Би Бурханд итгэдэг атлаа хүмүүсийг юунд шүтнэ вэ?

2022-05-30

Ёу Шинь, Өмнөд Солонгос

Би чуулганы сайн мэдээний ажил хариуцдаг байхдаа манай баг тааруу байсан болохоор үнэхээр санаа зовж байлаа. Тэгтэл Ву Пин манай чуулганд шилжиж ирсэн юм. Хорь гаруй жил итгэгч явсан, Бурханд маш их золиос гаргаж, газар сайгүй номлол хийсэн, маш олон аюул туулахдаа хэзээ ч бууж өгөөгүй гэдгийг нь сонсоод би Ву Пинийг үнэхээр хүндэлсэн. Төд удалгүй удирдагч маань Ву Пинийг сайн мэдээний ажилд надтай хамтрагч болгохоор нь би хөл газар хүрэхгүй баярлалаа. Ву Пиний бидэнтэй хийсэн анхны цуглаан үнэхээр сэтгэлд хоногшсон юм. Сайн мэдээ түгээхээр явахдаа шашны удирдагчдын саадтай яаж тулгарсан, яаж нөхөрлөж, мэтгэлцээд, тэднийг хэлэх үггүй болгосон, маш их шашны үзэл, библийн мэдлэгтэй хүмүүстэй яаж нөхөрлөөд, будилааныг нь арилгасан тухайгаа Ву Пин яриад, сайн мэдээ түгээхэд гарсан олон бэрхшээл, янз бүрийн бүс нутагт сайн мэдээ түгээхийн тулд өөрийнх нь болон бусад ах эгчийн төлсөн төлөөс, дээд түвшний удирдагчид өөрийг нь яаж үнэлж, хөгжүүлэн, чухал үүрэг өгсөн тухай бас ярьсан. Хүнийг хайрлах Бурханы хайрын тухай ярихдаа нүдэндээ нулимс цийлгэнүүлэн, Бурханы хүслийг бид бодолцох ёстой, бас хэчнээн олон бэрхшээлтэй тулгарлаа ч эцсийн өдрүүдийн сайн мэдээ түгээх ёстой, энэ бидний даалгавар гэж хэлсэн нь миний сэтгэлд хамгийн их хоногшсон. Тухайн үед Ву Пин Бурханыг гэх хайраар дүүрэн мэт санагдаж, би дорхноо Ву Пинийг бага зэрэг хүндэлдэг болсон юм. Итгээд удсан, биднээс илүү их үнэнийг ойлгодог, илүү их биеийн хэмжээтэй болохоор Ву Пинээс суралцах ёстой мэт санагдсан.

Дараа нь бид хоёр үүргээ цуг биелүүлж эхэллээ. Хамт ажиллаж байхад, Ву Пин үнэхээр хүндрэл бэрхшээл тэсвэрлэх чадвартай, ажил хянаж, асуудал шийдвэрлэх гээд нойроо маш их хугасалдаг нь анзаарагдсан. Ву Пин миний ажил дахь алдаа, эндлийг хэлж өгч, хэрэгжүүлэх зам нөхөрлөдөг, бусдад сайн мэдээ түгээж байхдаа жишээ татаж, зүйрлэл ашиглаж, үнэнээр голыг нь онож хэлээд, хүмүүсийн будилааныг шийдвэрлэж чаддаг, цуглаан дээр ажлынхаа дутагдлын тухай ярих үедээ Бурханд хэр их өртэйгөө хэлээд, нулимс нь цийлгэнэдэг байлаа. Заримдаа усалгааны ажилчид өөрөөс нь асуулт асуухаар яаран цаг гаргаад, тэдэнд тусалдаг байсан. Бас миний сэтгэл тавгүй байгааг харах үедээ үнэхээр санаа тавьдаг байлаа. Тухайн үед би Ву Пинд улам бүр талтай болсон. Дараа нь Ву Пин чуулганы удирдагчаар сонгогдох үедээ бүр ч үнэний бодит байдалтай мэт санагдаж, би түүнийг улам бүр биширч, хүндэлдэг болсон. Байнга чуулганд ийш тийш яаран, ах эгч нарт асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж байгааг нь хараад Ву Пин чуулганд үнэхээр чухал үүрэгтэй юм байна, бид түүнгүйгээр байж яавч чадахгүй нь гэж санагдсан. Би асуудалтай тулгарах үедээ Ву Пинд хандан, нөхөрлөл хийж, үзэл бодол, хэлсэн зүйлийнх нь талаар хичээнгүйлэн тэмдэглэж аваад, дараа нь санал болгосон бүхнийг нь явж хэрэгжүүлдэг байлаа. Тэр ч бүү хэл нойроо их хугасалж байгааг нь хараад үүргийнхээ төлөө зовж, зүтгэж