хэв чанар сайтай ах, эгч нарыг өөртөө үйлчлүүлбэл энэ нь аминч, жигшүүртэй хэрэг биш үү?” Бурханы үг намайг шаналгаж, би сүүлийн үеийн зан авираа эргэцүүллээ: Ван эгчийг дэвшүүлж магадгүй гэдгийг олж мэдээд би усалгааны ажлын үр дүн буурч, миний нэр хүнд сэвтэх вий гэж санаа зовсон тул эгчийг явуулахыг хүсээгүй, тэр ч байтугай түүнийг цуглаанд явуулсандаа харамссан. Удирдагч надаас дахиад хоёр услагч олоод, эгч нарын үнэлгээг бичихийг хүсэхэд би удирдагч тэднийг шилжүүлэхээр төлөвлөж байна гэж таамаглаж, дотроо эсэргүүцэж, зөрчилдсөн. Түүгээр ч үл барам би удирдагчийг зэвүүцсэн. Удирдагч Жао ахыг дэвшүүлэхийг хүсэхэд Жао ах дэвших, дадлага хийх зарчмуудыг хангасныг мэдэж байсан ч ахыг явбал чуулганы сайн мэдээ болон усалгааны ажилд сөргөөр нөлөөлнө гэж бодоод, ахыг явуулахыг хүсээгүй. Би ах, эгч нарыг өөрийнхөө чадварлаг баруун гар гэж үзэж байсан ба тэднийг бүгдийг нь өөртөө байлгаж, байр суурь, нэр хүндээ бэхжүүлж, аминч хүслээ хангахдаа туслуулахыг хүсэж байжээ. Би чуулганы ашиг сонирхлыг бодоогүй, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах талаар ч бодолцоогүй. Би дэндүү хувиа хичээсэн, дорд байж. Дэлхий ертөнцийн шүтлэггүй хүмүүс бизнесээ өргөжүүлэн тэлж, хөгжүүлэхийн тулд шилдэг авьяастнуудаа хадгалж үлдэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Би үүргээ биелүүлэхдээ яг адил замаар явсан. Би өөрийн үүргийг хувийн бизнес мэт үзэж, өөртөө үйлчлэх зарчмын дагуу ажиллаж, өөрийнхөө нэр хүнд, байр суурийг л бодож байжээ. Бурхан ийм үйлдлүүдийг жигшиж, зэвүүцдэг. Би Бурханыг эсэргүүцдэг антихристийн замаар алхаж байсан.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг олж харлаа. “Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилго хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, нэр төр, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн нэр төр, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг зарим хүн—иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг саатуулж, үймүүлж, хохироодог. Байр суурь, нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ чуулганы ажлыг яадаг вэ? Нурааж, саатуулж, хохироодог. Хүмүүс алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ гүйцэтгэдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү? Бурхан хүмүүсээс байр суурь, нэр төрийг хойш тавь гэж хүсэхдээ хүмүүсийн сонголт хийх эрхийг хасаж байгаа юм биш; харин нэр хүнд, байр суурь хөөцөлдөж байхдаа хүмүүс чуулганы ажлыг болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтыг саатуулж, үймүүлж, тэр ч бүү хэл бусад нь Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг ойлгох, улмаар Бурханы авралыг хүртэхэд нөлөөлдөг учраас тэр юм. Энэ бол маргашгүй баримт юм. Хүмүүс өөрсдийн нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөхдөө үнэнийг эрэлхийлэхгүй, үүргээ үнэнчээр гүйцэтгэхгүй нь лавтай. Тэд нэр хүнд, байр суурийн төлөө л үг хэлж, үйлдэх бөгөөд хийж байгаа ажил нь бүгд ялгаагүй тэдгээр зүйлийн төлөө байдаг. Ийм маягаар авирлаж, үйлдэх нь мэдээж антихристийн замаар алхаж буй явдал юм; энэ нь Бурханы ажлыг үймүүлж, саад болж буй хэрэг бөгөөд үүний үр дагавар нь хаанчлалын сайн мэдээг түгээхэд, чуулган дотор Бурханы хүсэл чөлөөтэй урсахад саад хийж байдаг. Тиймээс нэр хүнд, байр суурийн араас хөөцөлддөг хүмүүсийн алхаж буй зам нь Бурханыг эсэргүүцэх зам гэж итгэл төгс хэлж болно. Энэ нь Бурханыг зориуд эсэргүүцэж, үгүйсгэж буй хэрэг—энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг зогсохдоо Сатантай хамтран ажиллаж буй явдал юм. Хүмүүс байр суурь, нэр төр хөөцөлддөг нь ийм шинж чанартай. Хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөхөд оршдог асуудал гэвэл тэдний хөөцөлддөг зорилго нь Сатаны зорилго буюу хорон муу, шударга бус зорилго байдаг. Хүмүүс нэр төр, байр суурь гэх мэт хувийн ашиг сонирхол хөөцөлдөх үедээ өөрийн мэдэлгүй Сатаны гар хөл болж, Сатаны суваг болдог төдийгүй Сатаны биелэл болдог. Тэд чуулганд сөрөг үүрэг гүйцэтгэдэг; чуулганы ажил, чуулганы хэвийн амьдрал, Бурханы сонгосон хүмүүсийн хэвийн эрэл хайгуулд үймүүлж, хохироох нөлөө үзүүлж, эсрэг, сөрөг нөлөөтэй байдаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)). Бурханы үгээс би үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байхын уг чанар, үр дагаврыг, мөн үргэлж хувийн ашиг сонирхлыг хамгаалах нь маш ноцтой гэдгийг ухаарсан. Энэ нь чуулганы ажлыг үймүүлж, саад болдог бөгөөд Сатанд үйлчилж байгаа хэрэг юм. Чуулган тохирох байр сууриндаа сургалт хүлээн авч, ур чадвараа дээд зэргээр ашиглах боломж олгохын тулд хүмүүсийг хөгжүүлж, дэвшүүлдэг. Энэ нь ах, эгч нарын маань амийн оролт болон чуулганы ажилд тустай, бас Бурханы хүсэлд нийцэж байдаг нь удирдагчийн хувиар миний хадгалж, дэмжих ёстой эерэг зүйл. Харин би ах, эгч нараа дэвшихийг хараад тэдний өмнөөс баярлаагүй өөрийн нэр хүнд, байр суурийг л бодсон. Энэ ах, эгч нар үр дүнтэй гэдгийг би мэдэрсэн бөгөөд тэд миний баруун гарын хүмүүс, чадварлаг орлогчид байсан юм. Хэрэв тэд манай чуулганд үүргээ биелүүлж байвал надад санаа зовох зүйл бага гарч, бид хавьгүй илүү үр дүнтэй ажиллаж, байр суурь минь бэхжих байсан. Тиймээс тэднийг ар араасаа дэвшиж, өөр ажилд томилогдоход би эсэргүүцэж, дургүйцэж, тэднийг явуулахыг хүсээгүй. Чуулганы ажилд юу илүү дээр байх талаар өчүүхэн ч бодоогүй, тэдэнд ур чадвараа ашиглах боломж олгоход ямар орчин хамгийн сайн дадлага болохыг ч бодолцож үзээгүй. Би үүнийг үүргээ биелүүлэх гэж нэрлэлээ гэж үү? Би илт Сатаны элч мэт авирлаж, чуулганы ажилд саад учруулж байсан. Би өөрийнхөө нэр хүнд, байр суурийн төлөө л үүргээ гүйцэтгэж байсан ба хэчнээн их зүйл хийсэн ч Бурхан хүлээн зөвшөөрөхгүй байх байлаа. Тэгээд би шашны ертөнцийн пастор, ахлагчдыг бодсон. Тэд Эзэн эргэн ирсэн гэж Төгс Хүчит Бурханы Чуулган гэрчилснийг мэддэг хэр нь байр суурь, амин зуулгынхаа төлөө, үнэн замыг судалж, Эзэнийг угтан авахад нь итгэгчдэд саад хийхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд итгэгчдийг хувийн эд хөрөнгө мэт үзэж, тэднийг өөрсдийн эрхшээлд бат байлгадаг. Тэд итгэгчдийн төлөө Бурхантай тэмцэж, антихристүүд, муу зарц нар болж, Бурханаар яллагдаж, хараагдсан. Миний үйлдэл эдгээр пастор, ахлагчдаас ялгаатай байсан гэж үү? Хэрэв би гэмшээгүй бол шашны ертөнцийн фарисайчуудын адил хувь заяатай тулгарч, Бурханы зан чанарт халдаж, Түүний шийтгэл, хараалыг туулах байсан.

