Сэтгэл хөдлөлийг зарчмаас илүү чухалчлах ёсгүй

2023-03-09

Лидия, АНУ

6 сар орчмын өмнө Рути бид хоёр нэг бүлэгт үүрэг гүйцэтгэж байлаа. Рути соёлтой, хэв чанар сайтай, тун чадварлаг, бүлэг дотроо өндрөөр үнэлэгддэг байв. Харин миний хувьд яаж ч бодсон байнга л хангалтгүй байж, үүргээ гүйцэтгэж чадахгүй, илчлэгддэг байсан ч Рути намайг огт басамжилж, дорд үзэлгүй, үргэлж тайвшруулж, зоригжуулж, ямар нэг зүйл бодох бүрдээ ирж, надтай ярилцдаг байсанд нь миний сэтгэл маш их хөдөлж, Рутиг дотны найзаа гэж үзэх болсон юм. Түүнийг бага зэрэг биеэ тоосон зан чанартай, бусдын саналыг хүлээн авахдаа тааруу гэдгийг нь мэдэж байсан ч түүнийг гэсэн сэтгэлээсээ болоод би энэ асуудлыг огт хөнддөггүй, тэр ч бүү хэл хүн бүр завхарсан зан чанартай, энэ бол нэг шөнийн дотор шийдчихдэг юм биш гэж бодсон. Нэг хэсэг үүрэгт минь асуудал ар араасаа ундарч, би сөрөг байдалд ороод бууж өгөхийг хүссэн яг тэр үед Рути надтай идэвхтэй хамтран, техникийн асуудалд минь тэвчээртэй тусалснаар, үүрэгт минь тодорхой үр дүн гарч, эцэст нь би санаа амран амьсгаа авахтайгаа болов. Энэ хямралыг даван гарахад минь туслаад Рути үнэхээр нинжин сэтгэлтэй санагдаж, би түүнд чин сэтгэлээсээ талархсан. Удалгүй Рути удирдагч болж, би үнэн голоосоо баярлаж, түүнийг байнга зоригжуулдаг байлаа.

Нэг орой би яг орондоо орох гэж байтал гэнэт Рутигээс ажлаасаа халагдчихлаа, маш их шаналж байна гэсэн мессэж ирэв. Түүнтэй ярилцаад би зарим ах, эгч түүнийг мэдээлсэн болохыг олж мэдэв. Удирдагч мэдээлэх захианы дэлгэрэнгүйг уншиж өгөхөд Рутид хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү, баримтыг хэтрүүлсэн санагджээ. Жишээ нь ах, эгч нар түүнийг нэр хүнд, байр сууринд маш их шунадаг гэжээ, Рути эдгээр зүйлийг үнэлдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч маш их шунадаг гэдгийг үгүйсгэв. Мөн түүнийг хамтрагчидтайгаа эвтэй хамтран ажилладаггүй, бодит ажил хийдэггүй, аливаа юм өөрийнхөөр нь болохгүй бол уурлаж, чуулганы ажилд саад болдог гэж мэдээлжээ. Рути үүрэгтээ жаахан асуудалтай байснаа хүлээн зөвшөөрсөн ч ийм ноцтой биш гээд гомдлоо ярьж байхдаа уйлав. Энэ мэдээлэх захиа өөрийг нь зөвхөн муу хүн болгож харуулсан, мэдээлсэн хүмүүс, бас энэ хэргийг зохицуулсан удирдагчид дургүй нь хүрч байгаа бөгөөд удирдагч нь болсон явдлын зөвхөн нэг талыг сонссон гэж бодсоноо хэлэв. Тэр бас үүргээ гүйцэтгэхэд нь асуудал байсан ч хэн ч өөртэй нь энэ талаар нөхөрлөж, туслаагүй, гэнэт халсан нь үнэхээр шударга бус явдал, ярих тусам хэлмэгдүүлсэн мэт санагдаж байна гэлээ. Рутиг ийм гунигтай байгааг хараад сэтгэл гонсойж, тайвшруулах зуураа би дотроо, “Мэдээлсэн зүйлс нь үнэхээр хэтрүүлсэн байсан юм байх даа? Үнэхээр алдаа гаргаж Рутиг халсан юм болов уу?” гэж бодож байтал, Рути гэнэт нэг зүйл хэлсэн нь надад маш эвгүй санагдав. Тэр “Минийхээр энэ мэдээлэх захиа соёлын хувьсгалын үеийн буруушаалтай яг адилхан. Тэд зүгээр л надад баахан ял тулгаж, намайг гүтгэж, унагахыг хүсэж байна” гэлээ. Миний зүрх дэлсэж, түүний ийм зүйл хэлж байгаа нь үнэхээр хачин санагдав. Мэдээлэгдэж, халагдсан нь ноцтой асуудал хэдий ч тэр өөрийгөө эргэцүүлээгүй, үнэнийг эрж хайгаагүй, ямар ч сургамж аваагүй, тэр ч бүү хэл уг мэдээлэх захиа болон ажлаас халсан явдлыг ХКН-ын буруушаалтай харьцуулж, өөрийг нь шийтгэх гэж оролдож байна гэж үзжээ. Үүний уг чанар үнэхээр ноцтой байлаа! Би тэр дор нь Рутид ийм зүйл хэлж болохгүй, өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй гэж сануулсан.

Дараа нь би хамтарч ажилласан хүмүүсээс нь Рути удирдагч байхдаа бодит ажил хийгээгүй, нөхөрсгөөр хамтран ажиллаагүй, хариуцах ёстой ажилдаа анхаарал тавих нь ховор байсан гэж сонссон юм. Удирдагч нь түүний ажлыг шалгаж, асуудал олж илрүүлээд түүнтэй нөхөрлөж, харьцсан ч тэр эсэргүүцэж, хүлээн аваагүй, байнга шалтаглаж, хариуцлагаас зугтаж, энэ бол өөр хэн нэгний асуудал гэж хэлж, тэр ч бүү хэл хариуцлагаа бүрмөсөн орхиж байжээ. Ийм мэдээлэл аваад би мэдээлэх захианы агуулга үнэн байсанд итгэлтэй болов. Тэгээд би Рути тэр мэдээлэх захиаг соёлын хувьсгалын шүүмжлэх хурал шиг гэж байсныг бодоод, энэ зүйл ямар ноцтой болсныг мэдсэн. Рути илтэд бодит ажил хийгээгүй, удирдагч нь өөртэй нь харьцахад хүлээн аваагүй. Яах аргагүй халагдах ёстой хуурамч удирдагч байсан. Гэтэл тэр өөрийгөө эргэцүүлэлгүй, зүй ёсны мэдээлэх захиаг ХКН-ын буруушаалтай харьцуулж байсан нь үнэнийг үгүйсгэж байгаа явдал төдийгүй, баримтыг гуйвуулж, бодит байдлыг буруугаар мэдүүлж байгаа хэрэг юм! Энэ бол эсэргүүцэж, үймээн тарьж, эерэг зүйлийг доромжилж, Бурханы зан чанарт халдаж байгаа хэрэг байлаа! Бодох тусам би улам их айв. Рутигийн зан чанар хорон санагдаж, хэрэв тэр эргэцүүлж, гэмшихгүй эсэргүүцсээр байвал хүмүүсийг цэвэрлэх чуулганы зарчмын дагуу таягдан хаягдах болно гэж би бодов. Рутигийн сүүлийн үеийн байдал, надад хэлсэн зүйлийг нь удирдагчид мэдээлэх хэрэгтэй юү гэж эргэлзэж байснаа “Хэрэв удирдагч түүний байдлыг мэдээд, удирдагч байсан ааш авиртай нь хамтатган харж, үнэнийг огт хүлээж авдаггүй мууг үйлдэгч гэж шийдвэл Рути чуулганаас хөөгдөх болов уу?” гэж бодов. Ингэж бодоход надад маш тавгүй санагдав. Энэ миний харахыг хүссэн үр дүн огт биш байлаа. Мөн би хамт байсан мөчүүдээ, надад ямар сайн байсныг нь бодоод түүнд илүү их тусалж, тайвшруулах хэрэгтэй санагдав. Итгэж хэлсэн бүгдийг нь удирдагчид мэдээлснийг мэдвэл Рути маш их гомдох байв. Надад итгэсэн болохоороо л ийм зүйлийг ний нуугүй хэлсэн, тэгтэл би удирдагчид мэдээлбэл үнэхээр сэтгэлгүй хэрэг болно. Энэ асуудал толгойд эргэлдсээр би юу ч хэлж чадахгүй, ингэх юм бол найзаасаа урвасан хэрэг болно, тэр ч бүү хэл мөс чанаргүй хэрэг болно гэж бодсоор байлаа. Тэгээд би түүний асуудлыг хэнд ч сөхсөнгүй. Цаг зав гарах бүрд түүн рүү мессеж илгээн мэнд мэдэж, эсвэл Бурханы үгийг илгээж, түүнийг аль болох хурдан буруу байдлаа өөрчилж, үүргээ сайн гүйцэтгээсэй гэж найдаж байлаа. Хэдий би харилцаагаа хамгаалж байсан ч сэтгэлдээ амар тайван байгаагүй. Асуудал нь нэлээн ноцтойг мэдэж байсан хэр нь дуугүй байх нь түүнийг хамгаалж байсан хэрэг биш үү? Би дотроо маш зөрчилдөж, юу ч хэлэхгүй болохоор мөс чанар минь намайг буруутгаж, гэвч хэлэх гэхлээр Рутигийн урмыг хугалах юм шиг санагдана. Энэ асуудал намайг үнэхээр бухимдуулж, би юу хийхээ мэдэхгүй байсан тул Бурханд залбирч, намайг залж чиглүүлж, энэ асуудал дээр Бурханы хүслийг ойлгож, хэрэгжүүлэх замыг олоход туслаач гэж гуйлаа.

Нэг өдөр би Бурханы зарим үгийг уншсан юм. “Та нар сайн зан авир гэж юу болох, үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөх гэж юу болохыг ялган таньж сурах ёстой. Зан чанараа өөрчлөх гэдэг нь үнэнийг хэрэгжүүлэх, Бурханы үгийг сонсох, Бурханыг дуулгавартай дагах, Бурханы үгээр амьдрах явдал юм. Тэгвэл Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, амьдрахын тулд хүн юу хийх ёстой вэ? Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд бие биедээ тусалж, хүнд хэцүү үеийг хамтдаа туулсан бөгөөд нэг нь нөгөөгөө аврахын тулд амиа өгөхөд ч бэлэн маш сайн хоёр найз байлаа гэж бодъё. Ингэх нь үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг үү? Энэ бол ахан дүүгийн барилдлага, бусдыг өөрөөсөө илүү эрхэмлэх явдал, сайн зан авир, гэхдээ үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь Бурханы үг болон шаардлагын дагуу үйлдэх; Бурханыг дуулгавартай дагаж, сэтгэл хангалуун байлгах явдал юм. Сайн зан авир бол ердөө л махан биеийн харилцааг хангах, сэтгэл хөдлөлийн холбоо сүлбээг хадгалах явдал юм. Тиймээс ахан дүүгийн барилдлага, харилцаагаа хамгаалах, нэг нэгэндээ туслах, хүлээцтэй байх, нэгнийгээ сэтгэл хангалуун байлгах зэрэг нь бүгд хувийн, амины хэрэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч холбоогүй. Тэгвэл Бурхан хүмүүсээс бусдад хэрхэн хандахыг шаарддаг вэ? (Бурхан биднээс бие биедээ зарчимч хандахыг шаарддаг. Хэрэв өөр хүн үнэний зарчимд үл нийцэх ямар нэг буруу зүйл хийвэл өөрсдийн маань ээж, аав байсан ч бид тэдний үгэнд орж болохгүй. Бид үнэний зарчмыг баримталж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой.) (Бурхан ах, эгч нараас бие биедээ туслахыг шаарддаг. Хэрэв өөр хүнд асуудал байгааг олж харвал бид тэрийг нь хэлж өгч, тэрнийх нь талаар нөхөрлөж, шийдвэрлэхийн тулд үнэний зарчмуудыг хамтдаа эрж хайх ёстой. Ингэснээр л бид тэдэнд үнэхээр тусална.) Ямар ч төрлийн харилцаатай бай, хүмүүсийн бие биедээ гаргах зан авир нь үнэний зарчимд суурилсан байгаасай гэж Бурхан хүсдэг. Эдгээр зарчмаас гадуурх аливаа зүйл нь үнэнийг хэрэгжүүлэхэд тооцогдохгүй. Жишээлбэл, нэг хүн чуулганы ажилд хохирол учруулах зүйл хийж, тэрийг нь бүгд шүүмжилж, эсэргүүцжээ. Гэтэл найз нь ‘Та нар түүнийг ганц алдаа гаргалаа гээд илчлэх шаардлагагүй шүү дээ! Би бол түүний найз; юуны өмнө би түүнийг ойлгох ёстой; түүнд хүлээцтэй хандаж, туслах ёстой. Би түүнийг та нарын адилаар илчилж чадахгүй. Би түүнийг гомдоох биш, тайвшруулах ёстой бөгөөд гаргасан алдаа нь тийм ч сүртэй зүйл биш гэж түүнд хэлнэ. Дахин түүнийг илчилж, зовоосон хэн боловч надтай учраа олох болно шүү. Бид бол сайн найзууд. Найзууд бие биеэ харж ханддаг, шаардлагатай бол би түүнийг өмгөөлж, хамгаална’ гэв. Энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү? (Үгүй, энэ бол амьдралын гүн ухаан.) Хүний сэтгэхүй нь бас өөр нэгэн онолын суурин дээр үндэслэдэг: ‘Найз минь миний амьдралын хамгийн хэцүү, хамгийн зовлонтой үед надад тусалсан. Бусад бүх хүн намайг орхисон, зөвхөн тэр л намайг харж хандаж, надад тусалсан. Одоо тэр асуудалтай байгаа тул түүнд туслах миний ээлж, мөс чанар, хүн чанартай байх гэж энийг хэлнэ гэж надад санагдаж байна. Бурханд итгэдэг мөртөө ийм өчүүхэн төдий ч мөс чанаргүй бол яаж өөрийгөө хүн гэж нэрлэж болох юм бэ? Энэ нь Бурханд итгэх итгэл, үнэнийг хэрэгжүүлэлтийг чинь хоосон үг болгох бус уу?’ гэж тэр боддог. Эдгээр үг зөв юм шиг сонсогддог. Ихэнх хүмүүс эдгээр үг үнэндээ ямар учиртайг хэлж мэддэггүй—хэлсэн хүн нь ч мэдэхгүй, өөрийнхөө үйлдлийг үнэнээс үүдэлтэй гэж боддог. Гэхдээ түүний үйлдэл зөв үү? Үнэндээ, тийм биш. Сайн харвал түүний хэлсэн үг бүр ёс зүй, ёс суртахуун, мөс чанараас үүдэлтэй байдаг. Хүний ёс зүйн хэмжүүрээр бол энэ хүн мөс чанартай, чин сэтгэлтэй юм. Ингэж найзыгаа өмгөөлж хамгаалах нь түүнийг сайн хүн болгодог. Гэхдээ энэ ‘сайн хүний’ ард ямар зан чанар, мөн чанар нуугдаж байгааг мэдэх хүн байна уу? Тэр бол Бурханд жинхэнээсээ итгэгч биш. Юуны өмнө, ямар нэг зүйл тохиолдоход тэрээр нөхцөл байдлыг Бурханы үгийн дагуу хардаггүй. Бурханы үгээс үнэнийг хайдаггүй, харин оронд нь шүтлэггүй хүмүүсийн ёс суртахуун, ёс зүй, амьдралын онч мэргэн үгийн дагуу асуудлыг авч үзэхийг сонгодог. Тэрээр Сатаны тэрс үзэл, төөрөгдлүүдийг үнэн гэж үзэж, Бурханы үгийг үл хэрэгсдэг. Ингэснээрээ тэр үнэнээр тохуурхаж, Бурханы үгэнд хэлсэн зүйлийг үл тоомсорлож байна. Энэ нь үнэнийг хайрладаггүй гэдгийг нь харуулж байгаа юм. Тэрээр сатанлаг амьдралын онч мэргэн үг, хүний үзэл, ёс зүй, ёс суртахуунаар үнэнийг орлуулж, сатанлаг гүн ухааны дагуу үйлддэг. Тэр ч байтугай, энэ бол үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг хангаж байгаа хэрэг, энэ бол зөв шударгаар үйлдэх арга зам хэмээн итгэлтэйгээр хэлдэг. Тэр ердөө л зөв шударга байдлын нэрийн дор үнэнийг зөрчиж байгаа бус уу?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн зан авир нь хүний зан чанарын өөрчлөлтийг илтгэдэггүй). Бурханы үг миний байдлыг яг илчилж, би сүүлийн хэдэн өдөр юу бодож байснаа эргэцүүллээ. Үнэнийг хүлээн авалгүй, далдуур сөрөг зүйл, худал үг тарааж байгааг нь мэдсэн хэр нь би Рутиг хамгаалж, мэдээлэхгүй байжээ. Энэ бүгд нь “найз нөхрийнхөө төлөө өөрийгөө золиосол” гэх мэт сатанлаг гүн ухааны нөлөөнд автсанаас болж, хүнтэй харилцахдаа сэтгэл хөдлөлийг, нинжин сэтгэлийг чухалчлах нь ёс суртахуунтай хэрэг гэж бодсон. Шүтлэггүй байхдаа би найз нөхдөдөө туйлын үнэнч хүмүүсийг зурагтаар үзэж, түүхийг нь сонсоод, маш их биширч, ёс жудаг гэдэг бол энэ, үнэхээр сайн хүн ийм байх ёстой гэж бодож, тэднийг үлгэр жишээ болгож, би үнэнч зан, нөхөрлөлийг үнэлдэг хүн болно, бусад хүн надад сайн хандвал би хоёр дахин илүү хариулах ёстой, урмыг нь хугалах зүйл ёстой хийж болохгүй, үгүй бол би мөс чанаргүй болж, жигшигдэх болно гэж өөртөө хэлдэг байлаа. Итгэгч болсны дараа иймэрхүү бодол надтай үлдэж, хэн нэгэн нь надад сайн хандаж, онцгой анхаарал тавивал би тэрийг нь санаж, тэдэнд ямар ч бэрхшээл, асуудал тулгарсан, үргэлж тусалж, нөхөрлөлөө эрсдэлд оруулах зүйл огт хийдэггүй байсан. Учир нь би “ёс суртахуун” гэх зүйлд хүлэгдэж, Рути асуудалтай, би зарчмыг баримтлан түүнийг мэдээлэх ёстойгоо мэдэж байсан ч зүгээр л үнэнийг хэрэгжүүлэх алхам хийж чадаагүй. Надад итгэж хэлсэн зүйлийг нь хүнд хэлбэл түүнийг үнэхээр сэтгэлээр унагана гэж бодсоор байлаа. Ийм сатанлаг гүн ухаан намайг удирдаж, буруу зөвийг ялгаж чадахгүй, ямар ч зарчимгүй нэгэн болгосон. Эргэцүүлэх тусам би үнэхээр ямар мунхаг, будилсан байснаа улам бүр олж харсан. Хэдий би Бурханд итгэж, Бурханы үгийг уншсан ч ямар нэг зүйл тохиолдоход сатанлаг гүн ухаанд найдсаар байжээ. Эцэст нь би өөрийгөө үнэхээр өрөвдмөөр, үнэний ямар ч бодит байдалгүйгээ харж,

Бурханы үгийг үргэлжлүүлэн уншсан. “Үнэнийг хайрладаггүй хүмүүст сайн сайхан зүйл хаанаас байх билээ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал хоёр нь зөвхөн үнэнтэй хамааралтай яригдах асуудал биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаггүй гэж үү? Үнэнийг хайрладаггүй, илжирсэн цогцос төдий хүмүүс—энэ бүх хүн ёрын мууг өвөрлөдөг биш гэж үү? Үнэнийг амьдран харуулах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү? Тэгвэл та нар ямар вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна). “Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурханы үгийг уншаад би жинхэнэ зөв шударга, сайн хүн байх нь нэг хүнд үнэнч байх явдал биш, чи аль нэг найз, гэр бүлийн гишүүндээ хэчнээн сайн, үнэнч байх нь хамаагүй, эсвэл бусдаар сайн хүн гэж хэлүүлж, нийгмээр магтуулж байсан ч чамайг зөв шударга, сайн гэж хэлэхгүй. Жинхэнэ зөв шударга, сайн нь үнэнд захирагдаж, мөн үнэнтэй нийцдэг. Ямар нэгэн зүйл тулгарахад үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу үйлдэж, сэтгэл хөдлөлийг хойш тавиад зарчмыг баримталж, чуулганы ажлыг хамгаалах чадвар нь зөв шударга байдал, үнэний төлөөх хайрыг харуулж, Бурханы сайшаалыг хүртэнэ. Библид Лот эгзэгтэй мөчид хоёр элчийн аюулгүй байдлын төлөө хоёр охиноо сольж чадсаныг энэ явдлыг Бурхан хэрхэн зөв шударга хэмээн үзэж байсныг, Ноа Бурханы даалгаврыг хүлээн аваад бүхээг барихад 100 гаруй жил зарцуулж, тэр хугацаанд маш их зовж, гүтгэлэг, шүүмжлэлийг амссан ч Бурханы үгийг хайхарч, Бурханы даалгаврыг биелүүлж чадсаныг би бодов. Зөв шударга байдал гэж энэ юм. Бурханы хүслийг хэрэгжүүлснээр хүн яг Бурханы үгийн дагуу бүрэн хэрэгжүүлж чаддаг, хэчнээн зовж, тэр бүү хэл амиа өгөх байсан ч тэд Бурханы даалгаврыг биелүүлж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг, энийг л зөв шударга, сайн гэж хэлж болохыг би ойлгосон. Би байнга л бусадтай харилцах харилцаа, сэтгэл хөдлөлөө хамгаалж байсан. Далдуур сөрөг зүйл, худал үг тарааж байгааг нь мэдсэн ч би Рутиг мэдээлээгүй. Би сэтгэл хөдлөлөө чухалчилж, бүр чуулганы ажлыг хохироон түүнийг хамгаалж, мэдрэмжээ эхэнд тавьж, үнэнийг зөрчсөн. Энэ яаж зөв шударга, сайн байх юм бэ? Мөн чанартаа би Бурханыг эсэргүүцэж, Бурханаар яллуулсан. Ингэж бодоод би асуудал минь ямар ноцтойг ухаарч, сэтгэлд айдас төрлөө. Би дахин сэтгэл хөдлөлд тулгуурлан үйлдэл хийж болохгүй, үнэн, зарчмыг баримтлан Рутиг мэдээлэх ёстой байсан учир Рутигийн асуудлыг бодит баримттайгаар бичиж, удирдагч руу явууллаа.

Удалгүй удирдагч надад “Рутигийн асуудал нэлээд ноцтой, халагдсанаасаа хойш огт эргэцүүлээгүй, одоо ч гэсэн дуулгаваргүй байж, дургүйцэж, үзэл, сөрөг зүйлийг тарааж, эерэг хандлага гаргахгүй байгаа. Түүний асуудлыг дахин илчлэх шаардлагатай, асуудал нь ноцтой байгааг ухаарахгүй бол Рути сөрөг зүйл тарааж, чуулганы амьдралыг ихэд үймүүлсээр байх болно!” гэлээ. Удирдагч мөн надаас үүнд оролцохыг хүслээ. Би гэнэт сандарч, дахин зөрчилдөж эхлэв: “Асуудлыг нь илчлэх энэ нөхөрлөл олон хүний өмнө болбол Рути намайг юу гэж бодох бол? Үзэн ядах болов уу? Гомдох болов уу? Намайг итгэж болох хүн биш гэж бодоод үл тоодог болох болов уу?” Би Рутиг илчлэх үйл явдлыг төсөөлж ч зүрхлэхгүй, зүгээр л зугтахыг хүссэн. Удирдагч эргэлзэж байгааг минь хараад “Танд эвгүй санагдаж байвал оролцох шаардлагагүй. Дахин бодож үзээрэй” гэлээ. Би юу ч хэлсэнгүй. Дараа нь надад үнэхээр эвгүй санагдаж, “Рутитай нүүр тулахаас би яагаад ингэж их айна вэ? Яагаад түүнийг илчлэх зориггүй байна вэ? Би бас л сэтгэл хөдлөлөө дагаж, харилцаагаа хамгаалахыг хүсэж байна” гэж бодов. Энийг ухаараад би маш буруутай санагдаж, Бурханд залбирч, “Бурхан минь, надад тусалж, Сатаны хар нөлөөнөөс ангижрах зориг хайрлаач. Би үнэнийг хэрэгжүүлмээр байна” гэлээ.

Залбирсныхаа дараа миний байдалтай холбоотой Бурханы зарим үгийг уншсан. “Үнэн чиний амь болмогц Бурханыг доромжилдог, Бурханаас эмээдэггүй, үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй, хааш яаш байдаг, эсвэл чуулганы ажлыг тасалдуулж, саад болдог хүнийг ажиглаад чи үнэний зарчмын дагуу хариу үйлдэл хийж, тэдгээрийг зохих ёсоор ялган таньж, илчилж чадна. Хэрвээ үнэн чиний амь болоогүй бол чи сатанлаг зан чанартаа амьдарсаар байдаг, тэгээд чуулганы ажилд саад тотгор, үймээн самуун учруулдаг хорон муу хүмүүс, диаволуудыг олж илрүүлэх үедээ хараагүй, сонсоогүй царайлна; мөс чанартаа зэмлүүлэлгүйгээр тэднийг үл тоомсорлоно. Чи бүр чуулганы ажлыг үймүүлж буй хэн нэгэн чамтай ямар ч хамаагүй гэж хүртэл бодно. Чуулганы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхол хэр их хохирлоо ч чи хайхардаггүй, хөндлөнгөөс оролцдоггүй, мөн буруутайгаа мэдэрдэггүй. Ингээд чи мөс чанар, эрүүл ухаангүй нэгэн, үл итгэгч, үйлчлэл үзүүлэгч болдог. Чи Бурханы юмыг идэж, Бурханы юмыг ууж, Бурханаас гаралтай бүхнийг эдэлдэг атлаа Бурханы гэрийн ашиг сонирхолд учирсан аливаа хор хөнөөлийг өөрт хамаагүй гэж санадаг. Тэгээд чи тусыг усаар хариулдаг урвагч болдог. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй юм бол чи ер нь хүн мөн гэж үү? Энэ бол чуулганд шургалсан чөтгөр юм. Чи Бурханд итгэдэг дүр эсгэж, сонгогдсон хүн мэт царайлж, Бурханы гэрт үнэгүй хооллохыг хүсдэг. Чи хүний амьдралаар амьдардаггүй, харваас үл итгэгчдийн нэг мөн. Хэрвээ чи Бурханд үнэхээр итгэдэг хүн бол үнэн, амийг хараахан олж аваагүй байсан ч гэсэн ядаж л Бурханы талд зогсоод ярьж, үйлдэх болно; ядаж л чи Бурханы гэрийн ашиг сонирхол хөндөгдөх үед зүгээр зогсоод байхгүй. Хараагүй юм шиг байхыг хүсэх үед буруутай санагдаж, тайван байж чадахгүй, ‘Би ингээд зүгээр суугаад байж чадашгүй нь, босоод ямар нэг юм хэлэх ёстой, хариуцлага хүлээх ёстой, би энэ ёрын муу зан авирыг илчлэх ёстой, зогсоох ёстой, тэгж байж Бурханы гэрийн ашиг сонирхол хохирохгүй, чуулганы амьдрал үймэхгүй’ гэж өөртөө хэлнэ. Үнэн чиний амь болсон бол чамд ийм эр зориг, шийдэмгий байдал бий болж, асуудлыг бүрэн ойлгох чадвартай болоод зогсохгүй, бас Бурханы ажил болон Түүний гэрийн ашиг сонирхлын төлөө үүрэх ёстой хариуцлагаа ч биелүүлэх бөгөөд улмаар үүрэг чинь биелнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг). “Чуулганд Намайг гэрчлэхдээ бат зогсож, үнэнийг баримтал; зөв нь зөв, буруу нь буруу. Хар цагааныг бүү хольж хутга. Чи Сатантай дайтах бөгөөд дахин хэзээ ч босохгүй болтол нь үүнийг бүрэн ялах ёстой. Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ өгөх ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно—үүнийг бүү март(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Бурханы үгийг уншаад сэтгэл маш их хөдөлж, үнэхээр ичиж, сүүлийн үеийн ааш авираа бодож үзлээ. Би Бурханы илчилсэн, чуулганы ажлыг хамгаалдаггүй, үнэнийг орхисон, урван тэрслэгч хүн байжээ. Рути халагдсаныхаа дараа өөрийгөө эргэцүүлээгүй, гэмшээгүй, тэр ч бүү хэл өөрийг нь мэдээлсэн хүмүүсийг үзэн ядаж, үзэл тарааж, сөрөг, эсэргүү байсныг би мэдэж байсан. Рути үнэнээс залхаж, үзэн яддаг уг чанар харуулж, мөн чанартаа ёрын мууг үйлдэгч байсан. Бурханы хүслийг хайхардаг, зөв шударгын мэдрэмжтэй хүн ийм ааш авирыг харсан бол чуулганы ажлыг хамгаалж, Сатаны үйлийг зогсоохоор босож, чуулганы амьдрал, ажлыг үймүүлэхийг зөвшөөрөхгүй байх байсан. Гэтэл би мэдэж байсан гол хүн хэр нь эргэлзэж, тээнэгэлзэж, Рутиг илчилж зүрхлэхгүй, сэтгэл хөдлөлдөө сэв суулгахаас айсан. Яг тэр чухал мөчид би чуулганы ажлыг бодолцолгүй, үнэний зарчмыг эрж хайлгүй, сатанлаг гүн ухаанд анхаарал тавьсаар, диаволтой хамтран хайр сэтгэл, сэтгэл хөдлөлийг чухалчилж, ёрын муу үйлдэгчийг хамгаалж, сатаны талд зогссон. Энэ үйлдлийн минь мөн чанар ёрын муу байсан. Үнэний өмнө миний бүх үйлдэл үнэхээр зэмлүүштэй байсан. Бурханы үгийг тунгаан бодох тусам би асуудлаа илүү тодорхой харж, мөн Бурхан намайг Бурханы гэрт очуулахаар сонгож, намайг байнга залж чиглүүлж, хангаж ирснийг бодов. Бурхан надад үнэнийг эрэлхийлж, аврагдах боломж өгсөн ч чухал мөчид би Бурханы хүслийг хайхралгүй, Сатаныг хамгаалахаар сонгож, Бурханыг мэхэлж, Бурханаас урваж, Бурханы урмыг үнэхээр хугалжээ! Би цаашид сэтгэл хөдлөлөө чухалчилж, харилцаагаа хамгаалж болохгүй. Хүмүүсийг гомдоох байсан ч үнэнийг зөрчиж, Бурханд халдах нь тэр чигтээ хүн чанаргүй явдал! Би Бурханы хэлсэн энэ үгийг санасан. “Хүмүүстэй харилцах харилцаа чинь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал). Бурханы үг надад хүнтэй харилцахдаа шашны бус гүн ухаанаар удирдуулах ёсгүй, харин Бурханы үгийг дагах ёстой гэдгийг ойлгуулсан. Амийн оролтын асуудлаар харилцан нөхөрлөж, нэгэндээ тусалж, дэмжих, зарчмыг зөрчиж, буруу замаар явах үед нь тэдэнтэй нөхөрлөж, тусалж, зааварчилж, сануулж чаддаг байх, чуулганы ажлыг үймүүлдэг хүмүүсийг илчилж, зогсоож чаддаг байх—хүмүүс эдгээр зарчимд тулгуурлан хоорондоо харилцах ёстой. Рутигийн асуудалтай тулаад би мэдрэмж, үнэнч байдлаа чухалчилсан. Энэ бол эрүүл ухаангүй, үнэнтэй нийцэхгүй явдал, үл итгэгч хүний үйлдэл байсан. Би дахин зөрчилдөхөө больж, үнэнийг хэрэгжүүлэх зоригтой болсон.

Бурханы үгийн хоёр мөрийг үргэлжлүүлэн уншсан нь “найз нөхрийнхөө төлөө өөрийгөө золиосол” гэх мэт уламжлалт соёлын үзэл санааны хор хохирлыг илчилж, зүрх сэтгэл минь улам гэрэлтсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). “Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад ‘Найман сахиус тэнгисийг гаталсан нь’, ‘Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл’, ‘Хаш Хаан’, ‘Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь’, ‘Бурхан болгож өргөмжилсөн нь’ зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн янз бүрийн үзэл санаа, үлгэр домог бөгөөд өөр өөр цаг хугацаанд тараагдсан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвдэн, хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, тийм уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгийн зүйлсийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэгт автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийг уншаад би эртний гэгээнтэн, мэргэд гэх хүмүүсээс дамжиж ирсэн үг, сонгодог түүхээр дамжуулан үе үеийнхэнд нөлөөлсөн санаанууд нь бүгд Сатаных гэдгийг ойлгосон. Сатан хүн төрөлхтнийг удирдахын тулд эдгээр үг, үзэл санааг ашиглаж ирсэн. Эдгээр үзэл санаа нь аль хэдийн хүний зүрх сэтгэлд гүн гүнзгий суусан, үзүүлэх нөлөө нь асар их юм. Жишээ нь найз нөхрийнхөө төлөө өөрийгөө золиослох ёстой гэсэн санаа; энэ нь гаднаа үнэнч занг үнэлж байгаа хэрэг гэж өргөмжлөгддөг, яг л найзынхаа төлөө амиа золих нь нэр төртэй зүйл юм шиг. Хүмүүс ийм санааг хүлээн зөвшөөрч эхэлмэгц зөв, буруу хийсэн байх нь хамаагүй найз нөхдөдөө туслах ёстой, амиа эрсдэлд оруулаад ч хамаагүй туслах ёстой болдог. Энэ нь буруу зөвийг ялгадаггүй, зарчимгүй явдал юм. Найз нөхөр нь буруу зүйл хийлээ ч амиа эрсдэлд оруулаад ч болтугай хамгаалах ёстой болж, энийг зөв шударга, үнэнч зан гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ бол эрүүл ухаангүй, өөрийгөө авч явах хүсэл шуналд найдах явдал юм. Би үнэнч байхыг эрхэм дээд зүйл гэж цаашид бодохоо больж, харин ч ийм бодолтой хүмүүс нь өрөвдмөөр, хөөрхийлөлтэй, амьдрал нь ямар ч үнэ цэнгүй, үхэл нь учир утгагүй санагдсан. Энэ намайг ямар гүн хорлосон талаар би бодлоо. Хүн хоорондын сэтгэл хөдлөлийг хамгаалахын тулд би мэдсээр байж үнэнийг хэрэгжүүлээгүй. Үнэнч, хүн чанар сайтай байсан тухайгаа ч бодлоо. Би үнэхээр мунхаг байжээ. Сатаны эрхэмлэдэг энэ үзэл санаанууд нь хортой, намайг зөв бурууг ялгахгүй, юу нь эерэг, юу нь сөрөг болохыг хэлж чадахгүй болгожээ. Энэ нь оюун ухааныг минь гуйвуулж, явцуу болгож, хүнтэй харилцах хэвийн харилцааг минь байхгүй болгосон. Би Бурханы ингэж хэлснийг санасан. “Хүний завхарсан зан чанарын уг шалтгаан нь Сатаны ов мэх, завхрал, хор юм. Хүн Сатанд хүлэгдэж, хянуулсан бөгөөд үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас зовж зүдэрдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авдаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Өмнө нь би Сатаны завхралд маш гүн өртөж, ямар ч хүн чанаргүй болсон гэдгээ онолын хувьд л зөвшөөрсөн ч хүний гүн завхрал хаана илэрдгийг сайн ойлгоогүй байжээ. Одоо бага зэрэг ойлгож авлаа. Сатаны хор, уламжлалт соёлын үзэл санаа нь аль хэдийн хүний уг чанар болж, хүний бодол санааг уландаа гишгэж, гажуудуулж, хүн хэвийн хүн чанар, бодол санаагаа гээжээ. Хүний бүх бодол Бурханыг эсэргүүцэж, үнэнийг зөрчдөг. Төгс Хүчит Бурханы авралын ажлаа хийхдээ илэрхийлсэн үнэнээр энэ шашны бус гүн ухаан, сатаны хор, уламжлалт соёлын мөн чанарыг авч үзэж, нэг нэгээр нь задлан шинжлээгүй бол би эдгээр зүйлийг яаж ойлгож авах байсан юм бэ? Сатан намайг үргэлжлүүлэн завхруулж, хорлосоор л байх байсан. Бурханы үг л үнэн, зөвхөн Бурханы үг хүмүүсийг өөрчилж, аварч чадна гэдгийг би бүр илүү мэдэрсэн. Бурханы үг үнэхээр үнэ цэнтэй. Уламжлалт соёл, тэдгээр сатаны гүн ухаан хүмүүсийг завхруулж, хорлодог. Бурханы үгээс үнэнийг эрж хайж, Бурханы үгийн дагуу аливааг харж, үйлдсэнээр л хүний эрүүл ухаан, хүн чанар улам хэвийн болж чадна.

Хэд хоногийн дараа удирдагч Рутиг гэртээ урьж, би түүнээс харсан бүх асуудлын талаар ний нуугүй хэлсэн. Түүнийг илчлээд би тайвширсан. Ингэх нь үнэн, зарчимтай нийцэж байгааг би мэдэж байсан. Рути дараа нь намайг юу гэж бодох, ахиж надтай уулзах хүсэлгүй байх нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлж байсан учраас би тайван байсан бөгөөд үйлдэлдээ хэзээ ч харамсахгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хувиа хичээх нь олиггүй юм

Ян Шуо, Хятад улс 2021 оны эхээр Жан эгч бид хоёр шинээр байгуулагдсан чуулганд тусалж байсан юм. Жан эгч итгээд удаагүй, амийн туршлага...

Messenger дээр бидэнтэй холбоо барих