байна гэж бодон, би ч бас нойроо хасах гэх мэтээр Ву Пиний зарим ааш авирыг дуурайдаг болсон. Заримдаа яаралтай ажилгүй, эртхэн унтаж болохоор байхад би Ву Пин нойроо хугасалж байгааг хараад бас л нойроо хасдаг байлаа. Харьцуулсныхаа дараа сэтгэлийн хаттай хэвээр үлдэж, үүрэг гээд мөн л завгүй байгааг нь хараад биеийн хэмжээтэй, бодит байдалтай юм гэж бодсон. Би харьцуулах үедээ үнэхээр гутраад, сүнслэг үйл ажиллагаа явуулж, эргэцүүлэхийг хүссэн ч Ву Пиний ааш авирыг эргэн бодоод өөрийнхөө талаар нэмж олж мэдэхэд анхааралгүй шууд үүрэгтээ эргээд яаран орсон. Би огт мэдэлгүйгээр Ву Пинийг шүтэж, бишрэх байдалтай амьдарч байсан юм. Дараа нь Бурхан зарим нэг нөхцөл бүрдүүлснээр Ву Пинийг аажмаар бага зэрэг ялган таних боломж олдсон доо.

Ву Пин чуулганы удирдагч байхдаа шууд оролцоо ихтэй, ямар ч хүчин зүтгэл гаргах чадвартай байсан ч манай ажилд асуудал ар араасаа ундарч, чуулганы ажлын үр бүтээмж аажмаар муудлаа. Нэг өдөр усалгааны санваартан Ян эгч надад Ву Пиний ажлаас зарим нэг асуудал илрүүллээ гээд, Ву Пин ах эгч нарт хэрэгжүүлэх боломж олголгүй бүх зүйлийг хариуцаж байна, бас боловсон хүчин бэлтгэхгүй байна гэж хэллээ. Санваартан, багийн ахлагчдын ажлыг Ву Пин хийж байсан болохоор хэнд ч хэрэгжүүлэх боломж гараагүй. Яваандаа бүх хүн өөрсдийгөө ямар ч нэмэргүй мэт санаад, Ву Пинийг үнэхээр шүтдэг болсон юм. Эрүүл уур амьсгал биш байна шүү. Ян эгч, бусдад хэрэгжүүлэх боломж нэмж олгох талаар Ву Пинд хэдэн үг хэлмээр байна гэсэн юм. Тэгснээр бүх хүн дутагдлаа олж мэдэж, илүү хурдан ахиц гаргаж чадна, тэгээд бас авьяас билгээ ашиглах боломж гарч, үүргийнх нь биелэлт гарцаагүй сайжрах байлаа. Би Ян эгчийн санааг үнэхээр дэмжиж байсан болохоор цуг Ву Пинтэй ярилцахаар явлаа. Гэхдээ хачирхалтай нь Ву Пин үнэхээр дургүйцэж, уруу царайлан, бидэнтэй санал нийлээгүй. Бусад нь дэндүү олон асуудалтай болохоор тэдэнд зааж сургах төвөгтэй, ажил хойш татна, аливааг өөрөө хийсэн нь арай дээр, илүү үр бүтээмжтэй гэсэн. Ву Пин аливааг урнаар тайлбарласан болохоор тухайн үед би юу гэхээ мэдээгүй. Гэхдээ дараа нь энэ тухай бодтол Ву Пин асуудлыг зохистой зохицуулахгүй байх шиг санагдлаа. Бид тийм маягаар хүмүүсийг хөгжүүлж чадахгүй. Ах эгч нар бэлтгэж сургуулилахгүй байхаар бид Ву Пинээс хараат болно, энэ маягаараа ажил сайн хийгдэхгүй шүү дээ. Гэхдээ дараа нь, “бид үнэнийг ойлгодоггүй юм чинь Ву Пинийг асуудал шийдвэрлэхэд дагалдаад нэмэр болохгүй, нэрмээс л болно. Ву Пин үнэнийг илүү сайн ойлгодгоороо аливааг зохицуулаг” гэж бодогдсон. Иймээс Ву Пин өдөр бүр үнэхээр завгүй байлаа. Гэхдээ олон асуудал шийдвэрлэгдээгүй. Ах эгч нар үүрэгтээ маш идэвхгүй байж, Ву Пинийг асуудал шийдвэрлэхийг хүлээн, ихэнх хүн цаг үргэлж гутарч, сэтгэлээр унадаг байсан. Хожим нь дээд түвшний удирдагч манай чуулганд маш олон асуудал байгааг олж мэдээд, Ву Пиний талаар үнэлгээ цуглуулсан юм. Ву Пин үнэхээр биеэ тоосон, дарангуй, ямар ч санал хүсэлт хүлээн авдаггүйгээс гадна өөрийгөө дөвийлгөж, үргэлж онгирч, бусдыг өөрийнхөө өмнө