Тэр үед би Бурханы үгийн өөр нэг хэсгийг харсан юм. “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы хүсэл, чуулганы ажлыг бодолцон, эдгээр зүйлийг эн тэргүүнд тавих ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлэх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, гүйцэтгэх ёстой үүргээ эн тэргүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь биеэ авч явах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, жигшмээр, олхиогүй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм. Яваандаа чиний зүрх сэтгэл дэх, өөрийн ашиг сонирхлыг хангах гэсэн хүсэл чинь багасна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн. Үүргээ биелүүлэхэд хамгийн гол нь чуулганы ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, чуулганы ажлыг хамгаалахын тулд хувийн ашиг сонирхлоо хойш тавих юм. Үнэндээ мөс чанартай, эрүүл ухаантай, хүн чанартай хүмүүс энэ ажилд юу шаардагддагийг бодолцож үзэн, хүмүүсийг өөр ажилд томилбол чуулганы зохицуулалтад захирагдана. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг бодолцохгүй. Удирдагчийн хувьд хийх гол ажил бол ах, эгч нарыг усалж, авьяастай хүнийг хөгжүүлж, ах, эгч болгонд ур чадвараа ашиглаж, өөрт тохирсон үүргээ биелүүлэх боломж олгох явдал юм. Бурханы сонгосон хүмүүс нэг хүнд биш, Бурханд харьяалагдана. Чуулган ажлын хэрэгцээ болон ямар үүрэгт хэн илүү тохироход үндэслэн хүмүүсийг сонгож шилжүүлэх боломжтой. Би өөртөө хүмүүсийг байлгах эрхгүй байсан. Би үүнийг ойлгомогцоо махан биеэ хаяж, хувиа хичээсэн, жигшмээр байдлаар хувийн ашиг сонирхлоо урьтал болгохоо болихыг хүссэн.

Нэг өдөр удирдагчаас захидал авахад Жао ахад үнэлгээ бичихийг надаас хүссэн байв. Удирдагч ахыг усалгааны ажил удирдуулахаар дэвшүүлж болох эсэхийг үнэлэхийг хүссэн юм. Би дотроо “Жао ах одоогоор манай чуулганы сайн мэдээ, усалгааны ажлыг хариуцаж байгаа. Хэрэв ах яваад манай ажлын гүйцэтгэл муудвал удирдагч намайг чадваргүй гэж хэлэх биш үү?” гэж бодсон. Тэр үедээ би гэнэт дахиад л хувиа хичээж, ашиг сонирхлоо бодож байгаагаа ухаарлаа. Жао ах авьяаслаг услагч байсан ба томоохон ажлыг ахад хариуцуулах нь чуулганы ажилд бүр их нэмэр болж, эргээд ах илүү их дадлагажих тул би дэмжих ёстой байв. Тэр үед би Бурханы дараах үгийг саналаа: “Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). Бурхан маш ариун! Бурхан үргэлж аминч бус байдаг. Бурхан ямар ч ажил хийсэн, хүмүүст зориулж ямар ч нөхцөл байдлыг бүрдүүлсэн бай, үргэлж хүмүүсийн амийг бодолцон үзэж, бидний ялзарсан зан чанарыг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө хийдэг бөгөөд бидэнд аврагдаж, хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломж олгодог. Өөрийгөө эргэцүүлэн бодоход, Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдал миний ашиг сонирхолд заналхийлмэгц би гомдоллож, эсэргүүцэж, асар их хувиа хичээсэн, жигшмээр байсан. Бурханы ариун байдал, аминч бус байдлыг бодоод би ичиж, харамсаж, бас гэмшиж, ингэж амьдрах нь хөөрхийлөлтэй, дорд, үнэ цэнгүй гэдгийг ухаарсан. Би тийм аминч, жигшмээр байж, зөвхөн өөрийн нэр хүнд, байр суурийг л боддогоо больж, чуулганы ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих ёстой байлаа. Тиймээс би Жао ахын бүх үнэлгээг цуглуулаад удирдагчид өгч, дараа нь Жао ах зааварлагч болж дэвшсэн. Ингэж хэрэгжүүлсний дараа надад ул суурьтай, амар амгалан санагдсан юм.

Хэсэг хугацааны дараа би Ли эгч хэв чанар сайтай, үнэнийг дэлгэрэнгүй, дэс дараатай нөхөрлөдөг, мөн ах, эгч нарт хүлээцтэй, хайр энэрэлтэй хандаж, сайн мэдээ түгээж, шинэ итгэгчдийг услахад шаардагдах авьяастай, сургахад тохиромжтойг анзаарсан. Жао ахыг явсны дараа манай сайн мэдээний ажил дордоогүйгээр үл барам бүр бага зэрэг сайжирсан юм. Өмнө нь би энэ хүмүүсийг явахаар манай ажил хүндэрнэ гэж үргэлж боддог байлаа. Энэ нь шал буруу байсныг би одоо ухаарч байна. Энэ бол зүгээр л өмнө байсан хөрөнгөдөө найдаж, бодитой ажил хийхгүй байх шалтаг байв. Үнэндээ хүний зүрх сэтгэл зөв байрандаа байх нь чухал. Хэрэв та Бурханы хүслийг харгалзан үзэж, хувийн ашиг сонирхлоор үйлдэхээс зайлсхийж, бусад нь өөр ажилд томилогдмогц авьяастай шинэ хүмүүсийг сургаж, ажил дээрх асуудлуудаа цаг тухайд нь шийдвэрлэж чадвал Бурханы удирдамжийг хүртэнэ. Мөн таны ажил тасралтгүй сайжирна. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Захирангуй байдлаа хаясан минь

Амлалт, Францын Үнэндээ, Удирдагч Линь эгчийг надтай хамт шинээр ирэгсдийн чуулганыг услуулахаар томилох үед надад нэг их тааламжтай...

Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон...

Messenger дээр бидэнтэй холбоо барих