Хариуцлага бол сайн мэдээг сайн номлохын гол түлхүүр

2022-12-04

Мари, Кот-д'Ивуар

Би үүрэгтээ нухацтай ханддаггүй байсан болохоор их назгайрч, юмыг үргэлж хайнга хийж, сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүсийг номлол сонсооч гэж урьдаг ч тэдэнтэй ярилцах, сонссон зүйлийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь асуухыг хүсдэггүй байсан. Олон хүнийг ирж сонсооч гэж урьж байгаагаа үүргээ сайн биелүүлж байна гэж бодсоноос гадна, энэ нь надад илүү хялбар байсан. Тэдэнтэй ярилцах надад хэцүү санагддаг; тэдний асуултад хариулах нь цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг байсан учир би тэдэнтэй харилцахыг хүсээгүй. Сайн мэдээний ажилтнууд тэдэнтэй ярилцахад л хангалттай, би тэдний нөхцөл байдлыг мэдэхгүй байгаа нь хамаагүй гэж бодсон. Нэг цуглаан дээр удирдагч “Бид хүмүүсийг номлол сонсохыг урьсан бол дараа нь тэдэнд юу болж байгааг мэдэж, цуглаанд ирж байгаа эсэх, юу хэлснийг ойлгож байгаа эсэхийг нь шалгаж, үзэл бодлыг нь сонсож, тэдэнд хайраар туслахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй, энэ ч бас бидний хариуцлага” гэсэн. Гэхдээ тэр үед би үүнийг ухаараагүй. Бөөн төвөг гэж бодсон болохоор тийм ч их золиос гаргаж, тэгтлээ их зовоогүй, хамгийн хялбар замыг сонгож, үр дүнд хүрсэн эсэхээ огт бодоогүй. Нэг удаа удирдагч, зарим хүн олон сонсогч урьсан ч маш цөөхөн нь үнэхээр эрж хайж, судалсан гэж хэлэхэд би тэр хүмүүсийн нэг гэдгээ мэдэж байсан; Би зөвхөн өнгөц ажилд санаа зовоод, бодит үр дүнд хүрээгүй. Дараа нь удирдагч миний ажлыг шалгахаар ирж, “Сайн мэдээ хүлээн авах боломжтой энэ хүмүүс ямархуу байгаа вэ?” гэсэн. Би ичиж, юу гэж хэлэхээ мэдээгүй. Тэдний олонхтой холбогдоогүй, номлол сонсохоор ирэхгүй байсан зарим хүнтэй холбоо бариагүй, тэднийг зүгээр л хаячихсан байсан юм.

Би удирдагчтай ярилцсаны дараа эргэцүүлж эхэлсэн. Тэгээд Бурханы хэлснийг олж харсан: “Бурхан хүмүүсээс хий гэж шаарддаг бүхэн, Бурханы гэр дэх янз бүрийн ажил—хүмүүс эдгээрийг бүгдийг нь хийх хэрэгтэй бөгөөд бүгд хүмүүсийн үүрэгт тооцогддог. Хүмүүс ямар ч ажил хийлээ гэсэн энэ бол тэдний гүйцэтгэх ёстой үүрэг юм. Үүрэг нь маш өргөн хүрээг хамарч, олон талбарыг агуулдаг—гэхдээ чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, энгийнээр хэлбэл энэ нь чиний үүрэг даалгавар, чиний хийх ёстой зүйл билээ. Чи ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, сайн хийхээр чармайж байгаа цагт Бурхан чамайг магтаж, Бурханд үнэхээр итгэдэг хүн мөн гэж хүлээн зөвшөөрнө. Хэн байх чинь хамаагүй, хэрвээ чи үргэлж үүргээсээ зайлсхийж, нуугдахаар оролддог бол энд асуудал байна: Зөөлрүүлж хэлбэл, чи дэндүү залхуурч, хэт их ов мэх гаргаж, сул зогсож, зав чөлөөнд дурлаж, хөдөлмөрийг үзэн яддаг юм байна. Илүү хатуухан хэлбэл, чи үүргээ биелүүлэх хүсэлгүй, огт үнэнч биш, дуулгаваргүй байна. Ийм ялихгүй ажилд ч хүчин чармайлт гаргаж чадахгүй юм бол чи юу хийж чадах юм бэ? Чи юуг зохих ёсоор хийж чаддаг юм бэ? Хүн үнэхээр үнэнч байж, үүрэгтээ хариуцлага мэдэрдэг бол Бурхан шаардаж байгаа цагт, мөн Бурханы гэрт хэрэгцээтэй байгаа