авчирч байдаг нь эндээс харагдсан. Тэгээд Ву Пин шууд халагдлаа. Удирдагч бас биднийг ялган таних чадваргүй, Ву Пинд сохроор л зусарддаг гээд, хаа хамаагүй хүнийг шууд шүтэлгүй, үүрэгтээ үнэний зарчим эрж хай гэж хэллээ. Би хүн бишрэх байдлаар амьдарч ирсэн болохоор Бурхантай хэвийн харилцаагүй байснаа тэгэхэд ухаарсан. Тэгээд захиргааны найм дахь зарлиг бодогдлоо: “Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Би Бурханы зан чанарт халдсан юм шиг жаахан айсан. “Би Ву Пинтэй холбоо тогтоосноосоо хойш түүнийг бишрээд, үүрэгтээ үнэний зарчим эрж хайлгүй, зүгээр л түүнд найдан, ямар ч асуудлаар түүнд хандаж, хий гэсэн бүхнийг нь хийдэг байсан. Ву Пинийг үнэхээр хүндэлдэг болохоор зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай алга. Чуулганд Ву Пин байхгүй бол бид ажлаа хийж чадахгүй мэт санагдаж, Бурханы удирдамж, үнэний зарчимгүй байхад зүгээр, харин Ву Пин байх ёстой мэт санагддаг. Би ер нь итгэгч мөн үү? Энэ ердөө л хүнийг шүтэж, дагах явдал биш үү? Бурхан үүнд үнэхээр ой гутдаг. Би үүрэгтээ Ариун Сүнсний ажил олж авч чадахгүй, маш урт удаан хугацааны дараа ямар ч ахиц гаргахгүй байгаад гайхах зүйл алга” гэж бодогдсон. Тэгээд байдлаа өөрчилж, хүмүүсийг дээдлэхээ болихыг хүсэн, Бурханд залбирсан юм.

Үүний дараа болсон зарим зүйл Ву Пиний үнэн нүүр царайг үнэхээр харуулсан даа. Ву Пин халагдсаныхаа дараа олон хүнд дээдлүүлдгээ сайн мэдсээр байж цуглаан дээр бас л өөртөө дүн шинжилгээ хийж, өөрийнхөө талаар олж мэдэлгүй, харин ч үнэхээр хэлмэгдсэн мэт аашилж, “би хамтрагч Жоу эгчээ биширч, хэлдэг бүхнийг нь сонсдог” гэж хэлээд, Буруугаа Жоу эгчид тохохыг нь хараад би мэл гайхсан. “Удирдагч өөрийнх нь асуудлыг тодорхой илчилж, дүгнэн шинжилсэн байхад яагаад өөрийгөө ойлгож, хариуцлага хүлээхгүй байгаа юм бол?” гэж бодсон. Үнэнийг хүлээн авахгүй байгаа нь эндээс харагдсан юм. Дараа нь удирдагч Ву Пинийг надтай хамт сайн мэдээний ажил хийлгэхээр хуваариллаа. Би Ву Пинийг урьдынх шигээ бишрэхээ больсон ч гэсэн үнэхээр баяртай байсан юм. “Эцэнхий тэмээ ч мориноос том” гэдэгчлэн Ву Пин үнэхээр надаас давуу мэт санагдсаар байлаа. Гэхдээ дараа нь цуг ажиллах үед Ву Пин урьдынх шигээ хэл амаа ололцоход амар, уриалгахан биш, маш гөжүүд байлаа. Ажил хэлэлцэх үеэр миний ямар ч саналыг сонсолгүй, ихэвчлэн шууд татгалзаж, надаас хэд хэдэн удаа зайлсхийн, урьд нь хамт ажилладаг байсан эгч дээрээ очоод л, аливааг хэлэлцдэг байсан. Би үнэхээр боогдож, гологдсон мэдрэмж төрсөн. Нэг хэсэг бид үүрэгтээ үнэхээр ямар ч үр дүнд хүрэхгүй байсан учир би харилцаанаасаа илэрсэн эдгээр асуудлын талаар ярилцахаар очлоо. Ву Пин эдгээрийн алийг нь ч хүлээн зөвшөөрөлгүй, өөрөө буруугүй мэт санаж байхаар нь би мэл гайхсан. Ву Пин надад шууд л, “Би шулуухан хэлчихье, битгий гомдоорой. Би тантай ажиллаж дасаагүй. Таны ажилладаг арга үнэндээ таалагдаагүй болохоор үүнээс болж санаа зовсон” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би нэлээд гутарсан. Би ч бас Ву Пинийг боогдуулаад байх шиг санагдсан юм.

Удирдагч эдгээр асуудлын талаар сонссоныхоо дараа биеэ тоож, үнэнийг хүлээн авахгүй байна гээд Ву Пинтэй харьцлаа. Дараа нь цуглаан дээр Ву Пин, “Харьцалт бол Бурханы хайр” гэж бүх хүний өмнө хэлснээ үүргээ сайн хийгээгүйнхээ төлөө Бурханд өртэй санагдаж байна гээд уйлахдаа үнэхээр л өөрийгөө мэддэг мэт байсан. Гэхдээ далдуур яриандаа сөрөг байдлаа гаргаж, үргэлж “Би өнгөрсөн хүн, цаашид үүргээ гүйцэтгэхээс халширч байна” гээд, миний нөхөрлөлийг огт сонсдоггүй байлаа. Ялангуяа удирдагч зарим ах эгчийг үүрэгтээ ахиц гаргаж, сайн байсан гэж хэлэхээр Ву Пин улам сэтгэлээр унаж, удирдагч өөрийг нь биш, бусдыг үнэллээ гэж бодсон. Бусад хүн өөрийг нь шоолж байна уу гэж далдуур надаас байнга асуухаар нь энэ талаар ярих болгонд үнэхээр яршигтай байсан шүү. Ву Пин сэтгэлээр унаад, бие сэтгэлийн хувьд тааруухан байгаа харагддаг ч цуглаан дээр маш хатуужилтай царайлж, үнэнийг хүлээн авч, Бурханы хүсэлд анхаарч байгаа дүр эсгэдэг нь надад үнэхээр зүдэргээтэй харагддаг байлаа. Заримдаа би, “Энэ миний маш их дээдэлдэг байсан хүн мөн үү?” гэж асуудаг байсан. Ву Пин үнэний бодит байдалтай хүн шиг харагдаагүй юм. Ву Пин алдар нэр, байр сууринд маш их анхаараад, үнэнийг огт хүлээн аваагүй. Асуудал гарах үед өөрийнхөө талаар олж мэдэхийн оронд дүр эсгэсэн. Ву Пин нэг л биш байсан. Үүний дараа Ву Пиний байдал дордсоор л байлаа. Удирдагч нэлээд хэдэн удаа нөхөрлөл хийхэд тэр хүлээн авч байгаа харагдсан ч огт өөрчлөгдөлгүй, бүр бусдыг үзэн ядаж, хорон харцаар хардаг болсон. Удирдагч харьцаж, асуудлыг нь илчилсэн ч Ву Пин зүрх сэтгэлдээ Бурханыг үзэн ядаж, буруутгаад, өөрийн эрхгүй бүх бурууг Бурханы нуруунд тохож, Бурханыг болон үнэнийг үзэн яддаг заналт уг чанартай нь харагдсан. Ву Пин чөтгөр, антихрист байсан юм. Дараа нь Ву Пин чуулганы амьдралаар амьдарч, үүрэг гүйцэтгэх эрхгүй болсон.

Түүнийг явсны дараа би нэг хэсэгтээ үнэхээр тайвширч чадаагүй шүү. “Би Ву Пинийг яагаад тэгтлээ шүтэж, бүр түүн шиг байхыг хүсэхдээ тулсан юм бол? Яриа хөөрөө сайтай, Бурханы төлөө зовж, бүхнээ орхиж, зарлагадаж чаддаг, баривчлагдаж, эрүүдэн шүүгдэхдээ Бурханаас урваагүй хүнтэй уулзах болгондоо би үнэхээр дээдэлдэг. Яагаад би ийм хүмүүсийг тэгж их шүтдэг юм бол? Би ямар санаанд захирагдаад байна вэ?” гэж гайхсан. Тэгээд Бурханы үгийн хоёр хэсгийг харсан юм. “Зарим хүн зовлон бэрхшээлийг дааж чаддаг, төлөөс төлж чаддаг, гаднаа маш сайхан зан авиртай, ихээхэн хүндлэгддэг, бусдын бишрэлийг хүлээсэн байдаг. Ийм гаднах зан авирыг үнэнийг хэрэгжүүлж байна хэмээн үзэж болно гэж та нар хэлэх үү? Ийм хүмүүс Бурханы хүслийг хангаж байна гэж тодорхойлж болох уу? Хүмүүс ийм хүмүүсийг хараад, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж, Бурханы замаар явж байна гэж яагаад дандаа боддог юм бэ? Зарим хүн яагаад ингэж боддог юм бэ? Үүнд ганцхан тайлбар бий. Тэр нь ямар тайлбар вэ? Асар олон хүний хувьд, үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг юу гэсэн үг болох, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж юу гэсэн үг болох, жинхэнээсээ үнэний бодит байдалтай болно гэж юу гэсэн үг болох гэх мэт зарим асуултыг тийм ч сайн ойлгодоггүй. Тиймээс гаднаа сүнслэг, сүрлэг, эрхэмсэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний бодлоор бол тэдний шүтэн биширдэг, гэр бүл, ажлаа орхиж чадна гэдэгт нь итгэдэг, өнгөн талдаа төлөөс төлж чаддаг мэт санагддаг шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг, сайн төгсгөл болоод сайн хүрэх газарт үнэхээр хүрч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?).

Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?). Бурханы үг яг голыг нь олж хэлсэн. Би тэр олон жил итгэлдээ буруу харах өнцөгтэй явснаа олж харсан юм. Итгээд удсан, урам зоригтойгоор төлөөс төлж, маш их ажил хийдэг байх нь үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдалтай байгаа явдал гэж би бодсон. Тиймэрхүү хүн Бурханы гэрт баяр баясал авчирна, Бурханы гэрт хөлөө олж чадна гэж бодсон юм. Тийм болохоор Ву Пинтэй харилцахдаа Бурханд олон жил итгэсэн, маш олон золиос гаргасан, сайн мэдээ түгээхийн тулд маш их зовсон, үнэхээр уран яруу нөхөрлөлтэй гэдгийг нь хараад сүрлэг дүр төрх, сүрхий ааш авирт нь хууртсан учраас түүнийг шүтсэн. Би хэчнээн мунхаг, мэдлэггүй, ямар хөгийн харах өнцөгтэйгөө эцэст нь олж харсан даа. Үүрэгтээ золиос гаргаж, зовж чаддаг байх нь ердөө л өнгөцхөн сайн ааш авир. Тэглээ гээд сайн хүн чанартай, үнэнд хайртай, үнэний бодит байдалтай гэсэн үг биш. Ву Пин 20 гаруй жил итгэгч явсан, маш их золиос гаргасан, яриа хөөрөө сайтай байсан ч эдгээр зүйлийг хувьдаа далим болгон ашиглаж, байнга онгирон, хүмүүсийг өөрийнхөө өмнө аваачсан. Тэгээд үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж огт чадаагүй. Хэчнээн ч их шүүмжлүүлж, бүтэлгүйтлээ гэсэн хэзээ ч өөрийгөө эргэцүүлж, үнэнхүү гэмшээгүй. Үнэлэгддэг, байр суурьтай байхдаа үүрэгтээ эрч хүчтэй байж, шөнөжин нойргүй явж, бүхнээ зориулж чадсан мөртөө халагдах үедээ үүргээ гэх бүх урам зоригоо гээчхээд цаг үргэлж эсэргүүцэж, гомдоллон, далдуур сөрөг байдлаа гаргасан. Гэхдээ бүх хүнд хүндлүүлэхийн тулд наанаа өөрийгөө Бурханд өртэй гээд, үнэхээр гэмшсэн царайлан, Бурханы хүсэлд анхаардаг, биеийн хэмжээтэй, бодит байдалтай мэтээр бусдад бодогдуулсан. Засуулж, харьцуулсныхаа дараа бүх хүнд үүнийг Бурханы хайр гэж хэлсэн ч далдуур Бурханыг буруутгаж, үзэн ядсан. Ву Пин үнэнийг болон Бурханыг үзэн яддаг антихрист байсан биш үү? Сүсэг бишрэлтэй болоод удсан, золиос гаргаж, сайн ярьж чаддаг, туршлагатай, үнэлэгддэг байлаа гээд үнэний бодит байдалтай гэсэн үг биш, бас Бурханд баяр баясал авчирдаг гэсэн үг бүр ч биш гэдгийг би одоо мэддэг болсон. Итгээд хэр удсан ч бай, хэр шаргуу ажилласан ч бай хамаагүй үнэнийг хэрэгжүүлдэггүй, сатанлаг зан чанараа өөрчлөөгүй бол мөн чанартаа Бурханыг эсэргүүцсээр байгаад эцэстээ таягдан хаягдана. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн ийм үгийг биелүүлдэг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:22–23). Дараа нь надад Бурханы ийм үг бодогдсон: “Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон ёрын муу ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө). “Би хүний нас, зэрэг зиндаанд үндэслэж бус, туулсан зовлон шаналлын хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы үгэнд миний сэтгэл маш их хөдөлсөн шүү. Бурхан хүний хүрэх газрыг хүчин зүтгэл, хэр сайн биеэ авч явсан, хэр их ажил хийсэн гэдэгт нь биш, тэдэнд үнэн байгаа эсэхийн дагуу тогтоодог. Бурхан хүнийг гаднах зүйлээр биш, мөн чанараар нь шүүдэг. Үнэнд хайртай эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэх, Бурханд захирагдаж, хүслийг нь биелүүлдэг эсэхийг хардаг. Бурхан үнэхээр л зөвт, ариун зан чанартайг би харсан. Бурхан ямар ч сэтгэл хөдлөлийн оролцоогүйгээр хүмүүсийг шүүх стандарт, зарчимтай. Бурхан хүнийг зүгээр л урам зоригтой, жаахан хувь нэмэр оруулж, зовдог болохоор нь зөв шударга, сайн гэж үздэггүй. Нөгөөтээгүүр, итгэгч болоод хэр удсан, хэр их ажил хийсэн, хэр нэрд гарсан ч бай үнэнийг хэрэгжүүлдэггүй, зан чанараа өөрчлөөгүй бол Бурханд таягдан хаягдах нь лавтай. Би үүнийг ойлгомогцоо хэр мэдлэггүй, хөөрхийлөлтэй байснаа үнэхээр олж харсан. Олон жил итгэхдээ би үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлголгүй өөрийнхөө үзэлд л үндэслэн итгэж, бусад хүнийг шүтсээр байж. Хэр харалган, мунхаг явснаа олж хараад би дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм. “Бүх хүний дунд бусдадаа үлгэр дуурайл болж чадах нэг ч хүн байхгүй, учир нь бүх хүн үндсэндээ адилхан, нэг нэгээсээ ямар ч ялгаагүй, өөр хоорондоо ялгарах зүйл багатай. Иймээс хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний үйл хэргийг бүрэн дүүрэн мэдэх чадваргүй хэвээр байдаг. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед л хүмүүс өөрийн мэдэлгүй Миний ажлыг мэддэг болно, мөн Намайг юу ч хийгээгүй, хэнийг ч албадаагүй байхад хүн Намайг мэдэж авч, улмаар Миний үйл хэргийг харна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний харуулсан үйл хэргийн нэг тал бөгөөд хүний мэдэх ёстой зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг). Бурханы үг тов тодорхой байна. Сатан хүмүүсийг завхруулдаг. Бид Сатаны мөн чанартай, бас гагцхүү сатанлаг зан чанар харуулдаг. Биднээс ганц нь ч шүтүүлэх үнэ цэнгүй. Урьд нь би үүнийг ойлгосон бол өөр хэнийг ч шүтэж, шүтээн болгохгүй байх байж.

Би үүрэгтээ ямар ч үр дүнд хүрэхгүй байсан болохоор дараа нь төд удалгүй халагдсан. Тухайн үед маш их бодолхийлж, яагаад бүтэлгүйтсэнээ эргэцүүллээ. Ву Пин сүсэг бишрэлтэй болоод удсан, олон жил сайн мэдээ номлосон, маш их зовсон, ажлын нэлээд их туршлагатай учраас үнэнийг ойлгодог, бодит байдалтай байж таарна гэж бодоод Ву Пинийг шүтэх байдалд гацчихаад байсан болохоор түүний ааш авирыг дуурайх гэж байнга хичээж, бүх асуудлаараа түүнд хандаж, түүнийг юу гэж ч хэлсэн бодолгүй хүлээн аваад, хэлсэн бүхнийг нь хийдэг байснаа бодлоо. Миний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай огт байгаагүй. Би асуудал тулгарах үед үнэнийг эрж хайдаггүй, зарчимгүй байсан. Тэгээд зүгээр л Ву Пин гэх хүний үгэнд ороод, Бурханыг дагалгүй, хүн дагаж байж. Бурхан яг ингэж хэлдэг. “Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахил агнаж, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, Христийн ажил хүлээн авахад хэцүү санагдаж, чи үүнийг хүлээн авахыг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). Бурханы үг миний үнэн байдлыг илчилсэн юм. Олон жил итгэснээ эргээд бодох нь ээ, би хэв чанар, авьяас билигтэй, дэмжлэг хүлээж, үнэлэгдсэн эргэн тойрныхоо хүмүүст шууд зусардаад, үг, үйлдэл болгоныг нь дагаж дуурайх зүйл гэж үзсэн. Тэгээд Бурханы хүслийг хэзээ ч эрж хайгаагүй, бас энэ нь Бурханы хүсдэг юм, үнэний зарчимд нийцдэг зүйл мөн эсэхийг эрж хайгаагүй. Зүгээр л бусдыг сохроор шүтэж, дагаж, тэр ч бүү хэл яг тэдэн шиг байхыг хүссэн. Тэр бүх хугацаанд буруу замаар замнаад, чадах чинээгээрээ зовж, хөдөлмөрлөхийг эрэлхийлж байж. Би үүрэгтээ хэв чанар, туршлагад түшиглээд, үнэний зарчим эрж хайх, өөрийнхөө амийн оролтыг эрэлхийлэхэд хэзээ ч анхаараагүй болохоор олон жил итгэхдээ нэг их үнэнийг олж мэдэлгүй, аминдаа хохирол учруулсан. Би хэр мэдлэггүй, хөөрхийлөлтэй гэдгээ үнэхээр мэдэрсэн. Бурхан бидэнд маш олон үг өгсөн атал би бараг алийг нь ч санаж яваагүй. Харин Ву Пинийг юу ч хэлж, ямар ч саналтай байлаа гэсэн үүнийг нь тодорхой санаад, даруйхан биелүүлж, үүрэгтээ байнга Ву Пинд найддаг байсан. Зүрх сэтгэлд минь Бурханыг гэх орон зай байгаагүй. Ву Пиний энэ бүх зүйлээр би бүрмөсөн илчлэгдсэн юм. Ялангуяа Ву Пин халагдах үед асуудал нь ил болж, мэдэгдсэн ч би дахиад түүнтэй хамт ажиллах үедээ оюун санаандаа түүнийг мундаг, шулуун шударга гэх сэтгэгдэлтэй хэвээр байж, үүрэгтээ мөн л түүнд найдаад, “Эцэнхий тэмээ ч мориноос том” гэж бодсоор л байсан. Бас Ву Пинийг зарим нэг асуудалтай ч надаас дээр гэж үзсэн. Би ингэж бодоод, хүнийг хэт их шүтсэн. Харилцаандаа үнэний зарчмыг эрж хайхгүй, ямар ч ялган таних чадваргүй байсан. Тэгээд аливааг сатанлаг худал хуурмагт үндэслэн харж байсан. Дараа нь Ву Пиний улам их асуудал ил болсон ч би бас л огт ялган таньж чадалгүй Ву Пинийг дагаж, түүнд боогдсоор л байсан болохоор байнга сөрөг, шаналантай байдалд байсан. Үнэхээр гор минь гарсан юм. Ву Пинийг шүтэж, үүрэгтээ түүнд найдаж байгаад юунд хүрэв? Мэхлэгдэж, боогдож, гологдсон. Шаналж, боогдоод, Бурханаас холдож байсан. Би сүсэг бишрэлтэй ч Бурханд найдаж, Бурханыг хүндэлдэггүй, үнэнийг огт эрэлхийлдэггүй, хүнийг л шүтэж, дагадаг, ямар ч ялган таних чадваргүй мулгуу байж. Тухайн үед бүтэлгүйтэж, бүдэрсэн минь Бурханы зөвт байдал, намайг аврах аврал байсан юм. Тэр илчлэл замнаж байсан буруу замыг минь сайтар харуулж, намайг өөрийнхөө эндүүрлийг шинжихэд хүргэж, эдгээр асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайх чадвартай болгосон. Би бас үнэнийг эрэлхийлэхийн чухлыг мэдэрсэн. “Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсийг нь хүртэл дагаж чадахгүй” гэж Бурханы хэлсэн үг маш бодитой. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг Бурхан илчилж, таягдан хаях нь гарцаагүй. Бүтэлгүйтсэн өөрийн минь туршлага, бас миний биширдэг байсан хүний бүтэлгүйтэл үүний хамгийн сайн нотолгоо байсан.

Хоёр сарын дараа би сайн мэдээний ажилд Ван Литэй хамтарсан юм. Урьд нь дуулдсанаар бол, Ван Ли итгэдэг болсныхоо дараа үүргээ биелүүлэхийн тулд сайхан ажлаасаа гараад, үнэхээр эцэлт цуцалтгүй хөдөлмөрлөсөн, сайн хэв чанартай, сайн мэдээний ажил маш их хийсэн, туршлагатай боловсон хүчин байсан юм. Би Ван Лиг бага зэрэг таньдаг болоод, чуулганы ажилд ихээхэн анхаардгийг нь харсан. Ван Ли цуглаан дээр үнэхээр идэвхтэй нөхөрлөөд, нөхцөл байдал, хүний тоонд боогддоггүй мэт санагддаг, нэлээд тогтуунаар, огт айлгүй ярьж, асуудал тулгарсан хэнд ч туслахын тулд идэвхтэй нөхөрлөдөг, хүн бүрд үнэхээр таалагддаг байсан болохоор үнэнийг үнэхээр эрэлхийлдэг юм шиг санагдаад, би түүнийг хүндэлдэг болсон. Тэгээд Ван Литэй ажиллах боломж гарсанд баярласан ч Ву Пиний хэв чанар, авьяас билгийг үнэлж, Ву Пинийг шүтэж, дагадаг байсан урьдын бүтэлгүйтлээ санасан юм. Би буруу замаар замнаж, аминдаа хохирол учруулсан болохоор Ван Литэй харилцахдаа аливааг дахиад эндүүрэлд түшиглэн харж болохгүй, түүнд үнэний зарчмын дагуу хандах ёстой гэдгээ мэдэж байсан юм. Ван Ли сайн хэв чанартай, сайн мэдээ түгээх туршлагатай болохоор надад дутагдлаа нөхөхийн тулд түүнээс суралцах зүйл маш их байлаа. Гэхдээ Ван Ли ч бас завхарсан зан чанар, дутагдалтай завхарсан хүн болохоор түүнийг шүтэж, түүнд найдаж болохгүй, үүрэгт нь асуудал, алдаа гарвал түүнийг шууд сохроор дагаж болохгүй байсан. Би ялган таних чадвартай байж, Ван Лид үнэний зарчимд үндэслэн хандах ёстой. Дараа нь ажлын хэлэлцүүлэг дээр, Ван Лигийн ихэнх санал төдийлөн амьдралд ойр биш гэдэг нь анзаарагдлаа. Надаас гадна өөр хоёр эгч бүгд саналыг нь бүтэхгүй гэж бодсон ч Ван Ли үнэхээр бууж өгөөгүй. Санал нийлээгүй юм бүхэнтэй маань Ван Ли зууралдчихна, тэгэнгүүт бид удаан хугацааны турш мухардалд орж, энэ нь манай ажлын ахицыг үнэхээр хойш татсан. Ван Ли үнэхээр биеэ тоож, зөрүүдэлдэг, санал нь гологдох үед муухай аашилж, хошуугаа унжуулан, үүгээрээ бусдыг боогдуулдаг нь яваандаа харагдсан юм. Ван Ли сайн мэдээний багийг үймүүлж, ажлын ахицад саад болсон болохоор энэ ааш авирынх нь талаар би удирдагчид хэллээ. Удирдагч энэ талаар олж мэдсэнийхээ дараа асуудлыг нь илчилж, задлан шинжилсэн ч Ван Ли мөн л хүлээн авахаас татгалзсан болохоор дараа нь түүний үүргийг өөрчилсөн юм. Тэгсний дараа би үнэхээр амар амгаланг мэдэрч, алдаатай санаагаа эцэст нь өөрчилсөн мэт санагдаад, урьдынх шигээ хүмүүсийг шүтэж, дээдлэхээ больсон. Бас надад ийм сургамж өгөхийн тулд ялган таних чадвар олгох иймэрхүү нөхцөл бүрдүүлсэнд нь Бурханд үнэхээр талархсан даа. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих