Сөрөг байдал тараахыг задлан шинжлэх нь

2022-05-30

Өнгөрсөн 12 сард нэг өдөр цуглааны дараа удирдагч маань, ядарч байна гэж байнга гомдоллож, залхуурч, төлөөс төлөх хүсэлгүй, үүрэгтээ үр дүн гаргадаггүй байсных нь төлөө Чэнь Линийг халсан гэлээ. Чэнь Линь бас хүн чанар муутай, ах эгч нарын дунд сөрөг байдал тарааж, үүргээ гүйцэтгэхдээ саад болдог байж. Ийм шалтгаануудын улмаас Чэнь Линийг халсан. Удирдагч ямар утгаар ингэж хэлснээ жишээгээр ярьж өгсөн юм. Чэнь Линь шинээр ирэгсдийг хэдэн сар үр дүнгүй усалж, асуудлыг нь шийдээгүйн улмаас шинээр ирэгсэд сөрөг, сул дорой болсон гэж удирдагч хэлсэн. Тиймээс үүргийнх нь гүйцэтгэлд нь үндэслэн чуулган Чэнь Линийг халахаар шийдэж. Цуглаан дээр Чэнь Линь “Би үүрэгтээ маш их сэтгэл гаргадаг, надад ингэж хариу барьж байгаа юм уу? Шинээр ирэгсдийг услахыг надад яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Надад буруу юм байна уу? Би энэ үүргийг гүйцэтгэхэд тохирохгүй байна уу? Энэ үүргийг би дахиж хэзээ ч гүйцэтгэхгүй. Дэндүү ичмээр юм. Бурхан яагаад ингэж байгааг мэдэхгүй, гэхдээ би Бурханы хайрыг мэдэрч чадахгүй байна” гээд бас “Ажлаа муухан хийдэг зарим хүнд хэрэгжүүлэх боломж өгсөн атлаа надад яагаад тийм боломж өгөхгүй байгаа юм бэ?” гэжээ. Удирдагч өөртэй нь нөхөрлөж, үгээрээ яаж сөрөг байдал тараадгийг нь задлан шинжилсэн боловч Чэнь Линь хүлээж авч чадахгүй л байлаа. Чэнь Линь, би завхралынхаа талаар л ярьсан болохоос сөрөг байдал тараагаагүй, яллагдаж байгаа юм шиг санагдаж байна гээд, гоморхож, “Цуглаан дээр өөрийнхөө байдлын талаар ярих нь сөрөг байдал тараах юм бол яаж нөхөрлөх ёстойгоо мэдэхгүй байна” гэлээ. Үүнийг сонсоод би маш будилсан. Чэнь Линь тэр үгийг ямар нөхцөлд хэлэв? Цуглаан дээр харуулсан завхралынхаа талаар яриад байв уу, эсвэл хувийн санаа, зорилготойгоор зориуд сөрөг байдал тарааж байв уу? Зөвхөн энэ үгэнд үндэслээд түүнийг сөрөг байдал тарааж байсан гэж хэлэх нь зөв үү? Тухайн үед би маш будилж, удирдагч маань Чэнь Линийг буруу ойлгож, буруу дүгнэсэн юм биш байгаа гэж өөрийн эрхгүй гайхаж байв. Аливаа зүйл тохиолдоход хүмүүс Бурханы хүслийг мэдэхгүй, буруу ойлгож, гомдоллож болно. Цуглаан дээр өөрийнхөө байдлыг нөхөрлөх нь хэвийн зүйл биш гэж үү? Энэ үнэхээр сөрөг байдлыг тарааж байгаа юм гэж үү? Тухайн үед нарийн ширийнийг нь асууж, Чэнь Линийг яагаад тэгж үзсэнийг илүү сайн мэдэж авахаар удирдагчаасаа асуухыг үнэхээр хүссэн ч тээнэгэлзэж байв. “Би Чэнь Линьтэй хэдхэн удаа л уулзсан, тийм ч сайн мэдэхгүй. Олон хүн түүнтэй хамт үүргээ гүйцэтгэдэг. Тэд Чэнь Линийг надаас илүү мэдэх биш үү? Чэнь Линь үнэхээр андуурч халагдсан бол тэд юм хэлэх байсан, тэгэхээр би санаа зовох хэрэггүй” гэж бодогдлоо.

Дараа өдөр нь энэ тухай бодсоор байсан бөгөөд тайвширч чадахгүй байлаа. Би “Чэнь Линийн зан авир үнэхээр халагдах хэмжээнд байсан гэж үү? Сөрөг байдал тарааж байна гэж хэлэх нь үнэхээр зөв үү? Сайн хүнийг хална гэдэг хорон муу үйл. Энэ намайг будилуулж байгаа учраас хэрвээ би асууж, эрж хайхгүй бол үүнийг сохроор дагаж байна гэсэн үг үү? Асуудалд ингэж хандах нь хариуцлагагүй байгаа хэрэг үү?” гэж гайхширч байлаа. Энэ үед би Бурханы үгийн нэг хэсгийг санасан юм. “Үнэнийг хүлээн авч, эрэлхийлэхээс илүү жинхэнэ, бодит авралд хүрэх зам гэж үгүй. Үнэнийг олж авч чадахгүй бол Бурханд итгэх итгэл чинь хий хоосон байдаг. Байнга хоосон сургаалын дэмий үг хэлж, уриа лоозон давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлж, дүрэм дагаад, үнэнийг хэрэгжүүлэхэд хэзээ ч анхаардаггүй хүмүүс хэчнээн олон жил итгэлээ ч юу ч олж авдаггүй. Ямар хүмүүс юм олж авдаг вэ? Үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы даалгасан зүйлийг өөрсдийн үүрэг даалгавар гэж үздэг, Бурханы төлөө зарлагадахад бүхий л амьдралаа баяртайяа зарцуулдаг, өөрсдийнхөө төлөө явуулга хийдэггүй, бат ул суурьтай, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үнэний зарчмыг ойлгож чаддаг бөгөөд бүх зүйлийг зүй зохистой хийхээр шаргуу хичээдэг нь Бурханд гэрчлэл хийх, Бурханы хүслийг хангах үр дүнд хүрэх боломжийг олгодог. Тэд үүргээ гүйцэтгэж байгаад бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд залбирч, Бурханы хүслийг ойлгох гэж хичээдэг бөгөөд Бурханаас ирдэг зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг төдийгүй хийдэг юм бүхэндээ үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг. Тэд уриа лоозон давтаж, сүрхий сонсогдох зүйл хэлэлгүй, ул