Бурханыг мэдэх замыг би олсон

2018-01-09

Шиаоцао, Шаньси муж

Нэг өдөр би, “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” гэдгээс Бурханы үгийн дараах хэсгийг олж харсан юм: “Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн… Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм. Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэ хэсгийг уншсаныхаа дараа би ингэж бодов: Петр Бурханы тухай мэдлэгтэй байсанд гайхах юм алга! Тэрээр өдөр шөнөгүй Эзэн Есүсийн хажууд амьдарч байсан учраас Эзэн Есүсийн үг, үйл хөдлөл нэг бүрийг өөрийн нүдээр харсан бөгөөд үүнээсээ Бурханы ихээхэн хайр татам байдлыг олж мэдсэн байж таарлаа, иймээс тэр Бурханы тухай мэдлэгтэй болжээ. Одоо бас Бурхан махбод болж, хүний ертөнцөд биечлэн ирээд ажиллаж байгаа эрин үе юм. Хэрвээ надад ч гэсэн Петртэй адилаар Бурхантай холбоотой байж, цаг хугацааг хамт өнгөрөөх хувь тохиол байсан бол би ч гэсэн Бурханыг илүү сайн мэдэх байсан бус уу? Өө! Би одоо зөвхөн Бурханы үгийг уншихаас бус, Христийн нүүрийг харж чадахгүй байгаа нь харамсалтай хэрэг. Тэгвэл би яаж Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авах вэ?

Энэ тухайд сэтгэл гонсойж байх яг тэр үед Бурханы гэгээрлээр дамжуулан Түүний үг надад бодогдлоо: “Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгосноор хийгдэх ёстой. Зарим хүн: ‘Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй юм чинь яаж Бурханыг мэдэж чадах юм бэ?’ гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр болон авралыг, мөн тэднийг аврах Түүний арга барилыг харж болно... Яагаад гэвэл, Бурханы үгийг хүмүүс бичдэггүй, Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлсэн; Бурхан Өөрөө үг болон дотоод дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Яагаад тэдгээрийг чин сэтгэлийн үг гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанар, хүсэл, бодол, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний аврал, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг... Бурханы айлдварууд хатуу, эелдэг зөөлөн, халамжтай үг агуулдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг ч бий. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгийг харвал Бурхан нэлээд хатуу мэт санагдаж магадгүй. Хэрвээ эелдэг зөөлөн үгийг нь л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлтэй биш юм шиг санагдаж магад. Тиймээс чи үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй; харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба тэгэхэд хүмүүс хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн тун бузар заваан бөгөөд Бурханы царайг харах юм уу Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очих боломжтой байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон ажлынх нь утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна(Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”). Бурханы үг гэнэт надад гэрлийг харуулсан юм. Бурханы үг Бурханыг Өөрийг нь төлөөлдөг болж таарлаа! Бурханы үг бол Бурханы Өөрийн амь, Түүний зан чанарын илэрхийлэл, Түүнд юу байгаа, Тэр юу болохын илчлэл учраас Бурханы амийн мөн чанарыг бүрэн дүүрэн төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан үг болон айлдвараа ашиглан Бурханы амийг бүгдийг нь илэрхийлж, Бурханы үгээр дамжуулан Түүний агуу хүч чадал, дээдийн дээд байдал, төлөв даруу, нууцлаг, хайр татам байдлыг нэвт харж, мөн түүнчлэн Түүний баяр хөөр, уйтгар гунигийг ойлгож, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх боломжийг хүнд олгодог. Тиймээс хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгийг унших нь Бурханыг харахтай адил бөгөөд Хуучин Гэрээнд Иов: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна” (Иов 42:5) гэж хэлсэнтэй яг адил. Би үнэн сэтгэлээсээ Бурханы үгийг уншиж, туулж байгаа цагт Түүнийг үнэхээр мэдэж авч чадах юм шиг байна. Хэрвээ хүмүүс Бурханы үгээс холдож, бие махбодтой болсон Бурханыг л харах юм бол Бурханыг бүрэн дүүрэн мэдэж чадна гэж үү? Эзэн Есүс гарч ирээд, ажлаа хийж байсан үеийг эргээд бодоход Эзэн Есүсийг харсан олон мянган хүн байсан боловч хэчнээн нь Түүнийг үнэхээр мэдсэн билээ? Тухайн үед фарисайчууд ч гэсэн Эзэн Есүсийг харсан бус уу? Тэгвэл тэд яагаад Түүнийг загалмайд цовдолсон юм бэ? Тэд үнэнийг үзэн ядаж, Түүний үгийг сонсоогүй, бас өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдсанаас энэ нь болоогүй гэж үү? Нөгөө талаар, Петр Эзэн Есүсийн үгийг сайтар сонсож, айлдсан үг, өгүүлбэр бүрийг нь тунгаан бодохдоо сайн байсан учраас Түүний талаар бодитой мэдлэгтэй болж чадсан. Эзэн Есүсийн айлдвар болон ажлаар дамжуулан тэрээр Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэж авч, эцэст нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авсан юм. Эдгээр баримт ихийг хэлдэг бөгөөд хэрвээ хүн Бурханыг мэдэхийг хүсдэг бол энэ нь Христийг харж чадах эсэхээс нь бүрэн хамаардаггүй, харин гол нь тэд үнэнийг хайрладаг эсэхээс хамаардаг. Хэрвээ тэд үнэнийг үнэхээр хайрладаг бол Христийн нүүр царайг хараагүй байсан ч гэсэн дуу хоолойг нь сонссоноор Бурханыг мэдэж авч мөн л чадна; харин үнэнийг хайрладаггүй бол Христийн нүүр царайг харсан ч гэсэн тэдний хувьд Бурханыг мэдэх боломжгүй байх бөгөөд тэд бүр Христийг жирийн хүн гэж басамжлан үзээд, Түүнийг эсэргүүцэж, Түүүнээс урвана.

Өөртөө байдаг байсан утгагүй логик үндэслэлийг бодох тусам хөөрхийлөлтэй, мунхаг, хүүхдэрхүү байдлаа би улам их мэдэрсэн юм. Би өдөр бүр Бурханы үгийг гартаа барьж, Бурханы үгийг уншиж, туулж байсан боловч Бурханыг мэдэх төгс боломжоо алдаж, үүн рүү ороогүй бөгөөд оронд нь үзэл, төсөөлөлд амьдарч, нөхцөр байдлын талаар гомдоллож, Христийн царайг харснаар л Бурханыг мэдэж чадна хэмээн бодож байв. Би үнэхээр өөрөө ч мэдэлгүйгээр ерөөл дунд амьдарч байжээ! Өнөөдрөөс эхлээд би Бурханы тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд Бурханы үгийг илүү их уншиж, Түүний үгийг цэгнэн бодож, үгээр нь дамжуулан Түүний баяр хөөр, уй гашууг ойлгохоор эрж хайж, хайр татам байдлыг нь илүү их олж мэдэх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сайн мэдээ түгээх бартаат зам

Мьянмар, Ан Шинь Би Мьянмараас ирсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг 2019 онд хүлээн авч, Бурханы үгийг уншаад би Бурхан хүнийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих