Бурханаас эмээхгүй байх нь аюултай зам

2022-05-30

Шиао Мѳ, Испани

Түрүү жилээс эхлээд би шинээр ирэгсдийн чуулганд усалгааны ажлыг хариуцаж авсан юм. Нэг удаа хурал дээр сайн мэдээний багийн зааварлагч зарим нэг санал хүсэлт хэлж, сүүлийн үед нэлээд хэдэн шинэ итгэгч цуглаан тасалж байна, усалгаан дээр бидэнд асуудал байгаа учраас яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна гэж хэллээ. Зааварлагчийн санал хүсэлтийг би эхлээд хүлээж авч, ах эгч нартай асуудлыг ярилцаж, шаардлагатай өөрчлөлтийг хийх гэж чадах чинээгээрээ хичээсэн боловч сар бүр хэд хэдэн шинэ итгэгч янз бүрийн шалтгаанаар бүлгээс гарсаар байлаа. Ван ах дахиад л намайг үүрэгтээ хариуцлагагүй байна, усалгааны ажлын асуудлыг шийдэхэд анхаарахгүй байна гэж хэллээ. Би тэдгээр асуудлыг шийдэх гэж чадах бүхнээ хийж, хийх ёстой юмаа хийсэн байтал зааварлагч яагаад намайг онцлоод байгаа юм бэ? ах алдаа хайгаад байна уу? гэж бодож байлаа. Тэгээд ч шинэ итгэгчид цуглаан таслахад зөндөө олон шалтгаан байсан. Зарим нь шашны үзэлтэй хэвээр байсан нь сайн мэдээний баг үнэнийг тодорхой нөхөрлөөгүй гэсэн үг, тэгэхээр зааварлагч өөрийн асуудлын талаар яагаад эргэцүүлэхгүй байгаа юм бэ? Хэрвээ тэд сайн нөхөрлөсөн бол арай цөөн хүн бүлгээс явах байсан. Тиймээс би Ван ахад өш санаж, зөвлөгөөг нь тоогоогүй. Сайн мэдээний багийн зарим өөр ах эгч дээд удирдагчид үүнийг мэдээлэхэд би гайхсан. Үүнийг мэдээд би өөрийгөө эргэцүүлээгүй, харин удирдагч үүнийг сонсоод намайг бодитой ажил хийхгүй, хуурамч удирдагч байна гэж бодох вий гэдгээс эмээж байв. Аягүйдвэл намайг бүр халж ч магадгүй, тэгвэл маш ичгэвтэр хэрэг болно. Ингэх нь намайг удирдагчид ховлож байгаа хэрэг бус уу? Энэ талаар бодох тусам улам уур хүрч тэдэнд бүр ч их хорсож байлаа. Хожим нь тэд надад зөвлөгөө өгөх үед сүржигнэж байна гэж санагдаад тоогоогүй.

Нэг удаа цуглаан дээр усалгааны санваартан сайн мэдээний багийн ах эгч нарын талаар зарим нэг санаа бодолтой байсан бөгөөд шинээр ирэгсдийн шашны үзлийг шийдвэрлээгүй, хариуцлагагүй байна гэж шулуухан хэлсэн. Нөхөрлөл нь тодорхой байсан бол шинэ итгэгчид цуглаанд оролцох байсан. Надад яг тэгж санагдаж байсан болохоор би даруйхан “Тийм шүү, тэр шинээр ирэгсдийг үзэлтэй хэвээр байхад нь услуулахаар бидэнд өгдөг. Бид үүнийг яаж амжилттай хийж чадах юм бэ?” гэж хариуллаа. Үүний дараа усалгааны бүх ажилтан нэг нэгээрээ юм хэлж эхэлсэн. Надад бага зэрэг тавгүй санагдаж, хариуцлагаа бусдад нялзааж, бусдыг ар хударгаар нь шүүж байна уу гэж гайхсан. Гэхдээ дараа нь миний хэлсэн зүйл бүгд үнэн зөв байсан гэж бодоод энэ талаар дахиж бодоогүй. Дараа нь нэг удаа усалгааны санваартантай ажил ярилцаж байтал тэр гэнэтхэн сайн мэдээний багийн нэг ах зарим нэг материалыг хамтдаа зохицуулахыг хүссэн учраас явах ёстой болчихлоо гэсэн юм. Сайн мэдээний багийн гишүүд үргэлж бидэнд асуудал байна гэдэг юм байж бичиг баримт эмхлэх зүйл дээр хүртэл бидний тусламж яагаад хэрэг болдог юм бэ? гэж надад бодогдож би “Тэр өөрөө хийчхэж чадахгүй юм уу? Яагаад юм болгон дээр тэдэнд таны хэрэг болж байдаг юм бэ? Та өөрийн гэсэн ажилтай. Тэр өөрөө хийж чадахгүй юм бол чадваргүй гэсэн үг” гэж хэллээ. Ингэж хэлсний дараа зүрх минь дэлсэж: Би яагаад тэгж хэлэв ээ? Цуглааныг үр дүнтэй болгохын тулд тэр ах тусламж хүссэн. Энэ бол хэвийн зүйл. Би ах эгч нарын хооронд асуудал үүсгэж байна. Тэгэх нь Бурханы гэрийн ажилд саад болж байгаа хэрэг бус уу? Би хурдхан залруулж, “Тэг тэг” гэж хэллээ. Гэхдээ дараа нь энэ талаар бодоод бага зэрэг түгшиж байсан учраас Бурханд залбирч өөрийгөө мэдэхэд минь залж чиглүүлээч гэж гуйлаа.

Маргааш нь цуглаан дээр Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн шинждэг вэ? Тэр зөвхөн нүдээрээ хардаггүй; Тэр чамд зориулан орчин бүрдүүлж гараараа зүрх сэтгэлд чинь хүрдэг. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Яагаад гэвэл, Бурхан чамд зориулан орчин бүрдүүлэх үедээ чамд дургүйцэл, жигшил, аль эсвэл баяр хөөр, дуулгавартай байдал төрж байгаа эсэхийг хардаг; чамайг чимээгүйхэн хүлээж байна уу, эсвэл үнэнийг эрж хайж байна уу гэдгийг Тэр хардаг; зүрх сэтгэл чинь хэрхэн өөрчлөгдөж, зүрх сэтгэл чинь ямар чигт өсөж байгааг Бурхан хардаг. Зүрх сэтгэлийн чинь өөрчлөлтийг, хүмүүс, үйл явдал, чамд Түүний бүрдүүлж өгсөн зүйлсийн талаарх чиний бодол, санаа бүрийг, сэтгэлийн чинь өөрчлөлт бүрийг Бурхан бүгдийг нь мэдэрч чадна. Чи эдгээр зүйлийн талаар хэнд ч хэлэх юм уу, эдгээрийн талаар залбираагүй. Чи эдгээрийн талаар зөвхөн зүрх сэтгэлдээ, өөрийн ертөнцөд бодсон—гэтэл Бурхан тэдгээрийг сайн мэддэг, тэдгээр нь Түүнд өдөр шиг тодорхой байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”). “Ямар нэгэн зүйл тохиолдоход үнэнийг хэрэгжүүлэхгүй байх чинь гэм буруу юм. Чамд дахиад ямар нэгэн зүйл тохиолдох үед үнэнийг хэрэгжүүлэхгүй хэвээр байдаг бол, ашиг сонирхол, нэрэлхүү, бардам зангаа хамгаалахын тулд үнэнийг хаядаг бол энэ ямар зан авир вэ? (Мууг үйлдэх.) Ямар ч үед үнэнийг хэрэгжүүлдэггүй, гэм буруу чинь улам олон болдог бол төгсгөл чинь хэдийнээ тодорхойлогдсон байдаг. Бүх гэм бурууг чинь нийлүүлээд сонголт, эрэлхийлдэг зүйл, субьектив хүсэл, мөн аливааг хийхдээ явсан чиглэл, сонгосон зам дээр чинь нэмбэл—энэ бүгдийг нэмбэл төгсгөлийг чинь тодорхойлох боломжтой: Чамайг там руу хаях ёстой, энэ нь чи шийтгүүлнэ гэсэн үг. Бүх гэм бурууг чинь нийлүүлбэл муу үйлийн цуглуулга болох бөгөөд Бурханд итгэдэг боловч үнэнийг хүлээн авдаггүй байх үед эцсийн үр дагавар нь ийм байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм”). Бурхан аливаа зүйл болоход цухалдаж, эсэргүүцэж байгаа эсэх, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг эсэхийг маань харах гэж Өөрийн бүрдүүлдэг нөхцөл байдлыг ашиглан бидний зүрх сэтгэлийг ажигладаг гэдгийг энэ надад сургасан. Бурханы зохицуулдаг зүйлд бид үргэлж унтууцаж, завхралын улмаас үйлддэг бол улам их гэм буруу үйлдэж, эцэст нь таягдан хаягдана. Сүүлийн үед эргээд бодоход сайн мэдээний багийн гишүүн зөвлөгөө хэлэх болгонд би зөв буруугийн талаар хэнээрхэж, тэднийг шүүмжилдэг байж. Үнэнийг огт эрж хайгаагүй, бүр тэдэнд өш санаж, ар хударгаар нь өөнтөглөж байж. Итгэгч ингэж үйлддэг гэж үү? Би Бурханы гэрийн ажлыг хорлож байж, энэ нь мууг үйлдэж байгаа хэрэг. Ингэж ухаараад айдас төрж, чимээгүйхэн ингэж залбирсан: “Бурхан минь, би өөнтөгч байж, хэрүүл маргаан үүсгэж, Таныг эсэргүүцэж байж. Би өөрийгөө эргэцүүлэхэд бэлэн байна, намайг залж чиглүүлээч”.

Дараа нь Бурханы үгийн цөөн хэдэн хэсгийг уншсан юм: “Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс галзууран гүйж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Стандарт нь бүр ч хатуу чанд байх бус уу? Бүр их захиргааны зарлиг байдаг бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ. Бүр илүү их нүгэл үйлдэхээс зайлсхийж нэн даруй чуулганыг орхи гэж Би үнэнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй хүмүүст зөвлөе. Цаг нь ирэхээр гэмшихэд хэтэрхий оройтсон байх болно. Ялангуяа бүлэглэл бий болгож, хагарал үүсгэдэг хүмүүс, чуулган доторх нутгийн дээрэнгүй этгээдүүд бүр эрт явах ёстой. Ёрын муу чонын уг чанартай ийм хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Тэд Бурханы шийтгэлээс зайлсхийхийн тулд аль болох эртхэн чуулганаас явж ах эгч нарын хэвийн амьдралыг дахин хэзээ ч үймүүлэхгүй байсан нь дээр(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). “Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй… Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үг сэтгэлийг минь хямрааж, айлгаж орхисон. Бурханы зан чанар халдахыг тэвчдэггүй. Бурханы гэрт захиргааны зарлиг бий. Шүтлэггүй хүнтэй яг адилхан Бурханаас эмээхгүйгээр ярьж, үйлдэн, бусдыг шүүж, бусад руу дайрч давшилж, бүлэглэл байгуулж, чуулганы ажлыг хорлох нь Сатаны туслагч болж байгаа хэрэг. Тийм хүнийг Бурхан хэзээ ч авч үлдэхгүй. Тийм хүмүүс хүн чанаргүй, чуулганы ажлыг хамгаалдаггүй учраас хэтэрхий их мууг үйлдсэнийхээ төлөө баараггүй таягдан хаягдаж, шийтгүүлнэ. Ван ах үүрэгт минь байгаа зарим нэг асуудлыг хэлж өгөх үед Бурхан надад харьцалт хийж байсан хэрэг. Гэтэл үүнийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлж, цаг тухайд нь шийдвэрлэхийн оронд өөнтөглөж, шүүмжлэн, ахыг өө хайж байна гэж бодсон учраас ахад бухимдсан. Сайн мэдээний багийн гишүүд асуудлын талаар дээд удирдлагад хэлснийг мэдээд бас л гэмшихийг хичээгээгүй, харин ч намайг ховлож байна гэж бодсон. Ийм бодол тэднийг үнэхээр алагчилж үзэхэд минь хүргэсэн. Цуглаан дээр усалгааны санваартан сайн мэдээний багт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхэд нь өөрийнх нь асуудлын талаар эргэцүүлэхэд нь туслахаар нөхөрлөхийн оронд гал өрдөж, тэр боломжийг ашиглан бусдын эсрэг бүлэглэл үүсгэж, шинээр ирэгсдийн ирц муу байгаагийн хариуцлагыг тэдэнд тохсон. Тэгээд усалгааны ажилчид сайн мэдээний багийн гишүүдийг алагчилж, тэдний талаар гомдоллож, шүүмжилдэг болсон. Сайн мэдээний багийн гишүүн бичиг баримт дээр усалгааны ахаас тусламж хүсэхэд би чуулганы ашиг сонирхлыг бодохгүйгээр боломжийг ашиглан саад хийж, түүнийг даапаалсан. Би Бурханыг огт хүндлээгүй, үнэнийг огт хүлээж аваагүй. Өөрийн нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд төвөг удаж, өөнтөглөж байж. Би бүлэглэл байгуулж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж. Сайн мэдээний багийн ах эгч нар асуудлыг харж, тэдгээрийг хурдан шийдвэрлэхэд минь тусалж ингэснээр шинээр ирэгсдийг цуглаанд хэвийн оролцож чаддаг болгохын тулд асуудлыг удаа дараа надад хэлсэн. Тэгэх нь чуулганы ажилд хэрэгтэй байсан. Гэтэл би Бурханы хүслийг ойлгоогүй. Зүгээр л байр суурь, нэр нүүрээ хамгаалахыг хүсэж, жинхэнэ асуудлыг шийдвэрлээгүй учраас олон шинэ итгэгч цуглаанд ирэхгүй болсон. Миний зан авир үүргээсээ халагдахаар байсан ч хүртэх ёстойг минь өгөхийн оронд Бурхан намайг үгээрээ гэрэлтүүлж, муугийн замаас минь зогсоожээ. Үүнийг олж хараад би харамсах сэтгэлээр дүүрч, Бурханд залбирч, үнэхээр гэмшихээр шийдсэн.

Дараа нь цуглаан дээр бусдад ч бас суралцахад туслахын тулд сүүлийн үед шүүмжилсэн, хорлосон зан авиртай байсан тухайгаа уудлан хэлсэн. Тэгтэл бусад хүн ч бас өөрсдийнхөө талаар, сүүлийн үеийн завхрал, шүүмжилсэн зан авирынхаа талаар, сайн мэдээний багтай хамтран ажиллахгүй байснаас усалгааны ажлыг саатуулж байсан талаар мэдэж авч эхэлсэн. Тэд өөрчлөгдөхөд бэлэн байв. Тэдний нөхөрлөхийг сонсоод надад бүр ч буруутай санагдаж, удирдагчийн хувьд олон шинээр ирэгсэд цуглаанд оролцохгүй, зарим нь хаяж явсныг харсан. Бусдыг эргэцүүлэхэд нь хөтөлж, хаана аа буруу яваад байгаагаа олж харж, үнэнийг эрэлхийлээгүй төдийгүй, түрүүлж бусдыг шүүмжилж, хариуцлагаас татгалзаж, чуулганд бүлэглэл үүсгэсэн. Би мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, бүр Бурханы эсрэг явахад бусдыг замчилсан. Би удирдагч байх гавьяагүй байж!

Дараа нь би чуулганы ажилд саад болох эдгээр зүйлийг яагаад хийж чадсан юм бол гэж гайхширсан. Энэ яг ямар зан чанар байв? Тэгтэл нэг өдөр антихристүүдийн үнэнийг жигшдэг байдлыг ил болгосон Бурханы зарим үгийг уншсан нь өөрийгөө ойлгоход минь тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Харьцалт, засалтад хандах антихристүүдийн ердийн хандлага нь хүлээн авч, хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзах явдал юм. Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт, Бурханы гэрийн ажилд их муу юм хийж, хэчнээн хор хөнөөл учруулсан ч гэсэн, өчүүхэн ч харамсдаггүй, ямар нэг өртэй юм шиг санагддаггүй. Энэ өнцгөөс нь харвал антихристүүдэд хүн чанар байна уу? Яавч үгүй. Тэд Бурханы сонгосон хүмүүст бүхий л төрлийн хор учруулж, Бурханы гэрийн янз бүрийн ажлыг ихээхэн хохироосон—Бурханы сонгосон хүмүүс үүнийг тов тодорхой харж, антихристүүдийн ёрын муу үйлийг нэг бүрчлэн харсан. Гэвч антихристүүд энэ баримтыг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй, буруутай гэдгээ, эсвэл хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалздаг. Тэд үнэнээс залхдагийн илрэл энэ бус уу? Антихристүүд үнэнээс ингэтлээ залхаж, ямар ч хорон муу үйл хийсэн бай, буруугаа хүлээхээс татгалзаж, эцсээ хүртэл гөжүүдэлдэг. Антихристүүд Бурханы гэрийн ажил юм уу үнэнийг хүлээн авахыг хэзээ ч нухацтай хүлээж аваагүйг энэ нь нотолдог. Тэд Бурханд итгэдэг болоогүй—тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийхээр ирсэн, Сатаны аялдан дагагчид юм. Зүрх сэтгэлд нь зөвхөн нэр төр, байр суурь л байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хариуцлага хүлээх болно, тэгвэл байр суурь, нэр хүндэд нь ноцтой асуудал гарна гэж тэд боддог. Иймээс тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалздаг; тэд үүнийг яавч хүлээн зөвшөөрдөггүй, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн гаднаа тэгэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрчих л юм бол өөрсдийнх нь хувьд бүх юм дуусна гэж боддог. Тэдний үгүйсгэж байгаа нь санаатай ч бай, үгүй ч бай, товчхондоо, нэг талаар энэ нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг уг чанар, мөн чанартай нь холбоотой. Нөгөө талаар, энэ нь антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төр, ашиг сонирхлыг хэр их нандигнадгийг харуулдаг. Тэгвэл, Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхолд хандах хандлага нь ямар вэ? Басамжилсан, хариуцлагагүй хандлагатай байдаг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан огт байдаггүй. Антихристүүд хариуцлагаас зайлсхийж байгаа нь эдгээр асуудлыг харуулдаг уу? Нэг талаар, хариуцлагаас зайлсхийж байгаа нь үнэнээс залхаж, үнэнд дайсагнадаг хандлагыг нь нотолдог, харин нөгөө талаар, мөс чанар, эрүүл ухаан, хүн чанаргүй гэдгийг нь харуулдаг. Өөрсдөөс нь болж бусад хүний ашиг сонирхол хэчнээн ч хохирсон байсан, үүнээс болж өөрсдийгөө буруушаах сэтгэл огт төрөхгүй, хэзээ ч сэтгэл зовохгүй. Энэ ямар гээч амьтан бэ? Тэд зүрх сэтгэлдээ л хүлээн зөвшөөрөөд, ‘Энэ үнэхээр надад хамаатай, гэхдээ бүгд миний буруу биш’ гэж бодож байсан ч гэсэн, ингэж бага зэрэг хүлээн зөвшөөрөхийг нь чжаахан хүн чанар, мөс чанар, ёс суртахууны суурьтай байна гэж үзэж болно—гэхдээ антихристүүдэд тийм багахан хэмжээний хүн чанар ч байдаггүй. Тэгэхээр та нар тэднийг юу гэж хэлэх вэ? Ийм хүмүүсийн мөн чанар нь диавол. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд асар их хохирол учруулснаа олж хардаггүй, зүрх сэтгэл нь өчүүхэн ч зовдоггүй, өөрсдийгөө ч зэмлэдэггүй, тэр ч байтугай өртэй санагддаггүй. Тэдний зүрх сэтгэл мах цуснаас бүтсэн гэж үү? Тэд хүн мөн гэж үү? Энэ бол хэвийн хүмүүсээс харагдах ёстой зүйл огт биш. Энэ бол диавол(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Гуравдугаар хэсэг)”). Антихристүүдийг ил болгосон Бурханы үгээс би антихристүүд уг чанараараа үнэнийг үнэхээр жигшиж, үзэн яддаг болохыг харсан. Тэд Бурханы гэрийн ажлыг хэчнээн их хохироолоо ч гэсэн үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шүүмжлүүлэхээрээ үнэнийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлдэггүй төдийгүй, бүр нэр төр, байр сууриа хамгаалах гэж оролдон, шалтаг хэлж, мөс чанар нь огт зулгаахгүйгээр хариуцлагаас татгалздаг. Тэд бол үндсэндээ чөтгөрүүд. Бурханы үг намайг үнэхээр шаналгасан. Удирдагч ах эгч нарын хайнга байдлыг хүлээн авч, асуудлын даруй засах ёстой. Бурхан үүнийг шаарддаг, энэ бол удирдагчийн хариуцлага, үүрэг. Гэтэл би усалгааны ажлыг сайн хийхгүй, надад хэлэхэд нь үүргээ огоорсондоо харамсаж, буруутай санагдаагүй, харин ч бусдыг шүүмжилж, тусалж байгааг нь надаас өө эрэхийг хичээж байна гэж мушгин гуйвуулж, тэдний санал хүсэлт байр сууринд минь заналхийлэх үед ар хударгаар нь дайрч, бусдыг тэдний эсрэг өөрийнхөө талд оруулахын тулд бүлэглэл байгуулсан. Би илэрхий бүлэглэл, бүлэг байгуулж, Сатаны хамсаатан шиг аяглаж, Бурханы гэрийн ажилд саад хийсэн. Би хэн нэг хүнд уураа гаргаагүй, Бурханы гэрийн ажилд уураа гаргаж, Бурханы эсрэг мууг үйлдэж байж! Шинээр ирэгсдийг услах ажлаа сайн хийгээгүйгээс зарим хүн хаяж явахад хүргэлээ гэж шүүмжлүүлсэн ямар ч мөс чанартай, эрүүл ухаантай хүн буруутай, өртэй гэдгээ мэдэрч, захирагдаж, өөрийгөө эргэцүүлэх байсан. Эхэндээ өөрийгөө өмөөрөхийг хүсэж магадгүй ч дараа нь захирагдаж, асуудлыг хараад шинэ итгэгчдэд санаа тавих байсан. Гэтэл би үүрэгтээ байгаа тийм том асуудлыг хараад бусдын тусламжийг хүлээн авч, ажилдаа байгаа алдааны талаар эргэцүүлж, дараа нь хэрхэн өөрчлөгдөж, хэрэгжүүлэхийг эрж хайгаагүй, зүгээр л шалтаг зааж, хариуцлагаас зайлсхийсэн. Өчүүхэн ч хариуцлага хүлээхийг хүсээгүй, харин ердөө л өөрийгөө хамгаалж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг биш зөвхөн өөрийн ашиг сонирхлыг л бодсон. Надад хүн чанар үнэхээр алга. Би антихристийн зан чанарыг бүрэн харуулж, үнэнийг үнэхээр үзэн ядаж байж. Үүнийг ухаараад бүр ч их харамслаар дүүрсэн.

Бурханы зарим үгийг би бас санасан юм. “Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: ‘Тэгэхэд Ехова: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.’ Энэ бол Ехова Бурханы хэлсэн үг бөгөөд үүнийг Бурхан, Иона хоёрын ярианаас тэмдэглэгдэж үлджээ. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг. Эдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлийн гүнд дэх бүтээлдээ ханддаг жинхэнэ хандлага, сэтгэлийг илэрхийлдэг. Эдгээр товч тодорхой, хүнд ховор сонсогддог үгээрээ Бурхан хүн төрөлхтнийг яг хэрхэх тухайгаа өгүүлдэг. Энэ яриа Бурхан Ниневе хотын иргэдэд хэрхэн ханддагийг илэрхийлсэн байна—харин энэ нь ямар хандлага вэ? Энэ бол Ниневе хотын хүмүүст гэмшсэнийх нь өмнө болон хойно хандсан хандлага нь бөгөөд хүн төрөлхтөнд ханддаг хандлага юм. Эдгээр үгэнд Түүний бодол, Түүний зан чанар агуулагддаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). “Ехова Бурханы үгийг Ниневегийн хүмүүст тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч, тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болоод хүлээлтийг ч бас ойлгоогүй. Бурхан энэхүү зэмлэлээрээ, хүн төрөлхтнийг Тэр Өөрийн гараар бүтээж, хүн нэг бүрийн төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж, хүн бүр Бурханы итгэл найдварыг хүлээж, хүн бүр Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн нэг бүрийн төлөө Бурхан уйгагүй хүчин чармайлтын төлөөс төлсөн гэдгийг түүнд хэлэхийг хүссэн юм. Иона эрэндийн бутыг нандигнан хайрлаж байсны адилаар Бурхан Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтнийг нандигнан хайрлаж байсан гэдгийг ч бас энэхүү зэмлэл Ионад хэлсэн. Ялангуяа хотод маш олон хүүхэд, гэмгүй мал амьтад байсан учраас, Бурхан хүн төрөлхтнийг яагаад ч тийм амархан, эсвэл эцсийн боломжит мөчийг хүртэл орхихгүй байсан. Баруун, зүүн гараа ч ялгаж чадахгүй, Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй бүтээгдэхүүнтэй харьцахдаа, Бурхан тэдний амийг тасалж, төгсгөлийг нь тийм түргэн тодорхойлно гэж бүр ч төсөөлөхийн аргагүй байсан юм. Бурхан тэдний өсөж том болохыг харахыг хүссэн; тэд ахмадуудынхаа явсан замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг тэд дахин сонсохгүй, Ниневегийн өнгөрсөн үеийг гэрчилнэ гэж Тэр найдсан. Үүнээс ч илүүтэйгээр, гэмшсэнийх нь дараах Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, Бурханы өршөөл дор Ниневег дахин нэгэнтээ амьдрахыг нь харна гэж Бурхан бүр ч их найдсан. Тиймээс, Бурханы нүдээр бол, баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээлийн объект нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсны адилаар, Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг гэрчлэх чухал үүрэг хүлээх байв(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Бурхан, Иона хоёрын ярианаас хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, өршөөлийг би олж харсан. Бурхан Ниневе дахь хүн болгоныг гарын арван хуруу шигээ мэддэг байсан бөгөөд хүн болгоны төлөө жинхэнэ төлөөс төлсөн. Бурхан эцсийн мөчийг хүртэл тэднийг орхихыг хүсээгүй. шинэ итгэгчид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авсан, олон үнэнийг ойлгодоггүй, амь нь сул дорой байгаа талаар бодлоо. Шашны ертөнцийн антихристүүдийн саадтай тулгараад тэд хаяж явах магадлалтай. Шинэ итгэгчид үнэн замд сууриа тавьж чадаасай гэсэндээ тэднийг дэмжихийн тулд хэрхэн хамтарч ажиллах талаар ах эгч нар бүгд бодож байсан. Тийм ч учраас тэд надад тийнхүү зөвлөгөө өгч, асуудлыг хэлж өгсөн. Гэтэл би хүлээн авахаас татгалзаж, миний хариуцлагагүй байдлаас болж олон шинэ итгэгч цуглаанд оролцохгүй байхад надад буруутай санагдаагүй, би бүр яаж хүн байх юм бэ! “Бурхан минь, би хариуцлагаас зайлсхийхгүй, гэмшиж, шийдэл олж, эдгээр шинэ итгэгчдийг дэмжихийн тулд Таныг түшихэд бэлэн байна” гэж би залбирсан.

Үүний дараа Усалгааны ажилд маань байгаа асуудлыг бусадтай ярилцаад, олон шинээр ирэгсэд Бурханы ажлын үнэний талаар сайн мэдэхгүй байгаа учраас пасторууд шашны үзэл тараах үед Бурханы ажлын талаар эргэлзээ тэдэнд төрж, тээнэгэлзэж эхэлдэг гэдгийг олж мэдсэн. Тиймээс бид тэдэнд зориулж цуглаан зохион байгуулж эдгээр асуудлын талаар ярьж, Бурханы ажлын гурван үе шат, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил, мөн Бурхан яагаад махбод болж ирж ажиллах хэрэгтэй байдаг талаар онцолж ярьсан. Биднийг ярьж дууссаны дараа нэг шинээр ирэгч “Надад маш олон үзэл байсан боловч нөхөрлөлийн чинь ачаар одоо байхгүй боллоо. Бид нар та нартай илүү их нөхөрлөх байх гэж найдаж байна, учир нь өөр олон хүн үүнийг ойлгоогүй л байгаа” гэж хэлсэн юм. Тэгээд нэг ахмад ах “Би Бурханы ажлын талаар маш их будилж, цуглааны бүлгээс гарах талаар бодож байсан. Гэхдээ нөхөрлөлийн чинь ачаар одоо бүх зүйл тодорхой боллоо. Би үнэхээр баяртай байна, би улам их цуглаанд оролцох болно. Төгс Хүчит Бурханд талархъя!” гэсэн. Тэднийг тийм зүйл хэлэхэд миний сэтгэл үнэхээр хөдөлсөн ч бас үнэхээр буруутай санагдсан. Өмнө нь бусдын зөвлөгөөг хүлээн авч, илүү их бодитой ажил хийж, шинээр ирэгсдийн бэрхшээлийг шийдвэрлэсэн бол зарим нь сул дорой болж, хаяж явахгүй байсан. Үүний дараа би Ван ахад харуулсан завхралынхаа талаар уудлан хэлж, ах ч бас өөрийн байдал, сайн мэдээний ажил дахь асуудлынхаа талаар сэтгэлээ уудалж, өөрчлөгдөхийг хүсэж байна гэсэн. Бидний хоорондох саад тотгор тэр дороо байхгүй болж, сэтгэл минь ихэд хөнгөрсөн. Би сайн мэдээний багийн ах эгч нартай зохицохоор хүчин чармайлт гаргаж эхэлсэн бөгөөд бага зэрэг зөрчил байсан ч гэсэн шинээр ирэгсдийг үнэн замд сууриа хурдан олж авч чаддаг болгохын тулд тэднийг услах нийтлэг зорилго бид бүгдэд байсан.

Дараа нь би ирээдүйд Бурханы хүсэлтэй нийцсэн шүүмжлэлд хэрхэн хандах вэ гэж гайхширч байгаад Бурханы үгээс үүнийг уншсан: “Засалт, харьцалт туулах тухайд хүмүүсийн мэдэх ёстой наад захын зүйл нь юу вэ? Үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд засалт, харьцалт туулах ёстой. Энэ нь мөн зайлшгүй бөгөөд хүмүүсийн өдөр тутамдаа нүүр тулах ёстой, Бурханд итгэж, авралд хүрэхдээ байнга туулдаг зүйл юм. Засалт, харьцалт туулахаас хэн ч ангид байж чадахгүй. Хүнийг засаж, харьцах нь тэдний ирээдүй, хувь заяатай холбоотой зүйл мөн үү? (Биш.) Тэгвэл юуны төлөө засалт, харьцалт хийдэг вэ? Хүмүүсийг яллахын тулд уу? (Үгүй, зарчимд ороход нь хүмүүст тусалж байгаа хэрэг.) Яг зөв. Энэ бол хамгийн зөв ойлголт. Хэн нэгнийг засаж, харьцана гэдэг нь нэг төрлийн сахилгажуулалт, нэг төрлийн цээрлүүлэлт хэдий ч мөн хүмүүст туслах нэг хэлбэр юм. Засалт, харьцалт туулах нь чамд буруу эрэл хайгуулаа цаг тухайд нь өөрчлөх боломж олгодог. Энэ нь өөрийнхөө одоогийн асуудлыг даруйхан танин мэдэж, өөрийн харуулдаг завхарсан зан чанарыг цаг тухайд нь таних боломж олгодог. Ямартай ч засалт, харьцалт туулах нь үүргээ илүү сайн гүйцэтгэхэд чинь тусалдаг, үүргээ зарчмын дагуу биелүүлж, амжиж авралыг олж авах боломж олгодог, чамайг төөрөлдөхөөс амжиж авардаг, мөн гай гамшиг учруулахаас чинь сэргийлдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Наймдугаар хэсэг)”). Эндээс засалт, харьцалт туулах нь хэн нэгэн адармаатай, хэтэрхий шүүмжлэлтэй байхыг хичээж байгаа хэрэг биш харин Бурханы сахилгажуулалт гэдгийг ойлгосон. Энэ бол өөрийгөө эргэцүүлж, байдалдаа, үүрэгтээ байгаа асуудлыг шийдвэрлэж, үүргээ илүү сайн гүйцэтгэхэд маань туслахын тулд юм. Энэ бол Бурханы ажил биднийг өөрчилж, цэвэрлэдэг нэг арга зам, аврагдахын тулд бидний туулах ёстой зүйл юм. Шүүмжлэл, зөвлөгөөтэй нүүр тулаад би тэдгээрийг Бурханаас хүлээн авч, зүй ёсоор шийдвэрлэж, Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө эргэцүүлэх ёстой. Энэ нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байгаа хэрэг. Энэ нь намайг гэгээрүүлж, ирээдүйд ах эгч нарын шүүмжлэлд яаж хандахаа мэддэг болсон.

Тэгтэл нэг удаа Ван ах надад цөөн хэдэн шинэ итгэгч цуглаан хийхгүй, дэмжлэггүй гэж хэллээ. Ах яагаад гэдгийг мэдэхгүй байна, үүний учрыг олооч гэж надаас хүссэн юм. Би дотроо бид хэдийнээ тэдэнд зөндөө тусламж, дэмжлэг үзүүлж, удирдагчтай хамт зарчмыг эрж хайсан. Үл итгэгч гэдгийг нь баталгаажуулсны дараа тэднийг орхисон болохоор олж мэдээд байх юм юу байгаа юм бэ? гэж бодлоо. Гэхдээ дараа нь ах Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, шинээр ирэгсдийн төлөө хариуцлага хүлээж байгаа юм байна гэж бодсон. Би үүнд захирагдаж, юу болоод байгааг нь олж мэдээд, асуудал байвал эрс өөрчлөх хэрэгтэй. Нарийн ширийнийг нь судалж үзээд үнэхээр үл итгэгчид гэдгийг нь олж харсан ч усалгааны ажилд маань бас зарим нэг асуудал байгааг олж харсан юм. Энэ нь зөвлөгөөг хүлээн авснаар олж авах зүйл их байсныг олж харахад тусалсан. Тэгээгүй бол асуудлыг олж хараад засахгүй, тэгвэл чуулганы ажилд муу байх байсан.

Үүрэгт маань өгсөн ах эгч нарын зөвлөгөөг хүлээн авч, эрж хайх зүрх сэтгэлтэй байж, шалтаг хэлэхгүй байснаараа би завхралаа олж харж, эргэцүүлж, үүрэгтээ байгаа алдааг илүү хурдан олж чадна гэдгийг энэ туршлага үнэхээр надад харуулсан. Хэрвээ би үнэнийг үргэлж үзэн ядаж, үнэнээс татгалздаг байвал завхралаа өөрчлөхөд минь саад болоод зогсохгүй, Бурханы гэрийн ажлыг хохирооно. Тэгвэл Бурхан намайг эцэст нь таягдан хаяна. Би юутай ч нүүр тулсан, хэчнээн дургүй байсан ч гэсэн Бурханаас эмээдэг байж, харалган байдлаар үйлдэхгүй байх ёстой гэдгийг бас олж харсан. Би илүү их мууг үйлдэхээс зайлсхийхийн тулд Бурханд залбирч, зарчмыг эрж хайх хэрэгтэй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүрэгт зэрэглэл байдаггүй

Карен, Филиппин Төгс Хүчит Бурханд итгэхээсээ өмнө би багш нартаа магтуулдаг, анхаарлын төвд орохыг үргэлж хүсдэг, бусдад өндрөөр үнэлүүлэх...

Захирангуй байдлаа хаясан минь

Амлалт, Францын Үнэндээ, Удирдагч Линь эгчийг надтай хамт шинээр ирэгсдийн чуулганыг услуулахаар томилох үед надад нэг их тааламжтай...

Messenger дээр бидэнтэй холбоо барих