суурьтайгаар аливааг хийж, зарчмыг нягт нямбай дагахад л анхаардаг. Тэд хийдэг бүх зүйлдээ шаргуу хичээж, бүх зүйлийг ойлгох гэж шаргуу оролддог бөгөөд олон асуудал дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Үүнийхээ дараа мэдлэг, ойлголттой болоод, сургамж авч, үнэхээр ямар нэг зүйл олж авч чаддаг. Мөн тэд буруу бодолтой байх үедээ үүнийгээ шийдвэрлэхээр Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг; ямар ч үнэнийг ойлголоо гэсэн зүрх сэтгэлдээ туршлагажиж, өөрсдийн туршлага, гэрчлэлийн тухай ярьж чаддаг. Ийм хүмүүс эцэстээ үнэнийг олж авдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”). Мөс чанартай хүн үнэнийг эрж хайж, эргэн тойрныхоо зүйлээс сургамж авч чадна гэдгийг Бурханы үг надад ухааруулсан юм. Туршлага нь тэдэнд ашиг тусаа өгдөг. Миний өдөр бүр харж, сонсдог бүхэн бол Бурханы зохицуулсан орчин, тэдгээрт миний сурах ёстой хичээл байдаг. Гэхдээ урьд нь, халагдаж, хасагдсан хүмүүсийн зан авирын талаарх нөхөрлөлийн үеэр би сонссон төдий болоод л мартчихсан. Хэзээ ч нухацтай авч үзээгүй, юу ч олж аваагүй. Энэ удаад би надад огт хамаагүй гэж үүнд хандаж, будилсан хэвээр байвал энэ туршлагын дараа би юу олж авах вэ? Энэ талаар бодоод энэ удаад үнэнийг эрж хайж, асуух ёстой гэж надад санагдсан. Чэнь Линийн халагдах нь зөв байсан ч гэсэн ямар зарчимд суурилсныг нь мэдэж авч болно. Хэрвээ би үнэнийг ойлгож, ялган таньж сурвал дэмий хэрэг болохгүй.

Тэр орой би Чэнь Линийн талаарх үнэлгээг нь ойлгох гэсэндээ Чэнь Линийг халагдсан талаар юу гэж бодож байгааг нь Жао эгчээс асуухад эгч “Ер нь бол Чэнь Линь чуулганы зохицуулсан болгоныг хийж, хүн болгонтой эвтэй байдаг. Чэнь Линь харуулсан завхралынхаа талаар цуглаан дээр ярьсан. Бурханы талаар буруу ойлголт, гомдол түүнд байсан, тийм ч учраас тийм зүйл хэлсэн. Сөрөг байдал тарааж байсан гэж би бодохгүй байна” гэлээ. Дараа нь би өөр нэг эгчээс асуухад Жао эгчтэй адилхан бодолтой байв. Чэнь Линьтэй ердийнхөөрөө харилцахад зүгээр санагдсан, түүнийг халсанд гайхаж байна гэлээ. Хоёр эгч хоёулаа Чэнь Линийг таньдаг байсан, тэдний үнэлгээгээр бол Чэнь Линь дажгүй байж гэж би бодсон. Чэнь Линь ер нь бол хүмүүстэй эвтэй байдаг, чуулганы зохицуулсан болгоныг хийдэг, хүн чанар муутай санагдаагүй гэж тэд хэлсэн. Тэгвэл удирдагч яагаад Чэнь Линийг хүн чанар муутай, сөрөг байдал тараадаг гэж хэлэв? Үүнээс гадна, тийм үг хэлэх шалтгаан Чэнь Линьд байсан. Хэрвээ чи халагдаад Бурханы хүслийг ойлгож чадахгүй байгаа бол буруу ойлголттой, гомдолтой байх нь хэвийн зүйл биш гэж үү? Хэрвээ бид сэтгэлээ уудалж, энэ талаар цуглаан дээр нөхөрлөвөл энэ яаж сөрөг байдал тарааж байгаа хэрэг байх юм бэ? Энэ нь надад огт ойлгомжгүй байсан учраас залбирч, эрж хайхаар Бурханы өмнө очсон.

Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Эхлээд, сөрөг байдал ялгаруулахыг хэрхэн ойлгож, олж тогтоох, хүмүүсийн сөрөг байдлыг яаж ялгах, тэдний ямар үг, илрэл сөрөг байдал гаргадаг болохыг харцгаая. Юун түрүүнд, хүмүүсийн ялгаруулдаг сөрөг байдал нь эерэг биш, үнэнтэй зөрчилддөг эсрэг зүйл бөгөөд хүний завхарсан зан чанараас үүсдэг зүйл юм. Завхарсан зан чанартай байснаар үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахад бэрх болдог. Эдгээр бэрхшээлээс үүдэн хүмүүсийн сөрөг бодол, бусад сөрөг зүйл илчлэгддэг. Үнэнийг хэрэгжүүлэхээр хичээж байх нөхцөлд эдгээр зүйл үүсдэг; эдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхээр хичээх үед нь хүмүүст нөлөөлж, саад болдог бодол, үзэл санаа бөгөөд бүхэлдээ сөрөг зүйлс юм. Эдгээр сөрөг бодол хүний үзэлтэй хэчнээн нийцэлтэй байлаа ч, хэчнээн ухаалаг сонсогдлоо ч Бурханы үгийн тухай ойлголтоос үүсдэггүй, Бурханы үгийг туулж, мэдэх явдал бүр ч биш. Харин ч эдгээр нь хүний оюун санаанд боловсордог, үнэнтэй огт нийцдэггүй тул сөрөг, эсрэг зүйлс юм. Сөрөг байдал ялгаруулдаг хүмүүс бусад хүнд өөрсдийгөө өрөвдүүлж, ойлгуулахын тулд үнэнийг хэрэгжүүлж чадаагүй гэдэгтээ олон объектив шалтгаан олох санаа зорилготой байдаг. Энэ зан авир янз бүрийн түвшинд үнэнийг хэрэгжүүлэх хүмүүсийн санаачилгад нөлөөлж, дайрч давшилдаг, тэр ч бүү хэл үнэнийг хэрэгжүүлэхэд нь олон хүнд саад болж чадна. Эдгээр үр дагавар, эсрэг нөлөөнөөс үүдээд эдгээр сөрөг зүйлийг эсрэг зүйл, Бурханыг эсэргүүцэгч, үнэнд бүрэн дайсагнагч гэж тодорхойлбол бүр ч зохино. Зарим хүн сөрөг байдлын мөн чанарыг олж харалгүй, байнга сөрөг байх нь хэвийн зүйл, үнэний эрэл хайгуулд нь төдийлөн их нөлөөлөхгүй гэж боддог. Энэ нь буруу; үнэндээ энэ нь асар том нөлөөтэй. Сөрөг байдал тэсвэрлэшгүй их болбол урвалт болохдоо амархан. Энэ аймшигт үр дагавар гагцхүү сөрөг байдлаас үүддэг. Тэгвэл сөрөг байдал ялгаруулахыг хэрхэн олж тогтоож, ойлгох ёстой вэ? Энгийнээр хэлбэл, сөрөг байдал ялгаруулах нь хүмүүсийг мэхэлж, үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болох явдал; энэ нь зөөлөн арга, илт хэвийн арга барил ашиглаад хүмүүсийг хуурч, бүдрүүлэх явдал юм. Энэ нь тэдэнд хор хөнөөлтэй юу? Үнэндээ асар их хортой. Иймээс сөрөг байдал ялгаруулах нь эсрэг зүйл бөгөөд Бурхан үүнийг ялладаг. Сөрөг байдал ялгаруулахын хамгийн энгийн тайлбар энэ юм. Тэгвэл сөрөг байдал ялгаруулалтын сөрөг бүрэлдэхүүн хэсэг нь яг юу вэ? Хүмүүст эсрэг нөлөө үзүүлэх, үймээн, хор хөнөөл учруулах магадлалтай сөрөг зүйлс юу вэ? Сөрөг байдалд юу багтдаг вэ? Хэрэв хүмүүс Бурханы үгийн талаар цэвэр ойлголттой бол нөхөрлөдөг үг нь сөрөг байдал агуулах уу? Хэрэв хүмүүс Бурханы өөрсдөд нь зориулж бэлдсэн орчин нөхцөлд үнэхээр дуулгавартай байх хандлагатай бол эдгээр орчин нөхцөлийн талаарх мэдлэг нь сөрөг байдал агуулах уу? Тэд туулсан зүйл, мэддэг зүйлээ бүх хүнтэй хуваалцах үед энэ нь сөрөг байдал агуулах уу? Яавч үгүй(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Хүмүүс Бурханы ажил юм уу Бурханы зохицуулдаг орчин, хэрэг явдлыг хүлээн авч чадахгүй байх үедээ эрж хайж, дуулгавартай байх хандлага дутагдаж, сэтгэл ханамжгүй болж, гомдоллож, бүр Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлдэг, энэ бүгд нь сөрөг байдал гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Хэрвээ хүмүүс ийм сөрөг байдалд амьдарч, үнэнийг эрж хайхгүй, алдаатай үзэл бодлоо эргэцүүлж, шинжлэхгүй, харин зүгээр л Бурханы гэрийн ажилд сэтгэл ханамжгүй байгаагаа бусдад хэлж, Бурханы талаар буруу ойлголт, гомдол тараадаг бол ингэж ярихыг сөрөг байдал тараах гэнэ. Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би Чэнь Линь үүрэгтээ үр дүнтэй байгаагүйг ухаарсан. Чэнь Линийг халсан нь ямар ч эрүүл ухаантай хүн Бурханы зөвт байдал гэж харахаар зүйл байсан. Тэд чимээгүйхэн өөрийгөө эргэцүүлж, сургамж авахыг хичээж, яагаад үр дүнгүй байсан, асуудал юунд байв, яаж бүтэлгүйтсэнээ бодох байсан. Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүн эдгээр асуултыг сайтар эргэцүүлж, Бурханы хүслийг ойлгоогүй, үзэл, буруу ойлголттой байсан ч гэсэн ядаж л тэрийгээ тараахгүй, сөрөг байдлаа шийдвэрлэхээр Бурханд залбирч, үнэнийг эрж хайх байсан. Чэнь Линийн тухайд бол, өөрийгөө ойлгож, Бурханы хүслийг эрж хайхаар хичээн эргэцүүлээгүй, ямар сургамж авч болохоо ч эрж хайгаагүй. Харин ч эсэргүүцэж, дуулгаваргүй байж, чуулганы зохицуулалтын талаар гомдоллож, цуглаан дээр Бурханы талаарх үзэл, буруу ойлголтоо тарааж байсан. Нөхөрлөхдөө алдаатай үзэл бодлоо таньж, задлан шинжлээгүй, хэрэгжүүлэх, орох зам ч олоогүй, эрж хайж, эргэцүүлэх хандлага ч байгаагүй. Ах эгч нар Бурханы талаарх Чэнь Линийн үзэл, буруу ойлголт, гоморхол, сэтгэл ханамжгүй байдал, Бурхан, Бурханы гэрийн зохицуулалт шударга бус байна гэхийг, яагаад өөрт нь биш бусдад боломж олгож байгааг асуусныг, Бурхан өөрт нь ингэж хандах ёсгүй гэж гомдоллосныг, “Би энэ үүргийг дахиж хэзээ ч гүйцэтгэхгүй. Дэндүү ичгэвтэр байна. Бурханы хайрыг мэдэрч чадахгүй нь” гэх мэтээр хэлэхийг нь л сонссон. Чэнь Линь гаднаа завхарсан байдлынхаа талаар илчилж байгаа юм шиг байсан ч үгийнхээ цаагуур Бурхантай ууртайгаар маргалдаж, Бурханы эсрэг хашхирч байсан. Чэнь Линь Бурхан өөрт нь нигүүлсэл, ерөөл өгөхөөс татгалзсан учраас муу үр дүн гаргасан, Бурхан шударга бус, хайргүй учраас өөрийг нь халсан гэж бодож, алдаа гаргаж, засалт, харьцалт туулсан нь ичгэвтэр хэрэг гэж харж, үүрэг нь өөрийг нь боогдуулж, боомилж байна гэж бодоод, ичгэвтэр байдалд орсноос үүрэг гүйцэтгэхгүй байхыг илүүд үзсэн. Үгийнх нь мөн чанарыг харахад зүгээр нэг сэтгэлээ уудалж, завхарсан байдлаа хуваалцаж буй хэрэг огт биш, сөрөг байдал, үзэл тараахаас цаашгүй, Бурхантай маргалдаж, дургүйцэж, эсэргүүцэж байгаа хэрэг байсан. Чэнь Линийг ингэж хэлсний дараа зарим ах эгч өрөвдөж, түүний талд орсон гэдгийг би дараа нь мэдсэн. Үүргээсээ дөнгөж халагдсан зарим хүн Чэнь Линийн үгийг сонсоод үзэл бодлыг нь хүлээн авч, Бурханы гэрийг шударга бус гэж шүүж, “Усалгааны ажил муу хийдэг зарим хүнд хэрэгжүүлэх боломж байсаар байхад Бурханы гэр бидэнд яагаад боломж олгодоггүй юм бэ?” гэсэн. Тэд чуулганы зохицуулалтад эргэлзээд, үнэнийг эрж хайж, сургамж авч чадаагүй. Чэнь Линийн үг ялган таних чадваргүй зарим хүнийг будилуулж, чуулганы амьдралд саад болж, үймүүлснийг би харсан. Чэнь Линь, үр дүнгүй зарим хүнд хэрэгжүүлэх боломж олдсон байхад өөрт нь олдоогүй гэсэн нь баримттай огт нийцээгүйг хожим би олж мэдсэн. Зарим ах эгч дөнгөж эхэлсэн учраас ажлыг сайн мэдэхгүй болохоор эхэндээ нэг их үр дүнтэй байгаагүй ч үнэний зарчмыг нөхөрлөснөөр ойлгож, орж, ахиц гаргаж, сурч боловсрох чадамжтайгаа харуулж чадсан. Заримынх нь үүрэгт гажуудал, бүтэлгүйтэл байсан ч нөхөрлөж, тусалсны дараа өөрийгөө эргэцүүлж, зарчмыг эрж хайж, өөрчлөгдөж, удалгүй ахиц гаргаж чадсан. Чэнь Линийг шинээр ирэгсдийг усалж эхэлсний дараа удирдагч нар олон удаа тусалж, хэрэгжүүлэх хангалттай хугацаа өгсөн ч хэзээ ч чин сэтгэлээсээ, шаргуу ажиллаагүй, ах эгч нар асуудлыг нь хэлж өгөхөд нухацтай авч үзээгүй. Олон жил хэрэгжүүлээд ямар ч ахиц гаргаагүй, шинээр ирэгсдийн бэрхшээлийг шийдвэрлэж чадаагүй учраас чуулган түүнийг халсан. Гэхдээ Чэнь Линь хэзээ ч өөрийгөө эргэцүүлж, яагаад бүтэлгүйтсэнээ ойлгохыг хичээгээгүй, үүрэгтээ бүтэлгүйтсэнийхээ төлөө Бурханд өртэйгөө мэдрээгүй. Харин ч Бурханы гэр өөрт нь боломж олгосонгүй гэж заргалдаж, Бурхан шударга бус гээд, Бурханд хайр алга гэж гомдоллосон. Энэ бол ердөө л ярьсан зүйлдээ тааруулж баримтыг үндэслэлгүйгээр мушгин гуйвуулж байгаа хэрэг юм. Би үүнийг ойлгомогцоо өмнө нь ялган таних чадваргүй байснаа бодсон. Чэнь Линь сөрөг байдал, үзэл тарааж байсан илэрхий асуудлыг би тодорхой харж чадаагүй, энэ нь чуулганы алдаа байж магадгүй гэж үнэхээр бодож, засахыг хүссэн. Би дэндүү мэдлэггүй, харалган байжээ.

Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг бодсон юм. “Үндсэндээ, энэ нь сөрөг байдал ялгаруулдаг хүмүүсийн янз бүрийн байдал, илрэл юм. Байр суурь, алдар нэр, ашиг сонирхол, түүнчлэн хүсэл, дур сонирхол гэх мэт нь биелээгүй үед, Бурхан үзэл, төсөөллөөс нь зөрүүтэй, ашиг сонирхлыг нь хөндсөн зүйл хийх үед тэд эсэргүүцэх, сэтгэл дундуур байх гэх зэрэг сэтгэл хөдлөлд автдаг. Ингэж эсэргүүцэж, сэтгэл дундуур байх үед оюун санаанд нь шалтаг, шалтгаан тоочиж, зөвтгөж, өмгөөлж хамгаалж, бас бус гоморхсон бодол төрж эхэлдэг. Иймэрхүү гоморхсон бодол төрөх үед тэд Бурханыг магтаж, дуулгавартай дагаж, түүнчлэн Бурханыг эрж хайхын оронд үзэл, төсөөлөл, санаа, санал, хуумгай байдлаа ашиглаад Бурханы эсрэг тэмцдэг. Яаж тэмцдэг вэ? Эсэргүүцсэн, сэтгэл дундуур мэдрэмжээ тарааж, үүнийгээ ашиглаад бодол, саналаа Бурханд тодорхой ойлгуулж, хүслээ хангахын тулд Бурханыг өөрсдийн хүсэл, шаардлагын дагуу байлгах гэж хичээдэг; тэгсэн цагт л тэдний санаа амарна. Ялангуяа, Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээж, завхарсан зан чанарыг нь ариусгаж, Сатаны нөлөөнөөс аврахын тулд олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд эдгээр үнэн хэр олон хүний ерөөгдөх мөрөөдлийг сарниулж, тэнгэр лүү өргөгдөнө гэж өдөр шөнөгүй найддаг уран сэтгэмжийг нь үгүй хийснийг хэн мэдлээ. Тэд үүнийг залруулж, буцаахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг ч хүчин мөхөстөөд, сөрөг байдал, хорсолтойгоор гамшигт унахаас өөр аргагүй болдог. Бурханы хийдэг зүйл өөрсдийнх нь үзэл, ашиг сонирхол, сэтгэлгээтэй зөрчилддөг учир Бурханы зохицуулсан бүхнийг дуулгавартай дагахаас татгалздаг. Ялангуяа чуулган цэвэрлэх ажил хийж, олон хүнийг таягдан хаях үед энэ хүмүүс, Бурхан өөрсдийг нь хайрладаггүй, Бурхан буруу зүйл хийсэн, өөрсдөд нь шударга бус хандаж байна гэж боддог учир нэгдэн эсэргүүцэхийг хүсдэг бөгөөд Бурхан бол үнэн гэдгийг үгүйсгэх гэж хичээн, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг үгүйсгэж, Бурханы зөвт зан чанарыг үгүйсгэдэг. Мэдээж тэд бас бүх зүйлийг Бурхан захирдаг гэх баримтыг үгүйсгэдэг. Энэ бүгдийг тэд ямар аргаар үгүйсгэдэг вэ? Эсэргүүцэл, сөргөлдөөнөөр. Энэ нь ‘Бурханы хийдэг зүйл миний үзэлд нийцдэггүй учир би дуулгавартай дагадаггүй, Таныг үнэн гэдэгт итгэдэггүй. Би Тантай маргаж, чуулган дахь хүмүүст эдгээр санааг тараана. Ямар үр дагавар гарахыг хайхралгүй хүссэн бүхнээ хэлнэ. Надад үг хэлэх эрх чөлөө бий, Та миний үгийг хорьж чадахгүй, би хүссэн зүйлээ хэлнэ. Та яаж чадах юм бэ?’ гэх утгатай байдаг. Энэ хүмүүс эдгээр эндүү ташаа хувийн санал, санаагаа түгээнэ гэж зүтгэх үедээ өөрсдийнхөө ойлголтын талаар ярьж байдаг уу? Үнэнийг нөхөрлөж байдаг уу? Яавч үгүй. Тэд сөрөг байдал түгээж, ёрын муу төөрөгдөл тарааж байдаг. Тэд өөрсдийн завхрал, өөрсдийн хийсэн үнэнтэй нийцдэггүй зүйлийг мэдэх, илчлэх гэж хичээж байгаа юм биш, гаргасан алдаагаа ч илчилж байгаа юм биш; харин өөрсдийнхөө зөв гэдгийг нотлохын тулд алдаагаа зөвтгөж, хаацайлахаар чадах бүхнээ хийхийн зэрэгцээ хөгийн дүгнэлт хийж, эсрэг, төөрөлдсөн санаа, ойлголт болон гаж, хорон муу үг тарааж байдаг. Тэгээд Бурханы сонгосон хүмүүс болон чуулганыг үймүүлж, төөрөгдүүлэх нөлөө үзүүлдэг. Энэ нь зарим хүнийг сөрөг байдал, будилаанд автуулж ч болно. Эдгээр нь бүгд сөрөг байдал ялгаруулдаг хүмүүсээс үүдэлтэй эсрэг нөлөө мөн(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үгийн илчилсэн зүйлээс би сөрөг байдал, үзэл тараадаг хүмүүс асуудалтай тулгарахдаа Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагадаггүйг мэдэж авсан. Тэд аливааг Бурханаас хүлээн авдаггүй, үзэл бодол нь шүтлэггүй хүмүүсийнхтэй адил. Тэд үндсэндээ үл итгэгчид, диаволууд юм. Аливаа зүйл тохиолдоход үнэнийг эрж хайхын оронд үзэл, итгэл үнэмшилдээ найдаж, юмс хүссэнээр нь болохгүй, ашиг сонирхол нь хохирвол заавал Бурханы эсрэг гомдоллож, Бурханыг эсэргүүцэн, дураараа шүүж, ах эгч нарын дунд үзэл тарааж, зүрх сэтгэлдээ Бурханыг огт хүндлэлгүй, хүссэнээ хэлдэг. Гол нь би сөрөг байдал тараах гэж юу болохыг ойлгоогүй учраас Чэнь Линь сөрөг байдал, үзэл тараасны мөн чанарыг харж чадаагүй, цуглаан дээр сөрөг зүйл хэлж байгааг нь завхрал харуулсан талаараа ярьж байна гэж хүлээж аваад, тийм үед сөрөг, сул дорой байж, Бурханы талаар үзэлтэй байх нь хэвийн зүйл гэж надад санагдсан. Чэнь Линь өөрийнхөө байдлын талаар ярьж байхдаа зүрх сэтгэл дэх үзлээ илчлэхэд би үүнийг хэвийн зүйл гэж бодсон. Гэтэл завхралынхаа талаар сэтгэлээ уудлах, сөрөг байдал, үзэл тараах хоёр шал өөр зүйл байж. Аливаа юм хүссэнээр болохгүй үед Бурханы талаар үзэл, буруу ойлголттой болж болох ч хэрвээ үнэхээр Бурханд итгэдэг бол, мөс чанар, эрүүл ухаантай бол, Бурханаас эмээдэг бол Бурханы хүслийг мэдэхгүй ч гэсэн залбирч, эрж хайхаас биш, хүссэнээрээ ярихгүй, Бурханаас хүлээн авч, сургамж авч, үзлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадна. Нөхөрлөхдөө тэдгээр үзэл нь хаанаа алдаатай болохыг задлан шинжилж, завхралаа илчилж, хүлээн зөвшөөрч, муухай төрхөө ил болгоно. Ах эгч нар чинь нөхөрлөлийг чинь сонсоод төөрөлдөхгүй, Бурханы талаар буруу ойлголт, гомдол ч тээхгүй, харин ч үнэнийг ойлгож авч, алдаатай үзэл бодлыг ялган таньж, түүнээс татгалзаж чадна. Нөхөрлөл чинь эерэг үр дүнд хүрнэ. Сэтгэлээ уудалж, нөхөрлөх гэж үүнийг хэлдэг. Сөрөг байдал, үзэл тараахын мөн чанар өөр. Гаднаа өөрийнхөө байдлын талаар ярьж, завхралынхаа талаар хэлж байгаа юм шиг санагдах боловч зорилго нь үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, өөрийн асуудлыг шийдвэрлэх биш, харин нөхөрлөлийн үеэр сөрөг мэдрэмж, сэтгэл ханамжгүй байдлаа гаргахад үүнийг ашиглан, Бурханы бүтээсэн орчны талаар гомдоллож, бусад хүн өөрт нь бэрхшээл учруулж байна гэж бодож, Бурханы талаар үзэл, буруу ойлголт хүртэл тарааж, утгагүй, сөрөг үзэл бодол тараадаг. Гэхдээ тэд завхарсан зан чанараа хэзээ ч хүлээн зөвшөөрч, өөрийгөө эргэцүүлж, сургамж авдаггүй. Зарим нь бүр асуудлынхаа талаар ярихаас зайлсхийж, бүтэлгүйтлээ үргэлж бодит шалтгаанд хамаатуулдаг. Хүмүүс ийм нөхөрлөлийг сонссоныхоо дараа үнэнийг ойлгож, сайтар ялган таньж чадахгүй бол амархан мэхлэгдэж, тэгээд ярьж байгаа хүнийг өрөвдөж, Бурханы эсрэг тэр хүний талд зогсож, эсвэл Бурхан, Бурханы гэрийн талаар буруу ойлгож, гомдоллодог. Түүнчлэн, би хэн нэгэн сөрөг байдал, үзэж тарааж байгаа эсэхийг нөхцөл байдалд үндэслэж, үгэнд нь санаа зорилго байгаа эсэхэд үндэслэж шүүдэг байсан. Энэ нь үнэнийг, хэрэг явдлыг яаж харахаа ойлгодоггүй байсныг минь харуулдаг. Үнэндээ хэн нэгэн сөрөг байдал тарааж байгаа эсэхийг ялган танихад хамгийн гол нь тэр хүний зорилго, ямар нөхцөлд ярьж байгаа нь биш, харин хэлдэг зүйлийнх нь мөн чанар, үр дагавар юм. Хэрвээ хэн нэгэн Бурханд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж, Бурханы талаар үзэл тарааж, эргэн тойрныхондоо сөрөг нөлөө үзүүлснээр хүмүүсийг Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, Бурханы гэрийг эсэргүүцэж, сөрөг байдалд автахад хүргэвэл үүнийг санаатай хийсэн ч бай үгүй ч бай, үг нь сөрөг байдал тарааж, чуулганы амьдралд саад хийж байна.

Сөрөг байдал тараах гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүйгээс гадна сайн, муу хүн чанарыг зөв ялгаж чадаагүй учраас энэ удаа би Чэнь Линийг ялган таньж чадаагүй. Хожим нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан минь үнэний энэ талыг ойлгоход тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүст өөр өөр зүйл тохиолдох үед тэднээс харагддаг янз бүрийн илрэл нь сайн хүн чанар, муу хүн чанарын хоорондох ялгааг харуулдаг. Тэгвэл хүн чанарыг хэмжих шалгуур юу вэ? Хүн ямархуу хүн болохыг, аврагдаж чадах эсэхийг хэрхэн хэмжих ёстой вэ? Энэ нь үнэнд хайртай эсэх, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг эсэхээс шалтгаалдаг. Хүмүүс бүгд дотроо үзэлтэй, тэрслүү байдаг, бүгд завхарсан зан чанартай тул Бурханы шаарддаг зүйл өөрсдийнх нь ашиг сонирхолтой зөрчилдөн, сонголт хийх ёстой болох цаг ирнэ—тэд бүгд эдгээрийг үргэлж туулах бөгөөд хэн ч эдгээрээс зайлсхийж чадахгүй. Бас Бурханыг буруугаар ойлгож, Бурханы талаар үзэлтэй болох, аль эсвэл Бурханд дургүйцэж, Бурханыг цааш түлхэж, Бурханд тэрслэх үе хүн бүрд гарна. Гэхдээ хүмүүс үнэнд янз бүрээр ханддаг учраас үүнд ханддаг арга нь өөр өөр байдаг. Зарим хүн үзлийнхээ талаар хэзээ ч ярилгүй өөрсдөө үнэнийг эрж хайж, шийдвэрлэдэг. Яагаад тэд энэ тухайгаа ярьдаггүй вэ? (Тэд Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй.) Яг зөв: Тэд Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болохоор үүнийг хэлснээр сөрөг нөлөө үзүүлэх вий гэж айн, өөр хэнд ч нөлөөлөлгүй зүрх сэтгэлдээ шийдвэрлэх гэж л хичээдэг. Бусдыгаа иймэрхүү байдалд байгаатай тулгарах үедээ тэд өөрсдийн туршлагыг ашиглан тэдэнд тусалдаг. Энэ нь сайхан сэтгэлтэй явдал. Сайхан сэтгэлтэй хүмүүс бусдыг хайрлаж, бэрхшээлээ шийдвэрлэхэд нь туслахыг хүсдэг. Аливааг хийж, бусдад туслахдаа тэд зарчимтай байдаг бөгөөд бусдад ашиг тустай байхын тулд асуудлаа шийдвэрлэхэд нь тусалдаг, бусдад ашиггүй юу ч хэлдэггүй. Энэ бол хайр. Ийм хүмүүс Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй, үйлдэл нь зарчимч, ухаалаг байдаг. Эдгээр нь хүмүүсийн хүн чанар сайн уу, муу юу гэдгийг хэмжих шалгуур юм. Сөрөг зүйл хэнд ч ашиггүй, ийм зүйлийг чанга хэлбэл бусдад нөлөөлнө гэдгийг тэд мэддэг учраас шийдэл олохоор зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, үнэнийг эрж хайх сонголт хийдэг. Тэд ямар ч үзэлтэй байлаа гэсэн Бурханд дуулгавартай зүрх сэтгэлээр хандан, үүнийгээ шийдвэрлэж чаддаг, дараа нь үнэнийг ойлгодог бөгөөд Бурханыг туйлын дуулгавартай дагаж чаддаг; ийм маягаар тэдний үзэл улам багасна. Харин зарим хүн ямар ч эрүүл ухаангүй. Тэд үзэлтэй байх үедээ энэ тухай хэн бүхэнтэй нөхөрлөх дуртай. Гэхдээ энэ нь асуудлыг шийдвэрлэлгүй, бусдыг үзэлтэй болгодог. Энэ нь тэднийг хорлодог биш үү? Зарим хүн үзэлтэй болох үедээ үнэн нүүр царайгаа харуулчих вий, үүнийг өөрийнхөө эсрэг ашиглуулчих вий гэж айгаад, ах эгч нарт хэлдэггүй ч гэртээ санаа зовох юмгүй ярьж, юу хүссэнээ хэлж, гэр бүл дэх шүтлэггүй хүмүүсээ ах эгч нар мэт үздэг. Тэгснээр ямаршуу үр дагавар гарахыг огт бодолцдоггүй. Энэ нь зарчмын дагуу үйлдэж буй хэрэг үү? Жишээ нь, тэдний төрөл төрөгсөд дунд Бурханд итгэгч ч байж болно, Бурханд итгэдэггүй хүн ч байж болно, бас жаахан итгээд, жаахан тээнэгэлздэг хүн байж болно; тэд үзэлтэй болох үедээ тэрийгээ гэр бүлийнхээ гишүүдэд түгээснээс үүдэн энэ бүх хүн тэдний хөлд чирэгдэж, Бурханы талаар үзэл, буруу ойлголттой болж эхэлдэг. Үзэл, буруу ойлголт угаасаа тахал шиг бөгөөд нэгэнт тархах юм бол яг юу болохыг нь хэлж мэдэхгүй хүмүүст хор хохирол учирч болзошгүй. Мунгинуу хүмүүс ялангуяа эдгээрийг сонссоныхоо дараа бүр ч их будилах магадлалтай. Үнэнийг ойлгодог, эдгээрийг ялган таньж чаддаг хүмүүс л үзэл, сөрөг байдал, буруу ойлголт гэх ийм эсэргүү зүйлсийг голж, Бурханаар хамгаалагдаж чаддаг. Ихэнх хүнд ийм биеийн хэмжээ байдаггүй. Зарим нь эдгээр зүйл буруу гэдгийг мэдэрч чаддаг—энэ нь хэдийнээ нэлээд сайн зүйл. Гэвч тэд юу болохыг нь огт хэлж мэддэггүй. Иймээс үргэлж үзэл, сөрөг байдал тараадаг хүмүүс байх үед ихэнх хүн эдгээр сөрөг зүйлд үймэрч сул дорой, сөрөг болно. Ингэх нь лавтай. Эдгээр сөрөг, эсрэг зүйл шинэ итгэгчдийг будилуулж, хорлох үлэмж их хүчин чадалтай. Аль хэдийн суурьтай болсон хүмүүст эдгээр нь багахан нөлөөлдөг; хэсэг хугацааны дараа тийм хүмүүс үнэнийг ойлгоод, эргэж чаддаг. Харин суурьгүй шинэ итгэгчид эдгээр сөрөг зүйлийг сонсмогцоо сөрөг, сул дорой болохдоо амархан; үнэнийг хайрладаггүй хүмүүс бүр ухарч няцаад, Бурханд итгэхээ болих ч боломжтой. Тэр мууг үйлдэгчид бүр үзэл тарааж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж ч магад. Сөрөг байдал, үзлийг санаа зовох юмгүй тараагсад ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бүгд мууг үйлдэгчид, чөтгөрүүд бөгөөд бүгдээрээ илчлэгдэж, таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”). Хүн хүн чанар сайтай, муутай байх нь харилцах амархан эсэхэд үндэслэдэггүй, бас хэр их урам зоригтой харагддаг, хэр их сайн зүйл хийдэг, хэдэн хүн түүнийг сайшаадагт үндэслэдэггүйг Бурханы үгээс би ойлгосон. Бурхан болон үнэнд яаж ханддаг, үүрэгтээ яаж ханддаг, үнэнийг хайрлаж, хүлээн авч чадах эсэх нь л чухал. Чэнь Линь халагдсан боловч ийм том бүтэлгүйтэлтэй нүүр тулаад үнэнийг огт эрж хайгаагүй, Бурханаас ч эмээгээгүй, бүр үзэл, сөрөг байдал тарааж, бусдыг өөртэй нь адил Бурханы талаар, Бурханы гэрийн зохицуулалтын талаар гомдоллоход хүргэсэн. Чэнь Линь бас удирдагчийн илчилж, задлан шинжилснийг хүлээж авалгүй, өөрийгөө зөвтгөх гэж оролдсон. Энэ зан авир нь дангаараа үнэнийг хүлээж авдаггүй, хүн чанар муутай болохыг нь харуулдаг. Зүрх сэтгэл нь зөв байгаагүй. Бурхан руу, Бурханы гэр лүү хандаагүй байсан. Юм өөрийнхөөр нь болохгүй байх үед Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг гомдоллосон. Чэнь Линь хорон муу уг чанартай, эрүүл ухаан огт байхгүй, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэггүйг энэ нь бүрэн илчилдэг. Бурханы үгийг ашиглан эдгээрийг дэнсэлж, Чэнь Линийн зан авирыг задлан шинжилсний дараа оюун санаа минь цэлмэж, бас Чэнь Линийн үнэн төрхийг зөв харж чадсан. Чэнь Линь хүн чанар муутай, үнэнийг жигшдэг уг чанартай үл итгэгч байж. Бурханы ажил үзлийнх нь эсрэг болонгуут, Бурханыг буруутгаж, үзэн ядаж, Бурханыг зэвүүцсэн. Чуулган Чэнь Линийг үнэний зарчмын дагуу, үнэн зөвөөр, шударгаар шийдсэн болохыг би харсан.

Цуглаан дээр өөрийн байдлыг ярих нь сөрөг байдал тараах юм бол яаж нөхөрлөхөө ойлгохгүй байна гэж Чэнь Линь бас хэлсэн. Чэнь Линь үнэнийг огт хүлээж аваагүйг би олж харсан. Тэр сөрөг байдал тарааж, бусад хүн тэрийг нь ялган таниад, түүнийг зогсоож, хязгаарлахыг оролдсон. Чэнь Линь өөрийгөө эргэцүүлээгүйгээр үл барам, яаж нөхөрлөхөө мэдэхгүй байна гэсэн. Тэр бусад хүн өөрийг нь хязгаарлаж байсан учраас сэтгэлээ уудалж, дахин нөхөрлөж зүрхлэхгүй гээд бусдыг чичилж, хүмүүсийг бусад хүний асуудалд анхаарал хандуулахад хүргэж, хуурамчаар сөрөг дайралт хийсэн. Бусад хүн үгийг нь сонсоод ялган таньж чадалгүй будилсан. Ийм нөхцөл байдал үүсвэл хүмүүс яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй. Тиймээс ирээдүйд сөрөг байдал тараахаас зайлсхийхийн тулд яаж сэтгэлээ уудалж, нөхөрлөвөл зүгээр вэ? Дараа нь энэ талаар хэрэгжүүлэлтийн зам эрж хайгаад, Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хүмүүс сатанлаг уг чанартай байж, сатанлаг уг чанарынхаа дагуу амьдрах үед сөрөг байдалтай байхаас зайлсхийхэд маш хэцүү байдаг. Ялангуяа үнэнийг ойлгохгүй байх үед тийм сөрөг байдал түгээмэл тохиолддог. Хүн бүрд сөрөг болох цаг үе бий. Зарим нь ихэнхдээ, бусад нь хааяа нэг сөрөг болдог. Зарим нь урт удаан хугацаагаар, бусад нь богино хугацаагаар сөрөг байдаг. Хүмүүсийн биеийн хэмжээ өөр байдагчлан сөрөг байдал нь ч гэсэн ялгаатай… Байнга сөрөг байх асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Хэрэв хүмүүс үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй бол бат зогсож чадахгүй. Бурханы үгийг яаж идэж уухаа мэддэггүй, Бурханд яаж залбирахаа мэддэггүй бол тэдэнд маш хэцүү байдаг бөгөөд гагцхүү ах эгч нарын тусламж, дэмжлэгт л найдаж чадна. Хэн ч тусалж чадахгүй байх юм уу энэ тусламжийг өөрсдөө хүлээн авахгүй байвал тэд айхтар сөрөг болох магадлалтай бөгөөд итгэхээ больж ч магад. Үргэлж үзэлтэй байж, байнга сөрөг байх нь ч бас хүмүүст маш аюултайг хар. Тэдэнтэй яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд үнэнийг хүлээн авахаас татгалздаг, өөрсдийн үзэл, төсөөллийг зөв гэж үргэлж боддог. Ийм хүмүүс маш яршигтай. Гэхдээ хэчнээн сөрөг байхаас үл хамааран, зүгээр л үзэлтэй байлаа гээд үзэл чинь үнэнд нийцдэг гэсэн үг биш гэдгийг чи зүрх сэтгэлдээ ойлгох ёстой. Энэ бол чиний ойлголтын асуудал. Хэрэв чи жаахан эрүүл ухаантай байсан бол үзэл түгээх ёсгүй байсан; хүмүүс ядаж л үүнийг баримтлах ёстой. Хэрэв чи Бурханаас айдаг, Бурханы дагалдагч гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг бол үнэнийг эрж хайж, өөрийнхөө үзлийг шийдвэрлэж, үнэнийг дуулгавартай дагаж чаддаг байж, үймээн, саад тотгор учруулах юу ч хийхгүй байх ёстой. … чи Бурханыг буруугаар ойлгож, сөрөг байж, Бурханы талаар гомдоллодог—тийм нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? Үүнийг шийдвэрлэхэд амархан. Үнэнийг ойлгодог хэдэн хүн олж, хамт нөхөрлөж, эрж хайж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ тэдэнд хэл. Бурханы өмнө очиж, үнэн сэтгэлээсээ залбирч, энэ бүх сөрөг, сул дорой байдал, өөрийнхөө ойлгодоггүй, давшгүй зүйлийн талаар Бурхантай нөхөрлөх нь бүр ч чухал. Эдгээрийг бүү нуу. Хэрэв хэлэхийн аргагүй, өөр хэнд ч хэлж чадахааргүй зүйл байгаа бол бүр ч Бурханы өмнө очин залбирах шаардлагатай(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үгээс би, хүмүүс таалагдахгүй орчинтой тулгарах үедээ завхрал харуулж, сөрөг байдалтай болж, Бурханы талаар гомдоллож магадгүй гэдгийг ойлгосон. Ийм сөрөг байдалтай байх үедээ бид Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байж, үг хэлээ хянаж, мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ хаа сайгүй тараахгүй байж, бусдад саад болохгүй байж сурах ёстой. Энэ бол наад захын зүйл. Үүний зэрэгцээ Бурханы өмнө очиж, залбирч, Бурханы үгийг идэж, уун, аливааг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, сөрөг байдал, үзлээсээ аль болох хурдан гарах ёстой. Хэрвээ бид өөрсдөө үүнийг шийдвэрлэж чадахгүй бол удирдагч, ажилчид юм уу үнэнийг ойлгодог хэн нэгэнтэй нөхөрлөж болно. Энэ бол ерөнхийдөө сөрөг байдлыг түгээх биш, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж байгаа хэрэг. Гэхдээ бид зөв хүнтэй хамт эрж хайх ёстой. Зарим шинэ итгэгч үнэнийг ойлгодоггүй, эсвэл ялган танихад хэтэрхий бага биеийн хэмжээтэй байдаг. Тэдэнд сэтгэлээ уудалж, нөхөрлөх нь бидэнд тус болохгүй төдийгүй, тэдэнд үзэл, буруу ойлголт суулгаж болзошгүй. Ингэж нөхөрлөлөө гээд хүмүүсийг босгон байгуулахад нэмэргүй, тэднийг бүдрэмтгий болгоно. Бид хэчнээн сөрөг, ямар үзэл, буруу ойлголттой байх нь хамаагүй, бүгд Бурханы өмнө очиж Бурханд залбирч, эрж хайн, Бурханы үгээс үнэнийг эрж хайж, Ариун Сүнсний гэгээрлийг эрж хайх ёстой. Үнэнийг ойлгож, үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэмэгцээ туршлагаа бусадтай хуваалцаж болно. Үнэнийг яаж эрж хайж, алдаатай үзэл бодлоо таньж, сөрөг зүйлийг ялган таньж сурсан, яаж Бурханы хүслийг ойлгож, Бурханы талаарх үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэсэн талаараа нөхөрлөж болно. Энэ бол үнэхээр сэтгэлээ уудалж, нөхөрлөж, Бурханыг гэрчилж байгаа хэрэг. Ингэж сэтгэлээ уудлах нь бусдад сургамжтай. Үүнийг ойлгомогц би хэрэгжүүлэлтийн замтай болсон.

Энэ туршлага надад сөрөг байдал тараах, зүгээр сэтгэлээ уудлах хоёрын ялгааг зааж өгч, сайн, муу хүн чанарыг үнэлэх зарчмыг, чуулган дахь нуугдмал үл итгэгчдийг бага зэрэг ялган таних чадварын хамт өгсөн. Үнэхээр ашиг тустай байсан бодож байна. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг замыг заадаг

Бурханы үгэнд: “Бурхан таягдах гэж бус, өсгөх санаа зорилгоор хүмүүсийг ил болгодог” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих