Чимээгүй байдлын цаана

2021-11-17

Ли Жы, Синжи Грек

Би нэг их ярьдаг хүн биш бөгөөд нээлттэй байж, чин сэтгэлээсээ ярих нь ховорхон. Бүрэг ичимхий зан төлөвтэй хүн болохоор тэр байх гэж би үргэлж боддог байсан ч зарим зүйлийг туулж, Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийг харсныхаа дараа үргэлж дуугүй байж, санаа бодлоо хамаагүй намаагүй хэзээ ч хуваалцахгүй байх нь бүрэг ичимхий байж, эрүүл ухаанаар үйлдэж байгаа хэрэг биш болохыг ухаарсан юм. Үүн дотор сатанлаг зальжин зан чанар нуугдаж байжээ.

Хэсэг хугацааны өмнөөс би хянан засварлах үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Хянан засварлах үүрэг дээр надтай хамт ажиллаж байгаа ах эгч нар нэлээд туршлагатай болохыг би харсан; тэд зарчмыг ойлгодог, нэлээд сайн хэв чанартай байв. Хэн үнэнийг ойлгодог, хэн жинхэнэ авьяастай, даацтай мэдлэгтэй талаар хүн болгон ялган таних чадвартай байсан нь намайг бага зэрэг бачимдуулж байв. Би дунд зэргийн хэв чанартай, үнэний бодит байдалгүй учраас хэлэлцүүлгийн үеэр санаа бодлоо зүгээр нэг хамаагүй илэрхийлбэл аавдаа авгай авахыг заахаар оролдож байгаа хэрэг болох бус уу? Миний зөв байвал хамаагүй, харин тийм биш бол, үнэний талаар ойлголт нимгэн мөртөө өөрийгөө гайхуулж байна гэж хүн бүр бодно. Тэгвэл үнэхээр ичгүүртэй байна гэж санагдсан юм. Би анхаарал татахаас зайлсхийж, ярихаасаа илүү сонсохыг өөртөө байнга анхааруулж байлаа. Тиймээс бид бүгд хамтдаа асуудлыг судалж шинжлэх үед би юу бодож байгаагаа бараг хуваалцдаггүй байв. Нэг удаа намайг санал гаргахад үүнийг зөв арга барил биш гэдэгтэй бүгд санал нийлсэн—надад маш ичгүүртэй санагдаж, өөртөө яаран төвөг удахгүй байх хэрэгтэй, эс бөгөөс тэнэг юм ярьж, өөрийгөө тэнэг байдалд оруулах магадлалтай бөгөөд болгоомжтой байж, дуугүй байх хэрэгтэй гэж санагдсан юм. Дараа дараагийн хэлэлцүүлэг дээр би бодож байгаа зүйлээ сайн дураараа хэлэхгүй, заавал бусад хүнийг эхлээд яриулж байлаа.

Нэлээд сайн хэв чанартай, үнэхээр мэдлэг ухаантай нэг эгч дараа нь манай багт орсон бөгөөд түүнийг надтай хамт ажиллуулахаар томилсон юм. Нэгэн удаа бид нэг асуудлын талаар ярилцаж байх үед надад хуваалцахыг хүссэн зарим нэг санаа байсан боловч хэрэв би буруу бодсон байгаад, миний хэлсэн зүйл нягтлан шалгахыг давж чадахгүй бол энэ шинэ эгч магадгүй намайг гэнэн цайлган гэж бодно, үнэн төрх минь ил болно гэж санаа зовж байв. Тэгээд тэр намайг дорд үзэж эхэлбэл би яах вэ? Би энэ талаар мартаад, эгчийн юу хэлэхийг л сонсъё гэж шийдлээ. Дараагийн хэд хоног энэ асуудал дээр ажиллах явцад өөрийн харах өнцгийг бараг хуваалцахгүй, харин түүнийхийг дагахыг илүүд үзэж, ингэвэл ичгүүртэй байдалд орохоос аврагдаж, юмыг илүү амар болгоно гэж бодсон юм. Би нэг их яриагүй болохоор хамтран ажиллах орчин нэлээд уйтгартай санагдаж байлаа. Заримдаа эгчийг асуудалтай тулгарахад, би санаа бодлоо хуваалцахгүй болохоор, бид тэр асуудал дээрээ гацчихдаг байв. Бидний бүтээмж үнэхээр бага байсны дээр ажлын маань ерөнхий явц саатаж байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би улам л бага ярьж, надад санал байсан ч гэсэн толгойдоо ахин дахин эргэцүүлж, ам нээхээсээ өмнө сайтар боддог байв. Би үнэхээр сэтгэлээр унаж, үүрэгтээ төдийлөн үр дүнд хүрэхгүй л байлаа; би ердөө л тэр байдалдаа гацаж, ер бусын уйтгартай, түгшүүртэй санагдаж байсан юм. Энэ үед би Бурханы өмнө очиж, “Бурхан минь, сүүлийн үед би үүрэгтээ Ариун Сүнсний ямар ч гэгээрлийг мэдэрч чадахгүй, ажилдаа бараг ахиц гаргахгүй байна. Таныг зэвүүцүүлэх ямар завхарсан зан чанар дотор амьдраад байгаагаа би мэдэхгүй байна—өөрийгөө мэдэхэд минь намайг залж чиглүүлээч” хэмээн залбирсан билээ. Нэг өдөр сүнслэг үйл ажиллагаандаа өөрийгөө бага зэрэг эргэцүүлэх үеэр “зальжин” гэх үг толгойд гэнэт орж ирэв. Бурханы холбогдох үгийг хайж байгаад би үүнийг олсон юм: “Тэрээр юу бодож байгаагаа илчилж, бусадтай хэлэлцдэггүй, бүхнийг хийхдээ бусадтай хэзээ ч зөвлөлддөггүй, харин ч зожгирч, цаг үргэлж бусдаас болгоомжилсон юм шиг байж, өөрсдийгөө аль болох зай завсаргүй далдалдаг. Энэ зальжин хүн бус уу? Жишээлбэл, түүнд мэргэн гэж санагдсан санаа байлаа гэхэд тэр ‘Одоохондоо би дотроо хадгалж байя. Хэрвээ би үүнийг хуваалцчихвал та нар ашиглаад миний амжилтыг надаас урьтан зарлаж магад. Би азная’ гэж боддог. Эсвэл бүрэн ойлгохгүй зүйл байвал ‘Би одоо бодсоноо хэлэхгүй. Хэрвээ би хэлээд, хэн нэгэн илүү дээгүүр үнэлэгдэх зүйл хэлбэл би тэнэг юм шиг харагдах бус уу? Хүн болгон намайг нэвт харж, эндэх сул талыг минь харна. Би юу ч хэлж болохгүй’ гэж бодно. Тиймээс харах өнцөг юм уу, эргэцүүллээс үл хамааран, цаад шалтгаас үл хамааран хүн бүр өөрсдийг нь нэвт шувт харна гэж эмээдэг. Тэд өөрийн үүрэг, хүмүүс, юмс, үйл явдалд үргэлж ийм харах өнцөг, хандлагаар ханддаг. Энэ ямар зан чанар вэ? Шударга бус, ов мэхтэй, ёрын муу зан чанар(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Үүнийг уншаад гунигт автлаа. Бурханы үг миний жинхэнэ байдлыг бүрэн дүүрэн илчилж, миний хувьд “шударга бус, ов мэхтэй, ёрын муу зан чанар” гэдэг үг үнэхээр шаналгаатай, эвгүй байлаа. Ингээд бодоход, би бодсоноо шууд хэлэхгүй, санал бодлоо хамаагүй илэрхийлэхгүй байснаараа маш хэрсүү байгаа мэт санагддаг байсан боловч үнэн хэрэгтээ заль мэхээр дүүрэн байжээ. Бидэнд тулгарсан асуудлуудын тухайд өөрийн гэсэн харах өнцөг, санал бодол надад байсан боловч, бүрэн дүүрэн мэдэхгүй юм шиг санагдсан үедээ, би хэлсэн зүйлийг минь хүлээж авахгүй байх вий гэхээс, мөн нэр нүүрээ алдаж, бусдад дорд үзэгдэхээс айж байсан юм. Тиймээс би түдгэлзэн, эхлээд бусад хүний юу бодож байгааг ойлгож аваад тэндээсээ цааш нь үргэлжлүүлдэг байлаа. Тэгэх нь зальжин, ов мэхтэй байгаа хэрэг бус уу? Нийгэмд үргэлж явуулга хийж байдаг, зальжин, ов мэхтэй хүмүүст л энэ нь хамаардаг гэж би үргэлж боддог байсан. Гадаад ертөнц дэх бүх найз нөхөд, хамт олон маань намайг заль мэхгүй хүн, үйлдэлдээ ямар ч далд сэдэл өвөрлөдөггүй гэдэгтэй санаа нийлдэг байв. Бусдыг аялдан дагалдахыг байнга хичээдэг, арга зальтай хүмүүсийг би үргэлж үнэхээр үзэн яддаг байсан. Би хэзээ ч өөрийгөө тийм гэж бодож байгаагүй. Харин тэгтэл, хэдийгээр би илэрхий худлаа ярьж, яг тэр хүмүүс шиг юм хийдэггүй ч гэсэн, ов мэхтэй уг чанартаа захирагддаг байснаа олж харсан юм. Хэлэх үг, хийх үйлдэл болгондоо болгоомжтойгоор байдлыг ажиж, олонхыг дагаж, чадваргүй харагдахаас, хүмүүст өөрийгөө нэвт шувт харуулахаас айж байлаа. Би алхам тутамдаа үнэнч бус байж, нэр төрөө хамгаалахын тулд дүр эсгэж байв. Үүрэгт минь аливаа бэрхшээл тулгарахад, юу бодож байгаагаа хэзээ ч, хамаагүй хуваалцахгүй, харин ч ов мэхтэй, хуурамч байж, санаа бодлоо нууж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бараг бодоогүй. Би үнэндээ зальжин, ов мэхтэй хүн юм гэдгээ эцэст нь ухаарсан. Их ярьдаггүй нь зүгээр л миний зан төлөвийн нэг хэсэг гэж би үргэлж боддог байсан—үүний цаана байгаа сатанлаг зан чанарыг үнэндээ задлан шинжилж байгаагүй. Тэгэхэд л би өөрийгөө хэчнээн муу мэддэгээ олж харсан юм.

Миний уншсан Бурханы үгийн өөр нэг хэсэг аливааг тодорхой ойлгоход минь үнэхээр тусалсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг… Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм… Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үг яг зүрх сэтгэлийн минь гүнд хүрсэн юм. “Чихээ онгойлгоод амаа хамхи”, “Дуугүй байх нь алт, их ярьдаг хүн их алддаг” гэх мэтийн сатанлаг гүн ухааныг цаг үргэлж баримталж байснаа би олж харсан юм. Бусадтай “чанга яригч” байхын оронд “хүлээн авагч” байснаараа би сул талаа харуулж, тэнэг харагдахгүй байх байлаа. Хэлэхийг хүссэн зүйлээ дотроо хадгалснаар эндүү ташаа санаанууд минь хэзээ ч ил болоогүй учраас мэдээж хэн ч миний алдааг зааж, эсвэл надтай санал зөрөлдөөгүй. Ингэснээр би нэрээ авч гарч чадсан бөгөөд энэ нь, “Дуугүй байх нь алт”, “Чихээ онгойлгоод амаа хамхи” гэсэн санааг баримтлах нь энэ хорвоод амь зуух хамгийн мэргэн арга зам гэдэгт намайг улам үнэмшүүлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа би ах эгч нартай харилцах харилцаандаа өөрийн эрхгүй эдгээр зүйлд захирагдсаар байлаа. Нэг их ярихгүй, амаа хамхиж байгаа цагт хэн ч хувийн алдаа, дутагдлын минь талаар олж мэдэхгүй бөгөөд би нэр нүүрээ хамгаалж чадна гэж надад санагдсан билээ. Би эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдарч, харах өнцгөө хуваалцахыг хүсэх болгондоо өөрийн алдаа оноо, бусад хүн юу гэж бодохыг үргэлж тооцоолж байв. Өөрийгөө ичгүүртэй байдалд оруулж магадгүй гэж бодвол юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй байх аюулгүй замыг сонгодог байлаа. Эдгээр сатанлаг хор намайг улам зальжин, ов мэхтэй болгож, цаг үргэлж бусдад эргэлзэж, болгоомжилдог болгосон юм. Би ярилцаж, илэн далангүй байх санаачилга гаргадаггүй, бусадтай хамт хийдэг ажил минь үнэхээр уйтгартай, нэгэн хэвийн байлаа. Ийм маягаар би үүргээ яавч сайн гүйцэтгэж чадахгүй байв.

Үүнийг ухамсарлаад би Бурханы өмнө очиж залбиран, завхарсан зан чанарынхаа энэ талыг шийдвэрлэхэд намайг залж чиглүүлэхийг Түүнээс гуйсан билээ. Үүний дараа би ах эгч нартай хэлэлцүүлэг хийхдээ ухамсартайгаар хүчин чармайлт гаргаж, хувийн сэдлээсээ татгалзан, ямар харагдах бол гэж санаа зоволгүйгээр сайн дураараа бодлоо хэлж эхэлсэн. Тийм ч сайн боловсруулаагүй санааг хэлэлцүүлж ярилцуулахаар ах эгч нарт танилцуулдаг байв; үүрэг гүйцэтгэхдээ бэрхшээлтэй тулгарвал хүн бүр хамтдаа залбирч, эрж хайж, бүгд хоорондоо ярилцдаг байлаа. Ийм маягаар бид урагшлах зам олж чаддаг байв. Гэхдээ Сатан намайг маш гүн гүнзгий завхруулсан болохоор өөрийн эрхгүй завхарсан зан чанарынхаа дагуу үйлдэх үе олон байсаар байлаа. Нэг удаа, бидний үүрэг дэх асуудалтай холбоотой хэлэлцүүлэг дээр хоёр зааварлагч байж таарсан юм. Би дотроо “Ах эгч нартай санаануудаа хэлэлцэх нэг хэрэг, харин зааварлагч нарыг энд байхад миний бодол буруу, ойлголт минь ташаа байвал тэд миний хэв чанарын талаар юу гэж бодох бол? Тэд намайг энэ үүрэгт сайн тохирохгүй гэж бодоод, багаас гаргавал яах вэ—бусад хүн намайг юу гэж бодох бол? Би дахиад хэзээ ч толгой дээгүүр байж чадахгүй болно” хэмээн бодлоо. Ийнхүү сэтгэл зовнин шаналахдаа хэлэлцүүлгийн туршид би нэг ч үг хэлсэнгүй. Дуусаж байхад зааварлагч нарын нэг нь надаас яагаад юу ч хэлээгүйг минь асуув. Надад үнэхээр эвгүй, бас буруутай санагдаж, юу гэж хариулахаа мэдэхгүй байсан бөгөөд эцэст нь “Би ов мэхтэй зан чанараа дахин нэг харууллаа. Хэтэрхий их юм яривал буруу зүйл хэлэх нь гарцаагүй гэж эмээсэн учраас ам нээж зүрхэлсэнгүй” гэж хэлсэн юм. Гэхдээ үүний дараа ч тайван бус санагдсаар байлаа. Хэдийгээр би завхрал харуулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч, дараагийн удаа тийм нөхцөл байдалд орвол бас л тэгэх болов уу? Энэ талаар эргэцүүлээд хэдийгээр би өөрийгөө бага зэрэг мэддэг, энэ асуудлыг ил болгосон Бурханы үгтэй өөрийгөө харьцуулдаг байсан ч гэсэн, сорилт тулгарахад өөрийн эрхгүй энэ завхарсан зан чанарын дагуу амьдарсаар байгаагаа харсан юм. Би чин сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөөгүй байжээ. Тэгээд би Бурханы өмнө залбирахаар очиж, өөрийгөө үнэхээр мэдэхэд минь залж чиглүүлээч гэж Түүнээс гуйлаа.

Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийн уншсан юм: “Хэрвээ тэд үргэлж ярьж, бусдад зүрх сэтгэлээ нээх дуртай байвал хүн болгон тэднийг нэвт шувт харж, гүн гүнзгий байдалгүй, харин ердөө л жирийн хүмүүс гэдгийг нь хараад хүндлэхээ болино гэж антихристүүд итгэдэг. Бусад хүн хүндлэхээ болино гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэд бусдын зүрх сэтгэлд эрхэм дээд байр эзлэхээ больж, байдаг л нэг, тун энгийн, жирийн санагдана гэсэн үг юм. Үүнийг л антихристүүд харахыг хүсэхгүй байгаа юм. Тийм ч учраас үргэлж өөрийгөө ил болгодог, Бурханд сөрөг, тэрслүү хандаж, өчигдөр ямар ямар хэрэг явдалд алдсан бөгөөд өнөөдөр үнэнч шударга хүн байгаагүйнхээ төлөө зовж зүдэрч, шаналж байгаагаа хэлдэг өөр нэг хүнийг бүлэг дотроос хараад антихристүүд хэзээ ч тийм зүйл хэлдэггүй, харин сэтгэлийнхээ гүнд нуудаг. Хэв чанар муутай, мунхаг учраас бага ярьдаг, их юм боддоггүй учраас хэлэх үг цөөтэй байдаг зарим нэг хүн байдаг. Антихристийн төрлийнхөн ч бас бага ярьдаг, гэвч шалтгаан нь тийм биш, харин тэдний зан чанарт буй асуудал юм. Тэд бусдыг харахаараа бага ярьдаг, бусад хүн нэг асуудлын талаар яривал санаа бодлоо амархан хэлдэггүй. Тэд санаа бодлоо яагаад хэлдэггүй вэ? Юуны түрүүнд, тэдэнд үнэн лав байхгүй, аливаа асуудлын голыг нэвт харж чаддаггүй; тэд ярингуутаа алдаа гаргаж, бусад хүн тэднийг ямар болохыг нь харна. Тиймээс тэд дуугүй, буурьтай мэт дүр эсгэж, бусад хүн өөрсдийг нь үнэн зөв дүгнэх боломжгүй болгож, тэр ч байтугай гайхалтай, онцгой хүмүүс гэж бодогдуулдаг. Ингэснээр хэн ч тэднийг шалихгүй гэж бодохгүй; тайван, дөлгөөн зан араншинг нь хараад хүмүүс тэднийг ихэд бодож, үл тоомсорлож зүрхлэхгүй. Антихристийн ов мэх, ёрын муу нь энэ билээ; санаа бодлоо бэлхэн хэлдэггүй нь тэдний энэ зан чанарынх нь нэг тал, нэг хэсэг юм. Тэдэнд санаа бодол байхгүй учраас бэлхэн хэлдэггүй юм биш, тэдэнд үнэнтэй огт нийцдэггүй зарим нэг алдаа мадагтай, буруу санаа бодол бий, тэр ч байтугай ил гаргаж болохгүй зарим санаа бодол байдаг, гэхдээ тэдэнд ямар янзын санаа бодол байдаг нь хамаагүй, үүнийгээ тэд чөлөөтэй хэлдэггүй. Бусад хүн өөрийн гавьяаг болгочих вий гэж эмээдэг учраас биш, харин нуухыг хүсдэг учраас санаа бодлоо чөлөөтэй хэлдэггүй юм; өөрсдийгөө ямар гэдгийг харуулахаас айсандаа санаа бодлоо илэн далангүй дэлгэж зүрхэлдэггүй… Тэд хэр хэмжээгээ мэддэг бөгөөд хамгийн ичгүүртэй нь тэдэнд өөр нэг сэдэл байдаг, тэр нь: Тэд хүндлүүлэхийг хүсдэг. Энэ нь хамгийн зэвүүн бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (4)”). Бурханы үг нэг бүр нь намайг голд минь хүртэл цочирдуулсан юм. Би “Дуугүй байх нь алт”, “Их ярьдаг хүн их алддаг” гэсэн санаатай үргэлж зууралддаг байсан. Буруу зүйл хэлж, шоолуулж, доромжлуулахаас айсандаа л нэр нүүрээ хамгаалж байгаа мэт санагдаж байсан боловч, асуудлын гол нь би бусдын нүдэнд байр суурь олж авахыг хүссэн билээ. Хэлсэн бүх зүйл, илэрхийлсэн бүх санал бодлыг минь бусад хүн биширч, сайшаахыг, мөн тэднээр “сайн байна” гэж хэлүүлэхийг би хүсэж байсан. Ийм шалтгаанаар, бодолтой, мэдлэг ухаантай хүн болж харагдахын тулд би шударга бус байж, дүр эсгэж, үргэлж тархиа гашилган, хэлсэн, хийсэн болгондоо санаа зовж байв. Зааварлагч нартай хийсэн хэлэлцүүлгийн үеэр би нэр нүүр, байр сууриа хамгаалахад онцгойлон анхаарсан учраас санал бодлоо хуваалцаж зүрхлэлгүй, хэрэв миний зөв байвал асуудалгүй, харин миний буруу байвал ойлголт дутмаг гэдгээ харуулах болно хэмээн бодсон. Тэгээд хэрэв зааварлагч нарт таатай сэтгэгдэл төрөхгүй, би үүргээ алдвал бусад хүний дундах байр суурь минь бүрэн сүйрэх болно. Ийм муухай сэдэл өвөрлөөд би зүгээр л амаа хамхиж, бодол, санаагаа илэн далангүй ярихаас эмээж, бүр “Би үүнийг сайн ойлгохгүй байна” гэсэн энгийн үг ч хэлж зүрхлээгүй. Энэ нь жигшүүртэй, маш ичгүүртэй байсан! Үүрэгтээ бусадтай хамтран ажиллаж, ах эгч нартай өдөр тутам харилцахдаа би чимээгүй байж, гаднаа үнэнч шударга юм шиг харагддаг байсан ч дотроо зальжин байдал өвөрлөж, муу муухайгаа нууж, дүр эсгэж, бусдыг төөрөгдүүлж байжээ. Цуглаан дээр ч гэсэн үнэний талаар нөхөрлөж, асуудлыг талаар ярилцах үед би бас л олонхыг дагахаар оролдож, бусдад харагдах байр суурь, нэр нүүрээ хамгаалахаар найдаж байлаа. Би өөрийн дүр төрх, нэр төрийг үнэн болон зөв шударга байдлыг хайрладгаасаа хавьгүй илүү хайрлаж байсан—энэ нь тэр чигтээ, миний илчилж байсан антихристийн ов мэхтэй, ёрын муу зан чанар байв. Ингэж эргэцүүлээд миний байдал ямар аюултай байсныг олж харсан билээ. Нигүүлслийн эрин үед Өөрийнх нь хүслийг биелүүлж чадаагүй хүмүүст Бурхан: “Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:23) хэмээн хэлснийг би бодлоо. Надад итгэл байсан боловч Бурханы үгийг хэрэгжүүлээгүй, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бодитой үйлдэл хийгээгүй; нөхөрлөхдөө би ах эгч нартай илэн далангүй, үнэнч шударга байж чадаагүй. Харин ч бусдаар хүндлүүлэхийн тулд таагүй талаа үргэлж нуун далдалж, нэр нүүрээ хамгаалахын тулд бүхнийг хийж, бусдыг төөрөлдүүлсэн. Би байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж, Бурханыг эсэргүүцэх антихристийн замаар явж байжээ. Хэрвээ гэмшихгүй бол эцэст нь Бурхан намайг таягдан хаяна гэдгийг би мэдэж байв. Үүнийг ойлгосноор, эцэст нь би завхарсан уг чанараа зэвүүцэх сэтгэлээр дүүрч, ийм маягаар үргэлжлүүлэн эрэлхийлэх нь ямар аюултай болохыг олж харсан билээ. Би аль болох хурдан Бурханы өмнө очиж, гэмшин, махан биеийг хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстой байлаа.

Үүний дараа ах эгч нартай өөрийн байр байдлын талаар илэн далангүй ярих үед нэг эгч надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан юм: “Хүмүүс үүргээ гүйцэтгэх буюу Бурханы өмнө аливаа ажил хийхдээ зүрх сэтгэл нь аягатай ус шиг ариухан, тув тунгалаг байх ёстой, хандлага нь зөв байх ёстой. Ямар хандлага зөв байдаг вэ? Юу хийж байгаа чинь хамаагүй, зүрх сэтгэлд чинь юу ч байсан, чамд ямар санаа бодол байж болох ч түүнийгээ бусадтай хуваалцаж чаддаг байх явдал юм. Хэрэв чиний санааг бүтэхгүй гэж хэлээд өөр санал гаргавал чи түүнийг нь сонсоод ‘Сайхан санаа байна, үүнийг сонгоё. Минийх онцгүй, мэдлэг ухаан дутмаг, боловсроогүй байж’ гэж хэлнэ. Үг, үйлдлээс чинь чамайг биеэ авч явахдаа тув тунгалаг зарчимтай, зүрх сэтгэлд чинь харанхуй байхгүй, үнэнч шударга хандлагад тулгуурлан чин сэтгэлээсээ үйлдэж, ярьдаг болохыг чинь хүн бүр харах болно. Чи хүрзийг хүрз л гэдэг. Тийм бол тийм; үгүй бол үгүй л байна. Заль мэхгүй, ямар ч нууцгүй маш илэн далангүй хүн. Энэ нь тийм хандлага бус уу? Энэ бол хүмүүс, үйл явдал ба юмст хандах ийм хүний зан чанарын илэрхийлэл болсон хандлага юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”). Би Бурханы үгийн энэ хэсгийг ч бас уншсан: “Бурхан хүмүүст ов мэхтэй бус, харин үнэнч шударга байж, шулуун шударга ярьж, шударга зүйл хий гэж хэлдэг. Бурхан ингэж хэлдэг нь хүмүүсийг газраар мурилзах могой адил ярьж, хэрэг явдлын үнэнийг үргэлж хоёрдмол утгаар ярьж, дүйвүүлдэг Сатаны төрхтэй битгий байгаасай гэсэндээ тэдэнд жинхэнэ хүний төрхтэй байх боломж олгох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хүмүүс үг, үйлдлийнхээ аль алинд нь үнэ хүндтэй, шулуун шударга, хар муу шинжгүй, ямарваа ичих зүйл үгүй, цэвэр зүрх сэтгэлтэй, гаднах зүйл нь доторх зүйлтэйгээ зохицож нийцсэн амьдралаар амьдраасай; тэд зүрх сэтгэлдээ боддог ямар ч зүйлийг хэлж, хэнийг ч хуурдаггүй, Бурханыг хуурдаггүй, юу ч нуудаггүй, зүрх сэтгэл нь цэвэр ариун газар шиг байлгах гэсэндээ ингэж хэлдэг. Энэ бол хүмүүсийг үнэнч шударга байхыг шаарддаг Бурханы зорилт билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”). Эдгээр хэсгээс Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай болохыг би олж харсан юм. Үнэнч шударга хүн Бурханд ов мэхтэй, зальжин ханддаггүй, энгийн, чигч шулуун байдаг бөгөөд бусдад цайлган сэтгэлээр ханддаг. Тэд зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг мушгин гуйвуулалгүйгээр илэн далангүй ярьдаг, ингэснээр Бурхан, хүн хоёрын аль аль нь тэдний үнэн сэтгэлийг харж чаддаг. Хүн өөрийгөө ингэж чигч шударга, илэн далангүй үзүүлэх ёстой. Үнэнч шударга хүн үнэн болон эерэг зүйлсийг хайрладаг учраас үнэнийг илүү амархан олж авдаг бөгөөд Бурханаар төгс болгуулж чадна. Харин би бусадтай харилцаж, хамтран ажиллахдаа зүрх сэтгэлээсээ нэг ч үнэн үг хэлж чадаагүй. Миний үг, үйлдэлд ямар ч ил тод байдал байгаагүй—би найдваргүй, хуурмаг байсан бөгөөд үнэнийг яавч ойлгож, олж авч чадахааргүй байлаа. Үнэндээ Бурхан миний хэв чанарыг гадна доторгүй мэддэг, бас үнэний талаарх ойлголт минь хэр гүнзгийг мэддэг. Дүрс эсгэх нь бусад хүнийг хуурч болох ч Бурханыг хэзээ ч хуурахгүй. Үргэлж хууран мэхэлж, үнэнч шударга бус байгаа минь хэчнээн ёрын муу, зэвүүцмээр байгааг Бурхан харж чадсан учраас намайг залж чиглүүлэхээр ажиллах аргагүй байсан. Гэхдээ Бурханы шаардсанаар үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байж, үзэл бодол минь эндүү ташаа байсан ч гэсэн бусадтай илэн далангүй байх нь надад тийм ч ядаргаатай биш байх бөгөөд энэ нь бас Бурханд баяр хөөр авчирдаг. Түүнчлэн, ам нээж байж л би хаана алдсанаа мэдэж авч чадна; тэгээд бусад хүн надад зааж, тусалж чадах бөгөөд миний хувьд ахиц гаргах цорын ганц зам энэ билээ. Хэдийгээр энэ нь нэр нүүрээ бага зэрэг алдана гэсэн үг ч гэлээ, үнэний тухай ойлголт, амийн өсөлтөд минь маш тустай.

Урьд нь би, биеэ хэрхэн авч явахаа үнэндээ огт мэддэггүй байсан. Гэвч Бурхан хэрхэн ярьж, авирлахыг бидэнд заахаар гараас маань хөтөлмөгц бид хүний төрхийг амьдран харуулж чаддаг. Би Бурханы чин сэтгэлийн санаа зорилгыг ойлгож аваад, үнэхээр урамшиж, бас хэрэгжүүлэлтийн замыг олж авсан. Үүний дараа ах эгч нартай ажиллахдаа, эсвэл үүргээ гүйцэтгэх үедээ, зааварлагч нартай ярилцахдаа илэн далангүй байж, дуугүй байхаа больж, нэр төр, байр сууриа хамгаалахаа болихоор ажиллаж эхэллээ. Би үнэхээр юу бодож байгаагаа хуваалцаж, ах эгч нартай илэн далангүй байхыг хичээх болов. Би санаагаа сайтар эргэцүүлээгүй, ойлголт минь нимгэн, сэтгэлгээ минь энгийн гэдгээ, мөн дутагдалтай зүйлийг дураараа засаж болно гэдгийг ах эгч нарт илэн далангүй хэлж чаддаг болсон. Үүнийг хийж дадсанаар сэтгэл минь үнэхээр хөнгөрсөн. Түүнээс гадна, буруу зүйл хэлэх нь ичгүүртэй байгаагүй; үнэндээ бусдаар өөрийгөө бишрүүлэхийн тулд үргэлж дүр эсгэж, хуурамч төрх гаргах нь хоёр нүүртэй, ичгүүр сонжуургүй хэрэг байсан. Тун удалгүй би багт хамгийн удаан байсан эгчтэй хамт ажиллаж эхэллээ. Тэрээр ажилдаа болон үнэний талаар нөхөрлөхдөө нэлээд сайн байсан учраас би дутагдлаа ил болгохгүй гэж, илүү хэрсүү харагдах гэсэндээ ажлаа хийхдээ үзэл бодлоо эгчид илэрхийлэх дургүй байв. Тийм бодол төрөх үед би дахиад л дүр эсгэхийг хүсэж байгаагаа даруй ухаарсан тул Бурханд залбирч, өөрийгөө хаясан. Түүнээс хойш тэр эгчтэй ажлаа хэлэлцэхдээ биеэ барихаа больж, өөрийн харах өнцгийг сайн дураараа хуваалцдаг болов. Ийнхүү харилцан ярилцаж хэлэлцэх нь харах өнцөг минь үнэхээр зөв эсэхийг, хаана алдаа мадагтай байж болохыг харахад надад тусалсан. Эгч миний сул талыг харж, тэр дагуу зөвлөгөө өгч чаддаг байлаа. Ийм хамтын ажиллагаа нь ажилдаа болон зарчмыг ойлгох тал дээр ахиц гаргах боломж олгосон. Миний туршлага гэвэл, сайн дураараа хэлэлцэж, бусадтай ярилцаж, үнэнч шударга хүн байж, үүргээ гүйцэтгэн Бурхантай шууд нүүр тулснаар зүрх сэтгэлд минь байгаа харанхуй нэлээд бүдгэрч, хавьгүй тайван санагдах болж, бас би үүргээ нэлээд сайн гүйцэтгэж эхэлсэн. Бурханы удирдамжид чин сэтгэлээсээ талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь зэрэг нь хүмүүсийг хуурахын тулд Сатаны ашигладаг арга мэх, боомилон хорихын тулд ашигладаг гинж юм. Үүний ноёрхол дор амьдардаг хүмүүс ямар ч эрх чөлөөгүй үүнд хүлэгдсэн, тэнэгтсэн байдалтай л байна.Нөгөө талаар, Бурханы үг бол үнэн, зам ба амь билээ. Бурханы үгийн дор амьдарч буй хүмүүс гэрэлд, Бурханы ерөөлөөр амьдардаг.

Газар хөдлөлтийн дараа

Жэйн, Филиппин Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг...

Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон 2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих