Антихристэд төөрөлдсөн тухай эргэцүүлэл

2022-05-30

Сү Шань, Япон

Нэг удаа Лю Пин гэх дээд түвшний удирдагч манай чуулганы ажлыг шалгахаар ирлээ. Тэгээд удирдагчдын маань нэг антихрист гэдгийг үнэхээр хурдан олж хараад, ёрын муу ааш авирыг нь нэг нэгээр нь илчилж, задлан шинжилсэн. Би тэр антихристийг таньдаг болоод нэлээд удсан ч огт ялган таниагүй байсан учир Лю Пинг үнэхээр биширсэн. Лю Пин долоо хүрэхгүй хоногийн дотор түүний үнэн төрхийг олж хараад, үнэхээр хурдан халж, чуулганаас хөөсөн болохоор Лю Пинг би үнэний бодит байдалтай юм байна, үгүй бол ийм чухал үүрэг хариуцаж яаж чадах билээ гэж бодлоо. Тэгж бодоод Лю Пинг бүр ч их биширсэн.

Лю Пин антихрист ёрын муу үйлдэж, үймүүлж байгааг яаж олж харсан, эдгээр асуудлын цаад сэдлийг яаж олж мэдсэнээ цуглаан дээр тайлбарлаад, түүний ёрын муугийн илрэлийг маш хатуу тодорхойллоо. Бас хариуцсан чуулганыхаа ажлыг хэр сайн явагдсан талаар ярьж, хэд хэдэн чуулганы ажил удирдаад, дээд түвшний удирдлагад үнэхээр үнэлэгддэг тухайгаа ярьсан. Ийм нөхөрлөл сонссоны дараа би Лю Пинд бүр ч их зусардаж, ийм удирдагчтай цуглаж байгаа нь үнэхээр нэр төрийн хэрэг гэж санагдсан. Тэгээд Лю Пинг алдар суутай гэх мэдрэмжид бүрэн автаад, ганц ч нарийн ширийнийг нь орхигдуулахгүй гэсэндээ чих тавин сонссон юм. Төд удалгүй Лю Пин миний хариуцсан чуулганд ажил шалгахаар ирлээ. Хамтрагч бид хоёр түүнд Ван эгчийг яаж халсан тухайгаа хэлтэл Лю Пин намайг ярьж дуусав уу, үгүй юу, үүрэгтээ дарангуй аашиллаа гээд Бурханы үг ашиглан хатуу харьцсан. “Та яагаад зөвшөөрөлгүйгээр тийм юм хийгээ вэ? Яагаад надад мэдэгдээгүй юм бэ? Захиргаадаж, шийтгэх нь антихрист ааш авир гэдгийг мэддэггүй юм уу?” гэсэн. Би үнэхээр айж, яллагдсан мэт санагдсан ч үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байлаа. “Чуулганд хуурамч удирдагч, антихрист гарч ирэх үед Бурханы сонгосон хүмүүс тэднийг хамтраад хөөх ёстой, эсвэл хэд хэдэн удирдагч шууд хөөх ёстой. Тэгэх зарчимтай шүү дээ. Ван эгч үргэлж захиргаадаж, дураараа байж, муу үйлтнийг дэмжиж, чуулганы ажилд үймээн тарьдаг байсан. Нөхөрлөл хийж, шүүмжилсэн ч хүлээж авдаггүй, хуурамч удирдагч байсан юм. Бид Ван эгчийг зарчмын дагуу халсан. Үүнийг яалаа гэж захиргаадаж, шийтгэсэн гэх юм бэ? Лю Пин биднийг дураараа шүүмжилж, нэр хоч зүүж байгаа юм биш үү?” гэж бодож байсан. Гэхдээ, “Лю Пин маш олон чуулганы ажил удирдаж чаддаг юм чинь аливааг надаас илүү чамбай олж хардаг байж таарна, тийм болохоор миний үндсэн түвшний асуудалд дүн шинжилгээ хийж байж магад. Би биеийн хэмжээ, ойлголт дулимагтаа үүнийг хүлээн авч чадахгүй байна” гэж дараа нь бодлоо. Иймээс үүнийг хүлээн авах л ёстой юм байна гэж бодоод, тухайн үед юм хэлээгүй. Гэхдээ би шийтгэж, захиргаадах сэдлээр тийм юм хийгээгүй учраас үнэхээр сэтгэлээр унаж байлаа. Гэсэн ч хийсэн зүйл минь тэгж төгссөн болохоор үнэхээр айж, хямралын мэдрэмж төрсөн.

Дараа нь Лю Пин чуулганы ажлын талаар цааш нь нэмж асуулаа. Би өөр нэг удирдагчийн ааш авирыг сайн мэдэхгүй, яах учраа олохгүй байсан учир энэ тухайгаа хэлтэл Лю Пин Бурханы үгийн нэг хэсгийг унш гэж санал болгосон юм. Тэрийг нь би хоёрхон хоногийн өмнө уншчихсан байсан болохоор тэр удирдагчийн талаарх саналаа баталгаажуулахыг хүссэн. Тэгээд үүнийгээ хэлэнгүүт Лю Пин үнэхээр уурлан, гар утсаа ор луу шидээд, “Та энэ удирдагчийн ааш авирыг ойлгодог, бас зарчмын талаар уншсан юм байж юундаа өөрийгөө ялган таних чадваргүй, яахаа мэдэхгүй байна гээд байгаа юм бэ? Тэр хуурамч удирдагч. Түүнийг халахгүй бол та хуурамч удирдагч хаацайлж, чуулган цэвэрлэх ажлыг саатуулж, тээр болж байгаа хэрэг” гэж үнэхээр хатуу хэллээ. Би тийм гэнэтийн шүүмжлэлтэй тулгараад яахаа мэдэлгүй, үнэхээр түгшсэн. Хоёрхон хоногийн дотор Лю Пин намайг хүн шийтгэж, захиргааддаг, хуурамч удирдагч хаацайлж, чуулган цэвэрлэх ажлыг саатуулдаг гэх мэтээр хэд хэдэн антихрист ааш авиртай гэж шүүмжилсэн байсан. Тэр бүх зүйл Бурханы зан чанарт халддаг, намайг чуулганаас хөөлгөж болохуйц зүйл шүү дээ. Олон жилийн сүсэг бишрэл минь ингээд л дуусгавар болж магад гэж бодохоор би үнэхээр гутарч, шаналан, нулимсаа барьж дийлээгүй. Уйлж байгааг минь хараад Лю Пин юу бодож байгааг минь асуулаа. Чухамдаа би үнэхээр хэлмэгдсэн мэт санагдсан. Тэр удирдагчийн ааш авирын талаар сайн мэдэхгүй л байсан болохоос албаар түүнийг хаацайлж байгаагүй шүү дээ. Үүнийг би хангалттай сайн зохицуулахгүй байгаа бол Лю Пин шууд л дураараа шүүмжилж, яллахын оронд нөхөрлөл хийн тусалж, дэмжиж болох л байсан даг. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Намайг үнэнийг хүлээн авалгүй, өөрөөс нь өө эрж байна гэж хэлэх болов уу гэж айсан. Тэгвэл би халагдаж, хөөгдөх нь цаг хугацааны асуудал болох байлаа. Бас, “би хуурамч удирдагчийг даруйхан халаагүй нь үнэн болохоор Лю Пин миний үйлдлийн уг чанарыг шүүмжилж байгаа байх. Тэгээд ч Лю Пин үнэнийг мэддэг, ялган таних чадвартай юм чинь миний асуудлын тухайд түүний зөв байх ёстой. Би л үүнийг ухаарахгүй байгаа байх, шүүмжлэлийг нь хүлээн авах ёстой юм байна” гэж бодогдсон. Тэгээд, “Миний асуудлын тухайд таны зөв. Би үүнийг хүлээн зөвшөөрч болно. Бас өөрийгөө эргэцүүлье” гэж худлаа хэллээ. Харин үнэндээ би үнэхээр гутарч, Бурханы өмнө дэндүү олон гэм буруу үйлдсэн мэт санагдаад, Бурхан намайг голсон болов уу гэж бодож байсан. Тэгэхэд би анх удаа маш хатуу зэмлүүлээд, үүнийг яаж туулахаа мэдэхгүй байлаа. Удирдагч байна гэдэг хутганы ирэн дээр алхах мэт дэндүү аюултай санагдсан. Юу ч хийгээд Бурханыг гомдоож магад. Тэгвэл үр дүн минь аюулд орж болох байлаа. Би, “Зүгээр л огцроод, тиймэрхүү нөхцөлөөс зайлсхийсэн нь дээр юм байна. Тэгснээр ядаж л чуулганд үлдэх боломж гарч магад” гэж бодож байлаа.

Тэр орой Лю Пинд юм хүргэж өгөх гэж дугуйгаа унаад явж байгаад гэнэт унаж, хоёр метр өнхрөөд, гар, хөлөө үнэхээр будаа болгосон. Би маш их өвдөөд, тэндээ газар хэвтэж байлаа. Эргээд яаж ч боссон юм, бүү мэд. Лю Пин миний бэртлийг хараад, Бурхан Өөрийнх нь зан чанарт халдлаа гээд сахилгажуулж байгаа юм гэж хэлэх вий гэж айгаад, цуглааны газраа эргэж очихыг ч хүсээгүй. Тэгээд замаар нааш цааш баахан холхисноо эцэст нь зориг гаргаад эргэн очсон юм. Тэнд очоод юмаа тавьчхаад, Лю Пинг харчих вий гэж айсандаа бэртлээ цэвэрлэхээр ариун цэврийн өрөө рүү яарлаа. Бэртлээ цэвэрлэж байхдаа энэ нь осол байгаагүй, харин Бурханы хүсэл үүнд агуулагдаж байгаа гэдгийг ухаарсан. Тэгээд, “Өө Бурхан минь, одоо би үнэхээр хямраад, үүнийг яаж туулахаа мэдэхгүй байна. Намайг замчилж, хүслээ ойлгуулаач” гэж залбирлаа. “Лю Пин хам сэдвийг ойлголгүй намайг зүгээр л дураараа шүүмжилж, нэр хоч зүүж байна. Тэгэх нь үнэхээр зөв үү?” гэж залбирсныхаа дараа бодож байгаад, дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг санасан. “Чуулганы удирдагч, ажилчны хувиар чи Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд орж, Бурханд зохистой гэрчлэл хийхэд нь удирдах гэж байгаа бол Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөхөд илүү их цаг зарцуулахад хүмүүсийг чиглүүлэх нь хамгийн чухал юм. Ингэснээр Бурханы сонгосон хүмүүс Бурхан хүнийг аврахын зорилго, Бурханы ажлын зорилгыг илүү гүн гүнзгий мэдэж, Бурханы хүсэл болон хүнд тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгож чаддаг бөгөөд улмаар үүргээ зохих ёсоор биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжтой болдог. Нөхөрлөж, номлохоор цуглах үедээ хоосон сургаалын үг давтаад сэтгэл ханах бус, өөрийнхөө туршлага, гэрчлэлийг бодитой байдлаар ярих ёстой. Бурханы үгийг идэж, уух үедээ үнэнийг ойлгоход анхаарах ёстой—үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэхээр хичээх ёстой, хэрэгжүүлэх үедээ л чи үнэнийг үнэхээр ойлгоно. Бурханы үгийг нөхөрлөж байхдаа чи мэддэг зүйлийнхээ тухай л ярих ёстой. Битгий онгир, хариуцлагагүй үг бүү хэл, хоосон сургаалын үгийг зүгээр бүү давт, битгий дэгсдүүл. Дэгсдүүлэх юм бол хүмүүс чамайг жигшинэ, зэмлүүлсэн мэт чамд дараа нь санагдаж, сэтгэл чинь зовно. Цуглааны үеэр үнэнийг нөхөрлөхдөө чи ямар үр дүнд хүрэх ёстой вэ? Чи хоосон сургаалын үг давтаж, хүмүүст зааж сургаж, тэдэнтэй харьцах юм бол үнэнийг ойлгуулж, үнэний бодит байдалд оруулж чадах уу? Чиний нөхөрлөдөг үнэн бодитой биш, хоосон сургаалын үгээс цаашгүй бол тэдэнтэй хэчнээн их харьцаж, хэр их сургаал айлдлаа ч гэсэн ямар ч нэмэргүй байх болно. Хүмүүс чамаас айж, чиний хий гэснийг хийж, эсэргүүцэж зүрхлэхгүй байх нь үнэнийг ойлгож, дуулгавартай байхтай адилхан гэж чи бодож байна уу? Энэ бол том алдаа; амийн оролт тийм ч энгийн биш. Зарим удирдагч хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээр хичээж байгаа шинэ менежер шиг байдаг. Тэд бүх хүнийг захирахын тулд шинэхэн олдсон эрх мэдлээ Бурханы сонгосон хүмүүст тулгахаар хичээн, ингэвэл ажил нь хялбар болно гэж боддог. Хэрэв чи үнэний бодит байдалгүй бол төд удалгүй үнэн төрх чинь илчлэгдэж, жинхэнэ биеийн хэмжээ чинь ил болох бөгөөд таягдан хаягдаж ч болзошгүй. Зарим захиргааны ажилд багахан харьцалт, засалт, сахилгажуулалт байж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, хүмүүст сургаал айлдаж л чаддаг, хилэгнэн уурлахаас өөрийг хийдэггүй бол завхарсан зан чанар чинь аяндаа илчлэгдэж, завхралынхаа үзэшгүй нүүр царайг чи харуулжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс чамаас амийн хангалт хүртэж чадахгүй, ямар ч бодит зүйл олж авахгүй учир чамайг үзэн ядаж, жигшиж, чамаас зайлсхийнэ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”). Удирдагчид гол төлөв үнэнийг нөхөрлөж, амиар хангах ёстой, сохроор зэмлэх нь хүмүүст үнэнийг олж авахад тус болохгүй гэдэг нь эндээс харагдсан. Лю Пин миний ажилд асуудал байгааг хараад бодит асуудлыг шийдвэрлэхийн оронд хам сэдвийг нь ойлголгүй зүгээр л намайг сохроор засаж, харьцаж, нэр хоч зүүсэн. Дараа нь би Лю Пинээс айж, сэтгэлээр унаж, сэрэмжилснээс л биш юун дээр буруутсанаа мэдэхгүй, яах учраа олохгүй хэвээр байсан юм. Тэгэхэд л би Лю Пингийн шүүмжлэл хүний сэтгэлгээнээс үүдэлтэй юм байна, Ли Пин зарим нэг онош тавихдаа ялихгүй зүйл дээр сүржигнэж байна гэдгийг ухаарсан даа. Би үүнд зүгээр захирагдах биш, ялган таних чадвартай байх хэрэгтэй байсан. Ингэж бодоод сэтгэл арай дээрдлээ. Тухайн үед би хүмүүстэй тэгж харьцах ёсгүй, Бурхан тэгж хүсдэггүй гэж л мэдэж байсан болохоос Лю Пингийн сэдэл болон ааш авирынх нь уг чанарыг ялган таних гэж мэрийгээгүй.

Төд удалгүй чуулган сонгууль зохион байгуулахаар бэлтгэж байхад манай хамтрагч Чэнь Шяо нэр дэвшсэн юм. Чэнь Шяо алдар нэр, байр сууринд хэт их анхаардаг, үргэлж эдгээрийн төлөө тэмцэж байдаг, үнэхээр атаач, бас ялаагүй үедээ биеэ оторлож, үүрэгтээ уураа гаргадаг хүн байлаа. Тэр нэлээд хэдэн хамтран зүтгэгчийг боогдуулсан. Бас үүрэгтээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг биш, өөрийнхөө ашиг сонирхлыг л бодолцдог, үнэхээр хувиа хичээсэн хүн байсан юм. Тэгээд хүмүүсийг гомдоохоос айдаг болохоор чуулганд гарч ирсэн хуурамч удирдагчидтай харьцахаас хойрголж, энэ нь чуулганы ажлыг хохироосон. Нэлээд хэдэн хамтран зүтгэгч Чэнь Шяог үнэнийг эрэлхийлдэггүй, сайн хүн чанаргүй учраас тааруухан нэр дэвшигч гэж үзсэн. Би Чэнь Шяог сайн мэддэггүй байсан учир Лю Пинтэй энэ тухай ярилцсан. Тухайн үед юу ч гээгүй. Тэгснээ сонгуулийн өдөр Чэнь Шяог өөртөө санал өг гэж турхирсан юм. Иймээс түүний турхиралтаар Чэнь Шяо сонгуулийн сүүлийн шатанд орсон. Би үүнийг хараад нэлээд гайхсан. Ажлын зохицуулалтад хэлдгээр, “Удирдах үүрэгт хэн томилогдож байгаагаас үл хамааран эсэргүүцэл байгаа цагт илүү их ажиглах шаардлагатай. Бид хэзээ ч, хэнийг ч сохроор тушаал дэвшүүлэх ёсгүй бөгөөд хүлээж, илүү сайн ойлгож байх зуурт үйл явдал хэзээ мөдгүй өөрчлөгдөж, илүү тохиромжтой нэр дэвшигч гарч ирж болох юм” (Ажлын зохицуулалт). “Чуулганы сонгуульд хэн ч нэр дэвшигчийг томилох, Бурханы сонгосон хүмүүсийг зарим хүний хүслийг даган санал өг гэж албаар өдөөн турхирах, албадах эрхгүй. Энэ нь хүний эрхийг зөрчсөн, үнэний эсрэг үйлдэл мөн” (Ажлын зохицуулалт). Би Чэнь Шяогийн асуудлын талаар хэлж өгсөн ч Лю Пин үүнийг судлаагүйгээр зогсохгүй Чэнь Шяог илт дэмжиж, бусдаар түүнд санал өгүүлсэн. Лю Пин маш чухал үүрэгтэй юм байж удирдагч сонгох шиг чухал зүйл дээр яаж тийм хайнга байж чадав аа? Асуудалтайг нь сайн мэдсэн хэрнээ Чэнь Шяог дэмжсээр л байсан нь ах эгч нарт хортой байсан биш үү? Үүнийг ухаараад, би зориг орж, Чэнь Шяогийн асуудлыг дахин хөндлөө. Тэр ганц ч үг дуугаралгүй шууд л хийж байсан зүйлдээ эргээд орсон. Тэгэхээр нь би нэлээд гайхаад, “Би Чэнь Шяод шударга бус хандчихав уу? Үгүй бол Лю Пин яалаа гэж надад хариулах ч үгүй байх юм бэ? Намайг өөрөө удирдагч болохыг хүссэндээ өрсөлдөгчдөө зайлуулж, чуулганы сонгууль үймүүлж байна гэх болов уу? Лю Пингийн нүдэнд би аль хэдийн маш олон гэм буруу үйлдчихсэн шүү дээ. Чэнь Шяогийн асуудлыг хөндөөд байвал Лю Пин намайг зүгээр л үл ойшоож, эсвэл антихрист, ёрын мууг үйлдэгч гэж тогтоогоод, хөөж магад” гээд өөртөө эргэлзэж эхэллээ. Бас “Лю Пин дээд түвшний удирдагч юм чинь надаас илүү их үнэнийг ойлгодог байж таарна. Тэр Чэнь Шяог удирдагч байх бололцоотой гэж дэмжсэн, тэгэхээр Чэнь Шяог зүв зүгээр, тэр үүргийг хийж чадна гэж бодсон гэсэн үг. Би захирагдаж, яаж хэрэгжүүлэхээ эрж хайх ёстой юм байна” гэж бодогдсон.

Тэгээд Чэнь Шяо сонгогдсон. Тийм үр дүнтэй нүүр тулахад надад үнэхээр эвгүй байсан. Чэнь Шяо удирдах үүрэг авсныхаа дараа зүгээр л эрх мэдэл, байр суурийн төлөө тэмцэж, атаархсандаа талцал үүсгэж, маргаан дэгдээсээр байлаа. Хэн ч хамтдаа эвтэй ажиллаж чадалгүй, тэдний үүрэгт хохирол учирсан. Бас үүнээс болж чуулганы элдэв янзын төсөл саатсан юм. Би үнэхээр сэтгэл хоёрдсон. Чэнь Шяогийн асуудлын талаар ам нээвэл Лю Пин намайг шударга бус байна гэх вий гээд айсан. Гэхдээ ам нээхгүй бол сэтгэл амрахгүй байлаа. Би үнэхээр яахаа мэдэхгүй байсан болохоор дараа нь Бурханы өмнө очоод, намайг замчлаач гэж гуйсан юм. Тэгтэл төд удалгүй дээд түвшний удирдагчаас, зарим хүн Лю Пинг мэдэгдсэн гэх захиа ирсэн. Тэд Лю Пинг, “Бусдад бишрүүлэх гээд дандаа хоосон сургаал ярьж, өөрийгөө өргөмжилж, онгироод, бусдыг өөрийнхөө өмнө аваачдаг, бас хүмүүсийг эзэрхгээр загнаж, нэр хоч зүүж, дураараа яллаж, үүргээс нь мохоох хандлагатай байдаг, хүмүүсийг үнэхээр дураараа томилж, хүссэн янзаараа тушаал дэвшүүлж, дуртай хүмүүсээ чухалчилж, Бурханы гэрийн ажлыг үнэхээр хохироодог, бас сонгууль дээр заль гаргадаг, нэг эгчийг өөрт нь санал дэвшүүлэх үед дайрч давшлаад, халсан, тэгээд хөөх гэж байгаа” гэсэн байлаа. Ааш авирт нь үндэслээд Лю Пинг антихрист гэж тогтоосон. Тэгээд удирдагч түүний ааш авирын талаар бичээд өгөөч гэж биднээс хүссэн юм. Би тэр захиаг уншаад мэл гайхсан шүү. Сайн удирдагч гэж үздэг хүн маань антихрист байх юм гэж төсөөлөөгүй. Ёрын муу олон ааш авирыг нь харж, бүх харилцаагаа эргээд бодох нь ээ, би ямар ч ялган таних чадвар, мэдлэггүй байсан юм биш, харин ялган таних чадвараа хэзээ ч ашиглах гээгүй юм байна гэдгээ ойлгосон. Тухайн үед үнэхээр гэмшсэн. Би яагаад тийм мэдрэлгүй байсан юм, бүү мэд.

Дараа нь Лю Пингийн ааш авиртай холбогдуулан Бурханы үг уншсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд ямар байдлаар ярих нь хамаагүй, бусдад өөрийгөө өндрөөр үнэлүүлж, бусдаар шүтүүлж, зүрх сэтгэлд нь тодорхой байр суурь эзэлж, бүр Бурханы байр суурийг ч орлохын төлөө байдаг—энэ нь өөрийгөө гэрчлэх үедээ антихристүүдийн хүрэхийг хүсдэг зорилго юм. Тэдний хэлдэг, номлодог, нөхөрлөдөг бүхний ар дахь сэдэл нь хүмүүст өөрийгөө өндрөөр үнэлүүлж, бишрүүлэхийн төлөө байдаг; ийм зан авир нь бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийн тулд өөрийгөө өргөмжилж, гэрчлэх явдал билээ. Хэдийгээр энэ хүмүүсийн ярьж байгаа байдал нь бүхэлдээ адил биш боловч их бага хэмжээгээр өөрсдийгөө гэрчилж, хүмүүсээр өөрийгөө бишрүүлэх нөлөө үзүүлдэг; удирдагч, ажилчид бараг бүгдээрээ их бага хэмжээгээр ийм зан авиртай байдаг. Хэрвээ тэд өөрсдийгөө зогсоож чадахгүй юм уу биеэ барихад хэцүү болж, өөрсдөд нь Бурхан юм уу нэг төрлийн шүтээн мэт хандахад хүмүүсийг хүргэх гэсэн тун хүчтэй, илэрхий санаархал, зорилготой байж, дараа нь хүмүүсийг хянаж, хязгаарлах зорилгоо биелүүлж, хүмүүсийг өөрсдөдөө дуулгавартай байлгаж, тэдэнд өөрсдийгөө шүтүүлэх зорилгодоо хүрвэл энэ бүхний уг чанар нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэх явдал юм; энэ бүхэн нь антихристийн уг чанарын нэг хэсэг мөн. Хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд ерөнхийдөө ямар арга ашигладаг вэ? (Тэд хөрөнгийн талаар ярьдаг.) Хөрөнгийн талаар ярих гэдэгт юу багтдаг вэ? Бурханд хэр удаан итгэснээ, хэр их зовсноо, хэчнээн их төлөөс төлснөө, хэр их ажил хийснээ, хэр хол аялснаа, хэдэн жил Бурханд шүтэн мөргөснөө, сайн мэдээ түгээгээд хэдэн хүн олж авснаа, хэчнээн их доромжлол туулах ёстой болсноо ярих орно. Зарим хүн чуулганаас юм уу ах эгч нараас хэзээ ч урвалгүйгээр хэдэн удаа баривчлагдаж, шоронд орж, гэрчлэлдээ бат зогссон тухайгаа ярьдаг гэх мэт; эдгээр нь бүгд хэр их хөрөнгөтэй талаараа ярьж буйн жишээ юм. Удирдагч, ажилчдын үүргийг гүйцэтгэх нэрийдлээр тэд өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулж, байр сууриа батжуулж, хүмүүсийн зүрх сэтгэлд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Үүний зэрэгцээ тэд хүмүүсийн сэтгэлийг татахын тулд элдэв янзын арга барил, заль мэх ашиглаж, тэр ч байтугай өөрсдөөс нь өөр санаа, үзэл бодолтой хүнийг, ялангуяа үнэнийг эрэлхийлдэг, зарчмыг баримталдаг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшлахдаа тулдаг. Харин мунхаг, мэдлэггүй, мунгинуу итгэлтэй, түүнчлэн Бурханд итгээд удаагүй юм уу биеийн хэмжээ багатай хүмүүсийн тухайд тэд ямар арга ашигладаг вэ? Тэднийг мэхэлж, татан оролцуулж, бүр сүрдүүлж, эдгээр стратегийг ашиглан байр сууриа бэхжүүлэх зорилгодоо хүрдэг. Энэ нь бүгд антихристүүдийн арга мэх юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Бурханы үг надад Лю Пингийн хийсэн зүйлийн зорилго, мөн чанарын талаар бага зэрэг тодруулж өгсөн юм. Анх уулзахаас авхуулаад Лю Пин хэзээ ч Бурханыг өргөмжилж, гэрчилж, өөрийнхөө завхрал, сул талын тухай яриагүй. Хүмүүст өөрийгөө үнэнийг ойлгодог, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг гэж бодогдуулахын тулд байнга л онгироод, антихристүүдийг яаж олж тогтоож, илчилснээрээ сайрхаж байсан. Бас хүмүүст өөрийгөө бодит ажил хийж чаддаг, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг гэж бодогдуулахын тулд хэд хэдэн чуулган удирддаг, дээд түвшний удирдагчдад үнэлэгддэг тухайгаа байнга ярьж байсан. Тиймэрхүү маягаар өөрийгөө өргөмжилж, гэрчилж, ах эгч нарын дунд өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Бусдыг төөрөлдүүлж, хянахын тулд тэгсэн юм байна лээ. Ван эгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй халах үед Лю Пин үүнийг зарчимд нийцэж байгаа эсэхийг харахын оронд шууд л дураараа ялласан. Нэг удирдагчийн асуудлын талаар лавлах үед минь тэр аливааг шийдвэрлэх үнэнийг нөхөрлөж, ялган таних чадвартай болоход минь туслалгүй, намайг дураараа ялласан. Өөрт нь санал хүсэлт хэлсэн хэн рүү ч дайрч давшилж, бусдыг огт хайхраагүй. Эрх мэдлээ тогтоож, хүмүүсийг өөрийг нь эсэргүүцэхээс айдаг болгохын тулд ах эгч нарт заналт дайсан мэт хандаж, тэднийг хүссэнээрээ загнаж, дураараа яллаж, халсан. Тэгээд бүх хүнийг эрхэндээ оруулахаар шийдсэн. Бусадтай эрх тэгш байдлаар ярихын оронд өөрөө Сатаны завхралд өртөөгүй, бусад бүх хүнээс өөр мэтээр үргэлж тушааж байсан. Тэр ч бүү хэл Бурханы үг ашиглан бусдыг загнаж, яллаж, өөрөө цэвэрлэгдэж, төгс болсон мэт, үнэнийг эзэмшсэн мэт аашилсан. Лю Пингийн антихрист мөн чанар нэгд нэггүй ил болсон байж. Чэнь Шяог сонгосныг эргээд бодох нь ээ, удирдагчид үнэнийг эрэлхийлдэг, сайн хүн чанартай байх ёстой гээд, удирдагчид тавих стандартыг Бурханы гэр маш олон удаа нөхөрлөсөн байсан. Лю Пин өчнөөн жил ажиллачхаад зарчмыг мэдсээр байсан мөртөө тохирохгүй нэр дэвшигчийг сонгоно, хуурамч удирдагч, антихристийг чухал албан тушаалд аваачна гэж зүтгэсэн. Тэгээд үнэний зарчим, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг үл хайхарч, үнэхээр дураараа, эзэрхүү аашлан, ичгүүргүйгээр Бурхантай ана мана үзэлцсэн. Лю Пин Бурханы гэрийн ажлыг нураахаар ирсэн Сатаны гар хөл байсан юм. Тэгэх хүртлээ Лю Пин санаа амрахгүй байх байж. Би антихристүүд хэчнээн харгис, ёрын гэдгийг олж харсан. Гэтэл би харалган, мунхаг байж, антихристэд үнэний бодит байдалтай хүн мэтээр хандаад, үнэнийг ойлгодог, ялган таних чадвар, туршлагатай гэж бодсон болохоор Лю Пин зарчмыг дагадаг эсэхийг хараагүй, бас ямар янзын булай сэдэл нууж байгаа тухай нь бодоогүй. Би үнэхээр саруул ухаангүй байж.

Зарим ах, эгч зөв шударга байдлын мэдрэмжээсээ үүдэн Лю Пинг мэдэгдсэн гэж удирдагч захиандаа хэлсэн нь санагдлаа. Би үнэхээр их сэтгэлээр унаад, үүнийг олж хараагүй юм. Би ч гэсэн тэр антихристтэй тааралдсан шүү дээ. Гэтэл бусад нь ялган таньж чадаад, зарчимд үндэслэн түүнийг мэдэгдсэн байтал яагаад би түүнийг үнэний зарчим дагахгүй байгааг мэдсэн хэрнээ ялган таньж чадалгүй, зүгээр л сохроор аялдан дагасан юм бол? Энэ талаар бодох тусам улам гутарсан болохоор Бурханы өмнө очин, өөрийгөө эргэцүүлээд, дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан. “Гаднаа сүнслэг, сүрлэг, эрхэмсэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог… Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?). Би үнэнийг эрж хайхад анхаардаггүй, Бурханыг огт ойлгодоггүй болохоор Лю Пинг сохроор шүтэж, хүндэлдэг байсан гэдгээ Бурханы үг уншсаны дараа ойлгосон юм. Би Бурхан ямар төрлийн хүнд дуртай, ямар төрлийн хүнийг үзэн яддаг эсэхийг, бас хүмүүсийг үнэлдэг Бурханы стандартыг мэдээгүй. Тэгээд хүмүүсийг өөрийнхөө үзэлд үндэслэн үзэж, өнгөцхөн авьяас билиг, цэцэн цэлмэг үгэнд нь л анхаарсан. Анх Лю Пинтэй уулзан, антихристийг хэр хурдан халж, хөөдгийг нь харчхаад, түүний талаар дорхноо сүрхий сэтгэгдэлтэй болсон. Дараа нь, Лю Пин антихристүүдийг яаж илчилж, задлан шинжилсэн, чуулганы ажлыг яаж идэвхжүүлсэн тухайгаа, бас чухал ажил удирдаж, дээд түвшний удирдагчдад үнэлэгддэг тухайгаа цуглаан дээр ярихыг нь сонсоод, бүр ч их шүтэж, үнэний бодит байдалтай юм байна гэж бодсон. Тэр ч бүү хэл би тийм удирдагчтай цуглаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодсон. Тийм болохоор Лю Пин ажлын минь талаар асуухдаа сохроор шүүмжилж, надад нэр хоч зүүж байсан ч би огт ялган таньж чадалгүй, зүгээр л хүлээн авч, захирагдсан. Харьцуулсныхаа дараа маш сөрөг болж, ажлаасаа гарахыг хүсэх үедээ ч өөрийгөө л эргэцүүлсээр байсан. Би Бурханы үгээр удирдуулж, Лю Пингийн хийж байгаа зүйл буруу гэдгийг мэдсэн ч түүний үйлдлийн мөн чанар юу болохыг ялган таних гэж хичээгээгүй. Хэдхэн долоо хоногийн дараа би Лю Пинг биширдэг байснаа түүнд зусарддаг болоод, миний зүрх сэтгэлд Бурхан орон зайгаа алдсан. Би итгэгч байхын оронд хүнийг дагаж, шүтэж байж.

Би буруу харах өнцөгтэй байснаа эргэцүүлээд ойлгосон. Лю Пин тэр бүх чуулганыг хариуцдаг, нөхөрлөлдөө гаргууд удирдагч юм чинь үнэний бодит байдалтай байж таарна гэж санагдсан. Лю Пин буруутах учиргүй гэж бодоод, ялган таних чадвараа ашиглаагүй юм. Дараа нь миний уншсан Бурханы үг хүнд бодит байдал байгаа эсэхийг яаж олж харахыг ойлгоход минь тус болсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурханы үгээс жишээ татаж, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, төрөлх илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг). “Хүн үнэний бодит байдалтай эсэхийг яаж олж тогтоож болох вэ? Үүнийг тэдний хэлдэг зүйлээс харж болно. Зөвхөн хоосон сургаалын үг хэлдэг хүн үнэний бодит байдалгүй бөгөөд үнэнийг яавч хэрэгжүүлэхгүй болохоор тэдний хэлдэг зүйл хий хоосон, бодитой биш юм. Үнэний бодит байдалтай хүний үг хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чаддаг. Тэд асуудлын мөн чанарыг харж чаддаг. Чамайг олон жилийн турш зовоож ирсэн асуудлыг хэдхэн энгийн үгээр шийдвэрлэж болно. Чи үнэнийг болон Бурханы хүслийг ойлгож, чамд аливаа зүйл хэцүү байхаа болино. Чи хүлэгдэж, хязгаарлагдахаа больж, эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрнэ. Ийм хүний хэлдэг зүйл үнэний бодит байдал мөн үү? Тэд юу ч хэллээ гэсэн, чи өөрийнхөө асуудлыг ойлгодоггүй бол, тэдний хэлдэг юу ч асуудлын уг шалтгааныг шийдвэрлэдэггүй бол тэдний хэлдэг зүйл хоосон сургаалын үг юм. Хоосон сургаалын үг хүмүүсийг хангаж, хүмүүст тусалж чадах уу? Хоосон сургаалын үг хүмүүсийг хангаж, хүмүүст тусалж чадахгүй бөгөөд хүмүүсийн бодит бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Хоосон сургаалын үгийг хэлэх тусам сонсож байгаа хүн нь улам унтууцдаг. Үнэнийг ойлгодог хүмүүс өөрөөр ярьдаг. Асуудлын уг шалтгаан, өвчний гарал үүслийг хэдхэн үгээр хэлж өгч чадна. Ганцхан өгүүлбэр ч хүмүүсийг сэрээж, гол асуудлыг илрүүлж чадна. Энэ нь үнэний бодит байдалтай үг ашиглаад хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэж, хэрэгжүүлэлтийн замыг зааж өгч буй хэрэг мөн(Бурханы нөхөрлөл). Бурханы үг тодорхой байна. Хүнд бодит байдал бий эсэх нь хэлэмгий доломгой эсэх, хэр их чухал ажил хийсэн эсэхдээ биш, харин асуудал гарах үед үнэнийг хэрэгжүүлдэг эсэх, аливааг зарчмын дагуу хийж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг эсэх, үүрэгтээ үнэнч эсэхэд байдаг. Үнэний бодит байдалтай байхад ийм зүйл шаардагддаг. Зарим хүн сайн хэв чанартай, Бурханы үгийн чамгүй ойлголттой атлаа үүнийгээ хэзээ ч хэрэгжүүлдэггүй учир хэлдэг юм бүхэн нь ягшмал байдаг. Ямар ч бодит байдал, үнэний ямар ч нарийн ширийний талаар тэд хэлэх үггүй, бодит асуудал шийдвэрлэх чадваргүй байдаг. Тэгээд үүрэгтээ зарчимгүй аашилж, гагцхүү өөрсдийнхөө юмыг, юу хүссэнээ хийдэг. Чуулганы ашиг сонирхлыг харгалзан үзэлгүй өөрсдийнхөө алдар нэр, байр суурийг хамгаалахын төлөө бүхнийг хийдэг. Тэд үнэний бодит байдалгүй. Лю Пин нэлээд их ажил хийсэн байсан ч хэзээ ч Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаагүй. Бас бусад хүнд туслахын тулд Бурханы үгийн туршлагаа хуваалцаж байгаагүй. Гагцхүү хүмүүст бишрүүлэхийн тулд хоосон сургаал чалчиж, онгирсоор байсан. Асуудал шийдвэрлэхдээ үнэний зарчмыг хуваалцаж, хэрэгжүүлэх бодит зам санал болголгүй, зүгээр л асуудлаар далимдуулан бусдыг буруутгаж, ялладаг байсан. Ван эгчийг халахын өмнө өөрт нь шууд мэдэгдээгүй болохоор биднийг дарангуй аашиллаа гэж буруутгасан. Би нэг удирдагчийн асуудлын талаар сайн мэдэлгүй, өөрөөс нь асуух үед тэр намайг хуурамч удирдагчийг албаар хаацайллаа, чуулган цэвэрлэх ажлыг саатуулж, тээр боллоо гэж шүүмжилсэн. Тэгээд бүр намайг антихрист гэж буруутгасан. Тэгж хэлснийх нь дараа би хийсэн зүйлээ бодитоор ойлгоогүй. Ёрын мууг үйлдэв үү, зүгээр л завхрал харуулав уу, эсвэл ажилдаа алдаа гаргачхав уу гэдгээ мэдээгүй. Үнэнийг ойлгоогүйгээс гадна үнэхээр айж, Бурханаас илүү их сэрэмжилдэг болсон. Лю Пин үнэнийг мэддэггүй, үнэний бодит байдалгүй, бодит асуудал зохицуулж чаддаггүй, бас уг чанартаа нэлээд биеэ тоосон гэдгийг нь би ухаарсан юм. Ялангуяа удирдагч сонгох шиг чухал зүйл дээр Лю Пин үнэнийг эрж хайлгүй, зарчмыг илт зөрчин, өөрийнхөөрөө аашилсан. Бурханыг огт хүндлээгүй, бас зарчимд үндэслэн үйлдээгүй, зүгээр л Бурханыг эсэргүүцэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн. Лю Пин огт үнэний бодит байдалгүй байж. Гэсэн ч Лю Пинг сохроор шүтсэн минь маш мунхаг явдал байсан юм.

Дараа нь би Бурханы зарим нэг үг уншсан. “Хэн нэгнийг ах эгч нар удирдагчаар сонгох буюу Бурханы гэрээс тодорхой нэг ажил хийлгэх юм уу тодорхой үүрэг гүйцэтгүүлэхээр дэвшүүлэхэд энэ нь тэр хүн онцгой байр суурь, ялгамж чанартай, түүний ойлгодог үнэн бусад хүнийхээс илүү гүнзгий, тоогоор илүү олон гэсэн үг биш—энэ хүн Бурханд захирагдаж чаддаг, Түүнээс урвахгүй гэсэн үг бүр ч биш. Тэд Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг хүн гэсэн үг ч бас биш. Үнэндээ тэд үүний алинд нь ч хүрээгүй; дэвшүүлж, хөгжүүлэх нь ердөө л дэвшүүлж, хөгжүүлэх гэдэг хамгийн шууд утгаараа байдаг. Тэднийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэд дэвшчихээд хөгжихөө хүлээж байгаа гэсэн л үг юм. Ийнхүү хөгжүүлэхийн эцсийн үр дүн нь хүн ямар замаар алхах, юу эрэлхийлэхээс хамаардаг. Тиймээс чуулган дахь хүнийг удирдагч болгохоор дэвшүүлж, хөгжүүлэхэд тэднийг ердөө л шууд утгаар нь дэвшүүлж, хөгжүүлдэг; энэ нь тэд аль хэдийн мэргэшсэн удирдагч юм уу, чадвартай нэгэн, эсвэл хэдийн удирдагчийн ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд жинхэнэ ажил хийж чаддаг гэсэн үг биш—тийм биш. Хэн нэгнийг удирдагч болгон дэвшүүлж, хөгжүүлэхэд тэр ядаж л юу эзэмшсэн байх ёстойг ихэнх хүн тодорхой харж чаддаггүй. Зарим хүн төсөөлөлдөө найдаад, дэвшүүлж, хөгжүүлсэн хүмүүсийг хүндэлдэг боловч энэ нь буруу юм. Хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, дэвшүүлсэн хүмүүс үнэхээр үнэний бодит байдлыг эзэмшсэн байдаг уу? Тийм байх албагүй. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг амжилттай биелүүлж чаддаг уу? Тэгэх албагүй. Түүнд хариуцлагын мэдрэмж байдаг уу? Чин үнэнч байдал бий юу? Бурханд захирагдаж чаддаг уу? Асуудал тулгарахад үнэнийг эрж хайж чаддаг уу? Энэ бүхэн нь мэдэгдэхгүй. Бурханаас эмээдэг зүрх сэтгэл тэр хүнд байдаг уу? Бурханаас хэр их эмээдэг вэ? Тэр аливааг хийхдээ хүслээ дагах магадлалтай юу? Бурханыг эрж хайж чаддаг уу? Удирдагчийн ажлыг гүйцэтгэх хугацаандаа Бурханы хүслийг эрж хайж, Бурханы өмнө байнга, тогтмол очдог уу? Хүмүүсийг үнэний бодит байдалд ороход нь залж чиглүүлж чаддаг уу? Тэд ийм зүйлсийг шуудхан хийж чадахгүй нь лавтай. Сургалт аваагүй, туршлага дэндүү бага учраас эдгээр зүйлийг хийж чадахгүй. Тийм ч учраас хэн нэгнийг дэвшүүлж, хөгжүүлнэ гэдэг нь тэр хүн үнэнийг аль хэдийн ойлгодог болсон гэсэн үг биш, бас үүргээ аль хэдийн хангалттай гүйцэтгэх чадвартай болсон гэж хэлж байгаа юм биш… Хүмүүс дэвшүүлж, хөгжүүлж байгаа хүмүүсээс ихийг хүлээж, бодит бус шаардлага тавих ёсгүй; тэгэх нь зохисгүй хэрэг, тэдний хувьд энэ нь, шударга бус болно. Та нар тэдний ажлыг хянаж, ажлынх нь явцад асуудал юм уу зарчмыг зөрчих зүйл олж илрүүлбэл тэр асуудлыг хөндөж, эдгээр хэрэг явдлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж болно. Тэднийг шүүж, яллаж, дайрч давшилж, гадуурхаж болохгүй, учир нь тэд ердөө хөгжих хугацаандаа байгаа бөгөөд тэднийг төгс болгуулсан хүмүүс гэж үзэж болохгүй, төгс юм уу үнэний бодит байдалтай хүмүүс гэж үзэж бүр ч болохгүй… Ямар учраас Би үүнийг хэлж байна вэ? Бурханы гэрээс төрөл бүрийн авьяастнуудыг дэвшүүлж, хөгжүүлж байгаа явдалд зөв хандах ёстой, энэ хүмүүст шаардлага тавихдаа хатуу байх ёсгүй гэдгийг хүн бүрд хэлэхийн тулд юм. Мэдээж тэдний талаарх хүмүүсийн санаа бодол бодит бус байж болохгүй. Тэднийг хэт өндөр үнэлж, хүндлэх нь тэнэг хэрэг, бас хэтэрхий хатуу шаардлага тавих нь ч хүнлэг, бодитой хэрэг биш юм(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Удирдагчаар сонгогдсон л гэхээрээ бодит байдалтай, бодитой ажил хийж чаддаг, тохирсон, шалгуурт тэнцсэн удирдагч гэсэн үг биш гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Тэд хэнтэй ч адилхан, завхарсан зан чанартай байдаг, тэгээд бас ажилдаа үнэний зарчмыг зөрчинө. Тэдэнд Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, бусдын хяналт хэрэгтэй. Бурханы гэр тушаал дэвшүүлж, хөгжүүлснээр хэрэгжүүлэх боломж олгодог, харин хүний замнадаг зам, үнэнийг эрэлхийлж чаддаг эсэх нь үнэнийг олж авах түлхүүр байдаг. Зарим хүн хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг, бас Бурханы гэрт ажил дааж авч чаддаг учраас тушаал дэвшдэг. Тэгснээр хэрэгжүүлж, бэлтгэгдэх боломж л олддог гэсэн үг. Хэсэг хугацааны дараа тэд тохиромжтой санагдахгүй, зөв замаар замнахгүй, чуулганы ажил саатуулж байх шиг байвал Бурханы гэр тэднийг хэзээ мөдгүй хална. Яг л Лю Пин тушаал дэвшиж, бэлтгэгдэх боломжтой болсныхоо дараа үнэнийг эрэлхийлж, зөв замаар замнаагүй шиг. Лю Пин удирдагч байсан ч хийдэг бүх зүйл нь Бурханы гэрийн ажлыг үймүүлээд, эцэстээ таягдан хаягдсан. Харин би үзлээ баримталж, Лю Пинг удирдагч юм чинь надаас илүү үнэний бодит байдал, ойлголттой байж таарна гэж бодож байсан болохоор Лю Пинд ялган таних чадвараа ашиглалгүй шууд л шүтэж, захирагдсан. Бурханы үг надад удирдагч, ажилчдыг сохроор хүндлэх юм уу тэдэнд хэт хатуу шаардлага тавилгүй зохистой хандаж, ялган таних чадвар, хараа хяналт тавьж сурахын зэрэгцээ дэмжиж, хамтран ажиллах ёстойг харуулсан юм. Хэрвээ тэдний зөв, хэлж байгаа зүйл нь үнэнд нийцэлтэй, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг байвал бид үүнийг нь хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Хэрвээ тэд бодит ажил хийхгүй, ёрын мууг үйлдэж, чуулганы ажил үймүүлж байвал бид тэднийг эсэргүүцэж, илчилж, мэдэгдэж, халах хэрэгтэй. Би Лю Пингийн дур мэдсэн шүүмжийг хараад бодит байдлаас зөрүүтэй, сүржин байгааг нь мэдсэн ч өөрийгөө л шинжсэн нь ёстой мунхаг байж. Би бас Бурхан ялган таних чадвар олж авахад минь туслахаар тийм бодит нөхцөл бүрдүүлж байгааг мэдсэн ч үнэнийг эрж хайж, сургамж авахад анхааралгүй, антихристэд хууртаад, шангаа хүртсэн юм. Үүндээ бүр ч их харамсаж, буруутайгаа мэдрээд, маш их гэмшиж, Бурханд маш их өртэй санагдсан. Тэгээд, “Бурхан минь, би маш хулчгар юм. Хуурамч удирдагч, антихристэд дарлагдаж, төөрөлдөж байхдаа ялган таних чадвараа ашиглахын оронд сохроор түүний аяыг дагаснаар Бурханы гэрийн ажлыг үймүүлжээ. Бурхан минь, би гэмшиж, аминчханаар өөрийгөө хамгаалахаа болимоор байна. Лю Пингийн ёрын үйлийг эсэргүүцэж, илчилж, мэдэгдмээр байна” гэж залбирлаа. Дараа нь Лю Пингийн ёрын мууг үнэнчээр илчилсэн. Төд удалгүй, Лю Пин дэндүү их ёрын муу үйлдчихээд гэмшээгүй учир антихрист гэж тогтоогдоод, чуулганаас хөөгдсөн гэсэн хариу удирдагчаас ирсэн. Би баярласан. Тэгээд Чэнь Шяо дотоодын тэмцэл үүсгэх, атаархан өрсөлдөж, бусдыг хорлох гээд байдаг талаар бас бодлоо. Чэнь Шяо ч бас гэмшдэггүй, хуурамч удирдагч үнэхээр мөн байсан. Би хэдэн хамтран зүтгэгчтэй хамт Чэнь Шяогийн талаар мэдэгдэл бичтэл удирдагч зарчимд үндэслээд Чэнь Шяог халуулсан юм. Чэнь Шяо эрх мэдлийн хэнээ тусаад, байр сууриа хамгаалахын тулд маш олон ёрын мууг үйлдсэн нь бусад ах эгчийн мэдэгдлээс харагдсан. Тэгээд Чэнь Шяо антихрист гээд хөөгдсөн юм.

Эдгээр туршлага надад үнэнийг эрж хайж, Бурханы үгээр хүмүүсийг харахын чухлыг харуулсан. Удирдагчидтай харилцахдаа үзэл дагаж, хэв чанар, авьяас билиг, байр суурийг нь л харж, тэднийг сохроор шүтэж, дагах нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж буй хэрэг. Ноцтой тохиолдолд, эцэст нь тэдэнтэй хамт ёрын мууг үйлдээд, аврагдах боломжоо алдаж болно шүү дээ. Янз бүрийн хүмүүс, үйл явдлыг ялган таньж сурах, хуурамч удирдагч, антихристүүдийн хэлж, хийдэг зүйлийн цаад сэдэл, мэхийг олж харах нь л боогдож, төөрөлдөхөөс зайлсхийж, тууштай байх цорын ганц арга юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Салаа зам

Би аз жаргалтай гэр бүлтэй, бас нөхөр маань надад үнэхээр сайн ханддаг байлаа. Бидний нээсэн гэр бүлийн ресторан нэлээд гүйлгээ сайтай...

Messenger дээр бидэнтэй холбоо барих