цагт, хий гэсэн бүхнийг голж шилэлгүй хийх болно. Өөрийн хийж чаддаг, хийх учиртай юуг ч хийж, гүйцэлдүүлэх нь үүргээ биелүүлэх нэг зарчим мөн үү? (Мөн.)” (Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (IV хэсэг)). “Хэрэв чи дуулгавартай, чин үнэнч бол даалгавар биелүүлэх үедээ хайнга, хааш яаш байдаггүй бөгөөд хойрголох арга саам хайлгүй, бүхий л бие, сэтгэлээ зориулдаг. Дотроо буруу байдалтай байснаар сөрөг байдал үүсэж, үүний улмаас хүмүүс урам зоригоо алддаг учир хайнга, назгай болдог. Буруу байдалтай байгаагаа зүрх сэтгэлдээ сайтар мэддэг мөртөө л үнэнийг эрж хайснаар үүнийгээ засах гэж хичээдэггүй хүмүүс үнэнийг хайрладаггүй бөгөөд үүргээ биелүүлэх ялимгүй хүсэл л тэдэнд байдаг. Тэд ямар нэг хүчин зүтгэл гаргаж, бэрхшээл туулахаас дургүйлхэж, хойш суух арга саам байнга хайж байдаг. Үнэндээ Бурхан энэ бүгдийг аль хэдийн харсан—тэгвэл Тэр яагаад энэ хүмүүст анхаарал хандуулдаггүй вэ? Бурхан зүгээр л Өөрийнх нь сонгосон хүмүүс сэрээд, тэднийг үнэндээ хэн болохыг таньж, илчилж, таягдан хаяхыг л хүлээж байгаа юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (IV хэсэг)). Бурханы үгээс би үүрэгтээ хариуцлагатай хүмүүст ажлаа гүйцэтгэхэд бусдын хяналт шаардлагагүйг ойлгосон; тэд угаасаа үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаг. Харин үүрэгтээ нухацтай ханддаггүй хүмүүс зөвхөн дүр эсгэж, аргацаадаг. Бусдын нүдэнд маш их ажил хийсэн мэт харагддаг ч зөвхөн өнгөц байдалтай, бодит үр дүнд хүрээгүй байдаг. Тэд хүмүүсийг хуурч байгаа. Бурханы үг миний байдлыг илчилсэн. Би сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүсийг номлолд урихдаа баяртай байсан. Яагаад гэвэл, хэчнээн олон хүн урьсныг минь хараад, бүгд намайг хариуцлагатай хүн гэж бодох байв. Гэвч бодит байдал дээр дараа нь тэдэнд юу болж байгааг мэдэх шаардлагатай үед би төлөөс төлөхийг, илүү их цаг, чармайлт гаргахыг хүсээгүй. Энэ ажлыг сайн мэдээний ажилтнуудад дамжуулахыг л хүссэн. Би хялбар арга замд дурлаж, бэрхшээл багатай, хамгийн эвтэйхэн замыг сонгож, хэцүү үед дөт замаар явж, ямар нэг зүйл хэцүү санагдах юм уу их хүчин чармайлт гаргах шаардлагатай үед бууж өгөхийг хүссэн. Би үнэхээр хойрго байсан! Сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүст номлолыг сонссоны дараа ямар асуултууд байгаа, тэд цуглаанд ирсээр байгаа эсэх, ирээгүй бол яагаад ирээгүй гэх мэтийг мэдэх гэж санаагаа чилээгээгүй. Би үүрэгтээ үнэхээр хариуцлагагүй, өөрийгөө зориулдаггүй байсан ч үүргээ үр дүнтэй гүйцэтгэж байгаа мэт харагдахыг хүссэн. Би маш зальтай, ов мэхтэй, итгэл даахааргүй байсан. Би өнгөрсөнд тохиолдсон өөр нэг туршлагаа саналаа. Сургуульд муу дүн аваад ахиад тэр хичээлийг үзэхээс өөр аргагүй болсон ч би тэр үед бас л сайн сураагүй. Би шаргуу ажилласны оронд хялбар ажлыг илүүд үзэж, залхуурдаг байсан. Энэ бол миний уг чанарын нэг хэсэг. Энийг ойлгосныхоо дараа би ажлаа илүү их бодож, арга барилаа өөрчилж, сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүстэй харилцаж эхэлсэн. Бас сайн мэдээний ажилтнуудтай ярилцаж, тусламж эрж, ингэснээрээ арай илүү үр дүнд хүрсэн.

Дараа нь би үнэн замыг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүсийг услагчдад хүлээлгэн өгсөн ч цуглаанд үргэлжлүүлэн ирэх хүмүүс тийм ч олон байсангүй. Цуглаанд ирж амжихааргүй дэндүү завгүй ажилтай нэг хүн байсан юм. Бас ээж нь дөнгөж нас бараад байсан тул шаналж, дэлхий ертөнцөөс өөрийгөө тусгаарласан байв. Би түүнтэй яаж нөхөрлөхөө мэдэхгүй ойр зуурын юм ярьсан болдог байв. Зарим хүнийг асуудалтай тулгарах үед би тэрийг нь шийдвэрлэхэд туслах Бурханы зөв үгийг олж чаддаггүй нь надад хэцүү байсан. Амархнаар нь би хүмүүсийг ирж номлол сонсохыг урихыг илүүд үзэж, тэдэнтэй ярилцах үнэхээр дургүй байсан, хариулж чадахгүй асуултыг минь асуух вий гэж айхдаа тэднээс зайлсхийж, тэднийг хаясан. Хагас жил орчмын дараа миний урьсан хүмүүсээс ердөө зургаа нь л Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан байхад бусад ах, эгч олон хүнийг элсүүлсэн байсан. Би ичиж, харууслаар дүүрсэн. Би энэ зургаан сарын турш үүргээ цалгардуулсан. Цаг хугацааг ухрааж чаддаг байсан бол би цалгардуулахгүй байх байсан. Бусад хүн Бурханы гэрт маш олон хүнийг авчирсан нь ингэх боломжтойг харуулсан.

Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгэнд ингэж байдгийг харсан: “Сайн мэдээ түгээхдээ чи хариуцлагаа биелүүлж, сайн мэдээг түгээж буй хүн бүрдээ чин сэтгэлээсээ хандах ёстой. Бурхан хүмүүсийг чадах чинээгээрээ авардаг бөгөөд чи Бурханы хүслийг анхааран үзэх ёстой, үнэн замыг эрж хайж, бодолцон үзэж буй хэнийг ч хайхрамжгүй өнгөрүүлэх ёсгүй. Үүнээс гадна, сайн мэдээ түгээхдээ чи зарчмыг ухамсарлах ёстой. Үнэн замыг бодолцон үзэж байгаа хүн бүрийн шашны уг гарал, хэв чанарынх нь хэмжээ, хүн чанарынх нь онцлог шинж гэх мэт зүйлийг ажиглаж, ойлгож, ухамсарлаж авах ёстой. Хэрвээ чи үнэнээр цангадаг, Бурханы үгийг ойлгож чаддаг, үнэнийг хүлээн авч чаддаг хүнийг олох юм бол тэр хүнийг Бурхан урьдчилан тогтоожээ. Чи түүнтэй үнэний талаар нөхөрлөж, түүнийг олж авахын тулд хамаг чадлаараа хичээх ёстой—харин муу хүн чанартай, муухай ааш авиртай, үнэнээр цангасан дүр эсгэдэг, маргалдаж, үзэлтэйгээ зууралдсаар байдаг тохиолдолд түүнийг хойш тавьж, орхиж болно. Үнэн замыг бодолцон үзэж буй зарим хүн ойлгох чадвартай, гайхалтай хэв чанартай байдаг боловч биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, шашны үзлийг чанд баримталдаг тул үүнийг шийдвэрлэхэд нь туслахын тулд тэдэнд үнэнийг нөхөрлөх ёстой. Тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, үнэнийг хүлээн авдаггүй тохиолдолд л чи болих ёстой, учир нь чи чадах бүхнээ, хийх учиртай бүхнээ хийсэн байх болно. Товчхондоо, үнэнийг хүлээн зөвшөөрч, хүлээн авч чадах хэнийг ч хөнгөн хуумгай бүү орхи. Тэд үнэн замыг бодолцон үзэхэд бэлэн, үнэнийг эрж хайж чаддаг л бол тэдэнд Бурханы үгийг илүү их уншиж өгч, үнэний талаар илүү их нөхөрлөж, Бурханы ажлыг гэрчилж, үзлийг нь шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой, ингэснээр чи тэднийг олж авч, Бурханы өмнө аваачна. Энэ бол сайн мэдээ түгээх зарчимтай нийцдэг зүйл юм. Тэгвэл тэднийг яаж олж авч болох вэ? Харилцах явцдаа тухайн хүн хэв чанар, хүн чанар сайтай гэдгийг олж илрүүлбэл чи хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой; чи тодорхой төлөөс төлж, тодорхой арга зам, арга барил ашиглах ёстой бөгөөд түүнийг олж авахын төлөө байгаа цагт ямар арга зам, арга барил ашиглах чинь хамаагүй. Товчхондоо чи түүнийг олж авахын тулд хариуцлагаа биелүүлж, хайрлаж, чадах бүхнээ хийх ёстой. Ойлгосон бүх үнэнийхээ талаар нөхөрлөж, хийх хэрэгтэй бүхнээ хийх ёстой. Уг хүнийг олж авахгүй байлаа ч гэсэн мөс чанар чинь цэвэр үлдэнэ. Энэ нь чадах бүхнээ, хийх ёстой бүхнээ хийж буй хэрэг юм. Хэрвээ чи үнэнийг тодорхой нөхөрлөлгүй, улмаар тухайн хүн үзэлтэйгээ зууралдсаар байвал, хэрвээ чи тэсгэл алдаж, энэ хүнийг сайн дураараа орхих юм бол үүргээ цалгардуулах бөгөөд энэ нь чиний хувьд толбо болно. Зарим хүн ‘Ийм толботой байх нь Бурханаар яллагдсан гэсэн үг үү?’ гэдэг. Ийм хэрэг нь хүн эдгээр зүйлийг сурсан зангаараа, зориуд хийдэг эсэхээс хамаарна. Бурхан санаандгүй гэм буруугийнх нь төлөө хүмүүсийг ялладаггүй; тэд зөвхөн гэмшихэд л болно. Харин тэд мэдсээр байж буруу юм хийж, гэмшихээс татгалзах юм бол Бурханаар яллагдана. Тэд үнэн замыг тодорхой мэддэг хэр нь зориуд нүгэл үйлдэж байхад Бурхан яаж яллахгүй байж чадах юм бэ? Үнэний зарчмын дагуу авч үзвэл энэ нь хариуцлагагүй, хайхрамжгүй, хааш яаш байгаа хэрэг; наад зах нь чи хариуцлагаа биелүүлээгүй бөгөөд ийнхүү Бурхан чиний алдааг шүүнэ; хэрвээ чи гэмшихээс татгалзвал яллагдана. Иймээс тийм алдааг багасгах юм уу үүнээс зайлсхийхийн тулд хүмүүс хариуцлагаа биелүүлэхээр чадах бүхнээ хийж, үнэн замыг бодолцон үзэж буй хүмүүст байгаа бүх асуултыг шийдвэрлэхээр идэвхийлэн хичээх ёстой, чухал асуултуудыг хойш тавьж, хойшлуулж яавч болохгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Бурханы үг надад үнэхээр юм бодуулж, сэтгэл их хөдөлсөн. Бурхан хүмүүст үүрэг өгч, тэднийг үүргээ гүйцэтгэхдээ бүхнээ дайчилна гэж бодсон ч би хүмүүсийг Бурханд авчрах үүрэгтээ золиос гаргахыг хүсээгүй. Үүрэгтээ үнэхээр залхуу, хэтэрхий хайнга байж, Бурханы хэлснээр хийгээгүй, үнэн замыг судалдаг хүмүүст чин сэтгэлээсээ анхаараагүй, хариуцлагаа биелүүлээгүй. Олон хүнийг ирж, номлол сонсохыг урихад л хангалттай, тэрнээс хойших нь миний ажил биш гэж бодсон. Минийхээр шинэ хүмүүс бол услагчдын хариуцлага, тэд цуглаанд ирэх эсэх нь миний асуудал юм уу миний хариуцлага биш гэж бодсон. Тиймээс тэднийг цуглаанд ирэхгүй үед тэдэнд туслах Бурханы үгийг олох гэж хичээгээгүй. Асуудал нь шийдвэрлэхэд хэцүү санагдсан учир Тэднийг хаяхыг хүссэн. Гэвч үнэндээ сайн мэдээг номлох зарчимд нийцэж байгаа л бол би тэдэнд нухацтай анхаарах ёстой, Ирж, номлол сонсохыг урьсан хүн нь би байсан шүү дээ. Уул нь би тэдэнтэй дараа нь үргэлжлүүлэн харилцах хэрэгтэй байсан ч тэгээгүй. Тэднийг зүгээр л услагчдад дамжуулаад орхичихсон. Надад үнэхээр хариуцлагын мэдрэмж ч, Бурханы хүслийг бодолцох сэтгэл ч байгаагүй. Би асуудлаа мэдсэнийхээ дараа хандлагаа өөрчлөхөөр шийдсэн ч Ганцаараа чадахгүйгээ мэдэж байв. Залбирч, Бурханаас тусламж хүсэх хэрэгтэй байлаа. Дараа нь би сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүстэй уулзахдаа тэднийг Бурхан руу нь аваачиж, өмнөх шигээ үүрэгтээ хойрго хандалгүй, шаргуу ажиллаж, бодит золиос гаргах хүсэлтэй байхад минь туслаач гэж Бурханд байнга залбирдаг болсон. Бас хүмүүсээр яаж Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авхуулах вэ гэж удирдагчаасаа асуусан. Удирдагч зарим арга замыг хэлж өгч, би эргэцүүлэн бодож, өдий болтол хийгээгүй зүйлээ харахыг хүсэж эхэлсэн. Би ажилдаа үнэнийг эрж хайдаггүй, ах, эгч нараасаа суралцдаггүй гэдгээ ухаарсан. Зарим хүн цуглаанд ирэхгүй байхад би яагаад гэдгийг нь мэдэхийг хүсээгүй, зүгээр л тэднийг хаяхаар сонгосон. Үүрэгтээ хандах хандлага минь хэтэрхий салан байсан.

Энэ нь Бурханы энэ үгийг бодогдуулсан: “Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь туйлын чухал, маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы хүмүүст даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ). Бурханы үгийг уншаад би ичсэн. Бурханы бүтээлүүдийн нэг учраас би үүргээ сайн биелүүлэх ёстой. Энэ бол миний үүрэг, амьд байгаа шалтгаан. Энийг хийж чадахгүй бол би бүтээгдсэн зорилгоо алдаж, Бурханы өмнө амьдрахад зохисгүй болж, эцэстээ Бурханд жигшигдэж, таягдан хаягдана. Хаанчлалын сайн мэдээг түгээх нь Бурханы хамгийн яаруу хүсэл учир би үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандах биш, бүхнээ зориулах ёстой. Бурхан Ноаг хөвөгч авдар барь гэж дуудсаныг би бодсон. Хэдий энэ туйлын хэцүү ажил байсан ч Ноа бууж өгөөгүй. Ноа хөвөгч авдар хэзээ дуусахыг юм уу үер хэзээ буухыг Бурханаас асуугаагүй. Зүгээр л Бурханы зааврыг дагаж, хөвөгч авдрыг барьсан. Үүнийг мэдсэнийхээ дараа би үүрэгтээ хандах хандлагаа өөрчилж, Ноагийн үлгэр жишээг дагаж, үүргээ гүйцэтгэхдээ чадах бүхнээ хийх хэрэгтэйгээ ухаарсан. Нэг цуглааны үеэр хүмүүс номлох туршлагаа хуваалцаж, сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг яаж ашигласнаа ярьж байлаа. Тэднийг сонссоны дараа сэтгэл минь их хөдөлж, цаашид залхуурахаа больж, хариуцлагатай байж, бүх эрч хүчээ үүрэгтээ зориулахыг хүссэн.

Би ямар хүмүүс цуглаанд ирээгүйг байнга ажиглаж, ирээгүй хүмүүстэй шууд холбогдож, Бурханы үгийн талаар тэдэнтэй нөхөрлөдөг болсон. Хүн болгонд анхаарал тавин зүрх сэтгэлээ зориулахад тэдний ихэнх нь цуглаанд тогтмол ирдэг болсон. Миний санахаар, хэдэн өдөр ирээгүй нэг хүн байсан юм. Мессеж бичсэн ч хэд хоног хариу өгөхгүй болохоор нь би санаа зовж эхлэн, услагч Дерли ах руу залгаж, юу болоод байгааг асуутал тэр хүний ажил дээр бэрхшээл гарсан болохоор түүнтэй Бурханы зарим үгийг хуваалцсан гэдгээ ах хэлсэн. Энийг сонсоод надад хангалттай санагдаагүй тул би Дерли ахаас түүн рүү залгаж, утсаар нөхөрлөхийг хүссэн. Хачирхалтай нь, нөхөрлөлийн дараа тэр эгч тэр өдөртөө цуглаанд оролцохыг зөвшөөрч, өмнө нь ирээгүйдээ уучлалт гуйж, төд удалгүй чуулганд элссэн. Миний зүрх сэтгэл баяр баяслаар дүүрч, Бурханд маш их талархаж байсан!

Би бас Бурханы энэ үгийг харсан: “Үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай бол чи аливааг хийхдээ зүрх сэтгэлээ илүү зориулж, арай илүү нинжин сэтгэлтэй, хариуцлагатай, хайхрамжтай байх юм бол тэгснээр илүү их хүчин чармайлт гаргаж чадна. Илүү их хичээл зүтгэл гаргаж чадах үед биелүүлдэг үүргийн чинь үр дүн сайжирна. Үр дүн чинь илүү сайн болж, үүгээрээ бусад хүн төдийгүй Бурханыг хангалуун болгоно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). “Чи эерэг талаас орох ёстой. Хэрвээ идэвхгүй байдлаар хүлээх юм бол сөрөг байсаар байх болно. Надтай хамтарч ажиллахдаа санаачилгатай байх ёстой; ажилч хичээнгүй бай, хэзээ ч бүү залхуур. Надтай үргэлж нөхөрлө, Надтай гүнээ ойр дотно бай. Хэрвээ ойлгохгүй бол, үр дүнд хурдан хүрэхийн төлөө тэвчээргүй загнаж болохгүй. Би чамд хэлэхгүй юм биш; Миний өмнө байхдаа Намайг түшиж тулдаг эсэхийг чинь, мөн итгэлтэйгээр Надад найддаг эсэхийг чинь хармаар байна. Чи үргэлж Надтай ойрхон байж, бүх асуудлыг Миний гарт даатгах ёстой. Битгий хий хоосон буц. Надтай хэсэг хугацаанд өөрийн мэдэлгүй ойр байсны дараа, Миний санаа зорилгууд чамд илчлэгдэнэ. Хэрвээ чи тэдгээрийг ухаарвал Надтай үнэхээр нүүр тулан уулзах бөгөөд Миний нүүр царайг үнэхээр олсон байх болно. Чи дотроо нэлээд тодорхой, тогтвортой байх бөгөөд найдах зүйлтэй болно. Тэгээд чи бас хүч чадал болон итгэлийг олж авах бөгөөд чамд бас урагшлах зам байх болно. Бүх зүйл чамд хялбархан байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 9-р бүлэг). Өмнө нь би үүрэгтээ идэвхгүй, овсгоогүй байж, сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүсийг хайхрамжгүй орхидог байсан. Бурханы үгийн удирдамж, зүрх сэтгэлд минь байгаа зүйл маш чухал гэдгийг ойлгуулсан. Хүмүүст хайраар хандаж, чин сэтгэлээсээ нөхөрлөвөл бид Бурханы удирдамжийг харна. Энийг ойлгосныхоо дараа би Бурханд залбирч, үүргээ сайн биелүүлж, үгийг нь ухамсартайгаар хэрэгжүүлэхэд минь туслахыг Бурханаас гуйсан. Дараа нь, сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүстэй идэвх санаачилгатайгаар ярилцаж, тэд сайн мэдээ номлох зарчимд нийцэж байвал Бурханы ажлыг хүлээн автал нь тэдний нөхцөл байдлыг олж мэдсээр байсан. Ингэх үедээ Бурхан намайг бага багаар замчилж, үүргээ яаж биелүүлэхээ ойлгоход минь тусалж байгааг мэдэрч, зүрх сэтгэл минь маш их тайвширсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Дөнгийг эвдсэн нь

Жэньши Жэнжоу хот, Хэнань муж Арван жилийн өмнө би биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөөд чуулганы зохицуулалтыг хэзээ ч бүрэн дүүрэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих